МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
хохирогч З.*******,
шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* ******* хот, Налайх дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “” ХХК-д ажилтай, ам бүл , хамт Налайх дүүрэг, , тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******ын ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.******* нь гэх газар 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 09 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр З.*******тай хардалтын улмаас маргалдаж, түүнийг цохиж зодон, биед нь дух, хамрын нуруу, зүүн бугалга, зүүн тохойн хонхор, баруун шуу, баруун сарвууны ар, баруун дал, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, хүзүү, баруун шуу, нуруунд зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Тухайн
өдөр уурын мунхгаар түрхэн зуурд тийм зүйл хийсэн. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна”гэв.
Хохирогч З.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид хоёр урьд өмнө их эвтэй амьдардаг байсан. Бид хоёр суугаад 14 жил болж байгаа, хүмүүс сайн мэднэ. Тухайн үед би маш их уурласан байсан, хардалтаас болсон гэж байгаа нь үнэн. Намайг жилийн өмнө ажилд орох үед манай ажил дээр надаас , 6 насаар ах нэг хүн байсан. Би хэлээд ойлгодоггүй, өөрөө залгаад утсаар яриад байдаг хүн байдаг. Тухайн үед би машинд нь суугаад би гэр бүлтэй, гурван хүүхэдтэй, хань ижилтэй хүн гэж хэлж байсан. Тухайн үед манай нөхөр надаас гэрийн түлхүүр авна гээд над дээр ирж байхад таарч байсан. Өмнө нь ярьж байгаад баригдаж байсан. Манай нөхөр хөдөө үхрээ гаргачхаад ирэхэд тэр хүн над руу залгаж таарч байсан. Тэр хүнд хэлээд ерөөсөө үг ойлгохгүй байсан. Манай нөхөр ч бас надад хэлж байсан. Чи өөрөө энэ хүндээ хэлж чадахгүй, сайн юм уу хаашаа юм гэж хэлж байсан. Тэр хүн намайг гэрт очингуут над руу залгаад би чамд сайн, нөхрөөсөө сал гэж хэлдэг. Урьд өмнө манай нөхөр гэр бүлээ бод, үр хүүхдээ бод гэж зөндөө сануулж хэлж байсан. Манай хүн ч гэсэн тэр хүнтэй ярьж хэлж байсан. Энэ хардалт явсаар байгаад ийм байдалд хүрсэн, манай нөхөр анх удаагаа гар хүрсэн. Өмнө нь цохисон гэж хэлж байсан нь намайг эмнэлэгт хэвтэж байхад нэг эгч миний хажууд хэвтэж байсан. Тэр эгч чамд нөхөр чинь гар хүрсэн юм чинь дахиж зодно, цагдаа ирээд мэдүүлэг авахад урьд нь ингэж зодож байсан гэж худлаа хэлээрэй гэсэн. Анх удаагаа ийм зүйл болсон тул тэр хүний үгээр хэлчихсэн юм. Манай нөхөрт янз бүрийн авир байхгүй. Анх ажилд орж байхад тэр ах над руу байнга залгадаг байсан, би өөрт нь зөндөө хэлээд гуйсан. Сүүлдээ эхнэр лүү нь хүртэл залгаж хэлсэн. Би гурван хүүхэдтэй, цагдаад хандсан байгаа гэж хэлж байсан. Манай гэр бүлийн байдал ийм асуудалтай болчихлоо гэж эхнэрт нь хүртэл залгаж хэлсэн. Манай нөхөр хардаад байгаа нь хий биш. Тухайн үед машин дотор тэр хүнтэй намайг байж байхад өөрөө харж байсан. Нөгөө ахад би хэлж байсан. Гэтэл тэр хүн манай нөхөр лүү залгаад танай эхнэртэй чинь явдаг, эхнэртэй чинь сууна гээд 2, 3 удаа залгаад хэлсэн байсан. Тэрийг би өөрөө бас сонссон, гэртээ байж байсан. Манай нөхөрт өмнө нь хардалт янз бүрийн зүйл байдаггүй байсан. Би л бүх үүсвэрийг нь тавьсан. Агшин зуурд л гар хүрсэн зүйл болсон. Би өөрөө зүтгээд дайрсан, тэр үед би үнэхээр уурыг нь хүргэсэн, тэгээд манай нөхөр намайг цохисон.” гэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч М. гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч З.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 0-09, 79-80 дахь тал),
- Гэрч З.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 13-14, 91 дэх тал),
- Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
- Гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 89 дэх тал),
- Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дахь тал),
- Насанд хүрээгүй гэрч Д.ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дахь тал),
- Насанд хүрээгүй гэрч Д.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 97 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн 1418 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 102-104 дэх тал)
- 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 66-68 дахь тал),
- 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 76 дахь тал),
- Шинжээч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),
- Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Толгойн томографын шинжилгээний хариу” (хавтаст хэргийн 106 дахь тал),
- М.*******, З.******* нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал) зэрэг болно.
Харин шүүгдэгч М.*******, хохирогч З.******* нар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч М.******* нь гэх газар 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 09 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр З.*******тай хардалтын улмаас маргалдаж, түүнийг цохиж зодон, биед нь дух, хамрын нуруу, зүүн бугалга, зүүн тохойн хонхор, баруун шуу, баруун сарвууны ар, баруун дал, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, хүзүү, баруун шуу, нуруунд зулгаралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт нь:
- Хохирогч З.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг орчимд нөхөр гэрийнхээ гадаа сууж байхаар нь би гар утсаа өгөөч хүүхдүүдтэйгээ ярих гэсэн юм гэж хэлтэл нөхөр уурлаад, босож ирснээ “чи өөр хүнтэй ярих гэж байна” гээд хэрүүл маргаан хийж эхэлсэн. Намайг үг хэлүүлэхгүй хардаад, над руу дайраад гэр рүү хүчээр авч орох гээд чирсэн. ...Өмнө хамт ажиллаж байсан ажлын газрын нэг ахтай хардаад “тэр ах руугаа ярих гэж байна уу, одоо залгаад ярь янхан минь, ал минь” гэж хэлээд намайг бос, зогс гэсэн. Тэгээд босоод зогсоход миний гэдэс рүү өшиглөөд унагаасан. Намайг газарт унасны дараа миний толгой руу гэдэс рүү өшиглөсөн. Ахиад намайг босгож байгаад гурилын элдүүрээр зүүн тал хөлийн шилбэ хэсэг рүү цохисон. ...Толгойны дээрх хуучин гэмтэл нь бол 201 онд намайг цохиж учруулж байсан гэж бодож байна тэрнээс өөр бол намайг цохиж зодож байгаагүй, өөрөөр бол надад яаж учирсан талаар бол мэдэхгүй байна. Хамрын бага зэрэг муруйлт бол сая намайг цохиж зодоход учирсан тэрнээс бол өөрөөр би хамар нүүр толгойндоо гэмтэл авч үзээгүй. Надаас тухайн үед цагдаа хүрч ирээд мэдүүлэг авах үед нь би нөхөртэй гомдоод л өмнө ингэж цохиулж зодуулж байгаагүй учир уурандаа шаралхаад тэгээд хэлчихсэн юм. Тэрнээс бол намайг тэгж олон цаг бол цохиж зодоогүй. Бид хоёр 9 цагаас эхлээд маргалдаж бага зэрэг хэрүүлтэй байсан тэгээд сүүлийн 1-20 минут цохиж зодсон байх. ...Ажлаас гаргасан учир нь бол манай ажлын хүнтэй хардаад намайг ажлаас гаргасан тэр нь бол үнэн бусдаар бол нөхөр бид хоёр угаасаа дундаа 1 фейсбүүк ашигладаг юм. Манай нөхөр өөрийн фейсбүүк хаяг байхгүй. Сүүлийн 1 жилийн хугацаанд утасгүй бол байгаагүй би ажилдаа явахдаа утсаа аваад явдаг. Гэрт ирээд манай нөхөр миний утсыг үздэг байсан тэрнээс хүчээр аваад өөр дээрээ байлгаад байсан зүйл бол байхгүй. Тухайн үед бид хоёр хэрэлдэж байх үед хүн ирээд гаднаас хаалга татсан тэгэх үед гэрийн хаалга манай нөхөр цоожилчихсон байсан. Тэгэхээр нь би очиж онгойлгоод зөрөөд хүүхдээ аваад гараад зугтсан. Тухайн хүнийг бол манай нөхөр бид хоёр бол огт таньж мэдэхгүй яагаад гэвэл бид хоёр дөнгөж очоод нэг хонож байсан. Тухайн хүн хэн байсан талаар бол мэдэхгүй байна, манай гэрийн хаалгыг эвдэж орж ирсэн зүйл бол байхгүй. Миний гарыг хүлж цохиж зодсон зүйл бол байхгүй, хаалга эвдэж орж ирсэн хүн бол байхгүй тухайн үед би нэлээн сэтгэл санааны хямралтай байсан учир эгчдээ тэгээд хэлчихсэн юм шиг байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн -9, 79-80 дахь тал),
- Гэрч З.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цагийн үед намайг ******* хотод ажил дээрээ байхад миний гар утас руу миний төрсөн дүү болох З.******* өөрийнхөө 88227070 дугаарын утсаар залгаад, аниа намайг зодоод байна ирээд аваач гэж хэлсэн. Тэгээд утасных нь чимээг сонсоход түс тас болох чимээ гараад З.*******гийн утас тасарсан. Би дүүгийнхээ утас руу буцааж залгахад утас нь холбогдохгүй байсан. 20-30 минутын дараа З.******* өөрийнхөө утаснаас миний дугаар руу буцааж залгахаар нь утсаа аваад ярихад З.******* аниа бид хоёр эвлэрчихлээ гэж хэлсэн. Тэгээд би энэ нэг сэжигтэй гэж бодоод хотоос Налайх руу ирээд З.*******гийн гэр лүү дүү *******ын хамтаар явж байтал З.******* над руу танихгүй дугаараас залгаад М.******* хоёр хүүхдээ ална гээд над руу ярилаа. Та хоёр хүүхдийг минь сургууль дээрээс нь очоод авчих гэхээр нь би замдаа буугаад үлдсэн. ...Өмнө хэрүүлтэй байдаг байсан ингээд цохиж зодчихно гэж бодоогүй, миний хувьд анх удаа зодуулсан байхад ирсэн, өмнө зодож байсан үгүйг мэдэхгүй, тусдаа амьдардаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 91 дахь тал),
- Гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ны хэсгийн байцаагчаар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. ...миний хариуцсан хорооны иргэн байгаа юм. Тус иргэн нь өмнө ямар нэгэн байдлаар над дээр шалгагдаж байгаагүй, гэр бүлийн хүчирхийллийн болон архины хамааралтай иргэдийн судалгаанд бүртгэгдэж байгаагүй, манай хороонд өөр ямар нэгэн судалгаанд бүртгэгдэж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89 дэх тал),
- Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Д.ы анги даасан багшаар 4 жил ажиллаж байна. Д. нь хөдөлгөөнтэй, сав л хийвэл хүүхдүүдтэй ноцолдоод зодолдоод байдаг хөдөлгөөн ихтэй хүүхэд байгаа юм. Д. нь аав, ээж, эгчийн хамт Налайх дүүргийн нд амьдардаг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг шинж тэмдэг бол ажиглагдаж байгаагүй. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би ангидаа хичээл орж байх үед Д.ы эгч гээд эмэгтэй хүн ирээд Д.ыг авч явж болох уу ээжийг нь аав нь хардаад цохиж зодоод одоо Налайх дүүргийн эмнэлэгт байгаа хоёр хүүхдээ ална гээд сүрдүүлээд байх шиг байна гэж хэлсэн. Би зөвшөөрөөд Д.ыг эгчид нь өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дахь тал),
- Насанд хүрээгүй гэрч Д.ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрт өмнө бол хэрүүл маргаан болж байгаагүй харин сүүлд ээж 2021 онд “Очир дагинас” гэх газар ажиллаж эхэлснээс хойш ээжийг хардаад маргалдаад хэрэлдээд байдаг болчихсон, цохиж зодож байсан удаа байхгүй. Манай аав архи уучихаараа бага зэрэг ууртай болоод намайг загнаад байдаг. Манай аав архи уудаг, гэхдээ заримдаа уудаг, байнга уудаггүй харин ээж бол архи ууж байгааг би харж байгаагүй. Миний мэдэхээр ээжийг цохиж зодож байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дахь тал),
- Насанд хүрээгүй гэрч Д.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав намайг цохиж зодож байсан удаа байхгүй. Харин утсаар тоглоод байна гэж загнадаг, тэрнээс өөр цохиж зодож загнаж байсан удаа байхгүй. Манай аав хааяа архи согтууруулах ундаа хэрэглэдэг, байнга хэрэглэдэггүй, хааяа найзууд нь ирэхээр уучихдаг, уухаараа цохиж зодож байсан удаа байхгүй. ...Эгч бид хоёрын хажууд ээжийг цохиж зодож байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн №1418 дугаар “З.*******гийн биед дух, хамрын нуруу, зүүн бугалга, зүүн тохойн хонхор, баруун шуу, баруун сарвууны ар, баруун дал, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, хүзүү, баруун шуу, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №18 дугаар “З.*******гийн Налайх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн №7408 дугаартай өвчний түүхээр биед нь өөр шинэ гэмтэл тогтоогдоогүй тул гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 102-104 дэх тал),
- Шинжээч эмч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хамрын таславчийн муруйлт, хамрын хөндийн зузааралт салст хөөж хавагнасан зэрэг нь зовуурь шаналгаагүй хэсэг газрын үзлэгт хамрын нуруу хавдаж овойсон цус гарсан хамрын амьсгал саадтай зэрэг шинж тэмдэг илрээгүй тул тухайн цаг хугацаанд үүсээгүй хуучин гэмтэл гэж үзсэн. Хамрын салст зузаарч хавагнасан нь хамрын хөндийн үрэвсэл, ханиад харшил байхыг үгүйсгэхгүй. Дээрх хөөж хавагнасан таславч бага зэрэг муруйсан нь гадны нөлөөгөөр үүсээгүй ханиад харшлын улмаас үүссэн байсан тул дүгнэлтэд тусгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),
- Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Толгойн томографын шинжилгээний хариу” (хавтаст хэргийн 106 дахь тал),
- 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 66-68, 76 дахь тал), М.*******, З.******* нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт шүүгдэгчийг бүрэн бус дунд боловсролтой гэж тусгасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* нь “3 дугаар анги төгссөн” гэсэн тайлбар өгсөн тул түүнийг Бага, дунд боловсролын тухай хуулийн 4, 7 дугаар зүйлд тус тус зааснаар боловсролгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч М.******* нь боловсролгүй боловч монгол хэл, бичиг мэддэг /уншиж, бичиж чаддаг/, өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Хууль зүйн хувьд шүүгдэгч М.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч З.*******гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Мөн шүүгдэгч М.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, …этгээдийг” ойлгох ба мөн хуулийн дугаар зүйлийн .1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч М.*******, хохирогч З.******* нар нь 2011 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, дундаасаа 3 хүүхэдтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд шүүгдэгч нь хардалтын улмаас гэр бүлийн таарамжгүй харилцаа үүсгэн хохирогчийн биед халдсан, мөн өмнө нь хохирогчийн биед халдаж байсан зэргээс дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч М.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч З.*******гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, прокурорын хяналтын шатанд болон шүүх хуралдаанд “Гомдол санал байхгүй” гэх тайлбар, мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч, хохирогч нар санал, тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч М.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6., 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хардалтын улмаас үл ялих зүйлээр шалтаглан таарамжгүй харилцаа үүсгэн, хөдөө хээр, бусдаас тусламж гуйх нөхцөл хязгаарлагдсан орчинд биед нь халдсан байдал, аюулын зэргийн үнэлгээ дунд буюу “4” оноо/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан, хохирогч гомдол саналгүй гэх/, хувийн байдал /гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/ зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 30 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн 1, 4, *******.6, *******.7, *******.8, 37.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 30 (гурван зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн 4, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 30 (гурван зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ