Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/34

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

хохирогч А.Э, С.М, Г.Л, тэдний өмгөөлөгч Г.Оюунцэцэг

шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн, Ж.Ганболд,

шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Дамба,

шүүгдэгч Б.О, шүүгдэгч Б.У нарыг оролцуулан хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Б** овогт Х.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

Б** овогт М.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б** овогт Б.У, Х** овогт Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000542 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Б** овогт М.Г нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 2022 оны 11 дүгээр сараас О** ХХК-д түгээгчээр ажиллаж байгаа гэх, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:********).

2.Б** овогт Х.Б нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Төмөр замын машинист мэргэжилтэй, М** ХХК-д туслах машинист ажилтай, ам бүл 4, эцэг, эмэг эх, найз охины хамт Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо Консулын ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан (РД:********).

3.Б*** овогт Б.У нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд ** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс “**” ХХК-д менежерээр ажиллаж байгаа гэх, ам бүл 6, эцэг, эх, гурван дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

4.Х** овогт Б.О нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Тахилтын ** тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 968 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан (РД:********).

Холбогдсон хэргийн талаар (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Шүүгдэгч М.Г, Х.Б нар нь бүлэглэн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Хурд Рапид” хороолол, ** дугаар байрны гражаас иргэн Н.М-ы эзэмшлийн “UCC” брендийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Н.М-д 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн үргэлжилсэн үйлдлээр М.Г, Х.Б нар бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапид харш” хороолол, ** дугаар байрны В1 давхарт байсан иргэн М.Г-ийн эзэмшлийн Кролан маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн М.Г-гт 360,000 төгрөгийн хохирол учруулсан,

-М.Г, Х.Б нар бүлэглэн Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, “Нархан” хотхоны ** дугаар байрны В1 давхрын авто зогсоолоос 2022 оны 04 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө иргэн Х.Т-ын “Мерида” брендийн 2 ширхэг унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Х.Т-д 700,000 төгрөгийн хохирол учруулсан;

Шүүгдэгч Б.О, Б.У, Х.Б нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянзүрх захын баруун талд байрлах Хаш нэртэй зочид буудлын гадан гудамжинд хохирогч А.Э, С.Мөнхсүх, Г.Л нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар биед нь халдан зодож хохирогч тус бүрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Шүүгдэгч Х.Б, М.Г, Б.О, Б.У нараас: Мөрдөн байцаалтад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.

2.Хохирогч А.Э мэдүүлэхдээ: 2021 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянзүрх захын хажуу талд байдаг Хүүгийн гутал нэртэй үйлдвэрийн нэрийн дэлгүүрт бараа буулгаад ажил дууссан тул бид М.М, Г.Л нартай гурав, гурван пиво уусан. Г.Л дэлгүүрээ хааж үлдээд, бид хоёр такси барихаар төв зам руу гарсан. “Хаш” зочид буудлын хажуугийн нарийхан завсарт энэ залуучууд орилолдоод маргаж байгаа бололтой байсан. М.М бид хоёр хажуугаар нь зөрөхдөө сонирхоод харсан. Тэгсэн чинь “хараад байна уу” гэсэн. Өөрсдийнх нь ярьж байгаагаар доромжилсон зүйл байхгүй. Үүнийгээ яаж гэрчилж байгааг мэдэхгүй. Тэгээд шууд ирээд зодсон. Би эсэргүүцэл үзүүлээгүй. Би ухаан алдсан байхад нэг эгч надад хиймэл амьсгал хийж сэргээсэн байсан. Тэр хүн байхгүй байсан бол алчхаад явах байсан байх. Тэр эгч гарч ирж салгасан. Г.Л араас гарч ирсэн. Ухаан ороод хартал бид гурван талд зодуулж байсан. Бид гурав гурван хүнд нэг нэгээрээ зодуулаагүй байх. Ямар ч байсан толгой түрийгүй дэвсэж байсан. Нэг хүнийг хэдэн хүн зодож байсныг би мэдээгүй. Эд нар зугтсан.  Бид нар буудал руу орж цусаа угаасан. Тэр буудалд байсан нэг хүүхдийг барьж авсан. Буудлын эгч “хамт явж байсан хүүхэд” гэж хэлсэн. Тэр хүүхэд нэг охинтой хамт байсан. Тэгээд Г.Л цагдаа дуудсан. Цагдаад бид нар мэдүүлгээ өгсөн. Цагдаа дээр Б нь ирсэн. Тухайн үед шар үстэй байсан, эрүүлжүүлэхэд хоносон гэсэн. Би одоо танихгүй байна. Цагдаагийн хэлтсээс гараад буцаж зочид буудалд очоод өөрсдийн алга болсон эд зүйлийг хайсан. Нүдний шил, гар утас алга болсон. Г.Л-ын цүнхний асуудлыг ярихад бид нарыг салгасан эгч цүнх гадаа байсан, өндөр цагаан куртиктэй хүүхэд цүнхнээс юм аваад булан руу шидээд зугтаасан гэж хэлсэн. Гэрчээр өгсөн хоёр мэдүүлэг нь зөрүүтэй байгаа. 5,000,000 төгрөг нэхсэн нь үнэн. Бид нар илүү мөнгө нэхээгүй. Бид нарын алга болсон эд зүйл, шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөрийг нэхэмжилсэн. Та нар хохирлоо төлөөд өгчих, тэгвэл өөр нэхэмжлэх зүйлгүй гэж хэлэхэд тохироогүй. Одоо хүртэл бид нартай уулзаагүй. Сая өмгөөлөгч нь хэлж байж уучлалт гуйлгаж байна. Ямар ч уучлалт гуйгаагүй, мөнгө төгрөг юу ч яриагүй. Энэ хэрэг 2 жил болж байна. Миний хувьд нүдний шилний төлбөрийг нэхнэ. Зодуулаад нүдний шил байхгүй, хагархайг нь олсон. Тухайн үед шилээ Их дэлгүүрээс 100,000 орчим төгрөгийн үнэтэй авч байсан. Эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

3.Хохирогч С.М мэдүүлэхдээ: 2021 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнийн 22 цагийн үед болсон асуудал юм. Тухайн өдрийн орой “**” нэртэй үйлдвэрийн дэлгүүр дээр очиж бараагаа янзлаад, 2 пиво уугаад гарсан. Г.Л үлдсэн. Э бид хоёр түрүүлж гараад явж байхад “Х” зочид буудлын үүдэнд хэсэг залуучууд байсан. Бид хоёр өнгөрөөд явсан. Тэгээд зодуулсан. Зодоон маш хурдан болсон. Бид хоёрыг хоёр тийш нь салгаж авч явсан. Энэ залуучууд хэрүүл өдсөн. Сая шүүгдэгч нар ярихдаа А.Э-ыг хамт явсан эмэгтэйчүүдийг нь доромжилсон гэж ярьж байна. Та нар өөрсдөө 2 тийшээ салгаж авч яваад зодсон. Би энэ зодуулснаас болж  шүдээ хугалуулсан. Зодуулаад босоод ирэхэд миний гар утсаа байхгүй болсон байсан. Урд хийлгэсэн хиймэл шүд газар хэвтэж байсан. Хэн нь яаж цохисныг хэлж мэдэхгүй. Мөрдөгчид энэ талаар тодорхой хэлсэн. Хэргийн материалд тухайн үед утас худалдаж авсан баримтаа өгсөн, гэтэл хэрэгт одоо байхгүй байна. Шүүх эмнэлэгт үзүүлсэн баримтаа мөрдөгчид өгсөн. Тэр бас байхгүй байна. Баянзүрх дүүргийн шүүх дээр шүүх хурлаар ороход энэ гурван залуу гэм буруугүй, ах нар өөрсдөө ирж зодсон гэж ярьж байсан. Та нар бид гурвыг ямар байдалтай болтол зодсон билээ, гэтэл өдий болтол уучлалт гуйгаагүй, холбоо бариагүй. Би хохиролтой байгаа. Шүдээ авхуулж хиймэл шүд хийлгэсэн. 25,000 төгрөгөөр шүдээ авхуулаад 75,000 төгрөгөөр хиймэл шүд хийлгэсэн. Баримт нь байхгүй байна. Гар утасны баримтаа мөрдөгчид өгсөн. Гар утасны төлбөр болон эмчилгээний төлбөрийг нэхэмжилж байна гэв.

4.Хохирогч Г.Л мэдүүлэхдээ: 2021 оны 02 дугаар сарын 06-ны орой дэлгүүр дээрээ агуулах янзлаад 2, 2 пиво бид уусан. Би хогоо янзлаад араас нь гараад алхсан. Байшингийн булан тойрох зайтай байсан. Би араас нь Баянзүрх захыг баруун талаар тойроод “**” зочид буудлын урд энэ хоёрыг зодож байхаар нь салгах гэж очоод зодуулсан. Хэдэн талаас хөл, гараараа зодсон, хэн нь яаж цохисныг мэдэхгүй, олон хүн байсан араас боож унагаасан. Тухайн үед миний цүнхний оосор тасарсан. Намайг газар унасан байхад цүнхнээс өргөж татсаар байгаад оосрыг нь тасалсан. Тэгээд таслаад цүнх аваад явсан, хэн авч явсныг нь мэдэхгүй байна. Тэр эгч гарч ирж салгасан. Азаар эд нарын хамт явсан нэг залуу буудалд бичиг баримтаа үлдээж таарсан байсан. Тэгээд цагдаа ирсэн. Байцаагч гар утсаар мэдүүлэг авсан. Биечилж уулзаж мэдүүлэг аваагүй. Б ирсэн. Ирэнгүүтээ шууд эрүүлжүүлэгдсэн. Би энэ залуутай уулзаагүй. Б-гийн ах нь гээд нэг залуу ирсэн. Юу болсон тухай ярилцаад тэр залуутай хамт Хаш зочид буудалд очсон. Алга болсон зүйлээ хэлэхэд буудлын ресепшн Ө өндөр цагаан куртиктай залуу цүнхийг чинь аваад дотроос нь юм аваад шидсэн. Цүнх, бээлий хоёрыг үлдээсэн байсныг би гаднаас оруулж ирсэн гэж хэлсэн. Байцаалтаа өгөөд шөнийн 02 цагт буудалд эргэж очсон. 2022 оны 07 дугаар сард О-ын ээж байсан уу, Б-гийн ээж байсан уу нэг хүн над руу ярьсан. Эрүүгийн хэрэгт холбогдох гээд байна тохиролцъё, гомдлыг чинь барагдуулъя. Манай хүүхэд гэм буруугаа хүлээж байгаа гэсэн. Нэхэмжлээд байгаа мөнгийг чинь өгье гэхээр нь тэгье уулзъя гэхэд  нотариатаар зээлийн гэрээ байгуулаад удаан хугацаанд төлье гэсэн. Би тийм зүйл байхгүй, хууль ёсных нь дагуу шийдүүлье гэж хэлээд явсан. Тэрнээс хойш холбогдоогүй. 2022 оны 06 дугаар сард шүүх дээр уулзсан. Мөрдөн байцаагч юу ч мэдэгдэхгүй байж байгаад гэнэт шүүх хуралтай гэж хэлсэн. Тийм олуулаа байсан байж яагаад гурвуулаа хариуцлага үүрээд байгаа вэ. Алга болсон эд зүйлээ төлүүлмээр байна. Би эд хөрөнгийн хувьд хохиролтой байгаа. Цүнхээ дараа нь буудлын ресепшнээс авсан, энэ үедээ Б-гийн ахад харуулж дотор нь байсан эд зүйл байхгүй байна гэдгийг хэлсэн. Хэн цүнх авч явсныг мэдэхгүй, босоод явахад цүнх байгаагүй. Цүнхэнд бэлнээр 780,000 орчим төгрөг, чихэвч, тахим, асаагуур, түлхүүр, бээлий байсан.  Би цүнх дотор байсан эд зүйлээс түлхүүрээ л авсан. Орлогоо нотолсон баримтыг Баянзүрх дүүргийн мөрдөгчид өгсөн, хэрэгт байхгүй байна. Чихэвчний төлбөр болон бэлэн мөнгийг нэхэмжилж байна гэв.

Эрүүгийн 2210000000542 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хулгайлах хэргийн баримтууд:

1.Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст иргэн Н.Мөнхсайханы бичгээр гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

2.Хан-Уул дүүргийн Рапид харш хотхоны харуулын байрны хяналтын камерын бичлэгт  үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 2-4 дүгээр хуудас),

3.Хохирогч Н.М-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас),

4.Яллагдагч Х.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас), яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас),

5.Яллагдагч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн  мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас), яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

6.С ХХК-ийн TXY-22/031 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 19-22 дугаар хуудас),

7.Иргэн М.Г-гийн бичгээр гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудас),

8. Хохирогч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар хуудас), хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр хуудас),

9. М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар хуудас),

иргэний нэхэмжлэгчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Хоёр залуу ирээд хоёр ширхэг дугуйгаа 260,000 төгрөгөөр зарсан. Уг дугуйнуудыг Цагдаагийн байгууллагын алба хаагч нар хурааж авсан. Дугуй зарсан гэх хоёр залуу ирээд 260,000 төгрөг өгсөн учраас миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр хуудас),

10.Дамно ХХК-ийн ХУ1-22-19с дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 69-72 дугаар хуудас),

11.2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн жижүүрийн жолооч а/д Б.Э-ын дугуй хураан авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 45 дугаар хуудас), хураан авсан дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудас), Crolan брэндийн дугуйг М.Ганхуягт 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар хуудас),

12.Х.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас),

13.М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас),

14.Иргэн Х.Т-ын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бичгээр гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 93 дугаар хуудас),

15.Хохирогч Х.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр 99-100 дугаар хуудас),

16. Хас Үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 103-105 дугаар хуудас),

17.2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр М.Г-с Мерида загварын 2 ширхэг дугуйг хураан авсан тэмдэглэл, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хураан авсан дээрх хоёр ширхэг дугуйг Х.Т-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 96 дугаар хуудас),

18. Х.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 13-14, 110-111 дүгээр хуудас),

Яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас),

19.Яллагдагч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 16-17,113-114 дүгээр хуудас), Яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дугаар  хуудас),

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулсан хэргийн баримт:

20.Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 22:44:19 цагт Согтуу хүмүүс зодоод байна. гэсэн дуудлагын лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 218 дугаар хуудас),

21.Хохирогч А.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 224-225 дугаар хуудас),

22.Хохирогч Г.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 230 дугаар хуудас),

23.Хохирогч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 236 дугаар хуудас),

24.Гэрч Н.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 239 дүгээр зүйл),

25.Гэрч А.Т-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

26.Гэрч А.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр хуудас), дахин өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 236-238 дугаар хуудас),

27.Гэрч Ц.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас),

28.Яллагдагч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас), яллагдагчаар дахин 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 240 дүгээр хуудас),

29.Яллагдагч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас), яллагдагчаар дахин 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 248 дугаар хуудас),

30.Яллагдагч Х.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 95 дугаар хуудас), яллагдагчаар дахин 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 242 дугаар хуудас),

31.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ний өдөр хүний биед хийсэн 1379 дугаартай:Хэсэг газрын үзлэгт: Духны баруун дээд хэсэгт 7,5х5см, зүүн хацарт 5,5х4см улаан ягаан өнгийн зулгаралт, цус хуралттай, орчны эд хавдсан, зүүн нүдний алиманд тархмал улаан ягаан цус хурсан. Зүүн дээд 1-р шүдний хазах гадаргуу 0,2х0,3см эмтэрсэн, ирмэг хурц, цээжний зүүн доод хэсэгт тэмтрэлээр эмзэглэл ихтэй. 2021.02.07-ны өдрийн Цээжний КТГ-н шинжилгээнд зүүн талд 7-р хавирганд үзүүр хэсгээрээ цууралттай.

 1.Г.Л-ын биед зүүн 7-р хавирганы цууралт, дух, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч эмч Г.Ханхүү/ гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

32.Хохирогч Г.Л-ын хэрэгт ирүүлсэн баримт ( 2 дугаар хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

33.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ний өдөр хүний биед хийсэн 1378 дугаартай: Хэсэг газрын үзлэгт: баруун, зүүн тохойд 2х2 см хүртэл хэмжээтэй, зүүн шуунд 5х05 см, зүүн өвдөгт 0.3х3см хүрэн өнгийн зулгаралттай, зүүн мөрөнд 5х1 см, хүзүүний баруун доор 3х1см хүрэн улаан өнгийн цус хуралттай, баруун зовхи, хацар, хамрын нуруу нилэнхүйдээ хөх ягаан өнгийн цус хуралттай, овойж хавдсан, тэмтрэлтээр хамрын баруун хажуу хана хонхойж тэмтрэгдэнэ. Баруун нүдний алиманд цус хурсан. 2021.02.07-ны өдрийн толгойн КТГ-н шинжилгээнд тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай, ...баруун нүд болон хацар орчмын зөөлөн эдэд хаван хавдар бөгөөд орчмын зөөлөн эдэд +64HU нягтралттай цус хуралттай.

 1.А.Э-ы биед баруун зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, зүүн мөрөнд цус хуралт, хоёр тохой, зүүн шуу өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч эмч Г.Ханхүү/гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас),

34.Хохирогч А.Э-аас хэрэгт ирүүлсэн баримт (2 дугаар хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

35.Дамно ХХК-ийн 2021 оны 5 сарын 4-ний өдрийн БЗД-2-21-272 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд харааны шил 33,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон тухай (2 дугаар  хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас),

36.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ний өдөр хүний биед хийсэн 1380 дугаартай: Хэсэг газрын үзлэгт: Зулайн хуйханд 2х1см, 3х1см зулгаралттай, орчны эд бага зэргийн хавдартай, духны хэсэгт 5х3см хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, зүүн доод зовхи, хацар хамарсан хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, орчны эд бага зэргийн хавдартай, тэмтрэлтээр эмзэглэлтэй, зүүн нүдний алимны гадна хэсэгт цус хурсан, эрүүний доод зүүн доод хэсэгт 4х4см талбайд овойж хавдсан, зүүн дээд 3-р шүд хүзүүвч хэсгээр ташуу хугарсан, хугарлын ирмэг хурц, эмзэглэлтэй,  баруун сарвуунд 0.5смх0.5см зулгаралттай.

1.С.Мөнхсүхийн биед зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. /шинжээч эмч Г.Ханхүү/ гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),

37. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтуудад: М.Ган-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 137 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 133 дугаар хуудас), оршин суугаа хаягийн лавлагаа хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 134 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт,

-Шүүгдэгч Х.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 138 дугаар хуудас), оршин суугаа хаягийн лавлагаа хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 143 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 177 дугаар хуудас), Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 286 дугаар шийтгэх тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 179-181, 2 дугаар хавтаст хэргийн 130-134 дүгээр хуудас),

-шүүгдэгч Б.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 104 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (2 дугаар хавтаст хэргийн 135 дугаар хуудас), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 968 дугаар шийтгэх тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 136-140 дүгээр хуудас),

-шүүгдэгч Б.У-ын иргэний үнэмлэхийн лавлагаа хуудас (2 дугаар хавтаст хэргийн 101 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (2 дугаар хавтаст хэргийн 115 дугаар хуудас) бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Шүүгдэгч Б** овогт Х.Б, Б** овогт М.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Б** овогт Х.Б, Б** овогт Б.У, Х** овогт Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ийг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-г 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, Б.У, Б.Оргил нарт тус бүрийг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Б, Б.У, Б.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрд оногдуулсан 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэлх хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

7.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Б, М.Г, Б.У, Б.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.М, М.Г, Х.Т, А.Э, Г.Л, С.М, иргэний нэхэмжлэгч М.Б нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.М нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан болон бусад хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Г, Б.У, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс тоолсугай.

10.Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч М.Г, Б.У, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Х.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.АЛТАНТУЯА