Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/28

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,  

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Т.Золбаяр, Ж.Ганболд,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт;

 

***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

 

***, *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000353 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 01-3 насны хоёр хүүхдийн хамт ***од оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***).

 

2. Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эцэг, эх, эгчийн хамт *** оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

 

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 722 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нийт ялыг 13000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосон, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаар захирамжаар 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 12,620,000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/10 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон,

 

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/07 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон, *** (РД:***).

 

3. Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт ***од оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***).

 

4. Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** 2 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл-3, эцэг, ахын хамт *** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 722 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн,

-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан, *** (РД: ***).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч ***, *** нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн:

-2022 оны 02 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Хүрээ хотхоны зүүн талд байрлах шороон авто зогсоолд байрлуулан тавьсан иргэн ***ийн эзэмшлийн *** улсын дугаартай цагаан саарал өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн урд 2 ширхэг их гэрлийг уг автомашины цонхыг нь хагалж копут хэсгийг нь сөхөн улмаар боолт тайлагч түлхүүр зэргийг ашиглан боолтыг нь тайлан нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч иргэн ***өд 1,500,000 төгрөгийн хохирол, 1,035,000 төгрөгийн хор уршиг учруулж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох боолт тайлагч багаж болох түлхүүрийг ашиглан үйлдсэн,

-үргэлжилсэн үйлдлээр *** ***, ***, *** нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашиглаж буюу хулгайн гэмт хэрэг үйлдэх зорилгоор “***” ХХК-с *** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашиныг түрээсэлж 2022 оны 02 дугаар сарын 28-аас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхоны гадна авто машины зогсоол дээр байсан иргэн ***ын эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг их гэрлийг,

-иргэн ***ын эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг их гэрлийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч ***д 2,000,000 төгрөгийн хохирол, 700,000 төгрөгийн хор уршиг, хохирогч ***од 2,000,000 төгрөгийн хохирол, 700,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

 

-*** ***, *** нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 хорооллын урд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоолд байршуулсан хохирогч ***ын эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн урд гурвалжин шилийг хагалж 2 ширхэг их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч ***ад 900,000 төгрөгийн хохирол, 100,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

 

-***, ***, *** нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Дулаахан байрны авто зогсоолд дээр байршуулсан хохирогч *** эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн урд 2 хоёр их гэрлийг нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлж хохирогч ***д 1,900,000 төгрөгийн хохирол, 80,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

 

-***, *** нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Хүрээ хотхоны 302 дугаар байрны зүүн талд байрлах шороон авто зогсоолд тавьсан хохирогч *** эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын жижиг гурвалжин шилийг хагалж урд 2 их гэрлийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох боолт тайлагч багаж болох түлхүүрийг ашиглан тайлан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ***д 1,700,000 төгрөгийн хохирол, 70,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

 

***, ***, *** нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 31-ээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны гадна автомашины зогсоол дээр байсан:

-иргэн *** эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн,

-иргэн *** эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн,

-иргэн *** эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн хэрэгслийн урд талын их гэрлүүдийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох боолт тайлагч багаж болох түлхүүрийг ашиглан тайлан тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч ***т 1,900,000 төгрөгийн хохирол, 120,000 төгрөгийн хор уршиг, хохирогч ***д 1,900,000 төгрөгийн хохирол, 120,000 төгрөгийн хор уршиг, хохирогч ***т 1,900,000 төгрөгийн хохирол, 70,000 төгрөгийн хор уршиг тус тус учруулсан,

 

-***, *** нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Хан- Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 дүгээр хорооллын орчим хохирогч ***гийн эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн талын жижиг шилийг хагалж, урд копут сөхөж учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох боолт тайлагч багаж болох түлхүүрийг ашиглан 2 ширхэг их гэрлийг нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч хохирогч ***д 3,600,000 төгрөгийн хохирол, 70,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

 

-***, *** нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын авто зогсоолд байршуулсан иргэн ***гийн эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн урд 2 их гэрэл, түрүүвчинд байсан 12 000 төгрөг, гэрэл угаагчийн 2 хаалт зэрэг эд зүйл зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч хохирогч ***д 1,762,000 төгрөгийн хохирол, 90,000 төгрөгийн хор уршиг учруулж бусдад нийт 21,062,000 төгрөгийн хохирол, 2,995,000 төгрөгийн хор уршиг учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

1. Шүүгдэгч *** мэдүүлэгтээ: 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хангай хотхоноос хулгай хийж эхэлсэн. Тэгээд үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Хүрээ хотхон, Хан-Уул дүүргийн 16 хороо хороо, Буян-Ухаа хорооллын “Дулаахан” байрны доороос эд зүйл авсан. Намайг ажилтай байхад манай найзууд надад туслаач гэдэг байдлаар гуйсан. Тухайн үед “Сансар”-т бараа өрдөг ажил хийдэг байсан. ***, ***, *** нар орой 18 цагийн үед ирж уулзаж байсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хоригдож байхдаа их зүйлийг ойлгосон. Одоо эхлэл академид 1 дүгээр курсийн оюутнаар суралцдаг, сургуулиа төгсөөд өөрийнхөө хөдөлмөрөөр амьдралаа авч явна. Дахин хулгайн гэмт хэрэг хийж болохгүй, буруу зүйл хийхгүй гэдгийг маш сайн ойлгосон, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. ***тай 11, ***тай 8, ***тэй 3 үйлдэл хамтарч хийсэн гэсэн.,  

2. Шүүгдэгч *** мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, найзуудтайгаа нийлж буруу зүйл хийсэн дээ харамсаж байна. Тухайн үед аль нь зөв бурууг ялгахгүй ийм зүйл хийсэн. Хоригдож байхдаа үнэхээр их зүйлийг ойлгосон. Шүүхээс нэг удаа боломж олговол бүгдийг шинээр эхэлнэ. гэсэн.,  

 

            3. Шүүгдэгч *** мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Цагдан хоригдож байхдаа их зүйлийг ойлгосон. Гэм буруугаа ойлгож байгаа.гэсэн.,  

 

4. Шүүгдэгч *** мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. Гэм буруугаа ухаарч, хүлээн зөвшөөрч байгаа. Буруу зүйл хийсэн. Дахин ийм зүйл хийхгүй, алдаагаа ухамсарлаж байгаа тул харж үзнэ үү. гэсэн тус тус мэдүүлгийг гаргасан болно.

 

Хоёр. Эрүүгийн 2210000000353 дугаартай хэргээс:

 

1. ***ийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.

1.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн Буянт Ухаа, спорт ордны Хүрээ хотхоны хажууд *** улсын дугаартай машины 2 их гэрэл алдагдсан тухай гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагааны хуудас (1 дэх хавтаст хэргийн 1 дэх тал),

 

1.2 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 4-7 дахь тал),

 

1.3 Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 25-ний өдөр хадам дүү *** машинаа өгөөч, хэд хоног уначхаад өгье гэж хэлээд авсан. 2022 оны 02 дугаар сарын 28 өдөр 07 цаг 35 минутад *** над руу залгаад машины чинь 2 ширхэг их гэрлийг хулгайлсан, мөн зүүн талын урд талын гурвалжин цонхыг хагалсан байна гэж хэлсэн. Тухайн машиныг 2020 оны 01 дүгээр сард Автомат худалдааны төвөөс 16,800,000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний машин 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2020 онд Монгол Улсад орж ирсэн, гурван салаа гэрэлтэй, хоёр ширхэг эх гэрэл авахдаа гупер эвдсэн байсан. Жолоочийн эсрэг талын жижиг цонхыг хагалсан байсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 10 дахь тал),

 

1.4. ***ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдөр өгсөн: Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Хүрээ хотхоны 301 дүгээр байранд амьдардаг. Хүргэн ах ***ийн эзэмшлийн *** улсын дугаартай цагаан саарал өнгийн приус-30 маркийн авто машиныг түр гуйж хэрэглэж байсан. Хамгийн сүүлд 2022 оны 02 дугаар сарын 27-ны орой гэрийнхээ гадна 23 цагийн орчимд тавиад маргааш нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өглөө 07 цагт гэрээсээ гараад машин дээрээ ирэхэд машины жолоочийн эсрэг талын жижиг гурвалжин шил хагарсан, урд 2 их гэрэл алдагдсан, урд гупер баруун зүүн талдаа ханзарч урагдсан байдалтай, их гэрлийг нь цахилгааны утсаар тасдаж авсан шинжтэй байсан. Цагдаагийн 102 дугаарт дуудлага мэдээлэл өгсөн. Би дээрх эд зүйлийн хөрөнгийн үнэлгээг гаргуулахад нийт 2,535,000 төгрөг болж байна. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 15 дахь тал),

 

Иргэний нэхэмжлэгчээр 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: Миний унаж байсан *** улсын дугаартай машины урд 2 их гэрэл урд гупер баруун зүүн талдаа урагдсан, урд гуперийн чирэгний таг их гэрлийн утас залгуур угаараа тасарсан, зүүн талын жижиг гурвалжин шил хагарсан, дээрх эд зүйлийн үнэлгээг гаргахад 2,535,000 төгрөг болж байгааг нэхэмжилж байна. Би ахын унаж байсан машиныг өөрөө бүгдийг засварлан авсан тул хохирлыг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 13 дахь тал),

1.5 “Арвижих-ЭстимейтХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн №19964 дугаартай  автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээнд:

-урд хоёр их гэрэл 1,500,000 төгрөг, урд буфер 650,000 төгрөг, урд буферийн баруун чирэгний таг 30,000 төгрөг, зүүн урд гурвалжин шил 80,000 төгрөг, зүүн урд гурвалжин шилний ар талын хуванцар 25,000 төгрөг, урд 2 их гэрлийн залгуурууд, цээж утас 150,000 төгрөг, урд буферийн тогтоогч зам 100,000 төгрөг, будах зардал 70,000 төгрөг, туслах материал 20,000 төгрөг, эд анги солих угсрах зардал 120,000 төгрөг, нийт 2,745,000 төгрөгөөр тогтоосон тайлан, гэрэл зураг (1 дэх хавтаст хэргийн 43-44 дэх тал),

 

1.6 Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: Би 2022 оны 02 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө найз *** нарын хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны  хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрээ хотхоны зүүн талд байрлах шороон авто зогсоол дээр байсан улсын дугаарыг нь мэдэхгүй саарал өнгийн приус 30 маркийн машины 3 салаатай урд хоёр их гэрлийг нь хулгай хийж авсан. Тухайн үед би хүн харж манай найз *** машиндаа үлдэж *** машины цонхыг хагалж гэрлийг нь тайлж авсан. Урд гуперийг нь тайлж чадахгүй байхад *** очиж ***т тусалж тус машины урд 2 их гэрлийг нь тайлж авсан. Бид нар тухайн үед түрээсийн 41-32 УНИ дугаартай машинтай явж байсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал),

мөрдөн шалгах ажиллагаанд дахин 2022 оны 04 дүгээр  сарын 21-ний өдөр өгсөн: Надад нэмж ярих зүйл байна. Учир нь намайг мэдүүлэг өгөх гэж байхад ***, *** хоёрын хэлснээр би мэдүүлэг тайлбараа өгсөн тул одоо өгсөн мэдүүлэгт тухайн үед болсон хэрэг учралын талаар үнэн зөв мэдүүлэх хүсэлтэй байна. Би 2022 оны 02 дугаар сарын 26-ны орой гэртээ амарч байхад манай найз ***, *** хоёр манай гэрт ирэхдээ урд их гэрэлгүй приус 30 маркийн автомашинтай ирээд надтай уулзахдаа хамт хүнтэй уулзчихаад ирье буцахдаа чамайг гэрт чинь хүргээд өгнө гэж хэлснээр бид гурав хамт Хорооллын эцэст очоод архи худалдан аваад Гандангийн хажууд ***ын машинд архиа хуваан уугаад машинд нь хоносон. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 115-116 дахь тал),

 

1.7 Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдөр өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би найз ***, ***, *** нарын хамт саарал өнгийн приус 30 маркийн машины урд их гэрлийг хууль бусаар авсан. Манай найз *** машины жижиг гурвалжин жижиг шилийг хагалж тус хагархайгаар гараа хийж дотор талаас нь онгойлгоод урд копудыг нь онгойлгож их гэрлийг нь авч байхад би очиж тусалсан. Тухайн үед ***  *** нар хүн харж байсан. Манай найз *** машины их гэрэл хулгайлах санааг анх гаргасан. Би болон ***, *** нар дэмжиж Хүрээ хотхоны авто зогсоол дээр байсан саарал өнгийн приус 30 машины 3 салаа гэрлийг хулгайлан авсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 125-126 дахь тал),

 

1.8 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: Дээрх хэрэгт би машинд үлдэж, манай найз нар болох ***, ***, *** нар машинаас бууж 20-30 минутын дараа очиж ирэхдээ хоёр ширхэг приус 30 машины их гэрэл аваад ирсэн. Тухайн үед *** урд гурвалжин шилийг нь хагалж гараа хийгээд дотор талаас нь машиныг нь онгойлгоод дотор талаас нь урд талын копудыг онгойлгон урд их гэрлийг нь авч байхад *** очиж урд гүперийг нь тайлахад тусалж байсан. Харин *** машинд орж ирснээр би тухайн үед унаж байсан приус 20  загварын 45-32 улсын дугаартай машиныг унаад явсан. Бид нар 2022 оны 02 дугаар сарын 28-ны орой Хан-Уул дүүргээс авсан их гэрлээ аваад Гандан дээр очиж би өөрийнхөө *** улсын дугаартай приус 30 машинд тавьж үзэхэд таарахгүй байсан болохоор нь маргааш өглөө нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Нисдэг машин авто сэлбэгийн дэлгүүрт очоод танихгүй хүнд 200,000 төгрөгөөр зарж, ***, ***, *** нартай хамт хоол идэж машиндаа бензин хийж дуусгасан. Хан-Уул дүүргээс хулгай хийж авсан машины их гэрлийг зарах үед бид дөрөв хамт байсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 135 дахь тал),

 

2. ***, *** нарын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.

2.1. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 187 дахь тал),

 

2.2. 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхонд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 188-193 дахь тал),

 

2.3 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 онд 08 сарын 01-ний өдөр өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 07 цаг 40 минутад гэрээсээ гараад ажилдаа явах гэхэд миний автомашины урд талын гупер эвдэлж их гэрэл авсан, автомашины зүүн урд талын гурвалжин гэрэл шил хагарсан байсан. Би эхлээд нөхөр лүүгээ залгаад автомашины урд талын их гэрэл хулгайлсан байна гэж хэлсэн. 102-т дуудлага өгсөн. Би автомашинаа өчигдөр 2022 онд 02 дугаар сарын 31-ний 18 цагийн үед байршуулсан. Миний автомашины урд талын их гэрэл, их гэрэл холбогддог бүх тогийн утас тасалсан байсан. Гупер хоёр талаас татаж байгаад нугалж гэмтээсэн, авто машины зүүн урд талд байрлах гурвалжин шил хагалсан. Гупер нь их гэрэлтэйгээ хэдээр үнэлэгдэж байгааг сайн мэдэхгүй байна, их гэрэл нэг ширхэг 850,000 төгрөг, гурвалжин шил 400,000 төгрөгөөр үнэлж байна. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 197-198 дахь тал),

 

2.4. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 01-ний шөнө 00 цаг 20 минутын орчим эхнэр ажлаа тарж ирээд миний *** улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн машиныг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 546 дугаар байрны гадна байрлуулсан. Өглөө 08 цаг 18 минутад миний дугаар руу 88023072 дугаараас машины чинь их гэрэл хулгайд алдагдсан байна гэхээр би гарсан чинь *** улсын дугаартай Тоёота приус 30 маркийн машины урд хоёр их гэрэл хулгайд алдагдсан байсан. Мөн над руу залгаж хэлсэн хүний Тоёота приус 30 маркийн автомашиных нь урд 2 их гэрэл нь хулгайд алдагдсан байсан. Миний машины эсрэг талын буюу зүүн талын жижиг гурвалжин шилийг хагалаад хаалга онгойлгоод урд копуд сөхөж байгаад цахилгааны утсыг нь аваад явсан байсан. Машин 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2019 оны онд Монголд орж ирсэн. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 203-204 дэх тал),

 

2.5. Гэрч Ө.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн үед найз залуу *** болон түүний найзууд болох ***, *** нар нь манай гэрийн гадаа приус 20 маркийн автомашинтай ирсэн. Намайг суулгаад Модны хоёрт байх Лорд гэх ломбардад миний I phone 7 маркийн гар утсыг барьцаанд 150,000 төгрөгөөр тавиад гадуур дэмий явж байгаад нар жаргаад харанхуй болох үед Баянбүрдийн тэнд байх “Нисдэг машин” дээр очсон. *** жолоо барьж байсан. *** машинаас буугаад багажнаас 2 ширхэг машины гэрэл аваад Нисдэг машины гадаа 3 хүнтэй уулзчихсан зогсож байсан. Удалгүй *** руу *** залгаад ***тай яръя гээд *** 250,000 төгрөгт машины гэрэл авъя гэж хэлсэн. Тэгэхэд *** тэг тэг гэж хэлсэн. *** буцаж ирээд Хаан банкны миний 5664175174 дугаартай дансыг гар утсан дээрээ бичиж аваад миний уг данс руу 200,000 төгрөг орж ирээд *** нь орж ирэхдээ машины гэрэл нь хагарсан байна, тэгээд 200,000 төгрөгт зарчихлаа гэж ирсэн. Тэгээд миний гар утсыг авах гээд Лорд ломбард руу явж байхад 200,000 төгрөгөөрөө хоол унд аваад дууссан. Би ***, ***, *** гуравт миний гар утсыг яах юм бэ гэхэд *** нь маргааш мөнгөтэй болно гэж хэлсэн. Би яаж мөнгөтэй болох гэж байгаа юм бэ гэхэд ***ын эгчээс нь мөнгө орж ирэх ёстой гэж тэр гурав хэлж байсан. Тэгээд бид дөрөв гадуур дэмий тэнэж байгаад оройн 23 цагийн үед манай гэрийн доод талын гудамжинд очоод юм ярьж сууж байгаад бид нар унтсан.  2022 оны 03 дугаар сарын 03-ны өглөө намайг сэрэхэд Дэнжийн 1000 дээр явж байсан. Би буцаад унтсан. Намайг унтаж байхад дахиад сэрээгээд *** нь намайг дансаа өгчих гээд би өөрийн 5664175174 дугаартай дансыг өгсөн. Удалгүй миний уг данс руу 750,000 төгрөг орсон. Гүйлгээний утга дээр “гэрэл” гэсэн утгатай зүйл байсан. Тэгээд миний гар утсыг авахаар Лорд ломбард руу очсон. 159,600 төгрөгөөр миний гар утсыг аваад И Март руу явж пицца авч идсэн. Гэмтлийн тэнд байх буудал ороод телевизээр кино үзэж байгаад бид дөрөв унтсан. *** гоймон авах гээд дэлгүүр гараад буцаж ирэхдээ 4 цагдаатай хамт ирсэн. Би 50,000 төгрөг зээлж аваад хоол унд аваад ахуйн хэрэгцээнд зарцуулсан. Би өөр юунд зарцуулсныг мэдэхгүй байна. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 219 дэх тал),

2.6. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар  сарын 07-ны өдөр өгсөн: Би 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ажиллуулдаг “Их Алтайн” хүрд ХХК-ийн түрээсийн компаниас *** улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн автомашиныг 14 цаг 52 минутад ***гийн *** гэх залууд 1 хоногийн хугацаатай түрээслүүлсэн. Барьцаанд 100,000 төгрөгийг 5065164366 дугаартай данс руу хийлгэж авдаг. Автомашиныг түрээсэлсэн залуу 3 хоног хугацаагаа сунгаж 200,000 төгрөгийг 5664171574 дугаарын данс руу хийсэн. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр болон 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр орлого нэхэж *** гэх хүн рүү ярьсан, өөр холбогдсон асуудлууд байхгүй. 2022 оны 03 дугаар сарын 03-ны орой 23 цаг өнгөрөөд цагдаагийн байгууллагаас *** улсын дугаартай машиныг асуугаад ирсэн. Тэрний дагуу GPS төхөөрөмжийг асааж үзэхэд байршил заахгүй унтраасан байсан. Хамгийн сүүлийн байршил нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо Алтай хотхоны шороон зогсоол дээр зааж байсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн дэх 226-227 дахь тал), *** ХХК-ийн ***, *** нартай хийсэн түрээсийн гэрээ (1 дэх хавтаст хэргийн 245-248, 2 дахь хавтаст хэргийн 7 дахь тал),

2.7 Гэрч Ө.Хонгорзулын Хаан банк дахь 5664175174 дугаарын дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн дэх 242 дахь тал),

2.8 Дамно ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны №СБ2-22-265 дугаартай хөрөнгийн үнэлгээнд Их гэрэл 2,000,000 төгрөг, залгуур 30,000 төгрөг, гурвалжин шил 70,000 төгрөг, буфер 600,000 төгрөг, нийт 2,700,000 төгрөгөөр тогтоосон тайлан (1 дэх хавтаст хэргийн 232-233 дахь тал),

 

2.9 Дамно ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны №СБ2-22-439 дугаартай хөрөнгийн үнэлгээнд их гэрэл 2,000,000 төгрөг, залгуур 30,000 төгрөг, гурвалжин шил 70,000 төгрөг, буфер 600,000 төгрөг, нийт 2,700,000 төгрөгөөр тогтоосон тайлан (1 дэх хавтаст хэргийн 234-235 дахь тал),

 

2.10 4132 УБИ улсын дугаартай Тоyota Prius 20 загварын автомашин нь иргэн ***ын нэр дээр бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар  (1 дэх хавтаст хэргийн 244, 2 дахь хавтаст хэргийн 6 дахь тал),

            2.11 Дамно ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №ХУ-22-842 дугаартай *** улсын дугаартай Тоyota Prius-20 загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны байдлаар 9,131,948 төгрөгөөр тогтоосон тайлан (4 дэх хавтаст хэргийн 200-202 дахь тал),

2.12 Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн хэргийн хувьд би найз ***, ***, *** нарын хамт 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө “Хангай” хотхоны авто зогсоол дээр байсан хоёр приус-30 машины урд их гэрлийг хулгай хийж авсан. Тухайн үед *** машин барьж явсан, харин би найз ***тэй хүн харж, *** ганцаараа хоёр приусын жижиг гурвалжин шилийг хагалж  гараа хийж дотор талаас нь хаалгыг нь онгойлгон урд копудыг нь онгойлгож 2 машины их гэрлийг тайлж авсан. Машины эд зүйл хулгай хийж авах санааг найз *** гаргасныг нь би болон ***, *** нар дэмжин хамт хулгай хийсэн. Дээрх үйлдлийг хууль бус гэдгийг мэдэж байсан. Би найздаа туслах зорилгоор хулгай хийсэн. Хууль бусаар олж авсан мөнгөө ойр зуурын хэрэглээндээ найзуудын хамт зарцуулаад дууссан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 104 дэх тал),

 

2.13 Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхоны авто зогсоол дээр байсан 2 ширхэг приус 30 машины урд гэрлийг нь хулгай хийж авсан.  Тухай үед манай найз *** бид нарыг хүлээж сууж байсан, харин ***, *** хоёр дээрх машины их гэрлийг нь авсан. Бид нарын хулгай хийж авсан машин нь саарал өнгийн приус 30, дараагийнх нь цайвар өнгийн приус 30 машин байсан, би өнгийг нь сайн санахгүй байна. Машины эд зүйл хулгай хийж авах санааг манай найз *** гаргасныг нь би болон ***, *** нар дэмжин хамт хулгай хийсэн. Дээрх үйлдлийг хууль бус гэдгийг мэдэж байсан. Би найздаа туслах зорилгоор хулгай хийсэн. Хууль бусаар олж авсан мөнгөө ойр зуурын хэрэглээндээ найзуудын хамт зарцуулаад дууссан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал),

 

- мөрдөн шалгах ажиллагаанд дахин 2022 оны 04 дүгээр  сарын 21-ний өдөр өгсөн: Маргааш нь 2022 оны 02 дугаар сарын 27-нд машин түрээслээд өгөөч, гэрэлгүй машинтай яваад байхаар цагдаа зогсоогоод ажил амжуулж чадахгүй байна, мөн надад болон ***д бичиг баримт байхгүй болохоор машин түрээсэлж чадахгүй байна гэж *** надаас гуйсан. Намайг дагуулан явж байхдаа өмнө нь би эндээс машин түрээсэлж байсан гээд Эх нялхсын зүүн талд байрлах зам дагуу 2 давхар байшинд дагуулж ирээд тэндээс саарал өнгийн приус 20 маркийн 4132 УНИ улсын дугаартай машин өдрийн 80,000 төгрөгөөр түрээсэлж авахад төлбөр мөнгийг нь *** бэлэн мөнгөөр төлж байсан. Түрээслэн авсан машиныг *** жолоодоод шууд Яармагт ирээд ***ийг аваад бид 4 нийлж писи тоглоомын газарт очсон. ***, *** хоёр хэсэг хугацаанд тоглож, харин би ***той хамт машин дотор хүлээж байсан. Хэсэг хугацааны дараа ***, *** нар тоглоомын газраас гарч ирснээр бид 4 хамт 0,75 литрийн цэнхэр шилтэй архи ууж байгаад *** бид гуравт хандаж би машиныхаа гэрлийг алдсан яаж машиныхаа гэрлийг олох уу, тэрнээс болж гэр рүү орж чадахгүй байна, машиныхаа гэрлийг хулгайд алдсан тул алдсан аргаараа буцааж олж авъя гэж хэлснээр бид нар инээлдсэн. Тухайн үед би тоглож байгаа байлгүй дээ гэж бодож байсан. Хэсэг хугацаанд би унтаж байхад *** намайг сэрээгээд би Буянт-Ухаа спортын төв ордны хажууд сэрсэн. *** надад хэлэхдээ чи хүн харуул хэлээрэй гэж хэлээд машинаасаа буулгаад хөдлөөд явсан. Би юу болоод байгааг сайн мэдээгүй. Хойшоо эргээд харахад ***, *** хоёр приус 30 машины их гэрэл хулгай хийж харагдсан. ***, *** нар миний зогсож байсан газар ирээд машиндаа суу гэж хэлээд машиндаа суулгаад явсан. Маргааш өдөр нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны орой гэртээ харъя гэж хэлэхэд *** нь надад хэлэхдээ чи бид нартай хамт өчигдөр хулгай хийсэн тул нэгэнт өнгөрсөн, бид нар цагдаад баригдах юм бол чамайг чирнэ шүү, чи дуугаа бид нартай хамт яв, чамайг хулгайд оролцуулахгүй, чи хүн хараад зогсож бай гэх мэтээр хэлээд байсан тул би гэртээ харьж чадаагүй, тэд нартай явсан. Би гэртээ харилаа маргааш хөдөө явах ёстой гэж хэлээд гэртээ хүргүүлсэн. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 115-116 дахь тал),

 

2.14 Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: Манай найз *** нь Сүхбаатар дүүргийн  нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхоны авто зогсоолоос приус 30 машины их гэрэл хулгай хийж авсан үйлдэлтээ андуурч мэдүүлгээ өгсөн байж магадгүй. Хан-Уул дүүргээс  хулгай хийж авсан машины их гэрлийг *** урд жижиг гурвалжин шилийг нь хагалж дотор талаас нь урд гүперийг нь онгойлгоод урд их гэрлийг нь авч байхад би очиж урд гүперийг нь салгахад нь тусалсан. Тухайн үед *** машин дотор байсан харин *** хүн хараад зогсож байсан. Бид нарийн машины эд анги хулгай хийж байгааг *** мэдэж байсан. Бид нар хулгай хийхийн тулд гадаа харанхуй болохыг мөн хүний хөл хөдөлгөөн тасрахыг хүлээж байгаад шөнө дунд хулгай хийсэн. Сүхбаатар дүүргийн хувьд би найз нар болох ***, ***, *** нарын хамт 2022 оны  03 дугаар сарын 01-ний шөнө “Хангай” хотхоны авто зогсоол дээр байсан 2 приус 30 машины урд их гэрлийг хулгай хийж авсан. Тухайн үед *** машин барьж явсан, харин би ***, *** нартай машинаас бууж хүн харж, би 2 приус 30 машины жижиг гурвалжин шилийг хагалж гараа хийн дотор талаас нь хаалгыг нь онгойлгон урд копудыг нь онгойлгож 2 машины их гэрлийг нь тайлж авсан. Тухайн үед саарал өнгийн приус 30 дараагийнх нь цайвар өнгийн байсан. Хууль бусаар олж авсан мөнгөө ойр зуурын хэрэглээндээ найзуудын хамт зарцуулаад дуусгасан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 125-126 дахь тал),

 

3. ***ын хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.

3.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 12 минутад миний машины 2 цонхыг хагалсан байна, мөн хүүхэд хажууд байсан машины цонхыг хагалсан байна. гэсэн дуудлагын лавлагааны хуудас (2 дахь хавтаст хэргийн 78 дахь тал),

 

3.2 Хэргийн газарт буюу 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн  16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 хорооллын цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 80-82 дахь тал),

 

3.3 Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 57-41 тоотод оршин суудаг. Би 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 17.00 цагийн орчимд өөрийн 46-86 УАҮ улсын дугаартай автомашиныг Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа-1 хорооллын урд талын цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол дээр байршуулсан. Тэр цагаас хойш өөрийн машиныг шалгаж үзээгүй юм. 2022 оны 03 дугаар сарын 12-ний өглөө 10 цаг 14 минутад 70040020 дугаараас залгаж машины чинь 2 их гэрэл байхгүй болсон байна, гурвалжин шилийг нь хагалсан байна гэж хэлсэн. Би тэр даруй гараад өөрийн машин дээрээ ирэхэд жолооч талын урд хаалганы гурвалжин цонхыг хагалсан, мөн гурван салаа их гэрэл алдагдсан байсан Машин дотроос эд зүйл алдагдаагүй. Миний машин 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол Улсад орж ирсэн. Би өөрийн машины гурван салаа их гэрлийг нэг ширхгийг нь 800,000 төгрөг, гурвалжин шилийг 80,000 төгрөгөөр үнэлж байна. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 86 дах тал),

 

3.4 Дамно ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны №ХУ2-22-243 дугаар хөрөнгийн үнэлгээнд гэрэл 900,000 төгрөг, шил 80,000 төгрөг, хаалганы шил 90,000 төгрөг, шил 100,000 төгрөг, гурвалжин шил 180,000 төгрөг, нийт 1,350,000 төгрөгөөр тогтоосон тайлан (2 дахь хавтаст хэргийн 100-101 дэх тал),

 

3.5 Дамно ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №ХУ2-22-772 дугаартай хөрөнгийн үнэлгээнд утсыг 20,000 төгрөгөөр тогтоосон тайлан ( 4 дэх хавтаст хэргийн 209-210 дах тал),

 

3.6 Транс капитал банк бус санхүүгийн байгууллагын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 22/367 дугаартай 07-71 УАЕ  улсын дугаартай Тoyota prius маркийн 2012 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь 071021220023 тоот зээлийн гэрээний дагуу манай байгууллагын нэр дээр байгаа, ба уг тээврийн хэрэгслийг Чулуунбаатар овогтой Будсайхан эзэмшдэг болно. гэсэн  тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал),

3.7 Дамно ХХК-ийн №ХУ-22-435 дугаартай хөрөнгийн үнэлгээнд *** улсын дугаартай Т.Приус 30 маркийн автомашины зах зээлийн үнийг 18,662,352 төгрөгөөр тогтоосон тайлан (4 дэх хавтаст хэргийн 7 дах тал),

3.8 Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: 2022 оны 3 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө найз ***гийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт Ухаа-1 хорооллын урд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолд байршуулсан хар өнгийн приус 30 машины урд их гэрлийг хосоор нь хулгай хийж авсан. Тухайн үед *** хүн хараад надаас зайтай зогсож байсан. Би ганцаараа тус хар ангийн машин дээр очиж баруун талын урд жижиг гурвалжин шилийг нь чулуугаар хагалж гараа хийгээд дотор талаас нь хаалгыг нь онгойлгож копудыг нь сөхөөд урд 2 их гэрлийг авахдаа их гэрэл боосон 2 боолтыг түлхүүрээр нь суллаж тайлж аваад явсан. Маргааш өдөр нь ***гийн хамт Нисдэг машин авто зах дээр очиж их гэрлээ 250,000 төгрөгөөр зараад мөнгийг нь *** бид хоёр хэрэглээндээ зарцуулаад дуусгасан. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 127 дахь тал),

3.9 Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын урд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоол дээр байршуулан тавьсан 46-86 УНҮ улсын дугаартай приус-30 маркийн автомашины урд 2 их гэрлийг хулгайлсан. ...*** нь *** улсын дугаартай цагаан өнгийн приус 30 маркийн авто машинаа улсын орлого болгохоос айж байна гэж хэлэхээр нь би ***той хамт приус 30 машины их гэрэл хулгай хийсэн гэж мэдүүлэг тайлбараа өгсөн. Тухайн хоёр хэрэгт би ***той хамт авто зогсоол дээр байршуулан тавьсан приус 30 машины урд их гэрлийг хулгай хийж байхад *** нь өөрийнхөө *** улсын дугаартай тээврийн приус 30 машинд суугаад хүн хараад хүлээж байсан. Бид нар машины их гэрэл хулгай хийж байхад *** нь өөрийнхөө цагаан өнгийн *** улсын дугаартай приус 30 машинд дотроо хүн хараад, мөн бид нарыг приус 30 машины их гэрэл хулгай хийж авч ирэхийг хүлээгээд сууж байдаг юм. ...*** бид хоёртой *** хамт өдөр болгон шахуу гадуур *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр авч явж байгаад орой нь хулгай хийдэг байсан. *** хэлэхдээ хэрвээ цагдаад баригдах юм бол би бүх хариуцлагыг нь хүлээж дээрх бүх хэргээ хүлээнэ учир нь та нар надад тусалж хулгай хийж байгаа болохоор би ганцаараа хэргээ хүлээнэ гэж тохиролцож байсан. гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 195 дахь тал),

4. *** эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.

4.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 9 минутад 8085 УБТ приус 30 машины 2 талын их гэрэл хулгайлаад жижиг цонх хагалсан байна. гэсэн дуудлагын лавлагааны хуудас (2 дахь хавтаст хэргийн 138 дахь тал),

 

4.2 Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт Ухаа 1 хорооллын ард байрлах Дулаан нэртэй байрны баруун урд байрлуулсан приус 30 машины гэрэл алдагдсан хэрэгт 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 140-141 дэх тал),

 

4.3 Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Дулаахан нэртэй байрны хяналтын камерын бичлэгт 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд: Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгож тухайн тээврийн хэрэгслийн гурвалжин цонхыг хагалж, урд талын 2 ширхэг их гэрлийг хулгайлан авч явж байгааг харуулав. гэсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 162-164 дэх тал),

4.4 Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: Би 2022 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 21 цагт өөрийн *** улсын дугаартай автомашиныг Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо “Дулаахан” байрны ертөнцийн зүгээр баруун урд талд гадаа задгай зогсоолд тавьсан. 2022 оны 03 дугаар сарын 12-ний өглөө 09 цагийн орчимд ажилдаа явах гээд гараад иртэл хоёр их гэрэл байхгүй болсон, гурвалжин шилийг нь хагалсан байсан. Миний машин 2012 онд үйлдвэрлэгдсэн, 2020 онд Монгол Улсад орж ирсэн. Гурван салаа их гэрлийг  нэгийг нь 800,000 төгрөгөөр, гурвалжин шилийг 80,000 төгрөгөөр үнэлж байна. гэх мэдүүлэг. (2 дахь хавтаст хэргийн 144 дэх тал),

 

4.5 Дамно ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №ХУ2-22-242 дугаартай хөрөнгийн үнэлгээнд их гэрэл 1,900,000 төгрөг, шил 80,000 төгрөг, нийт 1,980,000 төгрөгөөр тогтоосон тайлан (2 дахь хавтаст хэргийн 153-154 дэх тал),

 

4.6 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө би найз ***, *** нартай шөнийн цагаар Нисэхийн байрны буудал дээр уулзахад ***, *** нар орцонд орж хувцсаа сольж байсан. Тухайн үед нэг нь гэрэл авна гэж хэлж байсан. Би ***, *** нарын сольсон цүнхтэй хувцсыг нь аваад Янгир нэртэй хүнсний дэлгүүр рүү явсан. Хэсэг хугацааны дараа буюу 1-2 цагийн дараа над дээр ***, *** ирээд урд нь сольсон хувцсаа аваад ойролцоох орцонд орж дахин хувцсаа сольж өмссөн. Би такси бариад ***г Морингийн даваа руу гэрт нь хүргэж өгчхөөд буцаад *** бид хоёр Яармагийн 2 дугаар буудлын ард байрлах писси тоглоомын газарт очиж тоглосон. Тухайн үед *** надад хэлэхдээ 2 ширхэг приус 30 маркийн автомашины гэрэл хулгай хийж авсан гэж надад хэлж байсан. Маргааш өглөө нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр *** бид хоёр Тоёота Приус 30 машины гурван салаатай 1 хос их гэрлийг зарахаар фейсбүүк олон нийтийн сүлжээнд зар тавьж танихгүй хүнд 300,000 төгрөгөөр худалдсан. Харин үлдсэн 1 их гэрэл нь бусдад худалдах боломжгүй байсан тул заралгүй хаясан. гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 198 дахь тал),

 

4.7 Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: 2022 оны 3 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө найз ***гийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулаахан нэртэй байрны баруун талд байршуулсан цэнхэр өнгийн приус 30 машины урд их гэрлийг хосоор нь хулгай хийж авсан. Тухайн үед *** хүн ирүүл надад чимээ өгөхөөр хажууханд зогсож байсан. Би ганцаараа тус машины шилийг чулуугаар хагалж дотроос нь копудыг нь онгойлгож 10-ийн түлхүүрээр их гэрэл боосон 2 боолтыг суллаж их гэрлийг нь хулгайлж авсан. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 183 дахь тал),

5. *** эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.

5.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 12 цаг 15 минутад Приус 30 маркийн 19-49 УБС улсын дугаартай автомашины 2 ширхэг урд гэрэл алдагдсан тухай дуудлагын лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 32 дахь тал),

 

5.2 Хэргийн газарт буюу Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Хүрээ хотхоны баруун талын зогсоолд 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 33-37 дахь тал),

 

5.3 Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн үед би өөрийн *** улсын дугаартай саарал өнгийн приус-30 маркийн машиныг Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Хүрээ хотхоны зүүн талын орох хаалганы хойно 50 орчим метрийн зайтай хашаа руу тулгаж байршуулсан. 3 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн үед гарч ирэхэд урд 2 гэрэл нь байхгүй байсан. Машинаа шалгахад зүүн урд талын жижиг гурвалжин шил хагарч, копуд онгойлгож байгаад машины 2 их гэрлийг тайлж авсан байсан. Миний машин 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд орж ирсэн. *** улсын дугаартай саарал өнгийн приус-30 маркийн автомашины зүүн урд талын жижиг гурвалжин шилийг хагалсан байсан. Урд гэрэл нь машиныг орж ирэхэд нь байсан гэрэл сольж байгаагүй. Миний машины урд гэрэл нь наалт, хуулга байхгүй дотроо  гурван салаа гэрэлтэй, цэнхэр туяатай их гэрэл байсан. гэх мэдүүлэг. (2 дахь хавтаст хэргийн 42 дахь тал),

 

5.4 Дамно ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 26-ны №ХУ2-2-318 дугаартай хөрөнгийн үнэлгээнд их гэрлийг 1,700,000 төгрөгөөр тогтоосон тайлан. (2 дахь хавтаст хэргийн 50-51 дэх тал),

 

5.5 Дамно ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №ХУ2-22-772 дугаартай хөрөнгийн үнэлгээнд гурвалжин шил 70,000 төгрөгөөр тогтоосон тайлан ( 4 дэх хавтаст хэргийн 209-210 дах тал),

 

5.6 Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Хүрээ хотхон, миний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт мөрдөгчөөс 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд: 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 04 цаг 38 минутад *** эзэмшлийн приус-30 маркийн машинд гэрэл тусгаж очиж урд копуд хэсгийг онгойлгож 05 цаг 10 минутад гартаа цагаан өнгийн зүйл барин зүүн зүгт явж байгаа харагдана. гэсэн тэмдэглэл, бичлэгийг гэрэл зургаар буулгасан хэсэг (2 дахь хавтаст хэргийн 52-57 дахь тал),

6. ***, ***, *** нарын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.

6.1 Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 06 цаг 30 минутад 7075 УАО, 6173 УАА, 1219 УАЕ машины урд гэрэл аваад явсан.гэсэн дуудлага лавлагааны хуудас (2 дахь хавтаст хэргийн 243 дахь тал),

6.2. Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхоны авто зогсоолд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 15-18 дахь тал),

 

6.3 Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: Би 2022 оны 03 дугаар сарын 31-ний 23 цагийн  орчимд Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны зүүн талын шороон авто зогсоолд *** улсын дугаартай приус-30 загварын тээврийн хэрэгслийг байрлуулсан. Өглөө 06 цаг 40 минутын үед 70-75 УОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ах дуудаад, машины чинь их гэрэл алга болчихсон байна гэж хэлээд би гарч ирэхэд миний урд талын 2 их гэрэл байхгүй, зүүн урд хаалганы гурвалжин шил хагарсан байсан. Гурван  салаа гэрэлтэй их хоёр хос гэрэл, гурвалжин шил, урд буферын түгжээнүүд эвдэрсэн байсан. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 216-217 дахь тал),

 

6.4 Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр  сарын 04-ний өдөр өгсөн: Би 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны зүүн талын шороон авто зогсоолд *** улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслийг байрлуулсан. Өглөө 06 цаг 40 минутын орчим *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн  жолооч ах дуудаад машины чинь их гэрэл алга болчихсон байна гэж хэлээд би гарч ирсэн. Гарч ирэхэд миний урд талын 2 их гэрэл байхгүй зүүн урд хаалганы гурвалжин шил хагарсан байсан. Гурван салаатай их гэрэл, гурвалжин шил, буферын  түгжээнүүд эвдэрч ханзарсан цахилгааны утсыг тэр чигт нь тасалж авсан байсан. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 222-223 дахь тал),

 

6.5 Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: Би 03 дугаар сарын 31-ний өдөр 20 цаг 11 минут орчимд Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны зүүн талын шороон авто зогсоолд *** улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслийг байрлуулсан. Өглөө 06 цаг 20 минутад манай найз  Батбаяр миний машиныг хараад над руу залгаж “чиний машины их гэрэл байхгүй байна” гэж хэлэхээр нь гарч ирээд харахад урд талын 2 их гэрэл байхгүй, зүүн урд талын гурвалжин шилийг хагалсан байсан. 3 салаатай их гэрэл, гурвалжин шил хагарч гэмтсэн байсан. гэх мэдүүлэг. (2 дахь хавтаст хэргийн 228-229 дэх тал),

6.6 Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар  сарын 07-ны өдөр өгсөн: Би 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ажиллуулдаг “Их Алтайн” хүрд ХХК-ийн түрээсийн компаниас *** улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн автомашиныг 14 цаг 52 минутад ***гийн *** гэх залууд 1 хоногийн хугацаатай түрээслүүлсэн. ...2022 оны 03 дугаар сарын 03-ны орой 23 цаг өнгөрөөд цагдаагийн байгууллагаас *** улсын дугаартай машиныг асуугаад ирсэн. ...жи пи эс төхөөрөмжийг асааж үзэхэд байршил заахгүй унтраасан, хамгийн сүүлийн байршил нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо Алтай хотхоны шороон зогсоол дээр зааж байсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн дэх 226-227 дахь тал),

6.7 Дамно ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны №БГ1-22-224 дугаартай хөрөнгийн үнэлгээнд шил 70,000 төгрөг, их гэрэл 1,900,000 төгрөг, түгжээ 50,000 төгрөг нийт 2,020,000 төгрөгөөр тогтоосон тайлан (3 дахь хавтаст хэргийн 31-32 дахь тал),

 

6.8 Дамно ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны №БГ1-22-225 дүгээр хөрөнгийн үнэлгээнд шил 70,000 төгрөг, их гэрэл 1,900,000 төгрөг, түгжээ 50,000 төгрөг, нийт 2,020,000 төгрөгөөр тогтоосон тайлан. (3 дахь хавтаст хэргийн 40-41 дэх тал),

 

6.9 Дамно ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны №БГ1-22-223 дүгээр хөрөнгийн үнэлгээнд шил 70,000 төгрөг, их гэрэл 1,900,000 төгрөг, нийт 1,970,000  төгрөгөөр тогтоосон тайлан (3 дахь хавтаст хэргийн 36-37 дахь тал),

 

7. ***гийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.

7.1 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 58 дахь тал),

 

7.2 Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын зүүн талд байрлах шороон авто зогсоолд 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтаст хэргийн 59-62 дахь  тал),

7.3 Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр  сарын 02-ны өдөр өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 01-ний орой 22 цаг 30 миyнтад байрныхаа гадаа, Буянт-Ухаа-1 хорооллын шороон зогсоолд өөрийнхөө цагаан өнгийн приус-30 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг байршуулсан. 2022 оны 04 дүгээр сарын 02-ны 07 цаг 30 минутад ажилдаа явахаар машин дээрээ ирэхэд машины жолооч талын жижиг гурвалжин шилийг хагалж, хаалга дотор талаас нь онгойлгосон байдалтай, урд копуд дотор талаас нь онгойлгож урд хоёр их гэрэл нь алдагдсан байдалтай байсан тул би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч байна. Миний машин 2015 онд үйлдвэрлэгдсэн Монголд 2021 онд орж ирсэн, урд их гэрэл нь гурван салаа ямар нэгэн сэвгүй гэрэлтэй байсан. Би тус машиныг 2021 оны 09 сард 26,500,000 төгрөгөөр худалдан авсан. Баруун талын жижиг гурвалжин шил хагарсан, урд гуперны сэнж буюу боолтоор тогтоогчийг нь салгасан, урд 2 их гэрлийг лампны хамт авахдаа цахилгаан дамжуулах утаснуудыг нь бүгдийг нь тасалж хулгайлсан байсан. Миний тооцоолсноор ойролцоогоор 4,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан байна. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 65 дахь тал),

 

7.4 Дамно ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний №ХУ2-22-350 дугаартай  хөрөнгийн үнэлгээнд  их гэрэл 3,600,000 төгрөг гэсэн тайлан (3 дахь хавтаст хэргийн 72-73 дахь тал),

7.5 Дамно ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №ХУ2-22-772 дугаартай хөрөнгийн үнэлгээнд гурвалжин шил 70,000 төгрөгөөр тогтоосон тайлан ( 4 дэх хавтаст хэргийн 209-210 дах тал),

 

7.6 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд  2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн: *** бид хоёр хамт миний 07-71 УАЕ улсын дугаартай авто машинаар таксинд явж байгаад орой *** залгаад манай найз охиныг хүргэж өгч чадах уу гэсэн. Би ***ийн хамт хүүхдийн зуугаас Хонгорзулыг аваад Морин руу явж байхад *** Буянт-Ухаа 1 хорооллын МТ колонк орчим буугаад залгахад хүрээд ирээрэй гэсэн. Тэгээд Хонгорзулыг буулгаж чадахгүй буцаад аваад МТ колонк дээр ирээд зогсоход *** 1 хос гэрэл авч ирээд багажинд хийсэн. Би урд байрны зогсоол дээр зогсож буцаж ирээд  Яармагийн нэг барилгын тэнд зогсоод унтсан байсан. Өглөө сэрээд ***тай уулзаад Хонгорзул, ***, *** гурвыг биогийн тэнд байдаг амралтын газарт орхиод явсан. Би энэ гэрлийг яах юм бэ гэтэл *** гэртээ оруулчих гэхээр нь би үгүй гэсэн. Тэгээд Морингийн хясан дээр орхиод явсан, сүүлд цагдаа нартай очоод хайгаад олоогүй. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 86 дахь тал),

 

7.7 Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би ***ын машинд суугаад таксинд явж байхад ...Нисэхийн Морин руу явж байгаад би машины гэрэл авах гээд Буянт-Ухаа-1 хорооллын зүүн талын шороон зогсоол дээр байсан цагаан өнгийн приус 30 маркийн машины их гэрлийг авсан.  *** руу залгаад МТ колонк ийн урд талаар ирээд авчих гээд дуудсан. Удаагүй *** ирээд би машины багажинд нь 2 их гэрэл хийгээд суугаад Яармаг руу явсан. ...Би ***ын хамт явж байгаад Буянт-Ухаа 1 хорооллын урд буугаад үлдсэн, буухдаа гэрэл авах гэж байгаагаа ***т хэлээгүй. Би Буянт-Ухаа 1 хорооллын зүүн талын шороон зогсоол дээр байсан цагаан өнгийн приус 30 маркийн машины жижиг гурвалжин шилний буланд автеркаар хөшиж хагалаад урд копудыг сөхөж их гэрлийн утсыг сугалаад тогтоогч боолтуудыг тайлж аваад *** луу МТ колонкийн тэнд хүрээд ир гэж залгаад 1 хос 2 гэрлийг нь аваад явсан. Би ***ын машин МТ колонкийн ард зогсож байхад нь очиж багажинд нь гэрлээ хийгээд явсан. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 91 дэх тал),

 

8. ***гийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.

8.1. Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (3 дахь хавтаст хэргийн 102 дахь тал),

8.2 Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын цэцэрлэгт хүрээлэнгийн шороон авто зогсоолд 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. (3 дахь хавтаст хэргийн 103-108 дахь тал),

8.3 Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 26-ны 22 цагийн орчим ажлаасаа тараад Буянт Ухаа-1 хорооллын цэцэрлэгт хүрээлэнгийн гадна ил зогсоолд өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай приус 30 загварын үзмэн ягаан өнгийн машинаа зогсоолд тавьсан. Өглөө 07 цагт ажилдаа явах гээд машинаа тавьсан газарт ирсэн чинь миний машин урд талын копудыг сөхчихсөн байхаар нь дөхөөд харсан урд талын хоёр их гэрэл байхгүй шил угаагч байхгүй, гурвалжин шилийг хагалчихсан байсан. Гуперийг салгаад тавьчихсан байсан. Хаалгыг онгойлгоод харсан чинь салон болон жолоог салгаад орхичихсон байсан. Мөн дотор байсан түрийвч бэлэн 12,000 төгрөгийн хамт  байхгүй байсан. Миний машин 2011 онд үйлдвэрлэгдсэн,  2020 оны 09 дүгээр сарын 20-нд орж ирсэн. 18,500,000 төгрөгөөр авч байсан. Шил угаагч хосоороо 80,000 төгрөг, гурвалжин шил 50,000 төгрөг, их гэрэл 1,800,000 төгрөгөөр зарагдаж байсан. Мөн утаснуудыг 60,000 төгрөгөөр үнэлж байна. гэх мэдүүлэг. (3 дахь хавтаст хэргийн 111 дэх тал),

8.4 Дамно ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №ХУ2-22-319 дугаар хөрөнгийн үнэлгээнд их гэрэл 1,700,000 төгрөг, таг 50,000 төгрөг, гурвалжин шил 50,000 төгрөг, утас 40,000 төгрөг, нийт 1,840,000  төгрөгөөр тогтоосон тайлан (3 дахь хавтаст хэргийн 112-113 дахь тал),

 

            8.5 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: Би 8105 УНУ улсын дугаартай машины талаар санаж байна. 2022 оны 03 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө би найз ***той хамт байсан. Орой 00 цаг өнгөрч байхад миний машины араас чемодан бариад Буянт-Ухаа-1 хорооллын автобусны буудал дээр буусан. Хэсэг хугацааны дараа *** чемодан бариад буцаад миний машинд орж ирсэн. Маргааш өглөө нь би ***той хамт урд шөнө нь хулгай хийсэн машины хос 3 салаа их гэрлийг хаана, хэдэн төгрөгөөр зарснаа санахгүй байна. Би банк бусаар 2020 оны эхээр Тоёота приус 30 маркийн машиныг худалдан аваад удаагүй байсан. Дээрх хэрэгт холбогдон саяхан авсан *** улсын дугаартай тээврийн хэрэгслээ хураалгахаас айсандаа дээрх 3 хэргийг үйлдээгүй гэж мэдүүлэг тайлбар өгсөн. гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 198 дахь тал),

 

9.Яллагдагч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн бусад мэдүүлэгт:

9.1 Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: Би өөрийн үйлдсэн дээрх хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. Мөн би дээрх хулгай хэргийн 5 үйлдэлд оролцоотой, өөрийн хийсэн хууль бус дээрх үйлдэлд маш их гэмшиж байна. Мөн хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 36 дахь тал),

9.2 Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дахин өгсөн: Би өөрийн үйлдсэн дээрх хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг олон удаа өгсөн мөн өөрийн гэмт буруугаа ухамсарлаж өөрийн үйлдсэн 11 хэргийг тус бүр үнэн  зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Мөн хохирогчдод учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулахад бэлэн болгосон тул удахгүй төлж барагдуулах болно. гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 30 дахь тал),

 

9.3 Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дахин өгсөн: Би өөрийн үйлдсэн дээрх хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. Дээрх 8 үйлдэлд бүгдэд нь оролцоотой, өөрийн хийсэн хууль бус дээрх үйлдэлд маш их гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 22 дахь тал),

 

10. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

10.1 Шүүгдэгч ***ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 53 дахь тал), Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны оршин суудаг тухай тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 52 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дэх хавтаст хэргийн 60 дахь тал),  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 722 дугаартай (1 дэх хавтаст хэргийн 71-80 дахь тал), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 71-80 дахь тал), 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 22/10 дугаартай тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/07 дугаартай тогтоол (5 дахь хавтаст хэргийн 39 дэх тал),  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3/20948 дугаартай албан бичиг (5 дахь хавтаст хэргийн 40 дэх тал),

10.2 Шүүгдэгч ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 51 дэх тал), Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны оршин суудаг тухай тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 50 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дэх хавтаст хэргийн 59 дэх тал),

10.3 Шүүгдэгч ***гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 57 дахь тал), Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны оршин суудаг тухай тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дэх хавтаст хэргийн 61 дэх тал), Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаартай (1 дэх хавтаст хэргийн 63-68 дахь тал), Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 722 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 71-80 дахь тал), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 4/10552 дугаартай албан бичиг (4 дэх хавтаст хэргийн 12 дахь тал),

10.4 Шүүгдэгч ***ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 55 дахь тал), Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны оршин суудаг тухай тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 54 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлтдээ

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн 11 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч *** нь үргэлжилсэн 11 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авч, хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу тусгайлан бэлтгэсэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл болон машин механизм ашиглаж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, камерын бичлэгт хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч *** нь үргэлжилсэн 8 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авч, хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу тусгайлан бэлтгэсэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл болон машин механизм ашиглаж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, камерын бичлэгт хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч *** нь үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авч, хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу тусгайлан бэлтгэсэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл болон машин механизм ашиглаж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, камерын бичлэгт хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна.

Хохирогч Батсуурьд гэмт хэргийн хор уршигтай холбоотой 35,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч ***оос гаргуулах, хохирогч Лхагвасүрэнд 330,000 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулах, хохирогч Энхжаргалд 668,000 төгрөгийг шүүгдэгч *** төлсөн талаарх хохирлын тооцоо гаргасан боловч баримт нь байхгүй байгаа учир нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна. Учир нь баримт нь хэрэгт хавсаргагдаагүй боловч шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс төлсөн гэх тайлбар, хохирлыг тооцоо зэргээр төлөгдсөн гэсэн байна. Хохирогч ***, *** нарт хохирол төлбөр бүрэн төлөгдсөн. Хохирол төлбөрийн зөрүүг шүүгдэгч нараас гаргуулах саналтай байна. Шүүгдэгч ***, *** нар нь бусдад төлөх төлбөргүй байна. гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Д.Амаржаргал дүгнэлтдээ *** 3 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт үйлдсэн болох нь тогтоогдож байна. Хохирогч *** нарт хохирол хор уршигт 1,983,750 төгрөг төлж барагдуулсан байгаа. гэсэн; 

Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Ю.Батболдоос *** нь гэм буруу дээр маргахгүй, 8 удаагийн үйлдлийн хохирол хор уршигт 5,628,450 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй. гэсэн,  

            Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Т.Золбаяраас *** үргэлжилсэн 11 үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, зөвшөөрч байгаа, хохирол төлбөртэй холбоотой баримтын асуудлыг шийдвэрлэнэ. гэсэн, өмгөөлөгч Ж.Ганболдоос  маргах зүйл байхгүй. гэсэн,

            Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Г.Алтанчимэгээс *** гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, хохирогч нарт 7.956,750 төгрөг төлсөн. Хохирогч Лхагвасүрэнд 330,000 төгрөгийг төлөөгүй байгааг төлөхөө илэрхийлж байна гэсэн тус тус дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тогтоосон байх шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч нарын  холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1. Шүүгдэгч ***, *** нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн:

-2022 оны 02 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хүрээ” хотхоны зүүн талд байрлах шороон авто зогсоолд байрлуулан тавьсан иргэн ***ийн эзэмшлийн *** улсын дугаартай цагаан саарал өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг нь хагалж копут хэсгийг нь сөхөн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох боолт тайлагч багаж болох түлхүүрийг ашиглан боолтыг нь тайлан урд 2 ширхэг их гэрлийг нууцаар хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч иргэн ***өд 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

-Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагааны хуудас (1 дэх хавтаст хэргийн 1 дэх тал),

-2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 4-7 дахь тал),

-Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 10 дахь тал),

-Гэрч, иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 15 дахь тал),

Арвижих-ЭстимейтХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн №19964 дугаартай  автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 43 дахь тал),

-Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал),

-Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 125-126 дахь тал),

-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 135 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар;

 

2. Шүүгдэгч *** ***, ***, *** нар нь бүлэглэн: Эд хөрөнгө хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор “***” ХХК-с *** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашиныг түрээсэлж, машин механизм ашиглаж 2022 оны 02 дугаар сарын 28-аас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” хотхоны гадна авто машины зогсоол дээр байсан иргэн ***ын эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

-иргэн ***ын эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

-Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 187 дахь тал),

- Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхонд 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 188-189, 190-193 дахь тал),

-Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 онд 08 сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 197-198 дахь тал),

-Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 203-204 дэх тал),

-Гэрч Ө.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 219 дэх тал), гэрч Ө.Хонгорзулын Хаан банк дахь 5664175174 дугаарын дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн дэх 242 дахь тал),

-Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар  сарын 07-ны өдөр өгсөн: ...“Их Алтайн” хүрд ХХК-ийн түрээсийн компаниас *** улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн автомашиныг 14 цаг 52 минутад ***гийн *** гэх залууд 1 хоногийн хугацаатай түрээслүүлсэн. Барьцаанд 100,000 төгрөгийг 5065164366 дугаартай данс руу хийлгэж авдаг. Автомашиныг түрээсэлсэн залуу 3 хоног хугацаагаа сунгаж 200,000 төгрөгийг 5664171574 дугаарын данс руу хийсэн. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр болон 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр орлого нэхэж *** гэх хүн рүү ярьсан ...2022 оны 03 дугаар сарын 03-ны орой 23 цаг өнгөрөөд цагдаагийн байгууллагаас *** улсын дугаартай машиныг асуугаад ирсэн. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн дэх 226-227 дахь тал),

-Дамно ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны №СБ2-22-265 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 232-233 дахь тал),

-Дамно ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны №СБ2-22-439 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 234-235 дахь тал),

-Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 104 дэх тал),

-Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн (1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал) болон  2022 оны 04 дүгээр  сарын 21-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 115-116 дахь тал),

-Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 125-126 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар;

 

3. Шүүгдэгч *** ***, *** нар нь бүлэглэн:

2022 оны 03 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Буянт-Ухаа-1 хорооллын урд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоолд байршуулсан хохирогч ***ын эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн урд гурвалжин шилийг хагалж 2 ширхэг их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч ***ад 900,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 12 минутад бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 78 дахь тал),

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 хорооллын цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолд 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 80-82 дахь тал),

-Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 86 дах тал),

-Дамно ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №ХУ2-22-243 дугаартай хөрөнгийн үнэлгээний  тайлан (2 дахь хавтаст хэргийн 100-101 дэх тал),

-Дамно ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №ХУ2-22-772 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан ( 4 дэх хавтаст хэргийн 209-210 дах тал),

Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын урд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоол дээр байршуулан тавьсан 46-86 УНҮ улсын дугаартай приус-30 маркийн автомашины урд 2 их гэрлийг хулгайлсан. ...*** нь *** улсын дугаартай цагаан өнгийн приус 30 маркийн авто машинаа улсын орлого болгохоос айж байна гэж хэлэхээр нь би ***той хамт приус 30 машины их гэрэл хулгай хийсэн гэж мэдүүлэг тайлбараа өгсөн. Тухайн хоёр хэрэгт би ***той хамт авто зогсоол дээр байршуулан тавьсан приус 30 машины урд их гэрлийг хулгай хийж байхад *** нь өөрийнхөө *** улсын дугаартай тээврийн приус 30 машинд суугаад хүн хараад хүлээж байсан. Бид нар машины их гэрэл хулгай хийж байхад *** нь өөрийнхөө цагаан өнгийн *** улсын дугаартай приус 30 машинд дотроо хүн хараад, мөн бид нарыг приус 30 машины их гэрэл хулгай хийж авч ирэхийг хүлээгээд сууж байдаг юм. ...*** бид хоёртой *** хамт өдөр болгон шахуу гадуур *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр авч явж байгаад орой нь хулгай хийдэг байсан. *** хэлэхдээ хэрвээ цагдаад баригдах юм бол би бүх хариуцлагыг нь хүлээж дээрх бүх хэргээ хүлээнэ учир нь та нар надад тусалж хулгай хийж байгаа болохоор би ганцаараа хэргээ хүлээнэ гэж тохиролцож байсан. гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 195 дахь тал),

-Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 127 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар;

 4.Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн:

2022 оны 03 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дулаахан” нэршилтэй байрны авто зогсоолд байршуулсан хохирогч *** эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн урд 2 хоёр их гэрлийг нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлж хохирогч ***д 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

- Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 9 минутад бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 138 дахь тал),

-2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 140-141 дэх тал),

-Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Дулаахан нэртэй байрны хяналтын камерын бичлэгт 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 162-164 дэх тал),

-Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг. (2 дахь хавтаст хэргийн 144 дэх тал),

-Дамно ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №ХУ2-22-242 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дахь хавтаст хэргийн 153-154 дэх тал),

-Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 195 дахь тал),

-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 198 дахь тал),

-Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 183 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар;

5. Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн:

2022 оны 03 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Хүрээ” хотхоны 302 дугаар байрны зүүн талд байрлах шороон авто зогсоолд байрлуулсан хохирогч *** эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын жижиг гурвалжин шилийг хагалж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох боолт тайлагч багаж түлхүүрийг ашиглан урд 2 их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч ***д 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагааны хуудас (2 дахь хавтаст хэргийн 32 дахь тал),

- Хэргийн газарт буюу Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Хүрээ хотхоны баруун талын зогсоолд 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 33-37 дахь тал),

-Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 42 дахь тал),

-Дамно ХХК-ийн 2022 оны 3 сарын 26-ны №ХУ2-2-318 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дахь хавтаст хэргийн 50-51 дэх тал),

-Дамно ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №ХУ2-22-772 дугаартай хөрөнгийн үнэлгээнд гурвалжин шил 70,000 төгрөгөөр тогтоосон тайлан ( 4 дэх хавтаст хэргийн 209-210 дах тал),

-Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Хүрээ хотхон, миний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт 2022 оны 04 дүгэр сарын 06-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэгийг буулгасан гэрэл зураг (2 дахь хавтаст хэргийн 52-57 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар;

 

6. Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн:

2022 оны 03 дугаар сарын 31-ээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны гадна автомашины зогсоол байрлуулсан:

-иргэн *** эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн,

-иргэн *** эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн,

-иргэн *** эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн хэрэгслийн урд талын их гэрлүүдийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох боолт тайлагч багаж болох түлхүүрийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч ***т 1,900,000 төгрөгийн, хохирогч ***д 1,900,000 төгрөгийн, хохирогч ***т 1,900,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт нь:

 

-Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (2 дахь хавтаст хэргийн 243 дахь тал),

- 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхоны авто зогсоолд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 15-18 дахь тал),

-Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 216-217 дахь тал),

-Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр  сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 222-223 дахь тал),

-Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 228-229 дэх тал),

-Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар  сарын 07-ны өдөр өгсөн: Би 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ажиллуулдаг “Их Алтайн” хүрд ХХК-ийн түрээсийн компаниас *** улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн автомашиныг 14 цаг 52 минутад ***гийн *** гэх залууд 1 хоногийн хугацаатай түрээслүүлсэн. ...2022 оны 03 дугаар сарын 03-ны орой 23 цаг өнгөрөөд цагдаагийн байгууллагаас *** улсын дугаартай машиныг асуугаад ирсэн. ...жи пи эс төхөөрөмжийг асааж үзэхэд байршил заахгүй унтраасан, хамгийн сүүлийн байршил нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо Алтай хотхоны шороон зогсоол дээр зааж байсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн дэх 226-227 дахь тал),

-Дамно ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны №БГ1-22-224 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дахь хавтаст хэргийн 31-32 дахь тал),

-Дамно ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны №БГ1-22-225 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дахь хавтаст хэргийн 40-41 дэх тал),

-Дамно ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны №БГ1-22-223 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дахь хавтаст хэргийн 36-37 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар;

7. Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн:

2022 оны 04 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Хан- Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Буянт-Ухаа-1 дүгээр хорооллын орчим шороон зам дээр байрлуулсан хохирогч ***гийн эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн талын жижиг шилийг хагалж, урд копут сөхөж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох боолт тайлагч багаж түлхүүрийг ашиглан 2 ширхэг их гэрлийг нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч хохирогч ***д 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

-2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 58 дахь тал),

- Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын зүүн талд байрлах шороон авто зогсоолд 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтаст хэргийн 59-62 дахь тал),

-Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр  сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 65 дахь тал),

-Дамно ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний №ХУ2-22-350 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дахь хавтаст хэргийн 72-73 дахь тал),

-Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд  2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 86 дахь тал),

 Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 91 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар;

 

8. Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн:

2022 оны 03 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа 1 хорооллын авто зогсоолд байршуулсан иргэн ***гийн эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн урд 2 их гэрэл, түрүүвчинд байсан 12,000 төгрөг, гэрэл угаагчийн 2 хаалт зэрэг эд зүйл зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч хохирогч ***д 1,762,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

-Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (3 дахь хавтаст хэргийн 102 дахь тал),

-Хэргийн газарт буюу Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын цэцэрлэгт хүрээлэнгийн шороон авто зогсоолд 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтаст хэргийн 103-108 дахь  тал),

-Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 111 дэх тал),

-Дамно ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний №ХУ2-22-319 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дахь хавтаст хэргийн 112-113 дахь тал),

            -Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 198 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар болон дээрх гэмт хэргүүд нь мөн яллагдагч Н.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 91, 5 дахь хавтаст хэргийн 30 дахь тал), яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 22 дахь тал), яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 36 дахь тал) зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Хууль зүйн дүгнэлт:

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ.

Мөн машин механизм ашиглах гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашиглахыг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдэгт ...тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг хамааруулан тус тус ойлгоно.

Шүүгдэгч ***, *** нар нь иргэн ***ийн автомашины, шүүгдэгч ***, *** нар нь иргэн ***, *** нарын автомашины, шүүгдэгч ***, *** нар нь иргэн ***, ***, *** нарын автомашины их гэрлийг тус тус хулгайлахдаа боолт тайлагч түлхүүр ашиглаж үйлдсэн үйл баримт байх ба багаж ашиглахгүйгээр эд ангийг автомашины их биеэс салгах боломжгүй бөгөөд эд ангийг салгаж авахын тулд боолт тайлагч түлхүүр ашиглаж үйлдсэн нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Мөн ***, *** нар нь хулгайлах гэмт хэрэгт үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор зорилгоор машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогджээ.

Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нар нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч нарын автомашины эд анги, бэлэн мөнгө, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор боолт тайлах түлхүүр буюу тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлан авсан байх бөгөөд тэд өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”,

Мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуульчилсан.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ зарим нь хүн харж  зогсох, бусад нь гэмт хэргийг гүйцэтгэх зэргээр үүргээ хуваарилж оролцсон байх тул үйлдэл оролцоогоор нь ялгамжтайгаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзсэн.  

Мөн шүүгдэгч ***, *** нар нь бусадтай бүлэглэн нийт 11 удаагийн үйлдлээр бусдад 21,062,000 төгрөгийн, шүүгдэгч *** нь бусадтай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр бусдад 14,000,000 төгрөгийн, шүүгдэгч *** нь бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр бусдад 5,500,000 төгрөгийн хохирол тус тус учруулж гэмт хэрэг үйлдсэн байна.

   Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэл бүхий байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт;

шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Мөн бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч нарын хохирогч нарт учруулсан хохирол, хор уршгийг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

1. Шүүгдэгч ***, ***, ***, *** нараас хохирогч ***өд учруулсан хохирлыг Арвижих-ЭстимейтХХК-ийн №19964 дугаартай  үнэлгээнд урд хоёр их гэрэл 1,500,000 төгрөг, урд буфер 650,000 төгрөг, урд буферийн баруун чирэгний таг 30,000 төгрөг, зүүн урд гурвалжин шил 80,000 төгрөг, зүүн урд гурвалжин шилний ар талын хуванцар 25,000 төгрөг, урд 2 их гэрлийн залгуурууд, цээж утас 150,000 төгрөг, урд буферийн тогтоогч зам 100,000 төгрөг, будах зардал 70,000 төгрөг, туслах материал 20,000 төгрөг, эд анги солих угсрах зардал 120,000 төгрөг, нийт 2,745,000 төгрөгөөр тогтоосон (1 дэх хавтаст хэргийн 43-44 дэх тал) байна.

Харин хохирогч ***ийн автомашинд учирсан хохирлыг иргэний нэхэмжлэгч *** өөрөө засварлаж авсан талаар мэдүүлж өөрт учирсан хохиролд 2,535,000 төгрөгийг нэхэмжилснийг (1хх13) шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 633,750 төгрөгийг гаргуулах үндэстэй ба үүнээс ***од шүүгдэгч *** 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 633,750 төгрөг, *** 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 634,000 төгрөг, *** 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 634,000 төгрөг, *** 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 633,450 төгрөгийг тус тус төлж, ***од төлөх төлбөргүй болсон байна.

2. Шүүгдэгч *** ***, ***, *** нараас хохирогч ***д учруулсан хохирлыг Дамно ХХК-ийн №СБ2-22-265 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд их гэрлийг 2,000,000 төгрөгөөр, автомашины эд ангийг салгах явцад шүүгдэгч нарын гэмтээсэн эд зүйл болох залгуурыг 30,000 төгрөгөөр, гурвалжин шилийг 70,000 төгрөгөөр буфер 600,000 төгрөг, нийт 2,700,000 төгрөгөөр (1хх232-233) тогтоосныг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 675,000 төгрөгийг гаргуулах үндэстэй ба үүнээс ***д шүүгдэгч *** 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 675,000 төгрөг (3хх249), *** 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 675,000 төгрөг (4хх2),  *** 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 675,000 төгрөг (4хх216),  ***  2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 675,000 төгрөг тус тус нөхөн төлж, ***д төлөх төлбөргүй болсон байна.

мөн хохирогч ***од учруулсан хохирлыг Дамно ХХК-ийн №СБ2-22-439 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд их гэрлийг 2,000,000 төгрөгөөр, хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ эвдсэн эд анги залгуурыг 30,000 төгрөгөөр, гурвалжин шилийг 70,000 төгрөгөөр, буферыг 600,000 төгрөгөөр, нийт 2,700,000 төгрөгөөр тогтоосныг (1хх234-235) шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн буюу 675,000 төгрөгийг тус бүрээс гаргуулах үндэстэй ба үүнээс ***од:

шүүгдэгч *** 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 675,000 төгрөг (3хх243), *** 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 675,000 төгрөг (4хх3), *** 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 675,000 төгрөг (4хх243, ***  2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 675,000 төгрөг (5хх) тус тус нөхөн төлж, ***од  төлөх төлбөргүй болсон байна.

3.Шүүгдэгч *** ***, *** нарын хохирогч ***ад учруулсан хохирлыг Дамно ХХК-ийн 2022 оны 3 сарын 12-ны №ХУ2-22-243 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд их гэрлийг 900,000 төгрөгөөр, шүүгдэгч нарын хагалсан шилийг 80,000 төгрөг, хаалганы шилийг 90,000 төгрөг, шил 100,000 төгрөг, гурвалжин шил 180,000 төгрөг, нийт 1,350,000 төгрөгөөр тогтоосныг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс хувь 450,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох үндэстэй. Үүнээс ***ад: шүүгдэгч *** 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 500,000 төгрөг (4хх243), ***оос 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 456,300 төгрөг, шүүгдэгч ***аас 450,000 төгрөг тус тус төлж, ***ад төлөх төлбөргүй болсон байна.

4.Шүүгдэгч ***, ***, *** нарын хохирогч ***д учруулсан хохирлын талаар Дамно ХХК-ийн 2022 оны 3 сарын 12-ны өдрийн №ХУ2-22-242 дугаартай тайланд их гэрлийг 1,900,000 төгрөгөөр, шүүгдэгч нарын хагалсан шилийг 80,000 төгрөгөөр, нийт 1,980,000 төгрөгөөр тогтоосныг (2хх153-154) шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 660,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох үндэстэй ба үүнээс ***д шүүгдэгч *** 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 330,000 төгрөг (3хх249), ***гаас 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 990,000 төгрөг, *** 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 660,000 төгрөгийг (5хх) тус бүр төлж, ***д төлөх төлбөргүй болсон байна.

5. Шүүгдэгч ***, *** нарын бүлэглэн хохирогч ***д учруулсан хохирлын талаар Дамно ХХК-ийн 2022 оны 3 сарын 26-ны №ХУ2-2-318 дугаартай тайланд их гэрлийг 1,700,000 төгрөгөөр (2хх50-51), Дамно ХХК-ийн №ХУ2-22-772 дугаартай хөрөнгийн үнэлгээнд гурвалжин шил 70,000 төгрөгөөр тогтоосон тайлан ( 4 дэх хавтаст хэргийн 209-210 дах тал)-р нийт 1,770,000 төгрөгөөр тогтоосныг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 885,000 төгрөгийг гаргуулж олгох үндэстэй ба үүнээс ***д шүүгдэгч ***оос 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 850,000, 35,000 төгрөг, нийт 885,000 төгрөг (5хх), шүүгдэгч ***аас 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 850,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 35,000 төгрөг, нийт 885,000 төгрөг тус тус төлж, ***д төлөх төлбөргүй болсон байна.

6. Шүүгдэгч ***, ***, *** нарын бүлэглэн:

***т учруулсан хохирлыг Дамно ХХК-ийн 2022 оны 03 сарын 31-ны №БГ1-22-224 дугаартай тайлангаар их гэрлийг 1,900,000 төгрөгөөр, хагалсан шилний үнийг 70,000 төгрөгөөр, түгжээг 50,000 төгрөгөөр, нийт 2,020,000 төгрөгөөр тогтоосныг (3хх31-32) шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 673,333 төгрөгийг гаргуулж хохирогч ***т олгох үндэстэй ба үүнээс ***т шүүгдэгч *** 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 674,000 төгрөг, *** 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 668,000 төгрөг, ***гаас 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 674,000 төгрөг тус тус төлж ***т төлөх төлбөргүй болсон байна.

-хохирогч иргэн ***д учруулсан хохирлын талаар Дамно ХХК-ийн 2022 оны 03 сарын 31-ны №БГ1-22-225 дугаартай тайланд их гэрлийг 1,900,000 төгрөгөөр, шилийг 70,000 төгрөгөөр, түгжээ 50,000 төгрөгөөр, нийт 2,020,000 төгрөгөөр тогтоосныг (3хх40-41) шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 673,333 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох үндэстэй ба үүнээс ***д шүүгдэгч *** 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 674,000 төгрөг, *** 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр өдөр 674,000 төгрөг, *** 673,333 төгрөг тус тус төлж, хохирогч ***аас хохирлыг дансаар болон бэлнээр бүрэн хүлээн авсан талаар мэдэгдсэн байх тул хохирогч ***д төлөх төлбөргүй болсон байна.

-хохирогч *** хохирлын талаар Дамно ХХК-ийн 2022 оны 03 сарын 31-ны №БГ1-22-223 дугаартай тайланд хөрөнгийн үнэлгээнд их гэрэл 1,900,000 төгрөг, шил 70,000 төгрөг, нийт 1,970,000  төгрөгөөр тогтоосныг (3хх36-37) шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 656,666 төгрөгийг гаргуулах үндэстэй ба үүнээс ***т шүүгдэгч *** 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 657,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 10,000 төгрөг, нийт 667,000 төгрөг, *** 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 668,000 төгрөг, *** 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 657,000 төгрөг тус тус төлж, ***т төлөх төлбөргүй болсон байна.

7. Шүүгдэгч ***, *** нарын бүлэглэн:

хохирогч ***д учруулсан хохирлыг Дамно ХХК-ийн №ХУ2-22-350 дугаартай тайланд их гэрлийн үнийг 3,600,000 төгрөгөөр (3хх72-73), Дамно ХХК-ийн н №ХУ2-22-772 дугаартай хөрөнгийн үнэлгээнд гурвалжин шил 70,000 төгрөгөөр (4хх209-210) нийт 3,670,000 төгрөгөөр тогтоосон байх ба шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн буюу 1,835,000 төгрөгийг хохирогчид олгох үндэстэй ба үүнээс ***д шүүгдэгч *** 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1,835,000 төгрөг, шүүгдэгч *** 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,800,000, 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 35,000 төгрөг, нийт 1,835,000 төгрөг тус тус төлж, ***д төлөх төлбөргүй болсон байна.

8. Шүүгдэгч ***, *** нарын бүлэглэн хохирогч ***д учруулсан хохирлыг Дамно ХХК-ийн 2022 оны 3 сарын 27-ны №ХУ2-22-319 дугаартай тайланд их гэрлийг 1,700,000 төгрөгөөр, таг 50,000 төгрөгөөр, гурвалжин шил 50,000 төгрөгөөр, утас 40,000 төгрөгөөр, нийт 1,840,000  төгрөгөөр тогтоосныг (3хх112-113) шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 920,000 төгрөгийг гаргуулах үндэстэй ба үүнээс ***д шүүгдэгч *** 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 920,000 төгрөг, шүүгдэгч *** 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 920,000 төгрөгийг тус тус төлж, ***д төлөх төлбөргүй болсон байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж тус тус хуульчилсан. Шүүгдэгч нарыг шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

            Улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны тоо зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ***, *** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялаар өөрчилж, 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 5 сарын хугацаагаар ялыг хугацааг тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 64 хоногийг, шүүгдэгч ***, *** нарын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна, бусад шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

            Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл тоёота приус 20, 30 маркийн авто машинууд бусдын эзэмшлийн хөрөнгө байсан учраас хураан авч улсын орлого болгох боломжгүй, тээврийн хэрэгслүүдийн үнэлгээг гаргуулсан, тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 18,662,352 төгрөгөөр үнэлсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг улсын орлого болгохоор шүүгдэгч нараас 18,662,352 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 4,665,588 төгрөг, приус 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ  9,131,948 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 2,282,987 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох саналтай.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.5 дахь заалтад шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзнэ гэж байгаа. Шүүгдэгч *** 11 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээс гадна өмнө нь 2 удаа хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан хэдий ч дахин гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдалдаа дүгнэлт хийгээгүй нөхцөл байдал байгаа. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж нэг зүйлчлэлээр хэргийг ирүүлсэн, тухайн үйлдэл тус бүртээ төгссөн, хохирол хор уршиг учирсан байхад ингэж зүйлчилсэн нь эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн гэж үзэж байна. Иймд 3-11 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байгаа нь нэг гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүнээс эрүүгийн хариуцлага нь зөрүүтэй байх ёстой гэдэг үүднээс хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэхгүйгээр оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж саналаа гаргасан. Шүүгдэгч ***д ялыг нэмж нэгтгэх санал гаргахдаа өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг илтгэж байна гэж үзэж саналаа гаргасан.  гэсэн дүгнэлтийг,

 

            -Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Д.Амаржаргалаас *** нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны шатнаас үнэн зөв мэдүүлсэн, хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, хохирлыг бүрэн төлсөн, өндөр настай эх, эцгийн хамт амьдардаг хувийн байдал болон хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон 2 жилийн хугацаагаар оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.3 дахь заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэснийг баримтлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг,  

 

            Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Ю.Батболдоос шүүгдэгч *** нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөрийг төлсөн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй. Улсын яллагч Төв аймгийн шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 4 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. ***г гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаанд эх нь нас барсан, өндөр настай эцгийн хамт амьдарч,  асардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 5 сарын хугацаагаар цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцож өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг тусад нь эдлүүлж өгнө үү. гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Т.Золбаяраас Хохирол, хор, уршиг төлбөр тооцооны асуудлыг шүүхийн хэлэлцүүлэгт эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Цагдан хоригдож гарсны дараанаас төлбөр тооцооны асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлэж ирсэн. Нийгэмших асуудал яригдах ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү, гэм буруу дээр маргахгүй байгаа. гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Ж.Ганболдоос шүүгдэгч *** нь хохирол хор уршгийг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Мөн эцэг эхийн хамт амьдардаг, нийгмийн харилцаанд оролцож байгаа залуу хүн учир ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүл зохиох зэрэг асуудал байгаа. Өмнө нь нэг удаа хэрэгт холбогдож байсан, гэмшиж байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ дүгнэлт хийсэн гэдэг нь харагдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар 2 жилээр доогуур хорих ял оногдуулах хуулийн зохицуулалт байгаа учраас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хохирлыг төлсөн зэргийг харгалзан хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү.гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Г.Алтанчимэгээс Миний үйлчлүүлэгч яллах дүгнэлтэд дурдагдсан гэмт хэргийг үйлдсэн, уг үйлдэлдээ их харамсаж, гэмшиж байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг бүрэн төлж барагдуулсан, бага насны 2 хүүхэдтэй ам бүл дөрвүүлээ амьдарч байсан. Миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршиг төлсөн, хохирогч нараас уучлалт гуйсан, нэр бүхий хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6..7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад хэрэглэж өгнө үү.гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

   Хууль зүйн дүгнэлт:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, бусад баримтаар:

Шүүгдэгч ***, *** нар нь ял шийтгэлгүй байх ба, шүүгдэгч *** нь 2020, 2021 онд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт, шүүгдэгч *** нь 2020 онд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт, 2022 онд олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан гэмт хэрэгт тус тус эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдалтай байх ба шүүгдэгч *** нь зорчих эрх хязгаарлах ялыг эдлээгүй талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын лавлагаа хэрэгт авагджээ.  

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан  хөнгөрүүлэх нөхцөл байдал байна.

Мөн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцэх ба, тус гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарч байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх талаар заасан тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр  ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах тухай зохицуулсан.

Шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийг шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

-шүүгдэгч ***ын бусадтай бүлэглэн нийт 11 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, урьд ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

Шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, оролцоо, хохирол, хор уршгийн шинж чанар, хор уршгийг бүрэн арилгаагүй байдал, мөн урьд 2 удаа санаатай гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч дахин санаатай гэмт хэргийг удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

-шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, оролцоо, хохирол, хор уршгийн шинж чанар, мөн урьд 2 удаа санаатай гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан ба сүүлд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн байхдаа 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, бусдад 14,000,000 төгрөгийн хохирол учруулсан байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. 2 дахь хэсэгт Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно. гэж,

6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно: 2.3 дахь заалтад зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч ***д энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 2 жилийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоох үндэстэй байна.

Харин шүүгдэгч *** нь хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх ба сүүлд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн байх бөгөөд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 61 дүгээр захирамжаар 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 60 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/07 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3/20948 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй гэж дүгнэсэн болно.

Мөн шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шүүгдэгч нарт 2022 оны 06 дугаар сарын 06 болон 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тус тус авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг болон шүүхийн шатанд давхардуулан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч ***, *** нарын өмгөөлөгчдөөс гаргасан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх тухай санал дүгнэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй ба үндэслэл нь шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан дээрх зохицуулалтыг хэрэглэх нь Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж үзсэн болно.

 

   3. Бусад асуудлаар:

1/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг хураах, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан ба тус зүйлийн:

2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”,

3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар 4132 УБИ улсын дугаартай Тоyota Prius 20 загварын автомашин нь иргэн ***ын нэр дээр бүртгэлтэй (1хх244) байна.

            Дамно ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн № ХУ-22-842 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 4132 УБИ улсын дугаартай Тоyota Prius-20 загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны байдлаар 9,131,948 төгрөгөөр тогтоосон байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг үнийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч ***, ***, ***, *** нараас тус бүрээс 2,282,987 төгрөгийг гаргуулж;  мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** улсын дугаартай автомашин нь Транс капитал банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй, иргэн *** эзэмшдэг байх тул  улсын яллагчийн саналын хүрээнд Дамно ХХК-ийн №ХУ-22-435 дугаартай хөрөнгийн үнэлгээнд *** улсын дугаартай Т.Приус 30 маркийн автомашины зах зээлийн үнийг 18,662,352 төгрөгөөр тогтоосныг шүүгдэгч ***, ***, ***, *** нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 4,665,588 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

   2/Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар:

-шүүгдэгч ***ын 2022 оны 04 дүгээр сарын 05-аас 2022 оны 04 дүгээр сарын 07-ыг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан (2хх64), 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон (1хх149, 3хх177, 4хх93) 62 хоногийг,

-шүүгдэгч ***гийн 2022 оны 04 дүгээр сарын 05-аас 2022 оны 04 дүгээр сарын 07-ыг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, мөн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 06-ыг хүртэл, мөн 2022 оны 06 дугаар сарын 23-аас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон (1хх141, 2хх173, 3хх175, 4хх163, 187) нийт 153 хоногийг,

   -шүүгдэгч ***ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-аас 2022 оны 04 дүгээр сарын 07-ыг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан (2хх171), 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ыг хүртэл, 2022 оны 06 дугаар сарын 23-аас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон (1хх145, 3хх173, 4хх16, 91, 142, 5хх14) нийт 153 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцох нь үндэстэй ба шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг  хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг Хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хатгагч, хамжигчаар оролцож хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар,

 

   -шүүгдэгч ***ийг Хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хатгагчаар оролцож хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар,

 

-шүүгдэгч ***, *** нарыгХулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хамжигчаар оролцож хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***г 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***ийг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1,  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч ***д энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 2 жилийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, ***, ***, *** нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч ***ын 2022 оны 04 дүгээр сарын 05-аас 2022 оны 04 дүгээр сарын 07-ыг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 (жаран хоёр) хоногийг, шүүгдэгч ***, *** нарын 2022 оны 04 дүгээр сарын 05-аас 2022 оны 04 дүгээр сарын 07-ыг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06,  2022 оны 06 дугаар сарын 23-аас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүрийн 153 (нэг зуун тавин гурав) хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***, ***, ***, *** нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэ 9,131,948 төгрөг, *** улсын дугаартай дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 18,662,352 төгрөг, нийт 27,794,352 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 6,948,575 (зургаан сая есөн зуун дөчин найман мянга таван зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг  хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***, ***, ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч тус бүрд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2023 оны 01 дугаар сарын 04-ний өдрөөс тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, ***, ***, *** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН