Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/80

 

 

 

 

 2023         01          16                                         2023/ШЦТ/80

 

                            

                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч М.Отгонжаргал,

хохирогч Н.М,

хохирогч Д.О, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр,

гэрч Х.А /цахим/

шүүгдэгч Э.В, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овогт Э.Вд холбогдох эрүүгийн .............  дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Оросын Холбооны Улсын Ростов хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, орос, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, “..........., ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт ............... тоотод оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дах хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жил тэнссэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан.

..... овогт Э.В /РД:******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.В нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр фейсбүүк цахим хаягт “мөнгөтэй хүн байвал хамтарч ажиллана өсгөж өгнө” гэсэн хуурамч зарыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд иргэн Г.И-тай хамтарч ажиллахаар харилцан тохиролцож 13.600.000 төгрөгийг өөрийн эхнэр Э.Д-ын Хаан банкны ........ тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байхдаа фейсбүүк цахим орчинд 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр фейсбүүкээр “онлайн чиглэлийн бизнес санаа төлөвлөгөө лиценз бүх юм бэлэн байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зар оруулан 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Ш.Н-хуурамч гэрээ байгуулан хөрөнгө оруулалт нэрийн дор 4.000.000 төгрөгийг өөрийн эхнэр Э.Д-ын Хаан банкны ......... дугаарын дансаар, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөгийн мөн дансаар тус тус шилжүүлэн авч 7.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байхдаа фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан фейсбүүк орчинд “мөнгө өсгөж өгнө” гэж бусдыг хуурамч зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хохирогч С.Л-ээс нийт 18.750.000 төгрөгийг өөрийн эхнэр Э.Дын Хаан банкны ...... тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2021 оны 01 дүгээр сард хохирогч Н.М-аас “3 ширхэг компьютерыг ганцаараа түрээслээд өгнө” гэж  зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, өөрсдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч “F1 компьютер ТВ” барьцаалан зээлдүүлэх газар барьцаалан залилж, 8.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Г.Э-тай бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан сондор” хотхоны орчимд байрлах хүн амьдрах зориулалттай орон байрыг “тэмцээнд орно, цахим тоглоомын сайт ажиллуулах газар” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 14 хоногийн хугацаатай, хүүтэй, барьцаатай гэж дүр үзүүлсэн түрээсийн гэрээг бичгээр байгуулж, хохирогч Б.М-ын өмчлөлийн 19.900.000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг компьютерыг “түрээслээд өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, өөрсдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч “F1 компьютер, ТВ” барьцаалан зээлдүүлэх газар барьцаалан залилсан,

2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “өөрийн танил Н.М-т 10 хоног түрээслээд өг” гэж хэлэн түүгээр дамжуулан хохирогч Н.М-ын эзэмшлийн суурин компьютерыг түрээсийн гэрээ байгуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 5.871.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч М.А-тэй бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр цахим орчинд буюу фейсбүүк дээрээ 1-2 хоногийн хугацаанд “маш сайн ашиг гаргах боломжтой арилжаан дээр хөрөнгө оруулалт авна, эрсдэлийг 100 хувь даана” гэсэн зар тавьж  зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, зарын дагуу холбогдсон Д.О-аас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 10 удаагийн гүйлгээгээр М.А-ийн эзэмшлийн хаан банкны .........6 дугаарын дансаар нийт 66.600.000 төгрөг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний буюу 66.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.В мэдүүлэхдээ: “М хохирогчийн хувьд би гэм буруутайгаа маргахгүй. Компьютеруудыг авсан, эхлээд би 3 компьютер түрээсэлж аваад өөрөө ганцаараа ломбардад тавьсан, үрсэн. Дараа нь 5 компьютерыг Э-тай нийлж түрээсэлж аваад бас тэр аргаараа авч алдсан. Араас нь М  гэх дүүгээрээ түрээслүүлж бас 1 компьютер авсан. Нийтдээ 9 компьютер авсан. Миний хийсэн бүхэн, ярьсан бүхэн үнэн, би буруутай. А  нь 66.000.000 төгрөгтэй ямар ч холбоогүй, би ганцаараа холбоотой, тэд нар ямар ч холбоогүй, би энэ үйлдлийг ганцаараа хийсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.М мэдүүлэхдээ: “Тухайн үед ковид гээд бизнесүүдийг хааж байсан. Зээлээ төлөхийн тулд би компьютеруудаа түрээсийн үйлчилгээ гэж гаргасан. Түрээсийн үйлчилгээ гээд фейсбүүк дээр зар тавьсан. Тэрний дагуу над руу утсаар ярьж би гэрт нь хаяг дээр нь албан ёсны хүмүүст эргээд юмаа алдахгүйн үүднээс няхуур хандаж өгч байсан. Хамгийн эхэнд 3 компьютерыг Э-т итгэж Э-ын хаяг дээр нь иргэний үнэмлэхтэй нь тулгаж байгаад өгч байсан. Тухайн үед В хамт байсан, үүнийг өөрийнхөө төрсөн дүүгээр өгүүлж байсан. Тухайн үед Э  гэрээ хийгээд В гэрээ хийгээд авсан. Энэ 3 компьютер бас ломбард руу явсан. Өмнө надаас компьютер түрээсэлж байсан А гээд залуу өмнө 1 компьютер түрээслээд буцаагаад өгөнгүүт итгэлтэй юм байна гээд ерөнхийдөө итгэл авсан байсан, дараа нь А дахиж над руу залгаад “ахаа 5 компьютер авмаар байна, удахгүй хөл хорио болох гээд байна, тэгэхээр бид нар эгчийндээ 5 компьютероо тоглоод тэмцээнд ороод хэрэглэмээр байна” гэхээр нь хэрэглэмээр байна гэхээр нь хаяг дээр нь очсон Вын гэрийн хаяг байсан.  Би гэрт нь очоод компьютероо өгөхөөс өмнө эгч рүүгээ залга гэсэн, эгч нь Д гэх бүсгүй байсан байж сүүлд таарсан. Цаана нь хүүхэд дуугараад бид нар хөдөө байна, ажил явдал гарсан байгаа, манай дүү байгаа, наад компьютеруудаа өгчих би зөвшөөрсөн байгаа, би нэлээн олон хоногийн дараа очно би зөвшөөрсөн гэж хэлсэн. Би Д гэх бүсгүй болон Ад итгээд компьютеруудаа хүлээлгэж өгсөн, 2 залуу хажууд нь байсан, нэрийг нь санахгүй байна. Дараа нь компьютер хүлээлгэж өгч байхад Э  хажууд орж ирээд сууж байсан, наад компьютеруудаа сайн шалгаж аваарай гэж хэлж байсан. Тэгээд би компьютеруудаа хүлээлгэж өгчихөөд явсан. Тэгээд би 2 хоногийн дараа ах нь компьютерууд дээрээсээ юм үзмээр байна, компьютерууд хаана байсан гэсэн чинь А утсаа салгаад алга болсон, гэрээ хийсэн 2 хүүхэд нь бас утсаа салгаад алга болчихсон. Би гэрт нь яваад очтол эмэгтэй хүн хаалга тайлж өгсөн. Тэгээд би танай хаяг дээр компьютеруудаа өгсөн миний компьютерууд хаана байна гэсэн чинь манай дүү нар гэрийг нохойн хороо шиг болгоод хаячихсан, тэд нарыг би хөөгөөд явуулсан гэсэн. Тэгээд би “чи ажил явдал болсон гэсэн яасан бэ” гэтэл би тэд нарыг гэр орон ийм болгоно гэж бодоогүй, би хөөгөөд явуулчихсан гэсэн. Тэгэхээр нь би хөөж явуулахдаа надад хэлэхгүй яасан юм бэ, би компьютероо авмаар байна гэтэл мэдэхгүй гээд хаалгаа хаасан. Нөгөө залуучууд руу залгаад байдаг, тэгээд хөл хорио болоод 14 хоног хөл хорионд орсон, тэрнээс хойш би компьютерынхоо араас хөөцөлдөөд л яваад байсан. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтэс дээр 3 сард би өргөдлөө өгсөн. Би компьютеруудаа алдчих гээд байна, яаралтай олж өгнө үү, ломбард руу явсан гэж би мэдээд байгаа юм, энэ компьютеруудыг заруулмааргүй байна, ломбардад миний юмыг битүүмжлээд байж байх ёстой, тэр компьютеруудаа л авчих юм бол энэ үнийн дүн ийм өндөр байхгүй гэж би мэдэж байсан учраас эд нарын араас хөөцөлдөөд гэрээр нь очоод яваад байсан. Би эхнэртэй нь нэлээн олон удаа утсаар яриад надад тэр ломбардыг л олоод өгчих, тэр ломбардыг л заагаад өгчих гэсэн. Ковидын үед хүний барьцаанд тавьсан юмыг зарж үрж болохгүй гэсэн хууль үйлчлээд байсан. Би компьютероо ерөөсөө заруулмааргүй байсан. Би 4.400.000 төгрөгийн үнэтэй компьютероо одоо 3.900.000 төгрөг болгоод үнэлүүлсэн байдаг. Энэ компьютерууд өдийд надад байсан бол би үүгээрээ ашиг олох боломжтой байсан. Гэхдээ би тэрийг ерөөсөө нэхэмжлээгүй. Олон хүмүүс хамтарч үйлдлүүд хийсэн хэр нь ганцхан хүн би, би гээд яваад байна. Би энэ хүнээс хэзээ ч олж авах юм, тэр хүмүүс нь бүгдээрээ хамтарсан, хамт байсан, гарын үсэг зурсан. М , Д, А нар хамсаатан шиг ажиллаж байсан. А-ын 2 найз орж ирээд 50.000 төгрөг аваад явж байсан. Сүүлд 1 компьютероо өгчхөөд байж байхад М-ын гэрт очоод “ийм юм болсон хүн чамаар энэ компьютер авхуулж байгаа юм биш биз, энэ чинь Эрүүгийн хуультай шүү, тийм бол битгий компьютер түрээсэл” гээд хэлсээр байтал тэр М  авчхаж байгаа юм. Би 10 хоногийн дараа М-ын гэрт явж очоод аав ээжтэй нь холбогдоод энэ компьютерууд байхгүй байна, надад хэлээд өгөөч гэхээр хэлж өгөхгүй төөрөлдүүлээд л яваад байдаг. Би яагаад араас нь эрчимтэй хөөцөлдөөд байна вэ гэхээр миний компьютерууд ломбард руу л яваад байна. Ломбард 1 сарын хугацаанд зарж болохгүй гэдгийг би мэдээд байгаа юм. Тэрнээс нь өмнө би цагдаад мэдүүлээд тэрийг нь ломбардад битүүмжлүүлэх гээд байдаг. Тэгээд би өргөдөл гомдол өгсөн байгаа, аль ломбард юм гээд асуугаад байсан, компьютеруудаа эд ангиар нь авчихвал миний хувьд асуудалгүй болох гээд байдаг. Ломбардтайгаа ч хуйвалдаад байгаа юм шиг. 2022 оны 07 сард Э , А, В 3 Хурд хотхоны гадаа ирж бид нар уулзсан, манай дүү дагуулж ирсэн. Таны компьютер ломбардад байгаа, та санаа зоволтгүй, бид нар дахиад 10 сая төгрөг өгчих юм бол таны компьютеруудыг авчихна гэсэн, тэгвэл ломбардад миний компьютерууд байгаа гэж байгаа юм бол чанга яригч дээр тавиад ломбард руу ярь гэсэн. Тухайн үед ломбардын хүнтэй ярьсан, тэр ломбардын хүн гэж би итгэсэн. Яагаад гэвэл тэр хүн утсаа аваад л би Э. байна гэхэд компьютеруудаа ав л даа гэж нөгөө хүн нь шууд тэгж утсаар ярьсан. Хэрвээ энэ ямар нэгэн зохион байгуулалттай байсан бол тэр хүн түгдрэх юм надад ажиглагдах байсан. Тухайн үед яг л ломбардад олон удаа юм өгч авч байсан ийм хүн шиг яриад энэ компьютеруудаа хурдан ав л даа, гай болоод байна, цагдаа нар ирээд нэгжлэг хийгээд байна, манайхаас цагдаа нар салахгүй байна гэсэн, наадуулыг чинь би өөр газар аваачиж тавьсан гэхэд би тэр яриаг ярьж байхад би хажууд нь утсаараа бичлэг хийж авч байсан, тэгээд би тэр бичлэгийг сиди дээр хуулаад мөрдөгчид өгч байсан. Өмнөх шүүх хурал дээр ч би үүнийг цухуйгалгаж байсан. Яагаад гэмт хэргийн материал дотор сиди дээрх бичлэг байхгүй болоод байна вэ, явж явж өнөөдөр В ганцаараа болчихсон яваад байна. Би энэ компьютеруудыг тухайн үед өндөр үнээр авч байсан, би нийтдээ 4 газраар үнэлгээ хийлгэсэн. Нэг Дамно гээд улсын байгууллагатай хамтарч ажилладаг гэрээт компани юм байна, тийм болохоор тэд нар хүний юманд сонин ханддаг газар байгаа юм. Миний компьютерыг 3.200.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн хажууд нь үнэлгээний газруудаар явахаар үнэлгээний газрууд машин орон сууц ч юм уу тийм юмыг үнэлэхдээ илүү хялбар амархан үнэлэгддэг учраас үнэлчихдэг, яг компьютерыг үнэлүүлэх гэхээр яг тодорхой компьютерын мэдлэгтэй үнэлгээний газрууд  байх ёстой юм байна лээ. Үнэлгээний газрууд хайж явж байгаад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн хажууд Хөрөнгө эстэймэт гэх газарт үнэлүүлсэн чинь 4.400.000 төгрөгийн компьютерыг 4.100.000 төгрөг гэж үнэлсэн. Тэгээд би тэрийгээ Дамно, Хөрөнгө эстэймэт гээд 2 үнэлгээ явуулсан чинь 3.200.000 төгрөг гэдгээр нь авсан яваад байсан. Би дахиад 2 газар үнэлүүлсэн. Нэг нь Ашид билгүүн, нэг нь хороололд байдаг компьютер үнэлгээний газар байсан.  Тэгсэн чинь энэ дээр Ашид билгүүний үнэлгээ орж ирсэн байсан. Нөгөө үнэлгээний газар болохоор 4.100.000 төгрөг гэж үнэлсэн, тэр нь энэ материалд хавсаргагдаагүй юм шиг байсан. Ямар ч байсан 4 газар үнэлүүлсэн. Дамно гэдэг газар 3.200.000 төгрөг болсон, бусад газрууд нь 3.900.000 төгрөг, 4.100.000 төгрөг гэж үнэлсэн байсан. Чингэлтэй дүүрэг дээр бас ийм хэрэг байгаа. Мар  гэх залуу бас надаас компьютер аваад асуудал үүсгээд ломбардад тавьсан. Чингэлтэй дүүрэгт нэг залуу надаас нэг нь 7.000.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг компьютер авсан. Гэтэл нийт 14.000.000 төгрөгийн үнэлгээтэй компьютерыг Дамно гэх газар 2.500.000 төгрөг гэж үнэлсэн байсан. Одоо би хохирлоо өөрийнхөө үнийн дүнгээр нэхэмжилмээр байна. 9 компьютероо нэхэмжилнэ. В надад 9.000.000 төгрөг, А-ын ээж 5.500.000  төгрөг өгсөн, нийт 14.500.000 төгрөг авсан. Үлдэгдэл хохирлоо нэхэмжилнэ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О мэдүүлэхдээ: “Миний бие 01 дүгээр сарын 23-ны өдрөөс А-ийн фейсбүүк чатаар мэдээлэл авсан. Тэр нь хөрөнгө оруулалт оруулж ашигтайгаар 1-7 хоногийн хугацаатайгаар мөнгө их хэмжээгээр өсгөх боломжтой гэсэн зарын дагуу А-ийн фейсбүүк хаягаас холбогдсон. Нийтдээ 10 удаагийн 66.600.000 төгрөгийн хохиролтой. Тухайн үед А  өөрөө надтай холбогдсон. Холбогдох үедээ би “чи энэ ажлыг ганцаараа хийдэг юм уу” гэж зөндөө олон удаа асууж байсан, тухайн үед би ганцаараа хийж чадахгүй, тийм учраас миний хажууд 2, 3 хүн сууж байна гэсэн, тэгэхээр нь 1, 2 хүний нэр хэлээд өгөөч гэсэн чинь Ма , Д гэж хэлсэн. Би зөндөө олон удаа асууж байсан. Би эхлээд 900.000 төгрөг шилжүүлж байсан, эхний удаадаа ашигтай ажиллаа, дараагийн удаа та энэ мөнгөө дахиад оруулаад нэмээд мөнгө оруулах юм бол би дахиад танд илүү мөнгө нэмж өгье гэсэн санал ирүүлсэн, чатаар ярьсан.  Ингэсээр байгаад нийтдээ 60 гаруй сая төгрөг болсон. 2 сарын эхээр утас нь ерөөсөө холбогдохоо больсон, чатаар холбогдохоо больсон. Арай хийж холбогдоод яагаад холбогдохгүй байгаа юм бэ, би яаралтай мөнгөө авмаар байна, би 7, 8  хүнээс зээл авчихсан, энэ миний үндсэн мөнгө биш би хүнээс мөнгө авчихсан, би ээжийнхээ мөнгийг оруулчихсан юм, одоо эмчилгээ мэс засал эхлэх гээд байна, мөнгийг нь өгмөөр байна, мэс засалд нь яаралтай оруулмаар байна гэж хэлж байсан. Тухайн үед А  надад “би яаралтай мөнгийг чинь өгнө, гэхдээ надад асуудал гарчихлаа” гэж хэлж байсан.  Ямар асуудал юм бэ гэсэн чинь манай нэг ах цагдаагийн байгууллагад шалгагдаад байна, надад мөнгө хэрэг болчихлоо би тэр рүү оруулчихлаа гэж хэлсэн. Яагаад чи миний мөнгийг ингэж байгаа юм бэ гэсэн чинь уучлаарай би маргааш өгнө гэж байсан. Одоогоор надад хэдэн ч төгрөг өгөөгүй байна. Холбогдохгүй байснаас хойш надтай 4, 6, 9, 10 сард холбогдсон. 11 сараас хойш А одоо ерөөсөө холбогдохгүй байна, утас нь холбогдохгүй байна. А миний хохирлыг төлж өгнө гэж хэлсэн өөр юм хэлээгүй, би олон удаа хамтарсан гэдгээ хэлж байсан. Би хохиролтой байна, би их хэмжээний мөнгө алдсан, 60 гаруй сая төгрөгөө алдсан, ээжийгээ эмчилгээнд нь оруулж чадсангүй, одоо 1 жил гаруй болчихлоо. Би хохиролтой байна, би яаралтай 66.600.000 төгрөгөө барагдуулмаар байна. Банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө зээлсэн, би хэтэрхий их өртэй. Энэ 66.600.000 төгрөгийн зээлийн хүүг нэмбэл 85 сая гарна, би үндсэн мөнгөө яаралтай авмаар байна. Хэрэв би үндсэн мөнгийг авахгүй улам үргэлжлүүлээд байх юм бол энэ 85 сая төгрөг нь цаашлаад 90, 95 сая төгрөг рүү хүрнэ. Хэрэв миний мөнгийг өгөхгүй бол энэ алдсан мөнгийг нэхэмжлэх болно” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.А мэдүүлэхдээ: Би В-тай Пс тоглоомын газар хамт тоглож байгаад танилцсан. 2 жилийн өмнө танилцсан. Ах дүүгийн харилцаа холбоо байхгүй. Бид нар тэмцээнд орох гээд компьютер түрээсэлсэн. Тэгээд орох гэтэл компьютероо алдсан. М-аас түрээсэлж авсан компьютероо өөрөө аваад ломбардад тавьсан. Манай ээж хохиролын мөнгө өгсөн гэсэн. Хэдэн төгрөгийг мэдэхгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            - Цахим орчинд яллагдагч Э.В-ын “Өнөөдөр хамтраад мөнгө хийх хүн байна уу? ганц дансандаа мөнгөтэй хүнтэй хамтарна 95553423 чат эсвэл залгаарай” гэх зар /1хх-ийн 18 дахь тал/

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.И-ын “...2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр фейсбүүкт мөнгөтэй хүн байвал хамтарч ажиллаад өсгөх боломж байна гээд зар тавьсан байхаар нь уг хүн рүү чат бичсэн. Уг хүн дугаараа өгчих уулзаж байгаад ярилцъя гэхээр нь би дугаараа өгсөн бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр надтай ирж уулзсан. Тухайн үед би Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 94 дүгээр байранд амьдардаг байсан юм. Уг залуу ирээд машин дотор уулзсан ба уг хүн гадаадын сайт дээр тэмцээнд бооцоо тавьж тоглодог байсан олон жил уг тоглоомыг тоглож бооцоо тавьсан их хэмжээний мөнгөөр бооцоо тавих юм бол ашиг олох гээд байна гэсэн. Тэгээд нэг үеийн залуучууд юм чинь хамтраад юм гэсэн зүйл ярьсан тэгээд уг хүн 1.2 сая төгрөг хэрэгтэй байна гээд ........ дугаартай дансанд шилжүүлж авсан. Орой нь дахин холбогдоод 4 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би уг данс руу нь шилжүүлсэн. Маргааш өдөр нь мөнгөө найдвартай өсгөж байгаа гэж хэлээд мөн 2 сая төгрөг авсан 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөн 2.9 сая төгрөг авсан. Дараа нь нэг өдөр яриад ажил сайн явж байна удахгүй гаднаас мөнгө төгрөг ороод ирнэ гэж хэлсэн бөгөөд би тухайн үед компьютер сонирхоод явж байгаа талаараа хэлтэл манай найз компьютер зардаг би гайгүй сайныг нь хямдхан аваад өгье 3.5 сая төгрөгт таарсан гэж хэлсэн бөгөөд мөнгөө шилжүүлчхэв маргааш аваачаад өгье гэсэн. Тэгээд би В-ын гэрт очиход найзтайгаа яриад байсан бөгөөд би итгээд ..... Т  гэсэн хүний  данс руу 3.5 сая төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд маргааш нь компьютер авч ирээд өгөх юм болов уу гэсэн байхгүй болохоор нь утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Тэрнээс хойш утсаа авахгүй ч байдаг юм уу эсвэл удахгүй мөнгө төгрөгийг чинь өгнө гэх зэрэг зүйл яриад одоо болтол өгөхгүй алга болчихсон... Би нийт 13.600.000 төгрөгөөс  2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1.500.000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 12.100.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-32, 34 дэх тал/

            - Хаан банкны 5022643123 дугаартай Г.И-ы депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 19 дэх тал/

            - Гэрч Б.Т-ийн “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шиг санагдаж байна онлайнаар өөрийн 1000 долларыг үл таних хүнд 3.500.000 төгрөгөөр зарж байсан. Нэг долларыг хэдэн төгрөгөөр зарж байснаа санахгүй байна. Тухайн хүнтэй уулзаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дэх тал/

            - Хохирогч Ш.Н-ийн “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр фейсбүүкээр “онлайн чиглэлийн бизнес санаа төлөвлөгөө лиценз бүх юм бэлэн -а” гэсэн зарын дагуу 95643881 дугаар руу залгаад уулзахад Э. В гэх хүн байсан ба тэр хүн порикс онлайн бизнесээр арилжаа хийнэ гэж хэлсэн. Тэгээд арилжаа хийхэд эхний ээлжид 4.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэхээр нь Хаан банкны 5031328462 дугаарын данс руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр В над руу залгаад дахиад 3.000.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь мөн дээрх данс руу 3.000.000 төгрөгийг эхнэр Бүрэнтөгсийн данснаас шилжүүлсэн. ... тэгээд юу болж байгаа талаар асуухаар удахгүй ашиг хүртэл болно гэж ярьдаг байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 119-120 дахь тал/

            - Хаан банкны 5031328462 дугаартай, яллагдагч Э.Вын эхнэр Дын дансны хуулга /1хх-ийн 154-164 дэх тал/

            - Хохирогч Ш.Нэс 7.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх баримт /1хх-ийн 149-150 дахь тал/

            - Хохирогч Н.Мын: “2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө надаас компьютер түрээсэлж авч байсан А гэх залуу над руу утсаар ...5 ширхэг компьютер найзуудтайгаа нийлээд хөл хорионы үеэр түрээсэлмээр байна. Тэмцээнд орох гэж байгаа юмаа гэж утсаар ярьсан. ..13 цагийн үед Баянзүрх дүүргийн “Сувдан сондор” хотхоноос баруун урд байх нэг байранд 5 ширхэг компьютероо аваачиж өгсөн. ...байранд ороход А, Бэ? гэхэд , Ба   гэж 3 залуу байсан. ......... гэсэн дугаартай нэг эмэгтэйтэй утсаар ярьсан чинь тэр эмэгтэй тиймээ, би гэртээ байхыг зөвшөөрсөн, бид нар хөдөө байна гэж хэлсэн. Бэ? гэхэд  гэх залуу надаас 2 ширхэг, Б 2 ширхэг, А гэх залуу нь 1 ширхэг иж бүрэн компьютерыг “иргэд хоорондын түрээсийн гэрээ” хийж, түрээсэлсэн. ...А над руу дансаар 900,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн данс нь ........гэсэн данс байсан. .. компьютер хүлээж авч байх явцад, гэрт нэг залуу буйдан дээр сууж байсан. Би сүүлд нь тэд нараас сураглаад үзсэн чинь Э гэдэг залуу байсан 2-3 хоногийн дараа ...А руу утсаар яриад ах нь очоод сэлбэгийг нь солиод өгье гэж хэлсэн чинь ...тэр хаяг дээрээ байхгүй байна гэсэн, тэрнээс хойш утас нь холбоогүй. ... Б,  Б нар луу залгахад бас утас нь холбогдоогүй. ...сүүлд сураглаад байсан чинь тэр 3 хүүхэд, В, Э  гэх 2 залуутай нийлээд миний компьютерүүдийг ломбардад тавьсан гэж А надад хэлсэн. 1 ширхэг иж бүрэн компьютер нь 4,420,000 төгрөгийн үнэтэй, нийт 5 ширхэг иж бүрэн компьютер нийлээд 22,100,000 төгрөгийн үнэтэй. ” гэх мэдүүлэг /2хх-ийн 16-17 дахь тал/

            - Гэрч Х.А-ын: “...сайтдаа серверийн засвар хийх гэж байгаа юмаа, 5 ширхэг компьютер түрээслэх хэрэгтэй байна, чи Мыг таньдаг юм байна лээ. Чи өмнө нь түрээсэлж байсан болохоор чамд түрээслүүлэх байх, чи 2 найзыгаа . дуудаад манай гэрт ирээд, 5 ширхэг компьютер түрээсээр авчих гэж хэлсэн. Манай гэрийг “эгчийн гэр байгаа юмаа” гээд хэлчих гэсэн. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн найз Б-ыг дуудсан. Тэр Б гээд найзыгаа хамт дагуулж ирсэн. Бид гурвыг Э о-нлайн сайтаа ажиллуулна” гэж хэлсэн. Би өмнө нь таньдаг байсан, М ах руу залгаад 5 ширхэг иж бүрэн компьютер түрээсэлье гэж ярьсан. Бид нар тухайн компьютеруудыг В ахын гэр  болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байдаг Халдвартын эмнэлгийн эсрэг талд 41 дүгээр байранд хүргүүлсэн. Тухайн үед М ах, В ахын эхнэртэй утсаар ярьсан. В ахын эхнэр миний эгч болоод, М ахтай хөдөө байна гэж худлаа ярьсан. Тухайд үед эхнэртэйгээ тэдний гэрийн гадаа хүлээж байсан. ...900.000 төгрөгийг би өөрийнхөө данснаас М ахын данс руу интернэт банкаар шилжүүлсэн. Тухайн мөнгийг В ах манай найзтай уулзаад утсыг нь ломбардад тавиулаад мөнгийг нь надад өгсөн байсан юм. ...Э ах, В ах бид 3 хамт яваад, 3 дугаар сургуулийн автобусны хойд талын буудал дээр байдаг. F-1 гэдэг нэртэй ломбардад 10,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...мөнгийг Э ах өөрийнхөө данс руу хийлгэсэн. ...В ах манай 2 найзтай утсаар яриад, та 2 Атай нийлээд 5 ширхэг компьютер түрээслээд өгчих, хүн тус бүрийн 50.000 төгрөг өгье гэж тохирсон байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 19-21 дэх тал/

            - Гэрч А.Бын: “А над руу залгаад, компьютер түрээслээд тоглоё, эхлээд гэрээн дээр гарын үсэг зураад өгчих, дахиад нэг хүн байна уу, очоод авъя гэж хэлсэн. ...19 цаг өнгөрч байх үед эгчийнд А, В, Э нар машинтай ирсэн. ...дахиад нэг хүн олоод өгчих гээд байхаар арван жилийн найз Б руу яриад, тэрнийг Зайсангаас очиж авсан. Тухайн үед тэр бид хоёрт А та 3 нийлээд, 5 ширхэг компьютер түрээсэлж аваад, гэрээнд гарын үсэг зурчих гэж хэлсэн. ...А компьютер түрээслэхээр болоод нэг ахтай ярьсан. Бид халдвартын тэнд байдаг Вын гэрт нь очсон. Э, А нөгөө компьютер түрээслэх ах руу ярьчих, Э, В гээд нэр хэлж болохгүй шүү гээд яриад байхаар нь би Аас яахаараа болдоггүй, яг яах гээд байгаа юм бэ гэсэн чинь яах ч гүй зүгээрээ гээд байсан. ... компьютерын хүнийг ирэх үед ах нь Э бид 2-ийн нэрийг ч дурсаж болохгүй шүү, гадаа байж байя гэж хэлсэн. Батаа бид 2 түрээсийн ахыг тосож аваад компьютеруудыг Вын гэр лүү нь зөөж оруулаад ...нөгөө ахтай нийлээд компьютеруудыг угсардаг дараа нь би өөрийнхөө нэр дээр 2 ширхэг иж бүрэн компьютер түрээсэлж авахаар болоод гэрээн дээр гарын үсэг зурсан, ...хурууны хээгээ улаан тосоор дарсан. Б бас өөрийнхөө нэр дээр 2 ширхэг иж бүрэн компьютер түрээсэлж аваад гэрээн дээр гарын үсэг зурсан. А 1 иж бүрэн компьютер аваад гэрээн дээр гарын үсэг зурсан. Компьютеруудыг 10 хоногийн хугацаатай аваад түрээсийн мөнгийг А нөгөө ах руу интернэт банкаараа шилжүүлсэн. ...5 ширхэг компьютер Вын гэрт үлдсэн. ...2 хоногийн дараа А над руу яриад дансаа явуулчих гэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэсэн чинь зүгээр дансаа өг гээд байхаар нь би дансаа өгсөн, миний данс руу 100.000 төгрөг шилжүүлээд 50.000 төгрөгийг Бид өгөөрэй гэж чат бичсэн. ...хэд хоногийн дараа А над руу залгаад ...компьютерын ах залгавал битгий аваарай гээд дугаарыг нь надад өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 23-25 дахь тал/

            - Гэрч А.Бийн: “А, Б 2 миний танихгүй 2 ахтай миний байгаа айлд хүрээд ирсэн. Бид 5 уулзаад компьютер түрээслэхээр болсон чинь мөнгө дутаад Бгийн ангийн найз Б гээд залуугийн гар утсыг ломбардад тавиулсан. ...А нэг ахынх нь Халдвартын ар тал руу гэрт нь очсон. Тэр байр луу орсон чинь нэг эмэгтэй, хүүхэдтэйгээ хамт байсан. Нөгөө 2 ах, эхнэр, хүүхэд нь гараад явчихсан. Компьютер түрээслэх гэж байгаа хүнтэй А ярьж дуудаад, ...Б бид 2 очиж тэр хүнийг тосож аваад нөгөө байр луу дагуулж ирсэн. ...Э гэх залуу орж ирсэн. Компьютеруудаа сайн шалгаж аваарай гэсэн шүү, би ингээд явлаа гээд гараад явсан. ...шалгаж аваад гэрээнд гарын үсэг зурсан. ...14 хоногоор түрээсэлнэ гэж гэрээн дээр нь байсан. Түрээсийн мөнгийг А тэр ах руу интернэт банкаар шилжүүлсэн. ...нөгөө ах гэрээ хийгээд явсны дараа Алтанбаганын 2 ах нь, эхнэр хүүхэд нь орж ирсэн, гэрээг асуугаад, компьютеруудаа шалгаж авсан уу гэж байсан. Тэр 2 ах нь тухайн үед нэг тэмцээнд оролцоно гэж ярьж байсан. ...анх уулзахдаа ч гэсэн тэмцээнд орох болоод компьютер түрээслэх гэж байгаа юм гэж ойлгуулсан. ...А болон тэрний 2 ахтай тэр өдрөөс хойш дахиж уулзаагүй. Маргааш нь Б над руу чат бичээд миний дансыг асуусан, ...А над руу 13.000 төгрөг өгсөн, 50.000 төгрөгийг өгөөрэй гэсэн, ах нь өгсөн гэж хэлсэн. ...2 хоногийн дараа А ах нь гэх хүн ....80811018 гэсэн дугаар луу яриад 2-3 хоног гэрээсээ битгий гарч ороорой нөгөө компьютерүүд асуудалтай болсон удахгүй шийднэ, санаа зоволтгүй, нөгөө тэмцээн хойшлогдсон гэж ярьсан. ...тэр ярьсан хүн В гэдэг ах байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 27-29 дэх тал/

            - Гэрч Э.Ггийн: “...А, В 2 нь манайд бүртгэлгүй, манайхаар үйлчлүүлж байгаагүй. Харин Ганбаатарын Э нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 5 ширхэг иж  бүрэн компьютер барьцаанд тавьсан байна..., ... компьютерын хугацааг сунгасан, сунгаагүй эсэхийг нь би мэдэхгүй. Энэ талаар тухайн компьютерыг анх авсан Ундрахбаяр, захирал Мнар мэдэж байгаа байх. ...цахим бүртгэлд бол хураагдаж зарагдсан гэж харагдаж байна. ...хяналтын камертай, бичлэгээ 30 хоног хадгалдаг. Ундрахбаярын оронд 2 хоног түр ажиллаж байгаа болохоор би сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /2хх-ийн 31-33 дахь тал/

            - Гэрч Б.Уын: “...“2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш Монгол 3 дугаар сургуулийн баруун талд байдаг “F-1” нэртэй ломбардад ажилладаг. ...Х.А манайхаар үйлчлүүлж байгаагүй. Г.Э нь барьцаанд юм тавих үед Э.Втай хамт ирж байсан....тухайн үед Г.Э нь иргэний үнэмлэхийн лавлагаа тавьсан. ...тухайн үед тэр компьютеруудыг зарагдаж байгаа цахим тоглоомын газраас худалдаж авсан гэж ярьж байсан..., 1.300,000 төгрөгийг манай захирал болох Мөнхсайханы 5028715194 гэсэн Хаан банкны данснаас Г.Эын данс руу шилжүүлсэн. ...тухайн үед журмаа Г.Эт уншиж танилцуулан гарын үсэг зуруулсан. ...хүлээлгийн 20 хоног нь дууссан болохоор нь дотоод журмынхаа дагуу өөрсдийнхөө “F-1 ” гэсэн фейсбүүк групп дээр компьютер зарах группүүд дээр зар тавиад, тухайн компьютерыг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 1,600,000 төгрөгөөр зарсан. ...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр..., ...14 хоногийн хугацаатай 10,000,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...тухайн үед Г.Э нь иргэний үнэмлэхийн лавлагаа тавьсан. Э.В гэх залуугийн хамт 17 цаг өнгөрч байх үед ирсэн. Тухайн үед В гэх залуу бас иргэний үнэмлэхийн лавлагаагаа үзүүлж байсан. ...10,000,000 төгрөгийг захирал Мөнхсайханы 5028715194 гэсэн хаан банкны данснаас Г.Эын данс руу шилжүүлсэн. ...2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зарсан. Би “ Э, Э.В гэх хүмүүсийг танихгүй. Манай F1 ломбардад Г.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 9 дүгээр үеийн ай-3 үзүүлэлттэй суурин компьютер барьцаалж зээл авсан. 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үзүүлэлт өндөртэй нийт 5 ширхэг иж бүрэн суурин компьютер барьцаалж зээл авсан. Тэгээд Ганбаатарын Э нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбараар зээл авч байсан. Хамт ах нь гэх залуу явж байсан ба иргэний үнэмлэхийн хуулбарыг нь үзэхэд Энхбатын В гэсэн бичиг баримттай байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 35-38, 91 дэх тал/

            - Төлбөр тооцоо болон иж бүрэн компьютер хүлээлцсэн баримт /2хх-ийн 59-63 дахь тал/

            - Дамно ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний БЗ1-21-863 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Мын 5 ширхэг компьютерыг 16.086.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. /2хх-ийн 146-147 дахь тал/

            - F1 компьютер, ТВ” ломбардын барьцаалдан зээлдүүлэх газрын бичиг /2хх-ийн 47-53 дахь тал/,

            - Хохирогч Н.Мын "... Би Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 8 ширхэг компьютер залилуулсан талаар гомдол гаргасан. Гэтэл 5 ширхэг компьютерын асуудлыг шалгаад 3 ширхэг компьютерын асуудлыг шалгаагүй үлдээсэн. Миний компьютерууд иж бүрэн тоглоомын зориулалттай угсарсан 3 ширхэг шинэ компьютер бөгөөд ашиглаж амжаагүй байсан. Нэг бүрийн үнийг 2.880.000 төгрөгөөр үнэлнэ. Миний компьютерыг манай төрсөн дүү Н.Хосбаяр хариуцаж ажиллаж байсан бөгөөд миний эзэмшлийн компьютер юм. Миний хувьд Э.Ваас 9.000.000 төгрөг, нэмж 5.500.000 төгрөг, нийт 14.500.000 төгрөг авсан. Үлдэгдэл мөнгөө яаралтай барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /3хх-ийн 7-8 дахь тал/,

            - Гэрч Н.Хосбаярын “... 2021 оны 01 дүгээр сард өдрийг нь сайн мэдэхгүй байна гадуур явж байхад манай төрсөн ах Н.М над руу залгаад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүнд 3 ширхэг компьютер аваачаад өгчих гэхээр нь Э.В гэдэг залууд аваачиж өгсөн. Тэр залуу 10 хоногийн дараа буцааж өгөх байсан боловч өгөөгүй, хугацаа сунгасан ба өдрийн 13.000 төгрөгөөр тооцож, 10 хоногийн 130.000 төгрөг өгөх байсан ба 10 хоногийн мөнгөө тэр үед өгсөн.... В гэх хүний утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан ба компьютер хүлээлгэж өгсөн газар нь очсон чинь хаалга үүд нь цоожтой байсан. Миний хүлээлгэж өгсөн компьютерууд тоглоомын зориулалттай I3 9100 модельтой шинээр угсарсан компьютерууд байсан. Манай ах Н.М албан ёсны хохирогчоор нь явж байгаа, ахын эзэмшлийн компьютерууд байсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 10-11 дэх тал/,

            - Яллагдагч Г.Эын: “...Н.Маас 5 ширхэг компьютер аваад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар сургуулийн автобусны буудал дээр байрлах F1 компьютер ТВ барьцаалан зээлдүүлэх газарт 10.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж залилан мэхэлсэн. Э.В ах бид хоёр уг мөнгийг тал талаар нь хувааж авсан. Маас нийтдээ 9 ширхэг компьютер авсан гэж байгаа боловч 5 ширхэг компьютер дээр нь хамт явсан. Харин үлдсэн 3 ширхэг компьютер нь надад хамааралгүй, В ах ганцаараа явсан. Уг хэрэгт А гэх залуу ямар ч хамааралгүй” гэх мэдүүлэг /3хх-ийн 30-31 дэх тал/,

            - Яллагдагч Э.Вын “...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Э бид хоёр иргэн Маас нийтдээ 9 компьютер авснаас 5 компьютер дээр нь Э бид хоёр цуг явж үрсэн. Тухай үед Х.А гэх залууд ломбардад тавьсан газрын ойролцоо түрээсэлж тоглоно гэж худлаа яриад Г.Э бид хоёр ломбардад тавьсан. Ямар шалтгааны улмаас цуг явсан гэж яриад байгааг нь мэдэхгүй байна. харин 1 компьютер дээр нь ганцаараа явж авсан мөнгийг нь ганцаараа үрсэн. Мөн 3 ширхэг компьютер дээр нь дангаараа явсан. ... А, Б, Б нар очиж иргэн Маас 5 ширхэг компьютерыг аваад надад авч ирж өгсөн. Уг компьютеруудыг Эын гэрт аваачиж тавьсан. Би А яагаад гуйсан гэхээр өмнө нь Маас 3 компьютер аваад түрээсэлсэн байсан учраас дахиж түрээсэлнэ гэвэл сэжиглэх байх гэж бодоод хуурай дүү А дуудаад өөрийнхөө гэрт 5 ширхэг компьютер түрээслээд өгөөч Э бид хоёр тэмцээнд орох гэж байгаа юм гэж худлаа хэлсэн. Надтай хуурай ах дүүгийн холбоотой учраас А зөвшөөрсөн байх гэж бодож байна. А нь Э бид хоёрыг барьцаалан зээлдүүлэх газар уг компьтеруудыг тавина гэдгийг мэдээгүй. Ломбардын гадна машинд сууж байх үед тэр хавьд нэг айлд ороод компьютеруудыг тавина гэж хэлээд Г.Э бид хоёр ломбардад тавьчхаад буцаад орж ирээд А гэрт нь хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /3хх-ийн 33-34 дэх тал/,

            - Хохирогч Н.Мын “... 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Н.М гэх хүн 95692814 дугаарын утсаар миний 99108410 дугаар залгаж “компьютер түрээсэлмээр байна” гэж хэлсэн. Тэгээд би ярьж байгаад өөрийн 6.180.000 төгрөгийн үнэлгээтэй 10 дугаар үеийн i5 сепүтэй суурин компьютероо Н.Мын гэрийн хаяг болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 62 дугаар байрны 7 тоотод аваачиж өгсөн. Би Мтай “Иргэд хоорондын түрээсийн гэрээ хийсэн баталгаа” гаргаж компьютероо нэг өдрийн 180.000 төгрөгөөр 10 хоногийн хугацаатай түрээсэлсэн. Би 180.000 төгрөгийн Мын Хаан банкны 5013184362 тоот данснаас 179,900 төгрөгийг өөрийн хаан банкны 5037102595 тоот дансандаа авсан. Мтай холбогдож компьютероо авах гэтэл В ахад таны компьютерыг өгсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /3хх-ийн 56дахь тал/,

            - Гэрч Н.Мын "... 2021 оны 03 дугаар сарын сүүлээр манай найз Днь надад “манай хуурай ах байгаа юм, компьютерын тал дээр жаахан асуудалтай байна, чи манай ахтай нэг уулзаач” гэж хэлсэн. Тухайн үед надад цалин өгнө гэж хэлэхээр нь би зөвшөөрч Дамдинжавын хуурай ах В гэх хүнтэй уулзсан. В нь надад хандаж "... би хөдөөгийн харьяалалтай болохоор надад компьютер түрээслэх хүн олдохгүй байна, чи надад компьютер түрээслээд өгөх юм бол би түрээсийн хугацааг нь дуусахаас өмнө танай гэрт аваачиж өгье. Тэгээд надад компьютер түрээсийн мөнгө дээр нэмж 80.000 төгрөг өгнө гэж хэлсэн.тэгээд би зөвшөөрч М гэх хүнтэй утсаар холбогдож 6.180.000 төгрөгийн үнэтэй компьютерыг нь өдрийн 18.000 төгрөгөөр 10 хоногийн хугацаатай түрээсэлж өгсөн” гэх мэдүүлэг /3хх-ийн 59 дэх тал/,

            - Хөрөнгө эстимейнт ХХК -ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар 1 ширхэг компьютерыг 5.871.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3хх-ийн 65-66 дахь тал/

            - Хохирогч С.Лийн "... Би 2021 оны 05 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна фейсбүүк үзэж байтал “Altangerel” гэх нэртэй фейсбүүк хаягаас мөнгө өсгөж өгнө, найдвартай өмнө нь хөрөнгө оруулсан хүмүүс мөнгөө ашигтайгаа хувааж авсан байгаа шүү” гээд пост оруулсан байсан. ... В ярихдаа нэлээн судалгаатай олон жилийн туршлагатай гэсэн. Тэгээд Д гэх хүний Хаан банкны данс руу мөнгөө шилжүүлсэн. Гэтэл 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр миний данс руу “купоны ашиг” гэсэн утгатай 3600 000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр нь би энэ үеэс Вд итгэсэн. Тэгээд 18 100 000 төгрөгийг 100 долларын хамт Вын эхнэрийн данс руу шилжүүлсэн. Алтанбаганын Хаан банкны данс руу 2.500.000 төгрөг нийт 20.885.000 төгрөг шилжүүлснээс 3.600.000 төгрөгөө хасаад 17.285.000 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 238 дахь тал/,

            - Гэрч Х.А “... би хэдэн хоног сууж байгаад 3600 000 төгрөг болгоод Лэд ашиг гээд шилжүүлсэн. Тухайн мөнгийг В бид хоёр бет хийж олсон. Хэсэг хугацааны дараа аавын бие өвдөөд би уг ажлыг хийхээ больж Ваас салсан. Би өөрөөр Лээс мөнгө төгрөг аваагүй. Би авсан мөнгөө өсгөөд буцаагаад өгсөн. Үлдсэнийг нь би мэдэхгүй. В өөрөө авсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 247 дахь тал/,

            - Хохирогч Х.Лийн Хаан банкны депозит дансны хуулга /2хх-ийн 221 дэх тал/,

            - Яллагдагч Э.Вын “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолуудыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг

            - Хохирогч Д.Оы “... 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр фейсбүүк дээрээс 1-2 хоногийн хугацаанд маш сайн ашигтай гарах арилжаан дээр хөрөнгө оруулалт авна, эрсдэлийг би 100% даана гэсэн зарын дагуу А гэх эрэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харьцан  дугаарын дансанд 2022 оны 01 дүгээр сарын 25-наас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 10 удаагийн гүйлгээгээр 66 600 000 төгрөг шилжүүлэн залилуулсан. Уг А нь оруулсан хөрөнгө оруулалт бүрээс 25% өгнө гэж байгаад дараа нь холбогдохдоо 50% хувааж авъя гэж хэлсэн. Би өөртэй нь огт уулзаж байгаагүй. дугаарын утсаар болон фейсбүүк чатаар холбогддог. Дансыг нь цагдаагаас барилт хийчихсэн байна гэж хэлдэг байсан. Надад мөнгө огт өгөөгүй. Хамгийн сүүлийн байдлаар фейсбүүкээр 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр харуулсан 124 589 000 төгрөгийн барилт хийгдсэн гэсэн өөрийн дансны хуулгыг харуулсан. ...Би Аөд мөнгө зээлээгүй ба Аийг танихгүй. А нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1-2 хоногийн хугацаанд маш сайн ашиг гарах арилжаанд хөрөнгө оруулалт авна гэж бодит байдлыг нуух замаар намайг төөрөгдөлд оруулж надаас 66.600.000 төгрөг залилж авсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 124-125, 195 дахь тал/,

            - Хохирогч Д.Оаар яллагдагч М.Аийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 206-210 дахь тал/,

            - Яллагдагч М.Аийн “... 2022 оны 01 дүгээр сараас эхнээс эхлээд цахим тоглоом тоглодог байсан. Тэгээд В гэдэг хүнтэй уулзаад ах нь койн дээр арилжаа хийдэг гэж хэлсэн. Ингээд надад гар утасны дугаараа өгчих гээд миний 99326028 дугаарыг тэмдэглэж авсан.Тэгээд надад мөнгө төгрөг олж болох ажил байна, хэрэв ашигтай байх юм бол урамшуулал өгнө гэсэн. Тэгээд миний гар утасны сим карт, хаан банкны  гэсэн дансны дугаарын нэвтрэх нэр, нууц үгийг авсан. В ах надад хэлэхдээ койн өсөх юм бол урамшуулал өгөх боломжтой гэсэн. Үүнээс хойш В ах надтай холбогдохгүй удахаар нь сарын дараа өөрийн  дугаарыг сэргээж аваад хаан банкны  дугаарын дансны хуулгыг шалгуулахад миний дансаар 3 хүнээс мөнгө авсан байсан. Тэгэхээр нь би В ахыг найз Шинэзориг /холбоо барих утасны дугаар 90980622/-оос сурж байгаад В ахыг олоод уулзсан. Тэгтэл намайг В ах би тэр мөнгийг чинь өөрийнхөө дансаар авчихсан байгаа, чамд хамаагүй, би төлөөд өгчихнө гэсэн. Би тэгээд дараа нь В ахтай уулзах гээд цахим тоглоомын газруудаар хайгаад олоогүй. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэж санаж байна. Дахин В ахыг хайгаад олоод уулзахад би чиний мөнгийг өгнө гээд худлаа яриад яваад байсан. Үүний дараа В ах олдохоо байсан. Тухайн үед В ах нэг гар утасны дугаартай байсан. Одоо тэр дугаарыг нь санахгүй байна. 2022 оны 05 дугаар cap хүртэлх хугацаанд В ах надад янз бүрийн дугаар өгөхөөр нь тэр дугаар луу нь I залгаж ярьдаг байсан ба сүүлдээ гар утас нь холбогдохгүй байсан. Би 2022 оны 06 дугаар cap эхэлснээс хойш холбоо барьж чадаагүй. 2022 оны 07 дугаар cap гэж санаж байна. В ахыг ойр орчныхоо хүнээс сурахад цагдан хоригдчихсон гэж байсан. Үүнээс хойш би хохирогчийн мөнгийг өөрөө олж өгөх юм бодоод гадуур яваад байсан. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цагдаад баригдаад ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон. ... Надад мөнгө олох боломжтой гэж хэлсэн ба надтай цахим тоглоомын газар таарах бүрийдээ мөнгө олох боломж байна гээд байхаар нь бүгдийг нь өгсөн. Би нэвтрэх нэр, нууц үгээ, дугаартайгаа өгснийхөө төлөө В гэдэг хүнээс 1.000.000 орчим төгрөгийг хамт тоглож байсан найзуудынхаа дансаар авсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 198-221 дэх тал/,

            - Хохирогч Д.О, М.А нарын Хаан банкны депозит дансны хуулга /3хх-ийн 149-151 дэх тал/,

            - Хохирогч Д.О, М.А нарын хоорондоо чатаар харилцаж байсан захидлын хуулбарууд /3хх-ийн 127-146 дахь тал/,

            - Хаан банкны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 29/889 тоот албан бичигт “тоот дансыг ЙГ99052813 регистрийн дугаартай Мөнхтогтохын А эзэмшдэг ба уг дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаагүй байна” гэсэн /3хх-ийн 150 дахь тал/,

            - Яллагдагч Э.Вын “... эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 237-238 дахь тал/,

            - Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай тогтоол /3хх-ийн 106 дахь тал/

            - Гэрч Н.Х мэдүүлэг /4хх-ийн 10-11 дэх тал/,

            - “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ /4хх-ийн 23 дахь тал/

            - “Хаан банкны” депозит банкны дэлгэрэнгүй хуулга /4хх-ийн 120 дахь тал/,

            - М.Аийн гэрчээр өгсөн мэдүүлэг /4хх-ийн 170-172 дахь тал/,

            - Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /4хх-ийн 206-210 дахь тал/ зэрэг болно.

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.              

            Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:  

Шүүгдэгч Э.В нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр фейсбүүк цахим хаягт “мөнгөтэй хүн байвал хамтарч ажиллана өсгөж өгнө” гэсэн хуурамч зарыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд иргэн Г.Итай хамтарч ажиллахаар харилцан тохиролцож 13.600.000 төгрөгийг өөрийн эхнэр Э.Дын Хаан банкны 5031328462 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,  Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байхдаа фейсбүүк цахим орчинд 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр фейсбүүкээр “онлайн чиглэлийн бизнес санаа төлөвлөгөө лиценз бүх юм бэлэн байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зар оруулан 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Ш.Нтэй хуурамч гэрээ байгуулан хөрөнгө оруулалт нэрийн дор 4.000.000 төгрөгийг өөрийн эхнэр Э.Дын Хаан банкны 5031328462 дугаарын дансаар, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөгийн мөн дансаар тус тус шилжүүлэн авч 7.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан, мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байхдаа фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан фейсбүүк орчинд “мөнгө өсгөж өгнө” гэж бусдыг хуурамч зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хохирогч С.Лээс нийт 18.750.000 төгрөгийг өөрийн эхнэр Э.Дын Хаан банкны 5031328462 тоот дансаар шилжүүлэн авч залилсан, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байхдаа хохирогч Н.Маас 2021 оны 1 дүгээр сард “3 ширхэг компьютерыг ганцаараа түрээслээд өгнө” гэж залилж өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч “F1 компьютер ТВ” барьцаалан зээлдүүлэх газар барьцаалан  8.100.000 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч Г.Этай үйлдлээрээ нэгдэн бүлэглэж 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан сондор” хотхоны орчимд байрлах хүн амьдрах зориулалттай орон байрыг “тэмцээнд орно, цахим тоглоомын сайт ажиллуулах газар” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 14 хоногийн хугацаатай, хүүтэй, барьцаатай гэж дүр үзүүлсэн түрээсийн гэрээг А Б Б нараар бичгээр хийлгэж, хохирогч Б.Мын өмчлөлийн 19.900.000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг компьютерыг өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авч “F1 компьютер, ТВ” барьцаалан зээлдүүлэх газар барьцаалан залилсан, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “өөрийн танил Н.Мт 10 хоног түрээслээд өг” гэж хэлэн түүгээр дамжуулан хохирогч Н.Мын эзэмшлийн суурин компьютерыг түрээсийн гэрээ байгуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 5.871.000 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч М.Атэй үйлдлээрээ нэгдэж бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр цахим орчинд буюу фейсбүүк дээрээ 1-2 хоногийн хугацаанд “маш сайн ашиг гаргах боломжтой арилжаан дээр хөрөнгө оруулалт авна, эрсдэлийг 100 хувь даана” гэсэн зар тавьж  зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, зарын дагуу холбогдсон Д.Оаас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 10 удаагийн гүйлгээгээр М.Аийн эзэмшлийн хаан банкны 5564009856 дугаарын дансаар нийт 66.600.000 төгрөг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний буюу 66.600.000 төгрөгийн хохирол учруулан  залилсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь: хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Иы “...2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр фейсбүүкт мөнгөтэй хүн байвал хамтарч ажиллаад өсгөх боломж байна гээд зар тавьсан байхаар нь уг хүн рүү чат бичсэн. Уг хүн дугаараа өгчих уулзаж байгаад ярилцъя гэхээр нь би дугаараа өгсөн бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр надтай ирж уулзсан. Тухайн үед би Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 94 дүгээр байранд амьдардаг байсан юм. Уг залуу ирээд машин дотор уулзсан ба уг хүн гадаадын сайт дээр тэмцээнд бооцоо тавьж тоглодог байсан олон жил уг тоглоомыг тоглож бооцоо тавьсан их хэмжээний мөнгөөр бооцоо тавих юм бол ашиг олох гээд байна гэсэн. Тэгээд нэг үеийн залуучууд юм чинь хамтраад юм гэсэн зүйл ярьсан тэгээд уг хүн 1.2 сая төгрөг хэрэгтэй байна гээд 5031328462 дугаартай дансанд шилжүүлж авсан. Орой нь дахин холбогдоод 4 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би уг данс руу нь шилжүүлсэн. Маргааш өдөр нь мөнгөө найдвартай өсгөж байгаа гэж хэлээд мөн 2 сая төгрөг авсан 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөн 2.9 сая төгрөг авсан. Дараа нь нэг өдөр яриад ажил сайн явж байна удахгүй гаднаас мөнгө төгрөг ороод ирнэ гэж хэлсэн бөгөөд би тухайн үед компьютер сонирхоод явж байгаа талаараа хэлтэл манай найз компьютер зардаг би гайгүй сайныг нь хямдхан аваад өгье 3.5 сая төгрөгт таарсан гэж хэлсэн бөгөөд мөнгөө шилжүүлчих маргааш аваачаад өгье гэсэн. Тэгээд би Вын гэрт очиход найзтайгаа яриад байсан бөгөөд би итгээд 5913230602 Тайван гэсэн хүний  данс руу 3.5 сая төгрөг шилжүүлсэн юм гэх мэдүүлэг /1хх-ийн 31-32, 34 дэх тал/

Хаан банкны 5022643123 дугаартай Г.Иы депотиз дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 19 дэх тал/,

цахим орчинд яллагдагч Э.Вын “Өнөөдөр хамтраад мөнгө хийх хүн байна уу? ганц дансандаа мөнгөтэй хүнтэй хамтарна 95553423 чат эсвэл залгаарай” гэх зар /1хх-ийн 18 дахь тал/,

хохирогч Ш. “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр фэйсбүүкээр “онлайн чиглэлийн бизнес санаа төлөвлөгөө лиценз бүх юм бэлэн -а” гэсэн зарын дагуу 95643881 дугаар руу залгаад уулзахад Энхбатын В гэх хүн байсан ба тэр хүн порикс онлай бизнесээр арилжаа хийнэ гэж хэлсэн. Тэгээд арилжаа хийхэд эхний ээлжид 4.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэхээр нь Хаан банкны 5031328462 дугаарын данс руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр В над руу залгаад дахиад 3.000.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь мөн дээрх данс руу 3.000.000 төгрөгийг эхнэр Бүрэнтөгсийн данснаас шилжүүлсэн. гэх мэдүүлэг /1хх-ийн 119-120 дахь тал/,

Хаан банкны 5031328462 дугаартай, яллагдагч Э.Вын эхнэр Доржсүрэнгийн дансны хуулга /1хх-ийн 154-164 дэх тал/,

хохирогч Ш.Нэс 7.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх баримт /1хх-ийн 149-150 дахь тал/,

хохирогч Н.Мын: “2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө надаас компьютер түрээсэлж авч байсан А гэх залуу над руу утсаар ...5 ширхэг компьютер найзуудтайгаа нийлээд хөл хорионы үеэр түрээсэлмээр байна. Тэмцээнд орох гэж байгаа юмаа гэж утсаар ярьсан. ..13 цагийн үед Баянзүрх дүүргийн “Сувдан сондор” хотхоноос баруун урд байх нэг байранд 5 ширхэг компьютероо аваачиж өгсөн. Б гэх залуу надаас 2 ширхэг, Б 2 ширхэг, А гэх залуу нь 1 ширхэг иж бүрэн компьютерыг “иргэд хоорондын түрээсийн гэрээ” хийж, түрээсэлсэн. В, Э гэх 2 залуутай нийлээд миний компьютерүүдийг ломбардад тавьсан гэж А надад хэлсэн. 1 ширхэг иж бүрэн компьютер нь 4,420,000 төгрөгийн үнэтэй, нийт 5 ширхэг иж бүрэн компьютер нийлээд 22,100,000 төгрөгийн үнэтэй. ” гэх мэдүүлэг /2хх-ийн 16-17 дахь тал/,

гэрч Х.А: “...сайтдаа серверийн засвар хийх гэж байгаа юмаа, : ширхэг компьютер түрээслэх хэрэгтэй байна, чи Мыг таньдаг юм байна лээ. Чи өмнө нь түрээсэлж байсан болохоор чамд түрээслүүлэх байх, чи 2 найзыгаа . дуудаад манай гэрт ирээд, 5 ширхэг компьютер түрээсээр авчих гэж хэлсэн. Манай гэрийг “эгчийн гэр байгаа юмаа” гээд хэлчих гэсэн. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн найз Быг дуудсан. Тэр Б гээд найзыгаа хамт дагуулж ирсэн. Бид гурвыг Э, В хоёр түрээслээд өгчих гэж хэлсэн Тэр 2 тухайн компьютеруудаар “покерын онлайн сайтаа ажиллуулна” гэж хэлсэн. Би өмнө нь таньдаг байсан, М ах руу залгаад 5 ширхэг иж бүрэн компьютер түрээсэлье гэж ярьсан. Бид нар тухайн компьютеруудыг В ахын гэр  болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байдаг Халдвартын эмнэлгийн эсрэг талд 41 дүгээр байранд хүргүүлсэн. Батаа бид 2 түрээсийн ахыг тосож аваад компьютеруудыг Вын гэр лүү нь зөөж оруулаад ...нөгөө ахтай нийлээд компьютеруудыг угсардаг дараа нь би өөрийнхөө нэр дээр 2 ширхэг иж бүрэн компьютер түрээсэлж авахаар болоод гэрээн дээр гарын үсэг зурсан, ...хурууны хээгээ улаан тосоор дарсан. Б бас өөрийнхөө нэр дээр 2 ширхэг иж бүрэн компьютер түрээсэлж аваад гэрээн дээр гарын үсэг зурсан. А 1 иж бүрэн компьютер аваад гэрээн дээр гарын үсэг зурсан. ...5 ширхэг компьютер Вын гэрт үлдсэн. гэх мэдүүлэг /2хх-ийн 27-29 дэх тал/,

гэрч Э.Г: “...А, В 2 нь манайд бүртгэлгүй, манайхаар үйлчлүүлж байгаагүй. Харин Ганбаатарын Э нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 5 ширхэг иж  бүрэн компьютер барьцаанд тавьсан байна..., ... компьютерын хугацааг сунгасан, сунгаагүй эсэхийг нь би мэдэхгүй. Энэ талаар тухайн компьютеийг анх авсан Ундрахбаяр, захирал Мөнхсайхан нар мэдэж байгаа байх. ...цахим бүртгэлд бол ураагдаж зарагдсан гэж харагдаж байна. ...хяналтын камертай, бичлэгээ 30 хоног хадгалдаг. Ундрахбаярын оронд 2 хоног түр ажиллаж байгаа болохоор би сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /2хх-ийн 31-33 дахь тал/, гэрч Б.Ундрахбаярын: “...“2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш Монгол 3 дугаар сургуулийн баруун талд байдаг “F-1” нэртэй ломбардад ажилладаг. ...Х.А манайхаар үйлчлүүлж байгаагүй. Г.Э нь барьцаанд юм тавих үед Э.Втай хамт ирж байсан....тухайн үед Г.Э нь иргэний үнэмлэхийн лавлагаа тавьсан. ...тухайн үед тэр компьютеруудыг зарагдаж байгаа цахим тоглоомын газраас худалдаж авсан гэж ярьж байсан..., 1.300,000 төгрөгийг манай захирал болох Мөнхсайханы 5028715194 гэсэн Хаан банкны данснаас Г.Эын данс руу шилжүүлсэн. ...тухайн үед журмаа Г.Эт уншиж танилцуулан гарын үсэг зуруулсан. ...хүлээлгийн 20 хоног нь дууссан болохоор нь дотоод журмынхаа дагуу өөрсдийнхөө “F-1 ” гэсэн фейсбүүк групп дээр компьютер зарах группүүд дээр зар тавиад, тухайн компьютерыг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 1,600,000 төгрөгөөр зарсан. ...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр..., ...14 хоногийн хугацаатай 10,000,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...тухайн үед Г.Э нь иргэний үнэмлэхийн лавлагаа тавьсан. Э.Втай гэх залуугийн хамт 17 цаг өнгөрч байх үед ирсэн. Тухайн үед В гэх залуу бас иргэний үнэмлэхийн лавлагаагаа үзүүлж байсан. ...10,000,000 төгрөгийг захирал Мөнхсайханы 5028715194 гэсэн хаан банкны данснаас Г.Эын данс руу шилжүүлсэн. ...2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зарсан. Би “ Э, Э.В гэх хүмүүсийг танихгүй. Манай F1 ломбардад Г.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 9 дүгээр үеийн ай-3 үзүүлэлттэй суурин компьютер барьцаалж зээл авсан. 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үзүүлэлт өндөртэй нийт 5 ширхэг иж бүрэн суурин компьютер барьцаалж зээл авсан. Тэгээд Ганбаатарын Э нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбараар зээл авч байсан. Хамт ах нь гэх залуу явж байсан ба иргэн үнэмлэхийн хуулбарыг нь үзэхэд Энхбатын В гэсэн бичиг баримттай байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 35-38, 91 дэх тал/,

төлбөр тооцоо болон иж бүрэн компьютер хүлээлцсэн баримт /2хх-ийн 59-63 дахь тал/,

Дамно ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний БЗ1-21-863 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Мын 5 ширхэг компьютерийг 16.086.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. /2хх-ийн 146-147 дахь тал/,

F1 компьютер, ТВ” ломбардын барьцаалдан зээлдүүлэх газрын бичиг /2хх-ийн 47-53 дахь тал/,

хохирогч Н.Мын "... Би Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 8 ширхэг компьютер залилуулсан талаар гомдол гаргасан. Гэтэл 5 ширхэг компьютерын асуудлыг шалгаад 3 ширхэг компьютерын асуудлыг шалгаагүй үлдээсэн. Миний компьютерууд иж бүрэн тоглоомын зориулалттай угсарсан 3 ширхэг шинэ компьютер бөгөөд ашиглаж амжаагүй байсан. Нэг бүрийн үнийг 2.880.000 төгрөгөөр үнэлнэ. Миний компьютерыг манай төрсөн дүү Н.Хосбаяр хариуцаж ажиллаж байсан бөгөөд миний эзэмшлийн компьютер юм. гэх мэдүүлэг /3хх-ийн 7-8 дахь тал/,

гэрч Н.Х “... 2021 оны 01 дүгээр сард өдрийг нь сайн мэдэхгүй байна гадуур явж байхад мана төрсөн ах Н.М над руу залгаад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүнд 3 ширхэг компьютер аваачаад өгчих гэхээр нь Э.В гэдэг залууд аваачиж өгсөн. Тэр залуу 10 хоногийн дараа буцааж өгөх байсан боловч өгөөгүй, хугацаа сунгасан ба өдрийн 13.000 төгрөгөөр тооцож, 10 хоногийн 130.000 төгрөг өгөх байсан ба 10 хоногийн мөнгөө тэр үед өгсөн.... В гэх хүний утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан ба компьютер хүлээлгэж өгсөн газар нь очсон чинь хаалга үүд нь цоожтой байсан. Миний хүлээлгэж өгсөн компьютерууд тоглоомын зориулалттай I3 9100 модельтой шинээр угсарсан компьютерууд байсан. Манай ах Н.М албан ёсны хохирогчоор нь явж байгаа, ахын эзэмшлийн компьютерууд байсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 10-11 дэх тал/,

яллагдагч Г.Эын: “...Н.Маас 5 ширхэг компьютер аваад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар сургуулийн автобусны буудал дээр байрлах F1 компьютер ТВ барьцаалан зээлдүүлэх газарт 10.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж залилан мэхэлсэн. Э.В ах бид хоёр уг мөнгийг тал талаар нь хувааж авсан. Маас нийтдээ 9 ширхэг компьютер авсан гэж байгаа боловч 5 ширхэг компьютер дээр нь хамт явсан. Харин үлдсэн 3 ширхэг компьютер нь надад хамааралгүй, В ах ганцаараа явсан. Уг хэрэгт А гэх залуу ямар ч хамааралгүй” гэх мэдүүлэг /3хх-ийн 30-31 дэх тал/, 

хохирогч Н.Мын “...2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Н.М гэх хүн 95692814 дугаарын утсаар миний 99108410 дугаар залгаж “компьютер түрээсэлмээр байна” гэж хэлсэн. Тэгээд би ярьж байгаад өөрийн 6.180.000 төгрөгийн үнэлгээтэй 10 дугаар үеийн i5 сепүтэй суурин компьютероо Н.Мын гэрийн хаяг болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 62 дугаар байрны 7 тоотод аваачиж өгсөн. Би Мтай “Иргэд хоорондын түрээсийн гэрээ хийсэн баталгаа” гаргаж компьютероо нэг өдрийн 180.000 төгрөгөөр 10 хоногийн хугацаатай түрээсэлсэн. Би 180.000 төгрөгийн Мын Хаан банкны 5013184362 тоот данснаас 179,900 төгрөгийг өөрийн хаан банкны 5037102595 тоот дансандаа авсан. Мтай холбогдож компьютероо авах гэтэл В ахад таны компьютерыг өгсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /3хх-ийн 56дахь тал/,

гэрч Н.Мын "... 2021 оны 03 дугаар сарын сүүлээр мана найз Дамдинжав нь надад “манай хуурай ах байгаа юм, компьютерын тал дээр жаахан асуудалтай байна, чи манай ахтай нэг уулзаач” гэж хэлсэн. Тухайн үед надад цалин өгнө гэж хэлэхээр нь би зөвшөөрч Дамдинжавын хуурай ах В гэх хүнтэй уулзсан. В нь надад хандаж "... би хөдөөгийн харьяалалтай болохоор надад компьютер түрээслэх хүн олдохгүй байна, чи надад компьютер түрээслээд өгөх юм бол би түрээсийн хугацааг нь дуусахаас өмнө танай гэрт аваачиж өгье. Тэгээд надад компьютер түрээсийн мөнгө дээр нэмж 80.000 төгрөг өгнө гэж хэлсэн.тэгээд би зөвшөөрч М гэх хүнтэй утсаар холбогдож 6.180.000 төгрөгийн үнэтэй компьютерыг нь өдрийн 18.000 төгрөгөөр 10 хоногийн хугацаатай түрээсэлж өгсөн” гэх мэдүүлэг /3хх-ийн 59 дэх тал/,

хөрөнгө эстимейнт ХХК -ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар 1 ширхэг компьютерыг 5.871.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3хх-ийн 65-66 дахь тал/,

 хохирогч С.Лийн "... Би 2021 оны 05 дугаар сарын сүүлээр шиг занагдаж байна фейсбүүк үзэж байтал “Altangerel” гэх нэртэй фейсбүүк хаягаас мөнгө өсгөж өгнө, найдвартай өмнө нь хөрөнгө оруулсан хүмүүс мөнгөө ашигтайгаа хувааж авсан байгаа шүү” гээд пост оруулсан байсан. ... В ярихдаа нэлээн судалгаатай олон жилийн туршлагатай гэсэн. Тэгээд Д гэх хүний Хаан банкны данс руу мөнгөө шилжүүлсэн. Гэтэл 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр миний данс руу “купоны ашиг” гэсэн утгатай 3600 000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр нь би энэ үеэс Вд итгэсэн. Тэгээд 18 100 000 төгрөгийг 100 долларын хамт Вын эхнэрийн данс руу шилжүүлсэн. Алтанбаганы Хаан банкны данс руу 2.500.000 төгрөг нийт 20.885.000 төгрөг шилжүүлснээр 3.600.000 төгрөгөө хасаад 17.285.000 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 238 дахь тал/,

гэрч Х.А “... би хэдэн хоног сууж байгаад 3600 000 төгрөг болгоод Лэд ашиг гээд шилжүүлсэн. Тухайн мөнгийг В бид хоёр бет хийж олсон. Хэсэг хугацааны дараа аавын бие өвдөөд би уг ажлыг хийхээ больж Ваас салсан. Би өөрөөр Лээс мөнгө төгрөг аваагүй. Би авсан мөнгөө өсгөөд буцаагаад өгсөн. Үлдсэнийг нь би мэдэхгүй. В өөрөө авсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 247 дахь тал/, хохирогч Х.Лийн Хаан банкны депозит дансны хуулга /2хх-ийн 221 дэх тал/,

хохирогч Д.Оы “... 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр фейсбүүк дээрээс 1-2 хоногийн хугацаанд маш сайн ашигтай гарах арилжаан дээр хөрөнгө оруулалт авна, эрсдэлийг би 100% даана гэсэн зарын дагуу А гэх эрэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харьцан 5564009856 дугаарын дансанд 2022 оны 01 дүгээр сарын 25-наас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 10 удаагийн гүйлгээгээр 66 600 000 төгрөг шилжүүлэн залилуулсан. Уг А нь оруулсан хөрөнгө оруулалт бүрээс 25% өгнө гэж байгаад дараа нь холбогдохдоо 50% хувааж авъя гэж хэлсэн. Би өөртэй огт уулзаж байгаагүй. 99326028 дугаарын утсаар болон фейсбүүк чатаар холбогддог. Дансыг нь цагдаагаас барилт хийчихсэн байна гэж хэлдэг байсан. Надад мөнгө огт өгөөгүй. Хамгийн сүүлийн байдлаар фейсбүүкээр 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр харуулсан 124 589 000 төгрөгийн барилт хийгдсэн гэсэн өөрийн дансны хуулгыг харуулсан. ...Би Аөд мөнгө зээлээгүй ба Аийг танихгүй. А нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1-2 хоногийн хугацаанд маш сайн ашиг гарах арилжаанд хөрөнгө оруулалт авна гэж бодит байдлыг нуух замаар намайг төөрөгдөлд оруулж надаас 66.600.000 төгрөг залилж авсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 124-125, 195 дахь тал/,

хохирогч Д.Оаар яллагдагч М.Аийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 206-210 дахь тал/,

яллагдагч М.Аийн “... 2022 оны 01 дүгээр сараас эхнээс эхлээд цахим тоглоом тоглодог байсан. Тэгээд В гэдэг хүнтэй уулзаад ах нь койн дээр арилжаа хийдэг гэж хэлсэн. Ингээд надад гар утасны дугаараа өгчих гээд миний 99326028 дугаарыг тэмдэглэж авсан.Тэгээд надад мөнгө төгрөг олж болох ажил байна, хэрэв ашигтай байх юм бол урамшуулал өгнө гэсэн. Тэгээд миний гар утасны сим карт, хаан банкны 5564009856 гэсэн дансны дугаарын нэвтрэх нэр, нууц үгийг сан. В ах надад хэлэхдээ койн өсөх юм бол урамшуулал өгөх боломжтой гэсэн. Үүнээс хойш В ах надтай холбогдохгүй удахаар нь сарын дараа өөрийн 326028 дугаарыг сэргээж аваад хаан банкны 5564009856 дугаарын дансны уулгыг шалгуулахад миний дансаар 3 хүнээс мөнгө авсан байсан. Тэгэхээр нь би В ахыг найз Шинэзориг /холбоо барих утасны дугаар 90980622/-оос сурч айгаад В ахыг олоод уулзсан. Тэгтэл намайг В ах би тэр мөнгийг чинь өөрийнхөө дансаар авчихсан байгаа, чамд хамаагүй, би төлөөд өгчихнө гэсэн. Би тэгээд дараа нь В ахтай уулзах гээд цахим тоглоомын газруудаар хайгаад олоогүй. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэж санаж байна. Дахин В ахыг хайгаад олоод уулзахад би чиний мөнгийг өгнө гээд худлаа яриад яваад байсан. Үүний дараа В ах олдохоо байсан. Тухайн үед В ах нэг гар утасны дугаартай байсан. Одоо тэр дугаарыг нь санахгүй байна. 2022 оны 05 дугаар cap хүртэлх хугацаанд В ах надад янз бүрийн дугаар өгөхөөр нь тэр дугаар луу нь I залгаж ярьдаг байсан ба сүүлдээ гар утас нь холбогдохгүй байсан. Би 2022 оны 06 дугаар cap эхэлснээс хойш холбоо барьж чадаагүй. 2022 оны 07 дугаар cap гэж санаж байна. В ахыг ойр орчныхоо хүнээс сурахад цагдан хоригдчихсон гэж байсан. Үүнээс хойш би хохирогчийн мөнгийг өөрөө олж өгөх юм бодоод гадуур яваад байсан. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цагдаад баригдаад ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон. ... Надад мөнгө олох боломжтой гэж хэлсэн ба надтай цахим тоглоомын газар таарах бүрийдээ мөнгө олох боломж байна гээд байхаар нь бүгдийг нь өгсөн. Би нэвтрэх нэр, нууц үгээ, дугаартайгаа өгснийхөө төлөө В гэдэг хүнээс 1.000.000 орчим төгрөгийг хамт тоглож байсан найзуудынхаа дансаар авсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 198-221 дэх тал/,

хохирогч Д.О, М.А нарын Хаан банкны депозит дансны хуулга /3хх-ийн 149-151 дэх тал/,

хохирогч Д.О, М.А нарын хоорондоо чатаар харилцаж байсан захидлын хуулбарууд /3хх-ийн 127-146 дахь тал/,

Хаан банкны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 29/889 тоот албан бичигт “ 5564009856 тоот дансыг ЙГ99052813 регистрийн дугаартай Мөнхтогтохын А эзэмшдэг ба уг дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаагүй байна” гэсэн тодорхойлолт /3хх-ийн 150 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагч өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна.  Шүүгдэгч Э.В нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр фейсбүүк цахим хаягт “мөнгөтэй хүн байвал хамтарч ажиллана өсгөж өгнө” гэсэн хуурамч зарыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд иргэн Г.Итай хамтарч ажиллахаар харилцан тохиролцож 13.600.000 төгрөгийг өөрийн эхнэр Э.Дын Хаан банкны  тоот дансаар шилжүүлэн авч залилсан, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байхдаа фейсбүүк цахим орчинд 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр фейсбүүкээр “онлайн чиглэлийн бизнес санаа төлөвлөгөө лиценз бүх юм бэлэн байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зар оруулан 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Ш.Нтэй хуурамч гэрээ байгуулан хөрөнгө оруулалт нэрийн дор 4.000.000 төгрөгийг өөрийн эхнэр Э.Дын Хаан банкны  дугаарын дансаар, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөгийн мөн дансаар тус тус шилжүүлэн авч 7.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан, мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байхдаа фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан фейсбүүк орчинд “мөнгө өсгөж өгнө” гэж бусдыг хуурамч зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хохирогч С.Лээс нийт 18.750.000 төгрөгийг өөрийн эхнэр Э.Дын Хаан банкны  тоот дансаар шилжүүлэн авч залилсан, 2021 оны 01 дүгээр сард хохирогч Н.Маас “3 ширхэг компьютерыг ганцаараа түрээслээд өгнө” гэж  зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, өөрсдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч “F1 компьютер ТВ” барьцаалан зээлдүүлэх газар барьцаалан залилж, 8.100.000 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч Г.Этай бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан сондор” хотхоны орчимд байрлах хүн амьдрах зориулалттай орон байрыг “тэмцээнд орно, цахим тоглоомын сайт ажиллуулах газар” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 14 хоногийн хугацаатай, хүүтэй, барьцаатай гэж дүр үзүүлсэн түрээсийн гэрээг бичгээр байгуулж, хохирогч Б.Мын өмчлөлийн 19.900.000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг компьютерыг “түрээслээд өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, өөрсдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч “F1 компьютер, ТВ” барьцаалан зээлдүүлэх газар барьцаалан залилсан, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “өөрийн танил Н.Мт 10 хоног түрээслээд өг” гэж хэлэн түүгээр дамжуулан хохирогч Н.Мын эзэмшлийн суурин компьютерыг түрээсийн гэрээ байгуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 5.871.000 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч М.Атэй бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр цахим орчинд буюу фейсбүүк дээрээ 1-2 хоногийн хугацаанд “маш сайн ашиг гаргах боломжтой арилжаан дээр хөрөнгө оруулалт авна, эрсдэлийг 100 хувь даана” гэсэн зар тавьж  зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, зарын дагуу холбогдсон Д.Оаас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 10 удаагийн гүйлгээгээр М.Аийн эзэмшлийн хаан банкны  дугаарын дансаар нийт 66.600.000 төгрөг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний буюу 66.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцох саналтай байна” гэв.

Хохирогч Д.Оы өмгөөлөгч С.Батдэлгэр гэм буруугийн дүгнэлтдээ: “Энэ хүний үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Энэ хүн өөрөө энэ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Яллагдагчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. Хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг харгалзан үзэх ёстой. Түүнээс биш шүүгдэгч, яллагдагч өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээхгүй гэх утгаар юуг ч ярьж болно гэдэг байдлаар хандаж болохгүй. Бусад хүний үйлдсэн гэмт хэргийн талаар энэ хүн үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Гэтэл энэ шүүх танхимд дан мэдрэл муутай хүмүүс сууж байгаа юм шиг хандаж байна. Өмнө нь ярьсан зүйлээс эсрэг зүйл яриад тэгснээ би тэгж хэлээгүй, би санахгүй байна гэх зэргээр сэтгэцийн хувьд юм аа санаж мартдаг болсон юм уу. Эсвэл энд байгаа хүмүүсийг доромжлоод байгаа юм уу. Зөвхөн Ваас 66 сая төгрөг гаргуулахаар улсын яллагчийн зүгээс санал оруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ хэрэг дээр хамтран оролцсон хүмүүс өөрт оногдох хэсгээ нөхөн төлөх үүрэгтэй. А, Д, А, Маргад-Эрдэнэ гэх зэрэг хүмүүс Оы хэрэг дээр татагдаж орж ирэхдээ  тэр хүмүүс хохирол төлбөргүй гээд явж байх юм уу. Энэ нь шударга ёсны зарчим болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас Маргад-Эрдэнэ гэх хүний данс руу 19 сая 400 мянган төгрөг орсон байгаа. Оаас Маргад-Эрдэнийн 5302 дугаартай данс руу 10 сая төгрөг орсон, Аийн дансаар дамжаад Маргад-Эрдэнийн данс руу  9 сая 400 мянган төгрөг орсон. Нийт 19 сая 400 мянган төгрөг Маргад-Эрдэнийн данс руу орсон байна. А гэх хүний дансруу Аийн дансаар дамжаад 1 сая 90 мянган төгрөг орсон. Үүн дээр А бас холбоотой байгаа. Аийн дансаар дамжин Вын данс руу 2 сая 900 мянган төгрөгөөр 3 удаа буюу 8 сая 700 мянган төгрөг Төрийн банкны данс руу дамжин орсон. Үлдсэн 46 сая 600 мянган төгрөг нь Дын данс руу орсон байгаа. Ийм дансны хуулгаар бүрэн нотлогдож байгаа зүйл дээр А, Д, А, Маргад-Эрдэнэ зэрэг хүмүүсийг үлдээгээд зөвхөн би аваад хэрэглэсэн ш дээ гэж хэлсэн Вын үгээр энэ хүнээс хохирлыг гаргуулахаар шийдэх нь боломжгүй байна гэж үзэж байна. Иймд нэгэнт шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүнийг гэм буруутай гэж тооцохоос өөр арга байхгүй. Энэ хүнтэй хамт энэ хэрэг дээр нөгөө хүмүүсийг нь шийдсэн бол хэргийн бодит байдлыг тал бүрээс бүрэн тогтоогдох байсан. Гэтэл энэ хүнийг хуулийн асуудлаас болоод ганцааранг нь оруулаад ирж байгаа нь  хохирлын асуудлыг шийдэхэд төвөгтэй ийм асуудлыг үүсгэж байна. В гэх хүний Төрийн банкны  гэх данс руу орсон 8 сая 700 мянган төгрөгийг Ваас гаргуулж өгнө үү. Үлдэгдэл бусад хохирлыг А, Д, А, Маргад-Эрдэнэ гэх хүмүүсээс тухайн хохирлыг гаргуулъя” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга гэм буруугийн дүгнэлтдээ: “Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй танилцлаа. Шүүгдэгч болон миний байр суурь адил байгаа. Хавтаст хэрэгт тулгуурлан гаргасан хэргийн зүйлчлэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зүйлчлэл нь хуульд нийцсэн байна. Хохирогч нарт 139.821.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь энэ заалтад заасан зүйл ангитай тохирч байна. Үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа. Хохирлын хувьд Идэрчулуунаас 13.600.000 төгрөгөөс 1.500.000 төгрөгийн хохирол төлсөн нь баримтаар тогтоогдсон. 12.100.000 төгрөгийн хохирол үлдсэн гэж байгаа. Шүүгдэгч болон шүүгдэгчийн эхнэр 2 сая төгрөг, дүү нь 500.000 төгрөг нийт 3.700.000 төгрөг төлсөн. Шүүгдэгчийг мөрдөн шалгах ажиллагааны үед хавтаст хэрэгтэй хуульд заасан үндэслэл журмын дагуу танилцуулаагүй. Хавтаст хэрэгтэй хохирогч нарыг танилцуулсан гэж үзэхэд эргэлзээтэй.  Энэ бол хохирогч нараас өмнөх хурал хойшлоход яригдсан асуудал. Хавтаст хэрэгтэй танилцуулсан бол энэ маргаантай байгаа хохирлын асуудал тодорхой харагдаж байгаа. Өмнөх хурал дээр ярьсан тул. Миний зүгээс энэ талаар мөрдөгчид нь хэлж байсан. Идэрчулууны  хохирлоос 3.700.000 төгрөгийг төлсөн гэдгээр хохирлыг тооцож өгнө үү. Үлдэгдэл төлбөр нь 9.900.000 төгрөг байна. Н дээр 7.000.000 төгрөгийг төлсөн. Улсын яллагчийн зүгээс 3.200.000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 3.800.000 төгрөг төлнө гэх санал дээр үүнийг бүрэн төлснөөр тооцож өгнө үү. Лийн хувьд 18.750.000 төгрөгийн хохирол дээр 3.600.000 төгрөгийг нь төлсөн тул одоо төлөх төлбөр нь 15.150.000 төгрөг, Мын хувьд 33.871.000 төгрөгөөс 14.500.000 төгрөгийг хасаад 19.371.000 төгрөгийн хохирлыг, Од 66.600.000 төгрөгийг В хариуцна гэх байдлаар хохирлыг шийдүүлэх байр суурьтай байна. Нөгөө талаар хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс ярьж байгаа  А, Д, А, М нарын нэр бүхий хүмүүс Од холбогдсон. Би хэргийг шүүхийн шатанд ирснээс хойш  хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа. Гэм буруугийн өмнөх хурал дээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоох зорилгоор болон үйлдэл холбогдлыг эргэлзээгүйгээр тогтоож, нотолбол зохих байдлыг эргэлзээгүйгээр тогтоох зорилгоор санал тавьсныг шүүх хүлээж авсан. Гэтэл энэ ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй. В бол өөрөө дансгүй тул нэр бүхий хүмүүсийн дансыг ашиглан энэ хүмүүсийн мөнгийг авсан, өөртөө захиран зарцуулсан. Өөрөө бэт тавьж арилжаа хийсэн, цэнэглэсэн гэсэн мэдүүлгийг тогтмол мэдүүлдэг. 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн захирамжаар хэрэг буцахаар байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлд заасны дагуу нэр бүхий хүмүүсийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлд заасны дагуу хамжигч юм уу зэрэг хамтран оролцогчийн ямар төрөлтэй байгааг хүсэлтээ тавиад тогтоох бүрэн боломж байсан. Өнөөдөр бол бид  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд шилжүүлж ирсэн хавтаст хэргийн хүрээнд л ярьж байгаа. Хавтаст хэргийн хүрээнд л миний үйлчлүүлэгч хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Түүнээс биш хүний өмнөөс хэрэг үүрээд байгаа юм биш. Хийсэн хэрэгтээ харамсаж байгаа.  Хохирогч нарт хохирлыг нөхөн төлнө. Ар гэрийнхэнтэй нь уулзана” гэв.

            Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны,  гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

          Залилах үйлдэл нь элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх, урьдаас төлөвлөж зохиомол байдлыг бий болгох, хуурамч бичиг баримт үйлдэх, дүр үзүүлсэн гэрээ хэлцэл хийх зэргээр хохирогчид итгэл үнэмшил төрүүлсэн идэвхтэй идэвхгүй үйлдлүүдийг хийж  бусдын өмч болон өмчлөх эрхийг буцаан өгөх зорилгогүйгээр өөртөө шилжүүлэн авах аргаар илэрхийлэгддэг.

          Шүүгдэгч Э.Вын дээрх үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Прокуророос шүүгдэгч Э.Вд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг бусадтай бүлэглэн болон ганцаараа “цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч Э.В нь бусдыг залилсан үйлдэлдээ маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хохирлыг бүгдийг би барагдуулна гэсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагч “шүүгдэгч Э.Выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалах, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв.

хохирогч Д.Оы өмгөөлөгч С.Батдэлгэр эрүүгийн хариуцлагын саналдаа: “Эрүүгийн хариуцлага тал дээр хэлэх зүйлгүй. Улсын яллагчийн санал тохирч байна гэж үзэж байна” гэв.

шүүгдэгч Э.Вын өмгөөлөгч Ж.Гантулга эрүүгийн хариуцлагын саналдаа: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн бөгөөд 19.300.000 төгрөгийн хохирол барагдуулсан зэргийг харгалзаж үзнэ үү. Аав нь эрүүл мэндийн хувьд эмчилгээ шинжилгээ хийлгэх гээд гадагшаа явсан. Ар гэрийнхэн нь хохирол төлөхөө илэрхийлсэн, өөрөө ч төлөхөө илэрхийлсэн. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж 3 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж залилсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгч Э.Вд ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад 4 жилийн хугацаагаар хорих ялыг сонгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Вын цагдан хоригдсон 230 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Бусад асуудал:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч тус бүрээр тооцоолбол:

Хохирогч Г.Ид 13.600.000 төгрөгийн хохирол учирснаас 1.500.000төгрөг төлөгдөж 12.100.000 төгрөг төлөгдөөгүй, шүүгдэгч нь эхнэр ар гэрээс 500.000, 1.500.000, 200.000 гэх зэргээр мөнгө төлсөн боловч баримтгүй нотлогдохгүй, хохирогч Ш.Нд 7.000.000 төгрөгийн хохирол учирснаас бүгдийг төлсөн гэх боловч хохирогч 3.600.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад, 2.000.000 төгрөгийг шүүхийн шатанд авснаа мэдүүлсэн бөгөөд үлдэгдэл 1.800.000 төгрөгийг шүүгдэгчээс төлсөн гэх баримтгүй байх тул төлөгдөөгүй гэж дүгнэсэн, хохирогч С.Лэд 18.750.000 төгрөг болон 100 долларын хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны үед 3.600.000 төгрөг, шүүхийн шатанд 2.500.000 төгрөг авснаа  мэдүүлсэн бөгөөд үлдэгдэл 15.150.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн, хохирогч Н.Мт 33.871.000 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 9.000.000 төгрөг, шүүхийн шатанд 5.500.000 төгрөг төлөгдөж үлдэгдэл 19.371.000 төгрөгийг шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Од 66.600.000 төгрөгийн хохирол учирснаас эргэн төлөгдөөгүй, шүүгдэгч нь М, О нарт учруулсан хохирлыг бүгдийг би хариуцан төлнө Э, А нарт хамаагүй энэ мөнгийг би бүгдийг өөртөө зарцуулж мөрийтэй тоглоом тоглож өрөнд өгч хэрэглэсэн гэж мэдүүлж байна. 

  Иймд шүүгдэгч Э.Ваас гэм хорын хохиролд 115.021.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Ид 12.100.000 төгрөг, Н.Мт 19.371.000 төгрөг, С.Лэд 15.150.000 төгрөг, Ш.Нд 1.800.000 төгрөг, Д.Од 66.600.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв. 

Хохирогч Д.О нь шүүгдэгчтэй харьцаж байгаагүй, Атэй холбогдож мөнгөө хэлсэн данс руу нь шилжүүлдэг байсан тул Аөөс мөнгөө нэхэмжилнэ гэх бөгөөд хэргийн материалд хохирогчийн А рүү шилжүүлсэн мөнгийг тэр дор нь В эхнэр Дын данс руу шилжүүлэн авч байсан нь дансны хуулга баримтаар тогтоогдсон, шүүгдэгч би өөрөө бүх хохирлыг төлнө гэх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Э.Вын цагдан хоригдсон 230 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.В урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч овогт Э. Выг “бусадтай бүлэглэн болон

ганцаараа хуурч мэхэлж, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.В-ыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.В-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.В-ын цагдан хоригдсон 230 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.В-аас гэм хорын хохиролд 115.021.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Ид 12.100.000 төгрөг, Н.М-т 19.371.000 төгрөг, С.Л-эд 15.150.000 төгрөг, Ш.Н-д 1.800.000 төгрөг, Д.Од 66.600.000 төгрөгийг тус тус олгосугай.  

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган хадгалсугай.

            7. Шүүгдэгч Э.В-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.АЮУШЖАВ