Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/81

 

 

 

 

 

 

   2023         01             26                                         2023/ШЦТ/81           

ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ /Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор/

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч *** овогт ***гийн ***т холбогдох эрүүгийн 2106044351594 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 03 дугаар сарын 18-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлдсэн тодорхой ажилгүй, *** аймгийн *** сумын *** баг, *** гэх газар оршин суух үндсэн хаягтай, урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 440 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан,

*** овогт ***гийн *** /***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн ***гийн хүн байнга амьдрах зориулалттай байр буюу *** дүүргийн *** хороо, *** байр, *** тоотод хаалга нь онгорхой байх үед нь сэм орж, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр Самсунг А73 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг Эс 10 плас маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлан авч, 1.659.600 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн ***гийн хүн байнга амьдрах зориулалттай байр буюу *** дүүргийн *** хороо, *** хотхоны *** байрны *** тоотод хаалга онгорхой байх үед нь сэм орж, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр Самсунг галакси эй-31 загварын гар утсыг хулгайлан авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 16-ны өглөөний 10 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** дүүргийн *** хороо, *** байрны *** тоотод хууль бусаар нэвтэрч, үүдний өрөөнөөс нь иргэн ***ын Хүннү ХХК-д үйлдвэрлэгдсэн Монгол үндэсний эмэгтэй, түрийтэй гутлыг нууцаар, хууль бусаар хулгайлж, 378.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр *** дүүргийн *** хороо, *** хорооллын *** байрны *** тоотод оршин суух иргэн ***ын орон сууцанд хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг зэс аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 400.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулахыг завдсан,

2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн үүрээр *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны *** тоотод оршин суух хохирогч ***ын хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, Омен НР брендийн нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.960.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                   

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн ***гийн хүн байнга амьдрах зориулалттай байр буюу *** дүүргийн *** хороо, *** байр, *** тоотод хаалга нь онгорхой байх үед нь сэм орж, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр Самсунг А73 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг Эс 10 плас маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлан авч, 1.659.600 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн ***гийн хүн байнга амьдрах зориулалттай байр буюу *** дүүргийн *** хороо, *** хотхоны *** байрны *** тоотод хаалга онгорхой байх үед нь сэм орж, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр Самсунг галакси эй-31 загварын гар утсыг хулгайлан авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 16-ны өглөөний 10 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** дүүргийн *** хороо, *** байрны *** тоотод хууль бусаар нэвтэрч, үүдний өрөөнөөс нь иргэн ***ын Хүннү ХХК-д үйлдвэрлэгдсэн Монгол үндэсний эмэгтэй, түрийтэй гутлыг нууцаар, хууль бусаар хулгайлж, 378.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр *** дүүргийн *** хороо, *** хорооллын *** дугаар байрны *** тоотод оршин суух иргэн ***ын орон сууцанд хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг зэс аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 400.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулахыг завдсан,

2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн үүрээр *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны *** тоотод оршин суух хохирогч ***ын хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, Омен НР брендийн нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.960.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх үйл баримтууд буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримтыг тогтоохын тулд шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн өгсөн “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2106044351594 дугаартай хэргээс:

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***гийн хохирогчоор өгсөн “ ... Өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 08 цагийн үед манай эгч болох *** гэрээс гарахдаа манай хаалгыг цоожлолгүйгээр гарсан. Би 09 цагийн үед босоод гэр дотроо гар утсаа хайгаад олоогүй. Хамгийн сүүлд гар утсаа унтахын өмнө унтлагын өрөөнийхөө орны урд талд газар хивсэн дээр тавьсан. Би төрсөн эгч ***аас гар утсыг маань харсан эсэх талаар асуухад өөрийнхөө гар утсыг авч гарсан, миний гар утсыг хараагүй гэж хэлсэн. Мөн хаалгыг гаднаас нь цоожлолгүй дутуу хаагаад явчихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 11 тал/,

 

            “ДАМНО” ХХК-ийн 2021  оны 12 дугаар сарын 10-ны өдрийн БЗДЗ-21-639 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 28-29 тал/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг /1 хх-ийн 96-98 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***гийн хохирогчоор өгсөн “...гэртээ унтаж байхад эгч болох *** намайг сэрээгээд миний гар утсыг нэг улаан куртиктэй эмэгтэй хаалгаар орж ирээд аваад зугтаачихлаа гэж хэлсэн. Цагдаа дуудаад хүлээгээд байж байхад манай найз *** машинаа халаахаар гарахдаа *** байрны 5 дугаар давхрын буланд улаан өнгийн күртикээ тайлаад зогсож байхад нь барьчихлаа гээд над руу утсаар хэлсэн. Нөгөө улаан күртиктэй эмэгтэй гар утас аваагүй гэж хэлэхдээ сандарч байгаад халааснаасаа гаргаж өгсөн. Манай байранд цуг амьдардаг *** эгч 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө ажилдаа явахдаа хаалга онгорхой орхиод явсан учраас манайд дээрх эмэгтэй орж ирж хулгай хийсэн байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 102-104/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын гэрчээр өгсөн “...10 орчим минутын дараа манай эгч *** намайг гараад машин халааж бай гэхээр нь машиных нь түлхүүрийг авч гараад доош шатаар буугаад давхар болгоныг шалгаж үзээд явж байтал 5 давхрын лифтний хажууд 1 эмэгтэй хүн зогсож байхаар нь би яваад очтол күртикээ тайлаад буланд тавьчихсан байсан ба би очоод “утсаа авъя” гэж хэлтэл “юу яриад байгаа юм бэ, би rap утас аваагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “битгий худлаа яриад бай,утас гаргаад ир” гэж хэлтэл тэр эмэгтэй “за за” гэж хэлээд цамцаа дээш сөхөөд дотуур өмдний резин хэсэгтээ хавчуулчихсан байсан гар утсыг гаргаж өгөөд өмднийхөө халааснаас симийг нь гаргаж ирж өгсөн. Би тэр утсыг хартал ***ийн самсунг глакси А-31 гар утас мөн байсан. Тухайн хүнийг орцонд зогсоож байгаад цагдаад өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 106-107 тал/,

 

“ДАМНО” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БЗДЗ-21-649 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 115-116 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын хохирогчоор өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн орчим манай нөхөр *** нь гражаас машинаа гаргах гээд гэрээсээ гарсан. Тэгж буухдаа байрныхаа хаалгыг цоожлоогүй гарсан байсан. Орцны болон коридорын камер үзэхэд манай гэрээс миний гутлыг үл таних эмэгтэй хулгайлж өмсөөд гарч байгаа дүрс бичигдсэн байсан. 2020 оны 12 дугаар сард Хүннү ХХК-д захиалга өгч 750.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Огт өмсөж хэрэглээгүй шинээрээ гутал байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 180 тал/,

 

2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 188-189 тал/,

 

“ДАМНО” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн БЗДЗ-22-02 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 191-192 тал/,

           

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын хохирогчоор өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 06 цаг 30 минутын үед хүү *** маань гарахдаа хаалгаа түгжээгүй гарчихсан. Унтлагын өрөөний орон дээр сэрүүн хэвтэж байтал хөлийн чимээ гарахаар нь дээд талын айл юм болов уу гэж бодож байтал том өрөөний сервантны хаалга дуугараад юм унах шиг болсон. Босоод хартал нэг танихгүй эмэгтэй том өрөөний сервантнаас мөнгөн аяга цүнх рүүгээ хийж байгаа харагдсан. Тэгэхээр нь “Би юун хүн бэ, юу хийж байгаа юм, яагаад хулгай хийгээд байгаа юм” гэж хэлсэн чинь “Уучлаарай, миний буруу намайг явуулчих” гэхээр нь “Тийм юм байхгүй, би хууль дүрэм журмын хүрээнд цагдаагийн байгууллагад хандана” гэж хэлээд эхнэр маань цагдаад хандсан. Манай гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг цагаан зэс аяга цүнхэндээ хийчихсэн байсан....” гэх мэдүүлэг/1 хх-ийн 228-230 тал/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 22/006 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 233-235 тал/,

 

2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 54-57 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын хохирогчоор өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цагт гэртээ ирээд шөнө 04 цагийн үед нөүтбүүкээ унтраагаад унтсан. Би хаалгаа түгжилгүй унтсан. Тэгээд өдөр нь 12 цаг 30 минутын үед дүү *** над руу залгаад манай гэрийн хаалга онгорхой байна гэж манай найз хэлж байна гэсэн. Би гэрт хэн нэгэн ирсэн юм болов уу гэж босоод том өрөөнд ороод хартал ширээн дээр байсан Омен брендийн нөүтбүүк байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг/2 хх-ийн 62-63 тал/,

 

“ДАМНО” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн БГД-22-739 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 74-75 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1 хх-ийн 75, 2 хх-ийн 3 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 76 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 77 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг  эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн ***гийн хүн байнга амьдрах зориулалттай байр буюу *** дүүргийн *** хороо, *** байр, *** тоотод хаалга нь онгорхой байх үед нь сэм орж, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр Самсунг А73 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг Эс 10 плас маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлан авч, 1.659.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлгүүд, хохирогч ***гийн мэдүүлгүүд, “ДАМНО” ХХК-ийн 2021  оны 12 дугаар сарын 10-ны өдрийн БЗДЗ-21-639 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,

2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн ***гийн хүн байнга амьдрах зориулалттай байр буюу *** дүүргийн *** хороо, *** хотхоны *** байрны *** тоотод хаалга онгорхой байх үед нь сэм орж, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр Самсунг галакси эй-31 загварын гар утсыг хулгайлан авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлгүүд, хохирогч ***гийн мэдүүлгүүд, гэрч ***ын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, ДАМНО” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БЗДЗ-21-649 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,

2021 оны 12 дугаар сарын 16-ны өглөөний 10 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** дүүргийн *** хороо, *** байрны *** тоотод хууль бусаар нэвтэрч, үүдний өрөөнөөс нь иргэн ***ын Хүннү ХХК-д үйлдвэрлэгдсэн Монгол үндэсний эмэгтэй, түрийтэй гутлыг нууцаар, хууль бусаар хулгайлж, 378.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлгүүд, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “ДАМНО” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн БЗДЗ-22-02 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,

2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр *** дүүргийн *** хороо, *** хорооллын *** байрны *** тоотод оршин суух иргэн ***ын орон сууцанд хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг зэс аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 400.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулахыг завдсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлгүүд, “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 22/006 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,

2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн үүрээр *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны *** тоотод оршин суух хохирогч ***ын хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, Омен НР брендийн нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.960.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлгүүд, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “ДАМНО” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн БГД-22-739 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Харин хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд  “Үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах” гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, ...үйлдвэрлэлийн эд хөрөнгө агуулах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж /тээшний хэсэг/ зэргийг хамруулан ойлгохоор бол “Тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэдэгт гэмт этгээд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтрэн орсныг ойлгоно.

 

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн шинжийг хангасан буюу шүүгдэгчийг нэг төрлийн гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч ***ийг хулгайлах гэмт хэргийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч ***ийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч ***д 1.659.600 /нэг сая зургаан зуун тавин есөн мянга зургаан зуу/-н төгрөг, ***д 350.000 /гурван зуун тавин мянга/-н төгрөг, ***д 378.000 /гурван зуун далан найман мянга/-н төгрөг, ***д 400.000 /дөрвөн зуун мянга/-н төгрөг, ***т 2.960.000 /хоёр сая есөн зуун жаран мянга/-н төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

 

Шүүгдэгч дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ***д учруулсан 350.000 /гурван зуун тавин мянга/-н төгрөг, ***д учруулсан 400.000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгийн биет буюу хулгай хийсэн эд зүйлийг тус тус буцаан өгсөн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***, *** нар нь “...тус хэрэгт ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх хүсэлтийг гаргасан болохыг дурдаж байна.

 

Харин хохирогч ***д 1.659.600 /нэг сая зургаан зуун тавин есөн мянга зургаан зуу/-н төгрөг, ***д 378.000 /гурван зуун далан найман мянга/-н төгрөг, ***т 2.960.000 /хоёр сая есөн зуун жаран мянга/-н төгрөгийн хохирол учирсан нь нөхөн төлөгдөөгүй болох нь тус тус тогтоогдлоо.

 

Мөн эд хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулахад төлсөн төлбөрийн нэхэмжлэхийн үнийн дүн болох хохирогч ***д 18.000 /арван найман мянга/-н төгрөг, ***д 18.000 /арван найман мянга/-н төгрөг, ***д 10.000 /арван мянга/-н төгрөгийг шүүгдэгч ***ээс гаргуулах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч ***ээс нийт 5.043.600 /таван сая дөчин гурван мянга зургаан зуу/-н төгрөгийн хохирол гаргуулж, хохирогч ***д 1.659.600 /нэг сая зургаан зуун тавин есөн мянга зургаан зуу/-н төгрөг, ***д 396.000 /гурван зуун ерэн зургаан мянга/-н төгрөг, ***т 2.960.000 /хоёр сая есөн зуун жаран мянга/-н төгрөг, ***д 10.000 /арван мянга/-н төгрөг, ***д 18.000 /арван найман мянга/-н төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял  оногдуулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар ***т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

            Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эрүүгийн 22060000031644, 2206002962139, 2208012481205, 2205013762044 дугаартай хэргүүд нэгтгэгдсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 229 /хоёр зуун хорин ес/ хоногтой, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 /нэг/ ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн цагдан хоригдсон 229 /хоёр зуун хорин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс нийт 5.043.600 /таван сая дөчин гурван мянга зургаан зуу/-н төгрөгийн хохирол гаргуулж, хохирогч ***д 1.659.600 /нэг сая зургаан зуун тавин есөн мянга зургаан зуу/-н төгрөг, ***д 396.000 /гурван зуун ерэн зургаан мянга/-н төгрөг, ***т 2.960.000 /хоёр сая есөн зуун жаран мянга/-н төгрөг, ***д 10.000 /арван мянга/-н төгрөг, ***д 18.000 /арван найман мянга/-н төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт эрүүгийн 22060000031644, 2206002962139, 2208012481205, 2205013762044 дугаартай хэргүүд нэгтгэгдсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 /нэг/ ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ЭРДЭНЭЧИМЭГ