| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2023/0014/3 |
| Дугаар | 2023/ШЦТ/20 |
| Огноо | 2023-01-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зургууд галзууд овогт ******* *******ад холбогдох эрүүгийн 2221000000435 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Зургууд галзууд овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* тоотоос хохирогч ******* эзэмшлийн infinix note-11 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 899,100 /найман зуун ерэн есөн мянга нэг зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би болон эхнэрт нь гэртээ харилаа гэж хэлээд гарч явсан. Тухайн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан тул гар утас авч явснаа мэдэхгүй байна” гэв.
Хохирогч О. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* надаас миний эзэмшлийн infinix note-11 pro маркийн гар утсыг фейсбүүк ороод өгье гэж хэлээд авсан бөгөөд дахин надад өгөөгүй. Ингээд бид нар 22 цагийн үед унтаж амрахаар болсон бөгөөд маргааш өглөө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 19-ний өглөө сэрэхэд манай гэрт ******* байгаагүй. Эхнэрээсээ асуухад чамайг унтсаны дараа ******* гараад явсан гэж хэлсэн. Би эхнэрийн утсаар өөрийнхөө дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тухайн үед манай гэрт гаднаас өөр хүн орж ирээгүй. Анх *******ад гар утсаа өгөөд дахин аваагүй. ...”Дамно” ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээгээр миний эзэмшлийн гар утсыг 899,100 төгрөгөөр үнэлсэн. Мөн шинжилгээний төлбөрт 19,800 төгрөгийг өгсөн бөгөөд миний хувьд нийтдээ 918,900 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 22-24, 27/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хэсэг хугацааны дараа ******* нь ын эзэмшлийн Infinix note-11 pro маркийн гар утсыг нь гуйгаад авсан бөгөөд хүнтэй утсаар яриад фейсбүүк ороод байсан юм. ******* нар архи уугаад сууж байх үед би 00 орчихоод эргэж гэртээ ороход ******* зөрөөд манай гэрээс гараад явж байсан. Ингээд нөхөр бид хоёр хүүхдүүдийн хамтаар унтаж амарсан. Улмаар ******* дахин ирээгүй бөгөөд өглөө сэрээд утсаа хайсан чинь түүний утас байгаагүй. Залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. ...Тухайн шөнө нь *******ад гар утсаа өгөөд эргэж аваагүй. Тэр шөнө *******аас өөр гаднаас манай гэрт хэн нэгэн огт ирээгүй. ******* манай нөхрийн гар утсыг авсан гэж бодож байна...” гэжээ. /хх-ийн 28-29/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Бид хоёр авсан архиа ууж дуусаад дахиж би дэлгүүр гарч 0,75 граммын Хараа архи авчираад бид хоёр ууж дуусгасан. Архи ууж байхдаа би ын гар утсаар нь фейсбүүк орж, мөн хамтран амьдрагч Дэлгэр, төрсөн эгч Ариунчимэг нар руу ярьсан. Ингээд байж байхдаа би ын гар утсыг хувцасныхаа халаасанд хийсэн бөгөөд 00 цаг өнгөрөөгөөд гэр рүүгээ харихдаа ын гар утсыг буцааж өгөхөө мартаад авч гарсан байсан. Тухайн үед би нэлээн согтсон байсан бөгөөд шууд гэр рүүгээ харьж унтсан. Маргааш өглөө нь хувцсандаа үзэхэд гар утас нь байгаагүй. Би согтуу явж байхдаа унагаачихсан юм шиг байна...” гэжээ. /хх-ийн 46-47/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-14, 15-16/
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18/
Гэрч мэдүүлэг /хх-ийн 34-35/
Хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ДЦ-22-32 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-40/
*******ын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48, 51/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар Infinix Note-11 Pro загварын гар утасны хайрцагийг шинжлэн судалсанд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Зургууд галзууд овогт ******* ******* нь 2022 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, *******гийн тоотоос хохирогч ******* эзэмшлийн Infinix Note-11 Pro загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 899,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ******* “...******* надаас миний эзэмшлийн infinix note-11 pro маркийн гар утсыг фейсбүүк ороод өгье гэж хэлээд авсан бөгөөд дахин надад өгөөгүй. Ингээд бид нар 22 цагийн үед унтаж амрахаар болсон бөгөөд маргааш өглөө нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өглөө сэрэхэд манай гэрт ******* байгаагүй. Эхнэрээсээ асуухад чамайг унтсаны дараа ******* гараад явсан гэж хэлсэн. Би эхнэрийн утсаар өөрийнхөө дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тухайн үед манай гэрт гаднаас өөр хүн орж ирээгүй. Анх *******ад гар утсаа өгөөд дахин аваагүй...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ийн “...хэсэг хугацааны дараа ******* нь ын эзэмшлийн Infinix note-11 pro маркийн гар утсыг нь гуйгаад авсан бөгөөд хүнтэй утсаар яриад фейсбүүк ороод байсан юм. ******* нар архи уугаад сууж байх үед би 00 орчихоод эргэж гэртээ ороход ******* зөрөөд манай гэрээс гараад явж байсан. Ингээд нөхөр бид хоёр хүүхдүүдийн хамтаар унтаж амарсан. Улмаар ******* дахин ирээгүй бөгөөд өглөө сэрээд утсаа хайсан чинь түүний утас байгаагүй. Залгатал утас нь холбогдохгүй байсан. ...Тухайн шөнө нь *******ад гар утсаа өгөөд эргэж аваагүй. Тэр шөнө *******аас өөр гаднаас манай гэрт хэн нэгэн огт ирээгүй. ******* манай нөхрийн гар утсыг авсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд “...тухайн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан тул гар утас авч явснаа мэдэхгүй байна...” гэж мэдүүлж байх боловч түүний энэ мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байхаас гадна шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Архи ууж байхдаа би ын гар утсаар нь фейсбүүк орж, мөн хамтран амьдрагч Дэлгэр, төрсөн эгч Ариунчимэг нар руу ярьсан. Ингээд байж байхдаа би ын гар утсыг хувцасныхаа халаасанд хийсэн бөгөөд 00 цаг өнгөрөөгөөд гэр рүүгээ харихдаа ын гар утсыг буцааж өгөхөө мартаад авч гарсан байсан. Тухайн үед би нэлээн согтсон байсан бөгөөд шууд гэр рүүгээ харьж унтсан. Маргааш өглөө нь хувцсандаа үзэхэд гар утас нь байгаагүй. Би согтуу явж байхдаа унагаачихсан юм шиг байна...” гэх мэдүүлэг нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч О., гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч *******ад холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.т 918,900 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ДЦ-22-32 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 918,900 төгрөгийг гаргуулж хохирогч О.т олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Infinix Note-11 pro загварын гар утасны хайрцагийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зургууд галзууд овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ад 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ад мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 918,900 /есөн зуун арван найман мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, *******гийн тоотод оршин суух, Иншөөбү овогт /РД: /-т олгохоор тогтоосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Infinix Note-11 pro загварын гар утасны хайрцагийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА