Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 102/2019/01278

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2019/01278

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С Байгууллага-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Ө” ХХК-д холбогдох,

 

хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С  нь 2001 оноос С-н3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9.796 м2 газрыг эзэмших эрхийг авч, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тус    нь 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Ө трейд” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч  дугаар    нь өөрийн эзэмшлийн 9,796м2 талбай бүхий газраасаа 4,484 м2 газрыг “Ө трейд” ХХК-д шилжүүлэх, үүний хариуд “Ө трейд” ХХК нь тус газарт орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга барьж, уг орон сууцны барилгаас тодорхой хэсгийг  дугаар   ийн ажилчдад 10 хувийн хөнгөлөлттэйгээр худалдаж, тэднийг орон сууцаар хангахаар болсон. Мөн   ийн үлдэх 3,932 м2 талбайд хүүхдийн тоглоомын талбайг тохижуулж өгөх,   ийн байрыг засварлах зэрэг ажлыг хийхээр харилцан тохиролцсон. Ингээд нэхэмжлэгч болон хариуцагч талуудын байгуулсан гэрээг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2007 оны 11 дүгээр сарын 19- ний өдөр 577 дугаартай захирамж гаргаж  дугаар   ийн эзэмшиж байсан газраас 4,484 м2 хэмжээтэй газрыг “Ө трейд” ХХК-д шилжүүлсэн байдаг.

Харамсалтай нь “Ө трейд” ХХК нь 2015 он хүртэл уг хүлээн авсан газрыг эзэмшиж байсан атлаа газарт ямар ч барилгын суурь тавиагүй, мөн гэрээгээр хүлээсэн бусад үүргээ огт биелүүлээгүй болно. Ингээд Нийслэлийн засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр А/1009 дугаартай захирамж гарган “газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй”, “газрын төлбөрөө төлөх үүргээ биелээгүй” гэсэн үндэслэлээр “Ө трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, улмаар 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 4,484 м2 газрыг  дугаар   т буцаан олгосон. Гэтэл “Ө трейд” ХХК нь өөрийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг дарга хүчингүй болгосон нь, мөн өөрийнх нь эзэмшиж байсан газрыг  дугаар   т буцаан олгосон нь хууль бус гэж Захиргааны хэргийн шүүхэд маргаж байгаа, шүүхээс энэ талаар эцсийн шийдвэр одоогийн байдлаар гараагүй байгаа.

Одоогийн байдлаар маргаан бүхий газар дээр “Азийн Хөгжлийн банк”-ны хөнгөлөлттэй зээлээр 242 хүүхдийн өргөтгөлийн барилга баригдаж байгаа бөгөөд “Ө трейд” ХХК нь тус газрыг эзэмших эрхтэй болбол  дугаар   т харьяалагддаг 500 гаруй хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироох болно. Иймээс “Ө трейд” ХХК нь анхнаасаа  дугаар   ийн эзэмшиж байгаа газраас эрх шилжүүлэх замаар газар эзэмших эрхгүй байсан болохыг тоггоолгох зайлшгүй шаардлагатай байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” эрхийг газар эзэмшигчид олгосон байдаг. Гэхдээ газар эзэмшигч нь төрийн байгууллага бол энэ заалт хамаарахгүй гэж Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт мөн заасан байдаг. Өөрөөр хэлбэл,  дугаар    нь Төрийн байгууллага учир газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхгүй гэсэн үг юм. Дээрхээс үзвэл талуудын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ” нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг шууд зөрчсөн байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу “Ө трейд” ХХК болон С-н дугаар    нарын хооронд байгуулсан 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү. Ийнхүү хүчин төгөлдөр гэрээ байгуулсныг тогтоолгосноор тухайн маргаан бүхий газар нэхэмжлэгчийн эзэмшилд буцаад шилжиж ирнэ гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа юм. Талуудын гэрээгээр тохирсон тохиролцооны үр дагавар нь одоог хүртэл хэрэгжиж байгаа бөгөөд үр дагавар үүсэх боломжтой гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, өмгөөлөгч У.Түвшин нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон хариуцагч талууд 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Уг гэрээг нэхэмжлэгч болон хариуцагч талууд харилцан тохирч байгуулсан.   ийн хажууд том хэмжээний газар нь хоосон байсан тул уг газрыг хамгаалалтай болгох,   ийн барилгыг сайжруулах, багш нарын амьдрах орчин,   ийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор тухайн үеийн   ийн захирлын саналыг үндэслэж гэрээг байгуулсан юм. Мөн гэрээгээр хариуцагч компани нь   ийн хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн барьж өгөх,   ийн байрыг засварлах, өөрсдийн барьсан орон сууцнаас хөнгөлөлттэй худалдах үүрэг хүлээсэн. Хариуцагчийн зүгээс талуудын байгуулсан гэрээ нь ямар нэгэн байдлаар холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байгаа. “Ө трейд” ХХК-ийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээр одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд цаашид уг гэрээг үргэлжлүүлэх сонирхолтой байгаа. Талуудын байгуулсан гэрээ нь ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр  дугаар    болон “Ө трейд” ХХК-иуд “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан байна. 

 

Уг гэрээгээр “Ө трейд” ХХК нь С-н 3 дугаар хорооны нутагт орших  дугаар   ийн эзэмшлийн 4484 м2 талбайд хөрөнгө оруулалт хийж орон сууц, үйлчилгээний барилга барих, барьсан орон сууцнаас тодорхой хувийг 10 хувийн хөнгөлөлттэйгөөр   ийн ажилчдыг орон сууцаар хангахад зориулж олгох, үлдэж буй 3932 м2 талбайн хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэх үүргийг,  дугаар    нь барилгын талбай бэлдэж, үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангах үүргийг тус тус хүлээсэн байна. Харин газар эзэмших эрх Нийслэлийн газрын албаар баталгаажиж, шинэчилсэн гэрээ байгуулсан нөхцөлд гэрээ хүчин төгөлдөр болох талаар дурджээ.

 

Нэхэмжлэгч С-н дугаар    нь хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхэд ханджээ.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс “...тус    нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчиж газрыг хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн ба энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэж байна” гэж тайлбарлав.  

 

Байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд жагсаан бичсэн ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэсэн байна. Өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон журмыг зөрчиж хийсэн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.6 дахь хэсгүүдэд зааснаар иргэний хэрэг маргаанд зохигч өөрийн шаардлага хийгээд татгалзлаа нотлох, нотлох баримтаа өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, өөрөө олж авах боломжгүй баримтуудыг шүүхэд хүсэлт гаргах замаар бүрдүүлэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлж оролцдог.

 

Гэтэл нэхэмжлэгчийн “... дугаар    хууль зөрчиж гэрээ байгуулснаар тус   ийн газар эзэмших эрх хариуцагч руу шилжсэн” гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт байхгүй байна. 

 

 Нэгэнт талуудын хооронд 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээг үндэслэн С-н дугаар   ийн эзэмшлийн газар хариуцагчид шилжсэн нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул уг гэрээг хүчин төгөлдөр байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг хангах боломжгүй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай С-н дугаар   ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ