Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/379

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 222100450448 тай хэргийг 2022 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ******* Улсын иргэн, ******* оны 11 сарын 18-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, -ний зуухан цехэд засварчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн сумын баг тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: /

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ******* Улсын иргэн, оны 12 сарын 0-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн сумын баг тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: ЖЮ8012078/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 0 сарын 2-ний өдрийн 16 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 2 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дүүрэн” гэх хүнсний дэлгүүрийн гадна иргэн .ын нүүрэн тус газарт цохиж .ын биед үүдэн дээд хоёр шүдний булгарал, баруун дээд 2-р шүдний сулрал, зүүн дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 0 сарын 2-ний өдрийн 16 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 2 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дүүрэн” гэх хүнсний дэлгүүрийн гадна иргэн *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож *******гийн биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зүүн чамархай, зулайн хуйх, хүзүү, зүүн чихний дэлбэн, баруун тохой, сарвууны 5-р хуруу, зүүн өвдөгт зулгаралт, баруун эгэм хэсэгт цус хуралт, ууц хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...******* бид хоёр хоорондоо тохирсон. Одоо миний биеийн байдал зүгээр болсон. *******оос цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хот хооронд тээвэрт явдаг, торгуулийн ялыг төлж барагдуулна...” гэв.

Хохирогч .ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз *******ийн хамт Улаанбаатар хот руу хүмүүс аваад явах гээд хүмүүсээ хүлээх зуураа сумын 2 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дүүрэн” гэх дэлгүүр орж кофе уухаар болоод дэлгүүр дотор байж байтал гаднаас  танихгүй согтуу залуучууд орж ирээд дэлгүүрийн эзэн шагчин гэх мэтээр доромжлоод байсан. Тэгээд согтуу хүмүүст үйлчлэхгүй гээд гаргахад дэлгүүрийн үүдэнд нэг нь заамдаж аваад цохих гэхээр нь би салгах гээд татаж авахад сүүлд нэрийг нь мэддэг болсон ******* намайг цохиж унагаасан. Босоод харахад миний 2 шүд унасан байсан. ...Миний үүдэн 2 шүд *******д цохиулаад унасан. Зүүн хөмсөг сэтэрч хавдсан байдалтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би сумын 2 багийн нутаг дэвсгэр "Дүүрэн” гэх нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Ингээд 2022 оны 0 сарын 2-ний өдөр дэлгүүртээ сууж байтал 16 цагийн орчим гаднаас манай хороонд амьдардаг танихгүй залуугийн хамт согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би согтуу хүнд үйлчлэхгүй гээд гаргахад танихгүй залуу нь чи муу шагчин минь хэзээ ийм болсон юм, чамайг ална шүү гээд намайг бариад авсан. Энэ үед надтай хамт дэлгүүрт байсан найз болиулах гээд ирэхэд тай хамт явж байсан залуу ыг цохиход газарт унагаахад 2 шүд нь унасан. Тэгээд найзын шүд унагаасан гэж ******* нь нөгөө танихгүй залуугийн нүүр хэсэг рүү 2- удаа цохиж, хавирч унагаагаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 0   сарын 2-ний өдөр Улаанбаатар хот руу хүн тээвэрлэх гээд гарах гээд явах хүмүүсээ хүлээж байхдаа сумын 2 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дүүрэн гэх хүнсний дэлгүүрт найз ын хамт цай уугаад сууж байхад гаднаас 2 согтуу хүн орж ирэхэд дэлгүүрийн эзэн согтуу хүнд үйлчлэхгүй гар гээд гаргах гэхэд гарахгүй гээд бага зэрэг маргаан болсон. Энэ үед сүүлд нэрийг нь мэддэг болсон *******г болиулах гээд манай найз ойртоход нүүр хэсэг рүү нь цохиж унагаасан. Тэгэхэд миний 2 шүд уначихлаа наад хүүхдээ бариад аваарай гэж хэлэхэд нь би барьж аваад нүүр хэсэг рүү нь 2 удаа цохиод газар унагаагаад, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-74/

*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: "…Би сумын 2 багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрт үйлчлүүлэх гээд хамт ажилладаг ын хамт ороход согтуу хүнд үйлчлэхгүй гээд ыг түлхээд гаргасан. Энэ үед би давхар түлхэгдээд бид 2 газарт унаад би босоод газарт унасан хэвээрээ байсан. Ингээд би яагаад тулхэж байгаа юм гээд ам зөрөөд байж байтал гэх ах над руу ойртоод цохих гэж байгаа юм шиг харагдахаар нь сандраад ахыг цохиход газарт унасан. Тэгээд гэх ахын найз ******* гэх ах миний нүүр хэсэг рүү 2 удаа цохиод намайг газарт унагаасан. Ингээд миний хамраас цус гарсан юм. Миний хамарт учирсан гэмтлийг ******* гэх ах учруулсан. гэх ах бол намайг зодож гэмтэл учруулаагүй. Би өмнө мэдүүлэг өгөхдөө сандарсан айсан, бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас гэх ахыг зодсон гэж мэдүүлэг өгсөн юм. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулж авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 0 сарын 2-ний өдөр гэртээ байж байхад ах намайг хүрээд ирээч гэж дуудахаар нь Хан-Уул бага сургуулийн орчим очиход ах гадаа гудамжинд унтаж байсан. Намайг очоод сэрээхэд ахтайгаа нэг пиво уучих гэж хэлэхэд нь зөвшөөрөөд бид  2,5 литрийн пиво хувааж ууж дуусгаад бэлэн гоймон идэхээр 2 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дүүрэн гэх дэлгүүр рүү ах эхэлж ороод би араас нь орох гэсэн чинь түлхэгдээд газарт унасан. Ингээд босож ирээд яаж байгаа юм бэ гэхэд согтуу хүнд үйлчлэхгүй гээд маргаан болж байтал хажуу талаас сүүлд нэрийг нь мэддэг болсон ах над руу ойртохоор нь сандраад нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиход газарт унасан. Тэгээд ах шүд уначихлаа гэж орилоход сүүлд нэрийг нь мэддэг болсон ******* ах миний нүүр хэсэг рүү 2 удаа цохиод намайг газарт унагаагаад цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 0 сарын 0-ны өдрийн 617 тоот дүгнэлтэд:

1. З.ын биед үүдэн дээд хоёр шүдний булгарал, баруун дээд 2-р шүдний сулрал, зүүн дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид дээд үүдэн хоёр шүдний булгарал нь 52.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна, бусад гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 5-6/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 сарын 04-ний өдрийн 620 тоот дүгнэлтэд:

1. *******гийн биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зүүн чамархай, зулайн хуйх, хүзүү, зүүн чихний дэлбэн, баруун тохой, сарвууны 5-р хуруу, зүүн өвдөгт зулгаралт, зүүг чихний дэлбэн, баруун эгэм хэсэгт цус хуралт, ууц хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн /

 

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 0/

            - З.ын яаралтай тусламжид үзүүлсэн хуудас /хх-ийн 4/

            - *******гийн компьютер томографи шинжилгээ /хх-ийн 41/

            - *******гийн хохирлын баримт, гэрэл зураг /хх-ийн 47-4/

            - Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-51/

            - Шүүгдэгч *******, *******, хохирогч З. нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 52-54, 8-/

- Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 8-85/

- Шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 86-8/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч *******, ******* нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрсдийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул ******* Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэднийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч О.******* нь 2022 оны 0 сарын 2-ний өдрийн 16 цагийн орчимд согтуурсан үедээ Дорнод аймгийн сумын 2 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дүүрэн” гэх хүнсний дэлгүүрийн гадна иргэн .ын нүүрэн тус газарт цохиж .ын биед үүдэн дээд хоёр шүдний булгарал, баруун дээд 2-р шүдний сулрал, зүүн дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 0 сарын 2-ний өдрийн 16 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 2 багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дүүрэн” гэх хүнсний дэлгүүрийн гадна *******тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож *******гийн биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зүүн чамархай, зулайн хуйх, хүзүү, зүүн чихний дэлбэн, баруун тохой, сарвууны 5-р хуруу, зүүн өвдөгт зулгаралт, баруун эгэм хэсэгт цус хуралт, ууц хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийг нотолсон хохирогч З., гэрч Д. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 0 сарын 0-ны өдрийн 617 тоот, 2022 оны 10 сарын 04-ний өдрийн 620 тоот дүгнэлтүүд, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч З.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 0 сарын 0-ны өдрийн 617, 2022 оны 10 сарын 04-ний өдрийн 620 тоот дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг дүгнэлтийг гаргасан байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******, ******* нарт торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч прокурорын саналд гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хохирогч З. нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн, ******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд *******оос нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 зүйлийн 4, 5, 6.2 зүйлийн 1-4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.10 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* *******, ******* ******* нарыг тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11. зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА