Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/384

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Энхбаяр

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Батболд

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2, 17.8 зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 222100000041 тай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 2 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын баг оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн ******* сумын баг гэртээ байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ийг хардалтын улмаас үл ялих зүйлээр маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсоны улмаас "хоёр гарын бугалга, мөр, баруун дал, хоёр гуяны гадна хэсгийн цус хуралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 09 дүгээр сарын 18-ны шөнө 02 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн ******* сумын баг гэртээ байхдаа хамтран амьдрагч *******тэй үл ялих зүйлээр маргалдаж түүний эзэмшлийн Huawei P40 Lite E загварын гар утсыг эвдэж 96,000 төгрөгийн хохирол, түүний хүү эзэмшлийн Huawei Y7 загварын гар утсыг эвдэж 120,000 төгрөгийн хохирол буюу нийт 516,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 сарын 16-аас 17-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн ******* сумын баг Булаг хорооллын 1-15 тоотод хамтран амьдрагч *******ийг хайж очихдоо эзэмшлийн хашаанд байрлах 4 ханатай Монгол гэрийн хаалгыг эвдэлж 152,000 төгрөгийн хохирол, байшингийн вакум 2 ширхэг цонхыг цохиж хагалан 45,600 төгрөгийн хохирол буюу нийт 497,600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

                                                                         Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Энэ асуудал гэр бүлээс гадуурх харилцаанаас болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг бүрэн төлсөн. Нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй. Цаашид *******тэй хамт амьдрахгүй гэдгээ хэлсэн байгаа...” гэв.

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 сарын 16-ны шөнө аав, ээж, ах , хүү нарын хамтаар аавын гэр болох байшин дотор унтаж байх үед шөнийн 01 цагийн орчим // нь гадаа согтуу ирээд байшингийн хаалга нүдээд хаалгаа тавь, пизда нар минь, та нарыг алнаа гээд орилоод байсан. Тэгээд байшингийн  цонхыг хагалж пизда нар минь гараад ир. Ална шүү. Банзал охиноо өмөөрлөө гэж орилоод байх үедээ дахин нэг цонх хагалсан. Тэр үед ээж сумын цагдаад дуудлага өгч байсан. Удалгүй цагдаа ирээд ыг // аваад явсан. Явсных нь дараа аав бид хоёр гэрээс гараад харах үед байшингийн баруун талд байрлах цоожтой байсан Монгол гэрийн хаалгыг эвдсэн байсан. нь урьд өмнө нь архи уусан үедээ болон эрүүл байх үедээ хүртэл намайг зоддог байсан. Бид хамт амьдраад 5 жил болж байгаа бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй юм...”,

“...Би 2022 оны 09 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын Түмэнхаан баг хорооллын задгай тоотод байрлах гэртээ аймгийн төвөөс ирэх үед // надад хандаж чи муу хаагуур хэнтэй зугаалж яваад ирж байгаа юм гэж хэлээд гэрийн хаалгаа дотроос нь түгжиж байгаад намайг үсдэж байгаад зодсон. Тэр үед манай ажлын газрын // гэрийн гадаа ирээд хаалга тогших үед хэн бэ, усанд орж байна гэж хэлээд хаалга тавихгүй байсан. Тэгэхээр нь би  худлаа шүү гэж хэлээд т хаалга тавь гэж хэлэхэд надад хандаж чи наад үсээ янзалж боо, нулимсаа арч гэж хэлсэн. Намайг үсээ боож, нулимсаа арчих үед гэрийн хаалга нээж г оруулсан. надаас рашаан авах гэж ирсэн гээд манай гэрт 20-0 минут ойр зуурын юм ярьж хамт байсан. Би г дагаад машинд нь сууж зугтах санаатай д хандан хоёулаа хамт 00 оръё гээд бид хоёр гэрээс гарахад хамт гарч ирээд намайг тай юм яриулахгүйгээр бид хоёрын голд зэрэгцээд алхаад 00-н гадаа очсон. ...Гэрт бид гурав байх үед надад хандаж би маргаашаас хадланд явна. Миний өмд, цамцыг угаа гэж хэлсэн. Угаах өмд, цамц нь гадаа пинд байсан болохоор нь би д хамт гараад өмд, цамцыг аваад ирье гэж хэлсэн. Энэ үед гэрээс гарч ирээгүй үлдсэн. Би гадаа гараад д намайг сая зодсон. Одоо чамайг явахаар дахин зодох байх, цагдаад дуудлага өгөөрэй гэж хэлээд сумын цагдаа ыг гийн гар утсан дээр тэмдэглүүлээд бид хоёр гэрт орсон. Гэрт ороод удалгүй явлаа гээд гэрээс гарч машинаа асааж явах үед гэрийн хаалга түгжиж өөрийнхөө бүсэлдэг суран тэлээг гартаа ороож байгаад миний хоёр гарын булчин хэсэг, мөн хоёр хөлийн булчин хэсэг рүү цохиж зодсон, намайг газар унах үед үсдэж босгоод, уйлах үед дуугүй бай гэж орилоод байсан. Тэгээд утасны кодоо хэл гэж намайг зодож байгаад надаар миний утасны кодыг хэлүүлж гар утсыг нээсэн. Тэр үед шөнийн 02 цаг болж байсан. ыг утас үзэж байх үед нь би гэрээс гүйж гараад гэрийн хаалгаа гаднаас нь түгжих гэж байхад гэр дотроос хаалга түлхэж би газар унасан. Би босож зугтахад миний араас гүйж ирж үсдэж барьж аваад гэр рүү чирч оруулаад дахин намайг зодож, фейсбүүкийн нууц кодыг хэлүүлсэн. Би тэр үед айсандаа фейсбүүкийн нууц кодоо хэлсэн. Тэгээд миний гар утсыг үзэж шалгаж байгаад унтсан...”,

“...Мөн 2022 оны 09 дүгээр сарын 18-нд гэртээ хүү хамт гэртээ унтаж байх үед шөнө 02 цагт гэрийн хаалга хана хоёрын завсраар гараа хийж  хаалганы дотор цоожийг нээж  согтуу орж ирсэн. Тэр үед хүү бид хоёр сэрсэн. Тэгээд намайг миний хүүгийн дэргэд пизда, гичий гэх үгээр харааж байсан бөгөөд над руу ирж миний гарын бугалга хэсэг рүү гараараа цохиж, нүүр рүү алгадаж намайг зодсон. Тэр үед миний хүү уйлж миний ээжийг битгий зодоод бай гэж хэлэхэд намайг зодохоо больж намайг гэрээс гараад ир. Чамайг ална аа гээд байсан. Би айгаад гэрээс гараагүй. Тэгээд гар утас чинь хаана байна гэж хэлээд миний гар утсыг хайж байгаад хүү бид хоёрын унтаж байсан орны гудсан доороос миний гар утсыг олж утасны кодоо хэл гэж дахин намайг зодож нүүр рүү алгадсан. Би утасны кодоо хэлэхгүй байсан чинь миний өөрийн Huawei 40 Lite E загварын гар утсыг барьж байгаад голоор нь нугалаад утасны хагарсан дэлгэцийг хуулж газар шидсэн. Дараа нь миний хүүгийн Huawei Y-7 загварын гар утсыг бас голоор нь нугалж эвдээд унтаад өгсөн. Нөхөр *******  нь 2019 оны 06 сард намайг зодож миний баруун гарыг хугалж байсан. Би тухайн үед цагдаагийн байгууллага болон өөрийн аав, ээж таньдаг хүмүүстээ хэлээгүй. Миний учирсан хохирлыг барагдуулаагүй байгаа. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21, 2-24/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 сарын 16-ны шөнө гэртээ эхнэр , төрсөн ах , том охин *******, түүний хүү нарын хамт  унтаж байх үед нь согтуу гэрийн гадаа ирээд байшингийн хаалга нүдэж, өшиглөөд хаалга тавь, пизда нар минь, та нарыг алнаа гэж бархираад байсан. Тэгээд нь байшингийн 1 цонхыг хагалаад пизда нар минь гараад ир, ална шүү, банзал охиноо өмөөрлөө гэж хэлээд цонхоор орох гээд гаднаас  цээжин хэсгээ дотогш оруулсан байдалтай зүтгээд байсан. Тэр үед эгчээ, Нацагийн гараад ир та нарыг ална аа гэж хэлээд орилж байгаад цааш буцаж эргэн дахин нэг цонх хагалсан. Тэр үед эхнэр Б. цагдаад дуудлага өгч байсан. Удалгүй цагдаа ирээд г аваад явсан. Цагдаа ирээд явсны дараа би гэрээс гараад харахад байшингийн баруун талд цоожтой байсан Монгол гэрийн хаалгыг эвдсэн байсан. Мөн хашааны зүүн урд талын 2 ширхэг банзыг хугалж хашаан дотор орж ирсэн бололтой байсан. нь урд өмнө нь агсан согтуу тавьж надтай хоёр ч удаа зодолдож байсан ба би тэр үед нь гомдол санал гаргаж цагдаагийн байгууллагад дуудлага өгч байгаагүй. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний шөнө миний том охин болох ийг зодсон байсан. Би энэ талаар сүүлд нь олж мэдсэн. нь миний том охин нөхөр бөгөөд энэ хоёр гэр бүл болоод  5 жил хамт амьдарч байгаа юм. Надад хохирол учруулсан тул дээрх хохирлыг барагдуулах, мөн хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна. 2019 онд охин нь нөхөр ******* зодуулаад гараа хугалуулж байсан гэдгийг сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-1/

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 10 сарын 16-ны шөнө гэртээ нөхөр, түүний ах , охин *******, түүний хүү нарын хамт унтаж байх үед шөнийн 01 цагийн орчим нь согтуу гадаа ирээд байшингийн хаалга нүдээд өшиглөөд хаалга тавь, пизда нар минь, гараад ир, ална шүү, банзал охиноо та нар өмөөрлөө гэж хэлээд бархираад гэрийн цонхыг хагалсан. Тэгээд цонхоор орох гээд гаднаас цээжин хэсгээ дотогш оруулсан байдалтай эгчээ, гараад ир, та нарыг ална аа гэж орилж байгаад цааш буцаж эргэн дахин нэг цонхыг хагалсан. Тэр үед би сумын цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд г аваад явсан. Нөхөр гэрээс гараад буцаж орж ирээд хэлэхдээ цоожтой байсан эсгий гэрийн хаалгыг эвдсэн байна. Мөн хашааны зүүн урд талын 2 ширхэг банзыг хугалж хашаан дотор орж ирсэн байна гэсэн. нь урд өмнө нь агсан согтуу тавьж байсан. Манай нөхөр той хоёр ч удаа зодолдож байсан. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний шөнө миний охин болох ийг зодсон байсан. Би энэ талаар сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 9/

Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 09-ний орой 16 цагийн орчим найз нь над руу залгаад найз нь аймгаас гарч байна намайг очихоор зодно гээд байна. Чи намайг суманд очихоор гэр рүү хүрээд ирээч найз нь 20 цаг өнгөрөөгөөд очих байх гэж хэлсэн. Тэгээд 19 цаг өнгөрч байхад найз нь сум орж байна, гэртээ арай очоогүй байна. Утас унтрах гэж байгаа шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь 20 цаг өнгөрөөгөөд гэр рүү нь очиход гэрийнх хаалга дотроосоо цоожтой байсан. Тэгэхээр нь 5 орчим минут хаалгыг нь тогшсон. Тэгэхэд хаалгаа тавиад яасан бэ гэхэд нь би т рашаан захисан юм, тэрийгээ авахаар ирлээ гэж хэлсэн. Тэгээд гэрт ороход үсээ боогоод зогсож байсан бөгөөд зодсон эсэхийг нь хараагүй. Би гэрт нь 0-40 минут болсон бөгөөд намайг чи явах болоогүй юм уу гээд байсан. Тэгсэн намайг хамт нойл оръё гээд гарахад хамт гараад хажууд яваад байсан. Бид хэд нойл орчоод буцаад гэрт нь ороход би маргааш хадланд явна. Өмд цамц угаа гэж хэлсэн. Тэгэхэд намайг хоёулаа хамт пин рүү оръё гэхээр нь хамт гарсан бөгөөд тэр үед дагаж гараагүй. ...пин дотор ороод надад чи цагдаа дуудчих намайг сая зодсон. Чамайг ирэхээр чинь намайг үсээ боо нулимсаа арч гэсэн гээд цагдаа утасны ыг надад бичиж өгсөн. Тэгээд гэрт нь ороод байж байхад чи явах болоогүй юм уу би усанд орох гээд байна гэхээр нь гэрээс нь гараад гэртээ очоод цагдаа рүү залгахад эхнэр нь авахаар нь төлөөлөгч ыг өгөөч гэж хэлсэн. Тэгээд би төлөөлөгч рүү залгахад утас нь холбогдохгүй байсан... өмнө нь нөхөр ******* зодуулаад гараа хугалуулж байсан талаар надад хэлж байсан. Гар нь хугарсан сойлттой явж байгааг нь харж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 41/

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 18-ны орой гэртээ ээжийн хамт хоёулаа унтаж байхад шөнө 00 цаг өнгөрөөгөөд гэрийн хаалга нүдсэн.  Тэгэхээр нь ээж хэн бэ гэхэд нэрээ хэлэхгүй байсан. Тэгээд хаалганы завсраар гараа хийж онгойлгоод гэрт аав буюу эрүүл ганцаараа орж ирсэн. ...ээжийг гар утас чинь хаана байна гэхээр нь ээж хэлээгүй. Тэгээд аав миний гар утсыг хайж байгаад дэрэн доороос олоод ээжийн гар утас руу залгаад хайсаар байгаад утсыг нь олсон. Үүний дараа ээж бид хоёрын гар утсыг барьж байгаад хугалчихсан. Тэгээд ээжийг цохиод ...намайг унт гээд байхаар нь би унтсан. Аав , ээж ийг өмнө нь зодож байсан. Мөн ээжийг загнадаг бөгөөд юм аваад шидээд байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 4/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 онд хэдэн сар гэдгийг нь санахгүй байна. ******* нь гарандаа /аль гар гэдгийг нь санахгүй байна/ боолттой гипстэй ирж үзүүлсэн. Тухайн үед гар нь хугарсан байсан эсэхийг санахгүй байна. Хүний гаранд ясны хугарал болон хөдөлгөөн хязгаарлах зорилгоор гипс тавьдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/

Шүүгдэгч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 сарын 16-ны шөнө архи ууж эхнэрийн байгаа газар болох хадмынх руу очсон. Тэгээд илүү барьсан эсгий гэр рүү очоод хаалгыг нь татахад онгойхгүй байхаар нь дотроос нь цоожилсон байна гэж бодоод доод хэсгээс нь татаад эвдэлчихсэн. Үүний дараа байшин руу очиж эхнэр аавыг гараад ир гэж дуудахад гарч ирэхгүй болохоор нь 2 вакум цонхных нь том, жижиг шилнүүдийг гараараа цохиод хагалсан. Тэр үед болон түүний аав гарч ирсэн. аав гарч ирээд миний зүүн далны хэсэгт ямар нэг хатуу биетээр хатгасан. Ямар зүйлээр хатгасан талаар мэдэхгүй байна. Манай эхнэр нь намайг хуурч мэхэлсэн. Мөн хуримаа хийгээд удаагүй байхад өөр хүнтэй явалдаж намайг хуурсанд нь гомдсон сэтгэлээрээ тухайн зүйлийг хийсэн. ...манай эхнэр нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн үед гэртээ ирэхэд нь ямар хүмүүстэй явсан талаар нь асуухад найзтайгаа явсан гэж хэлсэн. Найзтайгаа явсан юм бол утсаа үзүүлчих гэхэд үзүүлэхгүй байхаар нь мөр рүү нь гараараа цохиход утасныхаа кодыг гаргуулж авсан. Би утсыг нь шалгахад нэг хүнтэй явсан нь илэрхий байсан бөгөөд бичлэг дээрх хоолой цагдаа хоолой мөн байсан. Мөн авсан зурган дээрх нүдний шилэн дээр машины зураг ойсон байсан. Тэгээд би эхнэртээ гар хүрч хоёр мөр болон хөл рүү нь цохисон. ...Би ийг зодож, гар утсыг нь эвдэж, хадмынхаа байшингийн цонх, хаалгыг эвдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 сарын 20-ны өдрийн 648 тоот дүгнэлтэд:

1. *******ийн биед хоёр гарын бугалга, мөр, баруун дал, хоёр гуяны гадна хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 57-58/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07-08/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүлэлтүүд /хх-ийн 09-1/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 45/

- Хохирогч *******ийн гэрэл зургууд /хх-ийн 51-56/

- Вендо хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 6-70, 74-81/

- Шүүгдэгч Г. иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 91-9/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94/

- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 96-98/

- Хохирогч нарын хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 108-116/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хохирол төлбөр төлж барагдуулсан тухай 1 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний орой Дорнод аймгийн ******* сумын баг гэртээ согтуугаар хамтран амьдрагч *******ийг хардалтын улмаас зодож, түүний эрүүл мэндэд хоёр гарын бугалга, мөр, баруун дал, хоёр гуяны гадна хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 2022 оны 09 дүгээр сарын 18-ны шөнө 02 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын баг гэртээ согтуугаар хамтран амьдрагч *******тэй үл ялих зүйлээр маргалдаж, түүний эзэмшлийн Huawei P40 Lite E загварын гар утсыг эвдэж 96,000 төгрөгийн хохирол, түүний хүү эзэмшлийн Huawei Y-7 загварын гар утсыг эвдэж 120,000 төгрөгийн буюу нийт 516,000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 10 сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтуугаар Дорнод аймгийн ******* сумын баг Булаг хорооллын 1-15 тоотод хамтран амьдрагч *******ийг хайж очихдоо эзэмшлийн хашаанд байрлах 4 ханатай Монгол гэрийн хаалгыг эвдэлж 152,000 төгрөгийн, байшингийн вакум 2 ширхэг цонхны шилийг хагалж 45,600 төгрөгийн буюу нийт 497,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г. мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч *******, Н., гэрч Б., Г., , насанд хүрээгүй гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогчийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан гомдол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 сарын 20-ны өдрийн 648 тоот: “*******ийн биед хоёр гарын бугалга, мөр, баруун дал, хоёр гуяны гадна хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.8 зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн  нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******д торгох ял оногдуулах ялын санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 зүйлийн 1 дэх  хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Г. үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 сарын 20-ны өдрийн 648 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч ******* нь хохирогч Н., ******* нарт учирсан нийт хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 зүйлийн 1-4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.10 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.8 зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 17.8 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.8 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Г.НАМУУНТУЯА