Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.маа даргалж

Нарийн бичгийн дарга                             М.Пүрэвдорж

Улсын яллагч                                             Б.*******

Шүүгдэгч                                                       Ж.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус  дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Завхан аймгийн Завханмандал сумын ******* багт багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* сартуул овогт *******гийн ******* регистрийн дугаар: //

Шүүгдэгч Ж.******* нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын багийн нутаг дэвсгэр Тахилтын гэх газарт байрлах иргэн Б.ийн эзэмшлийн монгол гэрт 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 19-20 цагийн үед чи манай хүргэнийд орж ирдэг хэн юм ганц хонь өгч чадахгүй банди гэж хэлэн үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.ын нүүрэн тус газарт нь аягаар цохиж түүний эрүүл мэндэд баруун, зүүн хөмсөгний дунд хэсэгт шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Ж.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны орой 19-20 цагийн  орчимд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын багийн нутаг дэвсгэр Тахилтын гэх газар иргэн Б.ийн гэрт Д.тай маргалдан  түүний нүүрэн тус газарт нь аягаар цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:

Аягаар цохиулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Д.ын “...******* өмнөх өдрийн шөнө 22 цагийн үед манайд танихгүй хүнтэй жижиг суудлын машинтай ирээд надаас 2 эр хонь өгөөч ийнхээс авах гэсэн чинь байхгүй байна би дараа нь ийнхээс аваад танайд өгье гэсэн. Тэгэхээр нь би одоо шөнө болсон байна өгч чадахгүй гэж хэлтэл ******* яваад удалгүй буцаж ирээд дахиад надаас хонь өгөөч гэж хэлсэн би хариу хэлээгүй... ...маргааш орой намайг ийнд орох үед  ******* тэр асуудлаас болж Цэцэн-Уулын гуйлгачин баян пизда ганц хонь өгч чадахгүй гэж хэл амаар доромжилж над руу учир зүггүй дайраад байсан. Би тэр үед чамд би заавал хонь ёстой юм уу гэж хэлсэн өөр юм хэлээгүй... ******* над руу уурлаад янз бүрийн үг хэллэг хэлээд байхаар нь энэнтэй таарахгүй юм байна явъя гэж бодоод бостол над руу  ******* цай ууж байсан аягаа аваад шидсэн. Тухайн шидсэн аяга нь миний  толгойн тус газарт онож миний духнаас цус гоожоод ухаан алдсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирээд хэвтчихсэн байсан...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.ийн “...******* ах хоёр маргалдаж тухайн үед ******* ах ыг чи мянган хоньтой байж нэг хонь бариад өгч чадахгүй гэж хэлээд маргалдсан. Ж.******* босож ирээд хөл хэсэгт нь нэг өшиглөөд гэрийн гол хэсэгт цай ууж байсан улаан эрээн өнгөтэй шаазан аягаар дух хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгсэн зөрүүлээд ******* ахын нүүр хэсэгт нь гараараа нэг удаа мөн хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. ын цус гоожоод салгацгаасан...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Д.ын “...ийн гэрийн гадаа сууж байтал ирээд бид нар гэрт нь орцгоосон. Ороод сууж байхад ******* ах өврөөсөө 0.5 гр ерөөл гэх нэртэй архи гаргаж ирсэн. Тухайн архийг дөнгөж задлаад сууж байх үед гаднаас орж ирсэн. ыг орж ирэх үед ******* ах чи манай хүргэний гэрт орж ирдэг юу юм, ганц хонь өгч чадахгүй банди гэж хэлээд маргалдсан. ******* ах ыг нэг өшиглөөд, аягаар ын дух хэсэгт нэг удаа цохисон. Харин ******* ахын нүүр хэсэгт нь цохиод 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёр салгасан. Тухайн үед ын духнаас цус гараад бид нар цусыг нь тогтоохоор давуугаар дарсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Э.ын “...2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр миний дугаарын утсанд хүнд зодуулаад ухаангүй хүн байна гэж 20 цаг 25 минутад дуудлага өгсөн. ...Завханмандал сумын нутаг ******* баг гэх газар луу сумын цагдаа болон сувилагч нарын хамт 20 цаг 49 минутад хөдөлсөн. Намайг тухайн газар очих үед Д. нь гэх айлын гэрийн зүүн талд эхнэр нь түшээд суучихсан, духанд 5-6 см орчим язарсан шархтай их хэмжээний цус гарсан байдалтай байсан. Тухайн хүний биед үзлэг хийх үед ухаан санааны байдал хэвийн дуудахад нүдээ нээж зовиур асуух үед толгой өвдөж байна гэж хариулсан ба амин үзүүлэлтүүд тогтвортой байсан. Би тухайн хүнд биеийн байдал тогтворжуулах эмчилгээ хийсэн мөн цус тогтоох, шингэн сэлбэх, өвдөлт намдаах зэрэг эмчилгээг хийж байрлалыг сольж орон дээр хэвтүүлж эмчилгээг үргэлжлүүлэхэд тухайн хүн өвдөлт намдахгүй байна гэхээр нь дахин өвчин намдаах эмчилгээ хийсэн өвчин нь намдаж унтсан. Тэгээд гэр бүлийн хүнтэй нь  ярилцан сумын эрүүл мэндийн төв рүү тээвэрлэн хүргэсэн. Тээвэрлэж ирсний дараа Д.ын биеийн байдал хүндэрч эхэлсэн тэгэхээр нь аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчтэй холбогдон зөвлөгөө авсан бөгөөд аймгийн гэмтлийн эмч өглөө биеийнх нь байдал тогтворжихоор аймгийн төв рүү тээвэрлэ гэсэн зөвлөгөө өгсөн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.*******ы үйлдлийн улмаас хохирогч Д.ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч П.гийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 000000577 дугаартай “...1.Иргэн Д.ын биед баруун, зүүн хөмсөгний дунд хэсэгт шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Иргэн Д.ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр болон эд мөрийн баримтаар хураагдсан  аягыг хураан авсан тэмдэглэл, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг  нотолсон байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Ж.******* нь хохирогч Д.ын нүүрэн тус газар аягаар цохисон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна.

Шүүгдэгч Ж.******* хохирогч Д.ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж,  хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангасан байна.

Иймд  шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Хохирол тооцсон талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг төлөх үүрэгтэй ба хохирогч Д т  эмчилгээ сувилгаатай холбоотой зардалд 2.580.000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон түүний  мэдүүлгээр тогтоогдож байна

Мөн хохирогч  Д. нь Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээнд 1.828.500 төгрөгийн зардлыг авчээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” нөхөн гаргуулахаар заасан бөгөөд шүүгдэгч Ж.*******аас 1.828.500 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч  байгууллагад олгох нь зүйтэй.

 Шүүгдэгч хохирогч Д. нь энэ шүүх хуралдаанаар хохирол төлбөр нэхэмжлээгүй ч цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.******* иргэний нэхэмжлэгч байгууллагад 1.828.500 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

                            2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч Ж.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгч Ж.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ж.*******д үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 166.666  төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.*******д 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  улаан эрээн өнгийн аягыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 166.666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ж.*******д 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй улаан эрээн өнгийн аягыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  устгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.1.1-т тус тус зааснаар хохирогч Д.ын Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан 1.828.500 төгрөгийн зардлыг шүүгдэгч Ж.*******аас гаргуулж, иргэний нэхэмжлэгчид байгууллагад олгож, хохирогч Д. нь шүүгдэгчээс  цаашид эмчилгээ сувилгаа хийлгэсэнтэй холбогдуулан гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Ж.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэгчтэй холбогдох хэсэгт  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН. ДЭЛГЭРМАА