| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2022/0844/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/849 |
| Огноо | 2022-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/849
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч С.Ууганбаяр,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Д.Золзаяа,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***, *** нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001264 дугаартай, хоёр хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ***-д ажилтай, ам бүл-4, эцэг, эх, ах, дүүгийн хамт, *** оршин суух хаягтай, урьд
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *** төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, *** (РД:***
2. Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын *** ний өдөр *** аймагт төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, гэртээ хүүхэд асрах чөлөөтэй байгаа, ам бүл-4, нөхөр хүүхдүүдийн хамт, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч *** нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Пеасе таун” хотхоны 33 дугаар байрны 102 тоотод 2022 оны 10 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчим ***тай маргалдаж улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь цээжинд цус хуралт, баруун дал, зүүн хацар, эрүү зүүн чихний ар, хүзүүнд зулгаралтууд, зүүн гарын 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, хумсны хугарал, толгойн орой, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, үсний халцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч *** нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Пеасе таун” хотхоны 33 дугаар байрны 102 тоотод 2022 оны 10 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчим ***тай маргалдаж улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дух баруун зовхи, 2 хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцээний үндсэн дээр болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт:
1.*** шүүгдэгчээр мэдүүлэхдээ: Энэ хэрэг гарах болсон гол шалтгаан нөхцөл нь *** юм. Миний бие 2018 онд анх ***тай танилцсан. 10 дугаар сарын 10-ны өдөр ***ын инстаграмм хаягаас “байна уу, байна уу гэр рүү чинь очиж байна” гэсэн утгатай мессеж ирсэн. Миний *** дугаарын утас руу залгаад, дахин дахин мессеж бичиж, найзлах хүсэлт илгээж байсан. Би урдаас нь “чи ямар завтай юм бэ гээд өөрийнх нь явуулсан бүх юмыг нь явуулаад бүх зүйлийг чинь баримтжуулсан, одоо энийгээ зогсоо” гэж хэлэхэд “эхнэр, хүүхэдтэйгээ амьдармаар байна, янхан, гайны гичий минь, би эхнэр хүүхэдтэйгээ баймаар байна” гэсэн мессеж ирсэн. Ингэж бичихээр нь би ***ын эхнэр нь байна гэж мэдээд урдаас нь мессеж бичсэн. Над руу инстаграмм хуудсаар дахин, дахин хүсэлт явуулаад байхаар нь инстаграмм хуудас руу нь ороод хартал сторидоо “янхан гээд миний фейсбүүкийн зурагтай, хүний амьдралд гай болсон эмэгтэй, эхнэр хүүхэдтэйгээ тайван амьдармаар байна” гэсэн утгатай пост оруулсан байсан. Үүнийг хараад би цагдаагийн байгууллагад дуудлага өгчхөөд устгуулахаар гэрт нь очсон. *** удаа дараа буюу 2020 онд миний нэр төрд сошиалаар буюу “21 аймгийн зарын нэгдсэн групп болон *** аймаг буюу төрсөн нутгийн бүх группэд “янхан, гичий” гэсэн доромжилсон утгатай үгтэй миний зургийг байршуулж нэр төрд халдаж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Би гэрээсээ гарахын өмнө цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд гэрт нь очиж хаалгыг тогшиход ***ын эгч *** хаалга нээсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байгаа, та нарт олон удаа доромжлуулж байна, цагдаагийн байгууллага иртэл юм ярихгүй гэж хэлээд гарах гэхэд *** гүйж ирээд аниа наадхаа түгжиж бай, одоо наадхантай чинь алалцаж, учраа олно гээд араас үсдэж дарсан. Тэгээд ноцолдож, үсдэлцэж, намайг энгэртээ наасан байсан. Тэгээд давчдаад байхаар нь энгэр хэсгээс нь хазсан. Цагдаагийн байгууллагад би дахин дуудлага өгөөд, эдний гэрийнхэн дахин дуудлага өгч цагдаагийн байгууллагынхан ирсэн гэж мэдүүлсэн.
-Хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: *** нь 2020 онд миний нэр хүндэд халдаж сошиал сүлжээгээр тарааж байсан. Үүнд маш их гомдолтой байна. Энэ удаагийн хэрэг гарсан шалтгаан нь *** болон ***гийн цахим сүлжээнд нийтэлсэн постоос үүдэлтэй. Миний хувьд *** болон *** нарт маш их гомдолтой байна. Нэгдүгээрт миний биед халдаж зодож, гэмтэл учруулсан, хоёрдугаарт нэр төрд халдсан. Мөн өөрсдийн гэр бүлийн маргаан, архи, дарс зэрэг асуудалдаа над руу хальж орж ирдэг. Үүнд маш их гомдолтой байна гэсэн мэдүүлэг гаргасан.
2. *** шүүгдэгчээр мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн одоо нэмж мэдүүлэх зүйлгүй гэсэн,
-Хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: Хэрэгт өгсөн баримтаар хохирлоо нэхэмжилнэ. гэсэн мэдүүлэг гаргасан.
3. Шүүх хуралдаанд гэрч *** нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.
Хоёр.Эрүүгийн 2210000001264 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 01 цаг 26 минутад иргэнээс “хэрүүл маргаан болоод байна” гэсэн утгаар бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8 дахь тал),
2. Иргэн ***аас “би хүнд зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 10-ний өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан гомдол (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
3. ***ийн биед 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, ахлах дэслэгч Г.Өнөболд үзлэг хийсэн: “...Толгой хагарсан цус гарч хатсан байдалтай, баруун хацар улайж хавдсан, толгойн орой хэсэг хагарсан....” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 202-204 дэх тал),
4. ***гийн биед 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, ахлах дэслэгч Г.Өнөболд үзлэг хийсэн: “...нүүрний баруун, зүүн хацар, зүүн нүдний зовхи, баруун чихний ард, цээж хэсэг хөх улаан толботой цус хуралт. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 205-206 дахь тал),
5. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 00 цаг 06 минутад ***нэртэй инстаграмм болон *** дугаараас тус бүр залгаад байхаар нь би огт аваагүй. Уг инстаграмм хуудсаар “Байна уу, байна уу гэр лүү нь очиж байна” гэж бичихээр нь ***ыг бичиж байна гэж ойлгоод өмнө харилцаж байсан чат болон дуудлагуудыг явуулаад одоо надтай битгий харилц гэж хэлэх гэж байтал өөдөөс шууд “Хүүхэдтэйгээ амар амгалан амьдармаар байна муу янхан гичий минь, би 2 охинтойгоо эхнэртэйгээ амьдармаар байна бузартай хүүхэн үйлийн үрээ эдлэх болно” гэх мэтчилэн хэл амаар доромжилсон. ***ын инстаграмм хуудасны сторинд миний гурван зураг болон фейсбүүк хаягийг тавиад “Хүний амьдралд битгий гай бол, эхнэр хүүхэд тайван орхиод өг, эхнэр хүүхэдтэйгээ тайван баймаар байна янхан” гэж тавьсан байсан. Уг сториг хараад устгуулах зорилгоор гэрт нь очсон. Гэрийнх нь хаалгыг тогшиход бэр эгч *** хаалга нээгээд ороод ир гэж хэлээд хаалгаа түгжсэн. Гэрт нь ороход ***ын эхнэр *** намайг үсдэж гараас хазаж нүүр ам самардсан. Намайг зодож цохиж байх явцдаа толгойны баруун хэсэг рүү шилэн эд зүйлээр цохиж хагалж ярсан. Тэгээд *** дээр очоод сэрээх гэсэн боловч шал согтуу хэвтэж байсан. Мөн ***ын аав Эрдэнэбат нь “Янхан хүүхэн манайхаас гар, энэ янхныг алж байж үхнэ” гэх мэтчилэн дайрч давшилсан. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ***ын инстаграмм хаягийг тавиад миний гурван ширхэг зураг оруулж, фейсбүүк хаягийг тавиад янхан мэтээр худал мэдээлэл тараасан байсан. Үүнээс болоод хэрүүл маргаан үүссэн. Намайг ***ын гэрт очиход шал согтуу унтаж байсан. Түүний эхнэр *** мэдээлэл оруулсан байсан. Миний толгойны баруун хэсэг хагарсан. Уг гэмтлийг *** гэх эмэгтэй учруулсан. Би маш их гомдолтой. *** нь намайг цохиж, зодож миний талаар цахим орчинд худал мэдээлэл нийтэлсэн. 2021 онд цахим фейсбүүк хаяг дээр *** нь “Миний талаар янхан гичий, хүний эр нөхөртэй явсан” гэх утга бүхий мэдээлэл нийтэлж нэр хүндэд халдсан. Уг асуудал цагдаагийн байгууллага шалгагдаж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
- Хохирогчоор 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дахин өгсөн: “...Би өөрийн болон ***гийн шүүх эмнэлгийн дүгнэлттэй санал нийлж байна. Миний үснээс зулгаахаар нь зөрүүлээд бас үснээс нь зулгаасан. Тэгээд бид хоёр ноцолдож зууралдсанаас болоод цээжнээс нь хазсан чинь зөрүүлээд толгойн орой зулай хэсгээс хазсан. *** бид хоёр урьд өмнө 2020-2021 онд найз нөхдийн хамааралтай байсан. *** миний араас гүйж хайртай гэх мэтээр мессеж бичиж уулзах хэрэгтэй байна гэж ярьдаг байсан. Би өөрөө ***т болохгүй гэдгийг байнга хэлж ярьж байсан. Тэгтэл мессеж бичиж залгадаг. Энэ асуудал ***аас болсон учраас би ***ыг татаж чангаасан чинь согтуу байсан. Тэгээд уурлаж бухимдсандаа би нүүрийг нь самардан маажсан байгаа. Эмчилгээнд зарцуулсан мөнгөө нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал),
6. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 09-ны орой нөхөр *** бэр эгч ***, ***ын найз нарын хамт баар ресторанд архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад шөнө 23 цагийн орчим *** гэртээ ирсэн. Нөхөр *** согтоод унтаж байхад нь гар утас нь дугараад байхаар нь утсыг нь унтраагаад эргээд асаасан чинь *** гэх эмэгтэй 80399933 дугаараас залгаад инстаграмм хаягаасаа намайг хайрлана гэж хэлчхээд эхнэр хүүхэд рүүгээ явлаа гэсэн утгатай мессеж явуулаад устгасан. Би *** руу залгасан чинь утсаа авахгүй намайг байна гэдгийг мэдсэн. Тэгээд ***тай харилцсан мессежийг над руу явуулаад байхаар нь би эхнэр хүүхэдтэйгээ тайван баймаар байна гэж бичсэн чинь намайг доромжилсон үгтэй мессеж бичээд байсан. *** гэх эмэгтэйн зургийг олон нийтийн цахим сүлжээн дээр инстаграмм хаяг дээр нь зургийг нь тавиад би эхнэр хүүхэдтэйгээ тайван баймаар байна гэж тавьсан чинь удалгүй 10-20 минутын дараа гэрийн хаалга тогшсон чинь бэр эгч *** хаалга тайлахад *** гэх эмэгтэй байсан. Чи миний зургийг инстаграмм дээр тавьдаг хэн бэ, одоо устга гэж хэлэхээр нь устгаж чадахгүй гэж хэлээд хувцсаа өмсөх гээд цааш явсан чинь ***ын хэвтэж байгаа өрөө рүү ороод энэ муугаас хамаг юм болсон гээд ***ын нүүрийг маажчихаад гартаа нэг зүйл бариад цохиод байхаар нь би уурлаад яагаад миний нөхрийг ингээд байгаа юм гээд *** гэх эмэгтэйн үснээс зулгаасан чинь миний баруун хөхний дээд хэсгээс хазахаар нь би зөрүүлээд ***ийн толгойны зулай хэсгээс нь хазаад бие биеийнхээ үснээс зулгаагаад нүүр болон биеийг нь маажсан. *** гэх эмэгтэй гар утсаараа бичлэг хийгээд байсан чинь бэр эгч *** гар утсаараа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн чинь цагдаа ирээд бид хоёрыг хэлтэс дээр авч ирсэн. Би болон бэр согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Харин нөхөр *** архи уугаад нэлээн согтсон байсан. Би ***ын гар утсанд код хийж өгсөн. *** гэх эмэгтэйг танихгүй байсан. Харин 2019 оноос хойш нөхөр гэр бүлээс гадуур харилцааг ***тай үүсгээд байсныг мэдээд *** гэх эмэгтэйн фейсбүүкээр зургийг нь харж байсан. Ингээд 1 жил нөхөр харьцахгүй байгаад 09 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш нөхөр ***тай уулзаж холбоо тогтоож эхэлсэн. *** архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг мэдэхгүй. Гэрт орж ирэхдээ нэлээн ууртай орж ирсэн. Миний биед *** гэх эмэгтэй гэмтэл учруулсан. Би бас *** гэх эмэгтэйн биед гэмтэл учруулсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншиж танилцсан санал нийлж байна. Би гэртээ байсан дусал хийлгэсэн эм тариа худалдаж авсан баримт байхгүй. Би маш их гомдолтой. Энэ эмэгтэй манай гэр бүлд гарч ирээд хэрүүл маргаан үүсгээд байдаг. Дээр нь гэрт зөвшөөрөлгүй орж ирээд амгалан тайван байдал алдагдуулж байгаад маш их гомдолтой байна. Энэ эмэгтэй гэрт ирээгүй байсан бол энэ асуудал үүсэхгүй байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 дахь тал),
7. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 09-ны орой 21 цагийн орчим эхнэр *** болон найз нар, бэр эгч нарын хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн зуугийн орчим нэрийг нь санахгүй байна, ресторанд архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад 23 цагийн орчим Лакс нэртэй бааранд орж үйлчлүүлж байгаад 10 дугаар сарын 10-ны шөнө 01 цагийн орчим баарнаас гараад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пеасе таун 2 хотхоны 102 тоот гэртээ ирээд унтаж байсан. Нэг сэрсэн чинь *** гэх эмэгтэй гэрт ирээд эхнэртэй зодолдсон байсан. Тэгтэл гаднаас цагдаа орж ирээд бид нарыг хэлтэс дээр авч ирсэн. Хэн цагдаа дуудсан талаар мэдэхгүй. Би нэлээн согтуу байсан учраас зарим үйл явдлыг санахгүй байна. Намайг унтаж байх хооронд утасны код эхнэр тайлаад миний өмнөөс *** гэх эмэгтэйтэй мессеж бичсэн байсан. Манай гэрийг мэддэг учраас намайг унтаж байхад *** ирсэн байсан. Миний ойлгосноор бол миний утсаар *** эхнэртэй мессеж бичсэн байх шиг байсан. Тэгээд гэрт ирсэн байх гэж бодож байна. Намайг сэрсэн чинь бие биеийгээ маажсан нүүрэн хэсэг газрууд нь улайсан байдалтай байсан. Эхнэрийн цээж хэсэг улайсан байсан.***тай 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс хойш мессеж бичиж уулздаг гэр бүлээс гадуурх харилцаатай байсан. Эхнэр мэддэг, гадарладаг, гэрт хэрүүл болдог байсан. Хэн миний нүүрийг маажсан талаар санахгүй, мэдэхгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
8. Гэрч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “... 2022 оны 10 дугаар сарын 09-10-ны өдрийг шилжих шөнө унтах гээд хэвтэж байхад бэр дүү *** ирээд “Нөгөө нэг *** чинь нөхөр ***ын инстаграмм хаяг руу баахан чат бичсэнээ зургаар явуулаад байна” гэсэн байдалтай ирээд хэсэг харж байгаад за, за маргааш учрыг нь ольё гээд явахаар нь унтах гээд хэвтэж байтал хаалга маш хүчтэй балбаж эхэлсэн. Би орноосоо босоод онгойлгосон чинь *** үүдэнд орилоод байхаар нь ороод учраа олохгүй юу даа гэж хэлээд оруулсан чинь орж ирэнгүүтээ амарч байсан *** дээр очоод нүүрийг нь цохиж, самардаж, маажиж байх үед ***ын эхнэр *** цаад өрөөнөөс гарч ирээд ***, *** нар зодолдож эхэлсэн. Уг зодоон хэсэг хугацаанд үргэлжлээд бие биеийгээ үсдэлцээд байхаар нь салгах гээд орох гэтэл *** миний гарыг маажаад унтаж байсан хүүхдүүд уйлаад, бөөн хэрүүл маргаан болсон. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд арай гайгүй болсон. ***ын инстаграмм хаяг дээр ***ийн талаар нийтлэл оруулсан байсан болохоор *** ирсэн гэж бодож байна. Миний сонсож байснаар бол ***, *** нар гэр бүлээс гадуур харилцаатай хүмүүс байгаа юм. Манай гэрт ***, *** нар л хоорондоо хэрүүл маргаан хийж зодолдсон. Миний зүүн гарын бугуй хэсгээр жаахан хөндүүртэй байна. Миний бие зүгээр байгаа учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. *** гэдэг эмэгтэй ***тай холбоо тогтоосноос хойш энэ гэр бүлд байнга хэрүүл маргаан авч ирж үймүүлж байдаг. Энэ тал дээр *** маш их тэвчээр гаргаж байгаа, энэ удаа тэсгэл алдаж ийм үйлдэл хийсэн гэж бодож байна. Мөн гэрт бага насны хүүхдүүд, 60 гарсан настай хүмүүс байхад гэр лүү дайрч орж ирээд орилж хашгираад хэрүүл маргаан хийж хүмүүсийн эрх ашгийг зөрчиж байгаад маш их гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дахь тал),
9. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: “... 2022 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 00 цагийн орчим ***од хүү, бэр, ач зээ нарын хамт амарч байсан. Би зочны өрөөнд хүү ***ын хамт унтаж байсан чинь гэрийн хаалга тогшсон чинь охин Отгонзаяа хаалга тайлж өгсөн чинь үл таних эмэгтэй орж ирж байсан. Тэгтэл нэг эмэгтэй гэрт чанга дуугаар орилоод байхаар нь сэрээд харсан чинь үл таних эмэгтэй гэрт орж ирсэн маргаан үүсгээд нэг фейсбүүк инстаграмм гэх мэтийн зүйл ярьж байгаад ***ын хэвтэж байсан орон дээр ирээд ***ыг маажиж самардахаар нь би яаж байгаа юм гэж хэлсэн чинь бэр *** чи болиоч гэж хэлээд маргалдаж байсан. Тэгтэл цагдаа орж ирээд үл таних эмэгтэй болон бэр *** нарыг аваад явсан. *** үл таних эмэгтэйтэй зууралдаад ноцолдоод байсан. Яг хаашаа нь юугаар хэдэн удаа цохиж зодсоныг бол мэдэхгүй. Мөн гэрт орж ирсэн эмэгтэй адилхан зууралдаад ноцолдоод байсан. Бие биеийгээ үснээс зулгаагаад орилоод байсан. Үл таних эмэгтэй 2022 оны 07 дугаар сард наадмын дараа үл таних эмэгтэй ганцаараа орж ирээд ***тай уулзана гэж хэлээд орж ирж байсан. Би байхгүй байна гар гэж хэлсэн чинь гарахгүй уулзана гээд орж ирж байсан. Би ямар шалтгаанаар уулзах гэж байсан талаар мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №13907 дугаартай хүний биед хийгдсэн:
-“***ийн биед баруун чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун зовхи, 2 хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
- Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал),
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №13954 дугаартай хүний биед хийгдсэн:
- “***гийн биед цээжинд цус хуралт, баруун дал, зүүн хацар, эрүү, зүүн чихний ар, хүзүүнд зулгаралтууд, зүүн гарын 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, хумсны хугарал, толгойн орой, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, үсний халцрал гэмтлүүд тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Шинэ гэмтлүүд байна.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дахь тал),
12. Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 26-ний өдөр өгсөн: “...Би прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 10 дугаар сарын 10-ны орой миний инстаграмм хаяг дээр ***ын гар утасны дугаараас дуудлага болон дагах хүсэлт ирсэн. Тэгээд хайр нь гэр лүү нь очиж болох уу, хаана байгаа вэ гэсэн мессеж ирсэн. Тэгээд би ***ыг биш байна гэдгийг мэдээд нөхрийгөө надтай дахиж битгий холбогдуулаарай гэх үүднээс ***ын явуулсан мессежийг ***ын хаяг руу явуулсан. Чи ямар завтай юм бэ гэж мессеж бичсэн чинь *** ***ын өмнөөс янхан минь зайл би та хоёроос айхгүй чамтай алалцаад дуусна цаг хугацаа бүхнийг харуулна хүний бөгс ухаж мөнгө олдог авгай нохойн баас гэсэн доромжилсон утгатай мессеж ирэхээр нь би та хоёрт олон сануулсан. Чи нөхрөө л авчих та хоёртой зууралдахыг хүсэхгүй байна гэж хэлээд ***ын инстаграмм хуудас руу орж харсан чинь янхан хүний амьдралд битгий гай бол эхнэр хүүхэд тайван орхиод өг энэ бол янхан гэсэн утгатай зүйл бичээд миний зургийг байрлуулсан байсан. Тэгээд би өөрийнхөө гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд тухайн зураг постыг устгуулахаар ***ын гэр *** тоотод очсон чинь ***ын бэр эгч *** хаалга онгойлгоод намайг орж ирээд учраа ол гэж хэлсэн. Би дотогш орсон чинь том өрөөний буйдан дээр *** болон аав нь унтаж байсан. *** хажуугийн өрөөнөөс гарч ирэхээр нь чи яагаад миний зургийг постолж байгаа юм бэ, үг хэлээрээ учраа олж болохгүй юм уу би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байгаа. Одоо цагдаа ирнэ наад постоо устга цагдаа иртэл би чамтай юм ярихгүй гэж хэлээд гэрээс нь гарах гэтэл *** эгч нь хаалга түгжээд *** миний үснээс зулгаагаад явуулна гэж санаж байна уу, одоо эндээ дуусгана гэж хэлээд үснээс зулгаахад *** эгч нь дундуур ороод салгахаар нь би *** дээр очоод чамаас энэ бүхэн болж байгаа юм сэрээч босооч гэж хэлээд цээж болон бие нүүрийг нь алгадсан. Тэгээд буцаад эргэх гэсэн чинь *** үсдэж доош дараад гараас хазаад индүү бариад дайрсан чинь бэр эгч нь дундуур ороод салгасан чинь *** гал тогооны хэсэг дээр очоод хутга заазуур гаргаж ирээд, одоо чамайг ална гэж хэлэхэд бэр эгч *** дундуур ороод салгасан чинь үснээс зулгаагаад доош дараад толгойны орой хэсгээр хазахаар нь би зөрүүлээд цээж хөх хэсэгт нь хазсан. Ингээд зууралдаад ноцолдоод байсан чинь гаднаас цагдаа ирээд бид нарыг хэлтэс дээр авч ирсэн. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би ***тай урьд өмнө уулзаж байсан. ***ын эхнэр гэдгээр нь мэднэ. *** бид хоёр урьд өмнө хайр сэтгэлийн холбоотой байсан. Сүүлийн нэг жил холбоо бариагүй байгаа. *** сүүлийн нэг жил гаран миний фейсбүүк хаяг руу таних танихгүй хүнээс чат мессеж бичиж уулзмаар байна гэх утгатай зүйл бичдэг байсан. ***гийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Тухайн үйл явдал болсонтой холбогдуулан эмчилгээнд зарцуулсан бодит баримтад тулгуурлан хохирлыг төлж барагдуулна гэж бодож байна. Би хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна. Би өөрөө бас ***гаас өөрт зарцуулсан эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дахь тал),
13. Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...Би прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 10 дугаар сарын 10-ны орой өөрсдийн амьдарч байгаа *** гэртээ нөхөр *** бэр эгч *** нарын хамт гадуур явж байгаад ирсэн. Тэр үед нөхөр *** архи согтууруулах ундаа хэрэглээд гэртээ унтаж байсан чинь *** гэх эмэгтэй намайг ***ын утсыг ашиглаж байна гэдгийг мэдээд ***ын бичсэн мессежийг хуулж аваад явуулаад байсан. Тэгэхээр нь би энэ удаад би зүгээр байлгахгүй гэж мессеж бичээд *** гэх эмэгтэйн зургийг ***ын инстаграмм хаяг дээр нь “Би гэр бүлтэйгээ тайван амьдармаар байна” гэж бичсэн. Тэгтэл 5-10 минутын дараа *** гэх эмэгтэй гэрийн хаалга тогшсон чинь бэр эгч хаалга онгойлгож өгсөн чинь *** гэх эмэгтэй коридорт орилоод байхаар нь эгч гэрт ороод ир орж ирээд учраа ол гэж хэлсэн чинь орж ирээд ***ын хэвтэж байгаа өрөө лүү ороод чамаас бүх зүйл болсон гээд харааж цохиод байсан. Би яагаад байгаа юм бэ гэж хэлээд ***ийн үснээс нь зулгаасан мөн адил миний үснээс зулгаасан. Би ***ийн үснээс нь зулгааж доош дарсан чинь миний цээж хөхнөөс хазахаар нь зөрүүлээд толгойны орой хэсгээс нь хазсан. Ингээд зууралдаж ноцолдож бие биеийгээ маажсан чинь *** эгч дундуур орж салгаад *** эгч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Надаас өөр хүн ***ийн биед нь халдаж гэмтэл учруулаагүй. ***ийн баримтаар гаргаж өгсөн хохирлыг төлж барагдуулна. Мөн би өөрөө бас эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн байгаа учраас мөн адил ***аас өөрийнхөө эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилнэ. Тухайн үйл явдлыг бэр эгч *** болон хадам аав Эрдэнэбат нар харж байсан. 2021 оны 10 дугаар сард *** над руу залгаад чиний нөхөр *** энд согтуу байсан. Чи ирж нөхрөө аваач гэж хэлээд бид хоёр уулзаж байсан. Дээр нь *** нөхөртэй явалдаад гэр бүлээс гадуурх харилцаатай болсон учраас би ***ийг гэрт ирэх хэмжээний инстаграмм хаяг дээр ***ын гар утсаар нь өөрийнх нь өмнөөс зургийг тавьснаас болоод гэрт ирэхэд хүргэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-82 дахь тал),
14. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:
- Шүүгдэгч ***гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 85-90 дэх тал),
- Шүүгдэгч ***ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 93-97 дахь тал), Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 221-225 дахь тал), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаарх Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21/231 дугаартай тогтоолын хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 13 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч *** нь ***тай маргалдаж улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь цээжинд цус хуралт, баруун дал, зүүн хацар, эрүү зүүн чихний ар, хүзүүнд зулгаралтууд, зүүн гарын 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, хумсны хугарал, толгойн орой, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, үсний халцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч *** нь ***тай маргалдаж улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дух баруун зовхи, 2 хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Шүүгдэгч *** *** нар хоорондоо маргалдаж, ноцолдооны явцад бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан, шууд санаатай үйлдэл нь ноцолдооны явцад бий болсон. Хэн хэндээ уурласан, ноцолдсон үйлдэл нь гэмтэл учруулах шууд санаатай үйлдлээр илэрхийлэгдэж байна. Өмгөөлөгч Золзаяа гэмт хэргийн шалтгаант холбоо гэж ярьж байна. *** *** хоёрыг гэр бүлийн гадуур харилцаатай гэж *** үзэж, гэр бүлийнхээ ариун нандин харилцааг авч үлдэх гэсэн, харин ***ийн айлд орж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн боловч тус зүйл ангиар нэмж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд “хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээлэл тараасан гэж заасан ба ***гийн хувьд худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж үзвэл тусдаа шалгуулах эрх нь байгаа. Шүүгдэгч *** би гэр бүлээ авч үлдэхийн тулд энэнээс өөр арга надад байгаагүй, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар шалгагдсан, ***ийн өмнөх асуудал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх үйлдлээр эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Эдгээр харилцаанаас үзэхэд ***, *** нарын маргалдаж, ноцолдож байгаа үйлдэл нь хэн хэндээ гэмтэл учруулах гэсэн шууд санаатай үйлдэл байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, мөн хохирогч ***аас эмчилгээ үйлчилгээний зардалд 240,500 төгрөгийн, Хохирогч *** 168,100 төгрөгийн баримтыг тус тус гаргаж өгсөн. Уг баримтын хүрээнд хохирол төлбөрийн зардлыг гаргуулах саналтай байна. Эмчилгээ хийгдээгүй байгаа учраас цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх гэсэн. санал дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяагаас шүүгдэгч ***ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалан, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах саналтай өмгөөлөгчөөр оролцож байна. Нотлох баримт шинжлэн судлах явцад шүүгдэгч *** нь өөрийгөө хамгаалсан зүйл тогтоогдсон гэж үзэж байна. Гэрчийн мэдүүлэг, ***ийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад *** тухайн айлд очиж хэрүүл маргаан хийх санаа зорилго байгаагүй. Мессежнээс харахад *** “чамайг алаад дуусгаад өгье” гэсэн мессеж байдаг. Харин *** “чи нөхрөө аваад яваач ээ, намайг наад асуудалдаа битгий хутгаач” гэсэн байдаг. Прокурорын дүгнэлтээс харахад хэт сэтгэл хөдлөлдөө автсан дүгнэлт хийж байна. Энэ хоёр хүн гэр бүлийн харилцаатай байгаа юу, үгүй юу гэдгийг тогтоох ёстой. Танай нөхөр энэ хүнд сэтгэл алдарч болно, эхлээд дотно харилцаатай байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэглээ гээд энэ хүн янхан болохгүй, буруу ойлголттой явж байна. Одоо харилцаагаа дуусгасан гэж байна, дуусгасан бол дуусгасан гэсэн үг. Гэтэл хэн нь контакт үүсгээд байгааг тогтоох ёстой боловч тогтоосон зүйл байхгүй. Энэ хоёр хүн буудалд орж байгаад баригдсан, эсхүл *** ***аас их хэмжээний мөнгө авч байгаад баригдсан зэрэг гэм хор учруулсан бодит үйлдэл тогтоогдоогүй. 2018 онд танилцсан найз нөхдийн харилцаатай байсан, тухайн үед эхнэр хүүхэдгүй гэж хэлж дотно харилцаатай байж байгаад эхнэр хүүхэдтэй гэдгийг нь мэдээд больсон. 2020 оноос хойш ямар ч харилцаа холбоо байхгүй. Гэтэл хавтаст хэрэгт маш олон ***аас ирсэн мессежийг өгөөд байна вэ гэхээр би энэ хүн рүү контакт байхгүй, дууссан, энэ хүн өөрөө байнга бичдэг учраас би өөрт нь хэлж байсан. Тэрнээс болоод *** над руу шаралхаад дайраад байгаа юм гэж тайлбарладаг. Тэгэхээр энэ үүсээд байгаа бодит нөхцөл байдлын хооронд логикоор бодох ёстой. Үнэхээр гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн хүн нь янхан болж гэр бүлээ авч үлдэх гэж байгаа эмэгтэй хохирогч болдог дүр зураг байж болохгүй. Хамгийн их үйлдэл гаргаж байгаа нь хэн байна вэ гэдэг бодол санаа энэ хоёр хүнд байх ёстой. Цахим орчинд хүний нэр төрд халдсан үйлдэл тогтоогдсон. Өөрөө зөвшөөрсөн. Энэ асуудалд яагаад яллагдагчаар татаагүйг ойлгохгүй байна. Янхан гэсэн бичигтэй хүний зургийг цахим орчинд байршуулсан нь нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл байгаа юм. Энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож, өөрөө хүлээн зөвшөөрч байна. Нэг удаа биш удаа дараа давтагдсан үйлдэл. Хоорондоо ярилцаж ойлголцохгүй байгаа учраас ганц пост оруулахад шөнийн дотор хэдэн хүн мэдэх үү, хэдэн найз, хэдэн аав, ээж мэдэх үү. Энэ хүнд ямар хэмжээний хор уршиг учрах вэ? Тэгэхээр энэ хүн гэрт нь тухайн постыг устгуулах санаа сэдэлттэй очсон байна гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хүн амьдрах, ажил мэргэжлээ сонгох, нэр хүндтэй байх эрхэд нь халдсан худлаа мэдээлэл тарааж байна. Цагдаа дуудаад очсон нь хавтаст хэргийн баримтаас тогтоогдож байна. *** гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Мөн индүү барьсан гэж хэлсэн. Индүү барьж байгаа нь мэс хэрэглэж байна. Тэгэхээр энэ хүний зан байдал нь тухайн үед ямар ч үйлдэл хийхээс буцахгүй нөхцөл байдалд гэмтэл учруулсан нь харагдаж байна. Хутга, заазуур барьсан нь үнэн гэж бодож байна. Хутга заазуур барих хэмжээний үйлдэл гаргасан. Мөн ***ийн ***г зодсон үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. *** үсдээд дарахаар нь аргагүй байдалд хазсан гэж байгаа. Тэгэхээр аргагүй хамгаалалт буюу тайлбар хэсэгт ямар тохиолдолд гэмт хэрэг биш гэж үзэх вэ гэдгийг тайлбарласан байдаг. Аргагүй хамгаалалт гэж “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Тэгэхээр довтолж эхлээд үснээс нь дарж өөртөө наахаар нь давчдаад хазсан гэж байгаа. Хоорондоо ноцолдсон шалбархай буюу ***д учирсан гэмтлийг хэн учруулсан нь тогтоогдохгүй байгаа. Бид хоёр ноцолдсон, нэгнийгээ самардсан, үсдэлцсэн гэж байгаа. Үсдээд дарахаар нь хазсан гэж байгаа учраас аргагүй хамгаалалт гэж үзэж байна. ***ийн үйлдэл хавтаст хэрэгт авагдсан мессежийг харахаар энэ хүн өөрөө эхэлж залгасан байна. Би биш танай нөхөр өөрөө ингээд байгаа юм гэж өөрөө хариу үйлдэл үзүүлсэн. Тэгээд өөрийнхөө сэтгэлгээндээ автаж цахим сүлжээгээр янхан гэж зарласан. Энэ үйлдэл нь тогтоогдож байна. Иймд ***ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. *** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн. Мөн хүний нэр төрд халдсан гэм буруутай, мөн ***ийн хувьд бодит хохирлоо тооцож баримтаа гаргаж өгсөн. ***гийн 7,350,000 төгрөгийн баримт нь нэгдүгээрт энэ хэрэгтэй холбоогүй, хоёрдугаарт хийгдээгүй байгаа буюу ирээдүйд гарах гэдэг байдлаар оруулж ирсэн байгаа. Мөн зөвлөгөө гэдэг нь юуны зөвлөгөө гэдэг нь тодорхойгүй, мөн нарны тос гэсэн баримтууд байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хохирол төлбөртэй шууд хамааралтай биш байгаа тул зөвшөөрөхгүй гэж үзэж байна гэсэн. дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь өөрийн зургийг ***ын инстаграмм хаяг дээр байршуулж “Би гэр бүлтэйгээ тайван амьдармаар байна” гэж бичсэн гэх шалтгаанаар 2022 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 01 цагийн орчим *** тоот хохирогч ***гийн гэрт очиж түүнд постоо устга гэж маргалдан улмаар үснээс нь зулгааж, нүүрийг нь маажиж, хөхийг нь хазах зэргээр бие, эрүүл мэндэд нь цээжинд цус хуралт, баруун дал, зүүн хацар, эрүү зүүн чихний ар, хүзүүнд зулгаралтууд, зүүн гарын 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, хумсны хугарал, толгойн орой, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, үсний халцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч *** нь *** тоотод байхдаа буюу 2022 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 01 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий нөхөр ***ын гар утсаар түүний инстаграмм хаяг дээр ***ийн зургийг байршуулж “Би гэр бүлтэйгээ тайван амьдармаар байна” гэж бичиж пост оруулсанд *** устгуулах зорилгоор гэрт нь ирэхэд түүнтэй маргалдаж улмаар үснээс нь зулгааж, толгойн орой хэсгийг нь хазах зэргээр бие, эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дух баруун зовхи, 2 хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 01 цаг 26 минутад иргэнээс “хэрүүл маргаан болоод байна” гэсэн утгаар бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8 дахь тал),
- Иргэн ***аас “би хүнд зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 10-ний өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан гомдол (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
- ***ийн биед 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үзлэг хийсэн: тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 202-204 дэх тал),
- ***гийн биед 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 205-206 дахь тал),
- Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
- Хохирогчоор 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал),
- Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 дахь тал),
- Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
- Гэрч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дахь тал),
- Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №13907 дугаартай хүний биед хийгдсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №13954 дугаартай хүний биед хийгдсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дахь тал),
- Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 26-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дахь тал),
- Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-82 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяагийн гаргасан аргагүй хамгаалалт хийсэн үндэслэлээр ***ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тухайд дараах үндэслэлээр няцаагдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Аргагүй хамгаалалт”-ын талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсан.
Тодруулбал Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “... амьд явах, халдашгүй чөлөөтэй байх...” болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах үйлдэл ба халдлага нь аюултай буюу амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан үйлдэл, довтолгооны эсрэг хийж буй таслан зогсоох зорилготой үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд ийм нөхцөл байдал, шинж тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно. гэж заасан.
Шүүдэгч ***ийн тухайд дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгчийн туслах ажилтай, хууль эрх зүйн мэргэшил эзэмшсэн хүний хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол улсын иргэн “халдашгүй чөлөөтэй байх” эрхтэй, мөн орон байр халдашгүй байдлыг хуулиар хамгаална. гэж заасан байхад шөнийн цагаар хохирогчийн гэрт очиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, бага насны хүүхдийн эрх ашгийг хөндөн хэрүүл маргаан үүсгэн, өөрийн орон байрандаа амарч байсан гэрч ***ын бие, эрх чөлөөнд халдсаны улмаас хохирогч, шүүгдэгч нар маргалдаж, бие бие рүүгээ довтлон хазах, маажих, үснээсээ зулгаалцах зэрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн нь санаатай үйлдэл байх бөгөөд шүүгдэгч *** нь хүний орон байранд өөрөө очиж маргаан үүсгэж бусдын бие, эрх, эрх чөлөөнд халдаж байгаа үйлдлийг Аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй юм.
Улмаар шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээч дүгнэлтээр хохирогч ***гийн бие, эрүүл мэндэд цээжинд цус хуралт, баруун дал, зүүн хацар, эрүү, зүүн чихний ар, хүзүүнд зулгаралтууд, зүүн гарын 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, хумсны хугарал, толгойн орой, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, үсний халцрал гэмтлүүд тогтоогдсон, эдгээр хэд хэдэн гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл болох талаар дүгнэжээ. (хавтаст хэргийн 54-55 дахь тал)
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ хохирогч *** шүүгдэгч ***ийн үснээс зулгааж доош дарсан учраас үйлдлийг нь болиулах гэж өөрийгөө хамгаалсан гэж тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд хохирогч ***гийн тухайн үйлдэл нь бусдын амь нас, эрүүл мэндийг хохироох аюултай үйлдэл байсан гэж үзэх боломжгүй юм.
Хэдийгээр шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг бусад эх сурвалж баримтаар нотлогдвол нотлох баримтаар үнэлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчилсан. Шүүгдэгч *** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Би прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.”, “Миний буруу. Тухайн үйл явдал болсонтой холбогдуулан эмчилгээнд зарцуулсан бодит баримтад тулгуурлан хохирлыг төлж барагдуулна гэж бодож байна. Би хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна.” гэж (хавтаст хэргийн 74-75 дахь тал), мэдүүлсэн бөгөөд уг мэдүүлэг нь бусад эх сурвалж баримтаар нотлогдсон тул шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.
Дээрх нотлох баримтуудаас нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч ***ийн гэмт үйлдлийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй, нөгөө талаас шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн аргагүй хамгаалалт хийсэн гэсэн агуулга бүхий мэдүүлэг бусад эх сурвалж баримтаар нотлогдоогүй тул эдгээр үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан аргагүй хамгаалалт хийсэн гэж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гаргасан тайлбар, дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн шүүгдэгч ***г хохирогч ***ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй гэж маргах бөгөөд шүүх тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн тухайд үндсэн шинжийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үндсэн шинжээр тодорхойлжээ.
Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч ***ид шүүгдэгч ***, хохирогч ***д шүүгдэгч *** тус тус хөнгөн гэмтэл учруулсан, гэмтэл нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч ***, *** нар харилцан бие биедээ халдаж хөнгөн гэмтэл учруулж буй өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч ***, *** нарын харилцан бие биедээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан тэдний тус бүрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.
Хохирогч ***, *** нар нь харилцан цахим сүлжээгээр гэр бүлийн харилцааны асуудлаар маргаан үүсгэж улмаар шүүгдэгч *** хохирогч ***гийн гэрт очсоноор харилцан маргалдан зодолдож гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***, *** нарыг тус бүрийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Мөн Бусдын ...эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас хохирогч ***, *** нарын бие, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба:
- хохирогч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мed Trauma эмнэлэгт толгой тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий, хамрын дүрс оношилгоо хийлгэсэн 140,000 төгрөгийн, 2022 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Twin X Pharm эмийн сангаас 80,700 төгрөгийн эмчилгээтэй холбоотой гарсан зардлын баримт, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Цаа-Од Алтанзул эмийн сангийн салбараас 19,800 төгрөгийн эмчилгээтэй холбоотой гарсан зардлын баримт нийт 240,500 төгрөгийн,
- хохирогч ***гаас 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Luzzaya нэртэй Skintectonic recovery cream 115,000 төгрөгөөр, Zaya Bilgee сүпермаркетаас Banila Co Hello Sunny гэх нэртэй эд зүйл 53,100 төгрөг нийт 168,100 төгрөгөөр худалдан авсан талаарх баримт ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэсэн болно. Үүнд.
шүүгдэгч ***аас, 240.500 төгрөгийг гаргуулж хохирогч ***д, шүүгдэгч ***гаас 168.100 төгрөгийг гаргуулж хохирогч ***ид олгох үндэслэлтэй гэж үзсэн.
Харин хохирогч *** нь Derma Esthetic эмнэлгийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зөвлөгөөний хуудсаар 10 удаагийн лазер эмчилгээний төлбөр 7,350,000 төгрөгийг нэхэмжилсэн. Уг баримт нь эмчилгээний төлбөр төлсөн баримт биш, зөвлөгөө өгсөн баримт байх тул нотлох баримтыг шаардлага хангасан баримтыг бүрдүүлж цаашид гарах хор уршгийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.
1/ Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.
2/ Талуудын санал дүгнэлт:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй маргаж оролцсон, мөн хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,
-шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргаагүй мөн хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяагаас шүүгдэгч ***ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцсон тул ялын санал гаргахгүй гэсэн санал тайлбар гаргасан бөгөөд шүүгдэгч *** өмгөөлөгчтэйгөө байр суурь ижил гэсэн, шүүгдэгч *** улсын яллагчийн ялын саналтай мэтгэлцээгүй болно.
3/Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.
Шүүгдэгч нарын хувийн байдлыг судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар *** нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэгдэж Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21/231 дугаартай тогтоолоор Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байх тул нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн; гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас урьд өмнө өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт буюу хохирогч, шүүгдэгч ***гийн гэр бүлийн хамаарал бүхий нөхөр ***ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, 2 талын толь зэргийг хууль бусаар хагалж гэмтээсэн үйлдэлд ял шийтгэгдсэн өөрийн үйлдэлд дүгнэлт хийж, ухамсарлаагүй, дахин ***ын гэр бүлийн хамаарал бүхий эхнэр ***гийн бие, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч ***гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас өөрийн гэр бүлийн хамаарал бүхий ***ын гар утсыг ашиглан түүний инстаграмм хаяг дээр хохирогч, шүүгдэгч ***ийн зургийг байршуулж түүнтэй холбоотой үг бичиж шүүгдэгч ***ид гэмт хэрэг үйлдэх санаа, сэдлийг төрүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Дээр дурдсан нөхцөл байдлаас дүгнээд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал хэн алинд нь тогтоогдоогүй гэж шүүх үзсэн болохыг тэмдэглэв.
3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***, *** нарыг тус бүрийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарыг тус бүрийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***аас 240,500 (хоёр зуун дөчин мянга таван зуу) төгрөгийг гаргуулж хохирогч ***д, шүүгдэгч ***гаас 168,100 (нэг зуун жаран найман мянга нэг зуу) төгрөгийг гаргуулж хохирогч ***ид тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч ***, *** нар нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН