| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2021/0178/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/04 |
| Огноо | 2023-01-02 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Батгэрэл,
Шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Т.Уянга,
Шүүгдэгч: Н.Б, Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Нн Б, Т овогт Н-ын Т нарт холбогдох эрүүгийн 2135000970178 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1982 оны ......... дүгээр сарын 03-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөрийн эдийн засагч, менежмент мэргэжилтэй, Увс аймгийн .................... сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ........ сумын 5 дугаар багийн 8 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Я овогт Нн Б, /регистрийн дугаар: ................./,
2. Монгол Улсын иргэн, 1987 оны .......дугаар сарын 02-нд Увс аймгийн ........ суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Монгол хэл, англи хэлний багш мэргэжилтэй, ......... Увс аймаг дахь салбарын ........ сум хариуцсан тооцооны төвийн захирал ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ........ сумын 5 дугаар багийн 5-2 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Н-ын Т, /регистрийн дугаар: ................../,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Н.Б нь Увс аймгийн ......... ........ сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж ........ сумын 4-р багийн иргэн Н.Уыг Улаанбаатар хот руу эмчилгээ, рашаан сувилалд яваагүй байхад явсан мэт болгож хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хөнгөлөлт тусламжийн сангаас 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 530.800 төгрөгийг Н.Уын замын зардал нэрээр “сумын төвөөс гэр нь хол байгаа хүмүүсийн халамжийн мөнгийг байцаагч нэг удаа халамжийн тэмдэг дарж авдаг болсон” гэх тайлбар хэлж хуурч, халамжийн байцаагчийн тэмдэг дарж, гарын үсэг зурж ........банкны Увс салбарын ........ тооцооны төвөөс өөртөө гаргуулан авсан,
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н.У, У.М-О нарын халамжийн сангаас олгодог мөнгө болон тэднийг асардаг С.Г-д олгодог асаргааны мөнгийг өөрсдөдөө авахаар ........банкны Увс салбарын ........ тооцооны төвийн захирал Н.Ттай үгсэн тохиролцож хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд С.Г- болон түүний нөхөр Н.У, хүү У.М-О нарт халамжийн сангаас олгох асаргааны болон эмийн мөнгө, түлээ нүрсний хөнгөлөлт зэргээр нийт 3.220.650 төгрөгийг хуурамч итгэмжлэл ашиглаж ........банкны Увс салбарын ........ тооцооны төвөөс гаргуулан авч хохирогч С.Г-д хохирол учруулсан,
-2019 оны 12 дугаар сард ........ сумын 4 дүгээр багийн иргэн, хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй У.М-Оыг Улаанбаатар хот руу эмчилгээ, рашаан сувилалд яваагүй байхад түүнийг асран хамгаалагч С.Г-гийн хамт Улаанбаатар хот руу эмчилгээ, рашаан сувилалд явсан мэтээр Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн А.Н-т танилцуулан, улмаар “Би С.Г-, У.М-О нарын Улаанбаатар хот руу эмчилгээ, сувилалд явж ирсэн талаарх баримтуудыг ажлын өрөөндөө мартсан байна, удахгүй аваад ирнэ” гэх тайлбарыг хэлж, нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн систем дотоод сүлжээ болох Wais программд бүртгүүлэн баталгаажуулалт хийлгэж, улмаар хуурамч итгэмжлэл ашиглан 2019 оны 12 дугаар сарын ........банкны Увс салбарын ........ тооцооны төвөөс нийт 1.060.500 төгрөгийн гаргуулан авч нийгмийн халамжийн санд хохирол учруулж албан тушаалын байдлаа ашиглан залилах гэх гэмт хэрэгт,
Шүүгдэгч Н.Т нь ........банкны Увс аймаг дахь салбарын ........ сумын тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа тус сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бтай бүлэглэн үгсэн тохиролцож хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч С.Г-, түүний нөхөр Н.У, хүү У.М-О нарт халамжийн сангаас олгох халамжийн мөнгийг авахаар үгсэн тохиролцож, С.Г- нарын халамжийн мөнгийг банкнаас авч байх эрхийг тус банкинд үйлчлэгчээр ажилладаг Х.З-д олгсон хуурамч итгэмжлэл үйлдэж, уг итгэмжлэлийг тус сумын Засаг даргын тамгын газрын нотариатчийн үйл ажиллагаа эрхэлж байсан Х.Б-өөр гэрчлүүлэн, улмаар итгэмжлэлийг ашиглан С.Г-, Н.У, У.М-О нарын халамжийн мөнгө нийт 4.281.150 төгрөгийг Х.З-аар дамжуулан банкнаас бэлнээр гаргуулан авч хохирогч С.Г- болон нийгмийн халамжийн санд хохирол учруулж,албан тушаалын байдлаа ашиглан залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хамаарах гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Н.Б нь Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт ........ сумын Хөдөлмөр эрхлэлт, асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж, ........ сумын 4-р багийн иргэн Н.Уыг Улаанбаатар хот руу эмчилгээ, рашаан сувилалд яваагүй байхад явсан мэт болгож хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хөнгөлөлт тусламжийн сангаас 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 530.800 төгрөгийг Н.Уын замын зардал нэрээр "сумын төвөөс гэр нь хол байгаа хүмүүсийн халамжийн мөнгийг байцаагч нэг удаа халамжийн тэмдэг дарж авдаг болсон" гэх тайлбар хэлж хуурч, халамжийн байцаагчийн тэмдэг дарж, гарын үсэг зурж ........банкны Увс салбарын ........ тооцооны төвөөс өөртөө гаргуулан авсан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н.У, У.М-О нарын халамжийн сангаас олгодог мөнгө болон тэднийг асардаг С.Г-д олгодог асаргааны мөнгийг өөрсдөдөө авахаар ........банкны Увс салбарын ........ тооцооны төвийн захирал Н.Ттай үгсэн тохиролцож хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд С.Г- болон түүний нөхөр Н.У, хүү У.М-О нарт халамжийн сангаас олгох асаргааны болон эмийн мөнгө, түлээ нүүрсний хөнгөлөлт зэргээр нийт 3.220.650 төгрөгийг хуурамч итгэмжлэл ашиглаж ........банкны Увс салбарын ........ тооцооны төвөөс гаргуулан авч хохирогч С.Г-д хохирол учруулсан, 2019 оны 12 дугаар сард ........ сумын 4 дүгээр багийн иргэн, хөгжпийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй У.М-Оыг Улаанбаатар хот руу эмчилгээ, рашаан сувилалд яваагүй байхад түүнийг асран хамгаалагч С.Г-гийн хамт Улаанбаатар хот руу эмчилгээ, рашаан сувилалд явсан мэтээр Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн А.Н-т танилцуулан, "С.Г-, У.М-О нарын Улаанбаатар хот руу эмчилгээ, сувилалд явж ирсэн талаарх баримтуудыг ажлын өрөөндөө мартсан байна, удахгүй аваад ирнэ” гэх тайлбарыг хэлж, нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн систем дотоод сүлжээ болох Wais программд бүртгүүлэн баталгаажуулалт хийлгэж, улмаар хуурамч итгэмжлэл ашиглан 2019 оны 12 дугаар сарын ........банкны Увс салбарын ........ тооцооны төвөөс нийт 1.060.500 төгрөгийн гаргуулан авч нийгмийн халамжийн санд хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Т нь ........банкны Увс аймаг дахь салбарын ........ сумын тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа тус сумын хөдөлмөр, эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бтай бүлэглэн үгсэн тохиролцож хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч С.Г-, түүний нөхөр Н.У, хүү У.М-О нарт халамжийн сангаас олгох халамжийн мөнгийг авахаар үгсэн тохиролцож, С.Г- нарын халамжийн мөнгийг банкнаас авч байх эрхийг тус банкинд үйлчлэгчээр ажилладаг Х.З-д олгосон хуурамч итгэмжлэлийг үйлдэж, уг итгэмжлэлийг тус сумын Засаг даргын тамгын газрын нотариатчийн үйл ажиллагаа эрхэлж байсан Х.Б-өөр гэрчлүүлэн, улмаар итгэмжлэлийг ашиглан С.Г-, Н.У, У.М-О нарын халамжийн мөнгө нийт 4.281.150 төгрөгийг Х.З-аар дамжуулан банкнаас бэлнээр гаргуулан авч,хохирогч С.Г- болон Нийгмийн халамжийн санд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Б.Батгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч Н.Б нь тодорхой үргэлжилсэн үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдож ял сонссон. Хэргийн бүрдэл хангагдаж зүйлчлэл тохирсон. Зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна. Н.Б нь анх даа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, ар гэрийн хувьд ам бүл 7, нөхөр,? 4-18 насны 5 хүүхдийн хамт амьдардаг. Гэм буруугаа ойлгон ухамсарлаж хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэм буруугаа хүлээж мэдүүлсэн. Ажил үүргээ маш сайн гүйцэтгэдэг, байгууллагын тэргүүний ажилтнаар удаа дараа шагнагдаж, ёс зүйн зөрчил гаргалгүй ажиллаж байсан. Иймд шүүхээс энэрэнгүй ёсны зарчмыг баримталж нэг удаа түүнд итгэж, торгох ялын доод хэмжээг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаа тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч Т.Уянга шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Н.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас хохирогч Г-д 3.220.650 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч нарын зүгээс хохирогчийг хохиролгүй болгох ёстой гэдэг байдлаар хандаж ирсэн учир мөрдөн байцаалтын шатанд Н.Т нь хувиасаа 2.480.000 төгрөгийн хохирол төлсөн. Шүүгдэгч нар нь хохирогчид нийт 5.380.000 төгрөгийн хохирол төлсөн. Мөн үүнээс гадна Нийгмийн халамжийн санд 1.593.000 төгрөгийн хохирол учирсныг хувааж төлж барагдуулсан. Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх төлбөргүй гэх мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн байдаг. Н.Т нь 2-12 насны 4 хүүхэдтэй, нөхрийгөө тээвэрт явсан хойно бага насны хүүхдүүдээ харж ханддаг, хүү Э нь үе сулрал ба зүрхний өвчтэй гэх оношийн дагуу 2019 оноос хойш 16 нас хүртэлх асаргаа шаардлагатай хүүхдийн халамжид хамрагддаг, байнгын ээж Н.Тын асаргаанд байдаг. Иймд торгох ялын доод хэмжээг оногдуулж, 3 жилийн хугацаа тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
4. Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Би ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Хохирол, төлбөрөө бүрэн төлсөн, дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэв
5. Шүүгдэгч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “Хүмүүстэй үгсэн хуйвалдаж төрийг болон найзыгаа хохироосондоо харамсаж байна. Хохирлыг төлж барагдуулсан. Миний хувийн байдал, ар гэрийн байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв
Шүүх хуралдаанаар 2135000970178 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Хохирогч С.Г-гийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би өөрийн нөхөр Н.Утай одоогоос 16 жилийн өмнө буюу 2005 онд гэр бүл болсон. Миний нөхөр Н.У нь 2018 оны 12 дугаар сарын эхээр даралт харвасан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл группэд байгаа. Мөн миний хүү У.М-О нь 2016 онд моринд өшиглүүлснээс болж толгойдоо хүнд гэмтэл авсан. Би нөхөр Н.У, хүү У.М-О нарыг өөрөө харж асардаг. Улмаар 2017 оны 02 дугаар сараас эхлэн миний хүү У.М-О нь группэд орж, сар бүр 140.000 төгрөгийн тэтгэмж авах болсон. Би өөрөө хүүгээ асардаг учраас Нийгмийн халамжийн сангаас асаргааны мөнгө гэж сар бүр 76.000 төгрөг авч байсан. Мөн 2018 оны 05 дугаар сараас эхлэн Нийгмийн халамжийн сангаас нөхөр Н.Уын асаргааны мөнгө гэж сар бүр 60.000 төгрөг авч байсан. Увс аймгийн ........ сумын Засаг даргын тамгын газрын халамжийн байцаагч Н.Б нь миний нөхөр Н.Уын асаргааны мөнгийг тогтоож өгөхдөө надад "Нөхрийн чинь асаргааны мөнгийг 5 сараар тогтоож өглөө. Чи 2018 оны 10 дугаар сарыг дуустал асаргааны мөнгө авна шүү" гэж хэлсэн. Би нөхрийнхөө асаргааны мөнгийг 2018 оны 10 дугаар сарыг дуустал авсан. 2018 оны 11 дүгээр сараас хойш эхлээд асаргааны мөнгө олгогдохгүй шүү гэж хэлсэн. Гэтэл 2020 оны 01 дүгээр сард манай сумын нэг хүн /хэн гэдгийг нь огт санахгүй байна/ надад танай нөхөр, хүүхдийн чинь асаргааны мөнгийг ........ сумын ........банкны манаачийн эхнэр нь аваад байх шиг байна" гэж хэлсэн. Тэгээд би Х.З- руу утсаар ярьж “Та миний нөхөр, хүүхдийн асаргааны мөнгийг аваад байгаа юм уу гэж" асуухад Х.З- “халамжийн байцаагч Б, ........банкны эрхлэгч Т нар надад Г-гийн гэр хол байгаа болохоор асаргааныхаа мөнгийг өөрөө ирж авах боломжгүй байна. Бид нар итгэмжлэл хийж өгнө. Чи Г-гийн асаргааны мөнгийг аваад бид нарт өгөөд байгаарай. Бид нар цааш нь Г-д дамжуулж өгнө” гэж хэлээд надад итгэмжпэл өгсөн. Би Б, Т нарын хэлсний дагуу чиний асаргааны мөнгийг аваад Б, Т нарт өгдөг байсан гэж хэлээд 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хийсэн "Итгэмжлэл"-ийг надад өгсөн. Би уг итгэмжлэлийг үзэхэд "С.Г- би хүү М-Оын асаргаа, замын зардал, нөхөр Н.Уын нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхийг ........ сумын 5 дугаар багийн иргэн Х-гийн З-д итгэмжлэн олгож байна" гэсэн хуурамч итгэмжлэл хийсэн байсан. Уг "Итгэмжлэл"-ийг би өөрөө огт хийгээгүй бөгөөд хуурамчаар хийж, миний гарын үсгийг хуурамчаар зурсан байсан. Мөн уг итгэмжлэлийг Увс аймгийн ........ сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Х.Б- нь нотариатаар баталгаажуулсан байсан. Би 2020 оны 1 дүгээр сарын эхээр Увс аймгийн ........ сумын Засаг даргын тамгын газрын Халамжийн байцаагч Н.Бтай утсаар ярьж "Яагаад миний асаргааны мөнгийг өөр хүнээр авахуулаад, та нар өөрсдөө авч ашиглаад байсан юм бэ. Миний асаргааны мөнгийг өөрт маань өгч болоогүй юм уу. Би та нарт итгэмжлэл хийж өгөөгүйшдээ” гэж асуухад Н.Б ........банкны эрхлэгч Т надаас “Чи Г-гийн асаргааны мөнгө дээр итгэмжлэл хийгээд өгөөч. Би тэр мөнгийг нь аваад Г- руу явуулчихна" гэх гуйсан. Би энэ асуудалд хамааралгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь ........ сумын ........банкны эрхлэгч Ттай утсаар холбогдон ярихад Б өөрөө надаас Г-гийн асаргааны мөнгийг гаргаад өгөөч, дэвтэр нь надад байгаа. Би өөрөө Г-д өгөөд байна" гэж гуйгаад байсан учраас итгэмжлэлээр мөнгө гаргаж өгч байсан" гэж хэлсэн. Би 2020 оны 02 дугаар сараас эхлэн нөхөр Н.У, хүү У.М-О нарын асаргааны мөнгийг өөрөө авч эхэлсэн. Би Х.З-аас авсан итгэмжлэлийн ард талд бичигдсэн мөнгө авсан тооцоог харж байхад замын зардал, түлшний мөнгө гэж бичигдсэн, зарим сард бараг 1.0 сая гаруй төгрөг авсан байлаа. Би тэр тэмдэглэлийг Хд гайхсан. Би ямар нэгэн байдлаар У.М-О, Н.У нарын замын зардал, түлээ нүүрсний зардал гэж авч байгаагүй. Тухайн үед хуурамч материал бүрдүүлэн итгэмжлэлээр мөнгө авч байхдаа Н.Б нь замын зардал, түлээ нүүрсний мөнгө " гэж мөнгө оруулсан юм шиг байлаа. Миний хүү У.М-О нь өнөөдрийн байдлаар асаргаанд байгаа. Түүний толгойг морь өшиглөж хагалгаа хийлгэснээс хойш тархиар нь хатгаж, унадаг өвчтэй болсон тул сургуульд нь явуулахгүй байгаа. Нөхөр Н.У нь тал цус харвасан тул зүүн гар нь ямар ч мэдээгүй, зүүн хөл дээрээ доголж явдаг ба амархан ядардаг, байнгын асаргаанд байдаг авдаг” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 16-27 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 206-208 дахь тал);
2. Гэрч Н.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 12 дугаар сард тал цус харваж Улаанбаатар хотод 3 дугаар эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Би эмнэлэгт 2 сар орчим эмчилгээ хийлгэж 2018 оны 02 дугаар сард гэртээ ирсэн. Тухайн үед би хэвтэрт байсан тул миний эхнэр С.Г- нь намайг харж, асардаг байсан. Би эмчийн заалтаар 2018 оны 02 дугаар сараас эхлэн групп тогтоолгосон. 2018 оны 05 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарыг дуустал Нийгмийн халамжийн сангаас миний асаргааны мөнгө гэж авч байсан. Гэтэл хүү бид хоёрын асаргааны мөнгийг Н.Б Н.Т нар үргэлжлүүлэн авч байсан талаар миний эхнэр С.Г-д хүн хэлсэн байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 28-30 дахь тал);
3. Гэрч Х.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Энэ итгэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай сумын ........банкны салбарын эрхлэгч Н.Т надад авч ирж өгсөн. Тэр хэлэхдээ энэ итгэмжлэлийг сумын Засаг даргын тамгын газарт халамжийн байцаагч ажилтай Н.Б эгч өглөө. Энэ С.Г- гэх хүний гэр хөдөө байдаг юм байна. Тэр байнга орж ирж чадахгүй учраас чи энэ итгэмжлэлээр мөнгийг нь аваад Н.Бд өгч байх юм байна. Н.Б авч дансанд нь хийнэ гэсэн утгатай зүйлийг хэлээд сая үзүүлсэн итгэмжлэл болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтэр нэртэй С.Г-гийн цээж зураггүй ногоон өнгийн хуучирсан маягийн, гадар нь халтардуу дэвтэр авч ирж өгсөн. Би тэр дэвтрээр сар бүрийн 20-ны өдрийг гаргаад мөнгө авдаг байсан. Тухайн үед авсан мөнгийг Н.Т болон Н.Б нарт өгч байсан. Н.Т нөгөө хүний мөнгө авсан уу Н.Б аваад ир гэж хэллээ гээд мөнгийг авдаг байсан. Тухайн үед Н.Бт өгснийг түүний нэрээр, харин Н.Тт өгснийг түүний гэрийн нэр болох Х гэх нэрээр нь тэмдэглэн бичиж өгч байсан. Итгэмжлэлийн ард балаар бичигдсэн тооцоо бол миний гараар бичигдсэн зүйл юм. Би уг итгэмжпэл, С.Г- гэх хүний дэвтрээр мөнгийг авах болгонд итгэмжлэлийг сумын ........банкны теллер хуулбарлан авч, дэвтэр дээр нь бичилт хийж өгч байсан. Би уг итгэмжлэлээр У, М-О гэх хүмүүсийн халамжийн мөнгийг 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл авч байсан. Тэр итгэмжлэлээр авсан мөнгөнөөс би ямар нэгэн байдлаар нэг ч төгрөг өөртөө хэрэглэхгүйгээр Н.Б, Н.Т нарт өгсөн. Би ямар нэгэн байдлаар уг итгэмжлэлийн дагуух мөнгийг өөрийнхөө болон хэн нэгэн хүний дансанд хийлгэж авч байгаагүй. Итгэмжлэлийг теллерт үзүүлж, хуулбарлуулсны дараа мөнгийг бэлнээр авдаг байсан. Би Н.Тын надад өгсөн С.Г-гийн итгэмжлэлээр дараах мөнгийг авч Н.Б, Н.Т нарт өгч байсан:
-2019 оны 07 сарын 23-ны өдөр 174.000 төгрөгийг авч Н.Т /Хд/ бэлнээр өгсөн. Н.Т мөнгө орж ирсний дараа ........банкны хашаанд байх манай гэрээс орж ирээд бэлнээр авсан. Түүний дараа 2019.07.24-ний өдөр 174.000 төгрөг орсон байсан. Тухайн үед Н.Т халамжийн мөнгө орсон байна ороод авчих гэж хэлэхээр нь би орж 174.000 төгрөг авсан байсныг Н.Т гэрээс орж ирээд авсан. Би Н.Тт 2019 оны 07 сарын 23-24-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр нийтдээ 348.000 төгрөгийг бэлнээр авч өгсөн.
-2019 оны 08 сарын 20-ны өдөр 114.000 төгрөг, 76.000 төгрөг, 174.000 төгрөг орсон байсныг бэлнээр гаргуулан авсан. Н.Т манай гэрт орж ирээд 114,000 төгрөгнөөс 76.000 төгрөгийг бэлнээр авсан. Үлдсэн 38.000+174.000+76.000= 288,000 төгрөгийг Н.Б тэр өдрөө манай гэрт ирээд авсан. Тэр хэлэхдээ нөгөө хүний мөнгө өгчих, явуулах гэж байна гэж хэлээд авдаг байсан. Тухайн өдөр 76.000 төгрөгийг Н.Тт өгч, үлдсэн 288.000 төгрөгийг Н.Б авсан. Нийт 364.000 төгрөг орж ирсэн.
-2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 76.000+114.000+174.000+60.000 төгрөг нийт 424.000 төгрөг орж ирснээс 420.000 төгрөгийг Н.Т авсан. Би уг тоог бодохдоо буруу бодсон байна. Уг 424.000 төгрөгийг Н.Т манай гэрт орж ирээд бэлнээр авсан. Тэр хэлэхдээ Н.Б аваад ир гэж хэлж байна, заримдаа хөдөө өгч явуулж байна гэж хэлээд авдаг байсан.
-2019 оны 10 сарын 21-ний өдөр 348.000+174.000+114.000+76.000= нийт 712.000 төгрөг орж ирсэн байсныг Н.Б манай гэрт ирж бэлнээр авч явсан.
-2019 оны 11 сарын 14-ний өдөр 190.000+174.000= нийт 364.000 төгрөг орж ирсэн юм. Тухайн үед би хэнд өгсөн талаар нэрийн бичээгүй байна. Тэр хоёр ээлжлээд аваад байдаг байсан. 2019 оны 10 дугаар сард орсон мөнгийг Н.Б авч байсан юм чинь энэ сарын мөнгийг Н.Т авсан байх гэж бодож байна.
-2019 оны 11 сарын 22-ны өдөр түлшний мөнгө гэж нэг удаа 140.000 төгрөг орж ирснийг Н.Т манай гэрт орж ирээд бэлнээр аваад явсан.
-2019 оны 12 сарын 17-ны өдөр 174.000+114.000+76.000= 364.000 төгрөг орж ирсэн ба дахиж 60.000 төгрөг орсон байсан юм. Нийт 424.000 төгрөгийг Н.Т авч байсан. Би тухайн үед Н.Хгийн нэрний хэсэгт сум зааж орхисон. Мөн өдрөө 76.000+60.000=136.000 нийт 424.000+136.000=560.000 төгрөгийг Н.Т надаас бэлнээр авсан.
-2019 оны 12 сарын 18-ны өдөр 335.500 төгрөг Г-гийн замын зардал, 445.000 төгрөг М-Оын замын зардал, 140.000 төгрөг Н.Уын түлээ нүүрсний зардал нийт 920.500 төгрөг, дахиад 288.000 төгрөг орж ирсэн. Нийт 1 208.500 төгрөг орж ирсэн байсныг Н.Б манай гэрт маргааш өглөө нь буюу 2019 оны 12 дугаар сарын 19-ний өглөө аймаг явах гэж байна, нөгөө мөнгө гэж хэлээд бэлнээр авсан. Тухайн өдөр манай гэрт Өнөржаргал, Сэмбэрүүн гэх нэг гэр бүлийн хүмүүс байсан.
-2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 114.000+174.000+68.650=нийт 356.650 төгрөг орсон байсныг Н.Т манай гэрт орж ирээд аваад явсан.
Дээрх байдлаар Н.Тын өгсөн С.Г-гийн итгэмжлэлээр 2019 оны 07 дугаар сарын 23-наас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Н.Бд 2.284.500 төгрөг, Н.Тт 2.228.650 төгрөг нийт 4.513.150 төгрөг авч өгсөн. Мөнгө орсон өдөр нь эсхүл маргааш нь орж ирээд С.Г-д өгч явуулж байна, Н.Б аваад ир гэж байна, нөгөө хүний мөнгө явуулах гэж байна гэсэн тайлбарыг хэлээд авдаг байсан. Би тухайн үед мөнгө авсан өдрөө хүүхдүүдийнхээ хичээлийн балыг аваад мөнгө орж ирсэн тооны байдлыг бичээд хэн авсныг бичдэг байсан. Тэр хоёроор ямар нэгэн гарын үсэг зуруулж авдаггүй байсан. Би тухайн үед Н.Б, Н.Т нар нь ээлжлээд мөнгийг аваад байдаг байсан тул сэжигтэй санагдаад 2019 оны 12 сарын 19-ний өглөө Н.Б манай гэрээс мөнгө аваад явсны дараа гэрт байсан Өнөржаргал гэх эгчид надад байсан итгэмжлэлийг үзүүлээд Н.Т, Н.Б гэх 2 хүн энэ С.Г- гэх хүний мөнгийг надаар итгэмжлэлээр авахуулаад байгаа. Та энэ С.Г- гэх хүнийг танина биздээ гэж хэлэхэд Өнөржаргал танина, нэг багийн хүмүүс гэж хэлэхээр нь би тэр хүнд хандан "Та С.Г- гэх хүнд энэ талаар хэлээд мөнгө авч байгаа юу гээд асуугаад өг гэж" хэлээд явуулсан. Би Н.Тт ямар нэгэн байдлаар иргэний үнэмлэхээ өгч байсан удаа байхгүй. Х.Б- итгэмжлэл хийхдээ 2 талын иргэний үнэмлэхийг хуулбарлан авч, гарын үсэг зуруулдаг юм байлаа. Тухайн үед ямар шалтгааны улмаас тэр шаардлага тавихгүйгээр итгэмжлэл хийснийг мэдэхгүй байна. Н.Т надад уг цаасыг авч ирээд өгөх үед нь миний нэр бичиж гарын үсэг зурсан байхыг Хгүй. Сүүлд миний нэрийг бичсэн байхаар нь харчихаад Н.Т зурсан байх гэж бодсон. Би Н.Б Н.Т нарт маш их гомдолтой байна. Миний нэрийг ашиглаж хүний мөнгө авч, миний нэр төрийг сумаар нэг гаргаж байгаад нь гомдож байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 31-38 дахь тал);
4. Гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Х.З- нь ........банкны Увс аймгийн ........ сум дахь салбарын үйлчлэгч ажилтай. Х.З- нь 2019 онд иргэн С.Г-гийн асаргааны мөнгийг ........банкны манай салбараас авч байсан. Тухайн үед X З- нь С.Г- би энэхүү итгэмжлэлийн дагуу хүү М-Оын асаргаа, замын зардал, нөхөр Н.Уын нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхийг ........ сумын 5-р багт оршин суух Х- овогтой З-д итгэмжлэн олгож байна гэх итгэмжлэлээр гаргуулан авч байсан. Х.З- надаас хэд хэдэн удаа дээрх итгэмжлэлээр мөнгө гаргуулан авч байсан. Х.З- нь уг мөнгийг юунд ашигладаг, хэнд өгдөг байсан талаар би сайн мэдэхгүй байна. Мөн уг итгэмжлэлийг хуурамч болохыг мэдэхгүй байсан. Итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулсан байсан учраас би жинхэнэ итгэмжлэл гэж ойлгоод гүйлгээ хийдэг байсан..” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52-24 дэх тал);
5. Гэрч Г.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Х.З- нь ........банкны Увс аймгийн ........ сум дахь салбарын үйлчлэгч ажилтай. Х.З- нь 2019 онд иргэн С.Г-гийн асаргааны мөнгийг ........банкны манай салбараас авч байсан. Тухайн үед Х.З- нь С.Г- би энэхүү итгэмжлэлийн дагуу хүү М-Оын асаргаа, замын зардал, нөхөр Н.Уын нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхийг ........ сумын 5-р багт оршин суух Х- овогтой З-д итгэмжлэн олгож байна гэх итгэмжлэлээр гаргуулан авч байсан. Х.З- надаас хэд хэдэн удаа дээрх итгэмжлэлээр мөнгө гаргуулан авч байсан. Х.З- нь уг мөнгийг юунд ашигладаг, хэнд өгдөг байсан талаар би сайн мэдэхгүй байна. Мөн уг итгэмжлэлийг хуурамч болохыг мэдэхгүй байсан. Итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулсан байсан учраас би жинхэнэ итгэмжлэл гэж ойлгоод гүйлгээ хийдэг байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 55-57 дахь тал);
6. Гэрч Н.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед танай газраас ирүүлсэн албан тоотын хариу материалыг миний бие хариуцсан ажлынхаа хүрээнд боловсруулж өгч байсан. Н.Б бид хоёр төрөл садангийн холбоотой боловч надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Миний бие тухайн албан бичгийг үнэн зөвөөр гаргасан. Н.У нь нийгмийн даатгалын сангаас халамж авч байгаа талаар мэдээлэл гарч ирж байсан. Харин У.М-О нь манай халамжаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амжиргаа дэмжих мөнгөн тусламжийг авч байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 67-68 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 213-215 дахь тал);
7. Гэрч Г.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нотариатч ажиллаагүй суманд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан этгээд нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэн гэж заасан байдаг” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 71-72 дахь тал);
8. Гэрч Б.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “........... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 24 дугаартай тогтоолоор зөвлөлийг шинэчлэн байгуулсан байдаг. Уг тогтоолоор 7 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулагдсан байна. Тухайн зөвлөлд Н.Б /ХЭХАХ-ийн мэргэжилтэн/, Г.И /ахмадын төлөөлөл/, А.Г /ЭМТ-ийн эмч/, Н.Т /ИТХ-ын төлөөлөгч одоо ........банкны эрхлэгч/, А.П /ЕБС-ийн төлөөлөл/, Х.Т /иргэний төлөөлөл/, А.О /иргэний төлөөлөл/ зэрэг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2016 оны 1 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарын 11-ний хооронд ажилсан байдаг. 2017, 2018 онд зөвлөлийг шинэчлэн байгуулж байгаагүй юм байна. Харин 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 23 дугаартай тогтоолоор уг зөвлөлийг шинэчлэн байгуулсан. Уг зөвлөлд Н.Т /........банкны эрхлэгч/, Н.Б /ХЭХАХ мэргэжилтэн/, У.Ц /Засаг даргын орлогч/, Б.Ц /ЭМТ-ийн эмч/, Ч.А /ЕБС-ийн төлөөлөл/, Б.О /3-р багийн Засаг дарга/, Х.Т /иргэний төлөөлөл/ нарын 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж байсан байна. 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаартай "Амжиргаа дэмжих зөвлөлийн гишүүдийг шинэчлэн батлах" тухай тогтоолоор зөвлөлийг шинэчлэн байгуулсан байна. Одоо 2020 оны 68 дугаартай тогтоолын дагуу зөвлөл ажиллаж байгаа. Уг зөвлөлийн бүрэлдэхүүнд Н.Б /ХЭХАХ мэргэжилтэн/, А.Г /........байгууллагын төлөөлөл/, Э.Б /........байгууллагын төлөөлөл/, М.Ц /иргэний төлөөлөл/, Д.Б /иргэний төлөөлөл/, Ж.Соёлмаа /........бус байгууллагын төлөөлөл/, Ц.О /........бус байгууллагын төлөөлөл/ дээрх 7 хүний бүрэлдэхүүнтэй байна. Би сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын архивын материалиас энэ талаар харсан. Тухайн материал дотор дээрх 23, 24, 68 дугаартай тогтоолын 2 дахь хэсэгт "Амжиргаа дэмжих зөвлөл"-ийн ажлын явцыг хагас, бүтэн жилээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд танилцуулсан талаар танилцуулга, тэмдэглэл байхгүй байна. Мөн 2021 оны хагас жилээр Н.Б дээрх тогтоолын дагуу ямар нэгэн танилцуулга хийж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86-87 дахь тал);
9. Гэрч Ч.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Увс аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газраас жил бүр сумдын халамжийн мэргэжилтэн нарын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Тэгэхдээ суманд хяналт тавьж ажиллахад их бэрхшээлтэй. Учир нь хөдөө багт байгаа айл өрхүүдийг үзэж чадахгүй, томилолтын хугацаа, шатахуун, бензин гэх мэт зардлуудаас шалтгаалан сумын төвд байгаа өрхүүдээр хяналт тавиад ирдэг” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 91-93 дахь тал);
10. Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Замын зардлын хүрээнд эмчилгээ, рашаан сувилалд явсан, ирсэн талаарх зам унааны баримт, эмнэлгийн байгууллагаас эмчилгээнд явж байгаа талаарх 13А маягт, эмчлэгч эмнэлэг болон рашаан, сувилалын байгууллагаас эмчилгээ хийлгэсэн талаарх 13Б маягт ирнэ. Мөн оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, өргөдөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр, чадвар алдалтын комиссын шийдвэр зэрэг баримтууд байна. Түлээ нүүрсний зардлын хүрээнд үүссэн миний дээр ярьсан замын зардалтай адил дэс дарааллын хүрээнд үүснэ. Тухайн баримтын хүрээнд бүрдүүлэх баримтыг бүрдүүлж өгнө. Энэ зардалд санхүүгийн баримт шаардагдахгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 97-99 дэх тал);
11. Гэрч С.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Дээрх зардлын талаарх баримтыг Н.Б манай байгууллагын архивт 2019 онд хүлээлгэж өгөөгүй нөхцөл байдал тогтоогдсон. ........ сумаас 2019 онд дээрх иргэдээс бусад иргэний замын зардал, түлээ нүүрсний мөнгө олгосон талаарх санхүүгийн материал манай байгууллагын архивт байсан. Албан бичгийн баримтыг бүрдүүлж байхдаа Н.Баас эдгээр хүнд халамж олгосон талаарх санхүүгийн анхан шатны баримт хаана байгаа талаар асуухад уг баримтуудыг олохгүй байна. Сумын болон өөрт байх архивын материалаас олдохгүй байгаа талаар тайлбарыг хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 100-102 дахь тал);
12. Криминалистикийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 21/39 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Итгэмжлэл дээрх цэнхэр өнгийн балаар бичигдсэн гар бичмэл нь ........банкны Увс аймаг дахь Салбарын ........ сумын тооцооны төвийн эрхлэгч ажилтай Б.Таас гаргуулан авсан гэх бичгийн хэвийн чөлөөт, харьцангуй чөлөөт болон туршилтын загварын гар бичмэлтэй тохирч байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 104-109 дэх тал);
13. Хохирогч С.Г-д учруулсан хохирлын тооцоо (2 дахь хавтаст хэргийн 212-217 дахь тал);
14. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...Дээрх асуултаас сонсож байхад Н.Бын энэ үйлдэл нь тэр чигээрээ хууль зөрчсөн байна. Н.Б нь халамжийн мэргэжилтэн байж гэр нь хол байгаа хүний мөнгийг нэг удаа авах ёстой гэж мэргэжилтний тэмдэг дарж, мөнгө гаргуулан авч болохгүй. Манай байгууллагын зүгээс мэргэжилтэн нарт дээрх чиглэлийг өгч, гэр нь хол байгаа хүмүүсийг авч өг гэсэн удаа байхгүй. Хууль дүрэмд энэ үйлдэл байх ёсгүй. ...Би гэм буруутай этгээдээс дээрх 1.591.300 төгрөгийг манай байгууллагын Нийгмийн халамжийн 162000495157 тоот Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламжийн дансанд буцаан төлүүлж авна. Дээрх мөнгө тухайн дансанд орсноор улсын төсөв буцааж төвлөрүүлэн татаад авчихдаг” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 199-205 дахь тал);
15. Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Н.У нь тархиндаа цус харвасан байсан тул дуудлагаар тэдний гэрт тусламж үзүүлэн сахиж хонож байсан. Түүнээс хойш Н.У нь манай сумын эмнэлэгт ирж эмч нарт үзүүлэн эмчилгээ хийлгэж байдаг юм. Тэр хөдөлмөрийн чадвар алдалтаар группд байдаг. Харин Уын М-Оыг сайн танихгүй ба түүний бие хир байгааг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 216-218 дахь тал);
16. Мөрдөгчөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн сүлжээ болох Вайс гэх программд нэвтэрч үзлэг хийсэн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 234-235 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч хэргээс:
1. Гэрч Н.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт 2008 онд ажилд орсон юм. Миний дараа Н.Б манай байгууллагад хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилд орж байсан. Н.Б нь манай байгууллагад мэргэжилтнээр тасралтгүй 10 гаруй жил ажиллаж байгаа. Одоо ........ сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Н.Б манай байгууллагын сайн ажилчдын нэг юм. Тэр 2020 онд манай Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын аварга ажилтнаар шалгарч байсан. Сумын мэргэжилтэн нар дотроо ажлын туршлага болон үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг ажилтан юм. Н.Б нь зан харилцааны хувьд хүнтэй их дуугараад байдаггүй, дуугүй, хүлээцтэй, тайван тогтуун хүн юм. Тэр ажлын холбоотой иргэдтэй ёс зүйн харилцааны талаар гаргасан гомдолд холбогдоод байдаггүй мэргэжилтэн юм” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 25 дахь тал);
2. Гэрч Н.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Н.Б нь зан харилцааны хувьд хүнтэй их дуугараад байдаггүй, дуугүй, хүлээцтэй, тайван тогтуун хүн юм. Тэр ажлын холбоотой иргэдтэй ёс зүйн харилцааны талаар гаргасан гомдолд холбогдоод байдаггүй мэргэжилтэн юм” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 27 дахь тал);
3. Шүүгдэгч Н.Бын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болохыг нотлох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтаст хэргийн 28 дахь тал);
4. Н.Б нь 2020 онд байгууллагын шилдэг мэргэжилтнээр шалгарч байсныг нотлох баримт болох фото зураг (3 дахь хавтаст хэргийн 38 дахь тал);
5. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/106 дугаартай, Н.Быг “Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасан тухай үнэмлэхийн хуулбар (3 дахь хавтаст хэргийн 39 дэх тал);
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламжийн 162000495157 тоот дансанд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр М-О, Г- нарын унааны зардлын буцаалт нэрээр 1.593.000 төгрөгийг хийж, хохирлыг төлсөн. Одоо манай байгууллагын зүгээс Н.Баас нэхэмжлэх хохирол, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 205 дахь тал);
7. Хохирогч С.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Т, Н.Б нар нь надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би тэднээс дээрх хохирлын мөнгийг бэлнээр болон хүний данс руу шилжүүлэн авсан. Нэг удаа Азжаргал гэх дэлгүүртэй хүний данс руу Н.Таар 300.000 төгрөг хийлгэж, гаргуулан авч байсан.Одоо надад нэхэмжлэх хохирол, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 207-208 дахь тал);
8. Хохирогч С.Г-гийн Авлигатай тэмцэх газарт гаргасан: “Миний бие Увс аймгийн ........ сумын 4 дүгээр багийн иргэн С.Г- би Н.Б, Н.Т нарт гомдолгүй болно. Миний хохирлыг 100 хувь барагдуулсан учир цаашид ямар нэгэн гомдолгүй болно” гэх тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (3 дахь хавтаст хэргийн 209 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч хэргээс:
1. Шүүгдэгч Н.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний хүү Э.Э нь 2019 оны 4 дүгээр сараас 2021 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд 16 хүртэлх насны асаргаа шаардлагатай хүүхдийн мөнгийг авч байсан. Түүний үе сулралттай ба зүрхний өвчтэй юм. Хүү Э.Эий асаргааны мөнгө миний ........банкны 1...............тоот дансанд орж байсан. Зарим үед бэлнээр авч байсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 56-59 дэх тал);
2. Гэрч Т.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Т нь манай ........банк нь Хадгаламж банк нэртэй байхад ........ сумын тооцооны төвд ахлах теллерээр 2012 онд ажилд орж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байсан. Н.Т нь 2016 онд тус төвийн тооцооны захирлаар дэвшин томилогдсон. Н.Т нь байгууллагаас зарлагдсан малчин зээлийн уралдааны хүрээнд амжилтай ажиллаж гадаад улс руу аялах эрхээр шагнагдаж байсан. Мөн байгууллагын болон салбарын шагнал, урамшуулал авч байсан. Би тухайн шагналуудын нэр, авсан хугацааг сайн мэдэхгүй байна. Н.Т нь ажлын шугамаар өгөгдсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг, хамт олонтойгоо эвтэй харьцдаг ажилтан юм. Н.Т нь зан харилцааны хувьд хүнтэй байнга инээж харьцаж байдаг эелдэг хүн юм. Тэр ямар нэгэн байдлаар ажлын шугамаар хүнтэй зүй бусаар харьцсан талаар гомдолд холбогдож байгаагүй. Нөхөр Д.Энхбат болон 4 хүүхдийн хамтаар ........ сумын төвд амьдардаг юм. Түүний нөхөр нь ачааны машинаар тээвэрт явж, орлого олдог. Тэд гэр бүл болоод 10 гаруй жил болж байгаа” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 63 дахь тал);
3. Гэрч Ч.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Т нь нөхөр Д.Энхбат болон 4 хүүхдийн хамтаар ........ сумын төвд амьдардаг. Түүний нөхөр Д.Энхбат ачааны машинаар хот хооронд болон нүүрс, түлээний тээвэрт яваад байдаг юм. Тэд гэр бүл болоод 10 гаруй жил болж байгаа айл бөгөөд Н.Т нь гэр бүлдээ халамжтай хань, ээж юм” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 65 дахь тал);
4. Шүүгдэгч Н.Тын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болохыг нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтаст хэргийн 67 дахь тал);
5.Хохирогч С.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Т, Н.Б нар нь надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би тэднээс дээрх хохирлын мөнгийг бэлнээр болон хүний данс руу шилжүүлэн авсан. Нэг удаа Азжаргал гэх дэлгүүртэй хүний данс руу Н.Таар 300.000 төгрөг хийлгэж, гаргуулан авсан. Одоо надад нэхэмжлэх хохирол, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 207-208 дахь тал);
6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх нийгмийн халамжийн дансанд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1.593.000 төгрөгийг шилжүүлсэн ........банкны гүйлгээний баримт (4 дэх хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Б, Н.Т нар нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт, түүнд шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт:
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:
1. Шүүгдэгч Н.Б нь Увс аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт ........ сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа
- Увс аймгийн ........ сумын 4-р багт оршин суудаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н.Уыг Улаанбаатар хот уруу эмчилгээ, рашаан сувилалд яваагүй байхад явсан мэт болгож хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хөнгөлөлт тусламжийн халамжийн сангаас 530.800 төгрөгийг Н.Уын замын зардал нэрээр 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “сумын төвөөс гэр нь хол байгаа хүмүүсийн халамжийн мөнгийг халамжийн байцаагч нэг удаа халамжийн тэмдэг дарж авдаг болсон” гэх тайлбар хэлж, халамжийн байцаагчийн тэмдэг дарж, гарын үсэг зурж ........банкны Увс салбарын ........ тооцооны төвөөс теллер Б.Д-гаар гаргуулан өөртөө авсан,
- хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н.У, М-О нарт халамжийн сангаас олгодог мөнгө болон тэднийг асардаг С.Г-д олгодог асаргааны мөнгийг авахаар ........банкны Увс салбарын ........ тооцооны төвийн захирал Н.Ттай үгсэн тохиролцож, 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд С.Г- болон түүний нөхөр Н.У, хүү У.М-О нарт халамжийн сангаас олгох асаргааны болон эмийн мөнгө, түлээ нүүрсний хөнгөлөлт зэргээр нийт 3.220.650 төгрөгийг хуурамч итгэмжлэл ашиглан ........банкны Увс салбарын ........ тооцооны төвөөс гаргуулан авсан,
- 2019 оны 12 дугаар сард ........ сумын 4-р багийн иргэн, хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй У.М-Оыг Улаанбаатар хот руу эмчилгээ, рашаан сувилалд яваагүй байхад түүнийг асран хамгаалагч С.Г-гийн хамт Улаанбаатар хот руу эмчилгээ, рашаан сувилалд явсан мэтээр Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн А.Н-т танилцуулан, “С.Г-, У.М-О нарын Улаанбаатар хот уруу эмчилгээ, сувилалд явж ирсэн талаархи баримтуудыг ажлын өрөөндөө мартсан байна, удахгүй аваад ирнэ” гэх тайлбарыг хэлж, нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн систем дотоод сүлжээ болох Wais программд бүртгүүлэн баталгаажуулалт хийлгэж, улмаар хуурамч итгэмжлэл ашиглан 2019 оны 12 дугаар сард ........банкны Увс салбарын ........ тооцооны төвөөс нийт 1.060.500 төгрөг гаргуулан авсан,
- шүүгдэгч Н.Т нь ........банкны Увс аймаг дахь салбарын ........ тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа тус сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бтай бүлэглэн хохирогч С.Г-, түүний нөхөр Н.У, хүү М-О нарт халамжийн сангаас олгох халамжийн мөнгийг авахаар үгсэн тохиролцож, С.Г- нарын халамжийн мөнгийг банкнаас авч байх эрхийг тус банкны үйлчлэгч ажилтай Х.З-д олгосон хуурамч итгэмжлэл үйлдэж, уг итгэмжлэлийг тус сумын Засаг даргын тамгын газрын нотариатчийн үйл ажиллагаа эрхэлж байсан Х.Б- / сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан/-өөр гэрчлүүлэн, улмаар итгэмжлэлийг ашиглан С.Г-, Н.У, У.М-О нарын халамжийн мөнгө нийт 4.281.150 төгрөгийг Х.З-аар дамжуулан банкнаас бэлнээр гаргуулан авч, Н.Бтай хуваан авсан гэх үйл баримтууд тус тус тогтоогджээ.
2. Шүүхээс тогтоосон дээрх хэргийн үйл баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч С.Г-гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 21-27, 3 дахь хавтаст хэргийн 206-208 дахь тал), гэрч Н.Уын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал), гэрч Х.З-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32-38, 3 дахь хавтаст хэргийн 229 дэх тал), гэрч Х.Б-ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39-43 дахь тал), гэрч Н.М-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51 дэх тал), гэрч Б.Д-гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал), гэрч Г.Бгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56-57, 3 дахь хавтаст хэргийн 231 дэх тал), гэрч Б.Мын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68 дахь тал), гэрч А.Н-ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 84-85 дахь тал), гэрч С.Ганзоригийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 101-102 дахь тал), кримналистикийн шинжээч Б.Б-ын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 21/39 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 104109 дэх тал), хохирогч С.Г-гаас Х.З-д олгосон гэх хуурамч итгэмжлэл (1 дэх хавтаст хэргийн 120 дахь тал), С.Г- болон түүний хүү У.М-О нарын асаргааны тэтгэмжийн дэвтрийн хуулбар, С.Г-гийн нөхөр Н.Уыг асрах асаргааны тэтгэмжийн дэвтрийн хуулбар, У.М-Оын хөгжлийн бэрхшээлтэй иргэний мөнгөн тэтгэмжийн дэвтрийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 121-136 дахь тал), ........банкны гүйлгээний баримтууд (1 дэх хавтаст хэргийн 201-224 дахь тал), Н.Бын албан өрөөнд байх бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 14-16 дахь тал), “нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн систем, дотоод сүлжээ болох Wais программд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 17-21 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 234-250, 4 дэх хавтаст хэргийн 1-23 дахь тал), С.Г-, Н.У, У.М-О нарын Wais программын олголтын мэдээлэл (2 дахь хавтаст хэргийн 24-91 дэх тал), Н.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 15-20 дахь тал), Н.Тын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 56-59 дэх тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нгийн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 202-205 дахь тал), гэрч Б.Д-гийн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 226-227 дахь тал) зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогджээ.
3. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 24, 25 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолууд, 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 123 яллах дүгнэлтээр шүүгдэгч Н.Б, Н.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Б, Н.Т нарт холбогдуулан үйлдсэн прокурорын яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоолууд үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн онцлогтой байдаг бөгөөд залилагч этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, үнийг нь төлөхгүй байх сэдлээр гэмт хэрэг үйлддэг.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “албан тушаалын байдлаа ашиглаж” залилах гэмт хэрэг үйлдсэн гэж хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдыг залилж, түүний эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах гэмт үйлдэлдээ давуу тал болгон ашигласан байхыг ойлгоно.
Хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Н.Б нь Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/22 дугаартай тушаалаар тус аймгийн ........ сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа болох нь 1 дэх хавтаст хэргийн 162-169 дэх талд авагдсан тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт, 2 дахь хавтаст хэргийн 92-96 дахь талд авагдсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хуулбар, шүүгдэгч Н.Бын мэдүүлэг зэргээр нотлогдож байх бөгөөд тэрээр албан үүргээ гүйцэтгэхдээ холбогдох хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолт, хамтран ажиллах гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй байна.
Шүүгдэгч Н.Т нь ........банкыг Хадгаламж банк байх үеэс тус банкны захирлын 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/63 дугаартай тушаалаар тус салбарын харьяа “........” тооцооны төвд теллерээр томилогдон, улмаар ........банкны Увс салбарын “........” тооцооны төвийн захирлаар дэвшин, одоог хүртэл тус тооцооны төвийн захирлаар ажиллаж байгаа болох нь тогтоогдож байх бөгөөд тэрээр мөн албан үүргээ гүйцэтгэхдээ Банкны тухай холбогдох хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй байна.
Гэтэл шүүгдэгч Н.Б нь хууль тогтоомжоор өөрт олгогдсон албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нууж, бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг аргаар хохирогч С.Г- болон ........байгууллага, банкны холбогдох ажилтнуудыг хэд хэдэн удаагийн идэвхтэй, үргэлжилсэн үйлдлээр залилан мэхэлж, эд хөрөнгийн эрхийг нь өөртөө шилжүүлэн авсан,
Шүүгдэгч Н.Т нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд ........банкны Увс салбарын ........ тооцооны төвийн захирал гэх албан тушаалын байдлаа ашиглан Н.Бтай үйлдлээрээ нэгдэж, тус банкны үйлчлэгч Х.З-ын нэр дээр хуурамч итгэмжлэл хийж, уг итгэмжлэлээ нотариатч Х.Б-өөр гэрчлүүлэн бусдыг залилж, эд хөрөнгийг эрхийг нь хууль бусаар шилжүүлэн авч, гэмт хэрэгт хамтран оролцсон нь тус тус тогтоогджээ.
Тодруулбал: Шүүгдэгч Н.Б нь Увс аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт ........ сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, мөн сумын амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүнээр, ажилладаг давуу байдлаа ашиглан, ........ сумын амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүн, ........банкны Увс салбарын “........” тооцооны төвийн захирал Н.Ттай үгсэн хуйвалдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн У.М-О, Н.У нар болон тэднийг асардаг С.Г-г хөгжлийн бэрхшээлтэй иргэний нөхцөлт мөнгөн тэтгэмж, асаргааны мөнгөн тэтгэмж авах боломжтой байхад хохирогч С.Г-д “Одооноос эхлэн таны хүү У.М-Оын асаргааны мөнгө олгогдохгүй болсон шүү, нөхрийн чинь асаргааны мөнгийг 5 сараар тогтоож өглөө, 2018 оны 10 дугаар сар хүртэл авна шүү, 11 сараас эхлээд асаргааны мөнгө олгогдохгүй шүү” гэж хэлэн түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н.У, У.М-О нарын мэдээллийг албан тушаалын байдлаа ашиглан, халамжийн санд оруулж, тэтгэмж авах эрх үүсгэн, Н.У, У.М-О нарт халамжийн сангаас олгох ёстой байсан мөнгөн тэтгэмж болон тэднийг асардаг С.Г-д олгодог асаргааны мөнгөн тэтгэмжийг баримт бичиг буюу хуурамч итгэмжлэл ашиглан авсан нь тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч Н.Б, Н.Т нар нь С.Г-гаас Х.З-д олгосон гэх хуурамч итгэмжлэл ашиглан авч байгаа мөнгөн тэтгэмжийг хохирогч С.Г-д тухай бүр явуулж байгаа гэж гэрч Х.З-д итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, үргэлжилсэн үйлдлээр буюу 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд С.Г- болон түүний нөхөр Н.У, хүү У.М-О нарт халамжийн сангаас олгох асаргааны болон эмийн мөнгө, түлээ нүүрсний хөнгөлөлт зэргээр нийт 3.220.650 төгрөгийг ........банкны Увс салбарын ........ тооцооны төвөөс гаргуулан өөрсөддөө авсан байна.
Шүүгдэгч Н.Б нь Н.Ттай бүлэглэн, 2019 оны 12 дугаар сард ........ сумын 4-р багийн иргэн, хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй У.М-Оыг Улаанбаатар хот руу эмчилгээ, рашаан сувилалд яваагүй байхад түүнийг асран хамгаалагч С.Г-гийн хамт Улаанбаатар хот руу эмчилгээ, рашаан сувилалд явсан мэтээр Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн А.Н-т танилцуулан, түүнтэй нэг байгууллагад хамт ажиллаж, ажил хэргийн шугамаар харилцаж байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, А.Н-ийг хуурч, холбогдох нотлох баримт байхгүй, С.Г-, У.М-О нар нь Улаанбаатар хот руу эмчилгээ, сувилалд яваагүй гэх бодит байдлыг түүнээс нууж, “С.Г-, У.М-О нарын Улаанбаатар хот уруу эмчилгээ, сувилалд явж ирсэн талаархи баримтуудыг ажлын өрөөндөө мартсан байна, удахгүй аваад ирнэ” гэх тайлбарыг хэлж, нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн систем дотоод сүлжээ болох Wais программд бүртгүүлэн баталгаажуулалт хийлгэж, улмаар хуурамч итгэмжлэл ашиглан 2019 оны 12 дугаар сард ........банкны Увс салбарын ........ тооцооны төвөөс Х.З-аар дамжуулан нийт 1.060.500 төгрөг гаргуулан авсан,
Шүүгдэгч Н.Б нь Увс аймгийн ........ сумын 4-р багт оршин суудаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н.Уыг Улаанбаатар хот уруу эмчилгээ, рашаан сувилалд яваагүй байхад явсан мэт болгож хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хөнгөлөлт тусламжийн халамжийн сангаас 530.800 төгрөгийг Н.Уын замын зардал нэрээр өөртөө авахын тулд 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тус банкны теллер Б.Д-д “ сумын төвөөс гэр нь хол байгаа хүмүүсийн халамжийн мөнгийг халамжийн байцаагч нэг удаа халамжийн тэмдэг дарж авдаг болсон” гэх тайлбар хэлж, түүнийг хуурч, бодит байдлыг нууж, Н.Уыг Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан гэх зохиомол байдлыг зориуд бий болгон, гүйлгээний баримт дээр халамжийн байцаагчийн тэмдэг дарж, гарын үсэг зурж ........банкны Увс салбарын ........ тооцооны төвөөс гаргуулан авсан болох нь тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Б, Н.Т нарын гэмт хэрэг үйлдсэн арга, сэдэл, санаа зорилго нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинж болох “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах” үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж” гэх хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байх бөгөөд Н.Т нь Х.З-ын нэрээр үйлдсэн хуурамч итгэмжлэлийг сумын тамгын газрын наториатч Х.Б-өөр гэрчлүүлэхэд түүний ........банкны Увс салбарын ........ тооцооны төвийн захирал гэх албаны эрх, нөлөө нөлөөлсөн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Т, Н.Б нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан тохиролцож, гэмт санаагаа хэрэгжүүлэхдээ хэн аль нь амар хялбар аргаар өөртөө ашиг олох зорилгыг агуулснаар тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл давхцаж, хүссэн үр дүндээ хүрч, гэмт хэрэг туйлдаа хүрч төгссөн байх тул шүүгдэгч Н.Б, Н.Т нарыг залилах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн гэж үзэх ба шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж, идэвхтэй үйлдлээр хохирогч С.Г- болон халамжийн санд тодорхой материаллаг хохирол учруулсан нь тогтоогдож байх тул Н.Б, Н.Т нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Б, Н.Т нар нь гэмт үйлдлээ 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 20-ны хооронд хэрэгжүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг үндэслэн тэднийг үргэлжилсэн үйлдлээр “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй байна.
Иймд прокуророос шүүгдэгч Н.Б, Н.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргээр зүйлчилж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул тэдгээрийг “бүлэглэж, албан тушаалын байдлаа ашиглан, үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б, Н.Т нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
1. Шүүгдэгч Н.Б, Н.Т нар нь бүлэглэн Х.З-ын нэрээр хуурамч итгэмжлэл хийж, Х.З-аар дамжуулан 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд С.Г- болон түүний нөхөр Н.У, хүү У.М-О нарт “Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхэд, 16 наснаас дээш насны хүнд улиралд нэг удаа олгох эмийн, байнгын асаргаа шаардлагатай хүүхэд" зэрэг нэршлээр олгох халамжийн мөнгө 3.220.650 төгрөг,
-2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хөнгөлөлт тусламжийн зардлаас У.М-Оын нэрээр байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгох түлээ, нүүрсний зардал 140.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Н.Уын нэрээр сэтгэцийн эмгэгтэй иргэнд олгох түлээ нүүрсний зардал 140.000 төгрөг, У.М-Оын нэрээр эмчилгээ, рашаан сувилалд явсан хүүхдэд 100 хувиар олгосон 445.000 төгрөг, С.Г-гийн нэрээр хүүхдээ асрамжилж яваа нэг иргэнд 50 хувиар олгосон 335.500 төгрөгийн зардлыг У.М-О, Н.У, С.Г- нарыг авсан мэтээр мөнгөн дүнг оруулан, 1.060.500 төгрөгийг Х.З-аар дамжуулан ........банкнаас гаргуулан авч, халамжийн санд 1.060.500 төгрөгийн,
-Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ........банкны теллер Б.Д-д Н.Уыг эмчилгээ, рашаан сувилалд явсан мэтээр ойлгуулж, “Гэр нь хол байгаа хүмүүсийн халамжийн мөнгийг байцаагч нэг удаа халамжийн тэмдэг дарж авдаг болсон” гэж түүнийг хуурч, Н.Уын нэр дээр замын зардал нэрээр ........банкнаас 530.800 төгрөгийг халамжийн байцаагчийн тэмдэг дарж, гаргуулан авч, нийтдээ С.Г- болон халамжийн санд 4.811.950 төгрөгийн хохирол учруулсан нь тус тус нотлогдон тогтоогджээ.
-Тодруулбал: Шүүгдэгч Н.Б, Н.Т нарын хохирогч С.Г- болон халамжийн санд учруулсан нийт 4.811.950 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Н.Б, 2.671.375 төгрөг, шүүгдэгч Н.Т 2.140.575 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдож байна.
2. Шүүгдэгч Н.Б, Н.Т нар нь халамжийн санд учруулсан хохирол 1.060.500 төгрөг, шүүгдэгч Н.Б нь теллер Б.Д-гаар дамжуулан халамжийн байцаагчийн тэмдэг дарж гаргуулан авч, халамжийн санд учруулсан хохирол 530.000 төгрөг, нийт 1.591.500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нгийн: “...Манай байгууллагын Нийгмийн халамжийн 162000495157 тоот хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламжийн дансанд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр У.М-О, С.Г- нарын унааны зардлын буцаалт нэрээр 1.593.000 төгрөг орж ирсэн. Одоо нэхэмжлэх хохирол, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, ........банкны орлогын мэдүүлэг зэрэг баримтуудаар,(4 дэх хавтаст хэргийн 48 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 205 дахь тал),
-Хохирогч С.Г-д учруулсан хохирол болох 3.220.650 төгрөгийг Н.Б, Н.Т нар бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч С.Г-гийн “...Н.Т, Н.Б нар нь надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулж өгсөн. Одоо надад нэхэмжлэх хохирол, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, С.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан: “Миний бие Увс аймгийн ........ сумын 4 дүгээр багийн иргэн С.Г- би Н.Б, Н.Т нарт гомдолгүй болно. Миний хохирлыг 100 хувь барагдуулсан учир цаашид ямар нэгэн гомдолгүй болно” гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна. (3 дахь хавтаст хэргийн 207-208, 209 дэх тал)
3. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Б, Н.Т нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Н.Б, Н.Т нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Залилах” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, тэдгээр нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвар бүхий субьект байх тул шүүгдэгч Н.Б, Н.Т нарын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Н.Б, Н.Т нар нь албан тушаалын байдлаа ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Б, Н.Т нарын тус бүрт 4 жилийн хорих ял шийтгэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.671.375 төгрөг, шүүгдэгч Н.Таас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.140.575 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Б.Батгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн. Нийт хохирлоос Н.Б 2.900.000 төгрөг, Н.Т 2.480.000 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь учруулсан хохирлоос илүү мөнгө төлсөн байгаа нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг нотолж байна. Н.Б нь хувийн байдлын хувьд нөхөр, бага насны болон насанд хүрээгүй 5 хүүхдийн хамт амьдардаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь торгох болон хорих ял оногдуулах гэсэн сонгох санкцтай. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, хохирогчид болон халамжийн санд учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, түүнд торгох ялын доод хэмжээг сонгон хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаа тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг,
4. Шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч Т.Уянга шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний үйлчлүүлэгч Н.Төгсбяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас хохирогч Г-д 3.220.650 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч нарын зүгээс хохирогчийг хохиролгүй болгох ёстой гэдэг байдлаар хандаж ирсэн учир мөрдөн байцаалтын шатанд Н.Т нь 2.480.000 төгрөгийн хохирол төлсөн. Шүүгдэгч нар нь хохирогчид нийт 5.380.000 төгрөгийн хохирол төлсөн. Мөн үүнээс гадна Нийгмийн халамжийн санд 1.593.000 төгрөгийн хохирол учирсныг хувааж төлж барагдуулсан. Н.Т нь хувийн байдлын хувьд 2-12 насны 4 хүүхэдтэй, нөхрийгөө тээвэрт явсан хойно бага насны хүүхдүүдээ харж ханддаг, хүү Э нь үе сулрал ба зүрхний өвчтэй гэх оношийн дагуу 2019 оноос хойш 16 нас хүртэлх асаргаа шаардлагатай хүүхдийн халамжид хамрагддаг, байнгын ээж Н.Тын асаргаанд байдаг. Иймд шүүгдэгч Н.Тт торгох ялын доод хэмжээг оногдуулж, 3 жилийн хугацаа тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
5. Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Тиймдээ ч учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, би яагаад ийм болчимгүй хэрэг хийчихвээ гэж байнга бодож, гэмшиж байгаа. Хувийн байдлын хувьд би 4-18 насны 5 хүүхэдтэй, хүүхдүүдээ өөрөө асран халамжилдаг, нөхөр маань Өмнөговь аймагт том машин барьдаг, нэг явахаараа 5-7 сарын хугацаагаар явдаг. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
6. Шүүгдэгч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
8. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Н.Б, Н.Т нар нь бүлэглэн, үгсэн тохиролцож, албан тушаалын байдлаа ашиглан гэнэтийн осол болон өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон, байнгын асаргаа шаардлагатай байгаа иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, үйлдлээ тодорхой хугацаанд үргэлжлүүлэн тэдгээрийн эм тариа хийлгэж, эмчлүүлэх, асруулах, эрхийг зөрчсөн, учруулсан хохирол хор уршгийн хувьд хохирогч С.Г- болон халамжийн санд нийтдээ 4.811.950 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол”-д хамаарч байна.
9. Хувийн байдлын хувьд шүүгдэгч Н.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Н.Б нь 1982 онд төрсөн, 40 настай, ........ сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг, ам бүл 7, нөхөр, 4-18 насны 5 хүүхдийн хамт Увс аймгийн ........ сумын 5 дугаар багт амьдардаг, хувьдаа Увс аймгийн ........ сумын 5 дугаар баг, Хар мод гэх газарт 1432.6 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газар, Улаангом сумын 3 дугаар багт 40м2 хэмжээтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэрэг эд хөрөнгөтэй, (3 дахь хавтаст хэргийн 29-39 дэх тал),
Шүүгдэгч Н.Т нь хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, 1987 онд төрсөн, 35 настай, ам бүл 6, нөхөр, 3-13 насны 4 хүүхдийн хамт Увс аймгийн ........ сумын 5 дугаар багт амьдардаг, хүү Э.Э нь үе сулралттай ба зүрхний өвчтэй учир байнгын асаргаанд байдаг, ........банкны Увс аймаг дахь салбарын ........ сум хариуцсан тооцооны төвийн захирал ажилтай, хувьдаа Увс аймгийн ........ сумын 5 дугаар багт байрлах, гэр бүлийн хэрэгцээний 900м2 газар, 200 гаруй толгой мал зэрэг эд хөрөнгөтэй гэх хувийн байдал тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Бын ажил амьдралын хүрээн дэх зан төлөвийн талаар гэрч Н.Ч: “...Н.Б нь манай байгууллагад мэргэжилтнээр тасралтгүй 10 гаруй жил ажиллаж байгаа. Одоо ........ сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Н.Б манай байгууллагын сайн ажилчдын нэг юм. Тэр 2020 онд манай Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын аварга ажилтнаар шалгарч байсан. Сумын мэргэжилтэн нар дотроо ажлын туршлага болон үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг ажилтан юм. Н.Б нь зан харилцааны хувьд хүнтэй их дуугараад байдаггүй, дуугүй, хүлээцтэй, тайван тогтуун хүн бөгөөд ажлын холбоотой иргэдтэй ёс зүйн харилцааны талаар гаргасан гомдолд холбогдоод байдаггүй” гэж, (3 дахь хавтаст хэргийн 25 дахь тал), гэрч Н.О: “....Н.Б нь зан харилцааны хувьд хүнтэй их дуугараад байдаггүй, дуугүй, хүлээцтэй, тайван тогтуун хүн юм. Тэр ажлын холбоотой иргэдтэй ёс зүйн харилцааны талаар гаргасан гомдолд холбогдоод байдаггүй” гэж (3 дахь хавтаст хэргийн 27 дахь тал),
Шүүгдэгч Н.Тын хувийн зан төлөвийн талаар гэрч Т.Б: “...Н.Т нь байгууллагаас зарлагдсан малчин зээлийн уралдааны хүрээнд амжилтай ажиллаж гадаад улс руу аялах эрхээр шагнагдаж байсан. Мөн байгууллагын болон салбарын шагнал, урамшуулал авч байсан. Н.Т нь ажлын шугамаар өгөгдсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг, хамт олонтойгоо эвтэй харьцдаг ажилтан юм. Н.Т нь зан харилцааны хувьд эелдэг, ажлын шугамаар хүнтэй зүй бусаар харьцсан талаар гомдолд холбогдож байгаагүй. Нөхөр Д.Э болон 4 хүүхдийн хамтаар ........ сумын төвд амьдардаг юм. Түүний нөхөр нь ачааны машинтай тээвэрт яваад байдаг. Тэд гэр бүл болоод 10 гаруй жил болж байгаа” гэж, (3 дахь хавтаст хэргийн 63 дахь тал), гэрч Ч.Б: “...Н.Т нь нөхөр Д.Э болон 4 хүүхдийн хамтаар ........ сумын төвд амьдардаг юм. Түүний нөхөр Д.Э нь ачааны машинтай тээвэрт хот хооронд болон нүүрс, түлээний тээвэрт яваад байдаг. Тэд гэр бүл болоод 10 гаруй жил болж байгаа айл бөгөөд Н.Т нь гэр бүлдээ халамжтай хань, ээж юм” гэж (3 дахь хавтаст хэргийн 65 дахь тал) тус тус мэдүүлснийг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдлыг тодорхойлох нотлох баримтаар үнэлж, харгалзан үзэх нь зүйтэй.
10. Шүүгдэгч Н.Б, Н.Т нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хэрэгт авагдсан тэдгээрийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. (3 дахь хавтаст хэргийн 28,67 дахь тал),
Шүүгдэгч Н.Б, Н.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал: Шүүгдэгч Н.Б, Н.Т нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч С.Г-д учруулсан бодит хохирол 3.220.650 төгрөгийг 5.380.000 болгож төлсөн, мөн Нийгмийн халамжийн санд 1.593.000 төгрөгийг тус тус төлснийг шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх боловч урьдаас үгсэн тохиролцож, санаатай, идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдэж, гэмт үйлдлээ тодорхой хугацаанд үргэлжүүлэн бусдад материаллаг хохирол учруулсан байх тул тэдгээрийн үйлдлийг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдал” гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд шүүгдэгч Н.Б, Н.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглэх боломжгүй, харин тэдгээрийн “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг хувийн байдалд нь хамааруулж үзэх нь зүйтэй.
11. Иймд шүүгдэгч Н.Б, Н.Т нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн хор уршигт нийтдээ 6.973.000 төгрөг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хувийн байдал, шүүгдэгч нарын бага насны олон хүүхдүүдтэй, Н.Тын хүү Э.Э өвчний улмаас ээж Н.Тын асрамжид байдаг гэх нөхцөл байдлуудыг тал бүрээс харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Б, Н.Т нарын тус бүрийг 11.000 (арван нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 11.000.000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Н.Тын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тэдгээрт оногдуулсан торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон 3 жилийн хугацаанд сайн дураараа биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шийдвэрлэв.
Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.
3. Шүүгдэгч Н.Б, Н.Т нар нь бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж, хохирогч С.Г-д 3.220.650 төгрөгийн, халамжийн санд 1.060.500 төгрөгийн, нийт 4.281.150 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар орлого олсон нь тогтоогдож байх тул үүнийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Н.Б, Н.Т нарыг тус тусдаа 2.140.575 төгрөгийг ашиг олсон гэж үзэх үндэслэлтэй.
Харин шүүгдэгч Н.Бын хувьд Н.Уын нэр дээр замын зардал нэрээр 530.800 төгрөгийг теллер Б.Д-гаар дамжуулан халамжийн байцаагчийн тэмдэг дарж гаргуулан авсан гэмт хэргийг ганцаараа үйлдсэн нь тогтоогдсон тул түүний хууль бусаар олсон орлогыг 2.140.575+530800=2.671.375 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Бын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого 2.671.375 төгрөг, шүүгдэгч Н.Тын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого 2.140.575 төгрөгийг тус тус тэдгээрийн хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Н.Б, Н.Т нар нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн итгэмжлэл 1 ширхэг, Н.Баас хураан авсан Н.Уын тэтгэмж, асаргааны 21 хуудас бүхий хувийн хэрэг, У.М-Оын тэтгэмж, асаргааны 21 хуудас бүхий хувийн хэргүүдийг эрүүгийн 215000970178 хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, шүүгдэгч Н.Бын эзэмшлийн 87-64 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дугаартай тогтоол(4 дэх хавтаст хэргийн 24-27 дахь тал)-ыг хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Б, Н.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овогт Нн Б, Т овогт Н-ын Т нарыг “бүлэглэж, албан тушаалын байдлаа ашиглан, үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Б, Н.Т нарын тус бүрийг 11.000 (арван нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 11.000.000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Н.Т нарт оногдуулсан торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон гурван жилийн хугацаанд сайн дураараа биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хохирол, хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2.671.375 (хоёр сая зургаан зуун далан нэг мянга гурван зуун далан тав) төгрөг, шүүгдэгч Н.Таас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого 2.140.575 (хоёр сая нэг зуун дөчин мянга таван зуун далан тав) төгрөгийг тус тус тэдгээрийн хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн итгэмжлэл 1 ширхэг, Н.Баас хураан авсан Н.Уын тэтгэмж, асаргааны 21 хуудас бүхий хувийн хэрэг, У.М-Оын тэтгэмж, асаргааны 21 хуудас бүхий хувийн хэргүүдийг эрүүгийн 215000970178 хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Н.Бын эзэмшлийн 87-64 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дугаартай тогтоолыг хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА