| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0072/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/73 |
| Огноо | 2022-11-11 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,
Шүүгдэгч З.Ууганбаатар,
Нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Ууганбаатарт холбогдох эрүүгийн 2224000000086 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн Их- Уул суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ИЗ75110836 регистрийн дугаартай, Шар торгууд овогт Зүмүүгийн Ууганбаатар,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Ууганбаатар нь 2022 оны 7 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг “Дунд цэцүүхийн Чойжин” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.6208 м3 түлээний хуурай шинэс мод бэлтгэж, Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү “Porter” маркийн 91-51 АРХ улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ойн санд 287,659 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Ууганбаатар нь 2022 оны 7 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг “Дунд цэцүүхийн Чойжин” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.6208 м3 түлээний хуурай шинэс мод бэлтгэж, Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү “Porter” маркийн 91-51 АРХ улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ойн санд 287,659 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
Иргэний нэхэмжлэгч О.Одонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн 3.Ууганбаатарын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх 38/,
Гэрч Б.Шинэхүү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Дунд Цэцүүхийн Чойжин гэх газар зусаад одоо намаржиж байгаа юм. Миний одоо санаж байгаагаар манай нөхөр 3.Ууганбаатар 2022 оны 7 дугаар сарын 25, 26-ны үед намайг галын түлээний мод ачилцаад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд Дунд Цэцүүхийн Чойжин гэх газраас нөхрийнхөө хамт галын түлээний модыг ачилцсан. Тухайн үед дээрх галын түлээний моднуудыг гэрийнхээ гадаа буулгасан юм. Тэр үед манай нөхөр 3.Ууганбаатар надад ярихдаа тухайн галын моднуудыг 2022 оны 7 дугаар сарын 24, 25-ны үед өөрөө бэлтгэсэн гэж хэлсэн. Харин манай нөхөр 7 дугаар сард бэлтгэсэн дээрх моднуудаа 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Их-Уул сумын төв рүү оруулах гээд өөрийнхөө Бонго маркийн 91-51 АРХ улсын дугаартай автомашинаар тээвэрлэж яваад замын цагдаатай таараад эрхийн бичиг байхгүй мод тээвэрлэсэн гэх асуудлаар шалгагдах болсон. Намайг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Их-Уул сум төв рүү малчдын зөвлөгөөнд оролцох ажлаар явах үед манай нөхөр 3.Ууганбаатар би маргааш 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэрийн гадаа байгаа галын түлээний модыг ачаад сум төв орно чи эрхийн бичиг аваадхаарай гэж надад захиж хэлсэн юм. Тэгээд би 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр сумын байгаль хамгаалагч С.Оюунтөгсөөс түлээний мод бэлтгэх №22-049434 дугаартай эрхийг бичгийг авсан юм. Тэгсэн намайг сумын төвд байж байхад манай нөхөр 3.Ууганбаатар 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр сумын төв рүү гэрийн гадаа байсан галын модоо тээвэрлэж яваад замын цагдаатай таарч шалгуулсан байсан. Манай нөхөр 3.Ууганбаатар 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр надад эрхийн бичиг захисан учир дээрх моднуудыг эрхийн бичиггүй бэлтгэсэн болж таараад байна...” гэсэн мэдүүлэг /хх 43/,
Гэрч С.Оюунтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З.Ууганбаатар 2022 оны 07 дугаар сард надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. З.Ууганбаатарын эхнэр Б.Шинэхүү 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр надтай уулзаад манай нөхөр түлээний мод бэлтгэх гэсэн юм эрхийн бичиг авъя гээд түлээний мод бэлтгэх №049434 дугаартай эрхийн бичгийг өөрийн нөхөр З.Ууганбаатарын нэр дээр авч байсан. Өөр ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Цэцүүх багийн нутаг Нам гэх газраас мод бэлтгэнэ гэж хэлээд бичүүлсэн. Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Чойжин, Нам гэх газрууд нь өөр хоорондоо хол зайтай өөр өөр газар байгаа юм. Ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн содоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Хэрэв эрхийн бичигт заасан газраас өөр газарт мод бэлтгэсэн тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ...” гэсэн мэдүүлэг /хх 30-31/,
Гэрч Г.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр томилгооны дагуу Их-Уул сумын замын цагдаагийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж төв зам дагуу дамжин өнгөрч байсан тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтыг хийж ажилласан. Би үүрэг гүйцэтгэх хугацаандаа Бонгор маркийн 91-51 APХ улсын дугаартай автомашиныг зогсоон шалгахад жолооч З.Ууганбаатар гэх хүн байсан бөгөөд автомашин дээр галын түлээний шинэс төрлийн модыг аччихсан явахаар нь мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг шалгахад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан. Би жолооч 3.Ууганбаатараас тухайн моднуудаа хэзээ хаанаас бэлтгэсэн талаар асуухад тухайн моднуудыг Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг “Дунд Цэцүүхийн Чойжин” гэх газраас 2022 оны 7 дугаар сарын 24, 25-ны үед ганцаараа бэлтгэсэн гэж хэлсэн. Би 3.Ууганбаатараас 2022 оны 7 дугаар сард ойгоос дээрх моднуудаа бэлтгэх үедээ эрхийн бичиг авсан эсэх талаар асуухад би мод бэлтгэхдээ ямар нэгэн эрхийн бичиг аваагүй гэж надад хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх 54/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь дундын ойн ангийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаартай “...Ойгоос бэлтгэсэн мод нь түлшний хуурай мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд түлшний модонд хамаарна. бэлтгэгдсэн байх боломжтой, модны тайралт бүгд жигд байна. Тухайн моднууд 2022 оны 7 дугаар сарын 24-25-ны өдөр бэлтгэсэн байх боломжтой. Ойгоос бэлтгэсэн моднууд 2.620 метр, куб байна. Мод бэлтгэсэн газар болох Цэцүүх багийн нутаг Чойжин гэх газар нь ойн сангийн 2-р мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр, куб хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 109.760 төгрөг байна. Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Чойжин гэх газраас бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын сайдын 2022 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход бүх төрлийн хуурай шинэс модонд 2-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлшний модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1.0-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг болж, бэлтгэсэн мод 2.6208 метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 287,659 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт, тоолуурын хүснэгт, улсын байцаагчийн акт /хх 56-59/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-16/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Ууганбаатарын: “...Би 2022 оны 07 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Дунд цэцүүхийн Чойжин гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 2,6208 метр куб хэрэглээний хуурай шинэс модыг бэлтгэж, Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү Бонго маркийн 91-51 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж сумын ойн санд 287,659 төгрөгийн хохирол учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, иргэний нэхэмжлэгч О.Одонтуяатай сайн дураараа эвлэрч, ойн санд учруулсан 862,977 төгрөгийг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн үйл баримтыг давхар нотолж байна.
Шүүгдэгч З.Ууганбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч З.Ууганбаатар нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг “Дунд цэцүүхийн Чойжин” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.6208 м3 түлээний хуурай шинэс мод бэлтгэж, сумын төв рүү тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч З.Ууганбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч нь 2.6208 м3 мод бэлтгэсний улмаас байгаль экологид 287,659 төгрөгийн хохирол учирсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 862,977 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч З.Ууганбаатарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, хөрөө, сур нь түүний өмчлөлийнх болох нь шүүгдэгчийн “...Би өөрийнхөө Бонго маркийн 91-51 АРХ улсын дугаартай автомашин болон цагаан өнгийн моторт хөрөө суран уяаг ашиглаж бэлтгэсэн...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж ангилахаар заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч З.Ууганбаатарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Porter” маркийн 91-51 АРХ улсын дугаартай автомашин болон цагаан өнгийн моторт хөрөө, суран уяа 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2.6208 м3 түлээний хуурай шинэс модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шар торгууд овогт Зүмүүгийн Ууганбаатарыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ууганбаатарыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ууганбаатарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ууганбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч З.Ууганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид хохиролд 862,977 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Ууганбаатарт авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй,
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч З.Ууганбаатарыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Porter” маркийн 91-51 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, цагаан өнгийн моторт хөрөө, суран уяа 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2.6208 м3 түлээний хуурай шинэс модыг тус тус улсын орлого болгосугай.
8. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ
Г