| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2023/0015/э |
| Дугаар | 2023/ШЦТ/17 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 23.1.2.2., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/17
2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дугаар 2023/ШЦТ/17 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Б.Н,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овгийн Бын Нид холбогдох 2228000000202 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч Б.Н нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Баруунсайханы 22-06 тоотод дуудлагын дагуу очсон мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ө.Б, цагдаа жолооч Б.Б нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцэж, Цагдаагийн байгууллагын шуурхай албаны 69-35 ӨМЭ улсын дугаартай “Тоуоtа Ргоbох” маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын салхины шилийг хөлөөрөө жийж хагалан халдаж 430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр согтууруулах ундааны зүй хэрэглэсэн байсан учраас өөрийгөө хянаж чадаагүй. Ц гэх ахынхаа гэрт очсон байсан. Цагдаагийн машины цонхыг хагалсан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрт нийт 500.000 төгрөг төлсөн гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын шуурхай албаны 69-35 ӨМЭ улсын дугаартай "Toyota Probox" маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын салхины шилийг хөлөөрөө жийж иргэн хагалсан талаар надад болон албан тушаалтанд танилцуулж уг хэргийг шалгаж байгаа гэдгийг мэдсэн. Үйл явдал болсны маргааш нь албаны машиныг засварт оруулсан цонхны шилийг нь хагалсан хүн мөнгө гаргаж засварласан талаар надад танилцуулсан. Одоо манай байгууллагын зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл огт байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 18 дахь тал/,
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Цагдаагийн газрын жижүүрийн 7053102 тусгай дугаарын утсанд Ямар ч байсан иргэн Ц гэж хүнээс дуудлага мэдээлэл ирсэн. 00 тээврийн хэрэгслийг би жолоодож мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлагч Түүний дагуу албаны 69-35 ӨМЭ улсын дугаартай "Toyota Probox" маркийн Бын хамт очиход дуудлага мэдээлэл гаргасан иргэн Ц гэр дотроо харин 5 ханатай Монгол гэрийн гадна хашаан дотор Н гэх иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай зогсож байсан. Мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлагч Бын хамт гэрийн гадна очиход Н нь та нар яах гэж явж байгаа юм бэ гэж хэлээд янз бүрийн хараал хэлсэн. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын дагуу хууль ёсны шаардлага тавьж автомашинд суулгах гэтэл та нар намайг чадахгүй гэх мэтчилэн үг яриа хэлсэн. албаны 69-35 ӨМЭ улсын дугаартай "Toyota Probox" маркийн тээврийн хэрэгслийн арын суудал дээр суулгаж би автомашиныг жолоодохоор суух явцад Н нь албаны автомашины зүүн хойд талын цонхны шилийг дотроос нь хөлөөр шийч хагалчихсан юм. Уг үйл явдлыг баримтжуулан хийсэн бичлэг байгаа. ...Ямар учраас албаны автомашины цонх Н хагалсан талаар мэдэхгүй байна. Б бид хоёрын хажууд Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл гаргасан Ц гэж эхнэр нь зогсож байсан. Болсон үйл явдлыг бас мэдэж байгаа. ...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй албаны 69-35 ӨМЭ улсын дугаартай "Toyota Probox" маркийн тээврийн хэрэгслийн хойд талын цонх болон хаалгыг засварт оруулж янзлуулсан Н нь 500.000 мянган төгрөг Б руу шилжүүлсэн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй миний болон Бын эрүүл мэндэд Н халдсан зүйл болоогүй харин хууль сахиулагчийн албан үүрэг гүйцэтгэх явцад хэл амаар доромжлон хүч хэрэглэхээр заналхийлж байсан гэжээ. /хавтаст хэргийн 20 дахь тал/,
Гэрч Д.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр намайг гэрт байж байхад гаднаас манай ээжийн төрсөн дүү Оюунцэцэгийн эгчийн хүү Б.Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу манайд ирсэн. Тэгээд надаас хэрүүл нэхээд байсан учир Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Гэрт согтуу хүн орж ирээд агсам тавиад байгаа талаар хэлэхэд эргүүлийн хоёр Цагдаагийн алба хаагч нар манай гэрт ирсэн. Дуудлагаар ирсэн хоёр алба хаагч миний ээжийн төрсөн дүү Оюунцэцэгийн хүү Б.Нийг автомашинд суулгаад авч явах үед Н Цагдаагийн албаны автомашиныг цонхыг дотор талаас нь өшиглөсөн. Тэгтэл цонх нь хагарчихсан юм. Тухайн үед би гэрийнхээ гадна автомашины хажууд зогсож байсан юм гэжээ. /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Гэрч Ө.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын 7053102 дугаарын утас руу Ц гэж иргэн залгаж хүн агсам тавьсан гэх дуудлагын дагуу томилгоот жолоочоор ажиллаж байсан цагдаагийн ахлах ахлагч Б.Бийн хамт Ц гэх иргэний гэрт очиход гэрийн гадна Н нь архи согтууруулах Ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай илтэд согтуу байсан. Иймд иргэнээс ирсэн дуудлагын дагуу Нийг Цагдаагийн байр луу авч явах гэтэл явахгүй намайг болон Бийг хэл доромжлон янз бүрийн хараал хэлсэн. Автомашин арын суудал суулгаад явах гэтэл албаны 69-35 ӨМЭ улсын дугаартай "Toyota Probox" маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын цонхны шилийг дотроос нь хөлөөр жийж хагалчихсан юм. Уг үйл явдлыг баримтжуулан хийгдсэн бичлэгийг хүлээлгэн өгсөн байгаа. ... Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй албаны 69-35 ӨМЭ улсын дугаартай "Toyota Probox" маркийн тээврийн хэрэгслийн хойд талын цонх болон хаалгыг засварт оруулж хүнээр янзлуулсан Н нь гэм буруугаа ойлгож 500.000 мянган төгрөг шилжүүлсэн. Одоо нэхэмжлэх зүйл болон ямар нэгэн санал хүсэлт шалгуулах зүйл огт байхгүй миний болон Бийн биед эрх чөлөөнд Н халдаагүй харин албан үүрэг гүйцэтгэж явахад заналхийлж байсан гэжээ. /хавтаст хэргийн 24 дэх тал/,
Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Миний ах Н 1992 онд Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн бид хоёр эцэг эхээс 6-уул бөгөөд Н ах айлын том хүүхэд байгаа юм. Өмнөговь аймгийн Сэврэй сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаж 2008 онд наймдугаар анги төгссөн мөн Өмнөговь аймгийн төвд Мэргэжил сургалтын төвд суралцсан бас ОХУ-ын Улаан-Үүд хотод төмөр замын туслах машинист мэргэжлээр суралцаж байсан. Зан байдлын хувьд төлөв томоотой эхнэр хоёр хүүхдийн хамт Дархан Уул аймагт амьдардаг гэжээ. /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Цагдаагийн газрын жижүүрийн 7053102 тусгай дугаарт иргэнээс дуудлага мэдээлэл ирсэн юм. Тус өдөр би батлагдсан томилгооны дагуу цагдаа жолоочоор ажилласан. Ажиллаж байх хугацаандаа мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлагч Бын хамт айлд очсон Н гэх иргэн та нар яах гэж явж байгаа юм бэ гэж хэлээд янз бүрийн хараал хэлсэн. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын дагуу хууль ёсны шаардлага тавьж автомашинд суулгах гэтэл та нар намайг чадахгүй гэж хэл амаар доромжилсон. Албаны 69-35 ӨМЭ улсын дугаартай "Toyota Probox" маркийн тээврийн хэрэгслийн арын суудал дээр суулгаж би автомашиныг жолоодохоор суух явцад Н албаны автомашины зүүн хойд талын цонхны шилийг дотроос нь хөлөөр жийж хагалчихсан. ... Маргааш Н нь 500.000 мянган төгрөг Б руу шилжүүлсэн. Тэгээд албаны 69-35 ӨМЭ улсын дугаартай "Toyota Probox" маркийн тээврийн хэрэгслийн хойд талын цонх болон хаалгыг засварт оруулж янзлуулсан одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй биед халдаагүй харин албан үүрэг гүйцэтгэх явцад хэл амаар доромжлон хүч хэрэглэхээр заналхийлсэн гэжээ. /хавтаст хэргийн 30 дахь тал/,
Хохирогч Ө.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын 7053102 дугаарын утас руу ахлагч Ц гэж иргэн залгаж манай гэрт хүн ирээд агсам тавьсан гэсэн дуудлагын дагуу томилгоот жолоочоор ажиллаж Б.Бийн хамт Цы гэрт очсон. байсан цагдаагийн Очиход гэрийн гадна Н нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн ахлах хэрэглэсэн байдалтай илт согтуу байсан. Иймд иргэнээс ирсэн дуудлагын дагуу агсам тавьсан гэх Нийг Цагдаагийн газрын байр луу авч явах гэтэл явахгүй намайг болон надтай цуг дуудлага мэдээллийн дагуу очсон Б бид хоёрыг хэл доромжлон янз бүрийн хараал хэлсэн. Тэгээд автомашин арын суудал суулгаад явах гэтэл албаны 69-35 ӨМЭ улсын дугаартай "Toyota Probox" маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын цонхны шилийг дотроос нь хөлөөр жийж хагалчихсан. Тухайн үед хийгдсэн бичлэгийг хэрэг шалгаж байгаа алба хаагчид хүлээлгэн өгсөн. ... Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй албаны 69-35 ӨМЭ улсын дугаартай "Toyota Probox" маркийн тээврийн хэрэгслийн хойд талын цонх болон хаалгыг засварт оруулж янзлуулсан Н нь гэм буруугаа ойлгож 500.000 мянган төгрөг шилжүүлсэн миний болон Бийн бие эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 34 дэх тал/,
Шүүгдэгч Б.Н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: . Өмнөговь аймгийн Сэрвэй сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаж 2008 онд төгссөн уншиж бичиж чадна. Одоогоор өмгөөлөгч аваагүй энэ удаагийн мэдүүлгийг өмгөөлөгчгүй өгнө. Миний бие Оюутолгой төсөл Worley ХХК-ийн барилгын бүтэц, механик, шугам хоолойн ахлах ажилтнаар 2022 оны 07 дугаар сараас эхлэн ажиллаж байна. Одоо ам бүл 4 эхнэр хоёр хүүхдийн хамт Дархан-Уул аймаг одоохондоо хадмын гэрт амьдарч байна. Миний иргэний үнэмлэх дээр бүртгэлтэй хаяг бол Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруун сайхан 19-07 тоотод бүртгэлтэй, гэхдээ уг хаяг дээр байнга байдаггүй юм. Би эцэг эхээс 6-уул айлын том хүүхэд байгаа юм. Манай аав, эх хоёр хөдөө мал маллаж амьдардаг. Дүү нар бүгд тусдаа гарсан. Миний бие Өмнөговь аймгийн Сэврэй сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаж 2008 онд наймдугаар анги төгсөж улмаар Өмнөговь аймгийн төвд Мэргэжилтэн сургалтын төвд суралцаж 2010 онд сан техникч мэргэжил эзэмшсэн. 2014-2016 онуудад ОХУ-ын Улаан-Үүд хотод төмөр замын туслах машинист мэргэжлээр суралцаж төгссөн. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй энэ талаар манай ах, дүүс мэднэ. Миний биед Цагдаагийн алба хаагч хүрээгүй, Цагдаагийн алба хаагч нартай холбоотой ямар нэгэн санал хүсэлт огт байхгүй. Харин би гэм буруугаа бүрэн ойлгож маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийнхөө данснаас автомашины салхины шил, засварын мөнгө төгрөг болох 500.000 мянган төгрөгийг шилжүүлсэн гэжээ. /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1770 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Хаалганы шил их /зүүн хойд/ 120.000 төгрөг солих, хаалга /зүүн хойд/ дунд 145.000 төгрөг засах, ажлын хөлс 130.000 төгрөг, 100 грамм будаг 20.000 төгрөг, эд анги солих 15.000 төгрөг, нийт 430.000 төгрөг гэжээ. /хавтаст хэргийн 41-46 дахь тал/
ХУР-тээврийн хэрэгслийн мэдээлэл “Төрөл төрийн байгууллага, нэр Өмнөговь аймгийн Цагдаагийн газар” /хавтаст хэргийн 13 дахь тал,
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын тушаалын хуулбар /хавтаст хэргийн 58-59 дэх тал/
Албадан саатуулагдсан хүмүүсийн нэгдсэн бүртгэл /хавтаст хэргийн 60-62 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/
Төлбөргүй лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/
Worley тодорхойлолт /хавтаст хэргийн 70 дахь тал/
Голомт банк ХХК-ийн дансны хуулга /хавтаст хэргийн 71-73 дахь тал/
Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хавтаст хэргийн 74 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 76 дахь тал/
Прокурорын санал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Нид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Нийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээрх нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Нийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Б.Нид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
“Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгох ба хохирогч Ө.Б, Б.Б нар нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч, цагдаа жолооч, хууль сахиулагч болох нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын тушаалын хуулбар /хавтаст хэргийн 58-59 дэх тал/, хохирогч нарын биеийн байцаалт зэргээр тогтоогдож байна.
“Хүч хэрэглэх” гэж бие махбодын хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн аливаа идэвхтэй үйлдлийг хэлэх бөгөөд шүүгдэгч Б.Н нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ө.Б, цагдаа жолооч Б.Б нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн шалгуулахаас зайлсхийж улмаар Цагдаагийн байгууллагын шуурхай албаны 69-35 ӨМЭ улсын дугаартай “Тоуоtа Ргоbох” маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын салхины шилийг хөлөөрөө жийж хагалан халдсан үйлдлийг хүч хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.Н нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Баруунсайханы 22-06 тоотод дуудлагын дагуу очсон мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ө.Б, цагдаа жолооч Б.Б нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцэж, Цагдаагийн байгууллагын шуурхай албаны 69-35 ӨМЭ улсын дугаартай “Тоуоtа Ргоbох” маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын салхины шилийг хөлөөрөө жийж хагалан халдаж 430.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тус шүүхэд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Н нь прокуророос санал болгосон 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Нид гэмт үйлдлийн улмаас хохирогч Ө.Б, Б.Б нарын эрүүл мэндэд хохирол учраагүй боловч Цагдаагийн байгууллагын шуурхай албаны 69-35 ӨМЭ улсын дугаартай “Тоуоtа Ргоbох” маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын салхины шилийг хөлөөрөө жийж хагалан халдаж 430.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1770 дугаартай үнэлгээний: Хаалганы шил их /зүүн хойд/ 120.000 төгрөг солих, хаалга /зүүн хойд/ дунд 145.000 төгрөг засах, ажлын хөлс 130.000 төгрөг, 100 грамм будаг 20.000 төгрөг, эд анги солих 15.000 төгрөг, нийт 430.000 төгрөг гэжээ. /хавтаст хэргийн 41-46 дахь тал/ гэх дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ноос хохирогч Ө.Б, Б.Б нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь шүүгдэгч Б.Нийн мэдүүлэг, хохирогч Ө.Б, Б.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэж “...цагдаа...төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагчид үүрэг гүйцэтгэхэд нь зориулж олгосон эсхүл тоноглосон обьект, тээврийн хэрэгсэл, холбооны хэрэгсэл, олон хүнд нөлөөлөх болон нэг бүрийн тусгай хэрэгсэлд халдаж, булаан авч, эвдэж, гэмтээснийг ойлгоно” гэжээ.
69-35 ӨМЭ улсын дугаартай “Тоуоtа Ргоbох” маркийн тээврийн хэрэгсэл нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн байгууллагын шуурхай албаны тээврийн хэрэгсэл болох нь ХУР-тээврийн хэрэгслийн мэдээлэл “Төрөл төрийн байгууллага, нэр Өмнөговь аймгийн Цагдаагийн газар” /хавтаст хэргийн 13 дахь тал, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Б.Д, хохирогч Ө.Б, Б.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь Цагдаагийн байгууллагын шуурхай албаны 69-35 ӨМЭ улсын дугаартай “Тоуоtа Ргоbох” маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын салхины шилний хохиролд иргэний нэхэмжлэгч Б.Дд 500.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь иргэний нэхэмжлэгч Б.Д, хохирогч Ө.Б, Б.Б, шүүгдэгч Б.Н нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт, прокурорын санал зэргийг үндэслэн шүүгдэгч Б.Нийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Б.Н нь хохирогч Ө.Б, Б.Б нарын тавьсан шаардлагыг эсэргүүцэн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай албаны тээврийн хэрэгслийн шилийг хагалсан үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Н нь хувийн байдлын хувьд 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, суурин тоног төхөөрөмжийн механик мэргэжилтэй, Оюу толгой төсөл Worlеу ХХК-ний барилгын бүтэц, механик, шугам хоолойн ахлах ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруун сайхан гудамжны 19-07 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/, төлбөргүй лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/, Worley тодорхойлолт /хавтаст хэргийн 70 дахь тал/, Голомт банк ХХК-ийн дансны хуулга /хавтаст хэргийн 71-73 дахь тал/, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хавтаст хэргийн 74 дэх тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 76 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Нийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэхдээ хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч Б.Нид 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н 1 хоног саатуулагдсан болох нь албадан саатуулагдсан хүмүүсийн нэгдсэн бүртгэл /хавтаст хэргийн 60-62 дахь тал/-ээр тогтоогдож байх тул саатуулагдсан нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон эдлэх ялаас хасаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Нийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч Б.Н торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овгийн Бын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэхдээ хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Нид 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Нийн саатуулагдсан нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон эдлэх ялаас хассугай.
6. Хохирогч Ө.Б, Б.Б нар нь шүүгдэгч Б.Ноос хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Б.Н нь иргэний нэхэмжлэгч И.Дд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Б.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ