Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2021/0336

 

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 19 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

2021         05            19                   128/ШШ 1/0336

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: О т ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Ө, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, А.Б, Б.Б, Х.Н.

Гомдлын шаардлага: “О т ХХК болон ТЕГ-ын Хяналт, шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Ө, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, А.Б, Б.Б, Х.Н  нарын хооронд Татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх;

Шийтгэлийн хуудсын шийдвэрлэх хэсгийн 1/б дүгээр зүйлээр ногдуулсан 1,238,349,476.38 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар, 371,504,842.91 төгрөгийн торгууль, 247,669,895.28 төгрөгийн алдангийн дүнгээс цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамд ногдох 1,232,908,680 төгрөгийн нөхөн татвар, 616,454,340 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулах;

Шийтгэлийн хуудсын 19 дэх хэсэгт Татварын улсын байцаагчийн актын төлбөрийг татвар ногдох орлогоос хасч тооцон 2014 онд 10,905,405,515 төгрөг, 2015 онд 22,228,674,804 төгрөг, бүгд 33,134,080,319 төгрөгөөр алдагдлыг ихэсгэсэн нь ААНОАТХ-ийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн гэснийг хүчингүй болгуулах;

Шийтгэлийн хуудсын 1-ийн а, б-ийн зарим хэсэг, в, д, ё, ж, з, л хэсгээр ногдуулсан торгууль, алдангийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолду******* өршөөл үзүүлэх тухай хууль /2015 он/-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” тухай гомдол бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Б.Э, П.Х Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, З.С, хариуцагч Б.Б, А.Б, Б.Б, Х.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч H.А,  Ц.Т, Х.Э, Я.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч О т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О т ХХК-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж, багасгаж байна.

1. О т ХХК болон ТЕГ-ын Хяналт, шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Ө, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, А.Б, Б.Б, Х.Н  нарын хооронд Татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх; /Захиргааны эрх зүйн маргаан/;  

2. Шийтгэлийн хуудсын шийдвэрлэх хэсгийн 1/б дүгээр зүйлээр ногдуулсан 1,238,349,476.38 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар, 371,504,842.91 төгрөгийн торгууль, 247,669,895.28 төгрөгийн алдангийн дүнгээс цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамд ногдох 1,232,908,680 төгрөгийн нөхөн татвар, 616,454,340 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулах;

3. Шийтгэлийн хуудсын 19 дэх хэсэгт Татварын улсын байцаагчийн актын төлбөрийг татвар ногдох орлогоос хасч тооцон 2014 онд 10,905,405,515 төгрөг, 2015 онд 22,228,674,804 төгрөг, бүгд 33,134,080,319 төгрөгөөр алдагдлыг ихэсгэсэн нь ААНОАТХ-ийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн гэснийг хүчингүй болгуулах;

4. Шийтгэлийн хуудсын 1-ийн а, б-ийн зарим хэсэг, в, д, ё, ж, з, л хэсгээр ногдуулсан торгууль, алдангийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолду******* өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах.

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч нарын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 тоот Шийтгэлийн хуудсын 1/г, 1/е, 1/и, 1/й, 1/к болон Шийтгэлийн хуудсын хавсралтаар О т ХХК-ийн 2013-2015 онд тайлагнасан шилжүүлэн тооцох алдагдлын дүнг төгрөгөөр баталгаажуулсныг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзаагүй, гагцхүү уг асуудлууд нь Олон Улсын Арбитрт хянагдаж байгаа тул давхардсан шийдвэр гаргах, үл ойлгогдох нөхцөл байдал бий болгохгүй байх үүднээс ийнхүү арга хэмжээ авч байгааг үүгээр  тусгайлан тэмдэглэж байна.

Хоёр: Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл:

2.1. О т ХХК болон ТЕГ-ын Хяналт, шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Ө, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, А.Б, Б.Б, Х.Н  нарын хооронд Татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх;

Татварын ерөнхий газрын улсын байцаагч нараас О т ХХК-ийн 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт явуулсан.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг нэг бол татварын хяналт шалгалт гэж тайлбарлаад хугацаа сунгасан үйлдэл нь татварын албаны эрх хэмжээний хүрээнд хийгдсэн гэж тайлбарлаад харин нөхөн татвар, торгууль, алданги ногду******* шийтгэлийн хуудас ногдуулсан үйлдлээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа гэж тайлбарладаг.

Ийнхүү татварын улсын байцаагч нараас хяналт шалгалтын ажиллагааг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус компанийн байранд ирж, холбогдох баримтуудыг гаргу******* авч хийж гүйцэтгэсэн ба 12 дугаар сарын 25-ны өдөр бүхий л баримт материал болон техник тоног төхөөрөмж, өрөөг хүлээлгэн өгөөд явсан.

Манай компаниас энэ өдрөөр хяналт шалгалтын үйл ажиллагаа дуусгавар болсон гэж ойлгож байгаа болно.

Ийнхүү 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хяналт шалгалтын ажиллагаа огт хийгдэхгүй байж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дээрх удирдамж томилолтоор хийгдсэн шалгалтын үр дүн гээд Шийтгэлийн хуудас танилцуулсан.

Хариуцагч болох Д.Г******* нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд “...  Хяналт шалгалт хийх томилолт 2016 оны 5 дугаар сард гаргасан. Тухайн үед хяналт шалгалтыг эхлээд хийж байх явцад томилолтыг 156 хоногоор сунгасан. Татварын хяналт шалгалт өөрөө онцлог тул цааш нь сунгасан ... Татварын хяналт, шалгалтын тухайд маш их хугацаа шаарддаг. Зүйл, заалт болгоноор шалгадаг” гэж 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд “Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах ажил үндсэндээ Сангийн яамнаас чиглэл хүсээд татварын албаны хийх ажил биш. Хөрөнгө оруулалтын тухай хуульд хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хийхээр байна гэдэг үндэслэлээр Сангийн яамнаас асуусан бичиг явуулаад мөн дотоод ажлаа хийсээр байгаад шалгалтын ажил 2018 оны 1 дүгээр сар гарч дууссан” гэж тайлбарладаг.

            Харин хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Б.Б нар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1.1-д заасны дагуу хялбаршуулж шийдвэрлэсэн асуудал байгаа ... Бүх зүйл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдсан ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлд явуулах шаардлагагүй гэж үзсэн ...”, гэж 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд “... Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар явагдсан ажиллагаа юм. Иймд захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй. Удирдамжтай холбоотой гомдол гаргаж байгаа бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам хамааралгүй болж байгаа ..., Татварын алба өөрөө хяналт шалгалт хийх эрхтэй байгууллага юм. Томилолтын үндсэн дээр хяналт шалгалт хийх эрх олгогдсон... бид нар хяналт шалгалт хийх хугацаагаа эргэж харах үндэслэл бүрдсэн талаар сунгагдсан ...” гэж тус тус тайлбарладаг.

Дээрхээс үзвэл татварын улсын байцаагч нар болоод тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь хяналт шалгалт явуулж, шийтгэлийн хуудас ногдуулсан үйлдлээ нэг бол татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа, нөгөө бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг бий болгож, хэргийг нэг мөр шийдвэрлэхэд ч хүндрэлтэй байдлыг бий болгож байна.

Иймд Татварын улсын байцаагч нар болоод О т ХХК-ийн хооронд үүссэн харилцаа нь анхнаасаа татварын эрх зүйн харилцаа байсан тул үүнийг шүүхээр тогтоолгосноор нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн хамгаалагдахаар байгаа болно.

Татварын улсын байцаагч нар болоод О т ХХК-ийн хооронд үүссэн харилцаа нь татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгосноор уг хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэгдэх эрх зүйн эх сурвалж болон манай компанийн тус харилцаанд ямар статустайгаар оролцсон болох нь тодорхой болох юм.

Татварын хяналт шалгалтын ажиллагаа явагдсан тул Татварын ерөнхий хуулийн дагуу хийгдэх ажиллагаа бөгөөд Захиргааны хариуцлагын тухай хуульд тухайн үед татварын зөрчилд шийтгэл ногдуулах талаар хуулийн зохицуулалт байгаагүй.

Татварын ерөнхий хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтууд нь өөр өөр байгаа тул татварын эрх зүйн харилцаа байсан гэдгээ тогтоолгох нь чухал ач холбогдолтой бөгөөд энэхүү харилцаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэглэгдэхгүй юм.

Одоогийн нөхцөл байдалд манай компани нь татварын эрх зүйн харилцааны оролцогч юм уу, эсхүл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч юм уу, эсхүл холимог харилцааны оролцогч юм уу гэдэг нь ойлгомжгүй байгаа ба үүнийг ч татварын улсын байцаагч нар нь хольж, сольж тайлбарлаж байгаа болохыг дээр дурдсан.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлд заасан тусгай журмаар шийдвэрлэгдэх маргаан биш юм.

2.2. Шийтгэлийн хуудсын шийдвэрлэх хэсгийн 1/б дүгээр зүйлээр ногдуулсан 1,238,349,476.38 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар, 371,504,842.91 төгрөгийн торгууль, 247,669,895.28 төгрөгийн алдангийн дүнгээс цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамд ногдох 1,232,908,680 төгрөгийн нөхөн татвар, 616,454,340 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулах:

О т ХХК-ийн Хөрөнгө оруулалтын гэрээ (ХөОГ)-ээр тогтворжсон Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар 0.6 хувиар ногдуулахаар заасан. Иргэний хуулийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарна” гэж заасан байдаг. Цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамыг газарт суулгахдаа бетон суурь ашиглан дээр нь угсрах замаар суурилуулсан байдаг. Харин цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамыг ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүйгээр бетон сууриас салган шилжүүлэн байршуулж ашиглах боломжтой тул Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн тодорхойлолтонд хамрахгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдохгүй юм.

2.3. Шийтгэлийн хуудсын 19 дэх хэсэгт Татварын улсын байцаагчийн актын төлбөрийг татвар ногдох орлогоос хасч тооцон 2014 онд 10,905,405,515 төгрөг, 2015 онд 22,228,674,804 төгрөг, бүгд 33,134,080,319 төгрөгөөр алдагдлыг ихэсгэсэн нь ААНОАТХ-ийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн гэдгийг хүчингүй болгуулах:

Уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.8.2-т “албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр”-ийг албан татвар ногдох орлогоос хасахгүй гэж заасан байдаг. Уг заалтын дагуу татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан дүнгийн торгууль, алдангид ногдох хэсгийг албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардлаар тайлагнасан. Харин дээрхи дүн нь татварын байцаагчийн актаар нөхөн ногдуулсан татварын дүн тул татвар ногдох орлогоос хасагдахгүй байх үндэслэл болохгүй юм.

Дээрх нөхөн татварын дүн нь бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлсөд ногдуулсан суутган татварын дүн тул ААНОАТХ-ийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д заасны дагуу татвар ногдох орлогоос хасч тооцох үндэслэлтэй юм.

            2.4. Шийтгэлийн хуудсын 1-ийн а, б-ийн зарим хэсэг, в, д, ё, ж, з, л хэсгээр ногдуулсан торгууль, алдангийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолду******* өршөөл үзүүлэх тухай хууль /2015 он/-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах:

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Ө, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, А.Б, Б.Б, Х.Н нар О т ХХК-ийн 2013 оны 1 дүгээр сарын 1-ээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт, шалгалтыг явуулж 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн №367201801 тоот “Шийтгэлийн хуудас”-аар нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолду******* өршөөл үзүүлэх тухай хууль /цаашид Өршөөлийн тухай хууль гэх/-ийг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан.

Тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Ийнхүү захиргааны шийтгэлээс чөлөөлөх хууль зүйн үндэслэл бий болсон.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаар О т ХХК-ийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх хугацаанд хамаарах зөрчилд ногдуулсан торгууль, алданги нь Өршөөлийн тухай хуульд зааснаар өршөөлд хамрагдан чөлөөлөгдөх ёстой юм.

Өршөөлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна”, 10.3-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна”  гэж тус тус заасан.

Ийнхүү Шийтгэлийн хуудсын 1-ийн а, б-ийн зарим хэсэг, в, д, ё, ж, з, л хэсгээр ногдуулсан торгууль, алдангийн тодорхой хэсэг нь Өршөөлийн тухай хуульд заасан хугацаанд хамаарч байгаа бөгөөд хариуцагч улсын байцаагч нараас тус хуулийг зөрчин торгууль, алданги ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж, үндэслэлгүйгээр их хэмжээний торгууль, алданги төлөх нөхцөлийг бүрдүүлж байна.

Иймд Шийтгэлийн хуудсын 1-ийн а, б-ийн зарим хэсэг, в, д, ё, ж, з, л хэсгээр ногдуулсан торгууль, алдангийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолду******* өршөөл үзүүлэх тухай хууль /2015 он/-д хамаарах хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. ” гэжээ.

Хариуцагч нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 16/04 тоот удирдамж, Татварын ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 16/13 тоот удирдамжийн дагуу Татварын ерөнхий газрын ХШАЗГ-ын даргын 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 36160500025 томилолтоор “О*******” ХХК-ийн 2013-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын ХШАЗГ-ын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Ө, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б*******, Б.Б*******, Б.Б, Х.Н нар шалгалт хийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нийт 2,387,179,921,521.80 төгрөгийн зөрчил илрүүлэн 377,082,697,746.82 төгрөгийн төлбөр ногду******* 367201801 тоот “Шийтгэлийн хуудас” үйлдсэн. Татвар төлөгчийн зүгээс уг шийтгэлийн хуудасны зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан байна. Үүнд:

Цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамыг үл хөдлөх эд хөрөнгө мөн болохыг дараахь эрх зүйн актуудад тодорхойлсон байна. Үүнд:

Монгол Улсын Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дах хэсэгт “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”., мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ., 3 дугаар зүйлийн 3.5-д “Хуульд
заасан тохиолдолд Засгийн газар энэ хуульд нийцүүлэн гаргасан, иргэний эрх
зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж
болно.”

Барилгын тухай хуулийн 4.1.1-д “Барилга байгууламж” гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, зам гүүр, ус, нефтийн барилга, ус
суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг;

Эрчим хүчний тухай хуулийн 3.1.9-д “Эрчим хүчний барилга, байгууламж”
гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам дэд станц болон
технологийн зориулалттай бусад байгууламжийг.

Эрчим хүчний сайдын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр
тушаалаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх
аюулгүй ажиллагааны дүрэм”-д “Цахилгааны байгууламж” гэж цахилгаан
эрчим хүчийг үйлдвэрлэх, хувиргах, хувьсгах, дамжуулах, хувиарлах, түгээх
зориулалттай машин, тоног төхөөрөмж, шугам сүлжээ, тэдгээрийг
суурилуулсан барилга, байгууламжийн цогцыг.

ТЕГ-ын даргын баталсан “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийг
хэрэгжүүлэх аргачлал”-ын 6.1.3-т “Нийтийн эзэмшлийн барилга байгууламж.
Үүнд: Нийтийн эзэмшил бүхий цахилгаан, дулаан, холбооны шугам сүлжээ
түүний худаг узель, дэд станц, цэвэр бохир усны газар доогуурх ус зайлуулах
хоолой, гүүр, үерийн усны далан, цэвэрлэх байгууламж, зам талбай,
гэрэлтүүлэг, инженерийн зориулалт бүхий худаг орно. Мөн орон сууцны
барилгын дундын өмчлөлийн хөрөнгө энэ заалтанд хамаарагдана. Нийтийн
зориулалтын цахилгаан, дулаан, холбооны шугам сүлжээ, зам, цэвэр бохир ус
зайлуулах шугам болон бусад байгууламжаас аж ахуйн нэгж, байгууллага,
иргэн өөрийн хөрөнгөөр татаж, барьж байгуулсан, уг хөрөнгө нь тухайн
байгууллага, иргэний хөрөнгөд бүртгэгдэж өмчлөлд нь байдаг, өөрийн болон
хэд хэдэн байгууллага, иргэний хэрэглээнд ашигладаг бол энэ заалтанд
хамаару******* үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхгүй.”

Шийтгэлийн хуудасны 19 дэх хэсэгт Татварын улсын байцаагчийн актын
төлбөрийг татвар ногдох орлогоос хасч тооцон 2014 онд 10,905,405,515 төгрөг, 2015 онд 22,228,674,804 төгрөг, бүгд 33,134,080,319 төгрөгөөр алдагдлыг ихэсгэсэн нь ААНОАТХ-ийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн
.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд
албан татвар ногдох орлогоос хасагдах зардлыг нэг бүрчлэн дурдсан бөгөөд
энэхүү зүйлд бусдаас суутгасан албан татварыг татвар ногдох орлогоос хасч
тооцох талаар заагаагүй байна.

Татвар төлөгч нь ажил үйлчилгээний хөлсийг олгохдоо татварыг суутган
аваагүй, нийт үнийн дүнгээр олгосон бөгөөд суутгаж аваагүй татварын дүнгээ
төсөвт төлөхдөө өөрийн үйл ажиллагааны зардалд тооцсон. Өөрөөр хэлбэл
бусдын өмнөөс төлсөн татварын дүнгээр зардлыг өсгөсөн.
” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

О т ХХК-иас тус шүүхэд О т ХХК болон Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Ө, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, А.Б, Б.Б, Х.Н  нарын хооронд Татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх;

Шийтгэлийн хуудсын шийдвэрлэх хэсгийн 1/б дүгээр зүйлээр ногдуулсан 1,238,349,476.38 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар, 371,504,842.91 төгрөгийн торгууль, 247,669,895.28 төгрөгийн алдангийн дүнгээс цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамд ногдох 1,232,908,680 төгрөгийн нөхөн татвар, 616,454,340 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулах;

Шийтгэлийн хуудсын 19 дэх хэсэгт Татварын улсын байцаагчийн актын төлбөрийг татвар ногдох орлогоос хасч тооцон 2014 онд 10,905,405,515 төгрөг, 2015 онд 22,228,674,804 төгрөг, бүгд 33,134,080,319 төгрөгөөр алдагдлыг ихэсгэсэн нь ААНОАТХ-ийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн гэснийг хүчингүй болгуулах;

Шийтгэлийн хуудсын 1-ийн а, б-ийн зарим хэсэг, в, д, ё, ж, з, л хэсгээр ногдуулсан торгууль, алдангийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолду******* өршөөл үзүүлэх тухай хууль /2015 он/-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1. О т ХХК болон Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Ө, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, А.Б, Б.Б, Х.Н  нарын хооронд Татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх шаардлагын тухайд:

Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч нар О т ХХК-ийн 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт явуулсан байна.

            Хяналт шалгалтын ажиллагаа нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 72 дугаар зүйлийн 72.1-т “Татварын алба болон татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэхээс бусад асуудлаар гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараахь харьяаллаар гомдол гаргах эрхтэй:”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2.Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27, 6.28, 6.31 дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ.,  Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 /2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өөрчлөн найруулсан/ ...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа...нд хамаарахгүй гэсний дагуу Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэл хамаарахгүйгээр, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагджээ.

Дээрх зохицуулалтын дагуу татварын хяналт шалгалтаар тогтоогдсон зөрчилд татварын улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дүгээр[1] шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан нь татварын эрх зүйн харилцаа бөгөөд тухайн үеийн эрх зүйн зохицуулалтын дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэгджээ.

Нэхэмжлэгчээс Татварын улсын байцаагч нар болоод О т ХХК-ийн хооронд үүссэн харилцаа нь татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгосноор уг хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэгдэх эрх зүйн эх сурвалж болон манай компанийн тус харилцаанд ямар статустайгаар оролцсон болох нь тодорхой болно гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-т эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх; шийдвэр гаргахад мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3.нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэх нь тодорхой байхыг шаарддаг.

Түүнчлэн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хамт гаргаж байгаа нь агуулгын хувьд ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг  эрх сэргээх боломжтой бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын бусад төрлүүдийг гаргах боломжгүй тохиолдолд гаргахаар байна.

Татварын улсын байцаагч нар О т ХХК-ийн хооронд үүссэн харилцаа нь татварын эрх зүйн харилцаа байсан болох нь тодорхой бөгөөд түүнийг тухайлан тогтоосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нөхцөл байдал байхгүй тул Татварын улсын байцаагч нар болон О т ХХК-ийн хооронд үүссэн харилцаа нь татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1/б дүгээр зүйлээр ногдуулсан 1,238,349,476.38 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар, 371,504,842.91 төгрөгийн торгууль, 247,669,895.28 төгрөгийн алдангийн дүнгээс цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамд ногдох 1,232,908,680 төгрөгийн нөхөн татвар, 616,454,340 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

О т ХХК-ийн Хөрөнгө оруулалтын гэрээ (ХөОГ)-ээр тогтворжсон Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар 0.6 хувиар ногдуулахаар заасан.   

Монгол Улсын Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”., Барилгын тухай хуулийн 4.1.1-д “Барилга байгууламж” гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, зам гүүр, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг;

Эрчим хүчний тухай хуулийн 3.1.9-д “Эрчим хүчний барилга, байгууламж”
гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам дэд станц болон
технологийн зориулалттай бусад байгууламжийг,

Эрчим хүчний сайдын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр
тушаалаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх
аюулгүй ажиллагааны дүрэм”-д “Цахилгааны байгууламж” гэж цахилгаан
эрчим хүчийг үйлдвэрлэх, хувиргах, хувьсгах, дамжуулах, хувиарлах, түгээх
зориулалттай машин, тоног төхөөрөмж, шугам сүлжээ, тэдгээрийг
суурилуулсан барилга, байгууламжийн цогцыг,

Үндэсний Татварын ерөнхий газрын даргын зөвлөлийн 2001 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар баталсан “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал”-ын 6.1.3-т “Нийтийн эзэмшлийн барилга байгууламжид Нийтийн эзэмшил бүхий цахилгаан, дулаан, холбооны шугам сүлжээ
түүний худаг узель, дэд станц, цэвэр бохир усны газар доогуурх ус зайлуулах
хоолой, гүүр, үерийн усны далан, цэвэрлэх байгууламж, зам талбай,
гэрэлтүүлэг, инженерийн зориулалт бүхий худаг орно. Мөн орон сууцны
барилгын дундын өмчлөлийн хөрөнгө энэ заалтанд хамаарагдана. Нийтийн
зориулалтын цахилгаан, дулаан, холбооны шугам сүлжээ, зам, цэвэр бохир ус
зайлуулах шугам болон бусад байгууламжаас аж ахуйн нэгж, байгууллага,
иргэн өөрийн хөрөнгөөр татаж, барьж байгуулсан, уг хөрөнгө нь тухайн
байгууллага, иргэний хөрөнгөд бүртгэгдэж өмчлөлд нь байдаг, өөрийн болон
хэд хэдэн байгууллага, иргэний хэрэглээнд ашигладаг бол энэ заалтад
хамаару******* үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхгүй.” гэж тус тус зохицуулагджээ.

Үүнээс үзэхэд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Эрчим хүчний тухай хуулийн 3.1.9-д “Эрчим хүчний барилга, байгууламж”-д хамаарах О******* ХХК-ийн байгууламж, шугам сүлжээнд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Эрчим хүчний тухай хуулийн 3.1.9-д заасан Эрчим хүчний барилга, байгууламжид үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулсан тул Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н*******гийн 2020 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 01/1324 дүгээр албан бичиг[2] болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хуульчийн дүгнэлтэд[3] тус тус “...Эрчим хүчний тухай хуулийн 3.1.7-д “цахилгаан дамжуулах сүлжээ”-нд үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлдөг эсэх, мөн үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах талаар дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримттай хамааралгүй гэж үзлээ.

Иймд маргаан бүхий  шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1/б дүгээр зүйлээр ногдуулсан 1,238,349,476.38 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар, 371,504,842.91 төгрөгийн торгууль, 247,669,895.28 төгрөгийн алдангийн дүнгээс цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамд ногдох 1,232,908,680 төгрөгийн нөхөн татвар, 616,454,340 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

3. Шийтгэлийн хуудасны 19 дэх хэсэгт Татварын улсын байцаагчийн актын төлбөрийг татвар ногдох орлогоос хасч тооцон 2014 онд 10,905,405,515 төгрөг, 2015 онд 22,228,674,804 төгрөг, бүгд 33,134,080,319 төгрөгөөр алдагдлыг ихэсгэсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн гэдгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч О******* ХХК-иас “... уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.8.2-т “албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр”-ийг албан татвар ногдох орлогоос хасахгүй гэж заасан байдаг. Уг заалтын дагуу татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан дүнгийн торгууль, алдангид ногдох хэсгийг албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардлаар тайлагнасан. Дээрх нөхөн татварын дүн нь бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлсөд ногдуулсан суутган татварын дүн тул хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д заасны дагуу татвар ногдох орлогоос хасч тооцох үндэслэлтэй” гэж маргажээ.

Хариуцагчаас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд албан татвар ногдох орлогоос хасагдах зардлыг нэг бүрчлэн дурдсан бөгөөд 12 дугаар зүйл 12.1.9-т заасан бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс нь Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд хамаарахаар тухайлан зохицуулсан тул О******* ХХК нь бусдаас суутган аваагүй албан татварыг  албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцсон нь буруу гэж үзэн 33,134,080,319  төгрөгийн нөхөн татвар ногдуулсан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний орлогоос суутган аваагүй татварыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 12.8.-т Дор дурдсан зардал албан татвар ногдох орлогоос үл хасагдана:

12.8.2-т албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр гэсэн зохицуулалтад хамааруулах боломжгүй.

Тодруулбал, О т ХХК нь нөхөн татварын дүн нь бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлсөнд ногдуулсан суутган татварын дүн тул хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д заасны дагуу татвар ногдох орлогоос хасч тооцсон нь үндэслэлгүй  байна.

Нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1-д ‘'татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ: 18.1.6.“бусдад... шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх”, гэснийг зөрчсөн бөгөөд орлого хүлээн авсан бусад этгээдийн өмнөөс хариуцлага хүлээж төлсөн татвар нь бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлсний  зардалд орохгүй.

Түүнчлэн О******* ХХК нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 4 дүгээр зүйлийн 4.1.6.“суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногду******* суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг; гэсний дагуу ажил гүйцэтгүүлсэн этгээдийн орлогоос суутган төлөх үүргээ биелүүлээгүй, татварын зардал нь тухайн компанийн үйл ажиллагааны зардал биш тул суутган аваагүй татварын дүнгээ өөрийн үйл ажиллагааны зардалд тооцон татвар ногдох орлогоо бууруулсан нь хууль бус болжээ.

Иймээс  маргаан бүхий Шийтгэлийн хуудсын 19 дэх хэсэгт Татварын улсын байцаагчийн актын төлбөрийг татвар ногдох орлогоос хасч тооцон 2014 онд 10,905,405,515 төгрөг, 2015 онд 22,228,674,804 төгрөг, бүгд 33,134,080,319 төгрөгөөр алдагдлыг ихэсгэсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн гэдгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

4. Шийтгэлийн хуудасны 1-ийн а, б-ийн зарим хэсэг, в, д, ё, ж, з, л хэсгээр ногдуулсан торгууль, алдангийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолду******* өршөөл үзүүлэх тухай хууль /2015 он/-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

О******* ХХК нь 2018 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 522 тоот албан бичгээр Шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс хүлээн зөвшөөрч буй 17,417,870,387.60 төгрөгийн нөхөн татвар,хүү, торгуулийн дүнгээс 5,842,552,773.79 төгрөгийн хүү, торгуулийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолду******* өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу өршөөлд хамруулах хүсэлт[4] гаргасныг Татварын ерөнхий газар 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 01/636 дугаар[5] албан бичгээр шийдвэрлэх боломжгүй  гэсэн хариу өгсөн нь татвар төлөгчийн дээрх хуульд хамруулах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О******* ХХК-ийн Татварын ерөнхий газартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг төлөх барагдуулах талаар явуулж байсан арга хэмжээний хүрээнд хүү, торгуулийг дээрх хуулийн дагуу өршөөлд хамруулахаар тооцоо нийлсэн талаар хариуцагч татварын улсын байцаагч Х.Н*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Х******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдан тооцооллыг[6] гаргаж өгсөн.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолду******* өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж,  3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаар О т ХХК-ийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх хугацаанд хамаарах зөрчилд ногдуулсан торгууль, алданги нь Өршөөлийн тухай хуульд зааснаар өршөөлд хамрагдах үндэслэлтэй.

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна”, гэж заажээ.

          Иймд  маргаан бүхий шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс хүлээн зөвшөөрч буй 17,417,870,387.60 төгрөгийн нөхөн татвар, хүү, торгуулийн дүнгээс 5,842,552,773.79 төгрөгийн хүү, торгуулийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолду******* өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалтын дагуу өршөөлд хамруулж, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг бууруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг нэгтгэж, Татварын улсын байцаагч нар болон О т ХХК-ийн хооронд үүссэн харилцаа нь татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоох, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дүгээр шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1/б дүгээр зүйлээр ногдуулсан 1,238,349,476.38 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар, 371,504,842.91 төгрөгийн торгууль, 247,669,895.28 төгрөгийн алдангийн дүнгээс цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамд ногдох 1,232,908,680 төгрөгийн нөхөн татвар, 616,454,340 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулах, шийтгэлийн хуудасны 19 дэх хэсэгт Татварын улсын байцаагчийн актын төлбөрийг татвар ногдох орлогоос хасч тооцон 2014 онд 10,905,405,515 төгрөг, 2015 онд 22,228,674,804 төгрөг, бүгд 33,134,080,319 төгрөгөөр алдагдлыг ихэсгэсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн гэдгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэлийн хуудсаар ногдуулсан 5,842,552,773.79 төгрөгийн хүү, торгуулийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолду******* өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулж,  маргаан бүхий шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг бууруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6. 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн /2008 оны/ 18.1.6, 72 дугаар зүйлийн 72.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.6, 12 дугаар зүйлийн 12.1.9, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 Эрчим хүчний тухай хуулийн 3.1.9-д зааснаар нэхэмжлэгч О т ХХК-иас Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалт арга зүйн газар, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогду******* Татварын улсын байцаагч нар болон О т ХХК-ийн хооронд үүссэн харилцаа нь татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоох, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дүгээр шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1/б дүгээр зүйлээр ногдуулсан 1,238,349,476.38 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар, 371,504,842.91 төгрөгийн торгууль, 247,669,895.28 төгрөгийн алдангийн дүнгээс цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамд ногдох 1,232,908,680 төгрөгийн нөхөн татвар, 616,454,340 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулах, шийтгэлийн хуудсын 19 дэх хэсэгт Татварын улсын байцаагчийн актын төлбөрийг татвар ногдох орлогоос хасч тооцон 2014 онд 10,905,405,515 төгрөг, 2015 онд 22,228,674,804 төгрөг, бүгд 33,134,080,319 төгрөгөөр алдагдлыг ихэсгэсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн гэдгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолду******* өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-д заасныг баримтлан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дүгээр шийтгэлийн хуудсаар ногдуулсан 5,842,552,773.79 төгрөгийн хүү, торгуулийг өршөөлд хамруулж, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дүгээр шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг бууруулсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.АДЪЯАСҮРЭН

 

[1] 1-р хавтасны 17 дахь тал

[2] 10-р хавтасны 197 дахь тал

[3] 10-р хавтасны 191 дэх тал

[4] 10-р хавтасны 199 дэх тал

[5] 10-р хавтасны 198 дахь тал

[6] 10-р хавтасны 212 дахь тал