Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/364

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Энхбаяр

Хохирогч *******

Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан т шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн *********************1000000409 тай хэргийг *******0************** оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,******* оны 10 сарын 31-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн б дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *******, эхнэрийн хамтаар Дорнод аймаг ******* сумын ******* баг гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын  шүүхийн *******000 оны 05 сарын 19-ний өдрийн 54 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын ******* багийн нутаг “ ” гэх газарт *******0************** оны 10 сарын 15-ны өдрийн 10 цагийн орчим хохирогч *******тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан суран ташуураар нүүр болон нуруун т газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би дүүгийнхээ малыг гэртээ авчирсан байхад ******* намайг шуналтай гэж хэл амаар доромжилсон тул ташуураар ороолгосон. Би хохирогчид 300 гаруй мянган төгрөг төлсөн. Манай дүү ******* нь хөдөлмөр эрхэлдэггүй. Өөрийн хэдэн малаа хараад байж байдаг юм...” гэв.

Хохирогч *******ийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний дүү эхнэр нь хаяж явснаас болж дүү маань олон хоног архи уан. Дүүгийн мал нь хашаандаа хашаатай үлдсэн гэдэг нь үнэн. Би анх ахынд дүүгийнхээ гэрийг нүүлгэх гэж очоод гуядуулаад гарсан. Миний дүү архины шоконд орж бие нь муудаж нэг нүд нь сохорч, хэнгэрэг нь хагарсан. ******* суманд байдаг бэр эгч маань надад дүү чинь болохоо байлаа, үзүүлж харуул гэж хэлсэн. Тэгээд би дүүгээ 10 сарын 13-ны өдөр гэртээ авчраад нэг хонуулчихаад 10 сарын 14-ний өдөр эмнэлэгт үзүүлэхээр ах, эгчдээ хүлээлгэж өгсөн. Би ахыг шуналтай гэж хэлээгүй. Хэл ам хийж, хэрүүл маргаан үүсгээгүй байж зодуулсандаа гомдолтой байна. Тухайн өдөр намайг үнээгээ сааж байхад ах машинаасаа бууж ирээд толгой түрүүгүй ташуураар маш олон удаа цохиж зодсон. Хэрвээ миний толгой тархи өвдөөгүй бол малаа хаяад эмнэлгээр явах шаардлага надад байхгүй...” гэв.

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******0************** оны 10 сарын 15-ны өдөр гэрээсээ урд зүгт үхрээ хурааж явахад манай эхнэрийн ах ******* нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэйгээ үхрээ хөөгөөд явж байхдаа над руу ирж манай дүү хэн авчирсан юм гэж хэлээд манай гэр рүү явсан. Тэр үед манай эхнэр ******* гэрийнхээ гадаа үнээ сааж байсан бөгөөд ах гэрийн гадаа эхнэртэй уулзаж байгаа юм шиг харагдсан. Гэтэл төд удалгүй манай эхнэрийг газарт унагааж зодож байхаар нь би үхрээ орхиод морьтой очсон. Тэгээд та яаж байгаа юм бэ гэхэд чамд хамаагүй цаашаа байж бай гэж түлхээд манай эхнэрийг суран ташуураар зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн *******6-*******7/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******0************** оны 10 сарын 15-ны өглөө 09 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Harrier маркийн тээврийн хэрэгслээр малаа эргүүлэхээр явсан. Ингээд т газарт нутаглах дүү *******ийн гадаа ирэхэд дүү үнээ сааж байсан. гэрийнхээ урдхан алхаж харагдсан. Би тай уулзаж манай дүү //-г яах гэж гэртээ авчирсан юм бэ гэж хэлээд *******т уурлаж өөртөө байсан суран ташуураар түүний нуруу хэсэгт *******-3 удаа ороолгоод гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-4*******/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн *******0************** оны 10 сарын 18-ны өдрийн 643 тоот дүгнэлтэд:

1. *******ийн биед дух, зүүн шанаанд зулгаралт, баруун чамархайн ц хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн бугалга, баруун гуя, зүүн шилбэ, нурууны зүүн хажуу хэсэг, баруун доод хэсэг, зүүн өгзгөнд ц хуралт гэмтэл тогтоогдлоо.

*******. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 33-34/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/

- Хохирогчийн цагдаагийн газарт бичгээр гаргасан гомдол /хх-ийн 08-09/

- Эд зүйл /эд мөрийн баримт/-ыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/

- Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1*******-13/

- Хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 18-19/

- Гэрч Х.Тунгалагийн мэдүүлэг /хх-ийн *******9-30/

- ******* сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 35/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-45/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 46-47/

- Хохирогчийн гэрэл зургийн үзүүлэлт, эмчийн тэмдэглэл /хх-ийн 48, 51/

- Хохирогчийн хохирол нэхэмжилсэн баримт /хх-ийн 49-50/ болон шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн 4 хуудас /нэг хуудсанд 7 ширхэг НӨАТ-ийн баримт наасан/ баримт, шүүгдэгчийн хохирол төлсөн 1 хуудас баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 1 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бад нотлох баримтууд болно.

Эд  мөрийн баримтаар:  1 ширхэг суран ташуурыг /сүлжмэл/ шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч ******* нь *******0************** оны 10 сарын 15-ны өдрийн 10 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын ******* багийн нутаг гэх газарт хохирогч *******тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар суран ташуураар нүүр болон нуруун т газарт нь цохиж эрүүл мэндэд нь дух, зүүн шанаанд зулгаралт, баруун чамархайн ц хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн бугалга, баруун гуя, зүүн шилбэ, нурууны зүүн хажуу хэсэг, баруун доод хэсэг, зүүн өгзгөнд ц хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогчийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан гомдол, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн *******0************** оны 10 сарын 18-ны өдрийн 643 тоот “...*******ийн биед дух, зүүн шанаанд зулгаралт, баруун чамархайн ц хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн бугалга, баруун гуя, зүүн шилбэ, нурууны зүүн хажуу хэсэг, баруун доод хэсэг, зүүн өгзгөнд ц хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль б шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******т торгох ял оногдуулах ялын санал т т гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж  дүгнэлээ.

Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг суран ташуурыг “энэ намайг цохисон ташуур биш байна. Дундаа модтой ташуур байсан” гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч “манай эхнэрийг сураар хийсэн ташуураар зодсон” гэх мэдүүлэг зэргээр эд мөрийн баримтаар хураагдсан суран ташуур нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ташуур мөн болох нь тогтоогдож байхаас гадна хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эд мөрийн баримттай холбогдуулж гомдол гаргаагүй байна.

Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1-д “Бдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль баар санаатай болон болгоомжгүй  үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эрүүл мэндэд гэм хор учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогчид учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд эм, эмчилгээ, бензиний зардалд нийт 3*******0,375 төгрөг нэхэмжилж /хх-ийн 49-50/ баримтыг хэрэгт хавсаргасан байна. Хохирогчийн нэхэмжилсэн 3*******0,375 төгрөгийг шүүгдэгч *******0************** оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлөхдөө 5,000 төгрөг /3*******5,375 төгрөг/ илүү төлж, хохирол шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлжээ.

Үүнээс гадна хохирогч ******* нь шүүхийн шатанд нэмж Улаанбаатар хот явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээ, оношилгоо хийлгэсэн зардал, эм, эмчилгээний болон бензиний үнэ, мөн *******0************** оны 10 сарын 15-наас *******0************** оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны хөдөлмөрийн чадвар алдаж эмнэлгээр явсан хугацааны нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийт 1,119,065 төгрөгийг  шүүгдэгч *******аас гаргуулахаар нэхэмжилж холбогдох баримтыг ирүүлсэн байна.

Иргэний хуулийн 505 зүйлийн 505.*******-д зааснаар гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй байна.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэдэгт гэмтэл, өвчин, эмгэг байдал, үйл ажиллагааны хямрал нь дөрвөн долоо хоногоос хэтрээгүйг хамааруулахаар заасан ба хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч нь *******0*******0 оны 06 сараас *******0*******1 оны 1******* сарыг дутал нийгмийн даатгалын сайн дурын даатгал төлж *******0************** оны 01 дүгээр сараас эрхэлсэн ажилгүй, цалин хөлс, орлогогүй байсан болох нь тогтоогдож байх тул хохирогч *******т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх  нөхөн төлбөрийг 1 сарын хугацаагаар тооцон шүүгдэгч *******аас  гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 Нотлох баримтаар тогтоогдсон хохирогч *******ийн Улаанбаатар хот явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээ, оношилгоо хийлгэсэн зардал, эм, эмчилгээ болон бензиний зардал 699,065 төгрөг дээр нөхөн төлбөрийн 4*******0,000 төгрөгийг нэмж нийт 1,119,065 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахдаа шүүгдэгчийн илүү төлсөн 5,000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй байна.

 Иймд шүүгдэгч *******аас нийт 1,114,065 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгохоор шийдвэрлэлээ. /1,119,065 - 5,000 = 1,114,065/

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг т т дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг суран /сүлжмэл/ ташуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц тгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 зүйлүүдэд заасныг т т удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн тгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 505 зүйлийн 505.*******-т зааснаар шүүгдэгч *******аас 1,114,065 /нэг сая нэг зуун арван дөрвөн мянга жаран тав/ төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгосугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг т т дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг суран /сүлжмэл/ ташуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц тгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд т шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА