| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0039/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/39 |
| Огноо | 2023-01-24 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч З.Бат-Амгалан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,
Шүүгдэгч ***********************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***********************холбогдох эрүүгийн 2238001600019 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***********************нь 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн “Морин байц” гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр 20 ширхэг 2,10 метрийн урттай 1.6 м3 хуш мод ойд бэлтгэж, экологи-эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд 485,726 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***********************нь 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн “Морин байц” гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр 20 ширхэг 2,10 метрийн урттай 1.6 м3 хуш мод ойд бэлтгэж, экологи-эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд 485,726 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238001600019 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Модонд очоод 12-13 орчим хуурай хуш мод огтолж унагаад 2 метр орчим урттай тайрсан...Мөнхбатын Зил-131 маркийн машинаар хийсэн хуш модоо ачсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (9-12-р хуудас),
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (13-15-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, Мөрдөгчийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 17-20-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, Мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 22-25-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч ***********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 онд манай байгаль орчны тасгийн хамт олон сумын цагдаагийн хэсэгтэй хамтран нэгдсэн хяналт шалгалт хийсэн. Тухайн үед ***********************нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байсныг илрүүлж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. ***********************мод бэлтгэсэн гэх газар нь Галт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг Морин байц гэдэг нэртэй газар байсан...Экологи эдийн засгийн үнэлгээгээр учирсан хохирлыг сумын орон нутгийн орлогын дансанд тушаалгаж өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31-р хуудас),
Шинжээч ***********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Уг иргэний хуш мод бэлтгэсэн тус сумын 3 дугаар багийн “Морин байц” гэх газар нь урд өмнө талбай тусгаарлагдаж байсан ойн сан бүхий газар нь 1 дүгээр мужлалд хамаарагддаг. Иргэн нь босоо хуурай хуш мод бэлтгэх эрх байдаггүй. Босоо модыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллага цэвэрлэгээний огтлолтын төрлөөр бэлтгэх эрхтэй байдаг. Уг босоо хуш мод бэлтгэсэн иргэн Хүрэлбаатар нь Ойн тухай хуулийн 34.4.1 дэх хэсэгт зааснаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-38-р хуудас),
Гэрч ***********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Хүрэлбаатар нь Галт сумын 3 дугаар багийн нутаг Морин байц гэх газраас хуш модоо бэлтгэчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өөрийн ихрийн өрөөсөн Мөнхбатыг хуш мод ачиж өгөөч гэж гуйхад зөвшөөрөхөөр нь 50 литрийн бензиний мөнгө өгөөд хушиндаа явуулсан. Хүрэлбаатар, Мөнхбат хоёр л явсан байх. Хэнтэй явсныг нь бол сайн мэдэхгүй байна. Модоо ачаад сумын төв рүү орж ирж яваад цагдаад шалгуулж машинаа журамлуулсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 45-46-р хуудас),
Гэрч ***********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Модонд очиход бэлтгэчихсэн 2 метрийн урттай хуурай хуш моднууд байсан. Модоо ачиж дуусаад бүрэнхий болж байхад сумын төв рүү хөдөлсөн. Сумын дээд талд “Хуурайн булан” гэх газарт цагдаа, байгаль хамгаалагч нар зогсоож шалгаад хуш мод ачсан байна, гоожин байна уу гэж асуухаар нь одоо биед байхгүй, уг нь байгаа гэртээ үлдээчихсэн байна гэж хэлэхэд цагдаа зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн гээд модтой автомашиныг цагдаагийн хашаанд журамласан...” гэх мэдүүлэг (хх-ийн 49-50-р хуудас),
Гэрч З.Төмөрхуягийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Хүрэлбаатартай хамт мод бэлтгэж хийсэн асуудал байхгүй. 2022 оны 03 дугаар сарын эхээр гэртээ байж байхад утсаар залгаад маргааш өглөө модонд явалцаад өгөөч гэхээр нь хамт явсан... Мод ачих газар бэлтгээд хураачихсан хуш модыг ачилцаад сум руу орой болчихсон байхад орж ирж яваад ойн байцаагч, цагдаа нартай таарч модоо хураалгасан байх, би гэр лүүгээ явчихсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 63-64-р хуудас),
Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн инженер ***********************2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаартай “Иргэн ***********************нь “Морин байц” гэх газраас бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалтаар 20 ширхэг 2,10 метрийн урттай 1.6 м3 мод болох нь тогтоогдов. Галт сумын 3 дугаар багийн “Морин байц” гэх газарт бэлтгэсэн модонд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тооцох аргачлалаар тооцсон. Эдийн засгийн үнэлгээ 485,726.4 төгрөг. Уг мод нь хэрэглээний мод мөн. Уг мод бэлтгэсэн гэх газар нь 1-р мужид хамрагддаг. Дээрх газар нутаг нь тусгай хамгаалалтад хамрагдахгүй.” гэх дүгнэлт (хх-ийн 68-р хуудас),
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ойн албаны ахлах мэргэжилтэн Э.Нямдаваагийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “***********************ойнд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 1,457,179.2 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “Ойн санд учруулсан хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна.” гэсэн заалтыг үндэслэн тооцов.” гэх дүгнэлт (хх-ийн 73-р хуудас),
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 923/5456 дугаартай “Үнэлэгдэж буй цахилгаан хөрөөний зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 01 дүгээр сарын байдлаар 80,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хх-ийн 76-78-р хуудас),
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 923/5457 дугаартай “Хэрэглээний 1,6 м3 хуш модны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 01 дүгээр сарын байдлаар 404,800 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт (хх-ийн 86-87-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч ***********************болон шүүгдэгч ***********************нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 133-134-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 116, 118, 119, 122-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2238001600019 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ***********************нь 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн “Морин байц” гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр 20 ширхэг 2,10 метрийн урттай 1.6 м3 хуш мод ойд бэлтгэж, экологи-эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд 485,726 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ***********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (9-12-р хуудас),
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (13-15-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, Мөрдөгчийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 17-20-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, Мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 22-25-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч ***********************(хх-ийн 30-31-р хуудас), шинжээч ***********************(хх-ийн 37-38-р хуудас), гэрч ***********************(хх-ийн 45-46-р хуудас), гэрч ***********************(хх-ийн 49-50-р хуудас), гэрч З.Төмөрхуягийн (хх-ийн 63-64-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн инженер ***********************2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт (хх-ийн 68-р хуудас),
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ойн албаны ахлах мэргэжилтэн Э.Нямдаваагийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлт (хх-ийн 73-р хуудас),
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 923/5456 дугаартай “Үнэлэгдэж буй цахилгаан хөрөөний зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 01 дүгээр сарын байдлаар 80,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хх-ийн 76-78-р хуудас),
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 923/5457 дугаартай “Хэрэглээний 1,6 м3 хуш модны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 01 дүгээр сарын байдлаар 404,800 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт (хх-ийн 86-87-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч ***********************болон шүүгдэгч ***********************нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 133-134-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч ***********************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ***********************нь экологи эдийн засагт 485,726,4 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч ***********************нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 1,457,180 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 1,457,180 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ***********************нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 116-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ***********************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч ***********************нь 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Галт сумын хилийн дээсээр тогтоож, 1 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Галт сумаас гадагш явахыг хориглох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2238001600019 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 404,800 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг 2,10 метрийн урттай 1.6 м.куб хэмжээтэй хуш модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2238001600019 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 80,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************** 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********************зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Галт сумын хилийн дээсээр тогтоож, 1 (нэг) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Галт сумаас гадагш явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********************нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***********************1,457,180 (нэг сая дөрвөн зуун тавин долоон мянга нэг зуун ная) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2238001600019 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 404,800 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг 2,10 метрийн урттай 1.6 м.куб хэмжээтэй хуш модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн 2238001600019 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 80,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР