Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн

Улсын яллагч: Н.Энхтуяа

Шүүгдэгч Б.Баасансүрэн түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031828 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 1972 оны 08 сарын 18-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй , бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Бамбай секьюрити сервис” ХХК-ийн хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх уулын 4-600 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Өөлд овгийн Батмөнхийн Баасансүрэн /РД:ЙЮ72081813/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

             Шүүгдэгч Б.Баасансүрэн нь согтуугаар 2016 оны 09 сарын 10-ны 00 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 44 дүгээр гудамжны 539 тоотод хашааны гадна байсан Д.Бямбадоржийн эзэмшлийн Тоёота приус маркийн 64-14 УБЕ улсын дугаартай автомашины урд талын салхины шилийг “Долоон буудал хүргэж өгсөнгүй” гэсэн шалтгаанаар чулуугаар хагалж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээж, 110.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баасансүрэн мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө гэв. Тухайн хэрэг гардаг өдөр миний найзын төрсөн өдөр байсан. Тэгээд би хохирогчид намайг 7-н буудалд байдаг караоке хүргээд өг гэж хэлсэн. Хохирогч чадахгүй гэж хэлэхээр нь би хохирогчийн машины цонхийг хагалсан. Удалгүй хөдөлгөөнд эргүүлийн цагдаа ирээд намайг барьсан гэсэн мэдүүлэг.

 

         Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Бямбадорж мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 10-ны 00 цаг 30 минутын үед би гэртээ унтаж байтал байшингийн цонх хүн нүдээд байсан. Тэгээд цонх хагалчих гээд байхаар нь би хаалгаа онгойлгоод гартал зүс таних Бааска гэгч орж ирээд 7 буудал хүргээд өгчих гэж надад хэлсэн. Тэр үед би унтаж амарч байсан. Та одоо явчих гэрээс гар гэж хэлсэн. Тэгээд хаалгаараа гаргачихаад араас нь харж байтал газраас чулуу шүүрч аваа хашааны үүдэнд байсан машин руу шидээд машины урд салхины шилийг хагалсан... зодож цохиж айлган сүрдүүлсэн асуудал байхгүй. Би машиныхаа шилийг өөрөө 110.000 төгрөгөөр хийлгэсэн... ер нь бол миний машин гэхдээ ээжийн нэр дээр буюу Шийрэв овогтой Бямбасүрэнгийн нэр дээр байдаг. Би унаж ашигладаг 64-14 УБЕ дугаартай тоёота приус маркийн машин байгаа. /хх-ийн 13 дугаар хуудас/

 

        Мөрдөн байцаалтанд гэрч Н.Нямсүрэн: Тэр өдөр би ажлааасаа тараад гэртээ ирээд нөхөртэйгээ хамт гэртээ унтах гээд гэрлээ унтраагаад байж байтал нэг хүн хаалга нүдээд байсан. Тэгээд нөхөр босоод хаалга онгойлгож өгсөн. Тэгтэл зүс  таних Баасансүрэн гэдэг хүн нилээн согтуу ганцаараа орж ирээд 7 буудал хүргээд өгчих таксиных нь мөнгийг өгье гэсэн. Манай нөхөр чадахгүй ээ унтаж амарч байна. Та одоо явж амар гэж хэлсэн. Тэгтэл Баасансүрэн уурлаад хүргээд өгчихөөч гэж хашгираад байсан. Тэгээд манай хүн гэрээс гаргасан. Тэгээд гараад явсан. Гараад явсных нь дараа машины шил хагарч байгаа чимээ сонсогдсон... Баасансүрэн согтуу орж ирээд орилж хашгарснаас биш зодоон цохион хэрүүл маргаан хийсэн юм байхгүй. /хх-ийн 14 дүгээр хуудас/, эд зүйлийн үнэлгээ хх-19, хохиролын мөнгө хураан авсан тэмдэглэл хх-10, хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл хх-11, гэрчийг байцаасан тэмдэглэл хх-14-18, иргэний үнэмлэхний лавлагаа хх-30, ял шалгах хуудас хх-31 зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

           Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

         Шүүгдэгч Б.Баасансүрэн нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Бямбадоржийн өгсөн…2016.09.10-ны 00 цаг 30 минутын үед байшингийн цонх хүн нүдээд байсан…хаалгаа онгойлгоод гартал зүс таних Бааска гэгч орж ирээд 7 буудал хүргээд өгчих гэж надад хэлсэн…тэр үед би унтаж амарч байна гэж хэлсэн…тэгтэл газраас чулуу шүүрч аваад хашааны үүдэнд байсан машин руу шидээд машины урд салхины шилийг хагалсан гэсэн мэдүүлэг хх-13, гэрч Н.Нямсүрэн…Баасансүрэн гэдэг хүн нилээд согтуу ганцаараа орж ирээд 7 буудал хүргээд өгчих гэсэн…манай нөхөр чадахгүй гэж хэлсэн…гараад явсных нь дараа машины шил хагарч байгаа чимээ сонсогдсон гэсэн мэдүүлэг хх-14, шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

        Прокуророос шүүгдэгч Б.Баасансүрэнд холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

      Иймд шүүгдэгч Б.Баасансүрэнг Д.Бямбадоржийн эзэмшлийн 64-14 УБЕ улсын дугаартай Тоёото приүс маркийн автомашины цонхны шилийг хагалж бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээж 110.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.                                                                                                                                                

   

    Шүүгдэгч Б.Баасансүрэн нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тоцов.

    Шүүгдэгч Б.Баасансүрэн нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн нь ял шалгах хуудсаар нотлогдож байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж уг ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.