Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/11

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт нарт холбогдох эрүүгийн 22210000004 дугаартай хэргийг 2022 оны дугаар сарын -ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн сумын дугаар баг тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: /

Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн сумын дугаар баг тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: ЖА002315/

Монгол Улсын иргэн, 20 оны дугаар сарын -ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Beat бааранд зөөгч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг 7 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, овогт /РД: ЖЮ3215/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн Дорнод аймгийн сум дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Beat бааранд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн орчимд хохирогч *******тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн Дорнод аймгийн сум дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Beat бааранд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн орчимд хохирогч *******тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сум дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Beat бааранд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн орчимд хохирогч *******тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, шанаан тус газарт нь гараар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Би *******, ******* нараас эмчилгээний зардалд 350,000 төгрөг авсан...” гэв.

Шүүгдэгч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: ...Би сумын дугаар багт үйл ажиллагаа явуулах Beat нэртэй бааранд зөөгчийн ажил хийдэг. 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 23 цаг өнгөрч байхад зүс танихгүй эмэгтэй намайг хурдан хүрээд ирээч гэж дуудахад нь араас нь ертөнцийн зүгээр баруун талын шат /1, 2-р давхрын гол хэсэгт/-ны хэсэгт очиход нөгөө үл таних эмэгтэй, 2 эрэгтэй хүнтэй маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би салгах гэхэд халзан толгойтой залуу нь эхэлж миний нүүр хэсэгт цохисон. Тэрний дараа хажууд байсан найз нь бас миний нүүр хэсэгт цохисон. Би тэр хүмүүсийг яг хэдэн удаа цохисон гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 21-22/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн:  “...Би найз хамт Beat баарнаас гарах гэхэд баарны зөөгч *******  урд тээглээд хашаад зогсоод байсан болохоор нь би *******ийн нүүр рүү нь нэг удаа цохиход тэр зөрүүлээд миний баруун шанаа хавьцаа цохисон. Тэр үед миний эрүү янгинаж өвдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн орчимд өөрийн ажил болох сумын -р багт үйл ажиллагаа явуулдаг Beat бааранд очсон. Тэгээд 23 цагийн орчим текний ар талд ажлаа хийгээд зогсож байхад манай ажлын зөөгч *******ийг 2 давхрын шатан дээр 1 залуу цохиж байгаа харагдахаар нь би гүйж очиход рүү бааранд үйлчлүүлж байсан 2 залуу зодох гээд дайрахаар нь би салгаж ийг аваад тек рүү явахад тэр 2 залуу баарнаас гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

Шүүгдэгч Б. мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэр танихгүй хүүхэнтэй тухайн баарны зөөгч залуу хамт байсан бөгөөд тэр хүүхэнтэй хамт ******* бид хоёрыг хашиж зогсоод гаргахгүй болохоор нь ******* тухайн залууг 1 удаа /аль хэсэгт гэдгийг нь мэдэхгүй байна/ гараараа цохисон. Тэгэхэд зөөгч залуу *******ыг зөрүүлээд баруун талын шанаа хэсэгт гараараа 1 удаа цохихоор нь би түүний зүүн талын хацар хэсэгт нь 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Надтай маргалдаж байсан эмэгтэй баарны зөөгч залууг дуудаж хамт зам хааж зогсоод хэрүүл өдөөд чи намайг янхан гичийгээр дууддаг хэн бэ, би энэ баарны эзэн чи манай баарнаас зайл гэх зэргээр хэлэхэд нь миний уур хүрч зам хааж зогсож байсан зөөгч залууг цохиход зөөгч залуу намайг зөрүүлээд цохисон. Тэгэхэд манай найз ******* зөөгч залууг зөрүүлээд цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-7/

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед текнийхээ ар талд ажлаа хийгээд зогсож байхад үл таних  эгч ирээд гялс хүрээд ир гэж дуудахад нь би тэр эгчийг дагаад хоёр давхрын шатан дээр очиход намайг дуудсан эгч хоёр залуутай маргалдаад хэрэлдэж байснаа намайг наад хоёр залуугаа явуулахгүй байлгаж бай би цагдаа руу дуудлага өгчихье гэсэн. Би тэр хоёр залуугийн урд талд нь шатан дээр зогсож байхад ******* гэх залуу нь үгийн зөрүүгүй гараараа нэг удаа миний нүүр рүү цохихоор нь би хоёр гараараа *******ыг цааш түлхсэн. Тэр үед *******ын найз ******* нь миний нүүр рүү 2-3 удаа цохиход манай ажлын бармен ирээд намайг  тэр хоёр залуугаас салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 93 тоот дүгнэлтэд:

1. *******ийн биед зүүн дээд 1-р шүдний булгарал /21-р шүд/, зүүн нүдний гадна буланд мэс заслын оёдол бүхий шарх, зүүн доод зовхины цус хуралт, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 43-44/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 91 тоот дүгнэлтэд:

1. *******ын биед эрүү яс, 48-р шүдний ёзоорын хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 57-58/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13/

- *******ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, рентген зураг,  /хх-ийн 4-48/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 45/

- *******ын эрүүний үений рентген зураг /хх-ийн 59-0/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-83/

- Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 84-89/

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 90-91/

- Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 92-93/

- Шүүгдэгч *******, *******, ******* нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 102-104/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрсдийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэднийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* ******* нар нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн орчимд бүлэглэн Дорнод аймгийн сум дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Beat бааранд хохирогч *******тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн сум дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Beat бааранд хохирогч *******тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, шанаан тус газарт нь гараар цохиж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийг нотолсон гэрч  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,  Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 91, 93 тоот дүгнэлтүүд, яаралтай тусламжийн хуудас, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******, *******, ******* нарт торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч, прокурорын саналд гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч овогт өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас  хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, шүүгдэгч нар нь хэн алинаасаа нэхэмжилсэн зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, шүүгдэгч *******ийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 3., 3.7, 3.8, 3.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, ******* ******* нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, шүүгдэгч *******ийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА