| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2022/0357/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/359 |
| Огноо | 2022-11-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
аймгийн Прокурорын г хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт *******ы нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын 03-ны өдөр аймгийн суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт аймгийн сумын дугаар баг тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: /
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Г 19 дүгээр талбайд үйл ажиллагаа явуулдаг ХХК-д тогооч-бэлтгэгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт аймгийн сумын дугаар баг тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* //
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь аймгийн сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг нэртэй баарны гадна 2022 оны дугаар сарын 24-ний орой 23 цагийн орчим хохирогч *******тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газарт пивоны шилээр цохих, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь аймгийн сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг нэртэй баарны гадна 2022 оны дугаар сарын 24-ний орой 23 цагийн орчим хохирогч *******той таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газар нь гараараа цохих, үснээс нь зулгаах зэргээр харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. *******ын эмчилгээний зардалд нийт 1,500,000 төгрөг өгсөн. Надад нэмж нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. *******оос 1,500,000 төгрөгийг авсан, дахин нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн орчимд найз *******ын хамт сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг нэртэй бааранд орж бүжиглээд байж байтал манай найз ******* гэнэт байхгүй болсон байсан. Тэгээд би баарнаас гараад харахад баарны гадна буланд гэх зүс таних эмэгтэй манай найз *******той юм яриад зогсож байсан. Тэр 2 хэсэг ярилцаж байгаад муудалцаад нь урагшаа чиглээд би найзуудаа авч ирнэ гэж хэлээд явсан. Энэ үед ******* араас нь гүйж очиход эргэж хараад *******ыг түлхээд байсан. Тэгээд ******* гартаа барьж байсан пивоны шилээрээ ын биеийн дээд хэсэгт нь цохиж байгаа харагдсан. Яг хаана цохисон талаар бол хараагүй. Ингээд *******т цохиулаад ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй байж байгаад урагшаа чиглэн дахин явах үед ******* түүний араас очиж үснээс нь зулгаах үед эргэж хараад *******ын нүүр хэсэгт цохих шиг болсон. Энэ үед ******* гартаа барьж байсан пивоны шилээрээ дахин ын толгой хэсэгт цохисон. Тухайн үйлдлийн улмаас ******* руу дайрч түүний нүүр хэсэг рүү барьж байсан хар өнгийн зүйлийг шидэж дараагаар нь үүрч байсан цүнхээ тайлж оосор хэсгээс нь барьж байгаад *******ын нүүр хэсэг рүү 3 удаа цохисон. Тэднийг зууралцаж байх үед *******ын утас гараас нь унаж газарт унаж хагарсан. Ингээд бид хэд бүгдээрээ урагшаа явсан бөгөөд тухайн баарны гадна хашааны хаалганы хажууд хэсэг ярилцаж байх үед дахин ******* руу дайрч түүний нүүрний баруун нүд хэсэгт нь цохиж үснээс зулгаагаад доош дарж зууралцсан. Ингээд би тэр хоёрыг салгаад байж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны дугаар сарын 24-ний өдөр 22 цаг өнгөрч байхад ганцаараа сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг гэх бааранд орж 1 шил пиво авч уусан. Энэ үед ангийн охин болох Сувд-Эрдэнэтэй таарч юм яриад байж байхад гэнэт ******* гэх зүс таних эмэгтэй ирээд надад хандаж наашаа хүрээд ир хоёулаа гаръя гэж хэлээд намайг дагуулаад гарсан. Баарны гадаа гараад байж байхад надад хандаж чи одоо энэ бааранд юу хийж яваа юм, битгий хүн амьтантай мэндлээд бай, өөр баар руу яв гэж хэлэхэд нь би за тэгье гэж хэлээд явж байсан чинь намайг хөөе гэж дуудаад хувцаснаас зулгаахад нь би эргэж хараад өөртөө ойртуулахгүй байх зорилгоор цээж хэсэг рүү нь түлхсэн. Намайг түлхэж байх үед ******* гартаа барьж байсан пивоны шилээр намайг нэг удаа цохиход нь би ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй бөгөөд урагшаа алхаж байхад миний араас ирээд үснээс зулгаасан. Энэ үед би түүн рүү дайрахад гартаа барьж байсан пивоны шилээр дахин цохисон. ******* намайг зүгээр байхад толгой руу пивоны шилээр цохиод байсан учир миний уур хүрч үүрч явсан цүнхээрээ толгой хэсэгт нь цохисон. Бид нар урагшаа явж баарны гадна хашааны хаалга хэсэгт ирээд ярилцаж байх үед миний уур хүрээд байсан учир ******* руу дайрч үснээс нь зулгаасан. Бид хоёрыг зууралцаж байх үед хүмүүс салгасан бөгөөд ******* цаана байсан эрэгтэй хүний барьж байсан пивоны шилийг аваад миний дух хэсэгт дахин нэг удаа цохисон. Энэ үед миний толгой өвдөж доош суухад миний нүүр хэсэг рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 4/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны дугаар сарын 24-ний өдөр 22 цаг өнгөрч байх үед сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг нэртэй бааранд найз хамт орж нэг, нэг шил пиво аваад ууж, бүжгийн талбайд бүжиглэж байсан. Энэ үед зүс таних гэх охинтой тааралдсан. Би гэх хүнтэй таарамжгүй харилцаатай бөгөөд би түүнд хандаж чи энд юу хийж яваа юм бэ гараач дээ гэж хэлсэн. Ингээд бид 2 баарнаас хамт гарч баруун урд буланд нь очиж ярилцах үед чи эгчтэйгээ ингэж ярьдаг болсон юм уу гэхээр нь зүгээр зайл гэж хэлсэн. Ингээд урагшаа явах үедээ гичий минь би чамайг найзуудаа дагуулан ирж чамайг зодуулах болно гэж хэлсэн. Би энэ үед түүний араас гүйж очоод түлхсэн бөгөөд нь эргэж хараад намайг түлхээд байхаар нь би гартаа барьж байсан пивоны шилээр зөөлөн цохисон. Энэ үед намайг түлхээд урагшаа яваад байхаар нь би түүний араас очиж үснээс нь зулгаан эргэж харуулахад миний цээж хэсэгт түлхсэн учир нь би түүний толгой хэсэгт нь пивоны шилээр цохисон. Тэгэхэд уурлаж үүрч байсан цүнхээ тайлж байгаад миний толгой хэсэгт 3 удаа цохисон. Ингээд хэсэг маргалдаж байгаад урагш явж тухайн баарны хашааны хаалганы хажууд зогсож байхад над руу дайрч баруун нүдний баруун хэсэгт буюу чамархай хэсэгт гараа зангидаж байгаад нэг удаа цохиж дараагаар нь миний үснээс зулгаан доошоо дараад байсан. ...би дахин дээр очиж түүний үснээс зулгааж байгаад толгойг нь доош дарж нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. ...Удалгүй цагдаа ирж бид нарыг авч явсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 49/
аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны дугаар сарын 2-ны өдрийн 0 тоот дүгнэлтэд:
1. *******ын биед тархи доргилт, дух, хамрын нуруу, баруун шанаанд шарх, баруун нүдний зовхины дотор хэсэг, хамар, зүүн хөмсөгний дотор буланд зулгаралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, доод эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 31-32/
аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны дугаар сарын 2-ны өдрийн 5 тоот дүгнэлтэд:
1. *******ын биед зулайн орой хэсгийн үсний халцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, баруун шууны цус хуралт, баруун шуу, зүүн сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх зулайн орой хэсгийн үсний халцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 3-37/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн -11/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 24/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 2/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 29/
- Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 50-51/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-5/
- Шүүгдэгч *******, ******* нарын аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 1-2/
- Шүүгдэгч *******ын хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 3/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч *******, ******* нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрсдийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэднийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны дугаар сарын 24-ний орой 23 цагийн орчим аймгийн сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг нэртэй баарны гадна хохирогч *******тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт пивоны шилээр цохих, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, хамрын нуруу, баруун шанаанд шарх, баруун нүдний зовхины дотор хэсэг, хамар, зүүн хөмсөгний дотор буланд зулгаралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, доод эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч ******* нь 2022 оны дугаар сарын 24-ний орой 23 цагийн орчим аймгийн сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг нэртэй баарны гадна хохирогч *******той таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газар нь гараараа цохих, үснээс нь зулгаах зэргээр харилцан зодолдож, эрүүл мэндэд нь зулайн орой хэсгийн үсний халцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, баруун шууны цус хуралт, баруун шуу, зүүн сарвууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийг нотолсон гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны дугаар сарын 2-ны өдрийн 5, 0 тоот дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, аймгийн Прокурорын г хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Хохирогч *******ын эрүүл мэндэд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хөнгөн хохирол, хохирогч *******ын эрүүл мэндэд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хөнгөн хохирол тус тус учирсан болох нь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны дугаар сарын 2-ны өдрийн 5, 0 тоот дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******, ******* нарт торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч прокурорын саналд гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ******* овогт ******* *******, ******* овогт *******ы нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь *******ын эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч ******* нь гомдол саналгүй, нэмж нэхэмжлэх зүйлгүй гэж, шүүгдэгч ******* нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж тус тус мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD-г хэрэг хавсаргаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 3.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 3., 3.7, 3.8, 3. дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт *******ы нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт *******ы нарыг тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА