| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/00844/И |
| Дугаар | 102/ШШ2019/01079 |
| Огноо | 2019-04-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2019/01079
| 2019 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2019/01079 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: О.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Х-т холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э /үнэмлэх 0368/, хариуцагч Ж.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.Х-тай 2007 онд танилцаж, 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. 2013 оноос эхлэн гэр бүлийн дунд маргаантай олон асуудалд үүсч, таарч тохирохгүй, хэрүүл маргаантай зан харилцааны хувьд таарамжгүй болсон. Бидний дундаас хүүхэд гараагүй, цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2018 оноос сараас тусдаа амьдарч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй, үр хүүхэдгүй. Цаашид Ж.Х-тай хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Хшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б-тай 2007 онд танилцан, 2008 оны 08 дугаар 01-ний өдөр гэрлэлтээ батлуулж 10 жил хамт амьдарсан. О.Бнь 2018 оны 05 дугаар сараас өөр хүнтэй хамт амьдарч, амьдрал зохиосон учраас 2018 оны 06 дугаар сараас тусдаа амьдарч байгаа. Бид 10 жил хамт амьдрахдаа үр хүүхэдтэй болоогүй. Бидэнд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийн баталгааг цуцлуулах хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Бнь Ж.Хт холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж
шийдвэрлэлээ.
О.Батбаяр, Ж.Хнар нь 2007 онд танилцаж, 2018 оны 8-р сарын 01-нд гэрлэлтээ батлуулсан, амьдрах хугацаандаа үр хүүхэд төрүүлээгүй байна.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа зан харьцаа, үзэл бодол таарамжгүй байсан, улмаар 2018 оны 6-р сараас тусдаа амьдарч байгаа, гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй, нэхэмжлэгч нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байна. Иймд гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй.
Зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй байна.
Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2018 оны 12-р сарын 5-ны өдөр дуусгавар болгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Б, Ж.Х нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Зохигч эд хөрөнгийн маргаангүйг дурьдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ж.Х-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА