Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/01047

 

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/01047

Улаанбаатар хот

 

                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, шүүгч Ж.Сэмжид, Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- ... У с у г -ын нэхэмжлэлтэй,

хариуцагч- М ү х а ү т

хариуцагч- ... Й.б нарт холбогдох,

ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулга хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч М ү х а ү т и т И.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Й б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, түүний өмгөөлөгч О.М, иргэдийн төлөөлөгч Г.Т , гэрч О.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У с у д нь Улаанбаатар хотын хүн ам, аж ахуйн нэгж байгууллагыг унд, ахуйн усаар тасралтгүй найдвартай ханган хэрэглээнээс гарсан бохир усыг стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэж, байгальд нийлүүлэх үүрэгтэйгээр ажилладаг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 5000 гаруй гэрээт хэрэглэгчийг цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх, инженерийн шугам сүлжээнд хяналт тавьж, мэргэжлийн зөвлөгөө өгөх, тоолуур баталгаажуулах, суурилуулах, төлбөр нэхэмжилж орлого цуглуулах, усны зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх сургалт, сурталчилгааг олон нийтэд хүргэх зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулан ажилладаг. Манай байгууллага 5122 хэрэглэгчтэй аж ахуйн гэрээтэй хамтран ажилладаг. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Й н телевизийн 19 цагийн мэдээллийн хөтөлбөрөөр У с у д нь бизнес эрхлэгчдэд төрөөс үзүүлж буй үйлчилгээнд хамгийн хүнд сурталтай байгууллага хэмээн 13-хан бизнес эрхлэгчээс ямар судалгааны аргачлалаар, хэрхэн түүвэр хийж, ямар аргаар судалгаа явуулж, тухайн бизнес эрхлэгчдийн өгсөн судалгаа нь хэр бодит эсэхийг дүгнэн судлалгүйгээр худал, үндэслэлгүй мэдээллийг тарааж, М ү х а ү т дарга, бодлого судалгаа хөгжлийн газрын дарга нар ярилцлага өгсөн. Х а ү т хариу тайлбартай манай байгууллага зөвхөн судалгааны ажлаа тайлагнасан тухайн мэдээллийг Й нийн сэтгүүлч уншсан. У с г нь хамгийн хүнд сурталтай гэж Х а ү тямар нэгэн эх сурвалж мэдээлэл өгөөгүй гэсэн тайлбар өгсөн учир албан бичгээр тодруулга авахаар Й н телевизэд хандахад Й н телевиз тухайн сэтгүүлчийнхээ хэлсэн мэдээний эх сурвалж нь Х а ү тгэж хариу өгсөн. Тиймээс Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Статистикийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар албан ёсны статистикийн мэдээг ашиглах, хэвлэн нийтлэхдээ уг мэдээллийг гаргасан байгууллагын нэрийг заавал заахаар байгаа. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар Ийгл бродадкастинг ХХК-г татсан. Х а ү т төрийн байгууллагын үйл ажиллагааг хянаж шалгаруулдаг эрх бүхий байгууллага биш. Х а ү т нь судалгааг статистикийн тухай хууль болон тооллого түүвэр судалгаа хийх нийтлэг журмыг баримталж ажиллаагүй. Судалгааг шинжлэн судалж, дүгнэлт өгөөгүй. Тухайн судалгааг үнэн бодитой эсэх талаар нотлох баримтаар гаргаж өгөхөөс татгалзсан. Мөн тооллого түүвэр судалгаа авах нийтлэг журмын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт түүвэр судалгааг аль болох ижил төрлийн олонлог, шаардлагатай бол чанарын эрс тэс олонлогийг дотор нь төрөлжүүлж ялгасны дараа тус бүрт нь бие даасан түүвэрлэлт хийх гэсэн заалттай байтал Цөмийн энергийн газар болон У с у д нь үйл ажиллагааны хувьд эрс тэс олонлог байгаа. Мөн Х а ү т д М.О нь ажлаа тайлагнах, энэ судалгааны үр дүнг хувийн хэвшил болон төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоо харилцааг сайжруулах зориулалттай гэж тайлбартаа дурдсан боловч сэтгүүлч нарт “хүнд суртлын индекс” гэх гарын авлага өгсөн байдаг. Үүнийх нь дагуу тухайн мэдээг бэлтгэсэн байгаа. Үүний дараа ярилцлага өгөхдөө хүний оролцоог багасгах хэрэгтэй. Онлайн хэлбэрт оруулах юм бол авилга гэдэг зүйл маш амархан шийдвэрлэх боломжтой гэдэг үг өгүүлбэрийг тайлантайгаа уялдуулж ярилцлага өгч байгаа нь телевиз үзэж байгаа хүмүүст У с нь хүнд сурталтай юм байна, хүнд суртал нь ажилчдаас болдог юм байна, тэд ажлаа хийхгүй шан харамж авдаг юм байна гэсэн ойлголтыг өгч байгаа нь тодорхой. Сүүлийн 4 жилд танайд шинээр нэмэгдсэн үйл ажиллагааны төрлүүд гэсэн лавлагаа авсан болохоос биш үндсэн дөрвөн үзүүлэлтээр манай байгууллагаас судалгаа авахдаа судалгаа хийлгүйгээр аж ахуй нэгжүүдээр очоод судалгаа авсан байгаа нь хуулийн этгээд, ажилтан албан тушаалтан болгон манай байгууллагын үйл ажиллагааны дүрэм журмыг сайн мэдэхгүй. Энэ хүнд суртал гэдэг нь үнэхээр хүний оролцоотой юм уу? энэ нь ажилчид журмын дагуу хугацаандаа шийдвэрлэдэггүй юм уу? илүү шан харамж нэхээд байдаг юм уу? Энэ байгууллага нь үйлдвэрлэл үйлчилгээний хувьд ямар онцлогтой байгууллага юм техникийн нөхцөл олгох гэсэн үзүүлэлтээр судалгаа авсан байгаа. Гэтэл техникийн үзүүлэлтийн хувьд бүрдүүлж байгаа бичиг баримтыг зөвхөн манай байгууллагаас гардаг, нэхдэг биш. Нийслэлийн мэдээллийн сан болон Барилга архитектурын газраас зөвшөөрөл бичиг авсан байх ёстой. Техникийн үзүүлэлтийн тухайд холбогдох байгууллагаас лавлагаа бичиг баримт бүрдүүлэх гээд хуульд зааснаар шаарддаг байгаа. Мөн хууль эрх зүйн орчин нь тааламжтай бус болохоор хүнд суртал байгаад байна гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Судалгаанд хамрагдсан байгууллагуудыг эрэмбэлж жагсаагаагүй гэх боловч хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индекс дээр нотлох баримтаар өгсөн байгаа гарын авлагад судалгаа авсан байгууллагуудаа дугаарласан байгаа. Нотлох баримтаар ирүүлсэн баримт нь программ дээр суурилсан тоонууд байх бөгөөд үүнийг бодитой эсэхийг мэргэжлийн бус хүмүүс ойлгохгүй. Сүүлийн нэг жилийн хэрэглэгчдийн судалгаагаа өгсөн байгаа. Статистикийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт мэдээлэл үнэн бодитой байх зарчимтай боловч түүнийгээ нотлоогүй алдаатай судалгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан учир Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дахь хэсэгт зааснаар Х а ү т холбогдуулан үнэн зөв мэдээлэл гаргаагүй, гаргасан мэдээлэл нь бодит бус учир ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлалт гуйлгах хүсэлттэй байгаа. И б ХХК-ийг хариуцагчаар татахгүйгээр Х а ү т буруугүй байсан бол Й.б нь буруутай байсан юм шиг эрх ашиг хөндөгдөж байгаа учир хамтран хариуцагчаар татсан тул тараасан хэлбэрээр нь уучлалт гуйлгах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч М ү Х а ү тшүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүнд суртлын судалгааг МҮХАҮТ-аас 2004 оноос эхлэн 2 жил тутам явуулж ирсэн бөгөөд зорилго нь төрийн байгууллагуудын хүнд суртлыг тэдгээрээс үйлчилгээ авдаг бизнес эрхлэгчдээр үнэлүүлж, гарсан үр дүнд дүн шинжилгээ харьцуулалт хийх, төрийн байгууллагуудын хүнд суртлыг багасгах чиглэлээр бодлогын ба арга хэмжээний зөвлөмж гаргахад чиглэгддэг. Судалгааны асуулга нь хүнд суртлын индексийг тооцох ерөнхий үнэлгээ ба төрийн байгууллагын үйлчилгээний үнэлгээ гэсэн үндсэн хоёр хэсэг ба төрийн худалдан авах үйл ажиллагаа гэсэн нэмэлт нэг, нийт гурван хэсэгтэй. Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүд ерөнхий асуулга ба төрийн худалдан авах үйл ажиллагааны асуулгыг бүгд хариулсан ба төрийн байгууллагын үйлчилгээг үнэлэх хоёр дах хэсэгт нэг аж ахуйн нэгж сүүлийн нэг жилд үйлчлүүлсэн төрийн гурван байгууллагыг сонгон авч үйлчилгээг үнэлсэн юм. Судалгааны үр дүнд төрийн 54 байгууллагын давхардсан тоогоор 2009 үйлчилгээ буюу 380 үйлчилгээ үнэлэгдсэн. Судалгаанд хамруулах төрийн байгууллага, тэдгээрийн үйлчилгээг сонгохдоо Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 177 дугаар захирамж ба Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2013 оны 172 дугаар тушаалаар тус тус байгуулагдсан Зөвшөөрөл лиценц бүрт дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах үүрэг бүхий хоёр ажлын хэсгийн дүн шинжилгээний үр дүнд үндэслэсэн бөгөөд энэхүү дүн шинжилгээний жагсаалтыг шинэчлэн мэдээлийн сан үүсгэх зорилгоор 2018 оны 5-р сард МҮХАҮТ-аас эдгээр байгууллагууд руу хүсэлт явуулж, ирүүлсэн мэдээллийг нэгтгэн үйлчилгээний шинэчилсэн жагсаалтыг гаргасан.

Судалгааг танхимын гишүүн ба гишүүн бус аж ахуйн нэгжүүдээс эдийн засгийн салбарыг харгалзан түүврийн аргаар сонгож, Улаанбаатар хотын 761, орон нутгийн 430, нийт 13 салбарын 1191 аж ахуйн нэгжүүдийг хамруулан судалгааг Улаанбаатар хотод МҮХАҮТ-аас 26 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг ба орон нутгийн худалдаа аж үйлдвэрийн танхимын ажилтнууд аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй ганцаарчилсан уулзалт ярилцлага хийх байдлаар 2018 оны 10-11 саруудад явуулсан. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр судалгааны үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, танхимын зүгээс судалгааны танилцуулга хийхдээ төрийн байгууллагуудыг хооронд нь байр эзлүүлэх зорилго агуулаагүй гэдгээ тодорхой дурдсан. Танхимын гол зорилго бизнесийн таатай орчинг бий болгох, тогтвортой байлгах, хууль тогтоомж болон бодлогын шийдвэр гаргахад бизнес эрхлэгчдийн оролцоог хангах энэ тэргүүний шаардлага байдаг. Нэхэмжлэгч талаас тухайн хэвлэлийн бага хурал хийсэн орой утсаар холбогдож шаардлага тавьсны дагуу танхимаас 2 мэргэжилтэн тус байгууллага дээр очиж судалгааны талаар танилцуулга хийсэн. У с у г 12 дугаар сарын 6-ны өдрийн 5/2781 албан тоотын дагуу танхимаас судалгааны үр дүнгийн талаар хангалттай мэдээлэл явуулсан. Танхимын зүгээс ямар нэгэн байгууллага руу чиглэх, гутаан доромжлох нэр хүндэд нь халдах зорилго агуулаагүй. Тухайн үед танхимын төлөөллүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагууддаа төрийн байгууллагыг хооронд нь биш тухай байгууллагыг өмнөх жилийнх нь үр дүнтэй харьцуулж авч үздэг гэдгээ тодорхой илэрхийлсэн. Й нийн 19 цагийн мэдээллийн хөтөлбөрөөр У с у д нь хамгийн хүнд сурталтай гэдгийг танхимын зүгээс ямар нэгэн мэдээлэл хийгээгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Й.б шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэхүү мэдээлэл 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 19 цагийн мэдээллийн хөтөлбөрөөр явсан нь үнэн. Эх сурвалж нь М Ү Х а ү т явуулсан 2018 оны хүнд суртлын индекс бөгөөд хамгийн бага үзүүлэлттэй нь 2,88 гэсэн индекстэй байсан. Үүнийг үндэслэж энэхүү мэдээллийг тараасан. Ямар нэгэн байдлаар худал цуурхал тараах зорилготойгоор тэр мэдээллийг тарааж нэр хүндэд халдсан зүйл байхгүй. Тухайн мэдээллийн эх сурвалж нь үнэн зөв мэдээллийг бүрэн нягталсан. 2018 оны хүнд суртлын индекс нь олон нийтийн сайтууд болон худалдаа аж үйлдвэрийн танхимын сайтад бүгд байршсан байгаа. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу үүрэг хүлээхгүй. Яагаад гэвэл мэдээний эх сурвалжийг М ү Х а ү т гэж зааж байна гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын У с у дОНӨААТҮГазар нь хариуцагч М Ү Х а ү тхолбогдуулан өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлын хамгаалуулж, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, гаргасан нийтлэлийн хэлбэр хэмжээгээр залруулга гаргах, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Й б ХХК-ийг татан оролцуулсан /1-р хх-1-2, 2-р хх-196/.

 

Хариуцагч М Ү Х а ү т нь хүнд суртлын судалгааны зорилго нь төрийн байгууллагуудын хүнд суртлыг тэдгээрээс үйлчилгээ авдаг бизнес эрхлэгчдээр үнэлүүлж, гарсан үр дүнд дүн шинжилгээ харьцуулалт хийх, төрийн байгууллагуудын хүнд суртлыг багасгах чиглэлээр бодлогын ба арга хэмжээний зөвлөмж гаргахад чиглэгддэг. Судалгааг танхимын гишүүн ба гишүүн бус аж ахуйн нэгжүүдээс эдийн засгийн салбарыг харгалзан түүврийн аргаар сонгож, Улаанбаатар хотын 761, орон нутгийн 430, нийт 13 салбарын 1191 аж ахуйн нэгжүүдийг хамруулан 2018 оны 10-11 саруудад явуулж 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр судалгааны үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Танхимын зүгээс судалгааны танилцуулга хийхдээ төрийн байгууллагуудыг хооронд нь байр эзлүүлэх зорилго агуулаагүй гэдгээ тодорхой илэрхийлсэн. Танхимын зүгээс ямар нэгэн байгууллага руу чиглэх, гутаан доромжлох нэр хүндэд нь халдах зорилго агуулаагүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан /1-р хх-112-114, 3-р хх-31-32/.

 

Хариуцагч Й.б нь 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 19 цагийн мэдээллийн хөтөлбөрөөр М ү  х а ү т аас гаргасан хүнд суртлын тайлангийн талаар мэдээлэл гаргасан нь үнэн. Эх сурвалж нь М Ү Х а ү тявуулсан 2018 оны хүнд суртлын индексийн судалгааны тайланг танилцуулсан хэвлэлийн бага хурал хийснээс үндэслэж энэхүү мэдээллийг тараасан. Ямар нэгэн байдлаар худал цуурхал тараах зорилготойгоор тэр мэдээллийг тарааж нэр хүндэд халдсан зүйл байхгүй. 2018 оны хүнд суртлын индекс гэх тайлан нь олон нийтийн сайтууд болон худалдаа аж үйлдвэрийн танхимын сайтад ч байршсан учир уг мэдээний эх сурвалж нь М Ү Х а ү тюм. Тухайн мэдээг бэлтгэхдээ МҮХАҮТ-ийн бизнесийн итгэлийн индекс, Хүнд суртлын индекс, Бизнесийн орчны судалгааны мэдээлэл, МҮХАҮТ-ийн судалгааг гаргахдаа хамтран ажилладаг байгууллагуудаас авсан судалгаа, хүнд суртлын индекс гэх мэт ном хэлбэрээр гаргасан тайлан материалыг гол эх сурвалжаа болгосон төдийгүй энэхүү мэдээ нь байгууллагын нэр хүндийг гутаах зорилгыг агуулаагүй гэж маргасан /3-р хх-14-16/.

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын У с у д  ... Газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх бүрэн эрхийг 2018-12-14-ний өдрийн 5/2818 дугаартай итгэмжлэлээр Д.О, Л.Г  нарт /1-р хх-4/, хариуцагч М ү  х а ү т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх бүрэн эрхийг 2019-01-09-ний өдрийн 02/15, 2019-04-22-ны өдрийн 278 тоот итгэмжлэлээр И.Тд /1-р хх-106, 3-р хх-10/, хариуцагч Й бХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх бүрэн эрхийг 2019-03-15-ны өдрийн 02/63 тоот албан бичгээр Г.Насандэлгэрт /2-р хх-198/, 2019-04-15-ны өдрийн 02/113 дугаар албан бичгээр Ч.Аод /3-р хх-6/ тус тус олгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1. Хэрэгт авагдсан хариуцагч М Ү Х а ү т хүнд суртлын индекс, 2018 оны судалгааны тайлан, шүүхийн үзлэгээр баталгаажсан СД

бичлэгт Й н телевизийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн мэдээллийн хөтөлбөрөөр нэвтрүүлэгч ...М ү  х а ү т аас явуулсан төрийн 54 байгууллагын хүнд суртлын индексийн талаарх танилцуулахад бизнес эрхлэгчдээр судлуулахад хамгийн хүнд суртал ихтэй байгууллагаар У с у д тэргүүлж, хамгийн бага буюу сүүлд Цөмийн энергийн газар бага үзүүлэлт үзүүлсэн байна... гэж хэлсэн нь үзлэгийн тэмдэглэлээр /2-р хх-184-187/ тогтоогдсон бөгөөд хариуцагч М ү  х а ү т аас төрийн байгууллагуудын хүнд суртлыг тэдгээрээс үйлчилгээ авдаг бизнес эрхлэгчдээр үнэлүүлж явуулсан судалгааны тайланг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр танилцуулж хэвлэлийн бага хурал зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаарх мэдээ гарсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

2. Хариуцагч М ү  х а ү т аас төрийн байгууллагуудын хүнд суртлын судалгааны тайлангийн талаарх хэвлэлийн бага хурал зарлахдаа “хүнд суртлын индекс” гэх гарын авлагыг тараасан байх бөгөөд уг гарын авлагын 26-29-р хуудсанд төрийн байгууллагын үйлчилгээний хүнд суртлын индекс /эрэмбэлснээр/ гэх хүснэгтийн нэгдүгээрт У с у д2,69 гэж бичигдсэн байх бөгөөд тухайн хүснэгтэд төрийн 54 байгууллагын нэр 1-54 гэсэн дарааллаар дугаарлан бичигдсэн байна /2-р хх-172-174/.

 

Хэвлэлийн бага хурлын үеэр тараасан гэх “хүнд суртлын индекс” 2018 оны судалгааны тайлан гэх гарын авлагын 2-р хавсралтад байх төрийн байгууллагын үйлчилгээний хүнд суртлын индекс эрэмбэлснээр гээд дэс дугаар гэх босоо багананд 1-54 хүртэл дугаарлагдсан, мэдээлэл, баримт бичиг, харьцдаг албан хаагч, хугацаа, албан зардал, сэтгэл ханамжийн үнэлгээ, дундаж гэх 7 хүснэгтэд тусгагдсан үнэлгээ буюу тоо нь 1-54 хүртэл дугаарлагдсан төрийн байгууллагуудын арын 7 хүснэгтэд тусгасан тоо өссөн дүнгээр байх бөгөөд хамгийн бага оноотой буюу бага үнэлгээ бичигдсэн төрийн байгууллага нь нэгдүгээрт дугаарлагдсан У с у дбайна /2-р хх-172-173/.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд М Ү Х а ү тдаргын 2018-09-21-ний өдрийн А/148 дугаар тушаалаар хүнд суртлын индексийн судалгаа авах тухай, хүнд суртлын индекс-2018-ийн асуулга, төрийн байгууллагын үйлчилгээг үнэлэх хэсэг, төрийн худалдан авах ажиллагааг үнэлэх хэсэг, хүнд суртлын индекс-2018 судалгааны зааварчилгаа зэргийг баталсан байх бөгөөд хүнд суртлын индекс судалгааны зорилгыг “...төрийн байгууллагуудын хүнд суртлын түвшинг тэдгээрийн үйлчилгээг голлон авдаг бизнес эрхлэгчдээр үнэлүүлж, гарсан үр дүнд дүн шинжилгээ, харьцуулалт хийх, төрийн байгууллагуудын хүнд суртлыг багасгах чиглэлээр бодлогын ба арга хэмжээний санал зөвлөмжийг гаргахад чиглэх, төрийн үйлчилгээний яг аль хэсэгт илүү хүнд суртал байгааг тодорхойлон гаргаж холбогдох төрийн байгууллагуудад тэрхүү хэсгийн үйл явцыг сайжруулах зөвлөмжийн хамт хүргүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилготой... гэж” тодорхойлсон байна /1-р хх-118-125, 127/.

 

4. Хариуцагч М ү  х а ү т аас гаргасан У с у гүйлчилгээний мэдээлэл гэх хүснэгтэд 4 нэр төрлийн үйлчилгээний нэр бичигдсэн байх бөгөөд үнэлсэн тоо-13, мэдээдэл-2,69, баримт бичиг-2,62, харилцсан албан хаагч-3,18, хугацаа-2,77, зардал-3,15, сэтгэл ханамж-2,85 гэж гарсан /1-р хх-146/ байхад хариуцагч М Ү Х а ү т  нь төрийн байгууллагуудын хүнд суртлыг судлах судалгаандаа Улаанбаатар хотын болон орон нутгийн нийт 13 салбарын 1191 аж ахуйн нэгжүүдийг хамруулсан гэж тайлбарлан Ус сувгийн удирдах газартай холбогдох нэгдсэн мэдээллийн санд татагдсан ямар нэгэн боловсруулалт хийгдээгүй мэдээллийг MsExcel хэлбэрээр хөрвүүлэн гарсан мэдээллийг нотлох баримтаар ирүүлсэн. /1-р хх-169-250, 2-р хх-1-152/.

 

Дээрх нотлох баримтаар ирүүлсэн маргааны зүйл болох судалгааны арга зүй болон аргачлал нь ойлгомжгүй, уг судалгааг авсан ажилтан шүүх хуралдаанд гэрчээр оролцсон боловч энэхүү судалгааны арга, аргачлалыг тодорхой тайлбарлаж чадаагүй бөгөөд хариуцагч М Ү Х а ү т төлөөлөгчийн уг судалгаанд оролцсон төрийн байгууллагуудыг эрэмбэлж дугаарлаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Учир нь Хүнд суртлын индекс 2018 оны судалгааны тайлан гэх гарын авлагын 29-р хуудсанд хүнд суртал их гээд 1-ийн тоо руу, хүнд суртал бага гээд 5-ийн тоо руу чиглэсэн сум заасан байх бөгөөд 1191 аж ахуйн нэгжүүд судалгаанд оролцсон байхад түүнээс У с у д13 санал буюу хамгийн бага оноог авсан байхад судалгаанд хамрагдсан байгууллагыг эрэмблэхдээ 1-рт дугаарласан байна.

           5. Хариуцагч М Ү Х а ү т нь төрийн байгууллагуудын хүнд суртлыг багасгах чиглэлээр бодлогын ба арга хэмжээний зөвлөмжийн баримт бичиг боловсруулахаар судалгаа хийсэн гэх боловч судалгааг шинжлэх ухааны үндэслэл бүхий ямар арга, аргачлалаар хийж байгаа эсэх, судалгааны мэдээллийн үнэн бодитой байх зарчмыг хэрхэн хангасан эсэх, мэдээллийнхээ үнэн зөв байдлыг хангасан эсэх, “Хүнд суртлын индекс” гэх сдандарт, хэмжүүрийг хэрхэн яаж тогтоогоод байгаа эсэх, “Хүнд суртлын индекс” гэх стандарт тогтоох, индексжүүлэх эрхтэй эсэх нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

           Түүнчлэн Статистикийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар “статистикийн үйл ажиллагаа” гэж статистикийн бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого, судалгаа явуулах, дүгнэлт гаргах, мэдээлэл, судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тараах, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, сан байгуулах, хадгалахыг ойлгох бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлд “статистикийн үйл ажиллагаанд албан ёсны статистикийн үйл ажиллагаа нь хараат бус, бие даасан байх, шинжлэх ухааны үндэслэл бүхий нэгдмэл арга зүйтэй байх, мэдээлэл үнэн, бодитой байх, мэдээлэл шуурхай байх, статистикийн мэдээлэл нь нийтэд хүртээмжтэй, хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд ил тод байх, статистикийн үзүүлэлт, арга зүй нь олон улсын статистикийн стандарт, арга зүйтэй нийцсэн байх...” гэж  заасан байна.

 

           Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Монгол улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулан “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй…” мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т Монгол улсын иргэн шударга хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлэхээр заасан. 

 

          Монгол улсын Үндсэн хуульд заасан дээрх заалтууд нь Үндсэн хуульд заасан үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусад иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх үүрэгтэй гэж ойлгоно.

 

          Ажил хэргийн нэр хүнд гэдэг нь ажил хэргийн чадвар, мэргэжлийн болон албаны үүргээ биелүүлж байгаа байдлын талаарх эерэг үнэлгээг ойлгох бөгөөд “Хүнд суртлын индекс 2018 он” гэх нэртэй судалгааны тайлан танилцуулах хэвлэлийн бага хурлаар судалгаанд хамрагдсан аж ахуй нэгжүүдийг эрэмбэлэн дугаарлаж “Хүнд суртлын индекс  1. У с у д гэх агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийн үнэлэмжинд сөргөөр нөлөөлөх мэдээлэл гэж үзэхээр байх тул хариуцагч танхимын тайлбарыг зөвтгөх үндэслэлгүй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

5. Хариуцагч М Ү Х а ү тнь төрийн байгууллагуудын хүнд суртлыг багасгах чиглэлээр бодлогын ба арга хэмжээний зөвлөмжийн баримт бичиг боловсруулахаар судалгаа хийсэн гэх боловч судалгааг шинжлэх ухааны үндэслэл бүхий ямар арга, аргачлалаар хийж байгаа эсэх, судалгааны мэдээллийн үнэн бодитой байх зарчмыг хэрхэн хангасан эсэх, мэдээллийнхээ үнэн зөв байдлыг хангасан эсэх, “Хүнд суртлын индекс” гэх сдандарт, хэмжүүрийг хэрхэн яаж тогтоогоод байгаа эсэх, “Хүнд суртлын индекс” гэх стандарт тогтоох, индексжүүлэх эрхтэй эсэх нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн Статистикийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар “статистикийн үйл ажиллагаа” гэж статистикийн бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого, судалгаа явуулах, дүгнэлт гаргах, мэдээлэл, судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тараах, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, сан байгуулах, хадгалахыг ойлгох бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлд “статистикийн үйл ажиллагаанд албан ёсны статистикийн үйл ажиллагаа нь хараат бус, бие даасан байх, шинжлэх ухааны үндэслэл бүхий нэгдмэл арга зүйтэй байх, мэдээлэл үнэн, бодитой байх, мэдээлэл шуурхай байх, статистикийн мэдээлэл нь нийтэд хүртээмжтэй, хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд ил тод байх, статистикийн үзүүлэлт, арга зүй нь олон улсын статистикийн стандарт, арга зүйтэй нийцсэн байх...” гэж  заасан байна.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Монгол улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулан “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй…” мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т Монгол улсын иргэн шударга хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлэхээр заасан. 

 

Монгол улсын Үндсэн хуульд заасан дээрх заалтууд нь Үндсэн хуульд заасан үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусад иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх үүрэгтэй гэж ойлгоно.

 

Ажил хэргийн нэр хүнд гэдэг нь ажил хэргийн чадвар, мэргэжлийн болон албаны үүргээ биелүүлж байгаа байдлын талаарх эерэг үнэлгээг ойлгох бөгөөд “Хүнд суртлын индекс 2018 он” гэх нэртэй судалгааны тайлан танилцуулах хэвлэлийн бага хурлаар судалгаанд хамрагдсан аж ахуй нэгжүүдийг эрэмбэлэн дугаарлаж “Хүнд суртлын индекс  1. У с у дгэх агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийн үнэлэмжинд сөргөөр нөлөөлөх мэдээлэл гэж үзэхээр байх тул хариуцагч танхимын тайлбарыг зөвтгөх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

 

 

 

 

          Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, 21.3‑т “бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2‑т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ” гэж, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж тус тус заажээ.

 

          Үүний дагуу нэхэмжлэгч Улаанбаатар хотын У с у д нь ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, хариуцагч М Ү Х а ү туг мэдээ тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх, залруулга гаргуулахаар шаардсан нэхэмжлэл нь үндэслэл бүхий байх бөгөөд хариуцагч нь хүнд сурталын индекс 2018 оны судалгааны тайланг танилцуулахдаа нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаах, залруулга хийх үүрэгтэй тул дээрх нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         

           Хариуцагч Й.б нь мэдээний эх сурвалжаа М Ү Х а ү т гэж заасан бөгөөд эх сурвалж болох хүнд суртлын индекс 2018 оны судалгааны тайлан гэх гарын авлагыг хариуцагч М ү  х а ү т аас гаргасан байх тул хариуцагч Й б ХХК-д холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил

хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, 21.3‑т “бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2‑т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ” гэж, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж тус тус заажээ.

 

Үүний дагуу нэхэмжлэгч Улаанбаатар хотын У с у днь ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, хариуцагч М Ү Х а ү туг мэдээ тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх, залруулга гаргуулахаар шаардсан нэхэмжлэл нь үндэслэл бүхий байх бөгөөд хариуцагч нь хүнд сурталын индекс 2018 оны судалгааны тайланг танилцуулахдаа нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаах, залруулга хийх үүрэгтэй тул дээрх нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         

Хариуцагч Й.б нь мэдээний эх сурвалжаа М Ү Х а ү тгэж заасан бөгөөд эх сурвалж болох хүнд суртлын индекс 2018 оны судалгааны тайлан гэх гарын авлагыг хариуцагч М ү  х а ү т аас гаргасан байх тул хариуцагч Й бХХК-д холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

 

            Монгол хэлний их тайлбар толь бичигт “Индекс” гэх үгийг заалт, хэлхээ, жагсаалт, үйлдвэрлэлийн хэмжээ, үнэ зэрэг эдийн засгийн аливаа салбарт гарсан тууштай өөрчлөлт, үзэгдлийг хувиар илэрхийлсэн тоон заалт гэж тодорхойлсон,

“Эрэмбэ” гэх үгийг юмны дэс дараа, эмх цэгц, зэрэг дэвээр дэсэлсэн нь эрэмбэ дараа нь юмны зүй тогтол эмх цэгц бүхий дэс дараа, эрэмбэ зэрэг нь юмны байр суурь, зэрэг дэвээр дэсэлсэн нь гэх утгийг илэрхийлэхээр тайлбарласан байна.

 

Тодруулбал, хариуцагч М Ү Х а ү т нь төрийн байгууллагуудын хүнд суртлыг тэдгээрээс үйлчилгээ авдаг бизнес эрхлэгчдээр үнэлүүлж, гарсан үр дүнд дүн шинжилгээ, харьцуулалт хийх, төрийн байгууллагуудын хүнд суртлыг багасгах чиглэлээр бодлогын ба арга хэмжээний санал зөвлөмж гаргах зорилгоор “Хүнд суртлын индекс 2018 он“ гэх нэртэй тайлан гаргажээ. Гэтэл бодлого, зөвлөмжийн баримт бичгээ гаргаагүй, ажлын үр дүн гараагүй байхад олон нийтэд мэдээлэл тараахдаа судалгаанд хамрагдсан гэх 54 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэн дугаарласан “Хүнд суртлын индекс 2018 он” гэх нэртэй гарын авлагыг тарааж, энэ талаар хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл түгээж байгаа үйлдэл нь нэхэмжлэгч У с у гажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэхээр байна.

 

Хариуцагч М Ү Х а ү т хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч О.Т нь ...2018 онд явагдсан хүнд суртлын судалгааны ажилд асуулга боловсруулах, судалгаа авах, үр дүн боловсруулах үүрэгтэй оролцож, судалгааг таблетийн, хэвлэмэл хэлбэрээр гэсэн хоёр аргаар авсан, судалгаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, мөн судалгааны үнэн зөв бодитой байдалд анхаарах хэрэгтэй байдаг учир ямар аж ахуй нэгж, хүн оролцож байгааг кодлохгүй бол сүүлд судалгаанаас гарсан үр дүнгээс хамаарч хямрах зэргээр буруу бөглөх эрсдэлтэй байдаг. Судалгааг мэргэжлийн өөр байгууллагаар хянуулах шаардлага байгаагүй, аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн үр дүнг нэгтгэж байгаа. Үүнийг засах ямар нэгэн боломж байхгүй. Ирсэн бүх үр дүнг боловсруулаад нэгтгээд өгч байгаа. Төрийн байгууллагуудын үйлчилгээ бизнес эрхлэгчдэд хүрч чадаж байгаа эсэх талаар судалж үр дүнг нь гаргаж, дараа дараагийн судалгааг өөр нэг төрийн байгууллагатай харьцуулах биш өөрийг нь өөртэй нь харьцуулах зорилготой байсан. У с у д хүнд сурталтай нь биш хамгийн бага оноотой байгаа, уншихад ойлгомжтой байдлаар эрэмбэлсэн, энэ судалгааны зорилго нь төрийн байгууллага дахь хүнд суртлыг тодорхойлж гаргаад, цаашид сайжруулах чиглэлээр анхаарч ажиллаж санал зөвлөмж боловсруулах байгууллагуудын үнэлгээгээр хоорондоо төрийн байгууллагуудыг харьцуулах зорилгогүй. Өмнөх жилээсээ сайжирсан эсэхийг нь гаргах зорилготой... талаар мэдүүлсэн болно /3-р хх-33-35/

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ү  х а ү т аас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан хариуцагч М Ү Х а ү т нь нэхэмжлэгч Улаанбаатар хотын У с у г ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, нэхэмжлэгч Улаанбаатар хотын У с у гажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцааж, уучлалт гуйхыг хариуцагч М Ү Х а ү т даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1,  511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан хариуцагч Й б ХХК-д холбогдох ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, гаргасан нийтлэлийн хэлбэр хэмжээгээр залруулга гаргах, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэгч Улаанбаатар хотын У с у г нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ү  х а ү т аас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар хотын У с у д ОНӨААТҮГ-т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зохигчид давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Д.ЯНЖИНДУЛАМ

 

        ШҮҮГЧИД                                               Ж.СЭМЖИД

 

                                                                              Ц.ОЮУНБИЛЭГ