Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/105

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Э.Чанцалням,

хохирогч “****” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.О,

шүүгдэгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.С-дхолбогдох 2208034412002 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн,  42 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан  дүүргийн 7 дугаар хороо ***** тоотод оршин суух бүртгэлтэй,  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Жамбараа овогт О-ын С (регистрийн дугаар:пи8012*******).

 

Холбогдсон хэргийн утга:

Шүүгдэгч О.С нь “*****” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 6,464,800 төгрөгийн хохирол учруулсан,

“*****” ХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа буюу 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 32,323,795 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 12 сарын 14-ний өдрийн 1453 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

5. Шүүгдэгч О.С нь “*****” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2021 оны 12 дугаар сарын 20-29-ний өдрийг хүртэлх хугацаанд тус компанийн мөнгөн хөрөнгө болох 6,464,800 төгрөгийг хувьдаа захиран зарцуулсан болох нь:

5.1. “*****” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 22/012 дугаартай гомдол гаргах тухай албан тоот (хавтаст хэргийн 128 хуудас),

5.2. Хохирогч “*****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ын “... манай компани барилгын ажил эрхэлдэг ба манай компанид нягтлангаар 2021 оны 11 дүгээр сарын 08-нд ажилд орсон О.С нь нягтлангаар ажиллаж байх хугацаандаа компанийн мөнгийг ах дүү хамаатан садангийн данс руу шилжүүлсэн болох нь гүйлгээгээ шалгаж байх хугацаандаа мэдсэн. О.С нь ************** гэх хүний данс руу шалны урьдчилгаа мөнгө, хаалганы мөнгө, андуурсан гүйлгээ гэж шилжүүлсэн байсан. Эдгээр мөнгө шилжүүлсэн асуудал нь дансны хуулгаар баталгаажиж байгаа. О.С данснаас мөнгө шилжүүлэхдээ захирлаас зөвшөөрөл авч байгаад мөнгө төгрөгийг баримт үйлдэж шилжүүлэх ёстой. Дээрх тохиолдолд өөрөө дур мэдэн мөнгө шилжүүлсэн байгаа юм. О.С нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Г гэх хүн рүү Төрийн банкны сангийн материал гэсэн утгатай 524,800 төгрөг шилжүүлсэн, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөн *эх хүн р****************үү 118 дугаар сургууль гэсэн утгатай 590,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ************* гэх хүн рүү Төрийн банкны шалны ажил гэх утгатай 5,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн данс руу О.С “андуурсан гүйлгээ” гэж 350,000 төгрөг тус тус шилжүүлж нийт 6,464,800 төгрөгийг компанийн данснаас авч шилжүүлсэн. Энэ асуудлыг манай нягтлан Жшалгаж тогтоосон. О.С манай компанийн үндсэн ажилтан мөн ерөнхий захирал С.Г-ын 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 21/035 дугаартай тушаалаар Санхүү албаны ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилсон. О.С-дсарын 1,600,000 төгрөгийн цалин олгохоор байсан ба цалин мөнгөтэй холбоотой асуудал байхгүй бүх мөнгийг өгч байсан” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 135-136 хуудас),

5.3. Гэрч М.Ж-ийн “...Би “*****” ХХК-д нягтлангаар ажиллаж байгаад ар гэрийн шалтгаанаар 2011 оны 10 дугаар сард ажлаасаа гарах өргөдөл өгчихсөн байсан. Тэгсэн манай компани ажлын зараар ****************ажиллуулахаар компанид тушаал гаргаж оруулсан байсан. ... О.С над руу залгаад би хөдөө 10 хоног явахаар боллоо, чи арваад хоног намайг орлож ажиллаач гэж хэлсэн. ... захирлууд намайг О.С-ийн ажил болохгүй байна чи шалгаад өгөөч гэхээр нь би компьютероо асаагаад 2021 оны 11 дүгээ сарын 15-аас 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хоорондох ажил гүйлгээг шалгаж, хуулга болон баримтуудад тулгалт хийхэд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Г**** гэх хүн рүү Төрийн банкны сангийн материал гэсэн утгатай 524,800 төгрөг шилжүүлсэн, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөн ***** гэх хүн рүү 118 дугаар сургууль гэсэн утгатай 590,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ***** гэх хүн рүү Төрийн банкны шалны ажил гэх утгатай 5,000,000 төгрөг, дараа нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн данс руу О.С “андуурсан гүйлгээ” 350,000 төгрөг тус тус шилжүүлж нийт 6,464,800 төгрөгийг шилжүүлсэн байсан нь тогтоогдсон ба би ерөнхий менежер ***** мэдэгдэхэд юу ч болоогүй юм шиг дуудаж ажиллуулъя гээд хэлсэн. .... Бменежертэй ярихдаа би танай компаниас мөнгө хувьдаа авсан нь үнэн гэхдээ би төлбөрийг чинь барагдуулна гэж ярьсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 138 хуудас),

5.4. Гэрч Ч.Г-ийн “...би О.С гэх хүнийг таньж мэднэ. Бид 2 багын найзууд байгаа юм. ...О.С-днь ажлын хөлсөнд надад 10,000,000 төгрөгийн ажил гүйцэтгээд надад 5,000,000 гаран төгрөг дутуу өгсөн. ... 2021 оны 12 дугаар сард дээрх мөнгөнүүд орох үед надад буцаагаад хэдэн төгрөг зээлээч гэж хэлэхээр нь би мөнгө буцааж зээлдэг байсан. Би өөрийн цалин хөлсөө нэхэмжилсэн тэгэхэд надад өгсөн мөнгө...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 140 хуудас)

5.5. “*****” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 21/035 дугаартай О.С-гСанхүүгийн албаны ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд үндсэн ажилтнаар томилсон тушаал (хавтаст хэргийн 143 хуудас),

5.6. ***** ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 22/011 дугаартай О.С-гажлаас чөлөөлөх тухай тушаал (хавтаст хэргийн 144 хуудас),

5.7. Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 29/8102 тоот албан тоот,

5.8. Гэрч Ч.Г*********** эзэмшлийн Хаан банкны 5057117122 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 159-162 хуудас),

5.9. О.С-ийн эзэмшлийн Хаан банкны 505708******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 62-63 хуудас),

5.10. Ажлын байрны тодорхойлолт (хавтаст хэргийн 226-228 хуудас)

5.11. О.С-ийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн “...Би тухайн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна, маргаад байх асуудал байхгүй. Би ерөнхийдөө 2020 оноос хойш, гэр бүлийн санхүү, мөнгөний асуудал ихээхэн хэцүүхэн яваад байсан бөгөөд хүмүүсээс мөнгө төгрөг зээлээд өрөнд орсон байсан. Тэгээд аргагүйн эрхэнд “*****” ХХК-иас өөрийнхөө эзэмшлийн дансаар болон найз Ганзоригийн эзэмшлийн дансаар мөнгө авсан ... өрөндөө өгч байна гэж хэлээд Ганзоригийн данс руу шилжүүлсэн..., 500,000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа, ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 159-162 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

 

6. О.С нь “****” ХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2022.08.16-09.02-ны өдөр хүртэлх хугацаанд тус компанийн мөнгөн хөрөнгө нийт 32,323,795 төгрөгийг хувьдаа захиран зарцуулсан болох нь:

6.1. “****” ХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/145 дугаартай гомдол гаргах тухай албан тоот (хавтаст хэргийн 3 хуудас),

6.2. Хохирогч “****” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.О-ын “... Манай компанид ерөнхий нягтлан бодогчоор ажиллах өргөдөл өгсөн О.С-дгэх хүнийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тухайн албан тушаалд 1 сарын туршилтын хугацаагаар түр томилсон. Ингээд тухайн хүн нь ажиллах хугацаандаа буюу 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ажиллахдаа манай компанийн Голомт банкны 29************, Хаан банкны 5********** гэсэн данснуудаас нийт 5 удаагийн гүйлгээгээр 25,722,695 төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байсан. Мөн Хаан банкны 51********* тоот данснаас нийт 270 сая төгрөгийг бэлнээр аваад харилцагч руу 263,398,900 төгрөгийг шилжүүлээд үлдэгдэл 6,601,100 төгрөгийг буцаагаад дансанд нь хийгээрэй гээд О.С-д өгөхөд хийгээгүй өөртөө авсан байсан. Ийм маягаар манай компанид нийт 32,323,795 төгрөгийн хохирол учруулсан байсан. 500************ дугаар данстай Н***********н данс руу 21,538,695 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр  хийсэн байсан, Ч.Г гэх хүний 50571******* тоот данс руу 3,324,000 төгрөгийг, өөрийнхөө Голомт банкны 11051************ тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 860,000 төгрөгийг шилжүүлэн авсан байсан. Дээрх данснууд манай байгууллагын харилцагч газруудын данснууд биш. Яагаад хууль бус гүйлгээ гэж үзээд байгаа гэхээр ямар нэг нотлох баримт, зөвшөөрөл байхгүй. Ямар нэг гүйлгээ хийвэл заавал би гарын үсэг зурж зөвшөөрсний үндсэн дээр гүйлгээ хийгддэг. Эдгээр гүйлгээнүүд дээр ямар ч нэхэмжлэх болон мөнгө хүссэн баримт дээр зуруулсан миний гарын үсэг байхгүй. *************дугаартай Хаан банкны данс руу 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 20,553,645 төгрөгийг “****” ХК буцаалт гэсэн утгатай, үүний өмнө мөн дээрх данс руу 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 985,050 төгрөгийг “****” ХК Моби-1 төсөл ************* гэсэн утгаар хийсэн. 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3,324,000 төгрөгийг 5057*********** дугаартай Ганзориг гэх хүний данс руу “Дорн*********а” гэсэн утгатай шилжүүлсэн байсан. Үүний дараа өөрийнхөө 11051*********** дугаартай Голомт банкны данс руу 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ********** материалын зардал гэсэн утгаар 460,000 төгрөгийг, үүний дараа 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 400.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5057086645 гэсэн данс руу “Урьдчилгаа Самка” гэх утгатай шилжүүлсэн байна. Үүн дээр нэмэгдээд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгууллагын данс руу буцааж хийгээрэй гээд өгсөн 6,601,100 төгрөгийг мөн өөртөө завшсан байна. Ингээд нийлээд 32,323,795 төгрөгийг өөртөө завшсан гэж үзэхээр байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 хуудас),

6.3. “****” ХК-н гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 дугаартай “О.С-г Ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд туршилтын хугацаагаар ажиллуулах тухай” тушаал (хавтаст хэргийн 4 хуудас),

6.4. “****” ХК-н гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/57 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал (хавтаст хэргийн 7хуудас),

6.5. Гэрч Н.Б-ын “...2022 оны 01 дүгээр сарын үед байхаа О.С-днад руу яриад 500,000 төгрөг зээлээч гэхээр нь тухайн үед мөнгөтэй байж таараад зээлсэн. Тэрнээс хойш ганц нэг удаа холбогдож мөнгөө асуухад одоогоор боломжгүй байна гээд байсан бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр О.С-днад руу утсаар яриад ах нь чамаас зээлсэн мөнгөтэйгөө хамт мөнгө хийе чи надад бэлнээр аваад өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Тэгсэн над руу 20,553,645 төгрөгийг шилжүүлсэн байсан бөгөөд би тэр өдөр нь бэлнээр 20 сая төгрөгийг Баянхошууны Жанцан дээр байдаг Хаан банкнаас аваад өгч байсан. Харин О.С-д зээлсэн мөнгөө удаасанд уучлаарай гээд 53,000 төгрөг илүү өгсөн. Өөр болсон зүйлгүй. Би зээлсэн мөнгөө авч байсан болохоор баярлаад юун мөнгө гэж асуугаач үгүй, О.С-дэнэ ийм учиртай мөнгө гэж мөн надад хэлээгүй, тэгээд өнгөрсөн... өмнө мэдүүлэг өгөхдөө 985,000 төгрөг шилжүүлснийг нь мартчихаж. Эхлээд О.С-д миний 5005***********тоот данс руу 985,050 төгрөгийг шилжүүлээд миний өрийг өгөөд үлдэгдэл мөнгөө авсан. Харин дараа нь дахин миний данс руу мөнгө шилжүүлье аваад өгөөч гэж гуйхаар нь зөвшөөрөөд тухайн 20,500,000 төгрөгийг нь авч өгсөн. Бид хоёрт хамтарч хийдэг ажил, үйлчилгээ байхгүй. Гуйхаар нь л зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 хуудас),

6.6. Гэрч Ч.Г-ийн “...О.С-д бид хоёр Ховд аймгийн 10 жилд цуг сурч байсан багаасаа нэг нэгнээ танина. Би 2022 оны 01 сард О.С-д 5 сая төгрөгийн ажил хийж өгсөн бөгөөд тухайн ажлынхаа хөлсийг өгөөгүй байсан. Тэгсэн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр О.С-днад руу 3,324,000 төгрөг шилжүүлээд араас нь өөрөө залгаад хөгшөөн энэ мөнгийг өрөндөө өгч байгаа шүү гэснээ удалгүй буцаж яриад надад яаралтай мөнгөний хэрэг болчихлоо наад мөнгөө надад өгчих гэхээр нь О.С-д өөрийн данс болох 50570************** гэсэн данс руу 3,300,000 төгрөг хийсэн. Энэ ямар мөнгө, хаанаас шилжүүлсэн талаар мэдэхгүй байна...Бид хоёрт хамтарч хийдэг ажил үйлчилгээ бизнес байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 хуудас),

6.7. “****” ХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5122******** тоот, Голомт банкны ***************** тоот данснуудын дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 29-36 хуудас),

6.8. “****” ХК-ийн эзэмшлийн Хаан банкны 51220********** тоот дансны хуулга

6.9. Голомт банкны 29051************* тоот данснуудын дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тухай  тэмдэглэл (хавтаст хэргийн 37-39 хуудас),

6.10. О.С-ийн Хаан банкны 5057************* тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 62-64 хуудас),

6.11. Гэрч Ч.Г-ийн эзэмшлийн Хаан банкны 50571************ тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 81-84 хуудас),

6.12. Гэрч Н.Б-ын эзэмшлийн Хаан банкны 50057********** тоот дансны дэлгэрэнгүй (хавтаст хэргийн 85-90 хуудас),

6.13. О.С-ийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн “...Би сүүлийн үед бага зэрэг өр зээлд ороод тэр нэхэгдээд байхаар нь өөрийн ажиллаж байсан “****” ХК-ийн Хаан банк болон Голомт банкны данснуудаас 2022 оны 08 дугаар сарын 10-ны үеэс 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд өөрийн танил болох *********** гэх эмэгтэйн ********** тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 21,538,695 төгрөгийг, мөн өөрийн найз болох **************** гэх эрэгтэйн ******** тоот данс руу 1 удаагийн гүйлгээгээр 3,324,000 төгрөгийг, мөн өөрийн Голомт банкны ****** тоот данс руу 1 удаагийн гүйлгээгээр 460.000 төгрөгийг, мөн өөрийн Хаан банкны *********** тоот данс руу 400,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Дээрх мөнгөнүүдээ өр зээлтэй хүмүүстэй тарааж өгөөд дуусгасан. Өөрт наасан авсан эд зүйлс байхгүй, бага сага мөнгийг нь хувьдаа ойр зуур хоол ундандаа зарцуулаад дуусгасан. Мөн захирлаас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 6,601,100 төгрөгийг буцаагаад дансанд хийгээрэй гээд бэлнээр өгөхөөр нь буцааж компанийн дансанд хийлгүй мөн өртэй хүмүүст өгөөд дуусгасан..., хохирлоос 300,000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна, ..” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 110 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон.

7. Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн нэг төрөл болох Хөрөнгө завших гэмт хэрэг нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, хувьдаа захиран зарцуулах байдлаар завших санаа бий болж хэрэгждэг.

8. Шүүгдэгч О.С “*****” ХХК, “****” ХК-ийн эд хөрөнгийг хариуцаж, санхүүгийн тайлан гаргах, мөнгөн зарлагын гүйлгээ хийх эрхийг хэрэгжүүлэх ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа буюу ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа дээрх компаниудын мөнгөн хөрөнгийг хувьдаа захиран зарцуулсан.

9. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийн хувьд буюу завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг хувьдаа захиран зарцуулах санаа бий болж хэрэгжүүлснийг ойлгох бөгөөд шүүгдэгчийн “*****” ХХК, “****” ХК-ийн дансан дахь мөнгө, бэлнээр өгсөн мөнгийг бусдын данс руу шилжүүлж хувьдаа захиран зарцуулсан нь дээрх гэмт хэргийн шинжийг хангасан.

 

            10. Эрх бүхий этгээдийн зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаарын хүрээнд бусдын эд хөрөнгийг хараа хяналтдаа байлгаж эд хөрөнгийн бүртгэл, зарлагын хөдөлгөөнийг хариуцах чиг үүрэгтэй нягтлан бодогч нь тус гэмт хэргийн субъектэд хамаарна.

11. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь компаниудын мөнгөн хөрөнгийг танил хүмүүсийнхээ данс руу шилжүүлэхдээ албан тушаалтны хувьд чиг үүргээ хэрэгжүүлэх байдлаар биш харин албан бус, хувийн харилцааг ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан байх тул түүний үйлдлийг “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилж ирүүлээгүй нь “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимд нийцнэ.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.  Шүүгдэгч О.С нь “*****” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд, “*****” ХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа буюу 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн энэ нь үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг биш болно.

 

13. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

   14. Шүүгдэгч О.С нь гэмт хэргин улмаас хохирогч *****” ХХК-д 6,464,800 төгрөг, хохирогч “****” ХК-д 32,323,795 төгрөгийн хохирол тус тус учруулсан. *****” ХХК-д учруулсан хохирлоос 500,000 т, “****” ХК-д учруулсан хохирлоос 300,000 төгрөг тус тус төлсөн болох нь дансны зарлагын хуулга, хохирогчийн тайлбараар тогтоогдож байгаа.

15. Шүүгдэгч О.С-аас 6,464,800 нийт хохирол – 500,000 төлөгдсөн = 5,964,800 үлдэгдэл төгрөг гаргуулж *****” ХХК-д, 32,323,795 нийт хохирол – 300,000 төлөгдсөн = 32,023,795 үлдэгдэл  төгрөг гаргуулж “****” ХК-д тус тус олгохоор шийдвэрлэв.

16. Эрүүгийн хариуцлагын талаар:

            16.1. Улсын яллагчаас шүүгдэгч О.С-г гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөөгүй, ажил эрхэлдэггүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан.

           

            16.2. Хохирогч: Нягтлан бодогчийн эрхийг хасаж, хорих ял оногдуулах прокурорын саналыг дэмжиж байна гэв.

 

            16.3. Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хохирлоо төлнө, хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү? гэв.

 

            16.4. Шүүгдэгч С.О.С-д үйлдэлд эрүүгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

16.5. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд удаа дараагийн үйлдлээр үйлдсэн, учирсан хохирол хор уршгийн хувьд их биш, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, үлдсэн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, анх удаа ял шийтгүүлж байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан О.С-д нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн тул улсын яллагч, хохирогч нарын хорих ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй болно.

16.6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт эрх хасах нэмэгдэл ял оногдуулахаар хуульчлаагүй учраас хохирогчийн гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч С.О.С-д бусдад учруулсан хохирлыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзсэн.

            18. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ж овогт О-ын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.С-г 720 /долоон зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.С-дмэдэгдсүгэй.  

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.С-с 5,964,800 төгрөг гаргуулж, *****” ХХК-д, 32,023,795 төгрөг гаргуулж, “****” ХК-д тус тус олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч С.О.С-д бусдад учруулсан хохирлыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6.Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ