| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0009/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/11 |
| Огноо | 2023-01-09 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,
Шүүгдэгч: С.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ын Г-од холбогдох эрүүгийн 2235000000224 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны ...дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн ............... суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Увс аймгийн ............... сумын Засаг даргын тамгын газарт сахиул, машинист ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн ............... сумын Хөхөө буюу 5 дугаар багийн .......... гудамжны 502 тоотод оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 2 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 2 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Б овогт С-ын Г-, регистрийн дугаар: ..................
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ............... сумын 5 дугаар багийн нутагт дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Honda CR-X” загварын .......... УВС улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 10.1, 10.14-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, автомашины дэргэд байсан иргэн Н.Иг ухрахдаа дайрч амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул С.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт “Миний үйлчлүүлэгч С.Г- нь хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. С.Г-ын хувийн байдал, гэмт хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “Би Улаанбаатар хотод худалдааны зөвлөх хийдэг байсан. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэртээ амарч байтал эхлээд С.Г-ын эхнэр залгаж “Танай ээжийг манай нөхөр дайраад алчихлаа” гэж ярихад нь бие сонин болоод утсаа тасалсан. Дахиж дүү маань залгаж ээж үхчихлээ гэж ярьсан. Би гайхаж цочролд орсон. Манай Улаанбаатарт байдаг эгч мөн над руу залгаж, ээж нас барсан гэж хэлсэн. Би юу яриад байгаа юм бэ? гээд итгээгүй. Тэгээд юу болсныг тодруулахаар хөрш айлын Э эгч рүү утсаар залгаж ярихад ээжийг маань Г- машинаараа дайрсан гэж хэлсэн. Би хотод байдаг эгчтэйгээ уулзаж, бид шөнийн 12 цагт Улаанбаатараас гарсан. Ээж төрсөн ганц дүүтэй. Тэр хүний эхнэр бэргэн эгч рүүгээ ярьсан. Тэр хүн биднийг тайван хүрээд ирээрэй гэж хэлсэн. Бид ламд ном уншуулж байгаа. 2022 оны 10 дугаар сарын 4-ний өглөө 5 цагт талийгаачийг гаргана гэж хэлсэн. Би хэргийн талаар ямар ч мэдээлэлгүй буяны ажилд оролцсон. С.Г-ын эхнэр бидэнд дэм тус, хань болсон. Манай эмээ Улаангомд байдаг. ............... суманд дүү бид хоёр хоёулаа байсан. Тэр үед бидэнд тусалж байсан. Буяны ажлын дараа мөрдөгч очиж уулзана гэдгийг хэлсэн. Орой С.Г- эхнэр, дүү нарынхаа хамт ирээд уйлж уйлж явсан. Энэ хүн уучлаарай гэдэг зүйлийг хэлээгүй. Би өчигдөр шүүх хурал болохыг мэдсэн. Өчигдөр орой С.Г- эхнэр, дүү, эгчийнхээ хамтаар манай эмээгийн гэрт ирж уулзсан. Би дүүгээ бодоод хохирол нэхэмжилнэ гэж бодсон. Гэтэл манай ээж С.Г-од хүргэн ахаас илүү, яг өөрийн дүү шигээ хандаж тусалж дэмждэг байсан. Мөн С.Г-ын хүүхдүүдэд ээж эмээ шиг нь ханддаг байсан учраас нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг,
4. Шүүгдэгч С.Г- шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хуурай эгчийгээ ийм байдалд хүргэсэндээ харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
Эрүүгийн 2235000000224 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-23 дахь тал);
2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 24-31 дэх тал);
3. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ээж дүүгийн хамт Увс аймгийн ............... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт амьдардаг. Улмаар би дээрээ ах, 2 эгчтэй боловч манай ах аавыг дагаж ирсэн дагуул хүү байгаа юм. Харин манай том эгч мөн адил өргөмөл, бага эгч хөгжлийн бэрхшээлтэй, дүү Х- нь мөн адил бас өргөмөл, би аав, ээжийнхээ төрсөн охин нь байгаа юм...2022 оны 10 дугаар сарын 03-ны орой 18 цагийн орчим дүү Х- над руу залгаад ээж, Г- ахтай хамт архи ууж байгаад машинд дайруулчихлаа гэж хэлсэн. Би тухайн үед юу яриад байгааг нь ойлгохгүй, юу болсон бэ гэж асуухад манай сумын иргэн Г- гэх хүний эхнэр О- гэх хүн Г- танай ээж хоёр хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Г- машинаа асаах гээд холбуулж, янзалж байтал ээж чинь машины хаалга дунд зогсож байтал Г- харахгүй дайраад алчихлаа гэж хэлээд уйлж байсан...манай дүү болон ах, дүү нар надад ямар нэгэн зүйл хэлээгүй, сүүлд сонсоход архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж сонссон. Чухам яг хаана хэзээ хэнтэй хир их хэмжээтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар болон хэргийн талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал);
4. Гэрч А.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эрүүл мэндийн төв дээр ээлжтэй байхад манай сумын Г гэх хүн 17 цаг 50 минутад эрүүл мэндийн төв дээр ирж "И эгч машинд мөргүүлчихлээ, Г- машинаар ухраад мөргөчихлөө" гэж хэлсэн. Тэгээд би Ггаас хаана юм бэ, хүн нь ухаантай байна уу гэж асуухад Г надад "И эгчийн хашаанд байна, хүн нь ухаангүй байна" гэж хэлсэн. И эгчийн хашаанд очиход хашаан дотор 3 машин байсан ба хашааны хаалга нь эвдэрчихсэн байсан, хашааны баруун талд амбаар жорлонгийн харалдаа газарт И эгч дээшээ харсан байдалтай толгойноос нь их хэмжээний цус гарч газраар урссан, толгой нь баруун талаараа няцарсан байдалтай харагдаж байсан. Үзэхэд И эгчид ямар нэгэн амин үзүүлэлт нь байхгүй,нас барсан байсан. Тэгээд юу болсон талаар тэнд байсан хүмүүсээс тодруулахад тэнд Г-ын эхнэр О- хэлэхдээ "Г- машинаараа хойш ухраад дайрчихлаа" гэж хэлж байсан. Тухайн үед Г- ах машин дотроо сууж байсан бөгөөд түүнийг согтуу байгаа гэж дуудлага өгсөн Г гэж хүн хэлж байсан. Г-ын машин хашааны голд хөндлөн ухраад зогссон байдалтай байсан. Харин талийгаачийн Приус машины урд хэсгээр хашаа мөргөөд дотогш чихэгдчихсэн байсан. Игийн машины ар талд Ггийн машин байсан ба уг машины Ггаас тодруулахад О- дуудаад Г-ын машиныг холбоод өг гэхээр холбож өгөөд машиныг нь асаагаад би эргээд аккумлятороо аваад машиндаа тавих гэж байтал гэнэт Г- ухрахдаа Иг мөргөчихлөө гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал);
5. Гэрч С.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би сувилагчийн хамт ............... сумын эрүүл мэндийн төвийн дээд талын хашаанд гүйгээд очиход тухайн дуудлага өгсөн хашааны гадна хаалгыг мөргөөд унагачихсан байдалтай хашаан дотор 3 машин байсан ба -10 урд хэсгээрээ юм мөргөөд хойшоо чихэгдчихсэн байсан. Манай сумын И гэх айлын хашаанд осол болсон байсан. Тухайн хүнийг үзэхэд хашааны баруун талын хэсэгт газарт хэвтэж байсан, толгой нь няцарч маш их цус урссан нүүрний хэлбэр алдагдсан байдалтай машинд дайрагдсан байсан. Игийн амин үзүүлэлтүүд байхгүй,нас барсан байсан. Тухайн үед тэнд байсан хүмүүсээс энэ хүнийг хэн мөргөсөн бэ гэхэд Есүсийн Г буюу Г- мөргөсөн гэж хэлсэн. Г- өөрөө Иг мөргөсөн гэх шаргал өнгийн хонда НRV загварын машин дотор сууж байсан, машинд өөр хэн нэгэн байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал);
6. Гэрч О.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 14:00 цаг өнгөрч байхад өөрийн ангижав болох Эгийн гэрт очиход гэртээ байгаагүй. Хажуу талын Игийн гэрлүү ороход Э тэднийд байсан ба хадам дүү хэлгүй нэг хүний хамт байсан. Мөн тэдний гэрт И, Г-, Д нар байсан бөгөөд тэд нар нэг шил архи задалчихсан ууж байсан. Тэгээд надад архи хундаганд хийж өгөхөөр нь би уусан, удалгүй манай сумын К гэх залуу орж ирсэн. К орж ирэхээр нь би түүнтэй зөрөөд гараад явчихсан бөгөөд К нь архи уухаараа их агсам согтуу тавиад байдаг учраас би түрүүлээд гараад явчихсан юм. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Би дахин Игийн гэрт очоогүй. Намайг тэднийхээс гарч явж байх үед С.Г-, Н.И нар архи уучихсан согтуу байсан, хоорондоо маргалдахгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал);
7. Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хуучин нэр буюу хоч дууддаг нэрийг К гэж хүмүүс дууддаг. Өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 09:00-10:00 цагийн орчимд би гэртээ эхнэр, 2 хүүхдийн хамт байж байтал манай сумын И эгч машинтайгаа ганцаараа ирээд надаас 5 килограмм сонгино, 1 шуудай овьёос зэргийг худалдаж авсан. Тухайн үед И эгч надад хэлэхдээ үдээс хойш ирээд мөнгийг нь авчих, одоо бэлэн мөнгө байхгүй, гэрээс очоод аваад өгнө гэж хэлсэн. Тухайн үед манай гэрт миний өмнө нь ууж байгаад үлдээсэн 2.5 литрийн Боргио гэх нэртэй пивоны хагас байсныг бид хоёр хувааж уусан. Тэгчихээд И эгч машинаа унаад явчихсан. Тэгээд би өдөр нь 13:00-14:00 цагийн үед байх цагийг нь сайн мэдэхгүй байна, сонгино, овьёосны мөнгөө авах гээд И эгчийн гэрлүү мотоцикльтойгоо явж очиход тэднийд манай сумын Д, Г-, мөн хажуу талын айлын Э, түүний хадам дүү хэлгүй ах нар байсан. Тэд нар намайг ороход ерөөл гэсэн 0.5 литрийн 1 шил архи уугаад дуусч байсан бөгөөд дахин эликс гэх нэртэй 1 шил архи задалсан. Уг архийг задлаад бид нар тойруулсан бөгөөд архи тойруулж эхлэх үед Д ах явчихсан. Би тэр үед Г-ыг Есүс ахаар юу байна гэж мэнд мэдэхэд Г- ах надад уурлаад чи яагаад намайг доромжлоод байгаа пизда вэ гэж хэлээд уурлаад гэрээс гарсан. Г-ыг гэрээс гарахад араас нь И эгч гарсан бөгөөд тэдний араас би гарахад Г- ах машиндаа суучихсан, машиных нь аккумлятор нь суучихсан асахгүй байсан. Тэгэхэд И эгч надад чи Г-оос уучлалт гуй гэхээр нь би Г- ахаас уучлалт гуйхад Г- ах уучлахгүй гээд уурлаад байсан,тэгж байгаад би уучлаарай ахаа гээд Г- ахаас уучлалт гуйж гарыг нь барьчихаад мотоциклио унаад И эгчийнхээс явсан. Тухайн үед И эгч надад мөнгийг чинь данс руу чинь мобайлаар хийчихнэ гэхээр нь би явсан юм. Би И эгчийн гэрт 20 орчим минут л болоод гараад явсан, намайг явахын өмнөхөн манай сумын Н- ах тэднийд орж ирж байсан юм. Би дахин И эгчийн гэрт очоогүй. Г- ах бид хоёр өчигдөр хоорондоо зодолдож цохилдоогүй бөгөөд би уучлалт гуйчихаад явчихсан юм. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Би тэдний гэрээс 14:00 цаг болж байхад гарч явсан байх гэж бодож байна. Би тэднийд очоод нэг их удаагүй юм. Намайг тэднийхээс гарч явж байх үед С.Г-, Н.И нар архи уучихсан согтуу байсан. Гэхдээ нэг их тасартлаа архи ууж согтсон зүйл байгаагүй. Тухайн үед С.Г-ын машин хашааны баруун талд байх малын хашаа, жорлонгийн харалдаа машины копудыг хашаан хаалга руу харуулсан байдалтай зогсож байсан бөгөөд С.Г- ах машинаа асааж явах гэхэд аккумлятор нь суучихсан байсан учраас машинаа асааж явж чадахгүй байсан юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал);
8. Гэрч Н.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ...бид нар архи уугаад эхний ерөөл архи дууссан бөгөөд уг архийг дуусгаад би ажилтай байсан учраас И эгчийн гэрээс гараад явсан. Харин үлдсэн хүмүүс болох Г-, К, Н-, Э, Б нар үлдэцгээсэн бөгөөд тэд Батсуурийн авч ирсэн эликс архи задлаад үлдсэн юм. Тэгээд би Игийн гэрээс гараад сумын засаг даргын тамгын газраас бензиний бичиг авах гээд явсан бөгөөд бичиг аваад бор хавцалд хамгаалалтад гарч байгаа хүмүүсийн хүнсний мал авахаар яваад хөдөөнөөс шөнө явж мал очиж аваад буцаж сумын төвд ирсэн юм. Би Игийн гэрээс өчигдөр үдийн үед, 14:00 цаг өнгөрч байхад гарсан бөгөөд тэрнээс хойш дахин очоогүй, юу болсон талаар мэдэхгүй байна. Өчигдөр бол Н.И эгч нэлээд согтсон байсан, мөн Г- ч гэсэн согтуу байсан юм. Г-, И нар архи ууж байхдаа нэгэнтэйгээ их дотно харилцаатай байсан. Ямар нэгэн маргаан гарч байгаагүй юм” гэх мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал);
9. Насанд хүрээгүй гэрч Ч.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Увс аймгийн ............... сумын төвд өөрийн ээж Итой хамт хоёулаа амьдардаг юм. Өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 03-ны өглөө би 07 цаг 30 минутын үед босч хИлдээ яваад өдөр 13:00 цаг өнгөрөөд хИлээ тараад гэртээ ирэхэд манай гэр цоожтой ээж гараад явчихсан байсан. Тэгээд би хашаан дотроо ээжийг хүлээгээд сууж байтал манай сумын Г буюу Г- ах гаднаас хашааны хаалга онгойлгоод өөрийнхөө машинтайгаа, хүүхэд Үйлстэйгээ хамт машинтайгаа хашаа руу орж ирээд хашааны баруун талын малын хашаа, жорлонгийн хажууд ирээд копудаа урагшаа хашааны хаалга руу харуулж зогссон. Тэгж байтал удалгүй манай ээж И машинтайгаа манай хөрш Э эгч болон тэдний дүү гэх хэлгүй хүний хамт хашаа руу орж ирсэн. Тэгээд хөрш айлын хүмүүс гэрлүүгээ орсон, харин ээж машинаас бууж ирэхдээ бага зэрэг архи үнэртүүлчихсэн уучихсан байсан, тэгээд бид нар гэрт ороход Г- ах ээжид 0.5 литрийн ерөөл гэх нэг шил архи гаргаж өгсөн. Тэгж байтал гаднаас манай сумын нэг ах нэрийг нь мэдэхгүй байна, орж ирсэн. Тэр гурав нөгөө 0.5 литрийн 1 шил архиа хувааж уугаад талдаа орж байтал гаднаас манай хөрш Э эгчийг ээж цай уу гэж дуудсан бөгөөд удалгүй Э эгч дүү Батсуурийн хамтаар манайд орж ирсэн. Тэр хоёр манайд орж ирэхдээ Б нь манай ээжид 0.5 литрийн эликс гэх нэг шил архи шоколадтай өгсөн. Тэгээд тэд нар бөөндөө сууцгааж тал шил ерөөл архиа ууж дуусгаад Б ахын өгсөн эликс архийг задалж мөн тойруулж эхэлж байтал гаднаас манай сумын К гэх ах ганцаараа орж ирээд уг архинаас уусан, тэгж байтал бас нэг ах орж ирсэн. Тэгээд тэд нар уг архиа ууж байтал Г- ах К нар хоорондоо маргаж, хэрэлдэж байгаад Г- ах гүйгээд машинруугаа орж суусан, тэгээд хөдлөх гэхэд манай ээж араас нь гүйж гараад Г-ын машины урд талд гараа алдалж зогсоод чи явбал намайг дайрчихаад яв гэж хэлсэн. Тэгсэн чинь ээж намайг чи энд наад агаагаа харж бай гэж хэлчихээд ээж гэр лүү орж К ахыг гаргаж ирээд К ах уучлалт гуйхад Г- ах уурлаад уучлахгүй байсан. Тэгээд Г- ах машинаа асаах гэхэд асахгүй байсан бөгөөд ээж Г- ах хоёр намайг гэрээс ороод бахь аваад ир гэхээр нь би гэрт байдаг төмөр бахь авч ирээд Г- ахад өгөхөд Г- ах машиныхаа копудыг сөхөөд бахиар юм хийгээд байсан ба машин нь асч өгөхгүй байсан. Машин нь асахгүй болохоор буцаж бид нар гэрт орж ирэхэд Кгийн эхнэр нь ирээд К ахыг аваад явсан, тэгээд бид нартай зөрөөд Э эгч, Б ах болон сүүлд ирсэн ах нар гараад явсан. Тэрний дараа гэрт задалсан эликс архины үлдэгдлийг Г- ах ээжтэй хамт хувааж уусан. Тэгчихээд Г- ахын хүүхэд Үйлс нь одоо 6 минутын дараа дүү нараа цэцэрлэгээс авна гэж хэлсэн бөгөөд тухайн үед Г- ахын машин асахгүй байсан учраас ээж өөрийнхөө 33-68 УВА дугаартай цэнхэр өнгийн приус-10 машинаа жолоодож Г- ах, Үйлс бид дөрөв манай хашаанаас гараад Г-ын гэрлүү явж байх замдаа цэцэрлэгийн гадна очиж зогссон. Тэгээд Үйлс бид хоёр цэцэрлэг рүү орж Г- ахын 2 хүүхдийн аваад гараад ирэхэд машин дотор манай сумын хэлгүй Г гэдэг ах ирчихсэн байсан ба ээж, Г- ах хоёрт 0.5 литрийн цагаан гэх нэртэй 1 шил архи авч ирж өгсөн. Тэгээд бид нар цэцэрлэгийн гаднаас хэлгүй Г ахыг аваад Г- ахын гэрлүү бүгдээрээ явсан. Бид нар Г- ахын гэрт очиход эхнэр хүүхдүүд нь байсан бөгөөд хэлгүй Г ах, ээж, мөн Г- ах нар авч очсон архиа уусан, харин би Г- ахын хүүхдүүдтэй гадаа тоглож байсан. Би тоглож байгаад Г- ахын гэрлүү ороход тэд нар архиа уугаад дуусчихсан байсан. Тэгээд ээж харина гэхэд Г- ахын эхнэр Оюунцэцаг эгч ээжид "та” жаахан амарч байгаад, яваач, ийм согтуу байж яаж машин барьдаг юм" гэхэд ээж маань зөрүүдлээд би гэрлүүгээ харилаа, гээд машинаа асаасан, Тэгээд би машины урд талын суудалд суугаад ээж машинаа жолоодож бид хоёр гэртээ очоод хашаанд дөхөж явахад ээж хашааны хаалга дээр ирээд хурдаа нэмсэн, тэр үед би ээжид та хашаа мөргөлөө гэхэд ээж ямар нэгэн зүйл хэлэхгүй шууд давхиад хашааны баруун талын дааман хаалга болон хашааг мөргөж ороод хашааны зүүн талын амбаарын хажууд ирээд зогссон. Тэр үед би ээжид та хашаа мөргөчихлөөшдээ наадах бие хаа чинь зүгээр үү гэхэд ээж маань надад "ээ шалихгүй, бие зүгээр" гэж хэлсэн ба ээж бид хоёрт ямар нэгэн гэмтэл учраагүй, машины урд талын хэсэг нь хойшоо чихэгдээд эвдэрчихсэн юм. Тэгээд гэрлүүгээ орох гэж байтал Э эгч гарч ирээд ээжид хандаж "та яаж байгаа юм бэ" гэж хэлээд надад "чи эгчийн дүү цэцэрлэг яваад Эрдэнэбилэгийг аваад ир" гэж хэлсэн. Тэр үед ээж маань Э эгчийн гэрлүү орж байсан. Би цэцэрлэг рүү яваад хүүхэд аваад ирэхэд Э эгч гадна хашааны хаалганы хажууд байсан, харин манай хашаанд Г- ах эхнэр О-, хүү Г-ын хамт ирчихсэн байсан ба манай ээжийг О- эгч тулчихсан гэрийн гадаа хашаан дотор зогсож байсан. Тэгээд би гэрийн цоожоо тайлаад ээж, Г-, О- болон тэдний хүүхдийн хамт манай гэрлүү орсон. Тэгээд О- эгч бид хоёр арын өрөөнд ор засаад ээжийг унтуулах гэхэд би энэ өрөөнд утахгүй гэхээр нь урд талын өрөөнд орж засч өгсөн. Тэр үед Г- ах манай гэрт ширээний урд талд сууж байсан. Тэгээд О- эгч бид хоёр ээжийг унтуулах гэхэд ээж унтаж өгөхгүй байсан, тэгж байтал Г- ах ширээг гараараа цохиод миний машин асахгүй байна, тэр хүн амьтан дууд гэж эхнэртээ хэлсэн. Тэгсэн чинь О- эгч утсаар залгаж хүн дуудсан ба удалгүй 5-10 орчим минутын дараа манай сумын бага ангийн багш К нь нөхөр Г болон бага хүүхдийн хамт манайд королла машинтайгаа орж ирээд хашаа руу машинаа оруулж, ээжийн машины ар талд зогсоосон. Тухайн үед ойролцоогоор 17 цаг өнгөрч байсан. Тэгээд Г- ах, О- эгч болон тэдний хүүхэд Г-а /2 настай, эрэгтэй/ хамт гэрээс гарсан, харин ээжийг урд талын өрөөнд газарт юм дэвсээд хэвтүүлсэн. Тэгж байтал ээж унтахгүй, би гарна гээд босоод ногоон өнгийн тавчик өмсөөд дээгүүр цагаан курткаа өмсөөд гэрээс гарсан, тэгээд би араас нь гарахад ээж маань гэрийн үүдний хэсэгт өмссөн ногоон өнгийн 2 тавчикаа тайлаад шидчихсэн, тухайн үед Г- ах машиныхаа жолоочийн суудалд суучихсан, хаалга нь дэлгээстэй буюу онгорхой байсан ба машиныг нь Г ах холбож асаасан бөгөөд машин асах үед Г-ын эхнэр О- нь машины урд талд копуд хааж байсан, харин ээж маань Г- ахын хажууд жолооч талын хаалганы дотно талын хэсэгт зогсож байсан, мөн Г- ахын хүүхэд Г-а нь онгорхой хаалганы харалдаа гадна талд зогсож байсан, харин би Г- ахын машины баруун талын хэсэгт машинаас 1 метр орчим зайтай зогсож байсан.Тухайн үед би Г- ахыг машиныхаа хаалгыг хаачихаад хөдлөх байх гэж бодоод хашааныхаа хаалга руу хараад зогсож байтал Г- ах гэнэт машинаа хойшоо хөдөлгөж ухарсан ба хойшоо хөдлөхдөө машиныхаа хүрдийг зүүн талруугаа дараад ухрах үед ээж машины жолооч талын онгорхой байсан хаалганд цохиулж унасан ба тэр үед О- эгч И эгчээ гээд орилсон, тэгээд би ээжээ гээд орилох үед Г- ах мэдэхгүй машинаа зогсоохгүй шууд хойшоо ухарсан бөгөөд тэр үед Г- ах машиныхаа дугуйгаар ээжийг дайрч хойш явсан бөгөөд бид нар орилж хашгирах үед машинаа зогсоосон. Машин зогсосны дараа Г- ах машинаас бууж ирээд О- эгч бид нар ээж дээр очиход ээжийн толгой хэсэг нь няцарч маш их цус гарсан байсан ба нас барсан байсан юм. Тэр хооронд машин холбож асаасан Г ах гүйгээд сумын төвийн эмнэлэг орж эмч дуудсан. Эмч ирж үзээд нас барсан гэж хэлээд гэрээс даавуу гаргуулж ирээд ээжийг хучсан. Тухайн үед би шоконд орж уйлсан бөгөөд ослын дараа Г- ах хүүхдээ тэвэрчихсэн уйлж байсан. Тухайн үед Г- ах нэлээд согтуу байсан. Ийм л зүйл болсон юм. Тухайн үед Г- ах нэлээд их согтчихсон байсан бөгөөд ухрах үедээ ээжийг машины хаалганд цохигдож унасан гэдгийг мэдэхгүй шууд ухраад ээжийг дайрчихсан юм. Тухайн өдөр С.Г- ах манай ээжтэй хэрэлдэж маргалдаагүй зүгээр байсан юм. Осол болох үед К багш машиндаа сууж байсан. Харин Г ах машин холбож асаачихаад аккумлятороо өөрийнхөө машинд тавьж холбож байсан юм. С.Г- ах машинаа нэлээд хурдтай гэнэт хойш ухраасан бөгөөд ээжийг унагасан гэдгээ мэдэхгүй шууд ухраад ээж газарт унасан байхад харалгүйгээр ухарсан хэвээрээ яваад ээжийг дайрсан....С.Г- ах машинаа асаагаад шууд хойшоо хөдлөөд ээжийг дайрчихсан. Машины эргэн тойрныг шалгаж үзээгүй юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-63 дахь тал);
10. Гэрч И.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед гэртээ эхнэрийнхээ хамт хүүхдээ аваад Улаангом сумын төв эмнэлэг рүү явах гэж байтал над руу манай сумын С.Г-ын эхнэр О- утсаар залгаад манай машины аккумлятор суучихаад асахгүй байна ирээд холбоод асаагаад өгөөч. И эгчийн хашаанд байна гэж хэлсэн. Тэгээд би удалгүй 5-10 орчим минутын дараа И эгчийн гэрт очиход тэдний хашааны хаалганы баруун талын хэсгээр хашааны хаалга болон хашаа уначихсан байсан бөгөөд хашааны хаалга нь онгорхой байхаар нь уг хашаа руу ороход хашаан дотор хашааны зүүн талын малын байр, жорлонгийн хажуу талд Г-ын машин хоншоороороо буюу копуд нь урагшаа хашааны хаалга талруугаа хараад зогсож байсан, мөн хашааны баруун талд миний машины урд талд И эгчийн “Приус- 10” машин зогсож байсан. Тэгээд би хашаан дотор зогсоод машиныхаа аккумляторыг машинаасаа салгаад Г-ын машин дээр очиход Г-ын машины копудны хажууд Г-ын эхнэр О-, тэдний 3 настай хүүхэд, харин Игийн охин Х- бас л тэр хавьд зогсож байсан. Тухайн үед И эгчийг хаана байгааг нь би анзаарч хараагүй. Тэгээд Г- машиныхаа жолооны хүрдний ар талд суугаад би машиныг нь аккумлятороор холбож асаасан. Тэгчихээд би цааш нь эргээд аккумлятороо өөрийнхөө машинд холбож байтал гэнэт хүмүүс хүн аллаа гээд орилохоор нь эргээд харахад Г- машиныхаа жолоочийн хүрдийг зүүн талруугаа дарчихсан байдалтай машин хойшоо ухарч байсан, машины ухрахад машины доороос И эгч газарт хэвтэж байсан. Тэгээд би сандраад сумын төвийн эмнэлэг рүү гүйж очоод эмч нарт И эгч машинд дайрагдчихсан байна гэж хэлсэн...Тухайн осол болох үед С.Г- нь өөрийнхөө .......... УВС улсын дугаартай автомашиныг жолоодсон бөгөөд машин холбож асаасаны дараа хойшоо ухрах үйлдэл хийхдээ И эгчийг мөргөчихсөн юм. Тухайн үед Г- нь архи уучихсан нэлээд согтуу байсан. Манай эхнэр машин дотор хүүхэдтэйгээ хамт сууж байсан. Г- машинаа холбож асаачихаад шууд хойшоо ухрах үйлдэл хийсэн бөгөөд машинаас бууж гадна талыг, эргэн тойрноо хараагүй юм.” гэх мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал);
11. Гэрч С.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Увс аймгийн ............... сумын 5 дугаар багт сумын төвд 4 хүүхдийн хамтаар амьдардаг, манай хажуу талд талийгаач Н.И эгч 1 охины хамт хоёулаа амьдардаг юм. Манай хоёр нэг хашаанд байдаг...Тэр өдөр би 17 цаг 45 минутын орчимд гэртээ мах хөшиглөөд байж байсан ба цонхоор гадагш харахад хашаан дотор Г- эхнэр хүүхэдтэйгээ хамт ирчихсэн машиныхаа хажууд юм хийгээд байсан. Тэгж байтал манай хашаанд гаднаас нэг машин орж ирээд Г-ын машиныг холбож асаагаад байх шиг л байсан. Тэгж байтал гэнэт гадна "хүн алчихлаашдээ" гээд Х-, Г-ын эхнэр нар гэнэт орилоод эхэлсэн бөгөөд би цонхоор харахад Г-ын зогсож байсан машин байрлалаа өөрчилж хашааны зүүн талын амбаарын урд талд хөндлөн зогсчихсон байсан, харин машин анх байсан газрын хажууд И эгч дээшээ харчихсан хэвтэж байсан ба машин дотор Г- ганцаараа сууж байсан. Тухайн үед би тэр байдлыг хараад айгаад шоконд орсон. Тэгж байтал Х- уйлчихсан гүйж манай гэрийн хаалгыг цохисон, тэгээд би хаалгаа онгойлгоход Х- надад "эмээ рүү залгаад өгөөч ээ” гэж хэлээд нэг дугаар өгөхөөр нь би утасаараа залгаад "И эгч машинд дайруулчихлаа" гэж хэлсэн. Тэгээд цааш нь юу болсныг мэдэхгүй би айгаад гэрээсээ гараагүй. Би нөхрөө алдаад 3 жил болж байгаа, түүнээс хойш хүн нас барахыг харж чадахгүй болчихсон, тэрнээс хойш надад мэдэх зүйл байхгүй, манай сумын эмч нар ирж үзээд даавуугаар бүтээчихсэн бөгөөд удалгүй сумын олон нийтийн цагдаа ирж тэр газарт хамгаалалт аваад байсан би мөн айгаад дахиж харж чадаагүй юм. Тухайн үед намайг цонхоор харахад ослын дараа уг машины жолоочийн хүрдний хэсэгт Г- сууж байсан бөгөөд машин дотор өөр хүн байгаагүй, мөн машин анх зогсож байсан байрлалаа өөрчлөөд зогсчихсон буюу арагш ухраад хашааны зүүн талын амбаарын урд талд хөндлөн байрлалтай зогсож байсан, машин анх зогсож байсан газрын харалдаа И эгч газарт дайрагдсан байдалтай хэвтэж байсан. Би тэр бүхнийг цонхоор харсан юм. Тухайн өдөр С.Г- нь архи уучихсан нэлээд согтуу байсан. Осол болох үед ч гэсэн архи нь гараагүй байсан байх. Г- нь И эгчтэй өдөржин хамт архи уусан байсан. И эгч ч гэсэн согтуу байсан байх” гэх мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал);
12. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 72 дугаартай " Амь хохирогч Н.Игийн биед дух, баруун, зүүн зулай, дагз, суурь яс, баруун, зүүн ухархай, хамар, баруун, зүүн хацар, хоншоор ясыг хамарсан олон тооны хэлтэрхий үүсгэсэн хугарал, хатуу хальсны урагдалт, тархины няцрал, дух, баруун зулайн хуйханд задарч урагдсан шарх, цээжний баруун талын 2, 3, 4, 5, 6 дугаар хавиргануудын хугарал, зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавиргануудын хоёрлосон хугарал, зүүн уушгины дээд, доод дэлбэнд цооролт, баруун, зүүн уушгины ар хэсэгт цус хуралт, цох, баруун хацарт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гавал, тархины ил гэмтлүүд болон цээжний битүү гэмтлүүд нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам" -ын 3.1.2, 3.1.3, 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавал, тархины ил гэмтлүүд болон цээжний битүү гэмтлүүд нь дарагдах, шахагдах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч Н.И нь элэгний хатуурал бүхий өөрчлөлттэй байсан байна. Энэ нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй байна. Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийг амьд үед үүссэн байна. Амь хохирогч нь үзлэг, шинжилгээ эхлэхээс өмнө нас бараад 6 цаг орчим хугацаа өнгөрсөн байх боломжтой. Амь хохирогч Н.И нь дээрх гэмтлүүдийг авснаас хойш ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. Амь хохирогч Н.И нь дээрх гавал, тархины ил гэмтлүүд болон цээжний битүү гэмтлүүд гэмтлүүдийн улмаас нас барсан байна. " гэх дүгнэлт (хавтаст хэргийн 81-84 дэх тал);
13. Шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн "...С- овогтой Г- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байна. .......... УВС улсын дугаартай "Honda CR-V” загварын автомашиныг Монгол Улсын Замын хөдөлгөөний дурмийн 1.2-д заасан В- жолоочоос гадна 8-аас илуугүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин /бүх жин 750 кг ихгүй чиргүүлтэй/ гэсэн заалтаар тээврийн хэрэгслийн "В" ангилалд хамаарна............ УВС улсын дугаартай " Honda CR-V” загварын автомашиныг В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй этгээд жолоодох эрхтэй. С.Г- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" 10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" мөн 10.14 "Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна...3амын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэж байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 94 дэх тал),
14. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн углааш 1 хос, төмөр бахь 1 ширхэг, 0,5 литрийн ерөөл архины шил 2 ширхэг, 0,5 литрийн ELIX гэх нэртэй архины шил 1 ширхэг, шүүгдэгч С.Г-ын 1215958 дугаартай жолооны үнэмлэх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:
1. Насанд хүрээгүй гэрч Ч.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэрлүүгээ орох гэж байтал Э эгч гарч ирээд ээжид хандаж "та яаж байгаа юм бэ" гэж хэлээд надад "чи эгчийн дүү цэцэрлэг яваад Эрдэнэбилэгийг аваад ир" гэж хэлсэн. Тэр үед ээж маань Э эгчийн гэрлүү орж байсан. Би цэцэрлэг рүү яваад хүүхэд аваад ирэхэд Э эгч гадна хашааны хаалганы хажууд байсан, харин манай хашаанд Г- ах эхнэр О-, хүү Г-ын хамт ирчихсэн байсан ба манай ээжийг О- эгч тулчихсан гэрийн гадаа хашаан дотор зогсож байсан. ...О- эгч бид хоёр арын өрөөнд ор засаад ээжийг унтуулах гэхэд би энэ өрөөнд утахгүй гэхээр нь урд талын өрөөнд орж засч өгсөн. Тэр үед Г- ах манай гэрт ширээний урд талд сууж байсан. Тэгээд О- эгч бид хоёр ээжийг унтуулах гэхэд ээж унтаж өгөхгүй байсан, тэгж байтал Г- ах ширээг гараараа цохиод миний машин асахгүй байна, тэр хүн амьтан дууд гээд эхнэртээ хэлсэн. Тэгсэн чинь О- эгч утсаар залгаж хүн дуудсан ба удалгүй 5-10 орчим минутын дараа манай сумын бага ангийн багш К нь нөхөр Г болон бага хүүхдийн хамт манайд королла машинтайгаа орж ирээд хашаа руу машинаа оруулж ээжийн машины ар талд зогсоосон. Тухайн үед ойролцоогоор 17 цаг өнгөрч байсан. Тэгээд Г- ах, О- эгч болон тэдний хүүхэд Г-а /2 настай, эрэгтэй/ хамт гэрээс гарсан, харин ээжийг урд талын өрөөнд газарт юм дэвсээд хэвтүүлсэн. Тэгж байтал ээж унтахгүй, би гарна гээд босоод ногоон өнгийн тавчик өмсөөд дээгүүр цагаан курткаа өмсөөд гэрээс гарсан, тэгээд би араас нь гарахад ээж маань гэрийн үүдний хэсэгт өмссөн ногоон өнгийн 2 тавчикаа тайлаад шидчихсэн, тухайн үед Г- ах машиныхаа жолоочийн суудалд суучихсан, хаалга нь дэлгээстэй буюу онгорхой байсан ба машиныг нь Г ах холбож асаасан бөгөөд машин асах үед Г-ын эхнэр О- нь машины урд талд копуд хааж байсан, харин ээж маань Г- ахын хажууд жолооч талын хаалганы дотно талын хэсэгт зогсож байсан, мөн Г- ахын хүүхэд Г-а нь онгорхой хаалганы харалдаа гадна талд зогсож байсан, харин би Г- ахын машины баруун талын хэсэгт машинаас 1 метр орчим зайтай зогсож байсан.Тухайн үед би Г- ахыг машиныхаа хаалгыг хаачихаад хөдлөх байх гэж бодоод хашааныхаа хаалга руу хараад зогсож байтал Г- ах гэнэт машинаа хойшоо хөдөлгөж ухарсан ба хойшоо хөдлөхдөө машиныхаа хүрдийг зүүн талруугаа дараад ухрах үед ээж машины жолооч талын онгорхой байсан хаалганд цохиулж унасан ба тэр үед О- эгч И эгчээ гээд орилсон, тэгээд би ээжээ гээд орилох үед Г- ах мэдэхгүй машинаа зогсоохгүй шууд хойшоо ухарсан бөгөөд тэр үед Г- ах машиныхаа дугуйгаар ээжийг дайрч хойш явсан. Бид нар орилж хашгирах үед машинаа зогсоосон. Машин зогсосны дараа ээж рүү О- эгч, Г- ах машинаас бууж ирээд бид нар ээж дээр очиход ээжийн толгой хэсэг нь няцарч маш их цус гарсан байсан ба нас барсан байсан юм. ...Тухайн үед би шоконд ороод уйлсан бөгөөд ослын дараа Г- ах хүүхдээ тэвэрчихсэн уйлж байсан. Тухайн үед Г- ах нэлээд согтуу байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-63 дахь тал);
2. Гэрч О.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Г- нь 1979 онд Увс аймгийн ............... суманд төрсөн бөгөөд төрсөн цагаасаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжиж ирсэн, сумандаа ерөнхий боловсролын сургуульд суралцаж, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Мөн аав нь бага байхад нь зуурдаар нас барсан, ээж нь одоогоос 3-4 жилийн өмнө хорт хавдраар нас барсан гэх талаар сонсож байсан бөгөөд эцэг эхээс аравуулаа, айлын 3 дахь хүү бөгөөд дээрээ 2 эгчтэй, доороо 7 дүүтэй хүн. Улмаар чухам хэдэн онд гэр бүл болсныг мэдэхгүй Зүүнхангай сумын иргэн О-тэй гэр бүл болж, дундаасаа 1-13 насны хооронд 3 хүүтэй. С.Г- нь тодорхой эрхэлсэн ажил байхгүй, ............... сумын Засаг даргын тамгын газрын манаач, сантехникч хийдэг. Одоогоор .......... сумын Хөхөө багт гэрээрээ манаач хийж, эхнэр О- нь тодорхой эрхэлсэн ажил байхгүй, гэртээ хүүхдээ хараад байж байдаг. Өөрийн аавынхаа эзэмшлийн хашаанд 6 ханатай Монгол гэрт эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Зан байдлын хувьд үг дуу цөөтэй, төлөв даруу, хааяа нэг баяр ёслолоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж харагддаг, өөрөөр ямар нэгэн хорт муу зуршил байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал);
3. Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би С.Г-ыг танина, манай хадам ах байгаа юм. ... 2010 онд Зүүнхангай сумын иргэн О-тэй гэр бүл болж, дундаасаа 1-13 насны хооронд 3 хүүтэй. С.Г- нь тодорхой эрхэлсэн ажил байхгүй, ............... сумын Засаг даргын тамгын газрын манаач, сантехникч хийдэг. Одоогоор .......... сумын Хөхөө багт гэрээрээ манаач хийж эхнэр О- нь тодорхой эрхэлсэн ажил байхгүй, гэртээ хүүхдээ хараад байж байдаг. Өөрийн аавынхаа эзэмшлийн хашаанд 6 ханатай Монгол гэрт эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдардаг. С.Г-ын нэр дээр автомашин, мотоцикль байгаа, өөрөөр ямар нэгэн эд хөрөнгө байдаг эсэх талаар хэлж мэдэхгүй байна. Зан байдлын хувьд үг дуу цөөтэй, төлөв даруу хааяа нэг баяр ёслолоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж харагддаг, өөрөөр ямар нэгэн хорт муу зуршил байхгүй. Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх талаар мэдэхгүй, биеийн байдлын хувьд олон жилийн өмнө зам тээврийн осолд орсон, тухайн ослоос болж эмчийн хяналтанд байж байгаад гарчихсан, ямар нэгэн архаг хууч өвчин байдаг эсэх талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дахь тал);
4. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай “ С.Г- нь тархины доргилтын дараах хам шинж эмгэгтэй байна. С.Г- нь 2021 онд тархины гэмтэл авсны дараагаар тархины доргилтын дараах хамшинж эмгэгээр өвчилсөн байна. С.Г- нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байна. С.Г- нь болсон явдлыг зөв тусгаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. С.Г- нь хэрэг хариуцах чадвартай байна” дүгнэлт (хавтаст хэргийн 112-114 дэх тал);
5. С.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. ...Би талийгаач эгчтэй хуурай эгч дүүсийн холбоотой байсан бөгөөд эхнэр бид хоёрт дандаа тусалдаг байсан. Бид эгч дүүсийн холбоотой байсан. Энэ хэрэг гарсанд маш их харамсаж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 133-134 дэх тал);
6. Шүүгдэгч С.Г- болон түүний гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 149-153 дахь тал);
7. С.Г-ын 5813006887 дугаартай данснаас Ч.Тийн 5813218204 дугаартай дансруу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 158 дахь тал);
8. ............... сумын Хөхөө /5 дугаар/ багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 213 дугаартай “С- овогтой Г- нь тус багийн .......... гудамжны 502 тоотод оршин суудаг, ам бүл 5 болохыг тодорхойлов” албан тоот (хавтаст хэргийн 161 дэх тал);
9. 2021 оны мал тооллогын “...С.Г-ын нэр дээр 2 тооны үхэр” тоологдсон баримт (хавтаст хэргийн 162 дэхь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т, шүүгдэгч С.Г- нар хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Харин энэ хэрэгт ослын шалтгаан нөхцлийг тогтоосон гэх Увс аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Эрдэнэболдын шинжээчийн дүгнэлт нь бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6-д заасан ”Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл заалтыг талбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байх тул цагдаагийн ахмад Ц.Эрдэнэболдын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, үйл баримт,
1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:
- Шүүгдэгч С.Г- нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн ............... сумын 5 дугаар багт байрлах, амь хохирогч Н.Игийн гэрт түүнтэй хамт архи ууж байгаад, гэртээ харихаар тус хашаанд байсан өөрийн эзэмшлийн “Honda CR-X” загварын .......... УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, ухрах үйлдэл хийх үедээ тээврийн хэрэгслийн жолооч талын онгорхой хаалганы дэргэд байсан амь хохирогч Н.Иг машины хаалгаар цохиж, унагаан, улмаар толгой, цээж хэсгийг нь дайрч, амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.
-Шүүхээс тогтоосон дээрх хэргийн үйл баримт нь улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-23 дахь тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 24-31 дэх тал), амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Тийн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал), гэрч А.Б-, С.М-, О.Н-, Г.Г-а, Н.Д, И.Г, С.Э, насанд хүрээгүй гэрч Ч.Х- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-59 дэх тал), Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 72 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 81-84 дэх тал), шүүгдэгч С.Г-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.
“Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм” нь Монгол Улсын Засгийн газраас хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, эсхүл амь насыг нь хохироосон бол гэмт хэрэгт тооцно.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.
2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдлыг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч С.Г- нь замын хөдөлгөөнд оролцохоор тээврийн хэрэгсэл жолоодон, ухрах үйлдэл хийхдээ автомашины дэргэд байсан Н.Иг дайрч, амь насыг нь хохироосон нь тогтоогдож байх тул түүнийг зам тээврийн осол гаргасан гэж үзнэ.
3. Тодруулбал: Шүүгдэгч С.Г- нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн үед Увс аймгийн ............... сумын 5 дугаар багийн нутагт өөрийн эзэмшлийн .......... УВС улсын дугаартай авотмашиныг жолоодож, ухрах үйлдэл хийх үедээ согтуу байсны улмаас хөдөлгөөн эхлэхийн өмнө тээврийн хэрэгслийн ойр орчны байдлыг биеэр шалгаж, аюул, осол үүсгэхгүй байх нөхцлийг хангаж чадаагүй, ухрах үйлдэл хийхдээ тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы дэргэд байсан амь хохирогч Н.Иг холдуулж, тээврийн хэрэгслийн хаалгыг бүрэн хааж, өөртөө болон бусдад аюул учруулахуйц нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа сайтар хангаж чадаагүйгээс амь хохирогч Н.Иг дайрч, амь насыг нь хохироосон байна.
Шүүгдэгч С.Г-ын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно”, 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.14-д “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх заалтуудыг зөрчсөн байгаа нь зам тээврийн осол гарах, хүний амь эрсдэх гол шалтгаан нөхцөл болжээ.
4. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 72 дугаартай, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний "... Амь хохирогч Н.Игийн биед дух, баруун, зүүн зулай, дагз, суурь яс, баруун, зүүн ухархай, хамар, баруун, зүүн хацар, хоншоор ясыг хамарсан олон тооны хэлтэрхий үүсгэсэн хугарал, хатуу хальсны урагдалт, тархины няцрал, дух, баруун зулайн хуйханд задарч урагдсан шарх, цээжний баруун талын 2, 3, 4, 5, 6 дугаар хавиргануудын хугарал, зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавиргануудын хоёрлосон хугарал, зүүн уушгины дээд, доод дэлбэнд цооролт, баруун, зүүн уушгины ар хэсэгт цус хуралт, цох, баруун хацарт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо...Амь хохирогч Н.И нь дээрх гавал, тархины ил гэмтлүүд болон цээжний битүү гэмтлүүд гэмтлүүдийн улмаас нас барсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой, гавал тархины ил гэмтлүүд болон цээжний битүү гэмтлүүд нь дарагдах, шахагдах хүчний үйлчлэлээр талийгаачийг амьд үед нь үүссэн, шинэ гэмтлүүд байна. " гэх дүгнэлт (хавтаст хэргийн 81-84 дэх тал)-ээр амь хохирогч Н.И нь толгой, цээж хэсгээрээ тээврийн хэрэгслийн дугуйнд дайрагдсаны улмаас түүний эрүүл мэндэд тархины ясны олон тооны хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины няцрал, дух, баруун зулай, хуйхны задрал, олон тооны хавирганы хугарал, уушигны цооролт, цус хуралт зэрэг амь насанд аюултай, үхэлд хүргэх гэмтлүүд учирч, нас барсан болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аюулгүй байдлаа хангахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож, ухрах үйлдэл хийсний улмаас автомашины жолооч талын онгорхой байсан хаалганы дэргэд зогсож байсан амь хохирогч Н.И машины хаалганд цохигдон унаж, тээврийн хэрэгслийн дугуйнд толгой, цээж хэсгээрээ дайрагдаж, гавал тархи, цээжний хүнд гэмтэл авч нас барсан нь жолооч С.Г-ыг хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаагүй, бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийгээгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Монгол Улсын Засгийн газраас хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а, 10.1, 10.14-д заасан заалтуудыг зөрчсөн гэж буруутгах үндэслэл болж байна.
Амь хохирогч Н.И нь зам тээврийн осолд өртөх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу хүнд зэргийн согтолттой байсан нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлөх шалтгаан нөхцөл болоогүй байна гэж шүүх үзлээ.
Харин шүүгдэгч С.Г- тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 4.16 промиль (%0) согтолттой байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт хавтаст хэргийн 167-168 дахь талд авагдсан согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч А.Б-, О.Н-, Г.Г-а, Н.Д, С.Э, насанд хүрээгүй гэрч Ч.Х- нарын мэдүүлэг, шүүгдэгч С.Г-ын мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул С.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 хэсгийн 4.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Тодруулбал: Цагдаагийн эрх бүхий албан хаагчаас С.Г-ын согтуурлын зэргийг тогтоохдоо Эрүүл мэнд спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 1.6-д заасан“гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэх заалтыг зөрчиж, гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гаргасан жолооч С.Г-ын согтуурлын хэмжээг тандагч багаж ашиглан тогтоосон байх боловч энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчилд хамаарахгүй юм.
Мөн журмын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан байх бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас С.Г-ыг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зам тээврийн осол гаргах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тандагч багаж ашиглан шалгаж үзэхэд түүний амьсгал дахь спиртийн агууламж 4.16 промиль (%0) байсан нь тогтоогдсон тул шүүгдэгч С.Г-ыг зам тээврийн осол гаргаж, бусдын амь насыг хохироох гэмт хэрэг үйлдэх үедээ согтуурсан байсан гэж үзнэ.
Шүүгдэгч С.Г- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай, идэвхтэй үйлдлээр хандаж, уг үйлдлийнхээ үр дагаварт бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон буюу гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.
Түүнчлэн шүүгдэгч С.Г-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл хохирогчийн амь хохирсон үйл баримттай шууд шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч С.Г-ын “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно”, 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.14-д “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гарган хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, согтуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэн нь тус зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч С.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокрурын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Г-ыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
7. Шүүгдэгч С.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
8. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч С.Г-ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1. Шүүгдэгч С.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан байх бөгөөд шүүгдэгч С.Г- нь амь хохирогч Н.Игийн оршуулгын болон бусад зардалд 1.000.000 (нэг сая) төгрөгийн хохирол төлсөн болох нь тогтоогдож байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т шүүхийн хэлэлцүүлэгт “Уг нь би дүүгийнхээ эрх ашгийг үүднээс шүүгдэгч С.Г-оос хохирол нэхэмжлэх бодолтой байсан. Гэвч С.Г- болон түүний эхнэр О- нар оршуулгын үеэр бидэнд тус дэм болж хамт байсан. Бас миний ээж Н.И нь С.Г-той эгч дүүсийн дотно харилцаатай, нэгэндээ тус дэмтэй явдаг байсан тул энэ бүхнийг бодоод С.Г-оос ямар нэгэн хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлж байна. Надад С.Г-оос нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн байна.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Г-оос гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1. Шүүгдэгч С.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч шүүх хуралдаанд: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч С.Г-од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүх хуралдаанд: “С.Г- нь хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т санал гомдолгүй гэдгээ илэрхийлсэн, шүүгдэгч С.Г- нь хувийн байдлын хувьд бага насны 3 хүүхэдтэй мөн талийгаачтай хуурай эгч дүүсийн харилцаатай байсан учраас түүний хүүхдийг харж хандахаа илэрхийлж байгаа хувийн байдал, гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан С.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т нь эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.
5. Шүүгдэгч С.Г- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэх үндэслэлтэй гэж үзлээ.
-Шүүгдэгч С.Г-ын хувийн зан байлын талаар гэрч О.Б- мөрдөн байцаалтын шатанд “...С.Г- нь 1979 онд Увс аймгийн ............... суманд төрсөн бөгөөд төрсөн цагаасаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжиж ирсэн, сумандаа ерөнхий боловсролын сургуульд суралцаж, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Мөн аав нь бага байхад нь зуурдаар нас барсан, ээж нь одоогоос 3-4 жилийн өмнө хорт хавдраар нас барсан гэх талаар сонсож байсан бөгөөд эцэг эхээс аравуулаа, айлын 3 дахь хүү бөгөөд дээрээ 2 эгчтэй, доороо 7 дүүтэй хүн. Чухам хэдэн онд гэр бүл болсныг мэдэхгүй Зүүнхангай сумын иргэн О-тэй гэр бүл болж, дундаасаа 1-13 насны 3 хүүтэй. С.Г- нь тодорхой эрхэлсэн ажил байхгүй, ............... сумын Засаг даргын тамгын газрын манаач, сантехникч хийдэг. Одоогоор .......... сумын Хөхөө багт гэрээрээ манаач хийж эхнэр О- нь тодорхой эрхэлсэн ажилгүй, гэртээ хүүхдээ хараад байж байдаг. Өөрийн аавынхаа эзэмшлийн хашаанд 6 ханатай Монгол гэрт эхнэр, 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Зан байдлын хувьд үг дуу цөөтэй, төлөв даруу, хааяа нэг баяр ёслолоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж харагддаг, өөрөөр ямар нэгэн хорт муу зуршил байхгүй” гэж, (хавтаст хэргийн 75 дахь тал), гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд: “...Зан байдлын хувьд үг дуу цөөтэй, төлөв даруу хааяа нэг баяр ёслолоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж харагддаг, өөрөөр ямар нэгэн хорт муу зуршил байхгүй. Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх талаар мэдэхгүй, биеийн байдлын хувьд олон жилийн өмнө зам тээврийн осолд орсон, тухайн ослоос болж эмчийн хяналтанд байж байгаад гарчихсан,” гэж (хавтаст хэргийн 77 дахь тал) тус тус мэдүүлснийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдалд хамааруулж үзэх нь зүйтэй.
-Шүүгдэгч С.Г- нь урьд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 2 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 2 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх ба уг ялыг эдэлж, дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Г-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. (хавтаст хэргийн 138,141-142 дахь тал);
-Шүүгдэгч С.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, тухайн үед үүссэн хүчин зүйлд автан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдэж, хор уршигт 1.000.000 (нэг сая) төгрөг төлсөн нь тогтоогдсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглэх үндэслэлтэй гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд С.Г- нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж, ухрах үйлдэл хийх явцдаа хохирогчийг дайрч, амь насыг нь хохироож, хүнд хор уршиг учруулсан нь тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар”-т хамааруулан үзэх нь зүйтэй.
7. Иймд шүүх шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан С.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу болгоомжгүй үйлдлээр хүний амь насыг хохироож, хүнд хор уршиг учруулсан нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохиролд 1.000.000 төгрөг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Тийн “шүүгдэгч С.Г-од санал гомдолгүй” гэх хүсэлт, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч С.Г-од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаан) жилийн хугацаагаар хасаж, 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Г-ын хувийн байдлыг харгалзан, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч С.Г-од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Г- нь согтуугаар гэмт хэрэг үйлдэж, хүний амь насыг хохироож, хүнд хор уршиг учруулсан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, оногдуулах ялыг хөнгөрүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.
8. Энэ хэрэгт нэгтгэсэн тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Г-од хорих ял шийтгэж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн ногоон өнгийн хос таавчиг-1 ширхэг, төмөр бахь 1 ширхэг, 0.5 литрийн архины шил 3 ширхэг, зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч С.Г-ын 1215958 дугаартай жолооны үнэмлэх (эх хувь)-ийг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудсын хамт шилжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч С.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаан) жилийн хугацаагаар хасаж, 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Г-од оногдуулсан 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаан) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч С.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгч С.Г- нь гэмт хэргийн хор уршигт 1.000.000 (нэг сая) төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлснийг дурдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т нь цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлснийг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн ногоон өнгийн таавчиг-1 хос, төмөр бахь 1 ширхэг, 0.5 литрийн “Ерөөл” архины шил 2 ширхэг, “Elux” архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч С.Г-ын 1215958 дугаартай жолооны үнэмлэхийг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудсын хамт шилжүүлсүгэй.
8. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА