Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/90

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтлөн,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт Рэнчинбалын т холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205036290021 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 06-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Өвөрхангай аймаг Бат-Өлзий сум 2 дугаар баг, найман булаг ******* тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн*******, Эрх чөлөө хотхоны *******ны ******* тоотод түрээсээр оршин сууж байгаа гэх, урьд 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 386 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр тогтох ял шийтгэгдсэн, /РД:*******/, ******* овогт Рэнчинбалын .  

 

                         Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Альфа нэртэй баарны гадна хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Гурав: Хавтаст хэргээс.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ийн хохирогчоор өгсөн: “Баянгол дүүргийн 16 дугаар хороонд Альфа баарны гадаа үүдэн дээр тамхи татаад зогсож байсан юм. миний хажууд байж байгаад баар руу куртик авах гээд доошоо урууддаг шатны хажуугаар буух гэсэн шатны голд хоёр залуу сууж байсан. Сувд-Эрдэнийг шатны голд сууж байсан залуу гичий минь тойроод гарахгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би араас нь чи эмэгтэй хүнийг юу гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл хар малгайтай хар куртиктэй залуу гарч ирээд шууд миний баруун нүд рүү нэг удаа, зүүн нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд барьцалдаад авсан чинь баарны хамгаалагч салгасан. Би цагдаа дуудаад намайг цохисон залуугийн хамт цагдаа дээр очсон. Эмэгтэй хүн доромжиллоо гэж хэлсэн чинь намайг цохисон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал)

 

2.  Хүний биед үзлэг хийсэн “Иргэн нь дээгүүрээ хар өнгийн хүрэм, цагаан өнгийн юүдэнтэй цамц, хөх саарал өнгийн биеийн тамирын өмд цагаан өнгийн пүүз өмссөн байх ба баруун нүд нь хавдсан, зүүн шанаа, нүд орчим бага зэрэг хавдсан байв.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 27 дахь тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.ын гэрчээр өгсөн: “Би найз ийн хамт 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 00 цаг өнгөрч байхад орсон. Орж сууж байгаад ийн хамт гарч тамхи татах гээд баарнаас гараад үүдэнд нь тамхи татсан. Баарны гадаа нь нэг залуутай муудалцаад зогсож байсан. Би баар руу ороод куртикээ аваад гараад ирэхэд ийн хамар руу цохисон, цус гарсан байдалтай байсан. ийг цохисон гэх 170 см өндөртэй бордуу царайтай залуу хажууд нь зогсож байсан. нь цохиулсныхаа дараа цагдаа дуудсан. Цагдаа ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал)

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн яллагдагчаар өгсөн “Би найз , эхнэр , ын найз гэх нэрийг нь мэдэхгүй эхнэр, нөхөр хоёр нийтдээ тавуулаа 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Апьфа” бааранд орсон. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 00 цаг ******* минутын орчимд тус баарнаас найзуудынхаа хамт гарсан. Би найз тай тамхи татаад “Апьфа” баарны доошоо подвал руу ордог шатны гол хэсэгт нь хамт сууж байсан. Бид хоёрыг сууж байхад шатны дээрээс ягаан үстэй хар хувцастай эмэгтэй хүн дундуур хөлөөрөө нуруу түлхээд дайрчих шахаад шатаар доошоо буусан. Би тэр эмэгтэйг “sky pearce”-ийн авгай минь гэж хэлсэн. Би өөрөө энэ үгнийхээ утгыг мэдэхгүй. Нөгөө ягаан үстэй эмэгтэй чи намайг яагаад тэгж дууддаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би тоглосон юм гэж хэлээд гадагшаа гарах хаалга руу зугтаасан. Ягаан үстэй эмэгтэй миний араас дагасан. Би шатаар дээшээ гарах гээд алхаж байхад ягаан үстэй эмэгтэй наадах чинь намайг гичий гэж хэлсэн. Өөдөөс цагаан саарал үстэй хар куртиктэй залуу намайг шууд хоолой хэсгээс бариад авсан. Би баруун гараараа цагаан саарал үстэй, биеийн тамирын хар цагаан өмдтэй, дээгүүрээ хар өнгийн куртиктэй намайг заамдаж авсан залуугийн баруун нүд рүү нь нэг удаа цохисон. Баарны хамгаалагч, манай найзууд бүгд ирж салгаад баарны гадаа аваад гарсан. Би гарч ирээд цохисон залуугаасаа уучлалт гуйсан. Би эмчилгээний мөнгө төгрөгийг нь өгье хоёулаа цагдаа дуудахгүйгээр салъя гэж хэлсэн. Нүүр рүү нь харахад миний цохисон хэсэгт баруун нүд нь хавдсан байсан. Тэр залуу цагдаа дуудсан. Би хохирогч ийн хохирлын мөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15 цаг 12 минутад би өөрийн хаан банкны дугаарын данснаас Билгүүн Мөнхтогтох гэсэн голомт банкны дугаарын данс руу нэхэмжилсэн 300.000 төгрөг шилжүүлж хохирлыг нь бүрэн барагдуулж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42 дахь тал)

 

5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 15283 дугаартай “ийн биед баруун нүдний дээд зовхи, доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал)

 

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал) ял шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 44-46 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *******т холбогдох эрүүгийн 2205036290021 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Альфа нэртэй баарны гадна хохирогч ийн нүүр рүү цохисны улмаас түүний биед баруун нүдний дээд зовхи, доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

ийн хохирогчоор өгсөн: “....Тэгтэл хар малгайтай хар куртиктэй залуу гарч ирээд шууд миний баруун нүд рүү нэг удаа, зүүн нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд барьцалдаад авсан чинь баарны хамгаалагч салгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 15283 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал), Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 27 дахь тал), Л.ын гэрчээр өгсөн: Би баар руу ороод куртикээ аваад гараад ирэхэд ийн хамар руу цохисон, цус гарсан байдалтай байсан. ийг цохисон гэх 170 см өндөртэй бордуу царайтай залуу хажууд нь зогсож байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал), *******ийн яллагдагчаар өгсөн “Би баруун гараараа цагаан саарал үстэй, биеийн тамирын хар цагаан өмдтэй, дээгүүрээ хар өнгийн куртиктэй намайг заамдаж авсан залуугийн баруун нүд рүү нь нэг удаа цохисон. Баарны хамгаалагч, манай найзууд бүгд ирж салгаад баарны гадаа аваад гарсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ******* нь хохирогчийн нүүр рүү гараараа цохисны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч *******ийн дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

Хэрэгт хохирогч “...хохирлын мөнгийг барагдуулсан тул надад  нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 61 дэх тал)

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч *******ийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн хүсэлт зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. ******* овогт Рэнчинбалын ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /03/ гурав сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. *******ийн зорчих эрхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүний оршин суудаг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрээс зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадагш зорчихгүй байхаар хязгаарласугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг ттүдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ