| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2019/00996/и |
| Дугаар | 1174 |
| Огноо | 2019-04-25 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 1174
| 2019 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2019/01174 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.А
Хариуцагч: Г.Т
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.А, хариуцагч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.А шүүхад гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2011 онд Г.Ттой танилцаж гэр бүлийн харилцаатай болсон. Бидний дундаас 2015 оны 04 дүгээр сарын 12-нд хүү Т.Т-р төрсөн. 2015 оны 10 дугаар сараас Г.Тнь Г.Ар гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн. Одоо Г.Тнь М.Ч-г гэдэг эмэгтэйтэй, хамтран амьдарч хүүхэдтэй болцгоосон. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүү Т.Түмэнбаярт хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Г.Тшүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө. Бид цаашид хамтарч амьдрахгүй. 2015 оны 04 дүгээр сарын 12-нд хүү Т.Т-р төрсөн. Миний хүүхэд мөн. Бид 2018 оны 08 дугаар сараас гэр бүлийн харилцаагүй болсон. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Г.Т-д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Н.А, Г.Тнар 2011 онд танилцаж, хамтын амьдралын хугацаанд 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүү Т.Тр төрсөн байна.
Зохигчид таарамжгүй байдлын улмаас 2018 оны 08 дугаар сараас хойш тусдаа амьдарч, талууд цаашид хамтран амьдрахгүй гэж тайлбарлан нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргасанг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч Г.Т хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Т.Түмэнбаярыг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл эцэг Г.Т тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Хэдийгээр хүүхэд эхийн асрамжид байгаа боловч эцэг Г.Тт нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрх үүрэг нь хэвээр бөгөөд зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Т-с 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.А-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Т.Т-г 11 нас хүртэл тэдний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Г.Т тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Т 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Аолгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА
.