| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2019/00939/и |
| Дугаар | 1423 |
| Огноо | 2019-05-15 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 1423
| 2019 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2019/01423 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХХК
Хариуцагч: П.Б
Гэрээний үүрэгт 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.З, хариуцагч П.Б, гэрч Ж.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ШО ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Зоригтбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Б нь ШО ХХК-нд 2016 онд тээврийн жолоочоор ажилд орсон. Итгэл хүлээсэн сайн ажилтан байсан. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ээжийгээ эмчид үзүүлнэ мөнгө хэрэгтэй байна гэж компанид хүсэлт гаргаснаар 2.500.000 төгрөгийг зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулагдсан. Цалингаасаа суутгуулж төлөөрэй гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй. П.Б 2017 оны хавар ажлаас халагдсан. Зээл төлөх талаар утсаар олон удаа шаардахад сүүлдээ төлөх боломжгүй гэдэг тайлбар тавьдаг болсон. Ажлаас халагдсан болон тээврийн зардал энэ тэр нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Тэр байдлаа тусд нь шийдвэрлүүлэх боломжтой. Иймд П.Баас 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч П.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаандтайлбарлахдаа: 2.500.000 төгрөгийг тухайн үед авсан. Намайг ямар ч үндэслэлгүй ажлаас халсан. Би итгэлийг нь алдаад явсан юм байхгүй. Гүйцэтгэх захирал н.Т үл ойлголцол үүсч ажлаас гарсан. Энэ байдлаар хэн ч надтай холбогдоогүй. Энэ компанид би нэг жил гаран ажилласан. Тухайн үеийн цалин мөнгө төгрөгийг өгөөгүй тул тэр мөнгөө хасуулж, миний тооцоогоор үлдэгдэл 900.000 төгрөгийг нь төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ШО ХХК нь хариуцагч П.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтөй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Хариуцагч П.Б нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ШО ХХК-наас 2.500.000 төгрөгийг зээлдэж авсан болох нь шүүх хуралдаанд тайлбарласан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, мөнгө хүлээлгэж өгсөн гэрч Ж.З мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд хариуцагч ажлаас халагдахад цалин хөлс өгөөгүй тул зээлээс суутгуулж үлдэгдэл 900.000 төгрөгийг өгнө гэж тайлбарласан боловч зохигч энэ талаар тохиролцоогүй, тайлбарыг нотолсон баримтгүй тул тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.
Хариуцагч зээлийн мөнгийг шилжүүлэн авч буцаан өгөх үүргээ биелүүлээгүй тул П.Б 2.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ШО ХХК-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.Бхангасан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч П.Баас 2.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ШО ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч П.Б-с 54.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ШО ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатнышүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА