Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж тус шүүхийн хуралдааны  “А”  танхимд  нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Цолмон

Улсын яллагч  Д.Энх-Амар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа

Шүүгдэгч Э.Эрдэнэчимэг нарыг  оролцуулан  Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэчулууны Эрдэнэчимэгт  холбогдох эрүүгийн 201617000196 дугаартай хэргийг  2016 оны 08 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар

 

 Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, 1996 оны 02 сарын 29-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн  хамт Сүхбаатар аймгийн Уул-Баян сумын 4 дүгээр баг, Их цагаан гэх газарт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй,  бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн  Боржигон овогт Эрдэнэчулууны Эрдэнэчимэг. / РД: ЛК96022930/

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч  Э.Эрдэнэчимэг нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Супер венни маркын 23-37 СҮЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1-а-д заасан “Тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний болон олон улсын үнэмлэхтэй байна” мөн бүлгийн 2.3-в-д заасан “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад  бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлашгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Э.Цэрмаа нь гавал ясны баруун далавчнаас дагзруу, зүүн далавчнаас дагз ясруу салсан хугарал, их тархины оройн ар, бага тархины суурийн зөөлөн бүрхүүлийн доорхи цусан хураа, дагз  хэсгийн хуйхан доорхи дагзны гавлын булчинд цус хуралт, доод уруул, зүүн хөхний дээд хэсэгт зулгаралт, зүүн бугалагны гадна дунд хэсэгт, баруун гуяны урд дунд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл авч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Э.Эрдэнэчимэг шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: 2016 оны 06 сарын 28-ны өдөр гэрээсээ гараад Сүхбаатар аймаг руу эгчийгээ хүүгийнх нь хамт сундлаад явж байсан. Хөөвөр гэдэг газар явж байтал гэнэт 2 үхэр гараад ирсэн тоормос гишгэсэн боловч амжаагүй. Нэгийг нь мөргөөд ойчсон. Мотоциклийн баруун талд эгч минь хүүтэйгээ хэвтэж байсан. Ээж аймагт байсан ээжрүү утсаар яриад түргэн дуудаарай гэж хэлсэн. 30 минутын дараа түргэн ирсэн гэв. 

 

  - Хохирогчийн төлөөлөгч Б.Бямбахүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  2016 оны 06 сарын 28-ны өдөр манай өөрийн ээж утсаар яриад эхнэр чинь мотоциклиос унаад ухаан орохгүй байна. Хурдан ир гэж дуудсан. Ингээд ажлаасаа чөлөө аваад Сүхбаатар аймагт 2-ний өглөө ирэхэд эхнэр маань нас барсан байсан. Намайг ирэхэд эхнэрийн аав, ээж, ах, дүү хэлэхдээ мотоцикльтой өөрийн төрсөн дүү Эрдэнэчимэгтэй хамт аймгийн төв рүү явахдаа хүү ой гурван сартай Батцэрэгийн хамт явсан гэсэн. Тэгсэн замдаа мотоциклийн ард хүүгээ авч явж байгаад гэнэтхэн арагшаа унаад гэмтэж нас барсан гэж хэлсэн. Миний хувьд энэ осолтой холбоотой гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

 

- Гэрч Б.Эрдэнэчулуун  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр  манай хүү Э.Эрдэнэчимэг аймгийн төв рүү бинзенд явлаа гэхэд нь талийгаач эгч нь болох Цэрмаа маань би дүүгээ ганцааранг нь явуулаад яахав хамт явчихаад ирье гээд 1 нас 3 сартай хүү Батцэрэгийг хамт аваад явсан юм. Явахдаа 15 цагийн үед төрсөн ах Норовцэрэнгийн мотоцикльтой явсан. Тэгээд явснаас хойш 1 цагийн дараа Эрдэнэчимэгийг мотоцикльтойгоо явж байхдаа засмал дээр ойчиж, эгч нь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргэгдэж очоод эмнэлэгт нас барсан гэж дуулсан... Эрдэнэчимэгт В,С ангилалын жолооны үнэмлэх байгаа. Мотоцикль жолоодох эрхийн үнэмлэх байхгүй  гэх мэдүүлэг /хх-ийн 22/

 

- Гэрч Ш.Оюунгэрэл  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... Намайг 2016 оны 06 сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт ээж Айлтгүйг сахиад байж байхад 15 цагийн үед манай хүү Эрдэнэчимэг, талийгаач эгч Цэрмаа, түүний хүү Батцэрэгийн хамт мотоцикльтой явж байгаад засмал зам дээр осолд орж охин маань эмнэлэгт ухаангүй ирлээ гэж сонсоод түргэн тусламж очиход охин маань ухаангүй, амьсгаатай, юм ярьж чадахааргүй байсан. Эмчилгээ тусал хийлгэж байгаад 1 цаг гаруй хугацааны дараа нас барсан гэх мэдүүлэг /хх-ийн 23/

 

- Гэрч Э.Норовцэрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... Би 2015 оны 9 дүгээр сарын сүүлчээр Дугар гэдэг залуугийн Супер Венни гэдэг  маркийн 23-37 СҮЗ улсын дугаартай мотоциклийг сувай үнээгээр сольж авсан юм. Тэгээд шилжүүлэг хийж амжаагүй унаж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 20-ны орчим төрсөн дүү Эрдэнэчимэгт унаж бай гээд өгсөн юм. Гэтэл дүү маань 2016 оны 06 сарын 28-ны өдөр миний мотоцикльтой явж байгаад осолд орж эгч маань нас барсан байна гэх мэдүүлэг /хх-ийн 24/

 

- Гэрч У.Мөнхтуул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... Сүхбаатар аймгаас 25 километрт засмал зам дээр мотоциклийн дэргэд толгой нь хойшоо харсан байрлалтай эмэгтэй хүн зам дээр ухаангүй хэвтэж байсан. Мотоцикль нь зам дагуу баруун тийшээ харсан дэргэд нь нэг залуу хүүхэд тэвэрчихсэн, хүүхэд нь уйлчихсан байж байсан. Тэгээд зам дээр хэвтэж байсан эмэгтэйн биеийг үзэхэд амьсгалтай боловч ухаангүй, хүүхэн хараа 2 талд өргөссөн, ам хамраас нь бага зэрэг цус гарч хатсан байдалтай, даралт, зүрхний цохилт нь тодорхойлогдохгүй амьсгал өнгөц байдалтай байсан...Эмнэлэгт очоод тэр хүнийг аврах боломжтой бүхий л эмчилгээг хийсэн боловч ухаангүй байсаар багаад 1 цаг гаруй болоод нас барсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25/ 

 

- Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн хийсэн  2016 оны 07 сарын 03-ны өдрийн 37  тоот актын дүгнэлтэд: 1.Талийгаач Э.Цэрмаагийн цогцост гавал ясны баруун далавчнаас дагзруу, зүүн далавчнаас дагз ясруу салсан хугарал, их тархины оройн ар, бага тархины суурийн зөөлөн бүрхүүлийн доорхи цусан хураа, дагз  хэсгийн хуйхан доорхи дагзны гавлын булчинд цус хуралт, доод уруул, зүүн хөхний дээд хэсэгт зулгаралт, зүүн бугалагны гадна дунд хэсэгт, баруун гуяны урд дунд хэсэгт цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, амьд ахуйд нь үүсгэгджээ. 3.Талийгаач нь гавал ясны баруун далавчнаас дагзруу, зүүн далавчнаас дагз ясруу салсан хугарал, их тархины оройн ар, бага тархины суурийн зөөлөн бүрхүүлийн доорхи цусан хураа, дагз хэсгийн хуйхан доорхи дагзны гавлын булчинд цус хуралт гэмтлүүдийн улмаас нас баржээ. 4. Үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Цусны бүлэг тогтоох боломжгүй байна. 6.Тухайн нөхцөлд амь насыг нь аврах боломжгүй байжээ. 7.Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. 

 

 -Техникийн шинжээчийн 2016 оны 07 сарын 03-ны өдрийн 37 дугаартай дүгнэлтэд: 1.Жолооч Э.Эрдэнэчимэг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2.Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1-а-д заасан “Тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний болон олон улсын үнэмлэхтэй байна” мөн бүлгийн 2.3-в-д заасан “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлашгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 

 

 - Зам, тээврийн осол, хэрэгт холбогдсон Суппер венни маркийн 23-37 СҮЗ улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл. / хх-ийн 5-8/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 4/

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 39/

 

- Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 39/

 

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / хх-ийн 12/

 

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч  Э.Эрдэнэчимэг нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн орчимд Супер венни маркын 23-37 СҮЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумруу засмал зам дээр явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1-ийн а-д заасан “ Тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний болон олон улсын үнэмлэхтэй байна” мөн бүлгийн 2.3-ийн в-д заасан “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлашгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Э.Цэрмаагийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Эрдэнэчимэгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгч Б.Бямбахүү, гэрч Б.Эрдэнэчулуун, Ш.Оюунгэрэл, У.Мөнхтуул нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Техникийн шинжээчийн 2016 оны 07 сарын 03-ны өдрийн 37 тоот дүгнэлт, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн хийсэн  2016 оны 07-р сарын 03-ны өдрийн 37  тоот акт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл  зам тээврийн осолд холбогдсон Суппер венни маркийн 23-37 СҮЗ улсын дугаартай, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл  Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл, шүүгдэгч Э.Эрдэнэчимэг нь замын хажууд үхэр байсан буюу хөдөлгөөнд аюул саад болох замын нөхцөл байдлыг мэдсэн атлаа хурд хасалгүй явж, зам дээр үхэр гарч ирэхэд огцом тоормослож, үхрийг мөргөснөөс мотоцикль ойчсон, мөн ард суусан зорчигчид хамгаалалтын малгай өмсүүлээгүйгээс талийгаач Э.Цэрмаа гавал ясны гэмтэл авч амь нас хохирсон, мөн тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа мотоцикль жолоодсон зэрэг нөхцөл байдлууд хэрэгт тогтоогдох бөгөөд энэ нь шүүгдэгч Э.Эрдэнэчимэгийн “ 2016 оны 06 сарын 28-ны өдөр гэрээсээ гараад Сүхбаатар аймаг руу эгчийгээ хүүгийнх нь хамт сундлаад явж байсан. Хөөвөр гэдэг газар явж байтал гэнэт 2 үхэр гараад ирсэн тоормос гишгэсэн боловч амжаагүй. Нэгийг нь мөргөөд ойчсон. Мотоциклийн баруун талд эгч минь хүүтэйгээ хэвтэж байсан. Би А ангилалын үнэмлэхгүй” гэх мэдүүлэг, “ Жолооч Э.Эрдэнэчимэг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1-ийн а-д “Тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний болон олон улсын үнэмлэхтэй байна”, 2.3-ийн в-д “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9 дүгээр бүлгийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлашгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна” гэх Техникийн шинжээчийн 37 тоот дүгнэлт зэргээр нотлогдох ба уг ослын талаарх дээрх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. 

 

Э.Эрдэнэчимэгт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Э.Эрдэнэчимэгийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

             Шүүгдэгч Э.Эрдэнэчимэгт энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбахүү гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбаргүй болно. 

 

Э.Эрдэнэчимэгийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл болох ба харин ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал үгүй байна. 

        

Шүүгдэгч Э.Эрдэнэчимэг нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, тухайн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн, хохирогч Э.Цэрмаатай садан төрлийн холбоотой буюу түүний төрсөн дүү болох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбахүү гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэчулууны Эрдэнэчимэгийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэчулууны Эрдэнэчимэгийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан Э.Эрдэнэчимэгт оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.1-д заасныг журамлан ялтан Э.Эрдэнэчимэгт оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлйин 61.4-д зааснаар тэнсэгдсэн ялтан Э.Эрдэнэчимэгт хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймгийн  Цагдаагийн газарт мэдэгдсүгэй.

 

6. Ялтан Э.Эрдэнэчимэг энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбахүү гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.10-т зааснаар иргэн Э.Норовцэндийн   эзэмшлийн  Суппер венни маркийн 23-37 СҮЗ улсын дугаартай мотоциклийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э.Эрдэнэчимэгт авсан Батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд  ялтан, түүний өмгөөлөгч хохирогчийн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Э.Эрдэнэчимэгт авсан  бусдын  батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                       С.НАСАНБУЯН

 

 

 

 

      

 

 

 

 

 

 

        

 

    

           Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж тус шүүхийн хуралдааны  “А”  танхимд  нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Цолмон

Улсын яллагч  Д.Энх-Амар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа

Шүүгдэгч Э.Эрдэнэчимэг нарыг  оролцуулан   

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэчулууны Эрдэнэчимэгт  холбогдох эрүүгийн 201617000196 дугаартай хэргийг  2016 оны 08 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, 1996 оны 02 сарын 29-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн  хамт Сүхбаатар аймгийн Уул-Баян сумын 4 дүгээр баг, Их цагаан гэх газарт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй,  бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн  Боржигон овогт Эрдэнэчулууны Эрдэнэчимэг. / РД: ЛК96022930/

 

Шүүгдэгч  Э.Эрдэнэчимэг нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр супер венни маркын 23-37 СҮЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1-а-д заасан “Тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний болон олон улсын үнэмлэхтэй байна” мөн бүлгийн 2.3-в-д заасан “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлашгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Э.Цэрмаа нь гавал ясны баруун далавчнаас дагзруу, зүүн далавчнаас дагз ясруу салсан хугарал, их тархины оройн ар, бага тархины суурийн зөөлөн бүрхүүлийн доорхи цусан хураа, дагз  хэсгийн хуйхан доорхи дагзны гавлын булчинд цус хуралт, доод уруул, зүүн хөхний дээд хэсэгт зулгаралт, зүүн бугалагны гадна дунд хэсэгт, баруун гуяны урд дунд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл авч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Эрдэнэчимэг шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: 2016 оны 06 сарын 28-ны өдөр гэрээсээ гараад Сүхбаатар аймаг руу эгчийгээ хүүгийнх нь хамт сундлаад явж байсан. Хөөвөр гэдэг газар явж байтал гэнэт 2 үхэр гараад ирсэн тоормос гишгэсэн боловч амжаагүй. Нэгийг нь мөргөөд ойчсон. Мотоциклийн баруун талд эгч минь хүүтэйгээ хэвтэж байсан. Ээж аймагт байсан ээжрүү утсаар яриад түргэн дуудаарай гэж хэлсэн. 30 минутын дараа түргэн ирсэн гэв. 

 

  Хохирогчийн төлөөлөгч Б.Бямбахүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  2016 оны 06 сарын 28-ны өдөр манай өөрийн ээж утсаар яриад эхнэр чинь мотоциклиос унаад ухаан орохгүй байна. Хурдан ир гэж дуудсан. Ингээд ажлаасаа чөлөө аваад Сүхбаатар аймагт 2-ний өглөө ирэхэд эхнэр маань нас барсан байсан. Намайг ирэхэд эхнэрийн аав, ээж, ах, дүү хэлэхдээ мотоцикльтой өөрийн төрсөн дүү Эрдэнэчимэгтэй хамт аймгийн төв рүү явахдаа хүү ой гурван сартай Батцэрэгийн хамт явсан гэсэн. Тэгсэн замдаа мотоциклийн ард хүүгээ авч явж байгаад гэнэтхэн арагшаа унаад гэмтэж нас барсан гэж хэлсэн. Миний хувьд энэ осолтой холбоотой гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

 

Гэрч Б.Эрдэнэчулуун  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр  манай хүү Э.Эрдэнэчимэг аймгийн төв рүү бинзенд явлаа гэхэд нь талийгаач эгч нь болох Цэрмаа маань би дүүгээ ганцааранг нь явуулаад яахав хамт явчихаад ирье гээд 1 нас 3 сартай хүү Батцэрэгийг хамт аваад явсан юм. Явахдаа 15 цагийн үед төрсөн ах Норовцэрэнгийн мотоцикльтой явсан. Тэгээд явснаас хойш 1 цагийн дараа Эрдэнэчимэгийг мотоцикльтойгоо явж байхдаа засмал дээр ойчиж, эгч нь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргэгдэж очоод эмнэлэгт нас барсан гэж дуулсан... Эрдэнэчимэгт В,С ангилалын жолооны үнэмлэх байгаа. Мотоцикль жолоодох эрхийн үнэмлэх байхгүй  гэх мэдүүлэг /хх-ийн 22/

 

Гэрч Ш.Оюунгэрэл  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... Намайг 2016 оны 06 сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт ээж Айлтгүйг сахиад байж байхад 15 цагийн үед манай хүү Эрдэнэчимэг, талийгаач эгч Цэрмаа, түүний хүү Батцэрэгийн хамт мотоцикльтой явж байгаад засмал зам дээр осолд орж охин маань эмнэлэгт ухаангүй ирлээ гэж сонсоод түргэн тусламж очиход охин маань ухаангүй, амьсгаатай, юм ярьж чадахааргүй байсан. Эмчилгээ тусал хийлгэж байгаад 1 цаг гаруй хугацааны дараа нас барсан гэх мэдүүлэг /хх-ийн 23/

 

Гэрч Э.Норовцэрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... Би 2015 оны 9 дүгээр сарын сүүлчээр Дугар гэдэг залуугийн Супер Венни гэдэг  маркийн 23-37 СҮЗ улсын дугаартай мотоциклийг сувай үнээгээр сольж авсан юм. Тэгээд шилжүүлэг хийж амжаагүй унаж байгаад  2016 оны 04 дүгээр сарын 20-ны орчим төрсөн дүү Эрдэнэчимэгт унаж бай гээд өгсөн юм. Гэтэл дүү маань 2016 оны 06 сарын 28-ны өдөр миний мотоцикльтой явж байгаад осолд орж эгч маань нас барсан байна гэх мэдүүлэг /хх-ийн 24/

Гэрч У.Мөнхтуул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... Сүхбаатар аймгаас 25 километрт зас мал зам дээр мотоциклийн дэргэд толгой нь хойшоо харсан байрлалтай эмэгтэй хүн зам дээр ухаангүй хэвтэж байсан. Мотоцикль нь зам дагуу баруун тийшээ харсан дэргэд нь нэг залуу хүүхэд тэвэрчихсэн, хүүхэд нь уйлчихсан байж байсан.  Тэгээд зам дээр хэвтэж байсан эмэгтэйн биеийг үзэхэд амьсгалтай боловч ухаангүй, хүүхэн хараа 2 талд өргөссөн, ам хамраас нь бага зэрэг цус гарч хатсан байдалтай, даралт, зүрхний цохилт нь тодорхойлогдохгүй амьсгал өнгөц байдалтай байсан...Эмнэлэгт очоод тэр хүнийг аврах боломжтой бүхий л эмчилгээг хийсэн боловч ухаангүй байсаар багаад 1 цаг гаруй болоод нас барсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25/ 

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн хийсэн  2016 оны 07 сарын 03-ны өдрийн 37  тоот актын дүгнэлтэд

1.  Талийгаач Э.Цэрмаагийн цогцост  гавал ясны баруун далавчнаас дагзруу, зүүн далавчнаас дагз ясруу салсан хугарал, их тархины оройн ар, бага тархины суурийн зөөлөн бүрхүүлийн доорхи цусан хураа, дагз  хэсгийн хуйхан доорхи дагзны гавлын булчинд цус хуралт, доод уруул, зүүн хөхний дээд хэсэгт зулгаралт, зүүн бугалагны гадна дунд хэсэгт, баруун гуяны урд дунд хэсэгт цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, амьд ахуйд нь үүсгэгджээ. 

3. Талийгаач нь гавал ясны баруун далавчнаас дагзруу, зүүн далавчнаас дагз ясруу салсан хугарал, их тархины оройн ар, бага тархины суурийн зөөлөн бүрхүүлийн доорхи цусан хураа, дагз  хэсгийн хуйхан доорхи дагзны гавлын булчинд цус хуралт гэмтлүүдийн улмаас нас баржээ. 

  4. Үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 

5. Цусны бүлэг тогтоох боломжгүй байна. 

6. Тухайн нөхцөлд амь насыг нь аврах боломжгүй байжээ.

7.Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. 

 

Техникийн шинжээчийн 2016 оны 07 сарын 03-ны өдрийн 37 дугаартай дүгнэлтэд

1.Жолооч Э.Эрдэнэчимэг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 

2. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1-а-д заасан “Тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний болон олон улсын үнэмлэхтэй байна” мөн бүлгийн 2.3-в-д заасан “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлашгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 

   Зам, тээврийн осол, хэрэгт холбогдсон Суппер венни маркийн 23-37 СҮЗ улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл. / хх-ийн 5-8/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 4/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 39/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 39/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / хх-ийн 12/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч  Боржигон овогт Эрдэнэчулууны Эрдэнэчимэг нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр супер венни маркын 23-37 СҮЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1-а-д заасан “Тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний болон олон улсын үнэмлэхтэй байна” мөн бүлгийн 2.3-в-д заасан “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлашгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Э.Цэрмаагийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эрдэнэчимэгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгч Б.Бямбахүү, Ш.Оюунгэрэл, У.Мөнхтуул   нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон Хөдөлгөөний аюулгүй байдал хангах тасгийн 2016 оны 07 сарын 03-ны өдрийн 37 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн хийсэн  2016 оны 07-р сарын 03-ны өдрийн 37  тоот акт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл  зам тээврийн осолд холбогдсон Суппер венни маркийн 23-37 СҮЗ улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл  Зам тээврийн осол дээр тогтоосон акт  зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Эрдэнэчимэгийн энэ үйлдэлд Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, гэм буруу нь тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуульд зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч   Э.Эрдэнэчимэг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Э.Эрдэнэчимэг нь бусдад төлөх төлбөргүй тул Э.Норовцэндийн   эзэмшлийн  500000 төгрөгний үнэ бүхий Суппер венни маркийн 23-37 СҮЗ улсын дугаартай мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Эрдэнэчимэг нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9, 55.1.10-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч Э.Эрдэнэчимэг нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаагаа хорих ялаар шийтгүүлж байгаа, шүүгдэгчийн хувийн зан байдал, хохирогчийн төлөөлөгч  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэчулууны Эрдэнэчимэгт хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын амь насыг хохироосон  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэчулууны Эрдэнэчимэгийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял хэрэглэн 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  ялтан  Э.Эрдэнэчимэгийн эдлэх 3 жил, 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

 4. Ялтан Э.Эрдэнэчимэг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.10-т зааснаар иргэн Э.Норовцэндийн   эзэмшлийн  500000 төгрөгний үнэ бүхий Суппер венни маркийн 23-37 СҮЗ улсын дугаартай мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлйин 61.1-д зааснаар ялтан Э.Эрдэнэчимэгт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг орон нутгийн Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

 

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан   Э.Эрдэнэчимэгт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд  ялтан, түүний өмгөөлөгч хохирогчийн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Э.Эрдэнэчимэгт авсан  бусдын  батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                       С.НАСАНБУЯН