| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2023/0020/э |
| Дугаар | 2023/ШЦТ/25 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж
Хохирогч *******
Гэрч *******, *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221003960475 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн 7 дугаар хэсгийн ардын шүүхийн 1985 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн А-д зааснаар 2 жил хорих ялаар,
мөн Дорнод аймгийн ардын хэсгийн 6 дугаар шүүхийн 1987 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 2 жил хорих ялаар,
Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79 дүгээр зүйлийн 2, 100 дугаар зүйл, 1721 дугаар зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийт 5 жил хорих ялаар,
мөн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар баривчлах ялаар, 2007 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржин овогт ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын 3 дугаар баг, М.ын хашааны гадна талд 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн орчим *******тай маргалдан зодож түүний биед духны язарсан шарх, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “ манай малыг харж байгаад биеэ эмчлүүлнэ гээд малыг маань тоолж өгөхгүйгээр явсан. Би найз таа малаа харуулсан бөгөөд мал харсан цагаас хойш т 2-3 удаа ирж агсам тавьсан байсан. Тухайн өдөр ын гэрт ирж агсам тавьсны дараа би орж ирсэн. Биднийг хашаанд үхэр хийх гэж байхад орж ирсэн. Би тэр үед “чи айлд агсам тавиад хэрэггүй. Би чамайг гэрт чинь хүргэж өгье” гээд аваад гарсан. Хашаанаас гарах үед намайг заамдаж авахад бид барьцалдсан. халаасандаа гараа хийх үед би хутга гаргаж ирэх гэж байна гэж бодсон. Урьд нь манай гэрт байхдаа хутга гаргаж ирж байсан болохоор би тэгж бодсон. Би өөрийгөө хамгаалахын тулд гарыг тавиулаад түлхсэн. Тухайн өдөр ийм л зүйл болсон. Би зодож, тоосгоор цохисон асуудал болоогүй. Тэр айлын гадаа тоосго, чулуу байгаагүй” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр ******* зодуулсан. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгааг гайхаж байна. Өмнө нь Энхболдтой уулзаж, морь өгөх талаар гуйхад намайг эргэж ир гэж хэлсэн. Би тухайн өдөр жаахан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Намайг эргэж очих үед баахан хүмүүс ын хашаанд үхэр хийж байсан. намайг амдаж аваад “чи юу хийж яваа юм зайл” гэж хэлээд намайг арагш түлхэж, нүдийг чинь сохолно шүү гэж хэлсэн. Би тэр үед газар сууж байсан. эргэж ын хашааны баруун тал руу явж ирээд чулуу авч ирж намайг цохисон. Би цохиулчихаад зүүн урд талын дэлгүүрийн гадна очоод эргэж харахад намайг зодсон газрын булангаас хараад зогсож байсан. Би шууд цагдаа дээр очоод “намайг цохичихлоо, би шууд хүрээд ирлээ” гэж хэлсэн. Өмнө нь намайг байнга дарамталж байсан. Би тухайн үед нь шүүх эмнэлгээр явсан 130,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би зодуулж байхыг нь хараагүй. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн орчимд хамаатныхаа гэрт байж байхад дух хэсгээс нь цус гарч нүүр хэсэг нь тэр чигтээ цус болсон байдалтай орж ирсэн. Би нөхрөө цусаа угаа гэж хэлээд гэр рүүгээ аваад явсан. Манай нөхөр ахад зодуулсан гэж хэлсэн. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бахирч хашгирдаг боловч намайг зоддоггүй...” гэв.
Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 30-ны орой албан өрөөндөө сууж байхад нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нүүрэн хэсэг нь цус болсон байдалтай орж ирсэн. Тухайн үед согтуу байсан учир эхнэрт нь хүлээлгэж өгсөн. Би архиа гаргаж, эмнэлэгт анхны үзлэгт хамрагдаад ир, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнээс тайлбар мэдүүлэг авахгүй гэж хэлээд явуулсан. Маргааш нь эмнэлэгт үзүүлж анхны үзлэгийн тодорхойлолтоо авч ирж би гомдол мэдээллийг шалгасан. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нь нүүр нь цус болж хүнд зодуулсан байдалтай орж ирээд Өнөр хороололд гэх айлын хашаанд очиход ******* зодуулсан гэж хэлсэн. Тухайн өдөр д хутга байгаагүй. Өмнө нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр эхнэрийн эгч Хорлоо болсон асуудлын талаар дуудлага мэдээлэл өгсөн. Дуудлагын дагуу намайг очих үед болон түүний эхнэр, нар байсан. Тухайн үед нь “ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Мөн гутлын түрийнд нь хутга байна” гэж надад хэлсэн. Би албан өрөөндөө авчирч драйгер үлээлгэхэд согтуурлын зэрэг 0,20 хүрэхгүй байсан тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаагүй ба хутга байгаа болохыг шалгаагүй...” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би гэх хүний үхрийг харж байгаад больсон асуудлаас болж той маргаантай байсан. надтай таарах болгондоо элдвээр хэлж доромжилдог, заналхийлдэг. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 30-ны орой 17 цагийн орчимд сумын 3 дугаар баг Өнөр хороололд байдаг ийн үхрийг харж байгаа ахын гэр рүү очиж малчин Энхболдоос унах морь авах санаатай очсон бөгөөд тухайн үед би бага зэрэг архи хэрэглэсэн байсан. Гэхдээ биеэ авч явах чадвартай байсан. Ингээд ахын гэрт нь очиж хашаанд нь ороход , , Энхболд, Энхмаа эгч нар байсан бөгөөд намайг хашаанд ороход өөдөөс амдан гүйж ирээд “зайлаа пизда минь” гээд хувцаснаас зуураад дагуулаад гарсан. Тэгснээ хашааны гадна талд гараад намайг заамдаад хашаа руу түлхэж хашаа налуулаад хоёр хуруугаараа “нүдийг чинь сохлоно” гээд хатгасан. Тэгэхээр нь би нүдээ хоёр гараараа дараад хашаа налаад доошоо явган суухад байнга авч явдаг хүрэн бариултай жижиг эвхмэл хутгаа гаргах гэснээ болиод "чамайг алсан ч яадаг юм” гээд чулуу авч ирээд миний баруун гарын дал хэсэг рүү чулуутай гараараа цохиж намайг газарт унагасан. Мөн чулуугаар духны зүүн, хөмсөгний дээд хэсэгт цохисон. Тэгэхэд миний духнаас цус гараад байхаар нь дахиад ирээд цохиж магадгүй гэж бодоод цусаа дараад явсан, би ахад хариу үйлдэл хийгээгүй. Би той 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед маргалдаж ноцолдохдоо өмд болон цамцныхаа халаас руу гараа хийж тэмтэрсэн тохиолдол байхгүй. Мөн бид хоёрыг хашааны гадна талд маргалдаж ноцолдож байхад хажууд зогсож харж байсан хүн байхгүй. Би тархины эхо бичлэг хийхэд 130,000 төгрөг зарцуулсан. Үүнийгээ нэхэмжилнэ. Гомдолтой байгаа. олон удаа намайг зодож гэр бүлээр минь дарамталж, заналхийлж байсан. Би өмнө ******* зодуулаад цагдаад гомдол гаргаж байгаагүй. Энэ удаад гаргаж байна. 2022 оны 08 дугаар сарын 22, 23-ны өдөр той гэрт нь маргалдахад миний гутлын түрүүнд байсан хутгыг булааж авах гээд байхаар нь би хутгаа булаалгахгүй гээд ардаа бариад байсан юм. Тэгэхгүй бол гараас булааж авах гээд дайраад байсан юм. Тухайн үед намайг 2 гараараа заамдсан байсан бөгөөд би нэг гараараа оос барьж, нөгөө гартаа хутгаа бариад ардаа нуугаад байсан...” гэжээ. /хх-ийн 13-16, 18-19/
Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр их согтуу байдалтай манай хашаанд орж ирсэн. Удалгүй гаднаас орж ирээд д хандаж “чи малаа тоолуулж өгөхгүй юм уу” гэж хэлээд өөр хоорондоо маргаж байх шиг байсан. Би мал гаргаж байсан болохоор анзаарч хараагүй. Тэр үед д хандаж “хоёулаа энд маргалдаад яахав, эрүүл болохоор чинь маргааш уулзаж ярилцъя” гэж хэлээд би чамайг гэрт чинь хүргэж өгнө гэж хашаан дотроос дагуулан гарч байсан. Удалгүй хашаан дотор ганцаараа орж ирсэн. биед ил харагдах шарх сорви болон нүүр ам хэсэг нь зүгээр цус гарсан зүйл байгаагүй...” гэжээ. /хх-ийн 24-26/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 22, 23-ны орчимд нөхөр ийн гэрт нь очиж маргалдсан бөгөөд тухайн үед нөхөр ийн гэрийн коридор дотор ороход энэ хоёр шууд бие биенээ заамдалцаад авсан. ... нөхөр хана руу шахаад заамдаад байж байсан. Харин хананд шахуулаад зогсож байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудуулах гээд эгч рүү нь утсаар ярьж байгаад харахад гартаа хутга барьчихсан нурууныхаа ард руу хийгээд булаах гэсэн байдалтай барьцалдаад байсан. Тэгснээ удалгүй болиод гадаа гарсан. Мөн гадаа нь нөхөр “чамайг шоронд оруулчихаад дээрээс чинь орж баана, яаж алиагаа алдахыг чинь харна” гээд элдвээр хэлээд байсан. ...Тэрнээс биш руу хутга бариад дайрсан зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 29-31/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...үхэр нядалж байх үед согтуу хашаан дотор орж ирсэн. Удалгүй араас нь ах мөн орж ирээд д хандан “Чи согтуу энд юу хийж яваа юм. Наад хүмүүс чинь энд ажилтай байна. Чи яваа, би чамайг гаргаж өгье” гээд хашаанаас гарсан. Нэг их удалгүй ах орж ирсэн. дахин хашаан дотор орж ирээгүй. ... нь хашаан дотор орж ирэх үед түүний биед нь ил харагдах шарх сорви байхгүй, нүүр ам хэсэг нь зүгээр, цус гарсан зүйл байгаагүй...” гэжээ. /хх-ийн 36-39/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд суманд байсан. Тухайн өдөр яг хэдний өдөр байсан гэдгийг санахгүй байна. Би ажлын байран дээрээ байхад Хоролмаа гээд сумын иргэн орж ирээд чинь зодох гээд бариад авсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинтайгаа ийн гэр рүү нь очих үед гэрийнх нь гадаа , , түүний эхнэр Саруул-Эрдэнэ нар хэрэлдэж маргалдаад зогсож байсан. “энэ аваад яв, согтуу агсам согтуу тавиад байна, гутлынх нь түрүүнд хутга байгаа үз” гэж хэлсэн. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж хэлсэн. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажлын өрөөндөө байхад 16-17 цагийн орчим архи үнэртүүлсэн нүүр нь цус болчихсон, духандаа язарсан шархтай орж ирээд “******* зодуулсан намайг чулуугаар цохисон” гэж хэлэхээр нь би “эмнэлэгт очиж боолго” гэж хэлээд явуулсан...” гэжээ. /хх-ийн 32-33/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр би жижүүртэй байх үед 18 цагийн орчим сумын иргэн “ гэх хүний гадаа гэх хүнд зодуулсан, ах намайг чулуугаар цохисон, дараа нь хутга гаргаж ирээд над руу дайрсан” гэж хэлж байсан. Би тухайн хүнд үзлэг хийхэд иргэн нүүрний дух хэсэгт үүссэн 1.3 см урттай 7 мм гүнтэй ил шарх үүссэн байдалтай байсан. Би шархыг нь цэвэрлэн 1 оёдол тавьж өгөөд эхнэр *******д хүлээлгэн өгч явуулсан...” гэжээ. /хх-ийн 42-43/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 563 тоот дүгнэлтэд:
1. Б. биед дух язарсан шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 46-47/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн сумын төв дээр малчин ын гэрт нь очоод хашаан дотор байхад өмнө нь миний малчин хийж байсан согтуу байдалтай ирээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь би “чи энэ айлд агсам тавиад яах вэ, би чамайг хүргэж өгье” гэж хэлээд хамт хашаанаас нь гарсан. Хашааны гадаа гараад намайг заамдаж авахаар нь бид хоёр барьцалдаад байж байхад өмднийхөө халаас руу гараа хийсэн. Тэгэхээр нь би хутга гаргаж ирэх гэж байна гэж бодоод түлхсэн. Тэгтэл миний цамцыг ураад гар нь тавигдсан ба цаашаа унахдаа хашаа мөргөсөн. Босож ирэхэд толгойноос нь цус гарсан байсан. Тэгэхээр нь би цагдаад хэлэх гээд яваад өгсөн...” гэжээ. /хх-ийн 54-55/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11/
Эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 48-49/
*******ийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56, 61/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Боржин овогт ******* нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн орчим Дорнод аймгийн сумын 3 дугаар багт оршин суух М.ын хашааны гадна талд хохирогч *******тай маргалдан зодож түүний биед духны язарсан шарх, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Б. “...намайг эргэж очих үед баахан хүмүүс ын хашаанд үхэр хийж байсан. намайг амдаж аваад “чи юу хийж яваа юм зайл” гэж хэлээд намайг арагш түлхэж, нүдийг чинь сохолно шүү гэж хэлсэн. Би тэр үед газар сууж байсан. эргэж ын хашааны баруун тал руу явж ирээд чулуу авч ирж намайг цохисон. Би цохиулчихаад зүүн урд талын дэлгүүрийн гадна очоод эргэж харахад намайг зодсон газрын булангаас хараад зогсож байсан. Би шууд цагдаа дээр очоод “намайг цохичихлоо, би шууд хүрээд ирлээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч М.ын “... их согтуу байдалтай манай хашаанд орж ирсэн. Удалгүй гаднаас орж ирээд д хандаж “чи малаа тоолуулж өгөхгүй юм уу” гэж хэлээд өөр хоорондоо маргаж байх шиг байсан. Тэр үед д хандаж “хоёулаа энд маргалдаад яахав, эрүүл болохоор чинь маргааш уулзаж ярилцъя” гэж хэлээд би чамайг гэрт чинь хүргэж өгнө гэж хашаан дотроос дагуулан гарч байсан. Удалгүй хашаан дотор ганцаараа орж ирсэн...” гэх, гэрч ын “...үхэр нядалж байх үед согтуу хашаан дотор орж ирсэн. ... нь хашаан дотор орж ирэх үед түүний биед нь ил харагдах шарх сорви байхгүй, нүүр ам хэсэг нь зүгээр, цус гарсан зүйл байгаагүй. ...Удалгүй араас нь ах мөн орж ирээд д хандан “Чи согтуу энд юу хийж яваа юм. Наад хүмүүс чинь энд ажилтай байна. Чи яваа, би чамайг гаргаж өгье” гээд хашаанаас гарсан. Нэг их удалгүй ах орж ирсэн. дахин хашаан дотор орж ирээгүй...” гэх, гэрч “...2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн орчимд хамаатныхаа гэрт байж байхад дух хэсгээс нь цус гарч нүүр хэсэг нь тэр чигтээ цус болсон байдалтай орж ирсэн. Би нөхрөө цусаа угаа гэж хэлээд гэр рүүгээ аваад явсан. Манай нөхөр ахад зодуулсан гэж хэлсэн...” гэх, гэрч “...2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажлын өрөөндөө байхад 16-17 цагийн орчим архи үнэртүүлсэн нүүр нь цус болчихсон, духандаа язарсан шархтай орж ирээд “******* зодуулсан намайг чулуугаар цохисон” гэж хэлэхээр нь би “эмнэлэгт очиж боолго” гэж хэлээд явуулсан...” гэх, гэрч ийн “...би жижүүртэй байх үед 18 цагийн орчим сумын иргэн “ гэх хүний гадаа гэх хүнд зодуулсан, ах намайг чулуугаар цохисон, дараа нь хутга гаргаж ирээд над руу дайрсан” гэж хэлж байсан. Би тухайн хүнд үзлэг хийхэд иргэн нүүрний дух хэсэгт үүссэн 1.3 см урттай 7 мм гүнтэй ил шарх үүссэн байдалтай байсан. Би шархыг нь цэвэрлэн 1 оёдол тавьж өгөөд эхнэр *******д хүлээлгэн өгч явуулсан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 563 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь “...би биед хөнгөн хохирол санаатай учруулаагүй, түүнийг хутга гаргаж ирэх нь гэж бодоод өөрийгөө хамгаалж цааш нь түлхсэн...” гэж мэдүүлж байх боловч шүүгдэгчийн энэхүү мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байхаас гадна *******ид тухайн үед хууль бус халдлага довтолгооноос өөрийгөө хамгаалах үйлдэл хийх нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүх хэргийн нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж тогтоох бөгөөд шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн орчим Дорнод аймгийн сумын 3 дугаар багт оршин суух М.ын хашааны гадна талд хохирогч Б. биед духны язарсан шарх, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд болох хохирогч *******, гэрч М., , *******, *******, нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 563 тоот “...Б. биед духны язарсан шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул түүнд холбогдох хэргийг Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч *******ид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ийн хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б. эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 130,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй байх тул энэхүү шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******оос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржин овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******оос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА