| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2023/0054/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/75 |
| Огноо | 2023-01-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/75
2023 01 20 2023/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Батцэцэг, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Л.Соёмбо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Хд холбогдох эрүүгийн “2211 00000 1658” дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
- урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/1050 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/402 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ял бүрэн биелэгдсэн, Б.Х,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь “Бетон зуурмаг нийлүүлнэ” гэж бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлж оруулж 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Ж.Оийг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн зусланд өөрийн гэртээ байхад нь 88388376 дугаарын утсаар холбогдож, “Бетон зуурмаг нийлүүлнэ” хэмээн хуурч, “Хаан” банкны 5510171454 дугаар дансаар дамжуулан 1 удаагийн үйлдлээр 1,000,000 төгрөгийг,
- 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр фейсбүүк цахим хуудсаар дамжуулан “Бетон зуурмаг зарна” хэмээн цахим хэрэгсэл ашиглан иргэн Б.Быг Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үед нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Хаан” банкны 15653100891 тоот өөрийн дансаар 2,000,000 төгрөгийг,
- иргэн Н.Лийн “Бетон зуурмагийн үйлдвэрийн группт”-т байршуулсан “Бетон зуурмаг авна” гэсэн зарын дагуу 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 88388346 дугаарын утсаар холбогдон Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайм таур" хотхоны 217-156 тоотод байхад нь “Хаан” банкны 5653100891 дугаартай Хүрэлчулуун гэх нэртэй дансаар 5,000,000 төгрөгийг,
- 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр фейсбүүк цахим хуудсаар дамжуулан “Бетон зуурмаг зарна” хэмээн цахим хэрэгсэл ашиглан иргэн А.Аийг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Голомт” банкны 1410006639 дугаартай дансаар 5,922,000 төгрөгийг,
- 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Б.Аг Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь утсаар холбогдож “бетон зуурмаг нийлүүлнэ” гэж хуурч, түүнээс өөрийн эзэмшлийн 5653100891 дугаарын “Хаан” банкны дансаар дамжуулан 2,000,000 төгрөгийг,
- иргэн Э.Пын фейсбүүкт байршуулсан “Бетон зуурмаг авна” гэх зарын дагуу утсаар холбогдож 10 куб бетон зуурмагийг 2,400,000 төгрөгөөр зарна хэмээн хуурч, түүнийг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Хаан” банкны 5058415990 дугаартай дансаар 2,400,000 төгрөгийг,
- 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “Бетон зуурмаг зарна” гэсэн хуурамч зар байршуулж, улмаар зарын дагуу холбогдсон иргэн С.Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг төөрөгдөлд оруулж Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь “Хаан банк”-ны 5058415990 дугаартай дансаар 1,450,000 төгрөгийг,
- 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр фейсбүүк цахим хуудсанд “бетон зуурмаг авна” гэсэн зарын дагуу иргэн Д.Атэй 98998968 дугаарын утаснаас холбогдож, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “бетон зуурмаг зарна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үед нь өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5058415990 гэсэн дансаар 2.200.000 төгрөгийг,
- 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Д.Быг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үед нь 88388376 дугаарын утсаар холбогдож, “Бетон зуурмаг нийлүүлнэ” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, “Хаан” банкны 5058415990 дугаарын дансаар дамжуулан 1 удаагийн үйлдлээр 750,000 төгрөгийг,
- 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ж.Мтай утсаар холбогдож, өөрийгөө “Край финанс дотком” ХХК-ийн менежер ажилтай, манайх цемент нийлүүлнэ, НӨАТ баримт болох байгууллагын дансаар, авахгүй бол миний хувь данс руу мөнгө шилжүүлнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан хуурч, Ж.Мыг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 18/1 дүгээр байранд байхад нь “Край финанс дотком” ХХК-ийн Хаан банк дахь 5037892140 тоот дансаар 2,400,000 төгрөгийг,
- 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Н.Нямболдыг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь 88388376 дугаарын утсаар холбогдож, “Бетон зуурмаг нийлүүлнэ” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, “Хаан” банкны 5058415990 дугаарын дансаар дамжуулан 1 удаагийн үйлдлээр 750,000 төгрөгийг,
- 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Дтай утсаар холбогдож “бетон зуурмаг худалдана” гэж хуурч, 5653100891 дугаарын “Хаан” банкны дансаар 1,000,000 төгрөгийг,
- 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Ж.Сын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үедээ фэйсбүүк цахим хаягт “Бетон зуурмаг авна” гэсэн зар байршуулсны дагуу түүнтэй утсаар холбогдож, өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5058415990 дугаарын дансаар нэг удаагийн гүйлгээгээр 1,000,000 төгрөгийг,
- 2022 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө 00 цаг 13 минутын орчимд Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Цэцэг төвийн баруун урд талын уулзвар дээр 41-00 УБП улсын дугаартай “Lexus GS-450h” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалт ‘Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” мөн дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл замын зорчих хэсгээс гарч мод мөргөн улмаар тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Сийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.Алын тээврийн хэрэгсэлд 11,614,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Б.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: би мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй, би өөрийнхөө бурууг ойлгож байгаа, хохирол төлбөрийг бүгдийг нь бүрэн төлж барагдуулна гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Оийн:..би 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн зусланд өөрийн гэртээ байхдаа цахим хаягаар бетон зуурмаг авахаар зар байршуулсан байсан ба үл таних хүн 88388376 дугаарын утсаар холбогдож, “Бетон зуурмаг” худалдаж авахаар тохирч тухайн хүний өгсөн “Хаан” банкны 5510171454 дугаар дансаар дамжуулан 1 удаагийн үйлдлээр 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэр үл таних хүнийг 1-2 хоног хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад дараа нь ямар ч холбоо барих боломжгүй таг болсон. Би тэр хүнд итгээд мөнгөө өгч хохирсон тул тэр хохирлоо барагдуулж авахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. /1 дүгээр хавтас, 10-11 дүгээр тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Бны:..2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шавартын 1-9 тоотод байшин барьж байгаа юм. тэгээд бетон зуурмаг авах гээд фэйсбүүк хаягаараа зар тавьсан чинь “Финикс” компаниас гээд 72338346 дугаараас залгаад ямар хэмжээтэй зуурмаг авах талаар асуухад18 мк бетон авна гэсэн чинь помп машин явуулья үнэ нь 700.000 төгрөг, зуурмаг нь 3.200.000 төгрөг болох юм шиг байна гэсэн тэгэхээр нь зуурмагаа авчихаад мөнгийг нь шилжүүлье гэсэн чинь тийм юм байхгүй оочир их байгаа гэсэн тэгэхээр нь Хаан банкны 5653100891 тоот дансаар Хүрэлчулуун гэх дансруу 2.000.000 төгрөг шилжүүлсэн тэгээд зуурмагаа өдөр 14 цагаас 23 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор уг дугаарлуу залгаад авахгүй болохоор нь залилуулсан байна гэж бодоод цагдаад хандсан гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас, 164 дүгээр тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Лийн:..би 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Тайм таур” хотхоны 217 дугаар байрны 156 тоот гэртээ байхдаа фейсбүүкийн “Бетон зуурмагийн групп”-т нэгдэн бетон зуурмаг авна гэх зар байршуулсан байсан. Үл таних хүн 88388376 дугаараар холбогдож бетон авах уу, М150 марктай бетон 1м3 нь 250,000 төгрөг, одоо зуурч байна, авна гэвэл урьдчилгаа 50 хувийг шилжүүл гэсэн. Би 40мЗ*250,000 нийт 10,000,000 төгрөг гэхээр нь авахаар тохирч 5,000,000 төгрөгийг тухайн хүний өгсөн Хүрэлчулуун эзэмшигчтэй Хаан банкны 5653100891 дугаарын данс руу дүү Дуламсүрэнгийн эзэмшлийн 5058393021 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас, 232-233 дугаар тал/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Аийн:...би “Слог” ХХК-тай и-мэйлээр харилцаж байгаад 9 дүгээр сарын 14-ний өдөр бетон зуурмаг авахаар болоод 5,922,000 төгрөгийг урьдчилгаанд нь өгөхөөр болоод “Слог” ХХК-ийн дансанд мөнгөө шилжүүлээд маргааш нь авахаар болсон. Тухайн үед Хүрлээ гэх хүний нэртэй мэйл хаягаар компанийн нэхэмжлэл ирж байсан гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 203 дугаар тал/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Агийн:..би 9 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы зусланд байхдаа фейсбүүк цахим хаягаар “Бетон зуурмаг авах”-аар зар байршуулсан байсан. Үл таних хүн 88388376 дугаараар холбогдож улмаар бетон зуурмаг худалдаж авахаар тохирч тухайн хүний өгсөн 5653100891 дугаарын Хаан банкны данс руу өөрийн эзэмшлийн 5127064067 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үл таних хүнийг 1-2 хоног хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад ямар ч холбоо барих боломжгүй таг болсон гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 232-233 дугаар тал/,
2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Пын:..би Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ зуслангийн задгай тоотод гэртээ байхдаа 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр фейсбүүк цахим хаягаар “Бетон зуурмаг авах”-аар зар байршуулсан байсан уг зарын дагуу үл таних хүн 98998968 дугаараар холбогдож бетон зуурмаг зарна та мөнгөө хийчих, мөнгөө хийчихвэл зуурмагаа гаргана гэсний дагуу Хүрэлчулууны эзэмшлийн 5058415990 дугаарын Хаан банкны данс руу өөрийн эзэмшлийн данснаас 1 удаагийн гүйлгээгээр 2,400,000 төгрөг шилжүүлсэн боловч 15 минутын дараа холбоо барих боломжгүй болсон гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 38-39 дүгээр тал/,
2.7.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Мын:..би 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 16 цагийн орчимд фейсбүүк зар үзэж байгаад "Бетон зуурмаг зарна, утас 98998968" гэсэн зар байхаар нь утсаар нь залгаад ярьтал нэг эрэгтэй хүн зуурмаг байгаа 250 маркийнх байгаа гэхээр нь би 5 кубийг авъя 18 цаг 30 минутанд гаргана гэж тохироод би тэр хүний 5058415990 дугаартай Хүрэлчулуун гэсэн хаан банкны данс руу урьдчилгаа 800.000 төгрөгийг өөрийн хаан банкны 5176230765 данснаас интернэт банкнаас шилжүүлсэн. Манай ажлын газраас бетон зуурмагаа өнөөдөр авч амжихгүй, өглөө 11 цагт авмаар байна гээд ярихаар нь би эргэж 98998968 дугаарын утас руу залгаад зуурмагаа өглөө 11 цаг хүртэл хойшлуулъя гэтэл тэр зар тавьсан эрэгтэй хүн болно би нягтландаа хэлчихье 650.000 төгрөгөө шилжүүлчих гэхээр нь би өмнө нь шилжүүлсэн данс руу үлдэгдэл 650.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш яриагүй байж байгаад 2022 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 08 цагаас 12 цаг хүртэл зар тавьсан 98998968 дугаарын утас руу залгатал утас нь холбогдохгүй байхаар нь хаан банкан дээр очоод өргөдөл гаргатал хаан банк Хүрэлчулуун гэх хүнд хэлсэн тань руу холбогдох байх гэсэн хариу өгөөд түүнээс хойш холбогдохыг нь хүлээсэн боловч холбогдоогүй учир цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 135 дугаар тал/,
2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Аийн:...би 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр барилгын ажил дээрээ бетон зуурмаг авахаар болоод фейсбүүк хаяг дээрээ өөрийн 95593039 гэсэн дугаараар зар байршуулсан. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 15 куб зуурмаг авмаар байна гэсэн чинь 4,750,000 төгрөг болж байсан. Над руу урьдчилгаа 50 хувийг явуул гээд 5058415990 гэсэн Хаан банкны дансаа зурвасаар явуулсан байсан Миний хаягаар өөрийн иргэний үнэмлэхийн зургаа явуулсан байсан. Фейсбүүк хаягаар найз болсон, Хүрлээ гэсэн хаягтай байсан. Би Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баянхошууны орчимд байхдаа 5028136116 гэсэн данснаас 5058415990 гэсэн Б.Хы данс руу 2,200,000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас 190 дүгээртал/,
2.9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Бын:...би 9 дүгээр сарын 30-ны өдөр фейсбүүк цахим хаягаар “Бетон зуурмаг авах”-аар зар байршуулсан байсан. Үл таних хүн 88388376 дугаараар холбогдож улмаар бетон зуурмаг худалдаж авахаар тохирч тухайн хүний өгсөн 5058415990 дугаарын Хаан банкны данс руу өөрийн эзэмшлийн 5126019560 дугаарын данснаас 1 үдаагийн гүйлгээгээр 750,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үл таних хүнийг 1-2 хоног хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад ямар ч холбоо барих боломжгүй таг болсон. Би тэр хүнд итгээд мөнгөө өгч хохирсон тул тэр хохирлоо барагдуулж авахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би тэр хүний царайг хараагүй. Утсаар холбогдож ярилцахад залуу эрэгтэй хүний хоолой байсан. Надад учирсан хохирлыг барагдуулж өгөхийг хуулийн байгууллагаас хүсэж байна гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 207-208 дугаар тал/,
2.10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Мын:...би өөрийн компани болох ”Их хар сүлд” ХХК-ийн Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж байгаа үйлдвэрийн барилгын хэрэгцээнд “бетон зуурмаг” авахаар фейсбүүкт зар оруулсан. Тэгтэл 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 98998968 гэсэн дугаараас над руу “Край финанс дотком” ХХК-аас холбогдож байна цемент, бетон борлуулалтын менежер байна. Танай барилгын хүнтэй холбогдсон бетон авах уу гэхээр нь би худалдан авахаар болсон. 1 кубыг 400.000 төгрөгөөр бодоод 5,000,000 төгрөгт бетон зуурмаг худалдан авахаар ярилцсан. Тэр хүн бетон зуурмаг авахаар бол 50 хувийн урьдчилгааг хийж баталгаажуулаарай гээд мөнгөө шилжүүлэх гэтэл НӨАТ-ын баримт авах бол манай байгууллагын дансанд, харин баримт авахгүй бол миний өөрийн хувийн данс руу шилжүүлчих гэхээр нь аж ахуй нэгж учраас дараа нь НӨАТ-ын баримт авна гээд байгууллагын данс болох 5037892140 гэсэн данс өгөхөөр нь би уг компанийг шалгаж үзэхэд татвар төлдөг, НӨАТ-ын шивэлттэй компани байхаар нь найдвартай компани байна гэж бодоод уг данс руу урьдчилгаа болох 2,400,000 төгрөгийг өөрийн 9000018593 дугаарын данснаас шилжүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 18/1 дүгээр байранд байхдаа шилжүүлсэн. Энэ талаараа хэлэхэд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өглөө помптой бетон аваачиж өгнө гээд манай байгууллагын хаяг болох Сэргэлэн сумын Улаан толгойн үйлдвэрийн хаягийг тодруулж авсан. Би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өглөө залгахад гар утас нь холбогдохгүй байхаар фейсбүүкээс хайж үзэхэд олон хүн тухайн компанид залилуулсан юм шиг байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 100-101 дүгээр тал/,
2.11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Нын:..би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Фейсбүүк цахим хаягаар Бетон зуурмаг авахаар байршуулсан байсан ба үл таних хүн 88388376 дугаараар холбогдож улмаар бетон зуурмаг худалдаж авахаар тохирч тухайн хүний өгсөн 5058415990 дугаарын Хаан банкны данс руу өөрийн эзэмшлийн 5304890071 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 750,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үл таних хүнийг 1-2 хоног хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад ямар ч холбоо барих боломжгүй таг болсон гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 150-151 дүгээр тал/,
2.12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Дын:..би 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо булгийн 723 тоотод байхдаа фейсбүүк цахим хаягаар “Бетон зуурмаг авах”-аар байршуулсан байсан ба үл таних хүн 88388376 дугаараар холбогдож улмаар бетон зуурмаг худалдаж авахаар тохирч тухайн хүний өгсөн 5058415990 дугаарын Хаан банкны данс руу хүргэн ах Баярхүүгийн эзэмшлийн 5017348737 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үл таних хүнийг 1-2 хоног хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад ямар ч холбоо барих боломжгүй таг болсон гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас, 7-8 дугаар тал/,
2.13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Сын:...би 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт фейсбүүк цахим хаягаар “Бетон зуурмаг авах”-аар байршуулсан байсан ба үл таних хүн 88388376 дугаараар холбогдож улмаар бетон зуурмаг худалдаж авахаар тохирч тухайн хүний өгсөн 5058415990 дугаарын Хаан банкны данс руу өөрийн эзэмшлийн 5018420907 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үл таних хүнийг 1-2 хоног хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад ямар ч холбоо барих боломжгүй таг болсон гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 186-187 дугаар тал/,
2.14.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Сийн:...Хүрэлчулууны унаж ирсэн 41-00 УБП улсын дугаартай Lexus GS 450 маркийн автомашины жолоочийн харалдаа арын суудалд суугаад Хүрэлчулуун машинаа жолоодоод түүний хажууд Ууганбаяр, миний зүүн гар талд Мөнхтөр, Баасанпүрэв нар сууж явсан. Тэгээд Ард кино театрын зүүн талын замаар урагшаа голын эгнээгээр маш хурдтай явж байсан, ойролцоогоор 70-80 км/цагийн хурдтай явсан байх би жолоочийг ногоон гэрлээрээ амжиж гарах гээд хурдалсан байх гэж бодож байна. Уулзвар луу шар гэрлээр нэвтэрсэн бөгөөд тэр үед зүүнээс баруун тийш чиглэлийн төв замаар нэг жижиг тэрэг гараад ирэхэд тэр машиныг баруун дарж тойрч гарах гэж байгаад хурдтай явж байсан болохоор эрчдээ явсаар замаас гарч уулзварын баруун урд талд байсан ургаа модыг мөргөж зогссон. Мөргөхийнхөө өмнө нэг бүтэн эргэх шиг санагдсан. Яг мөргөх үед би сэгсрэгдээд сууж явсан талынхаа хаалгыг мөргөхдөө баруун гарын бугалгын ясыг хугалсан байсан осол гарах үед 00:00 цаг болж байсан, жолооч архи уугаагүй эрүүл явж байсан..., Хүрэлчулуунаас 600,000 төгрөг авсан эмч ойролцоогоор 6 сарын дараа хагалгаанд ороорой гэсэн. Тэр үед гарах зардлыг Хүрэлчулуунаас нэхэмжилнэ гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 250 дугаар тал/,
2.15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч О.Аын:..2022 оны 9 дугаар сарын 17-ны өдөр манай найз Хүрэлчулуун надаас ангийн уулзалтад явчихаад ирье машинаа өгчих гэхээр нь 41-00 УБП улсын дугаартай Lexus GS 450 маркийн автомашинаа 20 цагийн үед өгөөд явуулсан. Нөгөөдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр манай найз надад чиний машиныг мөргөлдүүлчихсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 3 дугаар тал/,
2.16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч О.Аын:...Миний зүгээс бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй. Харин Хүрэлчулуунаас машиндаа учирсан хохирлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 6 дугаар тал/,
2.17. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Санчирын:...би “Слог” ХХК-ийн үүсгэн байгуулагч, уг компани нь аялал жуулчлалын ложистик чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Би компаниа зарах зорилгоор 2022 оны 4 дүгээр сараас эхлэн www.unegvi.mn сайт дээр зар тавьж байгаад зун хэсэг хугацаанд завсарласны дараа 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр дахин сэргээж зар тавьсан. Уг зарын дагуу 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагийн орчимд 88388376 дугаарын утаснаас Хүрэлчулуун гэж өөрийгөө танилцуулсан залуу миний 77880246, 91990246 дугаар луу залгаж компанийг чинь худалдаж авмаар байна, яаралтай өөрийн компанитай болох хэрэгтэй байна гэсний дагуу уулзахаар тохирсон. Би компанийн дансны дугаараа өгсөн. Тэгтэл манай “Слог” ХХК-ийн 1410006639 дугаарын данс руу 5011036392 дугаарын данснаас 5,922,000 төгрөг шилжиж ирсэн. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 5,302,000 төгрөгийг Хүрэлчулууны нэр дээрх Хаан банкны 5631100891 тоот данс руу шилжүүлсэн гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас, 205-206 дугаар тал/,
2.18. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Баасанпүрэвийн:..би хувиараа “Край финанс” нэртэй арилжааны сургалт явуулдаг компани ажиллуулдаг. Хүрэлчулуун 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр надруу фейсбүүк чатаар холбогдоод танай компанийн данс руу мөнгө оруулаад гаргачихаж болох уу, би хүнээс мөнгө авах гэсэн юм. Хувь данс руу оруулахаар 20 хувь хасах гээд байна дансаа ашиглуулчих гээд байхаар нь зөвшөөрсөн. Тэгээд өөрийн компанийн данс болох 5037892140 гэсэн данс руу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2,400,000 төгрөг орж ирсэн. Тухайн орсон мөнгийг Хүрэлчулууны өгсөн 5058415990 гэсэн данс руу 1,210,000 төгрөгийг шилжүүлсэн дараа нь 5653100891 гэсэн данс руу мөн 1,210,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Энэ нь дансаа шүүгээд үзтэл би илүү зарлага гаргасан байсан. Надад фейсбүүк чатаар хэлэхдээ 1,420,000 төгрөг гэж хэлсэн учраас тухайн мөнгийг шилжүүлсэн гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 105 дугаар тал/,
2.19. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Мөнхтөрийн:...машинд суугаад би арагшаа суудлаа налаад унтаад явж байсан. Тэгтэл гэнэт хүмүүс орилолдох чимээнээр сэрээд харахад л осол болчихсон миний сууж явсан машин мод мөргөөд зогсчихсон байсан. Буугаад ирэхэд Цэцэг төвийн баруун талын уулзварын баруун талын ургаа модыг мөргөөд зогссон байсан. Ослын улмаас учирсан бэртэл гэмтэл байхгүй гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 8 дугаар тал/,
2.20. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ууганбаярын:...ард кинотеатрын зүүн талын замаар урагшаа голын эгнээгээр явж байсан. Би урд суудал дээр утсаараа оролдоод тонгойгоод явж байгаад дээшээ харахад уулзвар дээрээс зүүн баруун чиглэлд явах гэж байсан мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хөдлөхөд манай найз тэр машиныг хараад баруун дарж гараад л хүчтэй явж байсан болохоор тэр чигтээ замаас гарч уулзварын баруун урд талд байх ургаа модыг мөргөөд зогссон гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 11 дүгээр тал/,
2.21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 12821 дугаартай дүгнэлтэд:
1. Д.Сийн биед баруун атгаал ясны зөрүүтэй далд хугарал, зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Шинжээч эмч Э.Баасанжав гэжээ. /3 дугаар хавтас, 20-21 дүгээр тал/,
2.22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 12822 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Ууганбаярын биед гэмтэл тогтоогдоогүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэжээ. /3 дугаар хавтас, 25-26 дугаар тал/,
2.23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2886 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн осол хэргийн материалд тэмдэглэгдсэн Lехus GS-450h маркийн 41-00 УБП улсын дугаартай автомашины зам дээр үүссэн тоормосны мөр нь бүрэн зогсолтын мөр биш тул тухайн мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй байна.
2. Асуултад дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй. Автотехникийн лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад С.Мөнхдалай гэжээ. /3 дугаар хавтас, 30-35 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч:Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай 360, 387, 421, 402, 120, 246 дугаартай прокурорын тогтоолууд, /1 дүгээр хавтаст хэргийн 139-140 дүгээр тал, 2 дугаар хавтаст хэргийн 23-24, 56-57, 85-86, 120-121, 177-178 дахь тал/, хохирогч Ж.Он мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/, Хаан банкны 29/7884 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар тал/, хохирогч Б.Бны мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 164 дүгээр тал/, хохирогчоос гаргаж өгсөн дансны хуулга болон фейсбүүкийн чат гэх нотлох баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 156-160 дугаар тал/, хохирогч Н.Лгийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 232-233 дугаар тал/, хохирогчийн эзэмшлийн “Хаан банк”-ны дугаартай дансны гүйлгээний хуулга гэх баримт /2 дугаар хавтаст хэргийн 67-68 дугаар тал/, хохирогч А.Аийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 203 дугаар тал/, гэрч Н.Санчиын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 205-206 дугаар тал/, гэрч Н.Санчирын хэрэгт гаргаж өгсөн бичгийн нотлох баримт болох зар болон дансны хуулга гэх баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 208-213 дугаар тал/, “Хаан” банкны 29/7991 дугаартай албан бичиг, хавсралт /2 дугаар хавтаст хэргийн 215-216 дугаар тал/, хохирогч Б.Аийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 232-233 дугаар тал/, хохирогчийн эзэмшлийн “Хаан” банкны дугаартай дансны гүйлгээний дэлгэрэнгүй хуулга гэх баримт /2 дугаар хавтаст хэргийн 32-33 дугаар тал/, хохирогч Э.Пунсалдуламын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/, яллагдагчийн эзэмшлийн “Хаан” банкны 5058415990 дугаартай дансны гүйлгээний хуулга /2 дугаар хавтаст хэргийн 44 дүгээр тал/, хохирогч С.Мын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 135 дугаар тал/, хохирогчийн эзэмшлийн “Хаан” банкны 5176230765 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 130-131 дэх тал/, хохирогч Д.Аийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 190 дүгээр тал/, хохирогчоос хэрэгт гаргаж өгсөн дансны хуулга болон фейсбүүк чатны хуулга гэх баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 182-186 дугаар тал/, хохирогч Д.Бын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 207-208 дугаар тал/, хохирогчийн эзэмшлийн “Хаан” банкны 5126019560 дугаартай дансны гүйлгээний дэлгэрэнгүй хуулга гэх баримт /1 дүгээр хавтаст хэргийн 200-201 дүгээр тал/, хохирогч Ж.Мын мэдүүлэг /2 хавтаст хэргийн 100-101 дүгээр тал/, гэрч С.Бийн мэдүүлэг /2 хавтаст хэргийн 105 дугаар тал/, гэрч С.Баасанпүрэвээс гаргаж өгсөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон фейсбүүк чат гэх баримт /2 дугаар хавтаст хэргийн 106-111 дугаар тал/, хохирогч Н.Нын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дүгээр тал/, хохирогчийн эзэмшлийн “Хаан” банкны 5304890071 дугаартай дансны гүйлгээний дэлгэрэнгүй хуулга гэх баримт /1 дүгээр хавтаст хэргийн 143-144 дүгээр тал/, хохирогч Л.Дын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 7-8 дугаар тал/, хохирогчоос гаргаж өгсөн “Хаан” банкны 5017348737 дугаартай дансны гүйлгээний хуулга гэх баримт /2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр тал/, хохирогч Ж.Сын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 186-187 дугаар тал/, хохирогчийн эзэмшлийн “Хаан” банкны 5304890071 дугаартай дансны гүйлгээний дэлгэрэнгүй хуулга гэх баримт /1 дүгээр хавтаст хэргийн 179-180 дугаар тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 239-240 дүгээр тал/, хохирогч Д.Сн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 250 дугаар тал/, гэрч Т.Мөнхтөрийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр тал/, гэрч С.Баасанпүрэвийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 17 дугаар тал/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12821 дугаартай дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвөөс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн баримт /3 дугаар хавтаст хэргийн 54-64 дүгээр тал/, Авто тээврийн Үндэсний төвийн ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 166 дугаартай албан бичиг /3 дугаар хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн 1306 дугаартай хөрөнгө, даатгалын үнэлгээний тайлан /3 дугаар хавтаст хэргийн 42-47 дугаар тал/, мөрдөгчийн магадалгаа /3 дугаар хавтаст хэргийн 46-47 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч О.Аын мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 3 дугаар тал/, иргэний хариуцагч О.Аын мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 6 дугаар тал/, сэжигтэн Б.Хы мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 159-160 дугаар тал/, яллагдагч Б.Хы мэдүүлгүүд /1 дүгээр хавтаст хэргийн 108,112,167,197,218,247 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 22, 53-54, 118, 143, 175-176, 196-197, 223-225 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 74, 77-78 дугаар тал/, Хаан банкны 29/7884, 19/9546 дугаартай албан бичгүүд, дансны хуулганууд, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 71-73, 74-80, 81-102 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
3.2.Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан нотлох баримтуудыг мөн адил шинжлэн судалъя гэв.
3.3.Шүүгдэгч: хавтас хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Х нь “Бетон зуурмаг нийлүүлнэ” гэж бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Ж.Оийг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн зусланд өөрийн гэртээ байхад 88388376 дугаарын утсаар холбогдож, “Бетон зуурмаг нийлүүлнэ” хэмээн хуурч, “Хаан” банкны 5510171454 дугаар дансаар дамжуулан 1 удаагийн үйлдлээр 1,000,000 төгрөгийг,
- 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр фейсбүүк цахим хуудсаар дамжуулан “Бетон зуурмаг зарна” хэмээн цахим хэрэгсэл ашиглан иргэн Б.Быг Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үед нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Хаан” банкны 15653100891 тоот өөрийн дансаар 2,000,000 төгрөгийг,
- иргэн Н.Лийн “Бетон зуурмагийн үйлдвэрийн групп”-т байршуулсан “Бетон зуурмаг авна” гэсэн зарын дагуу 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 88388346 дугаарын утсаар холбогдон түүнийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайм таур" хотхоны 217-156 тоотод байхад нь урьдчилгаа 5,000,000 төгрөгийг,
- 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр фейсбүүк цахим хуудсаар дамжуулан “Бетон зуурмаг зарна” хэмээн цахим хэрэгсэл ашиглан иргэн А.Аийг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Голомт” банкны 1410006639 дугаартай дансаар 5,922,000 төгрөгийг,
- 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Б.Амарааг Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь утсаар холбогдож “бетон зуурмаг нийлүүлнэ” гэж хуурч 2,000,000 төгрөгийг,
- иргэн Э.Пын фейсбүүкт байршуулсан “Бетон зуурмаг авна” гэх зарын дагуу түүнтэй утсаар холбогдож 10 куб бетон зуурмагийг 2,400,000 төгрөгөөр зарна хэмээн хуурч, түүнийг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Хаан” банкны 5058415990 дугаартай дансаар 2,400,000 төгрөгийг,
- 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “Бетон зуурмаг зарна” гэсэн хуурамч зар байршуулж, улмаар зарын дагуу холбогдсон иргэн С.Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг төөрөгдөлд оруулж Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь “Хаан банк”-ны 5058415990 дугаартай дансаар 1,450,000 төгрөгийг,
- иргэн Д.Аээс 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “бетон зуурмаг зарна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулан Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үед нь өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5058415990 гэсэн дансаар 2.200.000 төгрөгийг,
- 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Д.Быг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үед нь 88388376 дугаарын утсаар холбогдож, “Бетон зуурмаг нийлүүлнэ” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, “Хаан” банкны 5058415990 дугаарын дансаар дамжуулан 1 удаагийн үйлдлээр 750,000 төгрөгийг,
- 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ж.Мтай утсаар холбогдож, өөрийгөө “Край финанс дотком” ХХК-ийн менежер ажилтай, манайх цемент нийлүүлнэ, НӨАТ баримт авах болох байгууллагын дансаар, авахгүй бол миний хувь данс руу мөнгө шилжүүлнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар түүнийг төөрөгдөлд оруулан хуурч, Ж.Мыг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 18/1 дүгээр байранд байхад нь “Край финанс дотком” ХХК-ийн Хаан банк дахь 5037892140 тоот дансаар 2,400,000 төгрөгийг,
- 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Н.Ныг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь 88388376 дугаарын утсаар холбогдож, “Бетон зуурмаг нийлүүлнэ” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, “Хаан” банкны 5058415990 дугаарын дансаар дамжуулан 1 удаагийн үйлдлээр 750,000 төгрөгийг,
- 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Дтай утсаар холбогдож “бетон зуурмаг худалдана” гэж хуурч, түүнээс 1,000,000 төгрөгийг,
- 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Ж.Сын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үедээ фэйсбүүк цахим хаягт “Бетон зуурмаг авна” гэсэн зар байршуулсны дагуу утсаар холбогдож, өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5058415990 дугаарын данс руу нэг удаагийн гүйлгээгээр 1,000,000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Ж.Оийн:..би 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн зусланд өөрийн гэртээ байхдаа цахим хаягаар бетон зуурмаг авахаар зар байршуулсан байсан ба үл таних хүн 88388376 дугаарын утсаар холбогдож, “Бетон зуурмаг” худалдаж авахаар тохирч тухайн хүний өгсөн “Хаан” банкны 5510171454 дугаар дансаар дамжуулан 1 удаагийн үйлдлээр 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэр үл таних хүнийг 1-2 хоног хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад дараа нь ямар ч холбоо барих боломжгүй таг болсон. Би тэр хүнд итгээд мөнгөө өгч хохирсон тул тэр хохирлоо барагдуулж авахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. /1 дүгээр хавтас, 10-11 дүгээр тал/,
- хохирогч Б.Бны:..2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шавартын 1-9 тоотод байшин барьж байгаа юм. тэгээд бетон зуурмаг авах гээд фэйсбүүк хаягаараа зар тавьсан чинь “Финикс” компаниас гээд 72338346 дугаараас залгаад ямар хэмжээтэй зуурмаг авах талаар асуухад18 мк бетон авна гэсэн чинь помп машин явуулья үнэ нь 700.000 төгрөг, зуурмаг нь 3.200.000 төгрөг болох юм шиг байна гэсэн тэгэхээр нь зуурмагаа авчихаад мөнгийг нь шилжүүлье гэсэн чинь тийм юм байхгүй оочир их байгаа гэсэн тэгэхээр нь Хаан банкны 5653100891 тоот дансаар Хүрэлчулуун гэх дансруу 2.000.000 төгрөг шилжүүлсэн тэгээд зуурмагаа өдөр 14 цагаас 23 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор уг дугаарлуу залгаад авахгүй болохоор нь залилуулсан байна гэж бодоод цагдаад хандсан гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас, 164 дүгээр тал/,
- хохирогч Н.Лийн:..би 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Тайм таур” хотхоны 217 дугаар байрны 156 тоот гэртээ байхдаа фейсбүүкийн “Бетон зуурмагийн групп”-т нэгдэн бетон зуурмаг авна гэх зар байршуулсан байсан. Үл таних хүн 88388376 дугаараар холбогдож бетон авах уу, М150 марктай бетон 1м3 нь 250,000 төгрөг, одоо зуурч байна, авна гэвэл урьдчилгаа 50 хувийг шилжүүл гэсэн. Би 40мЗ*250,000 нийт 10,000,000 төгрөг гэхээр нь авахаар тохирч 5,000,000 төгрөгийг тухайн хүний өгсөн Хүрэлчулуун эзэмшигчтэй Хаан банкны 5653100891 дугаарын данс руу дүү Дуламсүрэнгийн эзэмшлийн 5058393021 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас, 232-233 дугаар тал/,
- хохирогч А.Аийн:...би “Слог” ХХК-тай и-мэйлээр харилцаж байгаад 9 дүгээр сарын 14-ний өдөр бетон зуурмаг авахаар болоод 5,922,000 төгрөгийг урьдчилгаанд нь өгөхөөр болоод “Слог” ХХК-ийн дансанд мөнгөө шилжүүлээд маргааш нь авахаар болсон. Тухайн үед Хүрлээ гэх хүний нэртэй мэйл хаягаар компанийн нэхэмжлэл ирж байсан гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 203 дугаар тал/,
- хохирогч Б.Аийн:..би 9 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы зусланд байхдаа фейсбүүк цахим хаягаар “Бетон зуурмаг авах”-аар зар байршуулсан байсан. Үл таних хүн 88388376 дугаараар холбогдож улмаар бетон зуурмаг худалдаж авахаар тохирч тухайн хүний өгсөн 5653100891 дугаарын Хаан банкны данс руу өөрийн эзэмшлийн 5127064067 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үл таних хүнийг 1-2 хоног хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад ямар ч холбоо барих боломжгүй таг болсон гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 232-233 дугаар тал/,
- хохирогч Э.Пын:..би Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ зуслангийн задгай тоотод гэртээ байхдаа 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр фейсбүүк цахим хаягаар “Бетон зуурмаг авах”-аар зар байршуулсан байсан уг зарын дагуу үл таних хүн 98998968 дугаараар холбогдож бетон зуурмаг зарна та мөнгөө хийчих, мөнгөө хийчихвэл зуурмагаа гаргана гэсний дагуу Хүрэлчулууны эзэмшлийн 5058415990 дугаарын Хаан банкны данс руу өөрийн эзэмшлийн данснаас 1 удаагийн гүйлгээгээр 2,400,000 төгрөг шилжүүлсэн боловч 15 минутын дараа холбоо барих боломжгүй болсон гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 38-39 дүгээр тал/,
- хохирогч С.Мын:..би 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 16 цагийн орчимд фейсбүүк зар үзэж байгаад "Бетон зуурмаг зарна, утас 98998968" гэсэн зар байхаар нь утсаар нь залгаад ярьтал нэг эрэгтэй хүн зуурмаг байгаа 250 маркийнх байгаа гэхээр нь би 5 кубийг авъя 18 цаг 30 минутанд гаргана гэж тохироод би тэр хүний 5058415990 дугаартай Хүрэлчулуун гэсэн хаан банкны данс руу урьдчилгаа 800.000 төгрөгийг өөрийн хаан банкны 5176230765 данснаас интернэт банкнаас шилжүүлсэн. Манай ажлын газраас бетон зуурмагаа өнөөдөр авч амжихгүй, өглөө 11 цагт авмаар байна гээд ярихаар нь би эргэж 98998968 дугаарын утас руу залгаад зуурмагаа өглөө 11 цаг хүртэл хойшлуулъя гэтэл тэр зар тавьсан эрэгтэй хүн болно би нягтландаа хэлчихье 650.000 төгрөгөө шилжүүлчих гэхээр нь би өмнө нь шилжүүлсэн данс руу үлдэгдэл 650.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш яриагүй байж байгаад 2022 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 08 цагаас 12 цаг хүртэл зар тавьсан 98998968 дугаарын утас руу залгатал утас нь холбогдохгүй байхаар нь хаан банк нь дээр очоод өргөдөл гаргатал хаан банк Хүрэлчулуун гэх хүнд хэлсэн тань руу холбогдох байх гэсэн хариу өгөөд түүнээс хойш холбогдохыг нь хүлээсэн боловч холбогдоогүй учир цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 135 дугаар тал/,
- хохирогч Д.Аийн:...би 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр барилгын ажил дээрээ бетон зуурмаг авахаар болоод фейсбүүк хаяг дээрээ өөрийн 95593039 гэсэн дугаараар зар байршуулсан. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 15 куб зуурмаг авмаар байна гэсэн чинь 4,750,000 төгрөг болж байсан. Над руу урьдчилгаа 50 хувийг явуул гээд 5058415990 гэсэн Хаан банкны дансаа зурвасаар явуулсан байсан. Миний хаягаар өөрийн иргэний үнэмлэхийн зургаа явуулсан байсан. Фейсбүүк хаягаар найз болсон, Хүрлээ гэсэн хаягтай байсан. Би Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баянхошууны орчимд байхдаа 5028136116 гэсэн данснаас 5058415990 гэсэн Б.Хы данс руу 2,200,000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас 190 дүгээртал/,
- хохирогч Д.Бын:...би 9 дүгээр сарын 30-ны өдөр фейсбүүк цахим хаягаар “Бетон зуурмаг авах”-аар зар байршуулсан байсан. Үл таних хүн 88388376 дугаараар холбогдож улмаар бетон зуурмаг худалдаж авахаар тохирч тухайн хүний өгсөн 5058415990 дугаарын Хаан банкны данс руу өөрийн эзэмшлийн 5126019560 дугаарын данснаас 1 үдаагийн гүйлгээгээр 750,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үл таних хүнийг 1-2 хоног хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад ямар ч холбоо барих боломжгүй таг болсон. Би тэр хүнд итгээд мөнгөө өгч хохирсон тул тэр хохирлоо барагдуулж авахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би тэр хүний царайг хараагүй. Утсаар холбогдож ярилцахад залуу эрэгтэй хүний хоолой байсан. Надад учирсан хохирлыг барагдуулж өгөхийг хуулийн байгууллагаас хүсэж байна гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 207-208 дугаар тал/,
- хохирогч Ж.Мын:...би өөрийн компани болох ”Их хар сүлд” ХХК-ийн Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж байгаа үйлдвэрийн барилгын хэрэгцээнд “бетон зуурмаг” авахаар фейсбүүкт зар оруулсан. Тэгтэл 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 98998968 гэсэн дугаараас над руу “Край финанс дотком” ХХК-наас холбогдож байна цемент, бетон борлуулалтын менежер байна. Танай барилгын хүнтэй холбогдсон бетон авах уу гэхээр нь би худалдан авахаар болсон. 1 кубыг 400.000 төгрөгөөр бодоод 5,000,000 төгрөгт бетон зуурмаг худалдан авахаар ярилцсан. Тэр хүн бетон зуурмаг авахаар бол 50 хувийн урьдчилгааг хийж баталгаажуулаарай гээд мөнгөө шилжүүлэх гэтэл НӨАТ-ын баримт авах бол манай байгууллагын дансанд, харин баримт авахгүй бол миний өөрийн хувийн данс руу шилжүүлчих гэхээр нь аж ахуй нэгж учраас дараа нь НӨАТ-ын баримт авна гээд байгууллагын данс болох 5037892140 гэсэн данс өгөхөөр нь би уг компанийг шалгаж үзэхэд татвар төлдөг, НӨАТ-ын шивэлттэй компани байхаар нь найдвартай компани байна гэж бодоод уг данс руу урьдчилгаа болох 2,400,000 төгрөгийг өөрийн 9000018593 дугаарын данснаас 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 18/1 дүгээр байранд байхдаа шилжүүлсэн. Энэ талаараа хэлэхэд 2022 оны 10 дугаар сары 06-ны өглөө помптой бетон аваачиж өгнө гээд манай байгууллагын хаяг болох Сэргэлэн сумын Улаан толгойн үйлдвэрийн хаягийг тодруулж авсан. Би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өглөө залгахад гар утас нь холбогдохгүй байхаар фейсбүүкээс хайж үзэхэд олон хүн тухайн компанид залилуулсан юм шиг байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 100-101 дүгээр тал/,
- хохирогч Н.Нын:..би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Фейсбүүк цахим хаягаар Бетон зуурмаг авахаар байршуулсан байсан ба үл таних хүн 88388376 дугаараар холбогдож улмаар бетон зуурмаг худалдаж авахаар тохирч тухайн хүний өгсөн 5058415990 дугаарын Хаан банкны данс руу өөрийн эзэмшлийн 5304890071 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 750,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үл таних хүнийг 1-2 хоног хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад ямар ч холбоо барих боломжгүй таг болсон гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 150-151 дүгээр тал/,
- хохирогч Л.Дын:..би 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 723 тоотод байхдаа фейсбүүк цахим хаягаар “Бетон зуурмаг авах”-аар байршуулсан байсан ба үл таних хүн 88388376 дугаараар холбогдож улмаар бетон зуурмаг худалдаж авахаар тохирч тухайн хүний өгсөн 5058415990 дугаарын Хаан банкны данс руу хүргэн ах Баярхүүгийн эзэмшлийн 5017348737 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үл таних хүнийг 1-2 хоног хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад ямар ч холбоо барих боломжгүй таг болсон гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас, 7-8 дугаар тал/,
- хохирогч Ж.Сын:...би 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт фейсбүүк цахим хаягаар “Бетон зуурмаг авах”-аар байршуулсан байсан ба үл таних хүн 88388376 дугаараар холбогдож улмаар бетон зуурмаг худалдаж авахаар тохирч тухайн хүний өгсөн 5058415990 дугаарын Хаан банкны данс руу өөрийн эзэмшлийн 5018420907 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үл таних хүнийг 1-2 хоног хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад ямар ч холбоо барих боломжгүй таг болсон гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 186-187 дугаар тал/,
- гэрч Н.Санчирын:...би “Слог” ХХК-ийн үүсгэн байгуулагч, уг компани нь аялал жуулчлалын ложистик чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Би компаниа зарах зорилгоор 2022 оны 4 дүгээр сараас эхлэн www.unegvi.mn сайт дээр зар тавьж байгаад зун хэсэг хугацаанд завсарласны дараа 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр дахин сэргээж зар тавьсан. Уг зарын дагуу 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагийн орчимд 88388376 дугаарын утаснаас Хүрэлчулуун гэж өөрийгөө танилцуулсан залуу миний 77880246, 91990246 дугаар луу залгаж компанийг чинь худалдаж авмаар байна, яаралтай өөрийн компанитай болох хэрэгтэй байна гэсний дагуу уулзахаар тохирсон. Би компанийн дансны дугаараа өгсөн. Тэгтэл манай “Слог” ХХК-ийн 1410006639 дугаарын данс руу 5011036392 дугаарын данснаас 5,922,000 төгрөг шилжиж ирсэн. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 5,302,000 төгрөгийг Хүрэлчулууны нэр дээрх Хаан банкны 5631100891 тоот данс руу шилжүүлсэн гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас, 205-206 дугаар тал/,
- гэрч С.Баасанпүрэвийн:..би хувиараа “Край финанс” нэртэй арилжааны сургалт явуулдаг компани ажиллуулдаг. Хүрэлчулуун 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр надруу фейсбүүк чатаар холбогдоод танай компанийн данс руу мөнгө оруулаад гаргачихаж болох уу, би хүнээс мөнгө авах гэсэн юм. Хувь данс руу оруулахаар 20 хувь хасах гээд байна дансаа ашиглуулчих гээд байхаар нь зөвшөөрсөн. Тэгээд өөрийн компанийн данс болох 5037892140 гэсэн данс руу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2,400,000 төгрөг орж ирсэн. Тухайн орсон мөнгийг Хүрэлчулууны өгсөн 5058415990 гэсэн данс руу 1,210,000 төгрөгийг шилжүүлсэн дараа нь 5653100891 гэсэн данс руу мөн 1,210,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Энэ нь дансаа шүүгээд үзтэл би илүү зарлага гаргасан байсан. Надад фейсбүүк чатаар хэлэхдээ 1,420,000 төгрөг гэж хэлсэн учраас тухайн мөнгийг шилжүүлсэн гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 105 дугаар тал/, харилцагчийн дансны хуулга /2 хавтас 95 хуудас/, facebook-ээр харьцсан тэмдэглэлүүд /2 дугаар хавтас 91-64 хуудас/, Хаан банкны депозит дансны хуулгууд /2 дугаар хавтас 44 дүгээр хуудас/ зэргээр,
-мөн 2022 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө 00 цаг 13 минутын орчимд Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Цэцэг төвийн баруун урд талын уулзвар дээр 41-00 УБП улсын дугаартай “Lexus GS-450h” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалт ‘Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” мөн дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл замын зорчих хэсгээс гарч мод мөргөн улмаар тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Сийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Д.Сийн:...Хүрэлчулууны унаж ирсэн 41-00 УБП улсын дугаартай Lexus GS 450 маркийн автомашины жолоочийн харалдаа арын суудалд суугаад Хүрэлчулуун машинаа жолоодоод түүний хажууд Ууганбаяр, миний зүүн гар талд Мөнхтөр, Баасанпүрэв нар сууж явсан. Тэгээд Ард кино театрын зүүн талын замаар урагшаа голын эгнээгээр маш хурдтай явж байсан. Ойролцоогоор 70-80 км/цагийн хурдтай явсан байх би жолоочийг ногоон гэрлээрээ амжиж гарах гээд хурдалсан байх гэж бодож байна. Уулзвар луу шар гэрлээр нэвтэрсэн бөгөөд тэр үед зүүнээс баруун тийш чиглэлийн төв замаар нэг жижиг тэрэг гараад ирэхэд тэр машиныг баруун дарж тойрч гарах гэж байгаад хурдтай явж байсан болохоор эрчдээ явсаар замаас гарч уулзварын баруун урд талд байсан ургаа модыг мөргөж зогссон. Мөргөхийнхөө өмнө нэг бүтэн эргэх шиг санагдсан. Яг мөргөх үед би сэгсрэгдээд сууж явсан талынхаа хаалгыг мөргөхдөө баруун гарын бугалгын ясыг хугалсан байсан осол гарах үед 00:00 цаг болж байсан, жолооч архи уугаагүй эрүүл явж байсан..., Хүрэлчулуунаас 600,000 төгрөг авсан эмч ойролцоогоор 6 сарын дараа хагалгаанд ороорой гэсэн. Тэр үед гарах зардлыг Хүрэлчулуунаас нэхэмжилнэ гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 250 дугаар тал/,
- иргэний нэхэмжлэгч О.Аын:..2022 оны 9 дугаар сарын 17-ны өдөр манай найз Хүрэлчулуун надаас ангийн уулзалтад явчихаад ирье машинаа өгчих гэхээр нь 41-00 УБП улсын дугаартай Lexus GS 450 маркийн автомашинаа 20 цагийн үед өгөөд явуулсан. Нөгөөдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр манай найз надад чиний машиныг мөргөлдүүлчихсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 3 дугаар тал/, ...миний зүгээс бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй. Харин Хүрэлчулуунаас машиндаа учирсан хохирлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 6 дугаар тал/,
- гэрч Т.Мөнхтөрийн:..машинд суугаад би арагшаа суудал налаад унтаад явж байсан. Тэгтэл гэнэт хүмүүс орилолдох чимээнээр сэрээд харахад л осол болчихсон миний сууж явсан машин мод мөргөөд зогсчихсон байсан. Буугаад ирэхэд Цэцэг төвийн баруун талын уулзварын баруун талын ургаа модыг мөргөөд зогссон байсан. Ослын улмаас учирсан бэртэл гэмтэл байхгүй гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 8 дугаар тал/,
- гэрч Б.Ууганбаярын:...ард кинотеатрын зүүн талын замаар урагшаа голын эгнээгээр явж байсан. Би урд суудал дээр утсаараа оролдоод тонгойгоод явж байгаад дээшээ харахад уулзвар дээрээс зүүн баруун чиглэлд явах гэж байсан мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хөдлөхөд манай найз тэр машиныг хараад баруун дарж гараад л хүчтэй явж байсан болохоор тэр чигтээ замаас гарч уулзварын баруун урд талд байх ургаа модыг мөргөөд зогссон гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас,11 дүгээр тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12821, 12822, 2886 дугаартай дүгнэлтүүд, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүдэгчээс хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нар нь эд зүйлээ залилуулж хохирсныг, шүүгдэгч нь хохирсон иргэний эд хөрөнгийг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” мөн “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол” учруулсан нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Х нь бусдын өмчлөлд байгаа эд зүйлсийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын өмчлөгчийн эд хөрөнгийг авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй дээрхи Б.Хы гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг,
-мөн шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Б.Хы гэм буруугийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Х нь замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчиж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэнээс хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн болгоомжгүй үйлдэл байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Б.Хы гэм буруугийн үйлдлийн улмаас хохирогч Ж.Од 1.000.000 төгрөг, Б.Бд 2.000.000 төгрөг, Н.Лд 5.000.000 төгрөг, А.Ад 5.922.000 төгрөгийн хохирол учруулснаас 200.000 төгрөгийг төлж барагдуулан 5.722.000 төгрөг, Б.Ад 2.000.000 төгрөг, Э.Пд 2.400.000 төгрөг, С.Мд 1.450.000 төгрөг, Д.Ад 2.200.000 төгрөг, Д.Бт 750.000 төгрөг, Ж.Мд 2.400.000 төгрөг, Н.Нд 750.000 төгрөг, Л.Дд 1.000.000 төгрөг, Ж.Сд 1.000.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч О.Ад 11.164.000 төгрөг, хохирогч Д.Сийн эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэх үүднээс эрүүл мэндийн даатгалын сангаас 2.180.000 төгрөг гаргасан байх тул шүүгдэгчээс 2.180.000 төгрөгийг гаргуулж төрийн санд олгох, хохирогч Д.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн тул цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Хыг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг, мөн “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол” учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь хянан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Хд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 102 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, шүүгдэгч Б.Хаас 41.016.000 төгрөгийг гаргуулж хавсралтанд дурдсан хохирогч нарт олгох, хохирогч Д.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг,
- мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
- мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 2 сар 15 хоногийг хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хы цагдан хоригдсон нийт 102 /нэг зуун хоёр/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Хаас 41.016.000 /дөчин нэгэн сая арван зургаан мянган/ төгрөгийг гаргуулж хавсралтанд дурдсан нэр бүхий хохирогч нарт олгосугай.
8. Шүүгдэгч Б.Хаас 2.180.000 /хоёр сая нэг зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хавсралтанд дурдсанаар төлүүлсүгэй.
9. Хохирогч Д.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
11.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ