Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар  2022/ШЦТ/1549

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,  

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч ******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ******холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208018951838 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл фэйсбүүк, цахим хуудсаар “НSКК шалгалтанд тэнцүүлж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан нэр бүхий 5 хохирогчоос зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн ...данс руу нийт 2,975,000 төгрөг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Барилга дээр ажиллаж байгаа. Түрээсийн байрнаас хөөгдөх гээд мөнгө хэрэгтэй болоод эхний үйлдэл хийсэн. Ажил хийгээд цалингаа авч чадахгүй байгаа. Хөнгөн шийдэж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2208018951838 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

1. Шүүгдэгч ******2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр фэйсбүүк, цахим хуудсаар “НSКК шалгалтанд тэнцүүлж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан хохирогч ******зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан өөрийн банкны ...тоот данс руу 1,030,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ******: “2022 оны 1 дүгээр сард БНХАУ-д хэлний бэлтгэлд хамт сурдаг байсан найз ****** “хятад хэлний түвшин тогтоох НSКК шалгалтанд тэнцүүлж өгнө гэсэн хүн байна” гэхээр нь би утсаар холбогдоход эрэгтэй хүн байсан ба фэйсбүүкээр холбогд гээд “******” гэсэн фэйсбүүк хаягаар холбогдсон. “НSКК” шалгалтанд тэнцүүлж өгч чадна гэхээр нь надад боломжийн санагдаад 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн банкны ...дугаар данснаас ...дугаартай данс руу 1,030,000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 03 сард гаргаж өгнө гэсэн ба товолсон хугацаанд тэнцүүлж өгөөгүй учраас фэйсбүүкээр холбогдоход “шалгалтанд тэнцүүлэх боломжгүй болчихлоо, 2022 оны 04 сард тэнцүүлэх боломжтой” гэхээр нь би “мөнгөө буцааж авмаар байна” эсхүл “шалгалтандаа тэнцмээр байна” гэхэд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 450,000 төгрөгийг миний мөнгө шилжүүлж өгсөн данс руу өгсөн. Үлдсэн мөнгийг өгөөгүй. Одоо үлдэгдэл 580,000 төгрөгийг авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 111-112 дахь тал),

Хохирогч ******цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 107 дахь тал), хохирогчийн “1,030,000 төгрөг шилжүүлсэн” гэх дансны хуулга (хавтаст хэргийн 115 дахь тал),

2. 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр фэйсбүүк, цахим хуудсанд “НSКК шалгалтанд бүртгэж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан хохирогч ******зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан өөрийн ...тоот данс руу 515,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ******: “Би Хөх хотын багшийн их сургуульд IT инженерийн магистрын ангид 2017 оноос хойш суралцаж байгаа. Ковид-19 өвчний улмаас биеэр очиж суралцах боломжгүй болсон. Диплом хамгаалах ёстой, хятад хэлний түвшин тогтоох “НSК5” шалгалтанд цахимаар бүртгүүлж шалгалт өгч хэлний түвшинг баталгаажуулсан баримт авах ёстой. Цахим бүртгэлийн явц нь маш олон шат дамжлагатай цахимаар хятад хэл дээр бөглөдөг учир буруу бүртгэл оруулсан тохиолдолд бүртгэл орохгүй тул хүнээр хийлгүүлэхээр 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр манай ангийн найз ****** гэдэг залуу “НSК5-ийн бүртгэл хийх хүн олчихлоо чи яах юм бэ” гэхээр нь “******” гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй чатлаж байгаад Модны 2-н “Тэ жүюн” нэртэй Солонгос хоолны газар уулзаад тухайн залуу нь 2022 оны 2 дугаар сардаа багтаагаад болгож өгнө гэхээр нь итгээд тухайн залуугийн ...дугаар данс руу 515,000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 2 дугаар сарын сүүлээр “юу болж байна” гээд асуусан чинь “худлаа болчихлоо, манай гаргаж өгдөг хүн чадахгүй гээд байнаа” гээд алга болсон. Тэрнээс хойш тухайн хүнтэй холбогдож чадаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дахь тал),

****** “515,000 төгрөг шилжүүлсэн” гэх дансны хуулга (хавтаст хэргийн 96 дахь тал), 

3. 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр фэйсбүүк, цахим хуудсанд “НSКК шалгалтанд тэнцүүлж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан хохирогч Э.******өөс зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан өөрийн ...тоот данс руу 450,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Э.******ийн: “Би Хөх хотын Аж үйлдвэрийн их сургуульд суралцдаг байсан. Хятадад сурдаг монгол оюутнууд фэйсбүүк групп дээр нэг хаягаас “НSKК” шалгалтанд тэнцүүлж өгч чадах хүн байна уу? гэсэн утгатай пост оруулсан байсан. Коммэнт хэсэгт утасны дугаар үлдээсэн байхаар нь холбогдоход “НSKК” хятад хэлний түвшин тогтоох шалгалт тэнцүүлж өгч чадна гэхээр нь “******” гэсэн хаягтай фэйсбүүкээр холбогдоход уг шалгалтанд тэнцүүлж өгч чадна гэхээр нь итгээд 2022 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр өөрийн ...дугаар данснаас 450,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлж өгснөөс хойш шалтаг хэлээд хойшлуулаад өнөөдрийг хүрсэн. Миний таньдаг хүмүүсээс ******, ****** гэх хүмүүс уг залууд залилуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 131-132 дахь тал),

Хохирогч Э.******өөс цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 127 дахь тал), хохирогчоос 450,000 төгрөг шилжүүлэн авсан гэх баримт (хавтаст хэргийн 135 дахь тал),

4. 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр фэйсбүүк, цахим хуудсаар “НSКК шалгалтанд тэнцүүлж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан хохирогч ****** зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан өөрийн ...тоот данс руу 465,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ******: “Би Хөх хотын багшийн сургуульд суралцдаг байсан. Ковид-19 өвчний улмаас явж хичээлдээ суух боломжгүй болсон. Фэйсбүүк ухаж байгаад “******” гэсэн фэйсбүүк дээр “НSКК” хятад хэлний түвшин тогтоох шалгалт тэнцүүлж өгнө гэсэн зар байрлуулсан байсан. Уг зарын дагуу холбогдоход уг шалгалтанд тэнцүүлж өгч чадна гэхээр нь итгээд 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн ...дугаар данснаас 465,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш шалтаг хэлээд хойшлуулаад байсан. Сүүлд таны мөнгийг буцааж өгнөө, та битгий хэлээрэй гэж хэлсэн. Надаас мөнгө авсан хүнийг ****** ******гэдэг. Би 465,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дахь тал),

Хохирогч Б.Болор-Эрдэнээс цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 70 дахь тал), хохирогчийн “465,000 төгрөг шилжүүлсэн” гэх дансны хуулга (хавтаст хэргийн 78 дахь тал),

5. 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр фэйсбүүк, цахим хуудсанд “НSКК шалгалтанд бүртгэж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан хохирогч ***** зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан өөрийн ...тоот данс руу 515,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ******: “Би Хөх хотын багшийн их сургуульд 2017 оноос хойш суралцаж байгаа бөгөөд ковид-19 өвчний улмаас очиж суралцах боломжгүй болсон. ...Уг бүртгэлийг хийлгэх зорилгоор ****** дугаартай “******” гэсэн фэйсбүүк хаягаар бүртгэл хийж өгнө гэсэн ******гэх залуугаар хийлгэхээр тохироод урьдчилгаа 513,000 төгрөгийг 2022 оны 1 дүгээр сарын сарын 30-ны өдөр өөрийн ...дугаар данснаас ...дугаар данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа надад бүртгэл хийж өгөх ёстой байсан боловч бүртгэл хийж өгөөгүй. 2022 оны 04 сараас хойш нэрийг нь хэлээгүй нэг хүнтэй хамтарч бүртгэл хийдэг, тухайн хүнтэйгээ холбоогүй болсон гээд бүртгэл хийж өгөх боломжгүй болсон, мөнгийг чинь 5 сард буцааж өгнө гэж байсан боловч холбоогүй алга болчихсон учраас цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

хохирогч ******515,000 төгрөг шилжүүлэн авсан гэх баримт (хавтаст хэргийн 57-58 дахь тал),

Гэрч ******: “2020 оноос хойш зөвхөн Монгол Улсын Их Сургуулийн Күнзийн институд авч байгаа. Өөр газар НSКК шалгалтыг авахгүй байгаа. НSКК шалгалт нь хятад хэлний түвшин тогтоох олон улсын шалгалт юм. Уг шалгалтанд тэнцсэнээр хятад хэлтэй холбоотой их дээд сургуульд элсэн орох болон төгсөхөд хэрэглэгддэг шалгалт байгаа юм. Уг шалгалт цахим болон танхимаар авдаг бөгөөд аюулгүй байдал талаасаа өөр хүний өмнөөс манай шалгалтыг өгч тэнцэх боломжгүй. Манайх цахим шалгалтандаа царай таних программ ашигладаг, танхимын шалгалтанд багш нар тухайн хүний бичиг баримтаар тулгалт хийж хятад хэлний түвшинг бодитоор тогтоодог. Шалгалт нь олон улсын шалгалт бөгөөд хатуу хяналтанд явагддаг, хүний өмнөөс шалгалт өгч тэнцэх боломжгүй. Манай шалгалтад ****** ******огт хамрагдаж байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

Шүүгдэгч ******яллагдагчаар өгсөн: “...Би “******” гэсэн фэйсбүүк хаягаараа “хятад дахь монгол оюутнууд” гэсэн фэйсбүүк групп дотор байгалийн зурагтай хаягийг нь санахгүй байна фэйсбүүк хаягнаас “НSKК” шалгалтанд найдвартай тэнцүүлж өгөх хүн байна уу? гэх пост оруулсан байхаар нь би уг постны доор ****** гэсэн өөрийнхөө утасны дугаарыг үлдээсэн. Би хятад хэлний түвшин тогтоох “НSKК” шалгалтанд хүн тэнцүүлж өгнө гэж дансаар нийт 5 хүнээс мөнгө авсан. Хамгийн сүүлийн хүн 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр намайг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “******” ресторанд зөөгчөөр ажиллаж байхад данс руу мөнгө орж ирсэн санагдаж байна. Би мөнгө данс руу орсны дараа хаана байхдаа хэрэглэж эхэлснээ санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 152-153 дахь тал),

“Күнзийн институт” ТББ-ын “******нь манай байгууллагад ажиллаж байгаагүй, ажилладаггүй, манай байгууллагатай ямар нэгэн холбоо хамааралгүй” гэх албан бичиг (хавтаст хэргийн 44 дэх тал), цахим /интернет/ орчинд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 33-38 дахь тал), дансны хуулганд үзлэг хийсэн “үзлэгийн явцад ******нэр дээрх ...тоот данс руу 2022.01.16-ны өдрөөс 2022.01.30-ны өдрийн хооронд нийт 2,975,000 төгрөг шилжүүлсэн байна” тэмдэглэл (хавтаст хэргийн 21-32 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-48), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-45), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-49), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-50) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “******нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр фэйсбүүк, цахим хуудсаар “НSКК шалгалтанд тэнцүүлж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан хохирогч ******зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны ****** тоот данс руу 1.030.000 төгрөг шилжүүлэн авч, бусдад 1.030.000 төгрөгийн хохирол учруулан залилсан, 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр фэйсбүүк, цахим хуудсанд “НSКК шалгалтанд бүртгэж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан хохирогч ******зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны ****** тоот данс руу 515.000 төгрөг шилжүүлэн авч, бусдад 515.000 төгрөгийн хохирол учруулан залилсан, 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр фэйсбүүк, цахим хуудсанд “НSКК шалгалтанд тэнцүүлж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан хохирогч Э.******өөс зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны ****** тоот данс руу 450.000 төгрөг шилжүүлэн авч, бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулан залилсан, 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр фэйсбүүк, цахим хуудсаар “НSКК шалгалтанд тэнцүүлж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан хохирогч ****** зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны ****** тоот данс руу 465.000 төгрөг шилжүүлэн авч, бусдад 465.000 төгрөгийн хохирол учруулан залилсан, 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр фэйсбүүк, цахим хуудсанд “НSКК шалгалтанд бүртгэж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан хохирогч ******зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны ****** тоот данс руу 515.000 төгрөг шилжүүлэн авч тус тус залилж, бусдад нийт 2,975,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдох байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч Д.******д 450,000 төгрөг төлөгдсөн, бусад хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ******нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл фэйсбүүк, цахим хуудсаар “НSКК шалгалтанд тэнцүүлж өгнө” гэж цахим хэрэгсэл ашиглан нэр бүхий 5 хохирогчоос зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн ...данс руу нийт 2,975,000 төгрөг шилжүүлэн авсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ****** “...“******” гэсэн фэйсбүүк хаягаар холбогдсон. 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн ...дугаар данснаас 1,030,000 төгрөг шилжүүлсэн. ...450,000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэгдэл 580,000 төгрөгийг авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хх-111-112), дансны хуулга (хх-115), хохирогч ****** “...******” гэсэн фэйсбүүкээр холбогдоход уг шалгалтанд тэнцүүлж өгч чадна гэхээр нь итгээд 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн ...дугаар данснаас 465,000 төгрөг шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-74-75), дансны хуулга (хх-78), хохирогч ****** “...“******” гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй чатлаж байгаад ...2022 оны 2 дугаар сардаа багтаагаад болгож өгнө гэхээр нь итгээд тухайн залуугийн ...дугаар данс руу 515,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-92-93), дансны хуулга (хх-96),  хохирогч ****** “...“******” гэсэн фэйсбүүк хаягаар бүртгэл хийж өгнө гэсэн ******гэх залуугаар хийлгэхээр тохироод урьдчилгаа 513,000 төгрөгийг 2022 оны 1 дүгээр сарын сарын 30-ны өдөр өөрийн ...дугаар данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-11), хохирогч Э.******ийн “...“******” гэсэн хаягтай фэйсбүүкээр холбогдоход уг шалгалтанд тэнцүүлж өгч чадна гэхээр нь итгээд 2022 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр өөрийн ...дугаар данснаас 450,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-131-132),  дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-21-22, 23-32), шүүгдэгч ******“...Би хятад хэлний түвшин тогтоох “НSKК” шалгалтанд хүн тэнцүүлж өгнө гэж дансаар нийт 5 хүнээс мөнгө авсан...” гэх мэдүүлэг (хх-152-153) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ******үргэлжилсэн үйлдлээр фэйсбүүк ашиглан “HSKK шалгалтанд тэнцүүлж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулан нэр бүхий 5 хохирогчоос нийт 2,975,000 төгрөгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд  оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.******д 1,030,000 төгрөгийн хохирол учирснаас 450,000 төгрөгийг өгсөн (хх-116), үлдэгдэл 580,000 төгрөг төлөгдөөгүй, хохирогч Н.******т 515,000 төгрөг, хохирогч Э.******т 450,000 төгрөг, хохирогч ******465,000 төгрөг, хохирогч ******515,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй байна.

Шүүгдэгч ******нийт 2,525,000 төгрөг гаргуулж, хохирогч Д.****** (Сонгинохайрхан дүүргийн **********)-д 580,000 төгрөг, хохирогч Н.****** (Хан-Уул дүүргийн **********)-т 515,000 төгрөг, хохирогч Э.****** (Багануур дүүргийн ***********)-т 450,000 төгрөг, хохирогч ******** (Баянгол дүүргийн *************)-д 465,000 төгрөг, хохирогч ********* (Хан-Уул дүүргийн *********)-т 515,000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ******Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Хохирол төлөгдөөгүй, 5 удаагийн үйлдэлтэй, эрхэлсэн ажилтай нь нотлогдоогүй зэргийг харгалзаж үзсэн болно...” гэж,

шүүгдэгч “Хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус дурдаж байна.

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан “HSKK шалгалтанд тэнцүүлж өгнө” гэж хохирогч нараас зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийн эрхэд халдан мөнгийг шилжүүлэн авсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч нарт нийт 2,975,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, 1 хохирогчид 450,000 төлөгдсөн, үлдэгдэл 2,525,000 төгрөг төлөгдөөгүй, хохирогч нар “Хохирлоо барагдуулж авмаар байна” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч ********* овогт ****** **********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******650 (зургаан зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******нийт 2,525,000 төгрөг гаргуулж, хохирогч Д.****** (Сонгинохайрхан дүүргийн ******)-д 580,000 төгрөг, хохирогч Н.****** (Хан-Уул дүүргийн **********)-т 515,000 төгрөг, хохирогч Э.****** (Багануур дүүргийн ********)-т 450,000 төгрөг, хохирогч ********* (Баянгол дүүргийн *********)-д 465,000 төгрөг, хохирогч ******** (Хан-Уул дүүргийн ***********)-т 515,000 төгрөгийг тус тус олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР