Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

 

  

 

 

 

 

 

 

 

2023              01            18                                    2023/ШЦТ/96

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Жанерке,

улсын яллагч Г.Цогтмагнай,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан эрүүгийн 2209000002027 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б.Д , /регистрийн дугаар ..../, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Б.Д нь 2022 оны 10 дугаар сарын 04-нөөс 2022 оны 10 дугаар сарын 05-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” /ШХ/ нэртэй баарны гадна найз охин Б.Я-гөмөөрөн хохирогч Д.Нэрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож эрүүл мэндэд тархи доргилт, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун хацар, зүүн чамархайн хуйх, баруун гуянд цус хуралт, хамрын нуруунд няцарсан шарх, баруун гуянд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Д үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Д.Нмэдүүлэг, шүүгдэгч Б.Д сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Д нь 2022 оны 10 дугаар сарын 04-нөөс 2022 оны 10 дугаар сарын 05-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” /ШХ/ нэртэй баарны гадна найз охин Б.Я-г өмөөрөн хохирогч Д.Н эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож эрүүл мэндэд тархи доргилт, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун хацар, зүүн чамархайн хуйх, баруун гуянд цус хуралт, хамрын нуруунд няцарсан шарх, баруун гуянд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Д хохирогч Д.Нэрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би өөрийн үйлдсэн гэмт хэрэг болох бусдын биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

хохирогч Д.Нмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” нэртэй бааранд өөрийн найз залуу н.Өлзийсайхан, н.Өлзийсайханы найз н.Очироо нарын хамтаар 0000 цагийн орчим орцгоосон. Ингээд уг бааранд ороод бид 3 “Хэйнэкэн” нэртэй пиво захиалаад байж байхад манай найз залуу н.Өлзийсайхантай ямар учир шалтгааны улмаас хэрэлдэж маргалдсаныг мэдэхгүй олуулаа очоод н.Өлзийсайхантай муудалцаж байсан. Тэгээд удалгүй уг баарнаас гараад “Одоо явцгаая” гээд машиндаа сууж байхад уг залуучуудтай хамт явж байсан цагаан өмдтэй, дээгүүрээ хар өнгийн хувцастай эмэгтэй хүүхэд нь над руу хандаж “Хөгжлийн бэрхшээлтэй хөгшин авгай” гэх зэргээр над руу хашхираад байсан бөгөөд найз залуу нь ч дуугүй болгох гээд чадахгүй байсан. Тэгэхээр нь би гэнэт уур хүрээд араас нь гүйгээд очсон. Тэгэхэд тэр хүмүүс замын хажууд зогсож байсан. Тэгээд би тэр охинд хандаж “Чи юу гээд байгаа юм бэ" гэж хэлээд түлхсэн эсэхээ сайн санахгүй байна ямартай ч тэр хүүхэд рүү би очиход хамт явж байсан хүмүүс нь намайг унагаачихсан. Тэгээд бүгдээрээ намайг дээрээс зодоод байсан. Нэг нь намайг нүүр лүү өшиглөсөн. Яг хэн нь намайг өшиглөсөн гэдгийг мэдээгүй. Би бодохдоо цагаан өмдтэй, намайг хэл амаар доромжлоод байсан эмэгтэйн найз залуу нь өшиглөсөн байх гэж бодож байгаа. Тэгээд тэрнээс цааш юу болсон, намайг хэн тэр хүмүүсээс салгасан талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд цагдаа ирсэн байсан... миний бие маш их салганаж байсан ба хамраас маш их цус гарч байсан... буцаад баар луу орж нүүрнийхээ цусыг цэвэрлэсэн. Тэгээд 103 дуудаад эмчид үзүүлж нүүрэндээ 5 оёдол тавиулсан. Миний баруун хацар, нүдний доод талд ангайсан шархтай байгаа... Миний нүүр лүү өшиглөсөн. Би бодохдоо надтай хэл ам хийгээд байсан цагаан өмдтэй эмэгтэйн найз залуу нь өшиглөсөн байх гэж бодож байгаа. Би “Лакс” бааранд орохоосоо өмнө 120 мянгатын орчим Солонгос хоолны газарт хоол идэхдээ 0,5 литрийн савлагаатай “Касс” нэртэй пиво уусан байсан. Харин “Лакс” нэртэй бааранд ороод 0,5 литрийн савлагаатай “Эсса” нэртэй пивоны талыг нь уусан байсан. Цагаан өнгийн өмдтэй эмэгтэй нь намайг “хөгжлийн бэрхшээлтэй” гэх мэтээр доромжлоод байсан учраас баарны хашаанаас гараад явж байхад нь би араас нь очоод “Чи юу гээд байгаа юм бэ” гээд хэлэхэд л найзууд нь намайг нийлж зодсон. Намайг машинаас буугаад тэр хүмүүсийн араас хашаанаас гараад явахад н.Өлзийсайхан, н.Очироо нар машиндаа суугаад үлдсэн. Намайг зодуулж байхыг хараагүй гэж бодож байна. Би Солонгос Улсын Сөүл хотод Кальбин их сургуульд суралцдаг бөгөөд Монгол Улсад амралтаараа ирсэн байгаа. Удахгүй буюу 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр буцаад явах ёстой. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд би өөрөө Солонгос Улсаас онлайнаар оролцох хүсэлтэй байна. Мөн эмчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулах хүсэлтэй байна..." гэсэн мэдүүлэг /хх-н 37-38/,

Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Лакс” нэртэй бааранд найзуудтайгаа орсон. Тэгээд бид нар уг бааранд байж байхад 2 үл таних ахтай муудалцсан. Гэхдээ бааран дотор байхад бол зодоон болоогүй. Тэгэхэд хамт явж байсан эмэгтэй нь ирээд манай найз болох Б.Я-гцохисон. С.Г ирээд тэр залууг аваад цаашаа явсан. Тэгэхэд Б.Янжиндуламын найз залуу нь болох Б.Д ирээд Б.Я-гүсэдсэн байсан үл таних эмэгтэйг өшиглөөд байсан. Тэгэхдээ “тавь, тавь” гэж хэлээд өшиглөөд байсан. Бас ганц гараараа цохиод байх шиг байсан... Б.Д  дотроос гарч ирсэн баарны хамгаалагч нар салгасан. Тэгээд удалгүй цагдаа, түргэн ирсэн. Намайг нэг залуу нь бааран дотор байхад мөргөсөн. Миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... мөрдөгч Мөнх-Очир орж ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,

Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...Би тухайн өдөр найзуудын хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Лакс” бааранд 0000 цагийн орчим орсон. Тэгээд баарнаас 0200 цагийн орчим гарсан бөгөөд Б.Янжиндулам үл таних эмэгтэйтэй муудалцаад байсан. Би найзуудынхаа хувцсыг бариад явж байсан ба “Явцгаая” гэж хэлээд би буцаж ороод ариун цэврийн өрөө орчхоод гараад ирэхэд найзууд байхгүй явсан байсан. Тэгээд байж байгаад би гэртээ харьчхаад буцаад ирэхэд зодоон болсон байсан. Би хараагүй... би тэр хоёр хүнийг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/,

Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...Би найзуудын хамтаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байдаг “Лакс” бааранд орсон. Тэгээд бид нар 0200 цагийн орчим гарсан бөгөөд бааран дотор байхад бид нараас нэлээд ах насны 2 хүн согтуу байсан бөгөөд тэр 2 хүн нь манай найзуудтай муудалцаад байсан. Тэгэхэд нь би салгаад л учир зүйг нь олоод явж байсан. Тэгээд бид нар салаад гадаа гараад явж байхад тэр 2 эрэгтэй нь хамт явж байсан эмэгтэйн хамт машиндаа суугаад явсан ба бид нар хаалганы хажууд харих гээд такси барих гээд байж байхад эмэгтэй нь ирээд манай найз Б.Я-гүсдээд унагаасан. Тэгэхэд араас нь 1 эрэгтэй хүн ирээд бас зодох гээд дайраад байхаар нь би салгаад цааш нь түлхээд зам дээр гараад зодолдсон. Би цаана үл таних эрэгтэй хүнтэй зодолдож байсан учраас миний ард ямар асуудал болсон талаар мэдэхгүй байна. Миний биед хэн нэгэн хүн халдсан асуудал байхгүй. Би биедээ гэмтэл аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №13767 тоот актын “…Д.Нбиед тархи доргилт, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун хацар, зүүн чамархайн хуйх, баруун гуянд цус хуралт, хамрын нуруунд няцарсан шарх, баруун гуянд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байна. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь 2022.10.04-ны өдөр үүссэн байх боломжтой. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...“ гэх дүгнэлт /хх-н 11/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Д 2022 оны 10 дугаар сарын 04-нөөс 2022 оны 10 дугаар сарын 05-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” /ШХ/ нэртэй баарны гадна найз охин Б.Я-гөмөөрөн хохирогч Д.Нэрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож эрүүл мэндэд тархи доргилт, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун хацар, зүүн чамархайн хуйх, баруун гуянд цус хуралт, хамрын нуруунд няцарсан шарх, баруун гуянд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Д дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Б.Д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 700 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Д  700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Б.Д нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар

Хохирогч нь хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардал болон зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Б.Д ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Д  700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь энэ тогтоолоор оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч нь энэ хэрэгтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардал болон бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР