Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/38

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, 

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч **************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************холбогдох эрүүгийн 2338000000025 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч **************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 01-ний шөнө хохирогч **************айлд ирчхээд намбатай суусангүй гэх шалтгаанаар зодож, биед баруун доод зовхи, зүүн дээд, доод зовхи, духанд цус хуралт, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч **************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 01-ний шөнө хохирогч **************айлд ирчхээд намбатай суусангүй гэх шалтгаанаар зодож, биед баруун доод зовхи, зүүн дээд, доод зовхи, духанд цус хуралт, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2338000000025 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Дуугай бай гээд нүүр рүү нь хоёр удаа цохисон. Духны дээд хэсэгт овойгоод хавдсан байсан...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ганболд гэдэг хүн намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь би зүгээр сууж чадаагүй Ганболдтой хэрүүл маргаан хийж байтал манай төрсөн дүү болох **************намайг та одоо жаахан намбатай суугаач гээд нүүрэн тус газар 2 удаа гараараа цохисон юм...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-11, 13-р хуудас),

Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Н.Мөнхбаттай хэрүүл маргаан хийсэн. Тэгсэн **************төрсөн дүү болох Мөнх-Эрдэнэ та жаахан чимээгүй байгаач гэж хэлтэл тэр хоёр гэрийн хойморт хоорондоо маргалдаад байх шиг байсан. Би гэрийн баруун талын орон дээр унтаад өгсөн. Тэгээд унтаж босож ирээд сууж байтал **************гарынхаа араар миний ам руу цохиод авсан. Тэгсэн миний шүд унаад ирсэн. Би тэгэхээр нь чи Мөнхбатаа миний шүдийг цохиод унгаачихлаа гэж хэлээд буцаад унтсан зодуулж цохиулаагүй. Бид хоёр хоорондоо хэрэлдээд унтсан юм. Би дөнгөж сэрээд босох гэж байхад **************нь орны урд талд ухраад суух гэж байснаа газрын ширдэгт хөл нь тороод, хөл алдаад гараа алдаад хойшоо унахдаа гарынхаа араар миний ам руу цохчихсон нь хиймэл шүдний хажуугийн нэг сулраад унах дөхсөн шүд, сулраад уначихсан. Мөнхбат намайг санаатай цохиогүй, санамсаргүй байдлаар л унахдаа ам руу гараараа хүрсэн юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17, 19-р хуудас),

Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед **************ах жаахан халамцуу манайд орж ирээд 20-30 минут сууж байтал Б.Ганболд ах халамцуу орж ирсэн. Тэр хоёр цай хоол унд идчихээд байж байтал хоорондоо гэнэт мөнгө төгрөгийн талаар хэрүүл хийгээд байсан. Тэгсэн **************ах агсам согтуу тавиад байхаар нь дүү болох **************та одоо хүүхдийн сэвлэг үргээх ёслолд ирчхээд томоотой суу гээд хэлсэн чинь **************ах дүүгийнхээ үгэнд ороогүй. Тэгтэл дүү болох Мөнх-Эрдэнэ нь нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас),

Шинжээч эмч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Зүүн дээд доод зовхинд үүссэн цус хуралт нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч **************2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №615 дугаартай дүгнэлтэд:

1. **************биед баруун доод зовхи, зүүн дээд, доод зовхи, духанд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл ба хэрэг гарсан гэх үед үүсгэгдсэн байх боломжтой.

3. **************биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 32-р хуудас),        

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 49, 52-53-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2338000000025 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 01-ний шөнө хохирогч **************айлд ирчхээд намбатай суусангүй гэх шалтгаанаар зодож, биед баруун доод зовхи, зүүн дээд, доод зовхи, духанд цус хуралт, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч **************мэдүүлэг (хх-ийн 10-11, 13-р хуудас), гэрч **************(хх-ийн 16-17, 19-р хуудас), гэрч **************(хх-ийн 22-23-р хуудас), шинжээч эмч **************(хх-ийн 36-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч **************2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №615 дугаартай дүгнэлт (хх-ийн 32-р хуудас),

Хохирогч **************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 54-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч **************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, хохирогчийн буруутай үйл ажиллагаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч              **************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч **************нь хохирогч **************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч **************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээ (хх-ийн 54-р хуудас) байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч **************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч **************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 49-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч **************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч **************нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2338000000025 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч **************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2338000000025 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР