Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/61

 

       

2023            0*******            *******8                                     2023/ШЦТ/6*******

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч С.,

шүүгдэгч Э.*******-*******э өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар гол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******-*******эд холбогдох эрүүгийн 220500000296 дугаартай хэргийг 2023 оны 0******* дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны 0 дүгээр сарын *******0-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, найз охины хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хороолол ******* дүгээр байрны **************02 тоотод оршин суух, Говь- аймгийн сумын дүгээр баг, -д оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, овогт ын *******-*******э /Регистрийн дугаар: 022*******097/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Э.*******-*******э нь 2022 оны *******0 дугаар сарын **************-ний өдөр гол дүүргийн *******6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “даатгалын хүнд машин барьж явсан талаар нь хэллээ” гэх шалтгаанаар П.ийн нүүрэн тус газар нь мөргөх, цохих зэргээр халдаж, эрүүл мэндэд нь дээд уруулын салстад шарх, баруун хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.*******-*******э мэдүүлэхдээ: “...Би хохирогчид хохирол төлбөр дансаар өгч хоорондоо эвлэрсэн. Хохирогчид дансаар мөнгө шилжүүлсэн талаарх зарлагын баримт нь гар утсанд байгаа. Би тухайн үед Гандан руу чиглэлтэй явж байхдаа модны хоёрын автобусны буудал өнгөрөөд П.ийн машинтай мөргөлдсөн. Хохирогч П. эхлээд намайг мөргөсөн, тэгэхээр нь би эргүүлээд нэг цохисон. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй” гэв.

Хохирогч П.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны *******0 дугаар сарын **************-ний өдөр гол дүүргийн *******6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны хоёрын уулзвар орчим туслах замаас төв зам руу 52 6 УНБ улсын дугаартай Тоёота Акуа загварын цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлтэй нийлэх гэж байтал саарал өнгийн 28 05 УБП улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгсэл төв замаар явж байгаад мөргөсөн. Ингээд бууж ирээд цагдаа дуудаад, замын цагдаагаас алба хаагч нар ирээд шалгаж шийдвэрлэсэн. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл манай эхнэрийн нэр дээр байдаг, би даатгалгүй гэж бодож байгаад эхнэрээ дуудаад эхнэрээ унаж явсан гээд хэлсэн чинь нөгөө машины жолооч залуу хажуугаас даатгалын хүнд өөрөө машин барьж явсан биз дээ гээд хэлэхээр нь чи ямар юм үзээгүй юм бэ гэж хэлсэн бөгөөд тэр залуу миний хажууд зогсож байсан, би толгойгоо тонгойлгоод мөргөх гэж зангасан чинь нөгөө залуу шууд миний нүүр хэсэг рүү мөргөөд, нэг удаа цохисон ба тэр үед уруул сэтэрч үүдэн дээд нэг шүд хөдөлсөн. Миний биед учирсан гэмтлийг 28 05 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч залуу учруулсан бөгөөд тэр үед хамт явж байсан найз эрэгтэй нь болиулсан. Би эргүүлэн хариу цохиж зодоогүй, нөгөө залууд ямар ч гэмтэл учруулаагүй. Би хувийн шүдний эмнэлэгт хөдөлсөн шүд бэхжүүлэх эмчилгээ, уруулын язралт эмчлэх эм зэргийг хийлгэсэн ба эмчилгээний баримт байгаа. Намайг тухайн жолоочоос өөр хүн огт цохиж зодоогүй. Би эмчилгээ хийлгэсэн мөнгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх- дүгээр хуудас/,

Хохирогч П.ийн 2023 оны 0******* дүгээр сарын *******8-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлт,

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны *******0 дугаар сарын **************-ний өдөр 2******* цагийн орчим гол дүүргийн *******6 дугаар хорооны нутаг дэвсгэр Модны хоёрын уулзвар орчим найз *******-*******ийн машинд суугаад Энх-Амгалан бид нар төв замаар урдаас хойшоо чиглэлтэй 28 05 УБП улсын дугаартай саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байтал туслах замаас 52 6 УНБ улсын дугаартай цэнхэр өнгийн Акуа загварын тээврийн хэрэгсэл орж ирээд найзын маань машинд мөргүүлсэн бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн дагуу манай найзын зөв болсон ба замын цагдаа материалжуулан шалгаж байгаа. Нөгөө машин дотроос хар өнгийн цамцтай, махлаг, 30 гаран настай ах бууж ирээд даатгал дуудсан бөгөөд удалгүй даатгал болон тэр ахын эхнэр гээд эмэгтэй ирсэн. Даатгалд тэр ах манай эхнэр машин барьж явсан гээд хэлсэн бөгөөд манай найз *******-*******э та барьж явсан биз дээ гэсэн чинь чи ямар юм үзээгүй юм бэ гэж хэлээд тэр ах манай найзтай маргалдсан. Улмаар манай найз *******-*******ийг тэр ах нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөөд авсан тэгээд *******-*******э эргүүлээд мөргөсөн ба манай найз Энх-Амгалан дундуур нь ороод болиулах гэхэд тэр ах манай найз руу дайраад байсан ба *******-*******э тэр ахын нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиод тэгээд би дундуур нь орж болиулсан. Тэгээд цагдаа дээр ирсэн. Миний болон манай найзын биед гэмтэл учраагүй. Нөгөө ахын буйл нь сэтэрсэн байх шиг байсан. Замын цагдаа ирээд үлээлгэхэд хоёулаа эрүүл байсан” гэсэн мэдүүлэг /хх-*******0 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны *******0 дугаар сарын *******5-ны өдрийн *******226 дугаартай: “П.өд дээд уруулын салстад шарх, баруун хацарт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..*******-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов. Дээрх гэмтэл нь хэрэг болсон хугацаанд үүссэн байна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-*******3-******* дүгээр хуудас/,

Шүүгдэгч Э.*******-*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны *******0 дугаар сарын **************-ний өдөр 2******* цагийн үед гол дүүргийн *******6 дугаар хорооны нутаг дэвсгэр Модны хоёрын уулзвар орчим урдаас хойш чиглэлтэй өөрийн 28 05 УБП улсын дугаартай саарал өнгийн Приус 20 загварын тээврийн хэрэгсэлтэй явж байтал хажуу талын туслах замаас 52 6 УНБ улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгсэл хүрч ирээд мөргөчихсөн. Тэгээд буугаад замын цагдаа, даатгал дуудаад байж байтал нөгөө ахын даатгал хүрээд ирсэн чинь нөгөө ах өөрийгөө машин бариагүй, эхнэр маань машин барьж байсан гэхээр нь та барьж байсан биз дээ гэсэн чинь чи ямар юм үзээгүй бацаан бэ гээд намайг нүүр лүү мөргөхөөр нь би эргүүлээд гараараа нэг удаа тухайн хүний нүүр хэсэг рүү нь цохисон чинь уруул нь сэтэрсэн. Тэгээд хамт явсан найз Энх-Амгалан дундуур орж салгасан. Миний биед гэмтэл учраагүй. Надаас өөр хүн П.ийг цохиж зодоогүй” гэсэн мэдүүлэг /хх-2 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-28 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-30 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Э.*******-*******э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.*******0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Улсын яллагч “шүүгдэгч Э.*******-*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Э.*******-*******э нь 2022 оны *******0 дугаар сарын **************-ний өдрийн 2******* цагийн үед гол дүүргийн *******6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.ийг тээврийн хэрэгсэл жолоодож явсан талаар даатгалын ажилтанд хэлсний улмаас хоорондоо маргалдаж, улмаар Э.*******-*******э нь хохирогч П.ийн нүүр рүү мөргөх, цохих зэргээр халдаж, эрүүл мэндэд нь дээд уруулын салстад шарх, баруун хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч П., гэрч Б. нарын мэдүүлэг болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Э.*******-*******ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******226 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хохирогч П.ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Э.*******-*******ийн гэм буруутай үйлдэл болох мөргөх, цохих зэргээс үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.*******-*******э нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Э.*******-*******ийн бусдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.*******-*******э, гэрч Б. нар “эхлээд хохирогч П. Э.*******-*******ийг мөргөсөн” талаар мэдүүлснийг үндэслэн Э.*******-*******ийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол үйлдсэн боловч шүүгдэгч Э.*******-*******э нь “гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэж хүсэл зоригоо илэрхийлсэн талаарх баримт хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Э.*******-*******э хохирогчид 300,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч П. “гомдол, санал байхгүй” талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Э.*******-*******ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч шүүгдэгч Э.*******-*******эд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Э.*******-*******э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Э.*******-*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.******* дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, *******.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”, *******. дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******-*******ийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч Э.*******-*******ийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Э.*******-*******э цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.******* дүгээр зүйлийн *******, 36.2 дугаар зүйлийн *******, 2, , 36.6, 36.7, 36.8, 36.*******0, 36.*******3 дугаар зүйлийн *******, , 37.******* дүгээр зүйлийн *******, 2, 38.******* дүгээр зүйлийн *******, 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Шүүгдэгч овогт ын *******-*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******-*******ийг 50 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсгийг журамлан шүүгдэгч Э.*******-*******эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******-*******э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Э.*******-*******э цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******-*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НЯМДАВАА