Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/104

 

 

 

 

 

 2023         02          01                                  2023/ШЦТ/104

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Батцэцэг, шүүгдэгч  Х.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Эд холбогдох эрүүгийн 2211 01875 0018” дугаартай, 186/2023/0089/Э индекстэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 01-ний  өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, хххх  урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х.Э,

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, салхитын завсар-3 автобусны буудлын орчимд хохирогч Б.Пийн гээгдүүлсэн “Самсунг А-12” загварын гар утас, банкны картыг түүний өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Х.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн, мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Пийн:...би 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Билгээ, Зоригоо, Сонинбаяр нартай хамт 0,72 литрийн архи 1 шилийг уугаад 20 цаг өнгөрч байх үед гэрийнхээ булангийн дэлгүүрээс 1200 төгрөгөөр алаг салат аваад гэртээ орох замдаа Самсунг А-12 загварын гар утас, Хас банкны 5000869954 дугаартай цалингийн картын хамт гээсэн. 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр миний Хас банкны 5000869954 тоот дансны картаас 15:17 минутад, 44151241 Сонгинохайрхан дүүрэг 40 дүгээр хороо Баянхошууны цэргийн ангийн буудал гэсэн газар 4.100 төгрөг, 16,100 төгрөг, нийт 20,200 төгрөг, 170085877 Сонгинохайрхан дүүрэг 40 дүгээр хороо 0119 дүгээр цэргийн анги гэсэн пос машинд 5,000 төгрөг, 4,600 төгрөг нийт 9.600 төгрөг уншуулаад КР008158 Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол пос машинд 21,650 төгрөг, 13145033 С1 гэсэн пос машин дээр 8,650 төгрөг, 4,200 төгрөг, 2,400 төгрөг, нийт 15,260 төгрөг уншуулаад 70050510 Баянгол дүүрэг 20 дугаар хороо Хархорин зах гэсэн пос машинд 17:06 цагаас эхлэн 20,000 төгрөг 8 удаа, 10,000 төгрөг, 15,000 төгрөг нийт 185,000 төгрөг, 70036276 Баянгол дүүрэг 20 дугаар хороо Хар хорин КНТ 7 гэсэн пос машинд 17:23 цагаас эхлэн 20,000 төгрөгөөр 6 удаа, 15,000 төгрөг нийт 19.500 төгрөг, 70014537 Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо Ascom гэсэн пос машинд 10,000 төгрөг, 70076254 Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо үйлдвэрчний эвлэл гэсэн машинд 6,000 төгрөг миний данснаас нийт 446,700 төгрөг алдагдсан. Би алдсан Самсунг А12 загварын гар утасныхаа гэрэнд нь цалингийн картаа хийсэн байсан, салат авах гээд дэлгүүр явахдаа өөрийн гар утсаа аваад явсан. Надаас өөр эхнэр мэднэ, өөр хүн мэдэхгүй. Хас банкны 5000869954 тоот дансны карт чипээрээ уншуулаад нууц код нэхэхгүй уншигддаг гэх мэдүүлэг.х-ийн 15-16 дугаар тал/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Болортуяагийн:...2022 оны 8 дугаар сард бил үү 9 дүгээр сард 80890302 дугаарыг хадам аавын дүү Цогзолмаагийн хүүхэд болох Төгөлдөрт тухайн дугаарыг аваад өөрөө хэрэглээгүй шууд ашиглуулахаар өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24 дүгээр тал/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Ц.Төгөлдөрийн:...би 2022 оны 9 дүгээр сард бэр эгч Болортуяагаас 80890302 гэсэн дугаарыг аваад ашиглаж эхэлсэн. Би 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 2 хоног Самсунг А-12 загварын улаан өнгийн гар утсанд ашиглаж байсан 80890302 дугаараа хийж барьсан. Би 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр найз болох Энхтөр /Широ гэж дуудаг/-оос авсан. Широ өмнө миний барьж байсан Самсунг А10 загварын гар утсыг унагаагаад эвдэлсэн байсан болохоор надад эвдэлсэн утасныхаа оронд өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30 дугаар тал/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч М.Нямдаваагийн:..би 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр найз Төгөлдөрийн хамт Саппорогийн автобусны буудлын орчимд найз Энхтөртэй уулзсан. Тэгэхэд Энхтөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьтоос ахынхаа гэрээс ирж байна гээд Энхтөр бид 2 Төгөлдөртэй хамт Төгөлдөрийн гэрт Сонгинохайрхан дүүрэгт байдаг Баруун салааны 6 дугаар буудалд байдаг гэрт очиж хонохоор болсон. Энхтөр надад ахын карт байгаа кодыг нь мэдэхгүй чипээр уншуулаад нэг куртик авчихъя гээд 20,000 төгрөгөөр 5 удаа “Хас” банкны карт уншуулаад норт фэси загварын куртик 95,000 төгрөгөөр авсан. Би Энхтөрийг надад нэг пүүз аваад өгчих гэж гуйгаад 95,000 төгрөгөөр гарнет 2 загварын пүүз авхуулсан. Тэгэхэд Амартүвшин бас дэ норт фэси загварын куртик 95.000 төгрөгөөр Энхтөрөөс гуйгаад авхуулсан. Энхтөр тухайн картаа уншуулаад малгай авсан. Бид 3 Хар хорин захаас гараад Төгөлдөрийн гэрт очиж хоноход Энхтөр Самсунг А12 загварын гар утас гаргаж ирээд өмнө нь Төгөлдөрийн гар утсыг унагаагаад хагалж байсан өртэй байсан. Самсунг А12 загварын улаан өнгийн гар утсыг чи наад утсаа өрөндөө авчих манай ахын утас байгаа кодыг мэдэхгүй байна чи базаад авчих гэж хэлж байсан. Энхтөрийн ахынх нь гээд байсан Хас банкны хивсэн доороос олоод энэ хэний карт вэ гэхээр нь би манай найзын карт гэж хэлээд тухайн картыг ээжээсээ аваад Энхтөрд өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 42-43 дугаар тал/,

          2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Амартүвшингийн:..Хас банкны карт нь чиптэй байсан болохоор нь төгрөгөөр дахин дахин уншуулаад тооцоог нь хийгээд байсан. Төгөлдөрийн rap утсыг Энхтөр эвдлээд өрөнд орсон байсан учир самсунг А12 загварын улаан өнгийн гар утсыг ах надад өгсөн. Би кодыг нь мэдээхгүй байна чи өрөндөө кодыг нь тайлаад ав гэж хэлээд Төгөлдөрт өгч байсан гэх мэдүүлэг.х-ийн 37-38 дугаар тал/,

          2.6. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн гар утасны зах зээлийн үнэлгээ 255.000 төгрөг гэх тайлан.  /ххйн 46-47 дугаар тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч хавтас хэргээс: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр тал/, хохирогч Б.Пийн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/, гэрч Б.Болортуяагийн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/, гэрч Ц.Төгөлдөрийн мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар тал/, Н.Амартүвшингийн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/, гэрч М.Нямдаваагийн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/, “Дамно” ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 46-47 дугаар тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 62 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар тал/, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 90-91 дүгээр тал/, шүүхээс хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэл зэргийг шинжлэн судлав.

          3.2.Шүүгдэгч:хавтас хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч  нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, салхитын завсар 3 автобусны буудлын орчимд хохирогч Б.Пийн гээгдүүлсэн “Самсунг А-12” загварын гар утас, банкны картыг түүний өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:      

- хохирогч Б.Пийн:...би 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Билгээ, Зоригоо, Сонинбаяр нартай хамт 0,72 литрийн архи 1 шилийг уугаад 20 цаг өнгөрч байх үед гэрийнхээ булангийн дэлгүүрээс 1200 төгрөгөөр алаг салат аваад гэртээ орох замдаа Самсунг А-12 загварын гар утас, Хас банкны 5000869954 дугаартай цалингийн картын хамт гээсэн байсан. 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр миний Хас банкны 5000869954 тоот дансны картаас 15:17 минутад, 44151241 Сонгинохайрхан дүүрэг 40-р хороо Баянхошууны цэргийн ангийн буудал гэсэн газар 4.100 төгрөг, 16,100 төгрөг, нийт 20,200 төгрөг, 170085877 Сонгинохайрхан дүүрэг 40 дүгээр хороо 0119 дүгээр цэргийн анги гэсэн пос машинд 5,000 төгрөг, 4,600 төгрөг нийт 9.600 төгрөг уншуулаад КР008158 Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол пос машинд 21,650 төгрөг, 13145033 С1 гэсэн пос машин дээр 8,650 төгрөг, 4,200 төгрөг, 2,400 төгрөг, нийт 15,260 төгрөг уншуулаад 70050510 Баянгол дүүрэг 20 дугаар хороо Хархорин зах гэсэн пос машинд 17:06 цагаас эхлэн 20,000 төгрөг 8 удаа, 10,000 төгрөг, 15,000 төгрөг нийт 185,000 төгрөг, 70036276 Баянгол дүүрэг 20 дугаар хороо Хар хорин КНТ 7 гэсэн пос машинд 17:23 цагаас эхлэн 20,000 төгрөгөөр 6 удаа, 15,000 төгрөг нийт 19.500 төгрөг, 70014537 Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо Ascom гэсэн пос машинд 10,000 төгрөг, 70076254 Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо үйлдвэрчний эвлэл гэсэн машинд 6,000 төгрөг миний данснаас нийт 446,700 төгрөг алдагдсан. Би алдсан Самсунг А12 загварын гар утасныхаа гэрэнд нь цалингийн картаа хийсэн байсан, салат авах гээд дэлгүүр явахдаа өөрийн гар утсаа аваад явсан. Надаас өөр эхнэр мэднэ, өөр хүн мэдэхгүй. Хас банкны 5000869954 тоот дансны карт чипээрээ уншуулаад нууц код нэхэхгүй уншигддаг гэх мэдүүлэг.х-ийн 15-16 дугаар тал/,

- гэрч Б.Болортуяагийн:...2022 оны 8 дугаар сард бил үү 9 дүгээр сард 80890302 дугаарыг хадам аавын дүү Цогзолмаагийн хүүхэд болох Төгөлдөрт тухайн дугаарыг аваад өөрөө хэрэглээгүй шууд ашиглуулахаар өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24 дүгээр тал/,

- насанд хүрээгүй гэрч Ц.Төгөлдөрийн:...би 2022 оны 9 дүгээр сард бэр эгч Болортуяагаас 80890302 гэсэн дугаарыг аваад ашиглаж эхэлсэн. Би 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 2 хоног Самсунг А-12 загварын улаан өнгийн гар утсанд ашиглаж байсан 80890302 дугаараа хийж барьсан. Би 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр найз болох Энхтөр /Широ/-гоос авсан. Широ өмнө миний барьж байсан Самсунг А10 загварын гар утсыг унагаагаад эвдэлсэн байсан болохоор надад эвдэлсэн утасныхаа оронд өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30 дугаар тал/,

- насанд хүрээгүй гэрч М.Нямдаваагийн:..би 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр найз Төгөлдөрийн хамт Саппорогийн автобусны буудлын орчимд найз Энхтөртэй уулзсан. Тэгэхэд Энхтөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьтоос ахынхаа гэрээс ирж байна гээд Энхтөр бид 2 Төгөлдөртэй хамт Төгөлдөрийн гэрт Сонгинохайрхан дүүрэгт байдаг Баруун салааны 6 дугаар буудалд байдаг гэрт очиж хонохоор болсон. Энхтөр надад ахын карт байгаа кодыг нь мэдэхгүй чипээр уншуулаад нэг куртик авчихъя гээд 20,000 төгрөгөөр 5 удаа “Хас” банкны карт уншуулаад норт фэси загварын куртик 95,000 төгрөгөөр авсан. Би Энхтөрийг надад нэг пүүз аваад өгчих гэж гуйгаад 95,000 төгрөгөөр гарнет 2 загварын пүүз авхуулсан. Тэгэхэд Амартүвшин бас дэ норт фэси загварын куртик 95.000 төгрөгөөр Энхтөрөөс гуйгаад авхуулсан. Энхтөр тухайн картаа уншуулаад малгай авсан. Бид 3 Хар хорин захаас гараад Төгөлдөрийн гэрт очиж хоноход Энхтөр Самсунг А12 загварын гар утас гаргаж ирээд өмнө нь Төгөлдөрийн гар утсыг унагаагаад хагалж байсан өртэй байсан. Самсунг а12 загварын улаан өнгийн гар утсыг чи наад утсаа өрөндөө авчих манай ахын утас байгаа кодыг мэдэхгүй байна чи базаад авчих гэж хэлж байсан. Энхтөрийн ахынх нь гээд байсан Хас банкны карт хивсэн доороос олоод энэ хэний карт вэ гэхээр нь би манай найзын карт гэж хэлээд тухайн картыг ээжээсээ аваад Энхтөрд өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 42-43 дугаар тал/,

       - гэрч Н.Амартүвшингийн:..Хас банкны карт нь чиптэй байсан болохоор нь төгрөгөөр дахин дахин уншуулаад тооцоог нь хийгээд байсан. Төгөлдөрийн rap утсыг Энхтөр эвдлээд өрөнд орсон байсан учир самсунг А-12 загварын улаан өнгийн гар утсыг ах надад өгсөн. Би кодыг нь мэдэхгүй байна чи өрөндөө кодыг нь тайлаад ав гэж хэлээд Төгөлдөрт өгч байсан гэх мэдүүлэг.х-ийн 37-38 дугаар тал/,

       - Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн гар утасны зах зээлийн үнэлгээ 255.000 төгрөг гэх тайлан.  /ххйн 46-47 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч  нь хохирогч Б.Пийн гээгдүүлсэн “Самсунг А-12” загварын гар утас, банкны картыг түүний өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж байгаа гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч,  хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн тайлан, гэрч нарын болон шүүгдэгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Хохирогч Б.П нь гар утсаа биетээр хүлээж авсан, шүүгдэгч  нь  үлдэх хохирол болох 446.700 төгрөгийг хохирогчид сар бүр 50.000 төгрөгөөр төлж барагдуулахаа илэрхийлж, энэ талаараа бичгээр хүсэлт гаргаж байх тул  шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг  нөхөн төлхөө илэрхийлсэн байна гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн,  шүүгдэгч Х.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  шүүгдэгч Х.Эийг 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь хууль зүйн  үндэслэлтэй  байна гэж  дүгнэлээ.

Шүүгдэгч нь  шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж,  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, уг ялын хамрах хүрээг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 3 /гурван/ сарын хугацаанд гадагш явахыг хориглож  шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус  тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Х.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ гээгдэл эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Х.Эийг 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатарын хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс  гадагш гарахгүй байхаар тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

           5. Шүүгдэгч Х.Э нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.

6. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч   Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

          8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч Х.Э 446.700 /дөрвөн зуун дөчин зургаан мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Пд олгосугай.

           9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

         10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ