| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2023/0025/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/47 |
| Огноо | 2023-01-06 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Ц.Буянхишиг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2023 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/47
2023 01 06 2023/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,
улсын яллагч Ц.Буянхишиг,
шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан эрүүгийн 2209010081312 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Ц.Ц, /регистрийн дугаар ...../, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...... тоотод оршин суух,
урьд Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 3 сар хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 331 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.1 153 дугаар зүйлийн 153.1, 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 12 жил 01 сарын хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2019/ШЦ/1026 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/696 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/530 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 2 сар 6 хоногоор тогтоосон.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Ц.Ц нь ..... тоот хашааны гадна байршуулсан байсан иргэн Б.М-н эзэмшлийн ......улсын дугаартай Хонда Фит маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Ц.Цы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цы мэдүүлсэн: “...Тухайн өдөр гэрийнхээ замын эсрэг талд байдаг дэлгүүрт ороод архи аваад гарсан. Мөрдөгч энэ үеийн зургийг надад харуулаад намайг мөн эсэхийг асуугаад “мөн” гэхэд намайг “тээврийн хэрэгсэл хулгайлсан этгээд мөн байна” гэж тулгасан. Манай ахын гэр хэрэг гарсан гудамжны урд талд байдаг би тухайн үед тэнд сууж тамхи татсан. Харин тээврийн хэрэгсэл хулгайлаагүй. Би энэ хэргийг үйлдээгүй...” гэв.
Шүүгдэгч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би энэ хэргийг хийгээгүй, өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-н 66/,
Хохирогч Б.М-нмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр .... улсын дугаартай усан цэнхэр өнгөтэй Хонда Фит маркийн тээврийн хэрэгслээ өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн ... минутад гэртээ ирэхэд байхгүй болсон юм. Тэгээд цагдаагийн байгууллагад өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,
Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 27-29/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-н 06-08/,
Дамно хөрөнгийн үнэлгээ /хх-н 19-22/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн дүгнэлт
Прокуророос Ц.Цыг 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны ..... тоот хашааны гадна байршуулсан байсан иргэн Б.М-нэзэмшлийн ......улсын дугаартай Хонда Фит маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан баримтууд болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд зэргийг харьцуулан үзэхэд шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 13-676 тоот хашааны гадна байршуулсан байсан иргэн Б.М-нэзэмшлийн ......улсын дугаартай Хонда Фит маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаагаас гадна шүүгдэгч Ц.Цы гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол учруулсан этгээдийн гэм буруутай үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр нотлогдсон байх ёстой бөгөөд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох:
Хохирогч Б.М-нмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ..... улсын дугаартай усан цэнхэр өнгөтэй Хонда Фит маркийн тээврийн хэрэгслээ өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн ....минутад гэртээ ирэхэд байхгүй болсон юм. Тэгээд цагдаагийн байгууллагад өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,
Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 27-29/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-н 06-08/,
Дамно хөрөнгийн үнэлгээ /хх-н 19-22/ зэргээс дүгнэхэд шүүгдэгч Ц.Цыг 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн .... тоот хашааны гадна байршуулсан байсан иргэн Б.М-нэзэмшлийн ......улсын дугаартай Хонда Фит маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх хангалттай баримт нотолгоо хэрэгт цуглараагүй байна.
Иймд ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ...эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан зарчмыг баримлан прокуророос Ц.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Цыг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана. ...” гэж хуульчилсан бөгөөд энэ тухайн гэмт хэргийг хэн үйлдсэн, үйлдэл холбогдлыг дахин мөрдөн шалгах ажиллагаа хийн нотлох зэрэг чухал ач холбогдолтой гэж үзсэн хууль тогтоогчийн санаа юм.
Энэ хэргийн тухайд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад өөр хэн нэгэн этгээд хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул уг хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах шаардлагагүй гэж үзсэн болно.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т “Шүүгдэгчийг цагаатгасан..., хэргийг хэрэгсэхгүй болгосон бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллана.” гэж заасан хэдий боловч Ц.Цы тухайд тэрээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/530 дугаар шийтгэх тогтоолоор 05 жил 02 сар 06 хоногийн хугацаатай хорих ял эдэлж байгаа тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Мөн тэрээр энэ хэрэгт 80 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.1, 36.2, 36.6, 36.9 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокуророос Ц.Цд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 2209010081312 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй хэрэгсэхгүй болгож, Ц.Цыг цагаатгасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
3.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, Ц.Ц нь энэ хэрэгт 80 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
4.Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ц.Цд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6.Цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР