Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Г.Амарсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Л.Эрдэнэхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Л.Эрдэнэхуягт холбогдох 201617000177 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

харьяат, 1982 оны 12 сарын 06-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй,  боловсролгүй,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 08 сарын 02-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 5 сарын хорих ял шийтгүүлж, 1 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2008.02.28-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар  7 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013.05.10-ны өдрийн 25А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосон,  /ЛЛ82120671/ регистрийн дугаартай, Зээрд  овгийн Лхамсүрэнгийн Эрдэнэхуяг.   

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр /:

 

Шүүгдэгч Л.Эрдэнэхуяг нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баруун-Урт сумын 6 дугаар багийн иргэн Б.Нямжавын байшингийн цонхоор нэвтрэн орж Монел маркийн 32 инчийн зурагт хулгайлж бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Л.Эрдэнэхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хэдэн найзтайгаа архи уугаад. Тэр хэд маань тооцоо хийх мөнгөгүй болохоор нь төрсөн эгчийнхээ зурагтыг авчираад өгсөн. Тэр хэдийг зохицуулах байх гэж бодсон. Манай төрсөн эгч болохоор цагдаа гэхгүй байх гэж бодсон.. гэв.

 

           - Хохирогч Б.Нямжавын мөрдөн байцаалтанд өгсөн: Би аав Баярсайхан, ээж Оюунзул, дүү Мангалжав, Наранзул нарын хамт амьдардаг. Манай гэрийнхэн бүгдээрээ ярилцаад намайг энэ хэрэгт хохирогчоор оролцуулахаар болсон. Аав, ээж хоёр хөдөө байдаг болохоор нааш, цаашаа яваад гэртээ байх боломжгүй. Намайг 2016 оны 06 сарын 06-ны шөнө 23 цагийн үед гэртээ ирэхэд манай том өрөөнд байсан “Монел” маркийн 32 инчийн зурагт байхгүй байсан. Тэгээд өрөөнүүдээ үзэхэд жижиг өрөөнд эмэгтэй хүний өмд, цамц, майк, үүдний өрөөний мотор дээр эрэгтэй хүний дээл, өмд, куртик байхаар нь хэн ирсэн юм бол гэж гайхаад учраа ололгүй унтаж амарсан. Маргааш өглөө нь зүүн талынхаа айлаас манайд ямар хүн ирсэн талаар асуухад уржигдар танайд эрэгтэй, эмэгтэй хүн ирсэн гэсэн. Эрэгтэй хүн нь манай гэрт орж ирээд ус байна уу гээд ус аваад байшин руу чинь орсон гэхээр нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Л.Эрдэнэхуяг гэдэг хүнийг танина. Энэ хүн манай ээж Л.Оюунзулын төрсөн дүү нь юм. Л.Эрдэнэхуяг нь манай гэрээр орж ирдэггүй хонож ч үзээгүй хүн юм. ... Хулгайд алдсан Монел маркийн 32 инчийн зурагтаа 2016 оны 06 сарын 07-ны өдөр Зотол зоогийн газарт 150000 төгрөгийн барьцаанд тавьсан байхад нь бүрэн бүтэн хүлээн авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй... гэх мэдүүлэг /хх-10-13х/

 

- Иргэний нэхэмжлэгч Г.Цогтбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:  2016 оны 06 сарын 06-ны өдөр 11 цагийн үед манай Зотол ресторанд гаднаас 3 эрэгтэй, 2 эмэгтэй орж ирсэн. Тэдгээр залуучууд бүгдээрээ хоол, унд, архи, пиво авч уугаад 16 цагийн үед гарах гээд 200800 төгрөг болсон чинь мөнгө байхгүй гээд байсан. Гэтэл Эрдэнэхуяг гэдэг залуу би гэртээ очоод хөргөгч, зурагтаа барьцаанд тавьчихъя Хаан банкны Болороогоос 3.700.000 төгрөг авна тэгэхээрээ төлөөд авчихна гээд гуйгаад байхаар нь хамт явахад нэгдсэн эмнэлгийн хойд талаар яваад баруун талын хашааны айлын онгорхой хэсгээр машинтайгаа орж зогсоход Эрдэнэхуяг машинаас буугаад улаан тоосгон байшингийн зүүн урд талын цонхны порчигийг цааш нь түлхэж орсон. Тэр үед би гайхаад энэ танайх мөн юм уу гэхэд тэр асуудалгүй гээд хэлж байсан. Эрдэнэхуяг нь удалгүй хар өнгийн Монел маркийн 32 инчийн зурагтыг нөгөө орсон цонхныхоо порчигоор гаргаад аваад ирэхээр нь би та чинь гэрийнхээ түлхүүрийг яачихаад цонхоороо орж байгаа юм гэхэд архи ууж яваад түлхүүрээ гээчихсэн гэж хэлж байсан. Би энэ зурагтыг ломбарданд тавих гээд чадаагүй учраас 150000 төгрөгийн барьцаанд авсан юм. Одоо Л.Эрдэнэхуягаас 150000 төгрөгөө нэхэмжилнэ... гэх /хх-18-19х/

 

-Гэрч Э.Батцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:  2016 оны 06 сарын 03-ны өдөр манай найз Эрдэнэхуяг миний 89445577 дугаарын утас руу залгаад уулзмаар байна аймагт ирж чадах уу гэхээр нь би маргааш нь Улаанбаатар хотын Амгалан вокзалаас унаа хөлслөөд Сүхбаатар аймаг руу явсан. Тэгээд 2016 оны 06 сарын 05-ны өдөр аймагт ирээд 17 цагийн үед Эрдэнэхуягтай уулзаад түүнтэй гэр рүү нь очсон юм. Тэнд очоод Эрдэнэхуяг гэрийнхээ түлхүүрийг хаячихсан гээд зүүн урд талын цонхыг хадаасаар түлхэж нээгээд дотогшоо орсон. Тэнд би хувцасаа сольж орхиод гэрт нь хоол хийж идчихээд 20 цагийн үед бид хоёр гадагшаа гарч Эрдэнэхуягийн найз болох Билгээ, Хатанаа, Дулмаа нарын гэрээр архи, пиво ууж явж байгаад Норовынх гэдэг айлд очиж хоносон. Маргааш өглөө нь Зотол нэртэй буудлын нэг давхрын кафе руу  орж хоол идэж, архи, пиво ууцгаасан. Тэгээд мөнгөө төлөх гэсэн мөнгөтэй хүн байгаагүй, тэд нар намайг орхиод гарсан. Тэгээд Эрдэнэхуяг нь гэрээсээ зурагтаа авчираад барьцаанд тавьчихаад намайг орхиод яваад өгсөн. Тэрнээс хойш би Эрдэнэхуягтай уулзаагүй... гэх мэдүүлэг /хх-14х/

-Гэрч Б.Ундараагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 06 сарын 05-ны орой 19 цагт гэртээ кино үзээд сууж байтал гаднаас шар сав барьсан зүс үл таних залуу ганцаараа орж ирээд эгчээ ус байвал өгөөч гээд дураараа хаалганы дэргэд байсан уснаас 2 шанагыг хийгээд би танай баруун талын айлын хамаатан нь байгаа юм гээд гараад явсан. Тэгээд хоёр хоногийн дараа гэрийн эзэн нь ирээд байшинд хулгай орсон байна гэсэн...гэх мэдүүлэг /хх-15х/

 

-  Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг.2016.01.14. /хх 06- 08/

 

-  Туршилт хийсэн тэмдэглэл, схем зураг.2016.02.18. /хх- 10-11/

 

-  Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл . /хх- 03/

 

-  Гэрэл зургийн үзүүлэлт  /хх- 04 /

 

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх- 06/

 

-   Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл. /хх- 07/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын

тодорхойлолт. /хх-50/

 

-  Л.Эрдэнэхуягийн  Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 51/...зэрэг болно.

 

 

Шүүгдэгч Л.Эрдэнэхуяг нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16.00 цагийн орчимд Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлжийн 3-1 тоотод байх иргэн Б.Нямжавын байшингийн цонхоор нэвтрэн орж Монел маркийн 32 инчийн зурагт хулгайлж 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Эрдэнэхуягийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Нямжав, иргэний нэхэмжлэгч Г.Цогтбаяр, гэрч Э.Батцэцэг, Б.Ундраа  нарын мэдүүлгүүд, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх- 03/, Гэрэл зургийн үзүүлэлт  /хх- 04 /, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх- 06/, Эд зүйл хураан авч, Үзлэг хийсэн тэмдэглэл. /хх- 07/ болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

    Хэргийн нөхцөл байдлыг үндэслэвэл, шүүгдэгч Л.Эрдэнэхуяг нь зоогийн газарт төлбөр, тооцоо хийх зорилгоор орон байранд буюу эзэнгүй айлд хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар хулгайлсан нь шүүгдэгч Л.Эрдэнэхуягын “ Би хэдэн найзтайгаа архи уугаад. Тэр хэд маань тооцоо хийх мөнгөгүй болохоор нь төрсөн эгчийнхээ зурагтыг авчираад өгсөн. Тэр хэдийг зохицуулах байх гэж бодсон. Манай төрсөн эгч болохоор цагдаа гэхгүй байх гэж бодсон” гэх, иргэний нэхэмжлэгч Г.Цогтбаярын “ 2016 оны 06 сарын 06-ны өдөр 11 цагийн үед манай Зотол ресторанд гаднаас 3 эрэгтэй, 2 эмэгтэй орж ирсэн. Тэдгээр залуучууд бүгдээрээ хоол, унд, архи, пиво авч уугаад 16 цагийн үед гарах гээд 200800 төгрөг болсон чинь мөнгө байхгүй гээд байсан. Гэтэл Эрдэнэхуяг гэдэг залуу би гэртээ очоод хөргөгч, зурагтаа барьцаанд тавьчихъя гээд гуйгаад байхаар нь хамт яваад нэгдсэн эмнэлгийн хойд талаар яваад баруун талын хашааны айлын онгорхой хэсгээр машинтайгаа орж зогсоход Эрдэнэхуяг машинаас буугаад улаан тоосгон байшингийн зүүн урд талын цонхны порчигийг цааш нь түлхэж орсон. Эрдэнэхуяг нь удалгүй хар өнгийн Монел маркийн 32 инчийн зурагтыг нөгөө орсон цонхныхоо порчикоор гаргаад аваад ирэхээр нь би та чинь гэрийнхээ түлхүүрийг яачихаад цонхоороо орж байгаа юм гэхэд архи ууж яваад түлхүүрээ гээчихсэн гэж хэлж байсан. Би энэ зурагтыг ломбарданд тавих гээд чадаагүй учраас 150000 төгрөгийн барьцаанд авсан” гэх, гэрч Э.Батцэцэгийн “ 2016 оны 06 сарын 05-ны өдөр аймагт ирээд 17 цагийн үед Эрдэнэхуягтай уулзаад гэр рүү нь очсон. Эрдэнэхуяг гэрийнхээ түлхүүрийг хаячихсан гээд зүүн урд талын цонхыг хадаасаар түлхэж нээгээд дотогшоо орсон. Маргааш өглөө нь Зотол нэртэй буудлын кафе руу  орж хоол идэж, архи, пиво ууцгаасан. Тэгээд мөнгөө төлөх гэсэн мөнгөтэй хүн байгаагүй, Эрдэнэхуяг нь гэрээсээ зурагтаа авчираад барьцаанд тавьчихаад намайг орхиод яваад өгсөн” гэх, гэрч Б.Ундраагийн “ Би 2016 оны 06 сарын 05-ны орой 19 цагт гэртээ кино үзээд сууж байтал гаднаас шар сав барьсан зүс үл таних залуу ганцаараа орж ирээд эгчээ ус байвал өгөөч гээд дураараа хаалганы дэргэд байсан уснаас 2 шанагыг хийгээд би танай баруун талын айлын хамаатан нь байгаа юм гээд гараад явсан. Хоёр хоногийн дараа гэрийн эзэн нь ирээд байшинд хулгай орсон байна гэсэн” гэх мэдүүлгүүдээр хэрэгт хангалттай тогтоогджээ.

           

Иймд шүүгдэгч Л.Эрдэнэхуягт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр баривчлах ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх үзлээ.

Тэрээр ажил төрөл эрхэлдэггүй, өөрт ногдох хувь хөрөнгө байхгүй зэргийг үндэслэн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

 

           Л.Эрдэнэхуягын үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

           Шүүгдэгч Л.Эрдэнэхуяг энэ хэргийн улмаас 2016 оны 09 сарын 08-ны өдрөөс 2016 оны 12 сарын 14-ний өдөр хүртэл 97 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцно.  

 

          Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нямжавд учирсан хохирол нөхөн төлөгдсөн буюу Монел маркийн 32 инчийн зурагт буцаан олгогдсон, харин иргэний нэхэмжлэгч Г.Цогтбаярт учирсан 150.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч Л.Эрдэнэхуягаас гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгоно.

 

Л.Эрдэнэхуягийн эзэмшилд байсан АН 6738919 серийн дугаартай 10.000 төгрөгийн дэвсгэртийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 09 сарын 21-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг иргэний нэхэмжлэгч Г.Цогтбаярт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал хэвээр үргэлжлүүлнэ. 

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286,  291 дүгээр зүйлийн 291.1, 294, 297, 298  зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зээрд  овгийн Лхамсүрэнгийн Эрдэнэхуягийг орон байранд  нэвтэрч  бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэхуягийг эд хөрөнгө хураахгүйгээр 06 / зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг журамлан ялтан  Л.Эрдэнэхуягийн цагдан хоригдсон 97 хоногийг ял эдэлсэн хугацаанд  оруулан тооцсугай. 

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Л.Эрдэнэхуягаас 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 7 дугаар баг, Одкон хотхоны 4-4 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Г.Цогтбаярт олгосугай.

 

5. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нямжавт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хэрэгт эд мөрийн баримт болон хураагдсан бичиг баримтгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг баримтлан Л.Эрдэнэхуягийн эзэмшилд байсан АН 6738919 серийн дугаартай 10.000 төгрөгийн дэвсгэртийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 09 сарын 21-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Л.Эрдэнэхуягт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2016 оны 12 сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдний төлөөлөгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН