Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/73

 




 

 

  

      2023          01           24                                      2023/ШЦТ/73

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн, 

улсын яллагч С.Энхтуул, 

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир /ҮД:2766/,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Мянган /ҮД:0012/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял  сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** овогт ***гийн ***, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** овогт ***ын *** нарт холбогдох эрүүгийн 2205009962311 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** оны 10 дугаар сарын 28-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, сэтгэл судлаач, нийгмийн ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо, *** гудамж, *** тоот хаягт бүртгэлтэй боловч *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

*** овогт ***гийн *** /РД:***/

 

Монгол улсын иргэн, *** оны 01 дүгээр сарын 20-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

*** овогт ***ын *** /РД:***/

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “машины цонхоор ориллоо” гэх шалтгаанаар ***ын нүүр болон толгойн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь дух ясны баруун талын өмнөд, ар ханын хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, духны баруун хэсэгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун завжинд язралт, дээд уруулын зүүн хэсэгт цус хуралт, хүзүүний баруун урд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан”,

Шүүгдэгч *** нь “2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “машины цонхоор ориллоо’ гэх шалтгаанаар ***ий нүүр болон биеийн бусад хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүү баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

шүүгдэгч *** нь “2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “машины цонхоор ориллоо” гэх шалтгаанаар ***ын нүүр болон толгойн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь дух ясны баруун талын өмнөд, ар ханын хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, духны баруун хэсэгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун завжинд язралт, дээд уруулын зүүн хэсэгт цус хуралт, хүзүүний баруун урд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан”,

шүүгдэгч *** нь “2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “машины цонхоор ориллоо” гэх шалтгаанаар ***ий нүүр болон биеийн бусад хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүү баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо. 

 

Дээрх үйл баримтыг тогтоохын тулд шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын “...Гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,  

 

Эрүүгийн 2205009962311 дугаартай хэргээс:

Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 10 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын хохирогчоор өгсөн “......Тухайн үед би өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор зарим зүйлээ санахгүй байна. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өглөө үүрээр 04 цагийн үед нэг мэдсэн би зам дээр чирэгдээд явж байсан чинь толгой руу хүн өшиглөсөн. Тэгээд ухаангүй болсон. Нэг мэдсэн эмнэлэг дээр явж байсан. Эмнэлэгт үзүүлэхэд тархинд цууралт үүссэн, хий хуримтлагдсан байна гэсэн. Баруун нүд хөхөрч хавдсан, дух хацар халцарсан байсан. Завж язарсан, шүд өвчин орсон. Хэд хоног эмчилгээ хийлгээд гайгүй болж байна. Гомдолтой байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлаа төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 39 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ий хохирогчоор өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Зайсангаас эхнэр ***, ах *** нарын хамт такси бариад Баянгол дүүргийн модны 2-ын дунд замын уулзвараар баруун эргээд явж байхад Мичид нэртэй зочид буудлын арын замд хажуугаар приус машинтай залуучууд орилолдоод өнгөрсөн. Тэгэхэд манай ах *** согтуу байсан бөгөөд “Гоё шүү, залуучууд” гээд орилсон. Тэгэхэд уг приус машинтай залуучууд манай таксиг шахаж хааж зогсоод машинаас нэг махлагдуу залуу гарч ирээд *** ахын тал дээр очсон. Харин өндөр залуу миний хаалганы тал дээр ирээд “Асуудал байна уу” гэсэн. Махлаг залуу ахыг машинаас үсдэж гаргасан. Өндөр залуу, жолооч залуу хоёр намайг үсдэж гаргаад уг өндөр согтуу залуу миний баруун нүд хэсэгт гараараа цохиж, нүд өвдөөд хавдсан. Тэгээд ноцолдож байхад *** ахыг махлаг намхандуу залуу газар унагаагаад толгой дээр нь дэвссэн. Тэгэхээр нь би очоод салгахад уг залуу миний дагз руу гараараа цохисон. Эхнэр *** цагдаад дуудлага өгсөн байсан болохоор би уг залуучуудыг “Байж бай” гэсэн. Тэгэхэд машин барьж байсан залууг нь бариад үлдсэн ба уг хоёр согтуу залуу машинаа бариад зугтаасан. *** ах согтуу манай эхнэр эрүүл, би 2 шил пиво уусан байсан болохоор ер нь эрүүл байсан. Уг залуучуудаас машин барьж явсан нь эрүүл, харин нөгөө 2 залуу нь согтолттой байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.***ын гэрчээр өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нөхөр ***, ах *** нарын хамт эмэгтэйчүүдийн баяр тэмдэглээд шөнө харих гээд такси бариад Зайсангаас модны 2-т ирж байсан. Модны 2-ын голын зам руу баруун зүгт эргээд Мичид зочид буудлын замын хойд талд явж байхад хажуугаар приус авто машинтай 3 залуу орилолдоод өнгөрөхөд нь манай ах *** “Залуучууд гоё шүү” гэхэд уг залуучууд машинтайгаа манай таксиг шахаж зогсоосон. Уг автомашинаас 2 залуу бууж ирсэн. 2 залуугийн нэг нь өндөр туранхай бор царайтай, нөгөө нь намхандуу пагдгар махлаг биетэй бор царайтай залуу байсан. Тэгээд уг намхан махлаг залуу *** ахын сууж байсан цонхон дээр нь ирээд “Асуудал байна уу” гэсэн. Нөгөө өндөр залуу нь миний сууж байсан талын цонхон дээр ирээд нөхөр ***ийг үсдээд машинаас буулгасан. Тэгээд уг өндөр залуу манай нөхрийг заамдаж, тэр хоёр зууралдаад цохисон. Цаана *** ахыг махлаг намхандуу залуу гараараа нүүр рүү нь цохиод ах барилцаад зууралдаад цохилцсон. Уг махлаг намхандуу залуу манай ахыг цохиод газар унагаагаад дээрээс нь хоёр удаа дэвсэж өшиглөсөн. Би очоод ахыг татаж босгох гэхэд уг махлаг намхандуу залуу ахыг цементэн дээр чирсэн. Би салгаад нөхөр араас ирээд уг ахыг цохиж, дэвсэж өшиглөсөн залуутай барилцаж авсан. Уг залуу манай нөхрийн дагз руу нь цохисон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай таксины жолооч гарч ирээд уг залуучуудыг салгасан. Манай нөхөр уг залуучуудыг явуулахгүй цагдаа ирж байгаа гэхэд уг хоёр согтуу залуу машиндаа суугаад явсан. Машины жолоочийг бариад байж байтал цагдаа нар ирсэн. Тухайн үед ах ***ын нүд хавдсан, тархиндаа гэмтэл авсан байсан. Нөхөр ***ий нүд нь хөхөрсөн байсан. Ах *** согтуу, болсон асуудлаа сайн мэдэхгүй байгаа. Нөхөр *** нэг шил пиво уусан, эрүүл байсан. Би огт уугаагүй эрүүл байсан. Тухайн залуучуудын өндөр бор царайтай залуу, намхан махлаг залуу хоёр архи уусан согтолттой байсан. Жолоо барьж байсан залуу нь эрүүл байсан. Тэр залуучуудыг харвал танина. Тухайн хэрэг болох үед байсан таксины жолоочийг огт танихгүй. Гар утасны дугаар, машины дугаарыг нь харж авч амжаагүй, цагдаагийн газар ирээд шууд яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын гэрчээр өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хоёр найзтайгаа хамт *** улсын дугаартай приус-30 маркийн авто машинтай явж байсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл машин бариад явж байсан. Бид нар модны 2-ын гэрлэн дохиогоор баруун эргээд явж байхад машины цонхоор хажууд явж байсан машинтай нэг нэгэн рүүгээ орилсон. Манай найз зогсчих гэхээр нь би машиныг нь шахаад зогссон. Би машинаас буухад уг хажууд явж байсан машины залуучуудтай зодолдож байсан. Намайг ах нь гээд байгаа нь элэг хэсэгт цохисон, би цээж хэсэгт нь цохисон. Тэгээд ***, *** 2 машинд суугаад зугтаасан. Би хэн нь машин барьсныг нь мэдэхгүй байна. Цагдаа нар ирээд уг хүмүүс болон би цагдаагийн газар ирсэн. Тэгээд цагдаад согтолтоо шалгуулж, машиныг чинь онгорхой түндэмүний урд байна гэхээр нь би очиж машинаа аваад явсан. Тухайн үед миний уруул жаахан хавдсан, нүд хөхөрсөн байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ***, *** 2 согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. *** өндөр нуруутай шардуу царайтай, тухайн үед хар малгайтай цамцтай байсан. Харин *** махлаг биетэй, бор царайтай тухайн үед цэнхэр яактай явж байсан. Харин би бор савхитай явж байсан. Машинтай явж байхад машины цонхоор хоорондоо ална гээд орилолдоод байсан. Тэгээд зогсоцгоогоод би машинаас буухад зодоон болж байсан. *** ах нь гээд байсан залуутай цохилцоод зодолдоод газар унаад дээр доороо ороод байгаа харагдсан. *** шар үстэй дүү гэх залуутай нь заамдалцаад цохилцож байсан. Би салгах гээд очиход намайг цохихоор нь би цохилцоод салсан. Тэгээд *** *** 2 зугтаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/

 

“Мед траума” эмнэлгийн Дүрс оношилгооны шинжилгээний хариунууд /хх-ийн 58-59,63 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 4106 дугаартай шинжээчийн “...***ын биед дух ясны баруун талын өмнөд, ар ханын хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, духны баруун хэсэгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун завжинд язралт, дээд уруулын зүүн хэсэгт цус хуралт, хүзүүний баруун урд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 60-62 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4104 дугаартай шинжээчийн “...***ий биед зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүү баруун гуянд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 64-65 тал/

 

2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 74-80 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын яллагдагчаар өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ***, *** нарын хамт баарнаас гараад Баянгол дүүргийн Модны 2-ын дунд замаар явж байхад хажуугаар зөрсөн приус машинаас “Ална шүү, ална пиздакуудаа” гэж орилсон. Машинтайгаа урд нь очоод шахаж зогсоод уг машинтай залуучууд дээр очоод *** “Яагаад байгаа юм” гэхэд ***ыг цохисон. Ах нь гээд байгаа эрэгтэйтэй *** цохилцоод дүү нь гээд байгаа жижиг залуутай би барьцалдсан. Тус тусдаа бужигнаан зодоон болоод *** бид хоёр явъя гээд машиндаа суусан. Машинаа зогсоолд байрлуулаад буцаад ирэхэд байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын яллагдагчаар өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ***, *** нарын хамт Баянгол дүүргийн Модны 2-ын дунд замаар явж байхад хажуугаар зөрсөн приус 30 машинаас “Ална шүү, ална пиздакуудаа” гэж орилсон. Машинтайгаа урд нь очиж зогсоод жолоочийн арын цонхоор толгойгоо хийхэд миний нүүр рүү цохисон. Тэгээд хоорондоо барьцалдаж аваад дүү нь гэх хүн намайг газар түлхэж, машин мөргүүлж унагаасан. Тэгээд машин руу алхаж байхад жолоо барьж байсан найзыг чирч аваад үлдсэн. Баттулга бид хоёр машинд суугаад машинаа зогсоолд байрлуулаад цагдаагийн гадаа ирэхэд “Асуудалгүй юм шиг байна” гээд явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106, 139 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 97 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 98 тал/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 тал/,

шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 109 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 110 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 111 тал/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *** нь “2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “машины цонхоор ориллоо” гэх шалтгаанаар хохирогч ***ын нүүр болон толгойн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь дух ясны баруун талын өмнөд, ар ханын хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, духны баруун хэсэгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун завжинд язралт, дээд уруулын зүүн хэсэгт цус хуралт, хүзүүний баруун урд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан” болох нь хохирогч ***ын мэдүүлэг, гэрч ***ын мэдүүлэг, гэрч ***ын мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 4106 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,

шүүгдэгч *** нь “2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “машины цонхоор ориллоо’ гэх шалтгаанаар хохирогч ***ий нүүр болон биеийн бусад хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүү баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь хохирогч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч ***ын мэдүүлэг, гэрч ***ын мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4104 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

Шүүгдэгч ***, *** нар нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4104 дугаартай шинжээчийн дүгнэлт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан,

мөн журмын 3.1-т зааснаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 4106 дугаартай шинжээчийн дүгнэлт нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Иймд шүүгдэгч ***ын “2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “машины цонхоор ориллоо” гэх шалтгаанаар ***ын нүүр болон толгойн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь дух ясны баруун талын өмнөд, ар ханын хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, духны баруун хэсэгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун завжинд язралт, дээд уруулын зүүн хэсэгт цус хуралт, хүзүүний баруун урд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч ***ын “2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “машины цонхоор ориллоо’ гэх шалтгаанаар ***ий нүүр болон биеийн бусад хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүү баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв. 

 

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч *** нь хэргийг шүүхэд хянан хэлэлцэх шатанд хохирогч ***т 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг, шүүгдэгч *** нь 478.000 /дөрвөн зуун далан найман мянга/-н төгрөгийг хохирогч ***д эмчилгээний зардалд тус тус төлсөн, хохирогч нар гомдол саналгүй гэх хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүхээс шүүгдэгч ***, *** нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10500 /арван мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.500.000 /арван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 10.500.000 /арван сая таван зуун мянга/-н  төгрөгийн торгуулийн ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд төлж барагдуулахыг, шүүгдэгч ***ад оногдуулсан 600н000 /зургаан зуун мянга/-н төгрөгийн торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг үүрэг болгож, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ***, *** нар нь шүүхээс оногдуулсан торгуулийн шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 10500 /арван мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.500.000 /арван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 10.500.000 /арван сая таван зуун мянга/-н  төгрөгийн торгуулийн ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд төлж барагдуулахыг, шүүгдэгч ***ад оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгийн торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  нарт шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***, *** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.


 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ