| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2019/01312/И |
| Дугаар | 1323 |
| Огноо | 2019-05-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 1323
2019 оны 05 сарын 09 өдөр Дугаар 102/ШШ2019/01323 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч ........... Болормаагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ........... Энхзулд холбогдох хүүхдийн асрамж өөрчлөх тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Болормаа, хариуцагч Э.Энхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Болормаа нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ......... амьдарч байгаад, .................. төрүүлж, .................. өдөр гэрлэлтээ цуцлуулаад, одоо бид тусдаа амьдарч байна.
Гэтэл хариуцагч өнөөдрийг хүртэл хүүхдээ харж хандахгүй, мөнгөн тусламж үзүүлэхгүй, энэ хугацаанд ........... төгрөгийг хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхэд өгсөнд гомдолтой байна.
Өнөөдрийн нийгмийн нөхцөл байдал, ажилд ороход нас зааж шалгуур тавьж байгаа тул ажил хийх боломжгүй болж, байрны зээл, үр хүүхдээ өсгөхөд хүндрэл үүсэж, ажилгүй гэртээ, аав, ээж, ах дүү нарынхаа тусламжийг авч өдөр өнгөрөөж байна.
Иймд цаашид хүүхдийнхээ ирээдүйн төлөө ажиллах шаардлагатай учраас БНСУ руу ажиллахаар явмаар байгаа тул хүүхдийн асрамжийг өөрчилж аавд нь өгөх шийдвэрийг гаргаж өгнө үү.
Мөн энэ хүнд хүүхэд өсгөхөд ямар их цаг хугацаа, эдийн засгийн хүндрэл үүсгэдгийг ойлгуулах хэрэгтэй байгаа бөгөөд анх бид 2 нийлэхдээ нэг, нэг хүүхэдтэй ханилсан.
Гэвч аавыгаа дагаад явсан охин сая дүү, бид хоёр дээр ирээд, хэд хоноод, та хоёртой хамт амьдармаар байна, би дүүгээ харж чадна гэж хэлээд явсан.
Охидууд хоёулаа бага насных хараа хяналт хэрэгтэй байна.
Бид гэрлэлтээ цуцлуулахад надад эксел машин, нэг өрөө байраа үлдээгээд явсан бөгөөд энэ байрны зээл миний нэр дээр байдаг учраас одоо хүртэл зээл төлж байна, гэжээ.
Хариуцагч Э.Энхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид таарч тохироогүйн улмаас гэрлэлтээ цуцлуулсан. Ингэхдээ би нэг өрөө байр, машинаа охин ............, .......... хоёрт өгөөд явсан.
Одоо би охинтойгоо дүүгийнхээ байранд хамт амьдарч, охиноо өсгөхийн тулд өглөөнөөс, орой хүртэл ажиллаж байна.
Иймд охин ........... асрамжиндаа авахад хүнд байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ................. холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Зохигчид Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ................... өдрийн .............. дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин Э.Танхилуун ............... өдөр төрж, эхийнхээ асрамжинд үлдсэн болох нь зохигчдын тайлбар, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...БНСУ руу ажиллахаар явах гэж байгаа тул охин Э.Танхилууныг эцгийнхэн асрамжид үлдээх хүсэлтэй байгаагаа илэрхийлж”, хариуцагч “дагавар охинтойгоо дүүгийнхээ гэрт амьдардаг” гэх тайлбарыг гаргаж,
Улмаар нэхэмжлэгч, хариуцагчийг охинтойгоо дүүгийндээ амьдардаг талаар үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн гадаад оронд ажил хийхээр явахын тулд асрамжийг өөрчлүүлэх нь шаардлагын үндэслэл болохгүй ба хүүхдийн асрамжийг өөрчлүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу баримтаар нотлож чадахгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо ,ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэх мөн талуудын тайлбар зэргийг харгалзан үзээд, охин Э.Танхилуун эхийнхээ хайр халамж, асрамж, хараа хяналтанд өсөж, хүмүүжих нь зүйтэй гэж үзлээ.
Харин Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан хэдий ч охин Э.Танхилууныг, эцэг Э.Энхзул тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зааснаар 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Гомбын Болормаагийн нэхэмжлэлтэй, Хан-Хөхий овогт Энхбатын Энхзулд холбогдох асрамж өөрчлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА