Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/76

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Алтангэрэл,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч *******, *******, *******,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2224000050025 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт-1:  Улсын иргэн, төрсөн, 37 настай, эрэгтэй,  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, аав, ээжийн хамт байсан,  регистрийн дугаартай, Х овогт Н Б,

 Шүүгдэгчийн биеийн байцаалт-2: Улсын иргэн,  төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, ээж, ээжийн ахын хамт регистрийн дугаартай, Х овогт Г А,

Шүүгдэгчийн биеийн байцаалт-3: Улсын иргэн, суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролтой, вагоны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт  оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай, Ховогт Б Ж,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутаг “Уст” гэх газраас хохирогч ******* эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж, 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд Завхан аймгийн Баянхайрхан сумын Наран багийн нутаг “Их хүүш” гэх газраас М.Ренчинжүгдэрийн эзэмшлийн 4 тооны адуу хулгайлж, *******ын эзэмшлийн 89-10 ЗАА улсын дугаартай цагаан өнгийн “KIA Bongo Frontier-W3” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн 3,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн нутаг “Уст” гэх газраас эзэмшлийн 4 тооны үхэр хулгайлж, *******ын эзэмшлийн 89-10 ЗАА улсын дугаартай, цагаан өнгийн “KIA Bongo Frontier-W3” маркийн тээврийн хэрэгсэлд нядалж ачиж тээвэрлэн 3,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн нутаг “Цайдам” гэх газраас эзэмшлийн 3 тооны адуу хулгайлж, н эзэмшлийн 18-62 ЗАА улсын дугаартай хөх өнгийн “Hyundai Porter” маркийн автомашинаар тээвэрлэж, 2,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутаг “Уст” гэх газраас хохирогч ******* 2 тооны үхрийг хулгайлж, 18-62 ЗАА улсын дугаартай хөх өнгийн “Hyundai Porter” маркийн автомашинаар тээвэрлэж, 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот руу явсан. Энэ өдрөөс хойш 3 хоногийн дараа манайхтай айл өвөлжиж байгаа Батсайханы эхнэр Цолмонгэрэл утсаар яриад “танай үхэр Уст руу яваад ирэхдээ 2 тооны үхэр алга болсон байна” гэж хэлэхээр нь өөрийн хүргэн Хадбаатарыг мал руугаа явуулж хайлгаад олоогүй. Мөн би хотоос ирж хайгаад олоогүй. Миний алдсан үхэр хөх буурал зүсмийн хоёр чих нь ухам имтэй, эвэртэй халзан эр үхэр, хүрэн зүсмийн бөөр алаг имгүй, эвэртэй шүдлэн үхэр алдагдсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх 185-186/

Гэрч Ш.Буянжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр Гарамжавын хамт 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот явсан. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө манайхтай хамт байгаа айлын эхнэр Цолмонгэрэл утсаар холбогдоод “танай үхэр өвөлжөөндөө ирж хоносонгүй та Хадбаатар руу хэл дуулгаарай” гэж ярьсан. Маргааш орой нь “танай үхэр ирсэн шүү” гэж ярихаар нь чи бүртгэж тоолсон уу гэтэл тоолсонгүй өглөө тоолоод хэлье гэсэн. Маргааш өглөө нь тоолоод 2 үхэр дутуу байхаар нь манай нөхөр рүү хэлсэн байсан. Манай нөхөр хүргэн Хадбаатарт хэл хүргээд манай хүргэн маш олон хоног хайсан, мөн би нөхрийнхөө хамт хайгаад олоогүй арга тасраад манай нөхөр цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх 196/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хадам аав Гарамжав 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот явсан. Манай хадам аавын үхэр миний өөрийн малтай хамт Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутаг “Урд устын хөндий” орчмоор байсан. Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орой 17 цагийн орчим үхрээ бэлчээрт нь очиж харах үед манай хадам аавын үхэр бүрэн байсан. Манай хадам аавынхтай хамт өвөлжиж байгаа айлын Цолмонгэрэл манай хадам аав руу 2021 оны 11 дүгээр сарын 16-17-ны үед утсаар холбогдоод танай үхрээс 2 үхэр дутлаа гэж хэлсэн юм билээ. Манай хадам аав Гарамжав ч над руу холбогдоод үхрээ хайгаад өгөөч гээд би 11 дүгээр сарын 18-ны өдөр үхрээ харахаар очих үед 2 тооны үхэр алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх 198-199/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны намар 11 сарын орчим би Завхан аймаг Түдэвтэй сумын Цорго баг 11-01 тоот хаягт гэртээ байж байтал *******, ******* нар бас нэг залуутай хамт шөнө 03 цагийн орчим манай гэрт 2 үхэр ачаад ирсэн байсан. ******* 2 үхэр аваад ирлээ та манай ээж, ах дүү нарт мэдэгдэж болохгүй шүү гэж хэлээд надад зарсан. Би нэг үхрийг 700,000 төгрөгөөр бодоод 2 үхэр нийлээд 1,400,000 төгрөгөөр авсан. 1,200,000 төгрөг бэлэн өгөөд явуулсан. Үлдсэн 200,000 төгрөгийг нь дараа өгөхөөр тохирсон. Тэр 2 үхэр нь шүдлэн насны үхэр байсан байхаа, манай хашаанд 2 хоног байгаад 2 хоногийн дараа хүн гуйж гаргуулаад, нэг үхрийнх нь махыг хот руу найздаа явуулсан, нөгөөг нь манайх өөрсдөө хүнсэндээ хэрэглэсэн. *******, *******, ******* нар нь надад мал өгөхдөө өөрийнхөө мал зарж байгаа юм шиг л өгдөг байсан. 2 үхрийн арьс ширийг нь миний түүхий эд рүү орсон, харин толгой шийр нь хог руу ачигдсан байх. Би өмнө нь авсан 2 үхрийн мөнгөнөөс үлдсэн 200,000 төгрөг дээр адууны 300,000 төгрөг нэмээд нийт 500,000 төгрөг руу шилжүүлсэн. Одоо д, 300,000 төгрөг өгөх ёстой өгөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хх 39-40/,

Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаартай “...2021 оны 11 дүгээр сарын байдлаарх дундаж үнэлгээ ханш 4 настай хязаалан эр үхэр 1,300,000 төгрөг, 3 настай шүдлэн охин үхэр 1,100,000 төгрөг нийт 2,400,000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр /1-р хх 204-206/ тус тус нотлогдож байна.

2. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд Завхан аймгийн Баянхайрхан сумын Наран багийн нутаг “Их хүүш” гэх газраас М.Ренчинжүгдэрийн 4 тооны адууг хулгайлж, *******ын эзэмшлийн 89-10 ЗАА улсын дугаартай цагаан өнгийн “KIA Bongo Frontier-W3” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн 3,650,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь,

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Наран багийн нутагт байрлах Хүүшийн өвөлжөө гэх газарт өөрийн 1 азарга адуугаар оруулж ирж бүртгээд бэлчээрт гаргасан. Манай адуу 2 хоног өвөлжөөнийхөө ойр байж байгаад Асгат сумын нутаг Уст гэх газарт гарсан байхад нь нэг удаа тууж ирсэн. Тэгээд би 2021 оны 11 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хот яваад 1 сар болсон. 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай аав Мандарга над руу утсаар яриад адуу гэрийн энд гүйгээд ирлээ 4 адуу дутаж байна гэж ярьсан. Тэгээд би 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд хөдөө гэртээ очоод адуугаа бүртгэж үзэхэд том хөх бор морь, бор халиун гүү, хээр гүү, хүрэн халзан зүсмийн шүдлэн үрээ зэрэг 4 тооны адуу байхгүй байсан. Адуугаа хайгаад олоогүй учраас цагдаад гомдол гаргасан...” /2-р хх 7-8/,

Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэзээ гэдгийг нь санахгүй байна нэг удаа манай амбаарт нэг малын мах байхаар нь би нөхөр *******аас юун мах амбаарт байгаа юм гэж асуухад “Бамбар Гэрлээд өгч байгаа мах юм аа” гэж хэлсэн. Бамбар авч ирсэн юм уу, манай нөхрийн авч ирсэн мах юм уу гэдгийг мэдээгүй. Тэр махыг 2-3 хоногийн дараа Асгат сумын Хаан банканд ажилладаг Гэрлээ гэдэг хүн ирээд “Бамбарын үлдээсэн махыг авах гэсэн юм” гээд аваад явсан. Бамбар гэдэг нь Аюурзаныг хэлж байгаа юм. Өөр ямар нэгэн байдлаар бэлэн мөнгө, мал, мах авч ирж байгаагүй. Бас манай нөхөр Асгат суманд цагдаад шалгагдаж байгаад Тосонцэнгэл сум руу явахдаа надад хандаж орны ширдэг доогуур мөнгө байгаа тэрийг үрж болохгүй шүү, хүн ирж авна хүний мөнгө байгаа юм аа гэж хэлсэн. ...Цагдаагаас  яриад мөнгө асуухаар нь тоолоход 3,000,000 төгрөг байсан. ..., ******* нар нэг орой ирээд манай нөхөртэй уулзаж байгаад манай нөхрийг 1 удаа авч явж байсан. ******* нэг удаа манайд ирэхэд манай нөхөр ******* гэртээ байхгүй байсан ба ******* хүлээж байгаад манай нөхрийг ирэхэд уулзаад, яаралтай юманд явах гэсэн юм хурдлаарай, хурдлаарай гэж яаруулсаар байгаад машинтай нь аваад явсан. Бас нэг удаа манай нөхөр гэртээ байж байгаад хадам аавынх руу явах гэж байтал Бамбар буюу ******* утсаар залгаад дуудаад байсан. Манай нөхөр Бамбар залгаад Хүүшийн дөрөлж гэдэг газар хүрээд ир гээд байна. Яах гэж байгаагаа хэлэхгүй байна. Би замаараа очиж уулзчихаад аавынх руу явлаа гээд машинтайгаа гараад явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх 62-63/,

Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* /Бамбар/-ыг мах зарна гээд байхаар нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дааганы мах авна шүү гээд урьдчилгаа мөнгийг өөрийн 5000801811 тоот данснаас 5019833094 Ч.Мядагбадам гэсэн тоот данс руу ас адууны мах авахаар 200,000 төгрөг шилжүүлж байсан. Тэгээд сүүлдээ надад адууны мах өгөхгүй таг болчихоор нь өөр хүнээс адууны мах авсан. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* над руу утсаар холбогдоод би чамд өгөх махаа *******ын амбаарт хийсэн байгаа шүү очиж аваарай гэсэн. Тэгээд би Асгат сумын төв дээр байрлах *******ын амбаараас өөрийн аав Н. хамт жижиг машинаар очиж аваад тэр махаа аавындаа зарсан. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5522001277 тоот дансанд 100,000 төгрөг, 5739126042 тоот дансанд 100,000 төгрөг, 12 дугаар сарын 16-ны өдөр 5017133083 тоот дансанд 50,000 төгрөг, нийт 450,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх 12/,

Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай охин Ц.Нарангэрэл нь Асгат суманд амьдардаг бөгөөд Баянхайрхан сумын Асгат багийн иргэн Бамбар буюу ******* нь адуу зарна гэхээр нь 1 тооны адуу авна гээд урьдчилгаа мөнгө өгөөд адуугаа гаргаад ирэхээр нь үлдэгдэл мөнгийг өгөхөөр тохирсон байсан. Тэгсэн 2021 оны 12 дугаар сард тухайн адууг Бамбар нь гаргаж өгөөд үлдэгдэл мөнгөө авсан бөгөөд тухайн үед манай охин хүнсээ гаргасан болохоор танайх хүнсээ гаргаагүй бол адууны мах авах уу гэж байхаар нь тухайн адууны махыг нь 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Адууны махыг Асгат сумын төвөөс нэг айлын амбаараас авсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх 10/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жүгдэрнамжил 2021 оны 12 дугаар сарын дунд үед байх үхэр, адууны мах бололтой 6 ширхэг бод малын мах манай гэрийн гадна талын амбаарт хийсэн юм. Надад хүнээс хэдэн мал авсныгаа нядалчихлаа танай амбаарт хиймээр байна гэж хэлээд манай амбаарт хийж орхиод 7-8 хоногийн дараагаар өөрөө ирж Баянтэс сумын ногоон алтны Даваасүрэн гэж манай сумын мал, мах, түүхий эдийн ченжид худалдан борлуулсан. Махаа зарах үед нь би хамт явсан. Жүгдэрнамжил өөрийнхөө цагаан өнгийн Бонго Пронтер маркийн ачааны автомашинтай ирж махаа манай амбаарт хийсэн. Мөн Жүгдэрнамжил цагаан өнгийн Бонго Пронтер маркийн ачааны автомашинтай ирж манай амбаараас махаа ачиж аваад, Баянтэс сумын төв дээр ногоон алтны Даваасүрэнд махаа зарсан. Миний юм биш учраас махыг хэдэн килограмм болсон хэдэн төгрөгөөр зар борлуулж байгаа талаар сайн анзаараагүй махнаас нь зөөлцөж буулгасан. Би Жүгдэрнамжилаас манай амбаарт хийсэн махаа худалдан борлуулах үед тэр махнаас нь адууны өрөөл махыг 400,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгийг нь өгөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хх 50-51/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* /Баавай/, ******* /Бамбар/ гэх хүмүүсээс мал, мах, түүхий эд огт худалдан авч байгаагүй. Харин Жүгдэрнамжилаас бол 2021 оны 12 дугаар сарын сарын 20-ны өдрийн орчим л 4 ширхэг үхрийн мах 572 кг, 2 ширхэг адууны мах 387 кг тус бүрийг авч байсан. Үхрийн махыг нь килограмм тутмыг нь 7800 төгрөгөөр, адууны махыг нь 4900 төгрөгөөр худалдан авсан. Жүгдэрнамжил мах өгөхөөр ирэхдээ өөрийнхөө хамаатны залуу болох Доржханд гэгчийн хамт цагаан өнгийн Бонго Пронтер маркийн ачааны автомашинтай ирж махаа надад өгсөн. Улсын дугаарыг нь санахгүй байна. Жүгдэрнамжил мах өгөхөөс хэдэн хоногийн өмнө миний 98655111 дугаарын утас руу нэг мобикомын танихгүй дугаараас залгаад Даваасүрэн ахаа Жүгдэрнамжил байна танд мах худалдан борлуулах гэсэн юм надад мөнгө төгрөгийн хэрэг болоод байна гээд надаас 500.000 төгрөгийн урьдчилгаа авсан. Би тэр мөнгийг тухайн үед 5496053392 гэсэн ХААН банкны данснаас Жүгдэрнамжилын өгсөн данс руу шилжүүлсэн. Би тэр дансыг нь сайн санахгүй байна хуулга авбал харагдах байх. Тэгээд дараа нь дээр дурдагдсан 4 ширхэг үхрийн мах, 2 ширхэг адууны махыг авчирч өгсөн өдрөөсөө 2-3 хоногийн дараа ирж надаас бэлнээр 5,857,000 төгрөгийг авсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх 47-48/,

Цагдаагийн албан тушаалтны Т.Нанжидмаагаас бэлэн 3,000,000 төгрөг хураан авсан тэмдэглэл /1-р хх 178/,

Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаартай “...2022 оны 3 дугаар сарын байдлаарх дундаж үнэлгээ ханш нас гүйцсэн морь 1 ширхэг 1,100,000 төгрөг, нас гүйцсэн гүү 1 ширхэг 900,000 төгрөг, 2 ширхэг 1,800,000 төгрөг, шүдлэн үрээ 750,000 төгрөг, нийт 3,650,000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр /2-р хх-34-35/ тус тус тогтоогдож байна.

3. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн нутаг “Уст” гэх газраас эзэмшлийн 4 тооны үхэр хулгайлан нядалж, *******ын эзэмшлийн 89-10 ЗАА улсын дугаартай, цагаан өнгийн “KIA Bongo Frontier-W3” маркийн тээврийн хэрэгсэлд ачиж тээвэрлэн 3,800,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг Улаанбаатар хотод байх үед буюу 12 дугаар сарын 13-ны үед манай эхнэр залгаад “манай 4 үхэр дутаад алга болсон байна” гэж хэлэхээр нь би Улаанбаатар хотоос 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ирсэн. Тэгээд Завхан аймгийн Асгат сумын Аргалант багт байх өөрийн Өндөр нэртэй өвөлжөөндөө очоод өөрийн үхрээ бүртгэхэд хүрэн зүсмийн мухар халзан шүдлэн эр үхэр, хүрэн зүсмийн эвэртэй халзан шүдлэн эр үхэр, хүрэн зүсмийн мухар гунжин үнээ шүдлэн настай, хар толгойтой цагаан зүсмийн сувай үнээ нас гүйцсэн зэрэг 4 тооны үхэр алга болсон байсан. Манайх нийт 58 үхэртэй байсан. Манай үхэр өөрийн өвөлжөөний урд бэлчээрээр байсан юм. Манай эхнэр Цогтбаяр сумын төвөөс хөдөө өөрийн үхэр рүүгээ өөрийн хүүхэд Жадамбааг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр явуулж үхрээ бүртгүүлэхэд 4 тооны үхэр байхгүй байсныг мэдээд хүүхэд маань ээждээ хэлсэн юм билээ тэгээд манай эхнэр надад хэлж мэдэгдсэн. Би хотоос ирээд үхрээ ойр орчмын айл, нутгийн ах дүүсээс сураад олдохгүй болохоор нь арга буюу сумынхаа цагдаад өргөдөл бичиж өгсөн. Сумынхаа цагдаа нарын хамт үхрээ байсан газар очиж үзсэн тэр газрын нэрийг Уст гэдэг юм. Тухайн үхэр алдагдсан газарт очих үед 4 гэдэс, 2 ширхэг үхрийн шийр цасан доор дарагдсан үл мэдэгдэх машины мөр байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх 29-30, 32/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сумын төв дээр хувиараа дэлгүүр ажиллуулдаг тэгээд манайх 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд 1 үхэр алдсан. Мөн манай нөхөр Батдоржийг Улаанбаатар хотод байх үед буюу 12 дугаар сарын 13-нд 4 үхэр алга болсон байсан. Би нөхөр рүүгээ энэ тухай хэлээд манай нөхөр 2 хоногийн дараа Асгат суманд ирээд сумынхаа цагдаа нарын хамт үхрээ байсан газарт очиж үзсэн тэр газрын нэрийг Уст гэдэг юм. Тухайн үхэр алдагдсан газарт очих үед 4 гэдэс, 2 ширхэг үхрийн шийр цасан доор дарагдсан үл мэдэгдэх машины мөр байсан. Үхрээ ойр орчмын айл нутгийн ах дүүсээс сураад олдохгүй болохоор нь арга буюу сумынхаа цагдаад өргөдөл бичиж өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх 34/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жүгдэрнамжил 2021 оны 12 дугаар сарын дунд үед байх үхэр, адууны мах бололтой 6 ширхэг бод малын мах манай гэрийн гадна талын амбаарт хийсэн юм. Надад хүнээс хэдэн мал авсныгаа нядалчихлаа танай амбаарт хиймээр байна гэж хэлээд манай амбаарт хийж орхиод 7-8 хоногийн дараагаар өөрөө ирж Баянтэс сумын ногоон алтны Даваасүрэн гэж манай сумын мал, мах, түүхий эдийн ченжид худалдан борлуулсан. Махаа зарах үед нь би хамт явсан. Жүгдэрнамжил өөрийнхөө цагаан өнгийн Бонго Пронтер маркийн ачааны автомашинтай ирж махаа манай амбаарт хийсэн. Мөн Жүгдэрнамжил цагаан өнгийн Бонго Пронтер маркийн ачааны автомашинтай ирж манай амбаараас махаа ачиж аваад, Баянтэс сумын төв дээр ногоон алтны Даваасүрэнд махаа зарсан. Миний юм биш учраас махыг хэдэн килограмм болсон хэдэн төгрөгөөр зар борлуулж байгаа талаар сайн анзаараагүй махнаас нь зөөлцөж буулгасан...” гэсэн мэдүүлэг /1-р хх 50-51/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Жүгдэрнамжилаас 2021 оны 12 дугаар сарын сарын 20-ны өдрийн орчим 4 ширхэг үхрийн мах 572 килограмм, 2 ширхэг адууны мах 387 килограммыг авсан. Үхрийн махыг нь килограмм тутмыг нь 7800 төгрөгөөр, адууны махыг нь 4900 төгрөгөөр худалдан авсан. Жүгдэрнамжил мах өгөхөөр ирэхдээ өөрийнхөө хамаатны залуу болох Доржханд гэгчийн хамт цагаан өнгийн Бонго Пронтер маркийн ачааны автомашинтай ирсэн. Жүгдэрнамжил мах өгөхөөс хэдэн хоногийн өмнө миний 98655111 дугаарын утас руу нэг мобикомын танихгүй дугаараас залгаад Даваасүрэн ахаа Жүгдэрнамжил байна танд мах худалдан борлуулах гэсэн юм надад мөнгө төгрөгийн хэрэг болоод байна гээд надаас 500.000 төгрөгийн урьдчилгаа авсан. Би тэр мөнгийг тухайн үед 5496053392 гэсэн ХААН банкны данснаас Жүгдэрнамжилын өгсөн данс руу шилжүүлсэн. Дараа нь дээр дурдагдсан 4 ширхэг үхрийн мах, 2 ширхэг адууны махыг авчирч өгсөн өдрөөсөө 2-3 хоногийн дараа ирж надаас бэлнээр 5,857,000 төгрөгийг авсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх 47-48/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 5-9/,

Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 58 дугаартай “...2021 оны 12 дугаар сарын байдлаарх ханш шүдлэн үхэр 1 ширхэг 950,000 төгрөг, 2 ширхэг шүдлэн үхэр 1,900,000 төгрөг, шүдлэн 3 настай охин үхэр 850,000 төгрөг, нас гүйцсэн үнээ 1,050,000 төгрөг нийт 3,800,000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр /1-р хх 83/ тус тус тогтоогдож байна.

4. Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн нутаг “Цайдам” гэх газраас 3 тооны адууг хулгайлж, эзэмшлийн 18-62 ЗАА улсын дугаартай хөх өнгийн “Hyundai Porter” маркийн автомашинаар тээвэрлэж, 2,050,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2021 оны 11 дүгээр сард Түдэвтэй сумын Ойгон багийн нутаг Харганын гол гэх газарт нутаглаж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны үед Айраг гэх газарт адуугаа хурааж бүртгээд орхисон. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай багийн иргэн Бальдир гэдэг хүн манай адууг Хонхор Ухаагийн ар гэх газарт байхад нь тоолоход бүрэн байсан гэсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 23-ны үед адуугаа хурааж ирэхэд манай адуунаас 3 тооны адуу дутсан байсан. Алдагдсан гэх адуунууд нь зөв талын гуяндаа гал тамгатай бор зүсмийн соёолон байдас, зөв талын гуяндаа гал тамгатай хүрэн охин даага, зөв талын гуяндаа загасан тамгатай хул зүсмийн соёолон байдас зэрэг адуунууд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх 73/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дашдэлгэрийг адуу алдсан талаар би сайн мэдэж байна. 2021 оны 11 дүгээр сарын 17-ноос 25-ны хооронд байх Түдэвтэй сумын Ойгон багийн нутаг Цайдам гэх газрын орчмоос 3 тооны адуугаа хулгайд алдсан юм. Түүний хулгайд алдсан адуу нь зөв талын гуяндаа гал тамгатай бор зүсмийн соёолон байдас, зөв талын гуяндаа гал тамгатай хүрэн охин даага, зөв талын гуяндаа загасан тамгатай хул зүсмийн соёолон байдас зэрэг адуунууд байсан. Ц.Дашдэлгэр бид нар нэг дор айл саахалт олон жил нутаглаж байгаа болохоор нэг нэгнийхээ адууг ээлжлэн харж хариулж, тоолж бүртгэж байдаг болохоор би тэдний адуунуудыг сайн мэднэ. Бид хоёр Асгат, Баянхайрхан, Баянтэс, Нөмрөгийн ар гэх газраар адууг хайсан боловч олдоогүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх 74/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Дашдэлгэр нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны үеэр адуунаасаа 3 тооны адуу хулгайд алдсан. Яг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би өөрийнхөө адуунд явж байхад Дашдэлгэрийн адуу Ойгон багийн нутаг Хонхор ухаагийн ар гэх газарт 31 тооны ижилтэй хар хүрэн азаргатай адуу нь байсан. Тэгээд би Дашдэлгэр рүү утсаар яриад "танай адуу бүрэн бүтэн Хонхор ухаагийн ард байна шүү” гэж хэлсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа Дашдэлгэр өөрөө адуундаа явж ирээд 3 тооны адуу алга болсон байна гэж байсан. Тэдний адуунаас зөв талын гуяндаа гал тамгатай бор зүсмийн соёолон байдас, зөв талын гуяндаа гал тамгатай хүрэн охин даага, зөв талын гуяндаа загасан тамгатай хул зүсмийн соёолон байдас зэрэг адуунууд алга болсон гэж өөрөө надад захиж байсан. Түүнээс хойш би ч гэсэн ийш тийш адуу малд явахдаа эрж сураглаж явж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх 78/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын сүүлчээр айлууд өвлийн хүнсээ гаргаж байх үеэр Асгат сумын төв дээр би явж байтал над руу /Бамбар/ өөрөө утсаар яриад “чи нөгөө өрөндөө адууны мах авах уу” гэхээр нь би “тэгье ээ, үлдэгдэл үнийг нь тэгж байгаад тооцож болох байлгүй гээд Асгат сумын төвд Гандангийн ойролцоох толгой дээр 2-лаа уулзаад /Бамбар/ надад нэг тооны адууны мах өгсөн. Тухайн үед /Бамбар/ ганцаараа өөрийнхөө Портер машин дээр аччихсан ирсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх 76/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Асгат суманд түүхий эд аваад явж байтал ******* надтай ирж уулзаад “адууны мах байна авах уу” гэж асуухаар нь авна гэж хэлээд 600,000 төгрөгөөр нэг адууны мах аваад тэрийгээ түүхийн эдийн хамт ачаад Түдэвтэй суманд ирсэн. *******д би тухайн үед мөнгө өгөөгүй байж байгаад дараа нь ******* хотод машин авах гэж байна гэж хэлээд надаас 500,000 төгрөг дансаар авсан. Мөнгө шилжүүлсэн данс нь данс байсан байх одоо сайн санахгүй байна. Тэр адууны махыг би Түдэвтэй сумын хүмүүст хуваагаад зарсан. *******, *******, ******* нар нэг удаа 2 ширхэг үхэр өгсөн, ******* нэг удаа 1 адууны мах өгсөн өөр мал мах өгсөн зүйл байхгүй. Би өмнө нь авсан 2 үхрийн мөнгөнөөс үлдсэн 200,000 төгрөг дээр адууны 300,000 төгрөг нэмээд нийт 500,000 төгрөг руу шилжүүлсэн. Одоо д 300,000 төгрөг өгөх ёстой өгөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хх 39-40/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 161-165/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх 63-69/,

Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаартай “...2021 оны 11 дүгээр сарын байдлаарх дундаж үнэлгээ ханш соёолон гүү 1 ширхэг 850,000 төгрөг, 2 ширхэг 1,700,000 төгрөг, даага 350,000 нийт 2,050,000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр /2-р хх 87-88/ тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 16-наас 17-ны үед байх яг өдрийг нь санахгүй байна намайг гэртээ байж байхад 20 цагийн үед Бамбар буюу *******, Баавай буюу ******* нар манай гадаа Бамбарын портер маркийн авто машинтай ирсэн тэгээд ойрхон хөдөө яваад ирье гээд бид хамт явсан. Тэгсэн Баянхайрхан сумын Acгaт багийн нутаг Уст гэх газрын ард талд уулын аманд бэлчиж байсан хэсэг үхэр дээр очсон тэгээд тэнд байсан үхрийг уулын аманд шахаж байгаад бор саарал зүсмийн шүдлэн үхэр, хар тарлан зүсмийн шүдлэн үхэр нийт 2 үхэр барьж аваад Бамбарын унаж явсан портер маркийн машинд ачаад тухайн шөнө 02 цагийн үед Түдэвтэй сум орсон тэгээд тэнд мал, махны ченж хийдэг Бабай буюу Бадамрагчаад 2 үхрээ 1,200,000 төгрөгөөр зарж мөнгийг нь ******* өөрийн дансанд авсан. Дараа нь 12 дугаар сарын 10-ны өдөр байх өдрийг нь сайн санахгүй байна Асгат сумын төвд гар бөмбөгийн тэмцээнд оролцож байгаад орой 20 цагийн үед гэртээ харихад манай гэрт Баавай буюу ******* ирсэн байсан тэгээд чи машинаа авчих хоёулаа хөдөө явна гээд бид хоёр миний машинтай Асгат сумын Аргалант багийн нутагт байх С.Очирбат буюу Оёо ахын намаржаан дээр очиход Бамбар буюу ******* адуу хашаанд оруулсан байсан. Тухайн адуунаас хөх бор морь, хүрэн бараан зүсмийн гүү, цавьдар зүсмийн эр даага, хээр бараан зүсмийн гүү зэрэг нийт 4 адуу барьж аваад миний машинд ачаад Баянтэс сумын Бужир баг Тэсийн голын эрэг хавьцаа очоод тэнд тухайн 4 адууг нядалж шир толгой, гэдэс дотрыг нь тэнд орхиод махыг нь миний машинд ачаад Асгат сумын төвд ирсэн. Маргааш нь нэг дааганы махыг манай амбаарт үлдээгээд үлдсэн 3 адууны махыг нь өөрийн машинаараа ачаад Баянтэс сум явсан. Баянтэс сумын төвд оршин суух хаягтай Таравчамба овогтой Доржхандын амбаарт буулгаад Асгат сум руу буцсан. Манай амбаарт үлдсэн дааганы махыг Асгат сумын хаан банкинд ажилладаг Гэрлээ аавтайгаа ирж авсан бөгөөд тухайн даагыг ******* нь Гэрлээгийн ахад зарсан байсан. Дараа нь 12 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед намайг гэртээ байж байхад Бамбар буюу нь над руу 98650056 дугаарын утсаар залгаад чи Сувдаа гэдэг хүний өвөлжөөний ойролцоо өөрийн машинаар хүрээд ир гэж хэлэхээр нь 21 цагийн үед Баянхайрхан сумын Асгат баг Устын ам чиглээд явж байхад Бамбар морьтой намайг тоссон. Тэгээд бид хоёр бэлчээрт байсан олон тооны үхэр дээр очсон. Баавай буюу ******* нь өөрийн приус-30 маркийн хар өнгийн машинаар ирсэн. Тэгээд бид гурав тэнд байсан үхрээс цагаан үнээ, мухар халзан хүрэн шүдлэн, эвэртэй халзан шүдлэн, хар зүсмийн эвэртэй шүдлэн үхэр зэрэг 4 тооны үхэр барьж тухайн газарт нь нядлаад махыг нь миний машинд ачсан би Баянтэс сум руу явж тэнд очоод Ч.Доржхандын амбаарт өмнө нь үлдээсэн 3 адууны махтай 4 үхрийг махыг нийлүүлж үлдээгээд буцсан. Тэгээд Асгат суманд байж байхдаа ченж Г.Даваасүрэнтэй утсаар ярьж мах өгнө гэж хэлээд 500,000 төгрөг авсан. 12 дугаар сарын 27-нд Баянтэс суманд ирээд нэг адууны өрөөл тал махыг Ч.Доржхандад 400,000 төгрөгөөр зараад үлдсэн махыг нь килограммаар тооцож Г.Даваасүрэнд зарсан бөгөөд махны мөнгийг нь хэд хоногийн дараа ирж авсан. Үхрийн махыг нэг килограммыг 7800 төгрөг, адууны махыг нэг килограммыг 4900 төгрөгөөр зарсан. Үхрийн мах 572 килограмм, адууны мах 387 килограмм болсон бөгөөд нийт 6,357,000 төгрөг болсон. Урьдчилгаа гээд 500,000 төгрөгийг өөрийн хаан банкны 5469061176 тоот дансанд авсан үлдэгдэл мөнгийг Г.Даваасүрэн ахын гэрт очоод 5,857,000 төгрөг бэлнээр нь авсан. Тухайн мөнгөнөөс 1,700,000 төгрөгийг нь Баавай буюу ******* авсан, 1,300,000 төгрөгийг нь Бамбар буюу авсан, үлдэгдэл мөнгө нь надад байгаа. Тухайн үед нь мэдээгүй байсан дараа нь сонсоод байхад Устаас авсан 2 тооны үхэр нь Асгат сумын иргэн Буянжаргал эгчийн үхэр юм шиг байсан. Дараа нь авсан 4 үхэр Асгат сумын Хайрхан багийн иргэн Батдоржийн үхэр байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх 143-144/,

Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би он сар өдрийг сайн санахгүй байна. 2021 оны 11 дүгээр сарын орчим байх Асгат сумын төвөөс ******* ******* нарыг гэрээс нь аваад хүнд 2 үхэр өгөх гэсэн юм та 2 хамт яваад өгөөч гэж хэлээд миний эзэмшлийн Портер-2 маркийн 18-62 ЗАА дугаартай машинаар бид 3 хамт Завхан аймаг Баянхайрхан сумын Асгат багийн нутаг Индэрт буюу Уст гэх газар луу явсан. Тэгээд бид 3 яваад манай үхрүүдийг хайгаад олоогүй орой болчихоор нь замд таарсан айлын үхрийг ******* ******* нарт “энэ манай үхэр байгаа юм гэж хэлээд тэр үхрүүдээс бор саарал зүсмийн шүдлэн үхэр, хүрэн алаг зүсмийн шүдлэн 2 тооны үхрийг өөрийнхөө машин дээр ачаад Түдэвтэй сум руу яваад ченж Бадамрагчаа гэх хүний гэрт авч очоод өгсөн. Бадамрагчаатай өмнө нь би утсаар яриад “та мал авах уу надад мөнгө хэрэгтэй байна” гэхэд авна гэхээр нь авч очоод өгсөн. Дараа нь он сар өдрөө санахгүй байна 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр 12 дугаар сарын эхээр байсан байхаа яг сайн санахгүй байна, Би ******* руу залгаад мал мах авах хүн байна уу гэхэд ******* асуугаад хариу хэлье гэсэн. Тэгээд ******* над руу эргэж залгаад хүнсэнд 1 адуу авах хүн байна гэж хэлсэн. Тэр үед Баянхайрхан сумын иргэн Дашлхагва гэдэг хүнд нэг адуу зарна гэж хэлээд мөнгийг нь авчихсан байсан. Тэгээд *******ыг аваад 2-лаа нэг адуу гаргаад ирье гэж хэлээд Асгат сумын төвөөс аваад Баянхайрхан сумын нутаг Мод толгой гэдэг газар руу явсан. Тэнд очоод адуу хайгаад олоогүй орой болсон. Тэгээд нэг танихгүй адуу байхаар нь тэр адуунаас 3 тооны адууг айлын эзгүй өвөлжөөн дээр нялаад, махыг нь өөрийнхөө 18-62 ЗАА дугаартай Портер-2 маркийн машинаар ачаад Асгат сумын төв рүү явсан. Тэр 3 адуунаас даага, гүү 2-г нь зараад өг гэж хэлээд *******ын гэрийн хашаанд буулгасан, нэгийг нь би Баянхайрхан сумын иргэн Дашлхагва гэдэг хүнд 200,000 төгрөг авсан байсан тэр дээрээ нэмээд 200,000 төгрөг аваад нийт 400,000 төгрөгөөр зарсан. Тэр 3 адуу ямар тамгатай байсан талаар санахгүй байна, хүрэн даага, бор гүү, хул байдас байсан. *******аас дааганы мөнгө гэж 400,000 төгрөг авсан. Бадамрагчаагаас цувуулаад 600,000 төгрөг авсан. 2021 оны 12 дугаар сарын дундуур байсан байхаа сайн санахгүй байна би Жүгдэрнамжилтай утсаар яриад мал мах авах хүн байна уу гэхэд ******* надад Баянтэс суманд мал мах авах хүн байгаа гэж хэлэхээр нь би 3-4 адуу гаргаж зармаар байна надад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд адуундаа явсан. *******д би адуугаа олоод чам руу ярья чи *******ыг аваад хүрч ирээд гаргалцаад өгөөрэй гэж хэлсэн. Би адуундаа яваад адуу олдохгүй болохоор нь Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутаг Уст гэх газар эзгүй 1 сар орчим болсон адууг айлын намаржааны хашаанд оруулаад ******* ******* нарыг хүрээд ир гэж хэлээд утсаар дуудсан. Тэр 2 *******ын цагаан өнгийн Вонго машинаар ирсэн.  Бид 3 нөгөө хашсан адуунаас 4 ширхэг адууг *******ын цагаан өнгийн Вонго машин ачсан. Тэндээсээ яваад Асгат сумаас ойрхон тэсийн голын эрэг дээр очиж нядалсан. Тэр 4 адууг нядлаад махыг нь *******ын цагаан өнгийн Вонго машинаар ачаад Асгат сумын төв ороод *******ыг буулгаад, би өөрөө сумын төв дээр үлдээд *******ыг чи наад махаа Баянтэс оруулаад нөгөө хүндээ зараад мөнгийг нь надад өгөөрэй гэж хэлээд явуулсан. Хэн гэж хүнд мах зарсан талаар мэдэхгүй байна. 4 адуу нядлаад толгой шийр, гэдэс арьс зэргийг нь нядалсан газраа хаясан. Адууны тамга имийг мэдэхгүй, бор морь, халиун гүү, хүрэн гүү, хүрэн халзан даага гэсэн 4 тооны адуу нядалсан. Тэр 4 тооны адууг хэний адуу гэдгийг мэдээгүй дараа нь би Баянхайрхан сумын иргэн Мандарга гэдэг айлын адуу байсан гэж мэдсэн. Мөн 2021 оны 12 дугаар сарын дундуур байхаа би сайн санахгүй байна, Би ******* руу залгаад мах авч байгаа хүн чинь байгаа юу гэхэд ******* байгаа би асуугаад эргээд хэлье гэж хэлсэн. Тэгээд удаагүй над руу залгаад мах авч байгаа юм байна гэж хэлэхээр нь би 3-4 үхэр гаргах гэсэн юм чи ирээд гаргалцаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би ******* руу залгахад Түдэвтэй сумаас гарч байна амжвал хамт яваад очъё гэж хэлсэн. ******* руу дахин залгаад *******ыг хүлээж байгаад аваад ир гэж хэлсэн. ******* ******* нарыг Сувдаа гэдэг айлын өвөлжөөн дээр хүрээд ир гэж дуудсан. Тэр 2 ирэхээр нь нөгөө айлын үхрээс 4 тооны үхэр бэлчээрт нь нядлаад Жүгдэрнамжилын машинаар ачаад Асгат сум руу явсан. Асгат сум явах замдаа нөгөө 4 тооны үхрийн гэдэс арьс ширийг нь Устын зааг гэх газар хуучин худгийн нүх рүү хийж орхиод би тэндээ үлдээд ******* ******* Асгат сум руу явсан. Би бас л Жүгдэрнамжилыг борлуулаад надад мөнгийг нь өгөөрэй гэж хэлээд явуулсан. Би дээрх 4 тооны адуу болон 4 тооны үхрийн мөнгө болох 3 сая гаран төгрөгийг *******аас авсан. ******* 1,700,000 төгрөг зээлээд тэрийгээ цувуулаад надад эргүүлж өгсөн. Одоо махны мөнгө гэж 3 сая орчим төгрөг *******аас аваагүй байгаа. 4 тооны үхэр, 4 тооны адуу ачихад *******ын эзэмшлийн цагаан өнгийн машинаар ачсан, харин нөгөө 3 тооны адуу, 2 тооны үхрийг миний өөрийн эзэмшлийн хөх өнгийн 18-62 ЗАА улсын дугаартай Портер 2 маркийн машинаар ачсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх 134-135/,

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Асгат сумын төв ортол ******* таарсан чинь ******* таныг надтай хамт хүрээд ир мал нядлалцаад өг гэж байна гэхээр нь би Асгат сумын төвд машинаа үлдээгээд *******ын машинаар хамт Сувдаа гэдэг айлын өвөлжөө рүү явсан. ******* бид 2 Сувдаа гэдэг айлын өвөлжөөний тэнд яваад очиход *******тай таарсан. ******* морьтой тэнд үхэр хураасан байсан. Тэнд байсан үхрүүдээс 4 ширхэг үхэр гаргаад махыг нь *******ын цагаан өнгийн ачааны машин дээр ачаад бид 2 тэндээс хөдлөөд ******* намайг сумын төв дээр буулгаж өгөөд цааш явсан. Мөн 2021 оны 11 дүгээр сарын эхээр байсан байхаа Асгат сумын төвд гэртээ байж байтал манай гэрт ******* ганцаараа ирсэн. Тэгээд намайг машинд суучих, ойрхон хөдөө яваад мал хараад ирье гэхээр нь би машинд суугаад явтал замаараа *******ын гэрээс очиж авсан. Тэндээсээ бид 3 гарч яваад Баянхайрхан сумын Асгат багийн нутаг Уст гэх нэртэй газар очсон. Тэгээд ******* машинаасаа буугаад машины хажууд зогсож байгаад мал дурандаж байгаад манай үхэр тэнд байна гэж хэлээд бэлчээрт байсан хэсэг үхэр дээр очоод зогссон. Тэр үхэр дундаас 2 ширхэг үхэр ачаад, хүнд үхэр зарахаар ярьсан гэж хэлээд явсан. Тэгээд 2 тооны үхэр ачаад *******, ******* бид 3 Түдэвтэй сум руу явсан. Түдэвтэй сум ороод Бадамрагчаа гэдэг айлд очоод нөгөө 2 үхрээ өгсөн. Энэ үед өөрийнхөө хөх өнгийн портер маркийн машинтай явсан. 2021 оны 11 дүгээр сарын дундуур байсан байхаа Асгат сумын төв дээр гэртээ байж байтал манай гэрт ******* хөх өнгийн портер маркийн машинтай манай гэрт ирээд хамт яваад манай адууг хараад ирье гэсэн. Бид 2 хамт Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутаг мод толгой гэдэг газар руу явсан. ******* машинаасаа буугаад дурандаж байгаад манай адуу тэнд байна гэж хэлээд 30 орчим адуу машинаараа туугаад ойрхон байсан айлын өвөлжөөнд очсон. Тэр адуунаас 3 тооны адууг тэр өвөлжөөн дотор гаргаад махыг нь ачаад буцаад Асгат сумын төв явсан. ******* надаас мах авах хүн байна уу гэхээр нь би хотод байдаг Лхагвасүрэн гэх найз руугаа залгаад адууны мах авах уу гэсэн чинь авна гэхээр нь би ярьж байгаад нэг дааганы махыг 400,000 төгрөгөөр зараад өөрийнхөө дансаар мөнгийг нь аваад ******* авч өгсөн. Бас Түдэвтэй сум руу Бадамрагчаа ах руу залгаад адууны мах авах уу гэж асуугаад авна гэхээр нэг гүүний махыг нь зараад мөнгөө Бадамрагчаагаас өөрөө авсан байх. Би Бадамрагчаад ******* өөрөө ирээд махны мөнгөө авах байх гэж хэлээд үлдээсэн. Бид хоёр адуу гаргахад бүрэнхий болсон байсан болохоор би ямар зүсмийн адуу байсан талаар санахгүй байна. Нэг хүрэн даага, нөгөө 2 нь гүү байсныг санаж байна. Бид 2 гаргасан 3 адууныхаа гэдэс цувдай, арьс зэргийг тэр газар нь үлдээсэн. 2021 оны 12 дугаар сарын дундуур байсан байхаа сайн санахгүй байна би Асгат сумын төв дээр байж байтал ******* над руу залгаад “би *******д хэлсэн байгаа, чи *******тай хамт ирээд адуу ачаад өгөөч” гэж хэлсэн. *******ын гэрт очтол Жүгдэрнамжил зааланд байж байгаад ирлээ гээд орж ирсэн. чамтай ярьсан уу, адуу ачилцаад өгөөч гээд байна гэж хэлэхэд над руу ярьсан тан руу бас ярьсан юм уу гэж хэлээд бид 2 гэрээс нь хамт гараад *******ын цагаан өнгийн Вонго Пронтер маркийн машинаар Баянхайрхан сумын Асгат багийн нутаг Устын ар гэх газар руу явсан. ******* бид 2 яваад Ооёо гэдэг айлын хашаанд дээр яваад очтол ******* морьтой адуугаа хашчихсан байсан ба энэ адуунаас 4 адуу ачна гэж хэлээд 4 адууг ачсан. унаж явсан морио тавьж орхиод бид 3 хамт машинаар Тэсийн голын зүг явсан. Тэгээд тэсийн голын эрэг дээр очоод нөгөө 4 адуугаа гаргаад, гэдэс толгой, арьс зэргийг тэнд нь орхиод махыг нь ачаад Асгат сумын төв рүү явсан. Намайг Асгат сумын төвд гэрт буулгаж үлдээгээд *******, ******* нар хамт явсан. Тэр 2 гэртээ харьж амраад өглөө Баянтэс орж хүнд махаа өгнө гэж хэлээд явсан. Тэр махаа хаана хэнд өгсөн талаар мэдэх зүйл байхгүй. 4 тооны үхэр, 4 тооны адуу ачихад *******ын эзэмшлийн цагаан өнгийн машинаар ачсан. Харин 3 тооны адуу 2 тооны үхрийг ачихад ******* өөрийнхөө хөх өнгийн Портер 2 маркийн машинаар ачсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж хохирогч ******* 2 тооны үхрийг, хохирогч М.Ренчинжүгдэрийн 4 тооны адууг, хохирогч 4 тооны үхрийг, хохирогч 3 тооны адууг тус тус хулгайлсан үйл баримтыг давхар нотолж байна.

Шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлийн малыг эзэмшигч болон өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, үнэ төлбөргүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн захиран зарцуулах эрхэд шилжүүлсэн явдал байдаг бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нар нь өмчлөгч болох этгээдэд нь мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, үнэ төлбөргүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч ******* 2 тооны үхрийг, хохирогч М.Ренчинжүгдэрийн 4 тооны адууг, хохирогч 4 тооны үхрийг тус тус сүрэг дотроос нь барьж авч, тээвэрлэн, хээр нядалж худалдан борлуулсан, *******, ******* нар нь хохирогч 3 тооны адууг адуун сүрэг дотроос нь барьж авч хээр нядалж, худалдан борлуулсан байх тул мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан мөн “Олон тооны мал” гэж хоёр бод түүнээс дээш малыг ойлгох бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нарын ******* 2 тооны үхэр, хохирогч М.Ренчинжүгдэрийн 4 тооны адуу, хохирогч 4 тооны үхэр, шүүгдэгч *******, ******* нарын хохирогч 3 тооны адууг тус тус хулгайлсан үйлдлүүд нь бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 Мөн машин механизм гэж хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалттай машин механизмыг ойлгох ба гэмт үйлдлийг хөнгөвчлөхөд ашиглагдсан байдаг бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хөнгөвчлөх буюу хохирогч нарын үхэр, адуу болон махыг нь ачиж,  тээвэрлэх зорилгоор тээврийн хэрэгслийг ашигласан учраас мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч *******, *******, ******* нарын ******* 2 тооны үхэр, хохирогч М.Ренчинжүгдэрийн 4 тооны адуу, хохирогч 4 тооны үхэр, шүүгдэгч *******, ******* нарын хохирогч 3 тооны адууг бэлчээрээс хулгайлсан үйлдэл нь гэм буруугийн нэгдмэл нэг хэлбэрийн хүрээнд, цаг хугацааны хувьд завсарлагатай үргэлжлэн хийгдсэн байх тул үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг гэж үзнэ.

Үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийн хувьд үйлдэл тус бүр нь гэмт хэргийн шинжтэй байх ба эхний үйлдэл хийснээр гэмт хэрэг эхэлж, хамгийн сүүлчийн үйлдлээр төгссөнд тооцдог онцлогтой. Тодруулбал үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийн гол онцлог нь нэгэнт эхэлсэн гэмт хэргийн ерөнхий, нэгдмэл санаа үргэлжлэх өвөрмөц үе шат болдог учраас үргэлжилсэн үйлдэл тус бүртээ бие даасан гэмт хэргээр зүйлчлэгдэхгүй байх үндэслэлтэй болно.

Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарын ******* 2 тооны үхэр, хохирогч М.Ренчинжүгдэрийн 4 тооны адуу, хохирогч 4 тооны үхэр, шүүгдэгч *******, ******* нарын хохирогч 3 тооны адууг бэлчээрээс хулгайлах гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул тэдгээрийг бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч нар нь хохирогч Э.Гарамжавт хохирол төлбөрт 2,400,000 төгрөг төлсөн болох нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хохирогчийн эхнэр Ш.Буянжаргалын 5497005926 дугаартай дансанд *******ын 5496061176 тоот данснаас 2,400,000 төгрөгийг ас төлбөр гэж шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар,  

хохирогч М.Ренчинжүгдэрт хохирол төлбөрт 3,650,000 төгрөг төлсөн болох нь 5522011876 дугаартай данснаас 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 3,065,000 төгрөгийг 5497007048 тоот дансанд шилжүүлсэн талаар ХААН банкны депозит дансны хуулганы мэдээлэл болон шүүгдэгч нарын “...Ренчинжүгдэрийн хохирлыг ******* барагдуулсан...” гэсэн мэдүүлэг, “...Миний бие М.Рэнчинжүгдэр нь *******, *******, ******* нараас дөрвөн тооны адууны хохирол болох 3,650,000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгсөн тул эдгээр хүмүүст ямар нэгэн гомдол саналгүй...” гэсэн хүсэлт,

 хохирогч Ц.Дашдэлгэрт хохирол төлбөрт 2,050,000 төгрөг төлсөн болох нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр данс эзэмшигч Ц.Дашдэлгэр данс 5507049592, орлого гүйлгээний дүн 2,050,000 төгрөг ас төлбөр гэж шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, “...Миний бие Ц.Дашдэлгэр 3 адуу алдсан. Түүнийг *******, *******, ******* авсан бөгөөд миний хохирлыг бүрэн барагдуулсан тул эдгээр хүмүүст ямар нэгэн гомдол саналгүй...” гэсэн тайлбараар,

хохирогч Ц.Батдоржид хохирол төлбөрт мөнгөн дүнгээр нийт 1,800,000 төгрөг төлсөн, мөн тугалтай үхэр, шүдлэн үхэр өгсөн болох нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр данс эзэмшигч Ч.Батдорж, орлого гүйлгээний дүн 883,000 төгрөг, орлого 99971132 гэж шилжүүлсэн Төрийн банкны орлогын мэдүүлгийн баримт, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр данс эзэмшигч Г.Цогтбаяр данс 5, орлого гүйлгээний дүн 917,000 төгрөг ас хохирол гэж шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар болон хохирогчийн “...4 үхэрний хохирол барагдуулж шүүхэд очсон байгаа...” гэсэн тайлбар, шүүгдэгч *******ын “...Хохиролд тугалтай үхэр, шүдлэн үхэр өгсөн...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Хохирогч Ч.Батдорж нь “...Шүүхэд очсон байгаа баримтын дагуу шатахууны үнийг гаргуулж авмаар байна. Үхэрээ 12 дугаар сараас 03 дугаар сар хүртэл хайсан болон Тосонцэнгэл сум руу 2 удаа явсан зардал гарсныг хуулийн дагуу олгож өгнө үү...” гэж нэхэмжилсэн хохирлоос мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн нийт 6 ширхэг хохирлын баримтаас 1 дүгээр хавтаст хэргийн 22 хуудсанд авагдсан шатахууны зардлын 180,000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, 23-24 хуудсан авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлэх боломжгүй байна. Мөн шүүхийн шатанд гаргаж өгсөн шатахууны зардал 352,500 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж нийт шууд бус хохиролд гарсан зардалд нийт 532,500 төгрөг баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нараас тэнцүү хувааж гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар хохирогч 532,500 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн болох нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 5 тоот дансанд 175,700 төгрөг ******* хохирол гэж шилжүүлсэн ХААН банкны орлогын мэдүүлэг, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5 тоот дансанд 2,000 төгрөг ******* хохирол гэж шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт,

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 5 тоот дансанд 177,500 төгрөг ас гэж шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт,

*******ын харилцах данснаас 177,500 төгрөг хохирол гэж шилжүүлсэн ХААН банкны харилцах дансны хуулга болон шүүгдэгч нарын шүүх хуралдаанд гаргасан “...Бид 177,500 төгрөгийг хохирогч эхнэр Цогтбаярын дансанд хийсэн. Цогтбаяр нь 3 удаа 177,500 төгрөг дансанд орсон гэж мэдэгдсэн...” гэсэн тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахдаа хохирогч нарт хохирол төлбөрийг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байна.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 18-62 ЗАА улсын дугаартай хөх өнгийн “Hyundai Porter” маркийн автомашин бусдын эзэмшлийнх болох нь гэрч Г.Жадамбын “...18-62 ЗАА улсын дугаартай Портер-2 маркийн автомашин миний эзэмшлийн машин байгаа юм. Би энэ машиныг 2019 онд Асгат сумын иргэн Бат-Эрдэнэ гэдэг хүнээс 13,000,000 төгрөгөөр бодож авсан, мөнгө төгрөгөө бүрэн төлж дуусгасан, нэрээ шилжүүлж аваагүй байгаа юм. Миний машиныг хааяа нэг нааш цааш явахдаа унаад явж л байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх 65-66/, “...18-62 ЗАА улсын дугаартай хөх өнгийн “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл, эзэмшигч нь Цогтбаатарын Бат-Эрдэнэ...” гэсэн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тус тус тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

18-62 ЗАА улсын дугаартай хөх өнгийн “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл нь 2,000,000 төгрөгийн үнэтэй болох нь шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаартай “...2022 оны 3 дугаар сарын байдлаарх Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Хюндай Портер2 маркийн зарим эд анги нь эвдэрсэн асахгүй байгаа тээврийн хэрэгслийн дундаж үнэлгээ ханш 2,000,000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр /1-р хх 214-215/ тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 89-10 ЗАА улсын дугаартай, цагаан өнгийн “KIA Bongo Frontier-W3” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь шүүгдэгч ******* болох нь “...улсын дугаар 89-10 ЗАА, марк загвар “KIA Bongo Frontier-W3”, төрөл ердийн тэвштэй автомашин, зориулалт ачаа, өмчлөгч Буяннэмэхийн Жүгдэрнамжил...” гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон шүүгдэгчийн “...89-10 ЗАА улсын дугаартай “KIA Bongo Frontier-W3” маркийн ачааны машин миний эзэмшлийнх...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нас гүйцсэн морь нь түүний эзэмшлийнх болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 18-62 ЗАА улсын дугаартай хөх өнгийн “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх байх тул түүний үнэ 2,000,000 төгрөгийг, шүүгдэгч *******ын эзэмшлийн 89-10 ЗАА улсын дугаартай цагаан өнгийн “KIA Bongo Frontier-W3” маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч эзэмшлийн нас гүйцсэн морийг, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу бэлэн 3,000,000 төгрөгийг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь нийт 61 хоног, шүүгдэгч ******* нь 31 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, тэдгээрийг цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хоногт оруулан тооцож, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт , нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг тус бүрийг 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч *******, *******, ******* нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 18-62 ЗАА улсын дугаартай хөх өнгийн “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2,000,000 төгрөгийг, шүүгдэгч *******ын эзэмшлийн 89-10 ЗАА улсын дугаартай цагаан өнгийн “KIA Bongo Frontier-W3” маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч эзэмшлийн нас гүйцсэн морийг, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон 3,000,000 төгрөгийг тус тус улсын орлого болгосугай.

6. Шүүгдэгч *******, ******* нарын цагдан хоригдсон 61 хоног, *******ын цагдан хоригдсон 31 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, хорих ялын биелэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                    ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ӨЛЗИЙХИШИГ

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Алтангэрэл,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч *******, *******, *******,

Нарийн бичгийн дарга Л.Золбоо, Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2224000050025 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт-1: Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, аав, ээжийн хамт Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багт оршин суух хаягтай, урьд Сум дундын 13-р шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

 Шүүгдэгчийн биеийн байцаалт-2: Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, ээж, ээжийн ахын хамт Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багт оршин суудаг, Сум дундын 13 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар 1 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаартай, ******* овогт ,

Шүүгдэгчийн биеийн байцаалт-3: Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Асгат сумын Аргалант багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай, ,