Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/72

 

                

 

 

 

 

    2023          01             24                                          2023/ШЦТ/72

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Г.Намжил,

Шүүгдэгч *** нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***гийн ***т холбогдох эрүүгийн 2205027312510 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** оны 03 дугаар сарын 12-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнд машин механизмын механик мэргэжилтэй, “***” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл-ганцаараа, *** дүүргийн *** хорооны *** байрны *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** амьдардаг, ял шийтгэлгүй,

*** овогт ***гийн *** /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар:

/Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн *** хорооны *** байрны *** тоот гэрт нь байсан өөрийн эхнэр ***ын эзэмшлийн Чех улсад үйлдвэрлэсэн шулуун оёдолтой Dextima брендийн хуучин оёдлын машин, Япон улсад үйлдвэрлэсэн 4 утастай хэрээсний хуучин машинуудыг “бусдын эд зүйлийг гэрт байлгалаа” гэх шалтгаанаар уурлаж хаалгаараа гаргаж, 4 давхрын шатнаас 3 давхар руу унагааж, эвдэж зориулалтын дагуу сэргээн засварлах боломжгүйгээр устгаж, нийт 790.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн *** хорооны *** байрны *** тоот гэрт нь байсан өөрийн эхнэр ***ын эзэмшлийн Чех улсад үйлдвэрлэсэн шулуун оёдолтой Dextima брендийн хуучин оёдлын машин, Япон улсад үйлдвэрлэсэн 4 утастай хэрээсний хуучин машинуудыг “бусдын эд зүйлийг гэрт байлгалаа” гэх шалтгаанаар уурлаж хаалгаараа гаргаж, 4 давхрын шатнаас 3 давхар руу унагааж, эвдэж зориулалтын дагуу сэргээн засварлах боломжгүйгээр устгаж, нийт 790.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримтыг тогтоохын тулд  нь шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын өгсөн “...маргахгүй....” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205027312510 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

 

2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11 тал/

 

2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын хохирогчоор өгсөн “...Манай салсан нөхөр болох *** нь 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн *** байрны *** тоотод миний эзэмшлийн оёдлын машиныг гэрээс гаргаад 4 давхрын шатнаас доош 3 дугаар давхрын шат руу шидэж эвдэлсэн байсан. Тухайн үед би гэртээ байгаагүй, охин *** байсан. Эвдлүүлсэн оёдлын машинаа төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн гэрчээр өгсөн “...Би ***д оёдлын машин ав гэж зөвлөж байсан. Хамт явж байгаад Dextima брендийн 4 утастай хэрээсний машиныг авахыг зөвлөөд *** өөрөө мөнгөөрөө надад үзүүлж авсан. Надад хүнд оёдлын машин авч өгөх тийм их мөнгө байхгүй. Нэг хуучин оёдлын машин хүнээс авсан гэж ярьж байсан. Би хараагүй ба машиндаа шинээр ширээ, тавцан моторыг нь сольсон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

 

2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “ДАМНО” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-32 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч *** нь “2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн *** хорооны *** байрны *** тоот гэрт нь байсан өөрийн эхнэр ***ын эзэмшлийн Чех улсад үйлдвэрлэсэн шулуун оёдолтой Dextima брендийн хуучин оёдлын машин, Япон улсад үйлдвэрлэсэн 4 утастай хэрээсний хуучин машинуудыг “бусдын эд зүйлийг гэрт байлгалаа” гэх шалтгаанаар уурлаж хаалгаараа гаргаж, 4 давхрын шатнаас 3 давхар руу унагааж, эвдэж зориулалтын дагуу сэргээн засварлах боломжгүйгээр устгаж, нийт 790.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэх дээрх үйл баримтууд нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас хохирогчид хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүхээс, шүүгдэгч ***ыг “2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн *** хорооны *** байрны *** тоот гэрт нь байсан өөрийн эхнэр ***ын эзэмшлийн Чех улсад үйлдвэрлэсэн шулуун оёдолтой Dextima брендийн хуучин оёдлын машин, Япон улсад үйлдвэрлэсэн 4 утастай хэрээсний хуучин машинуудыг “бусдын эд зүйлийг гэрт байлгалаа” гэх шалтгаанаар уурлаж хаалгаараа гаргаж, 4 давхрын шатнаас 3 давхар руу унагааж, эвдэж зориулалтын дагуу сэргээн засварлах боломжгүйгээр устгаж, нийт 790.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан”  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***д 790.000 /долоон зуун ерэн мянга/-н төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул эд хөрөнгө гэмтээх гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

 

Шүүгдэгч *** нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***д учирсан хохирол төлбөр болох  790.000 /долоон зуун ерэн мянга/-н төгрөгийг төлж барагдуулсан /хх-ийн 69 тал/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч *** нь “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч ***т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүх, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, түүний хувийн байдал, шүүгдэгч гэм буруугаа ухамсарлаж буй байдал, хохирол төлөгдсөн байдал зэрэгт дүгнэлт хийгээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгч ***ыг түүнд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаас чөлөөлж, түүнийг ялгүйд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.*** зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирогчид хохирол төлбөр төлөгдсөн болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч ***ыг түүнд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/-н төгрөгийн торгуулийн ялаас чөлөөлж, ялгүйд тооцсугай.

 

4. *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөр төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЧИМЭГ