Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/80

 

  

 

 

 

 

 

 

2023              01            13                                    2023/ШЦТ/80

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б түүний өмгөөлөгч Д.Нямдорж,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан эрүүгийн 2203005020478 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б.Б/регистрийн дугаар .../, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Зооноз өвчин судлалын үндэсний төвд нярав ажилтай, ам бүл .... оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Б.Б нь 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 14 цаг 41 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Батхүлэг авто засварын газрын баруун замд С.Б-н эзэмшлийн “MitsubishinDelica” маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол, үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 2 дугаар хавсралтын “1.1 Үргэлжилсэн цагаан шугамыг хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, 1.4. дэх заалт “1.1-1.3, 1.15.а-1.15.в” тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Husgvarna FC350” маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж жолооч 16 настай, эрэгтэй Б.Х-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Номадик Оф Рөүд” ХХК-ийн эзэмшлийн тэврийн хэрэгсэлд нийт 3.142.800 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокуророос Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Б.Х-н мэдүүлэг, шүүгдэгч Б.Бгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Б нь 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 14 цаг 41 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Батхүлэг авто засварын газрын баруун замд С.Б-н эзэмшлийн “MitsubishinDelica” маркийн ......улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол, үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 2 дугаар хавсралтын “1.1 Үргэлжилсэн цагаан шугамыг хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, 1.4. дэх заалт “1.1-1.3, 1.15.а-1.15.в” тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Husgvarna FC350” маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж жолооч 16 настай, эрэгтэй Б.Х-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Номадик Оф Рөүд” ХХК-ийн эзэмшлийн тэврийн хэрэгсэлд нийт 3.142.800 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн үйл баримт нь: 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Шинэ замаар урагшаа эргээд 1-р эгнээгээр явж байгаад тэр хавиар засварын газар орох гээд 1-р эгнээнээс буцаж эргэх үйлдлээ эхлээд 2 дугаар эгнээнд хойноос орж ирсэн мотоциклийн жолоочтой мөргөлдсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 120/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-с мэдүүлсэн: “...миний хүү 2022 оны 8 дугаар сарын 21-нээс хойш байнга эмнэлгийн тусламж үйлчилгээ авсаар байгаа, 7 хоногийн өмнө дахин хагалгаанд орсон. Хүүхдийн минь эрүүл мэнд, сэтгэл санааны байдал тааруу байгаа. Надтай шүүгдэгчийн талаас огт холбогдоогүй. Миний данс руу 3.421.000 төгрөг хийсэн. 9 дүгээр сарын 21-нд замын цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгөхөд 9.000.000 орчим төгрөг гарсан байгаа талаар мэдүүлсэн, түүнээс хойш дахин зардлууд гарсаар байгаа. цаашдаа дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хэрэв үнэхээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бол яагаад бидэнтэй холбогдож уучлалт гуйсангүй вэ. Миний хүүхдийн эмчилгээнд цаашид гарах бүх зардлыг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна. Миний хүүхдийн чигчий, ядам хурууны өндөг тасарсан, баруун гар мэдээгүй байгаа. Цаашид хуруу залгуулах эмчилгээ хийлгэнэ... гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай хүү баруун гар нь бүх яс нь няцарсан байсан тул хадах, шөрмөс залгах хагалгаа хийлгэсэн. Цаашид гарах зардлыг бүгдийг гаргаж өгнө. Цаашид гарах болон өмнө гарсан зардал, мотоциклийн үнэлгээний зардлыг нэхэмжилнэ..." гэсэн мэдүүлэг /хх-н 42/,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би мотоцикл жолоодон Хадатаас зайсан руу гэртээ харих зорилгоор ганцаараа явж байсан. Миний ард манай найз бас мотоциклтой явж байсан. Хуучнаар 31-ийн тойргийн гэрлэн дохиотой уулзварын хойноос нь урагш чиглэлд гараад 20-30 метрийн орчим яваад байтал миний урд байсан М.Делика маркийн автомашин 1 дүгээр эгнээнээс шууд зүүн гар тийш дараад миний урдуур ороод ирсэн бөгөөд хараад тоормос атгаад зүүн гар тийш налаад урд талын хэсгийг нь мөргөөд газарт унасан..." гэсэн мэдүүлэг /хх-н 21/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №11593 тоот актын “…Б.Х-н биед ядам хурууны үзүүрийн шивнүүрийн үзүүр хэсгийн тасрал, эрхий, ядам, чигчий хурууны алганы шивнүүр, хоёр талын шуу ясны далд хугарал, баруун сарвууны том хэмжээний урагдсан шарх, шөрмөсний урагдал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...“ гэх дүгнэлт /хх-н 76-77/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 12, 13/,

Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 18/, зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 14 цаг 41 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Батхүлэг авто засварын газрын баруун замд С.Б-н эзэмшлийн “MitsubishinDelica” маркийн ......улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол, үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 2 дугаар хавсралтын “1.1 Үргэлжилсэн цагаан шугамыг хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, 1.4. дэх заалт “1.1-1.3, 1.15.а-1.15.в” тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Husgvarna FC350” маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж жолооч 16 настай, эрэгтэй Б.Х-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Номадик Оф Рөүд” ХХК-ийн эзэмшлийн тэврийн хэрэгсэлд нийт 3.142.800 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Бгийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг болон ажиллаж хөдөлмөрлөх, зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар 3.421.120 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирогчид 3.421.120 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Б.Б-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг болон ажиллаж хөдөлмөрлөх, зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарласугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

5.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР