Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Бамбадорж

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000451 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,******* оны ******* дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг ******* тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* /РД: ЖЙ87*******0173/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн сумын Ялалт 2 дугаар багийн нутаг Халанхай гэх газарт *******тай мал услах худаг дээр үл ялих шалтгаанаар маргалдан зодож төмөр хашаанд толгойгоор нь мөргүүлж, биед нь духанд шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн шуу, зүүн сарвуу, баруун өвдөгт зулгаралт бүхий гэмтэл учруулж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Бид худаг дээрээс болж маргалдсан нь үнэн. Би өмнө нь өөрийн гэсэн худаг гаргах асуудлаар хэлж тусламж дэмжлэг үзүүлсэн ч худаг гаргуулахгүй манай худгаас малаа усалсан хэвээр байсан. эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Баримтаа гаргаад ирвэл би хохирлыг нь төлж барагдуулна...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн худгийг 5 айлын дунд гаргаж өгсөн. Би хөрөнгө мөнгөний бололцоо муу байсан учир өөр газар худаг гаргуулж чадаагүй. Тэр худгийг сум орон нутгийн төслөөр бариулсан. Тухайн газар нутагладаг айлуудын дунд гаргаж өгсөн. гуай хөөцөлдөж худаг гаргуулсан ч зөвхөн тэр айлын өмч болохгүй. Тухайн өдөр намайг малаа усалж байхад ирж намайг ална гэж сүрдүүлж сугандаа хавчуулсан чигээрээ төмөр хашаа мөргүүлсэн. Өмнө нь миний биед хохирол учруулж зодож байсан удаатай. Би биеэ үзүүлэхээр 2 удаа аймгийн төв ирж үзүүлсэн замын зардалд гарсан хохирол төлбөрийг нэхэмжилж байна. Өнөөдөр гаргаж өгөх баримт байхгүй...” гэв.

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн сумын Ялалт 2 дугаар багийн нутаг Халанхай гэх газарт эхнэрийн хамт мал маллаж амьдардаг. Манай тэр хавьд 3 айл өвөлжиж байгаа бөгөөд дундаа 1 худагтай юм. Одоо тэр худгаас ах, болон манайх малаа усалдаг. Гэтэл ******* хүү нь зөвхөн өөрийнхөө малыг усална гээд манайх болон малыг хөөгөөд байдаг. Би 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10-12 цагийн хооронд үхрээ услаад байж байхад хонио туугаад хурдан үхрээ услаад манай худгаас зайл гэж хэл амаар доромжлоод байсан. Тэгээд намайг худгийн төмөр хашаан дээр сууж байхад миний хүзүүнээс хоёр гараараа бариад сугандаа хийж 10 минут орчим боосон. Би тухайн үед эсэргүүцэл үзүүлэхгүйгээр тавьчих хоёулаа учраа олъё гэж хэлсэн. ...Тэгэхэд намайг боосон чигээрээ төмөр хашаан дээрээс доошоо хүчтэй цохисон ба миний духны зүүн хэсэгт хөмсөгний дээр арьс язраад цус гарсан. ...би цус гарчихлаа тавиачдээ гэхэд намайг тавихад нь бид 2 зууралдаж байгаад гэр рүүгээ явсан. Би Дорнод аймаг руу 2 удаа машинтай очсон зардал 500,000 төгрөг, томографт харуулсан 120,000 төгрөг нийт 620,000 төгрөг нэхэмжилж байна. гийн энэ үйлдэл давтагдаж байгаа бөгөөд намайг элдэв янзаар хэлж доромжилдог...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/

 Гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Манай нөхөр нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн орчимд малаа услах гээд худаг явсан. Төд удалгүй 30 минутын дараа гэртээ мотоциклтойгоо ирсэн бөгөөд зүүн хөмсөгний дээд хэсэг нь цус болчихсон урссан байдалтай ирсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад //-тай худаг дээр муудаад, миний хоолойг боож байгаад худгийн төмөр хашаанд доош нь дараад дух цохиод, тэгээд цус гарчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх энэ нутагт 4, 5 жил болж байгаа бөгөөд ноднин жилээс манайхыг эндээс нүү, энэ худгийг манайх хөөцөлдөж байж гаргасан гээд хөөдөг болсон. Мөн ганц манайхыг биш ойр орчмын айлуудыг хөөгөөд байгаа юм. Сумын захиргаанаас ыг ганцаараа худаг ашиглах эрх байхгүй гэж хэлдэг.   нь миний хүү ыг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр худагны төмөр хашаа руу толгойгоор нь мөргүүлж гэмтэл учруулсан бөгөөд би хүүгийнхээ гэмтэл авсан зургийг нь авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22/

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Халанхай гэх газарт байх худаг дээр малаа услах гээд 12 цагийн орчимд очиход ******* худаг дээр малаа услаад байж байсан. Би тэр үед чи эртхэн малаа усалсангүй, миний мал услах оройтчихлоо гэхэд миний өөдөөс савсагнаад байсан. Тэгээд бид хоёр худгийн наана цаанаас барьцалдаж байгаад би ын толгойг хүзүүгээр нь тэвэрч бариад доош нь дарахад хашааны төмөрт толгойгоороо шүргэж нидэрсэн. Тэгэхэд ын духнаас нь цус гарахад нь бид салсан. Тухайн үед өөр цохиж зодсон зүйл болоогүй. ...Би *******ын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 700 тоот дүгнэлтэд:

1. *******ын биед духанд шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн шуу, зүүн сарвуу, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх духны шарх, зүүн нүдний алимны салстын цус харвалт, дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, баруун зүүн шуу, зүүн сарвуу, баруун өвдөгний зулгаралт гэмтлүүд 7-10 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх духны шарх, зүүн нүдний алимны салстын цус харвалт, дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 27-28/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-09/

- Гэрч Р.******* мэдүүлэг /хх-ийн 24/

- Хохирогч *******ын анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 29/

- Шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 36-39/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн сумын Ялалт 2 дугаар багийн нутаг Халанхай гэх газарт *******тай мал услах худаг дээр үл ялих шалтгаанаар маргалдан улмаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 700 тоот “...*******ын биед духанд шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн шуу, зүүн сарвуу, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх духны шарх, зүүн нүдний алимны салстын цус харвалт, дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, баруун зүүн шуу, зүүн сарвуу, баруун өвдөгний зулгаралт гэмтлүүд 7-10 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх духны шарх, зүүн нүдний алимны салстын цус харвалт, дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт, эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.  

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******д 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгчийн өмгөөлөгч торгуулийн ял оногдуулах ялын санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй байна. 

Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч нь шүүгдэгчээс 620,000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлж байгаа боловч энэ талаарх баримтыг гаргаж ирүүлээгүй байна. Иймд шүүгдэгч *******г энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч ******* нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА