| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2020/0853/З |
| Дугаар | 128/ШШ2021/0508 |
| Огноо | 2021-08-04 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2021/0508
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Ч ХХК /РД:*******/
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Я.Н, Ж.И
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Я.Н, Ж.И нарын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У, М.Ч, өмгөөлөгч Б.Э, хариуцагч Я.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Я.Н, Ж.И нар нь манай компанийн 2012 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт
шалгалт хийж 2017 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн ******* дугаар акт тогтоосон.
Татварын улсын байцаагчийн ******* дугаар актад дурдсан 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181,363,600.00 төгрөгийн, 11 дүгээр сарын 15-ны өдрийн ******* тоот падаанаар 82,272,700.0 төгрөгийн 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоот падаанаар 145,454,500.00 төгрөгийн, Х х ХХК-иас 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0011785527 тоот падаанаар 221,969,100.00 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа зохих журмын дагуу тусгасан.
Дээрх компаниудаас худалдан авсан барилгын материалыг барилга
угсралтандаа хэрэглэсэн боловч манай компанид өгсөн худалдан авалтын
падааны бичилт хуурамч байж болзошгүй гэж үзэн Эдийн засгийн ил тод байдлыг
дэмжих тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан тус хуулийг хэрэгжүүлэх журмын хүрээнд буруу дутуу тусгасан орлого түүнтэй адилтгах хөрөнгийг ил болгох ...” зохицуулалтын хүрээнд татвар ногдох орлогод нөлөөлдөг гэдэг утгаар падааны дүнг борлуулалтын
орлого талд тайлагнасан. Татварын улсын байцаагчийн зүгээс үүнийг үгүйсгэж
байгаа нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн
6.2-т заасан "Энэ хуулийн 6.1-д заасан хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох
мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн
даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайлан, нөхөн мэдүүлсэн гаалийн
мэдүүлэгт тус тус тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан
татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс,
түүнтэй адилтгах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах
бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн.
Татварын улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх” гэсэн заалтыг зөрчиж нөхөн ногдуулалт хийсэн гэж үзэх үндэстэй. Татварын хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах зохицуулалт татварын хууль тогтоомжид байхгүй. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.2-д тайланг сар, улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьдтухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс хөөнхэлэлцэх хугацаа тоолж эхлэх бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан нь сар бүрийн 10-ны дотор гаргадаг онцлогтой.
Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана. 16.1.1.тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт
төлнө; 16.1.2.оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн
бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс
албан татварыг суутган авч төсөвт төлнө” гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн
албан татварыг суутган авч тэрхүү суутган төлөгч нь дараа сарын 10-ны дотор
төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа
татварын албанд тушаахаар заасан. Энэхүү хуулиар хүлээсэн үүргээ
биелүүлээгүй, хуульд заасан “дараа сарын 10-ны өдрийн дотор” гэж заасан
хугацаа өнгөрсөн бол тэрхүү өдрийн дараагийн өдрөөс буюу дараа сарын 11-ний
өдрөөс эхлэн суутган төлөгчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй асуудлыг
хөөн хэлэлцэх юм. Гэхдээ ийнхүү хөөн хэлэлцэх хуулийн хугацаа Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 -д заасан 5 жилийн хугацаагаар хязгаарлагдана.
Иймд 2012 оны 12 дугаар сард борлуулалт хийж татварыг суутган авсан
бол тэрхүү этгээд суутгаж авсан нэмэгдсэн өртгийн албан татвараа 1 дүгээр
сарын 10-нд төлсөн байх ёстой ба 1 дүгээр сарын 11-ны өдрөөс хөөн хэлэлцэж
уг этгээдийн татварын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй асуудлаар хариуцлага хүлээлгэх үндэслэл үүсэх ёстой байтал татварын улсын байцаагч
2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шийтгэлийн хуудсаар хариуцлага
хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5.1.Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө" гэж заасны дагуу тайлангаа гаргасан.
Иймд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5.2. “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу харьяалах гааль, татварын алба, харилцагч санхүүгийн байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайлан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн барааны мэдүүлгийг тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс, мэдүүлэг гэж тус тус үзэх бөгөөд эдгээр тайлан, мэдүүлэгт сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй” гэж зааснаар шийтгэлийн хуудсаар албан татвар ногдуулах үндэслэлгүй тул Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны едрийн 62 дугаар тогтоолоор нөхөн татварыг хэвээр үлдээснийг ил тодын хуулийн үйлчлэлд хамруулаагүйд гомдолтой байна.
Иймд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн
татварын улсын байцаагч Я.Н, Ж.И нарын 2017 оны 04
дүгээр сарын 28-ний өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Я.Н, Ж.И нар нь ******* тоот регистрийн дугаартай Ч ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусталх албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02/769 тоот хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын чиглэл, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 07/1131 тоот чиглэл, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1524 тоот прокурорын тогтоол, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын ******* томилолтын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хугацаанд хэсэгчилсэн шалгалт хийж ******* тоот татварын улсын байцаагчийн акт тогтоосон.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн
1.1-д “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн,
нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй
адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн
зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж,
шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан
хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг
зохицуулахад оршино.” гэж заасныг мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих
тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 2.1.1-д “нуун дарагдуулсан" гэж хувь хүн,
хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг
дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс
өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох
албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг
ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа
хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг; гэж заасныг зөрчиж байгаа нь дараах байдлаар нотлогдож байна. Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот тогтоол, Татварын ерөнхий газрын 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01/678 тоот албан бичгийн дагуу шалгалт хийж, шалгалтаар 631,059,900.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанааар худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх албан татвар бууруулсан зөрчил илэрч уг зөрчилд Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д заасны дагуу Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.Т*******, С.Г******* нар хэсэгчилсэн шалгалт хийж, 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр татварын улсын байцаагчийн 220050 тоот дүгнэлт бичигдсэн.
Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол улсын иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.” гэж заасныг зөрчөөгүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Ч ХХК нь хий бичилттэй падаануудаа 2012 оны 6, 12 дугаар сарын тайланд тусгасан. Харин татварын улсын байцаагчийн ******* тоот акт нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шийдвэрлэсэн тул татварын хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.
Тухайн хий бичилттэй холбоотой зөрчил нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны хяналт шалгалтаар 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тогтоогдсон тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулах боломжгүй юм.
Тухайн актыг үйлдсэн татварын улсын байцаагч Ж.И нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өндөр насны тэтгэвэрт өөрийн хүсэлтээр гарч төрийн албанаас чөлөөлөгдсөн тул уг маргаанд оролцох боломжгүй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Я.Н, Ж.И нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Татварын хяналт шалгалт хийх тухай ******* дугаар[1] томилолтоор Татварын улсын ахлах байцаагч Ж.И, Я.Н нар нь Ч ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар[2] актаар 126,211,980 төгрөгийн нөхөн татвар, 0 төгрөгийн торгууль, 0 төгрөгийн алданги, 0 төгрөгийн хүү, нийт 126,211,980 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр акт тогтоосон байна.
Нэхэмжлэгчээс “...2012 оны 12 дугаар сард борлуулалт хийж татварыг суутган авсан бол тэрхүү этгээд суутгаж авсан нэмэгдсэн өртгийн албан татвараа 1 дүгээр
сарын 10-нд төлсөн байх ёстой. Гэтэл 1 дүгээр сарын 11-ны өдрөөс хөөн хэлэлцэж
уг этгээдийн татварын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй асуудлаар хариуцлага хүлээлгэх үндэслэл үүсэх ёстой байтал татварын улсын байцаагч
2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр актаар хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, ... Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулаагүй” гэж,
Хариуцагчаас “...Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот тогтоол, Татварын ерөнхий газрын 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01/678 тоот албан бичгийн дагуу шалгалт хийж, 631,059,900.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанааар худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх албан татвар бууруулсан зөрчил илэрсэн...
... Тухайн хий бичилттэй холбоотой зөрчил нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны хяналт шалгалтаар 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тогтоогдсон тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулах боломжгүй юм” гэж тус тус маргажээ.
Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн ******* дугаар хэрэгт шалгагдаж байгаа аж хуйн нэгжүүдээс 175 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авч татвар төлөхөөс зайлсхийсэн аж ахуйн нэгжүүдэд татварын хяналт шалгалт хийж ирүүлэх талаар 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ******* тоот[3] албан бичгээр Татварын ерөнхий газрын даргад хүргүүлсний дагуу хяналт шалгалт хийгдэж, Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 220050 дугаар дүгнэлтээр зөрчлийг тогтоож,
Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1524 дугаар[4] тогтоолоор 2012 онд аж ахуйн нэгжүүдээс 631,059,900.0 төгрөгийн хий бичилттэй падааныг авч ашиглан 631,059,900.0 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх үндэслэлээр Ч ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг нөхөн гаргаж, татварын албанд хүргүүлсэн хэдий ч дээр дурдсанчлан Ч ХХК-ийн 631,059,900.0 төгрөгийн хий бичилттэй падаантай холбоотой зөрчлийг холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны хяналт шалгалтаар тогтоосон тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулах үндэслэлгүй байна.
Учир нь: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө,түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж,шинээр тайлагнасан, ... эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.,
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 2.1.1-д “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар ... төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг” гэж заасан.
Түүнчлэн маргаан бүхий актыг эс зөвшөөрч Ч ХХК-иас гаргасан гомдлыг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хянаад 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 062 дугаар[5] тогтоолоор Татварын улсын байцаагчийн ******* тоот актаар 631,059,900.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 63,105,990.0 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож, 631,059,900.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 63,105,990.0 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр татварын улсын байцаагчийн актыг өөрчилсөн бөгөөд уг шийдвэрт гаргасан Ч ХХК-ийн гомдлын дагуу Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаар[6] тогтоолоор Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 62 дугаар тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Эдгээр нөхцөл байдлыг дүгнээд Ч ХХК-ийн 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй холбоотой зөрчил нь Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 18.1. Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ, 18.1.1. татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.3. Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон тул Татварын улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар актаар 631,059,900.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 63,105,990.0 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцжээ.
Харин маргаан бүхий актаар 631,059,900.00 төгрөгийн зөрчилд 63,105,990.0 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр тогтоосон нь үндэслэл бүхий боловч үлдэх 631,059,900.00 төгрөгийн зөрчил нь холбогдох байгууллага, албан тушаалтны хяналт шалгалтаар тогтоогдоогүй тул Ч ХХК-ийн Эдийн засгийн ил тод Тодруулбал, Ч ХХК-иас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу шинэчилсэн тайлан ирүүлсэн тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө.
5.2.Энэ хуулийн 4.1-д заасны дагуу харьяалах гааль, татварын алба, харилцагч санхүүгийн байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайлан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн барааны мэдүүлгийг тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс, мэдүүлэг гэж тус тус үзэх бөгөөд эдгээр тайлан, мэдүүлэгт сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй., 6 дугаар зүйлийн 6.1.Энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно. гэж зааснаар Ч ХХК-ийн 2012 онд хий бичилттэй падаан ашиглан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд баримтаар нотлогдоогүй зардлыг хасч татвар ногдуулах орлогыг бууруулсан 631,059,900.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 63,105,990.0 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Харин нэхэмжлэгчээс маргаан бүхий актад Татварын ерөнхий хууль /2008 он/-д байхгүй 74.3 гэсэн заалтыг баримталсан гэх тайлбар үндэслэлтэй боловч уг захиргааны актын агуулгад нөлөөлөхөөргүй илэрхий алдааны уулмаас маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй.
Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 11 дүгээр зүйлийн 11.1. Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол улсын иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй, 11.3.2.тайланг сар, улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс; гэж заасан бөгөөд Ч ХХК нь хий бичилттэй падааныг 2012 оны 6, 12 дугаар сарын тайланд тусгасаныг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн татварын улсын байцаагчийн актаар шийдвэрлэсэн нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй.
Ч ХХК-ийн зөрчлийг Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 220050 дугаар дүгнэлтээр тогтоож, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1524 дугаар[7] тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч, Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 35 дугаар зүйлийн 35.3. ... дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн татварын улсын байцаагчийн актаар нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлтэй болжээ.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг дүгнээд нэхэмжлэгч Ч ХХК-ийн “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Я.Н, Ж.И нарын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, уг актаар тогтоосон 126,211,980 төгрөгийн төлбөрийг 63,105,990.0 төгрөгөөр бууруулж, 63,105,990.0 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 11 дүгээр зүйлийн 11.3.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 35 дугаар зүйлийн 35.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.3, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч ХХК-ийн гаргасан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Я.Н, Ж.И нарын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, актаар тогтоосон 126,211,980 төгрөгийн төлбөрийг 63,105,990.0 төгрөгөөр бууруулсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН