| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/01737/И |
| Дугаар | 102/ШШ2019/00857 |
| Огноо | 2019-03-28 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2019/00857
| 2019 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2019/00857 | Улаанбаатар хот |
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ц.Ц нэхэмжлэлтэй,
Хариуцагч: / Ч Ш С-д холбогдох хөслөх гэрээний улмаас хохирсон хохиролд 1 022 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Ч Ш С нь Ц.Ц-ийн Дорнод аймгийн Хэрлэн сумын төвд байрлах хөлдөөгчинд 2016 оны 4-р сарын 22-ны өдөр дайвар бүтээгдэхүүнээ хадгалахаар тохирч 1 сард 1 000 000 төгрөг төлөхөөр болсон. Тухайн бүтээгдэхүүнийг 11 сарын хугацаанд хадгалж байгаад бүтээгдэхүүн нь үнэр орсон учир хөлдөөгчөө суллах шаардлага гарсан. Энэ хугацаанд хариуцагч нь цагдаагийн байгууллагат эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан. Хариуцагч уг бүтээгдэхүүнийг муудсан бол хая гэсний дагуу 14 тн муудсан бүтээгдэхүүнийг хүмүүс дайчилж хаяулсан. Үүнд 92-29 УБЭ дугаартай Портер машины жолооч П.Э 560.000 төгрөгийн хөлс төлж, ачиж, хаях ажилд С.Ж, Б.Х нарыг ажиллуулж, тус бүрт нь 200.000 төгрөг төлж, 2 өдөр бүтэн ажлуулсан. Мөн Ч Ш С-аас мөнгөө нэхэж, УБ-т ирсэн бөгөөд ирж, буцах зардалд 62.660 төгрөг төлсөн. Иймд 1.022.600 төгрөгийн хохирлыг Ч Ш Саас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Ч Ш С нь иргэн Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй танилцаад өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан энэхүү тайлбарыг гаргаж байна. Миний танил болох БНХАУ-ын иргэн Ганбо гэгч нь тухайн үед дотор гэдэсний наймаа хийж байсан бөөгөөд бид 2016 оны 4-р сард миний мөнгөөр 14 тн малын дайвар бүтээгдэхүүн худалдан авч Ц.Ц-ийн хөргүүртэй агуулахад хадгалуулсан юм. Тухайн үед түүний наймаа нь бүтэлгүйтээд буцахдаа нэхэмжлэгчид миний утсыг үлдээгээд явсан байсан. Түүний дагуу Ц.Ц нь над руу удаа дараа утсаар холбогдсон бөгөөд түүний утсаар ярьсан үг бүрийг би цааш нь дамжуулж хэлж тусалдаг байсан. Ц.Ц-ийн 2018 оны 2-р сарын 5-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн дагуу анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн магадлал гарч, түүнийг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргасан бөгөөд Улсын дээд шүүхээс 11 сарын хугацаанд барааг хадгалуулсан төлбөр болох нийт 11 сая төгрөгийг надаас гаргуулж Ц.Ц-д олгуулахаар шийдвэрлэсэн. Миний хувьд Ц.Ц-д уг бүтээгдэхүүнийг хаяж болно гэсэн ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй бөгөөд тэр их хэмжээний бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүй зөөвөрлөж устгасан байгаа нь харамсалтай байна. Нэгэнт Монгол улсын шүүхээс бүтээгдэхүүн хадгалуулсны хөлсөнд 11 сая төгрөгийг төлөх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан учраас уг төлбөрийн үр шим болох 14 тн бүтээгдэхүүнээ би бүрэн бүтнээр хүлээн авах нь зүйн хэрэг билээ. Би одоогоор БНХАУ-д зорчиж байгаа бөгөөд 2019 оны 4-р сарын 1-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд Монгол улсад очих юм. Монголд ирээд миний зүгээс тус хадгалуулсан гэх бүтээгдэхүүний нотлох баримтуудын хамтаар олж шүүхэд гарган өгч нэхэмжлэх хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цнь БНХАУ-ын иргэн /Ли овогт Ч Ш С/-д холбогдох хөлслөх гэрээний улмаас учирсан хохиролд 1 022 600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
БНХАУ-ын иргэн Ч Ш С буюу Баатар нь Ц.Ц-ийн эзэмшлийн Дорнод аймгийн Хэрлэн суманд байрлах хөргүүртэй 40 тн-ын контейнерийг малын дайвар бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс хөлсөлж, хөлсөө төлөөгүйгээс талуудын хооронд гарсан маргааныг шүүх шийджээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06-р сарын 25-ны өдрийн 1485 дугаар магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12-р сарын 07-ны өдрийн 1799 дугаар тогтоолоор эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт Ч Ш Саас 11 000 000 төгрөг гаргуулж Ц.Ц-д олгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр /хх 35-41/ хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч нь 2016 оны 4-р сарын 22-ноос 2017 оны 3-р сарын 25-ныг хүртэл хөлслөгчид хөлслүүлсэн нь тогтоогдсон, хөлслөгч эд зүйлээ удаан хугацаанд аваагүйгээс муудсан, улмаар муудсан эд зүйлийг зөөж хаяхад зардал гарсан гэж марган, хохирлоо гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...түүхий эдийг хаяж болно гэж зөвшөөрөл өгөөгүй, их хэмжээний бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүй устгасанд харамсч байна гэж тайлбарладаг боловч тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй байна.
Контейнерт байсан гэх бүтээгдэхүүнийг 2017 оны 3-р сарын 25, 26-ны өдөр жолоч П.Э-р тээвэрлүүлж ажлын хөлс 560 000 төрөг төлсөн, С.Ж, Б.Хд нараар ачиж, зөөх ажил гүйцэтгүүлж хөлс тус бүрт 200 000 төгрөг төлсөн нь гэрч нарын мэдүүлэг, Б.Х-ийн тодорхойлолт /гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн/ тус тус /хх 6-8, 19-22/, түүнчлэн хариуцагчтай холбоотой шүүх хуралд оролцохоор Дорнод аймгаас Улаанбаатарт ирэх, буцах зардалд 62 600 төгрөгийг тус тус гаргасан нь баримтаар /хх 9/ тогтоогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 287-р зүйлийн 287.1, 295-р зүйлийн 295.4 дэх хэсэгт заасныг баримтлан БНХАУ-ын иргэн Ч Ш С/-аас 1 022 600 /нэг сая хорин хоёр мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж Ц.Ц-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 092 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч LIU QISHISAN /Ли овогт Ч Ш С/-аас 29 092 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА