Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2019/01313

 

 

 

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2019/01313

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Х.С-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Б-д холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Б-ай 2000 онд танилцаж, 2005 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамт амьдрах хугацаанд 2006 оны 1-р сарын 10-нд хүү Билгүүн төрсөн. Хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2014 оноос тусдаа амьдарч байна. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Х.С-ын өргөдөлтэй танилцлаа, гэр бүл цуцлахыг зөвшөөрч байна. Хүүгээ өөрийн асрамжинд үлдээнэ гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.С нь Д.Б-д холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Х.С, Д.Б нар нь 2000 онд гэр бүл болж, 2005 оны 9-р сарын 19-нд гэрлэлтээ бүртгүүлжээ. Гэрлэгч хамт амьдрах хугацаандаа 2006 оны 1-р сарын 8-нд хүү С.Б-ийг төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.

 

Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаанд зан харьцааны хувьд таарамжгүй байсны улмаас 2014 оноос тусдаа амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Дээрх нөхцөл байдлын улмаас гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахдаа хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаагүй байна.

 

Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2019 оны 3-р сарын 29-ний өдөр дуусгавар болгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х,С, Д,Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-гаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА