| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2023/0022/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/21 |
| Огноо | 2023-01-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа
Улсын яллагч Б.Батцоож
Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 223600000029 дугаартай, 178/2023/0022/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ******* аймгийн - орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт сантехникч ажилтай, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын ******* багийн -2 Б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар: ПП*******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ ******* улсын дугаартай “Тоёото Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.*******г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 1-р хуудас/
2.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 2-7-р хуудас/
3.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 10-14-р хуудас/
4.камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 19-20-р хуудас/
.зам тээврийн осол дээр тогтоосон акт / хэргийн 21-р хуудас/
6.******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 206 дугаартай химийн шинжилгээнд... О.*******гоос авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй...гэх дүгнэлт / хэргийн 31-32-р хуудас/
7.******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 943 дугаартай...Б.*******гийн биед баруун дунд чөмөгт ясны дунд 3/1 хэсгийн хөндлөн далд хугарал, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, духны зүүн дунд хэсгийн зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт,духны зүүн дунд зулгаралт, зүүн хацар хэсгийн зулгаралт, баруун тохой хэсгийн зулгаралтууд, бүсэлхий нурууны зүүн дунд хэсгийн зулгаралт,баруун тохой хэсгийн зулгаралтууд,бүсэлхий нурууны зүүн дунд хэсгийн зулгаралт, бүсэлхий нурууны баруун дунд хэсгийн зулгаралт, цээжний баруун хажуу хэсэг болон хэвлийн баруун урд хэсгийн зулгаралтууд, хэвлийн зүүн урд хэсгийн зулгаралт, зүүн гуяны урд дээд хэсгийн зулгаралт, 2 гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Б.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл, Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 3-36-р хуудас/
8. Мөрдөгчийн магадлагаа / хэргийн 38-р хуудас/
9. Жолоочийн лавлагаа мэдээлэл / хэргийн 40-р хуудас/
10.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.ын өгсөн:”...2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай дунд охин Б.******* ангийнхаа Агэх охины хамт 12 цаг өнгөрөөгөөд хичээлдээ явахаар гарсан.Удалгүй Аманайд уйлчихсан гүйж ирээд “ Б.*******г машин мөргөөд эмнэлэг рүү аваад явчихлаа” гэж хэлэхээр нь би эмнэлэг рүү явсан.Би эмнэлэг дээр очиход 103-н өрөөнд манай охинд өвчин намдаах тариа хийлгэсэн, хүчилтөрөгч залгачихсан байсан. Би охиноосоо юу болсон талаар асуухад юу ч хариулахгүй, уйлаад байсан. Тэр үед охиныг мөргөсөн гэх жолооч хамт байсан. Маргааш өглөө нь охин хагалгаанд ороод 2022 оны 11 сарын 09-ний өдөр эмнэлгээс гарсан.Зам тээврийн ослын талаар охиноосоо асуухаар “ би тэр талаар сайн мэдэхгүй” гэж хариулдаг...” гэх мэдүүлэг / хэргийн 49-0-р хуудас/
11. Шүүгдэгч О.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 08 цагт ажил дээрээ ирчихээд 11 цагийн үед Алаг толгой багт цэвэр бохирын шугам татуулах дуудлага ирэхээр нь бэлтгэлээ хангаад тороос аваад 12 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад явсан. 2 айлын сууцны 4 замаар дээш эргээд явж байтал машины зүүн гар талаас нэг эмэгтэй хүүхэд гүйж ирээд машины урд хэсгээр мөргөөд замын баруун гар талын боржур хэсэг дээр унасан. Би машинаа зогсоогоод тэр хүүхдийг тэврээд өөрийн машиндаа суулгаад эмнэлэг дээр хүргэж ирсэн.Би “В” ангиллын үнэмлэхтэй боловч 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр эрхээ хасуулаад үнэмлэхээ сэргээлгэж авч амжаагүй байгаа юм...” гэх мэдүүлэг / хэргийн 67-68-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч О.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Тоёото приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа бага насны явган зорчигч Б.*******г мөргөснөөс түүний биед хүндэвтэр гэмтэл учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч О.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан нь Цагдаагийн ерөнхий газрын “жолоочийн лавлагаа мэдээлэл”-ээр тогтоогдож байх ба Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.4-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно” гэж заасан байх ба шүүгдэгч О.*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон буюу эрхгүй гэж үзнэ.
Хохирогч Б.******* нь 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн 8 настай буюу бага насны хүүхэд байх бөгөөд тухайн осол гарах үед хажуудаа насанд хүрсэн хүнгүй өөрийнхөө ангийн охинтойгоо явж байсан нь шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогддог.
Бага насны хохирогч харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцож явсан нь түүний амь нас эрүүл мэндээ хамгаалах эрх нь зөрчигдсөн. Түүний эцэг эх асран хамгаалагчийн хувьд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн .-д “ Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа / энэ дүрмийн .4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд/ өөрөөсөө салгахгүй/ хөтлөх, тэврэх,үүрэх,хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт/ авч явна” гэх заалтыг зөрчсөн хариуцлагагүй байдал хүүхдийн эрүүл мэнд хохироход нөлөөсөн гэж үзэж байна.
Мөн шүүгдэгч О.*******гийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа аюул саад тулгарсан үед тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй / жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ ...тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэх,мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн
хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөн байдал тогтоогдож байна.
Тухайн гэмт хэргийн улмаас бага насны хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 943 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч О.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгсэл жолоодсон нь гэм буруугийн санаатай хэлбэр харин тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйгээс хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршигт хүргэсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч О.*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.ын зүгээр хохиролтой холбоотой баримт ирүүлээгүй бөгөөд шүүхэд... хүүхдийн хөлний хугарлын эдгэрэх үйл явц удаан байгаа тул бусад нарийн оношлогоо шинжилгээнд орж чадахгүй байна. Иймд эмчилгээтэй холбоотой гарах зардал үүсвэл нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... гэх хүсэлт ирүүлснийг харгалзан, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй харин хохирогчийн хожим гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч О.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч О.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хэргийн 7-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.*******гийн хувийн байдлын талаар гэрч Д.Буяндалайгийн өгсөн...О.******* нь зан ааш сайтай,хүнтэй зөв боловсон харьцдаг, даруу төлөв зантай, хүнд тусархуу хүн.2-6 насны 3 хүүхэд эхнэрийн хамт амьдардаг.2017 онд гэр бүл болсон ... гэх мэдүүлэг /хэргийн 70-р хуудас/, О.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, ******* аймгийн сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоох эрхгүй үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх санал,дүгнэлт гаргав.
Шүүгдэгч О.******* өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд “... миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид анхны тусламж үзүүлсэн. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт үйлдсэн, 1.2-т гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, бусдад төлөх хохиролгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс: Шүүгдэгч О.*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, улсын яллагч, шүүгдэгч нарын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 -т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол ял оногдуулахыг шүүгдэгч О.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн цаашид гарах эмчилгээний хохирлыг баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 -д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 10 /арав/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч О.*******д “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,-т зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсвэл энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол ял оногдуулахыг шүүгдэгч О.*******д мэдэгдсүгэй.
.Эрүүгийн хуулийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг тэнссэн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэх үеэс эхлэн тооцсугай.
6.Шүүгдэгч О.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.*******г тэнссэн хугацаанд болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-47 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч О.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form