Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/60

 

       *******0*******3             01          1                                     *******0*******3/ШЦТ/60

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Э.,

шүүгдэгч Б. нар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э., Б. нарт холбогдох эрүүгийн **************0501643*******64 дугаартай хэргийг *******0*******3 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.*******гол Улсын иргэн, оны 05 дугаар сарын 1-нд У*******нбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэргийн команд мэргэжилтэй, “*******” сүлжээ дэлгүүрт менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* овогт ийн /Регистрийн дугаар: /,

*******.*******гол Улсын иргэн, оны 06 дугаар сарын 09-нд аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хэвлэх үйлдвэрийн хэвлэгч мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, эмээ, дүү нарын хамт ******* дүүргийн дугаар хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, овогт ы /Регистрийн дугаар: ПЮ9060910/.

Холбогдсон гэмт хэргийн та*******р /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Э., Б. нар бүлэглэн *******0************** оны 04 дүгээр сарын *******5-наас *******6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны орчим шороон зам дээр байрлуулан тавьсан иргэн Ө.-гийн 0 14 улсын дугаартай “Тоёота Приус *******0” загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э., Б. нар *******гол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг тус тус бичгээр гаргасан тул тэдэнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э. мэдүүлэхдээ: “...Манайх Нарангийн голд түрээсийн байшинд ам бүл гурвуу******* амьдардаг, хүүхэд маань 1 ой 4 сартай. Миний сарын цалин 1,*******0,000-1,00,000 төгрөг. Тухайн үед утасны аппликейшнээс авсан байсан зээл нэхэгдээд, яаж мөнгө олох вэ гээд бодож байтал фейсбүүкт машины нүүрсэн янданг *******,500,000 төгрөгөөр авна гэсэн зар явж байсан. Авсан яндангаа айгаад зарж чадаагүй. Тухайн үед аж*******саа түр гарсан байсан. Бусдын эд хөрөнгийг хулгайлах нь гэмт хэрэг гэж мэднэ. Өөрийгөө өмгөөлж хэлэх үг байхгүй, 100 хувь бид хоёрын буруу. Хүний юм авсандаа үнэхээр харамсаж байна. Дахин хэзээ ч ийм зүйл хийхгүй” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б. мэдүүлэхдээ: “...Би хувиараа болон бригадаар барилга дээр ажилладаг. Миний сарын орлого 900,000-1,500,000 төгрөгийн хооронд байдаг. Манайх ам бүл 5 уу*******, эмээ, ээж, хойд аав, дүү нарын хамт амьдардаг. Хулгайлсан яндангаа зарж борлуулах бодолтой байсан ч айгаад зарж чадаагүй. Тэгээд ын хашаанд байлгаж байгаад цагдаагийн байгууллагаас дуудахаар нь аваачиж өгсөн. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх та*******с шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-09-1******* дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-*******5-******* дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-31, 33 дугаар хуудас/,

Хохирогч Ө.-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн 0 14 улсын дугаартай Тоёота Приус *******0 маркийн мөнгөлөг саарал өнгөтэй автомашинаа *******0************** оны 04 дүгээр сарын *******5-ны орой 01 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 19 дүгээр байрны ард ил шороон зогсоолд тавиад гэртээ орсон. Маргааш өглөө нь 09 цагийн үед гэрээсээ гараад автомашинаа асаахад машин маань муухай дуугараад байхаар нь буугаад хартал яндан нь алга болчихсон байсан. Тэгээд шууд цагдаагийн байгууллагын 10******* тоот утсанд холбогдож дуудлага өгсөн. Тухайн газарт камер байсан боловч ажилладаггүй байсан. Өөрийн алдсан яндангаа буцааж олж авсан тул одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-*******-41 дүгээр хуудас/,

Гэрч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******0************** оны 04 дүгээр сарын *******5-ны өдрөөс *******6-нд шилжих шөнө бие засах гээд бостол манай цонхны доор гэрлийн шон харалдуу*******д том цагаан тэрэг ертөнцийн зүгээр зүүн тийш харуу*******д байрлуулчихсан байсан. Би машинаа яасан эвгүй тавьчихсан юм гэж бодоод цонхоороо харахад уг машинаас ******* залуу гараад баруун талд нь зогсож байсан саарал өнгийн Приус *******0 маркийн автомашин руу гүйсэн, хоёу******* бараан өнгийн юүдэнтэй куртик өмсчихсөн байсан болохоор царай нь харагдахгүй байсан. Би бие засчихаад буцаад өрөө рүүгээ явж байгаад цонхоороо хартал нөгөө ******* залуу Приус *******0 маркийн машинаас том цагаан машин руу гүйж байсан. Би энэ ******* залуу нэгнийхээ машинаас юм аваад явж байгаа юм байна даа гэж бодоод унтаад өгсөн. Тэр үед зам дээр тэр хоёр машин л байсан. Өглөө сэрэхэд машин муухай дуугараад байхаар нь цонхоороо харахад цагдаа сэргийлэх болчихсон байсан. Би дотроо өчигдрийн ******* залуу зүгээргүй байсан юм байна гэж бодсон. Тэгээд гараад өчигдөр харсан асуудлынхаа та*******р цагдаад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-47-4 дугаар хуудас/,

Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 07 59 УБП улсын дугаартай сувдан цагаан өнгийн Тоёота Креста маркийн автомашиныг анх *******001 онд авч хувьдаа 9 жил орчим унаад манай таньдаг ах хүү нэг хүн авъя гэж байна гээд нэг залуу дагуу*******д ирсэн. Би уг залууд *******0*******0 оны 10 дугаар сарын 13-ны өдөр *******,000,000 төгрөгөөр зарсан. Тэгээд 7 хоногийн дараа Лувсандоржийн Загалсүрэн гэх залуу руу залгаад нэрээ шилжүүлэх гэхэд утсаа салгаад алга болчихсон. Нэг жил орчмын дараа үл таних дугаараас нэг залуу залгаад би таны автомашиныг авчих******* гэхээр нь би тэгвэл наад машиныхаа нэр усыг солиул гэхэд за би мөнгөтэй болоод торгуулийг чинь төлөөд машиныг чинь өөр дээрээ авна аа гээд бас алга болчихсон. Дараа нь манай таньдаг хүн гандангийн хойно таараад утас, регистрийг нь аваад надтай яриу*******д циркийн авто тээвэр дээр уулзаад иргэний үнэмлэхийн лавлагааг нь аваад үлдсэн. Тэр залууг харвал танина, шар залуу байсан. Циркийн авто тээвэр дээр уулзаад иргэний үнэмлэхийн лавлагааг нь аваад зургийг нь дарахад ы /РД:ПЮ9060910/ гэх залуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-51-5******* дугаар хуудас/,

“Кости-Эстимэйт” ХХК-ийн *******0************** оны 05 дугаар сарын 30-ны өдрийн: “Toyota Prius *******0 нүүрсэн яндан /хятад/ 1 ширхэг 600,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-63-65 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилц*******, хүлээн зөвшөөрч байна. *******0************** оны 04 дүгээр сарын *******5-ны өдөр *******0 цагийн үед найз бид хоёр уулзалдсан бөгөөд тэгэхдээ хоёу******* аппликейшнээс зээл авчихсан, мөнгө яаж олох вэ гэж ярилцаж байгаад фейсбүүк дээрээс Приусийн нүүрсэн яндан авна гэсэн зар байхаар нь утас руу нь залгаж хэдээр авахыг асуухад *******,500,000 төгрөг гэхээр нь бид хоёр Приусийн яндан хайж явсан. Тэгээд Бичил хорооллын эсрэг талын харанхуй зогсоол дээр саарал өнгийн Приус *******0 маркийн автомашин байхаар нь бид хоёр өөрсдийнхөө данхраадыг ашиглаж нүүрсэн янданг тайлж аваад явсан. Маргааш өглөө нь нүүрсэн яндангаа зарах гээд очиход хулхи яндан байна гээд аваагүй” гэсэн мэдүүлэг /хх-75 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилц*******, хүлээн зөвшөөрч байна. *******0************** оны 04 дүгээр сарын *******5-ны өдөр *******0 цагийн үед найз бид хоёр уулзалдсан бөгөөд тэгэхдээ хоёу******* аппликейшнээс зээл авчихсан, мөнгө яаж олох вэ гэж ярилцаж байгаад фейсбүүк дээрээс Приусийн нүүрсэн яндан авна гэсэн зар байхаар нь утас руу нь залгаж хэдээр авахыг асуухад *******,500,000 төгрөг гэхээр нь бид хоёр Приусийн яндан хайж явсан. Тэгээд Бичил хорооллын эсрэг талын харанхуй зогсоол дээр саарал өнгийн Приус *******0 маркийн автомашин байхаар нь бид хоёр өөрсдийнхөө данхраадыг ашиглаж нүүрсэн янданг тайлж аваад явсан. Маргааш өглөө нь нүүрсэн яндангаа зарах гээд очиход хулхи яндан байна гээд аваагүй” гэсэн мэдүүлэг /хх-1 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Э.ын хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-4 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-94 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-95 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-9 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.ы хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-5 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-9 дүгээр хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-91 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн та*******р.

Улсын яллагч “шүүгдэгч Э., Б. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нар гэм буруугийн та*******р маргаагүй болно.

Шүүгдэгч Э., Б. нар нь бүлэглэн *******0************** оны 04 дүгээр сарын *******5-наас *******6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны урд талын шороон зам дээр байрлуулан тавьсан иргэн Ө.-гийн 0 14 улсын дугаартай “Toyota Prius *******0” загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлсны улмаас 600,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хохирогч Ө.-, гэрч П., Д. нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, шүүгдэгч Э., Б. нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлд заасан хэргийн та*******р нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байд*******р Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авсан идэвхтэй үйлдлийг ойлгодог.

Шүүгдэгч Э., Б. нар нь хохирогч Ө.-гийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, улмаар хохирогчид 300,000 төгрөгөөс буюу бага хэмжээнээс дээш 600,000 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн ердийн шинжийг хангажээ.

Шүүгдэгч нар өөрсдийн хууль бус үйлдлийн улмаас учрах хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Прокуророос шүүгдэгч Э., Б. нарын үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамласан байх бөгөөд уг зохицуулалт нь гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн ерөнхий зохицуулалт тул нарийвчилсан зохицуулалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлах нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг тэмдэглэж байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Э., Б. нарын бүлэглэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрсдийн эзэмшил болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарын гэм буруугийн та*******рх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн та*******р.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.-д 600,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар хулгайлан авсан нүүрсэн яндангаа хохирогч Ө.-д биет байд*******р нь буцаан өгсөн /хх-31-33 дугаар хуудас/ байна.

Хохирогч Ө.- нь “...алдсан яндангаа буцааж авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж /хх-*******-41 дүгээр хуудас/ мэдүүлсэн тул шүүгдэгч Э., Б. нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх та*******р.

          Шүүхээс шүүгдэгч Э., Б. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

          Шүүгдэгч Э., Б. нар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдээгүй, ял шийтгүүлж байгаагүй байх ба тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.******* дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор зохицуулжээ.

          Шүүгдэгч Э., Б. нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

          Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа болон тэдний хувийн байдал, хохирогч “гомдол, саналгүй” зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Э., Б. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э., Б. нарт тэнссэн хугацаанд “оршин суух газар, аж******* өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч нарт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

          Шүүгдэгч нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд мэдэгдэх нь зүйтэй.

          Бусад асууд*******р.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э., Б. нар цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.******* дугаар зүйлийн 1, *******, 4, 36.6, 36.7, 36., 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, *******, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ы , ******* овогт ийн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б., Э. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3.Шүүгдэгч Б., Э. нарт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.5 дахь заалтад заасан “оршин суух газар, аж******* өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б., Э. нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд мэдэгдсүгэй.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16, 19 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б., Э. нарт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б., Э. нар нь цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б., Э. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НЯМДАВАА