| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2023/0004/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/06 |
| Огноо | 2022-12-27 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/06
2022 12 27 2022/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Хохирогчийн өмгөөлөгч З.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С
Шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Хд холбогдох эрүүгийн 2225000000418 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, шүүгдэгч Н.Хг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шөнийн 01 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум 2-34-37 тоотод гэртээ нөхөр М.Дгийн цохих, хоолойг боох, гэрээсээ чирч гаргах зэргээр өөрт нь хүч хэрэглэсэн, дарамтад оруулсан зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд орж нөхөр М.Дгийн зүүн далан тус газар хутгалж, цээжний хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн шарх учруулан эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Н.Хгийн мэдүүлсэн: Нөхрийгөө хутгалснаа санахгүй байгаа. Д өглөө 8 цагт гараад дараагийн өглөөний 8 цагт гэртээ ирдэг. Гэртээ ер нь үзэгдэхгүй, ууж идэж явдаг. Тэр өдрийн урд шөнө гэртээ ирээгүй. Орой нь би гэртээ орох гээд дэлгүүрт байхад Д ирээд хэдэн ширхэг пиво аваад гэртээ орсон. Шөнө унтаж байхад хүүхдийн шүд өвдөөд уйлагнасан. Тэгээд би босоод Дг дуудсан чинь уурлаж “лайтай юм” гээд охиноо алгадсан. Тэгэхээр нь би хөл рүү нь өшиглөсөн чинь босож ирээд хоолой боосон. Миний хүү болиулсан. Урьд нь ч ийм байдал гаргаж байсан. Хонон өнжин явдаг. Би дарга дээр нь орж хэлж байсан. Тэгээд би утсаа аваад хадам ээж рүү залгах гэтэл намайг түлхэж гадаа коридорт гаргасан. Би унтаж байгаад боссон байсан тул нүцгэн дотуур хувцастай байсан. Би айсан, нэг айлаас хүн гарч ирээд “яасан бэ” гэсэн. Тэгээд би хаалгаа нүдэж гэртээ орсон. Д нь “чи миний гэрээс яваад хаачих вэ дээ” гэж тавлаад хоолой боож толгой руу цохисон. Нэг харахад би нөхрөө хутгалсан байсан. Тэгээд цагдаа дуудсан. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-Яллах дүгнэлтийн хавсралтад заасан болон талуудын шинжлэн судалсан:
-Хэргийн газар үзлэг хийсэн тухай ... Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн 2-34-37 тоотод явуулахаар тогтов. Уг тоот нь бор өнгийн бүргэд хаалгатай байх бөгөөд дотогш ороход ариун цэврийн өрөө, том өрөө, унтлагын өрөө гэсэн зохион байгуулалттай байна. Том өрөө буюу зочины өрөөний голд хивсний зүүн үзүүрт шалан дээр цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байсныг “1” дугаараар тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв.... гэх тэмдэглэл, үзлэгийн үеэр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8-р тал/
-Эд зүйл /энгэрийн камерын бичлэгтэй 1ш хуурцаг/ хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13-14-р тал/
-Эд мөрийн баримтаар хутга 1ш, цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгтэй 1ш хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/хх-ийн 15 дахь тал/
-хохирогч М.Дгийн мэдүүлсэн...2022 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө гэртээ амраад байж байтал манай бага охин Намуунбайгалийн шүд нь өвдөөд байсан юм. Тэгээд би өвчин намдаах эм охиндоо нухаж өгсөн. Охины хамтаар зочны өрөөнд буйдан дээр хэвтэж байтал эхнэр Х маргааш 11 цагт охиныг шүдний эмчид үзүүлэх цаг авсан байгаа. Охиноо үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрт хандаж “маргааш 10 цагт ажил дээр цуглана гэсэн ойрд ажил ихтэй байгаа Улаанбаатар хотоос шалгалт ирж байгаа” гэж хэлтэл эхнэр ар гэртээ цаг зав гаргадаггүй байнга л ажил гэж явж байх юм гээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Маргалдаж байхад эхнэр Х газар хэвтэж байгаад босож ирээд миний цээж рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би эхнэрээ түлхэж газарт унагаасан. Хоорондоо ноцолдож байхад эхнэр босож ирээд гал тогооны хутганы комоос хутга аваад би өөрийгөө ална гэхээр нь би хутгыг нь булааж аваад хутганы ком руу буцааж хийсэн. Тэгсэн чинь эхнэр “чи пиво уусан би одоо цагдаа дуудаж чамайг ажилгүй болгоно” гээд гар утсаа авахаар нь би “боль боль” гээд гар утсыг нь авах гэтэл гэрийн хаалгаар орц руу гарсан. Тэгэхээр нь би гэрийхээ хаалгыг хаасан. Удалгүй гэрийн хаалгыг хүчтэй нүдээд байхаар нь онгойлгож өгөхөд эхнэр гаднаас орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь би эхнэрт хандаж “ингэж амьдарч байхаар больё салья” гэж хэлсэн. Тэгтэл эхнэр өмссөн пүүзээ тайлаад над руу шидсэн. Мөн би энэ гэрийн чинь бүх эд зүйлийг хагалана гээд зурагт руу гутлаа шидсэн. Тэгээд би эхнэрийг чи одоо боль гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр дахин хутганы комоос хутга аваад өөрийгөө ална гэж орилж хашгираад байсан. Аргаа бараад би зочины өрөөний буйдан руу суух гээд эргээд алхаад буйдан дээр очоод суух гэтэл зүүн дал руу час хийгээд явчихсан. Тэгсэн чинь хутганы иш харагдсан. Авах гээд оролдсон боловч би хутгыг авч чадаагүй цус гоожоод өвдөөд байхаар нь шал руу хэвтсэн. Хажууд манай хүүхдүүд уйлаад байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Араас нь эмнэлэг ирээд намайг хутгатай маань эмнэлэг дээр ирээд рентген харж байж хутгыг маань сугалж авсан. Эхнэр маань миний дал руу хутгаар хутгалсан. Миний зүгээс хэрэгт холбогдуулан нэхэмжлэх зүйл байхгүй. Миний ажил мэргэжлийн онцлогоос хамаарч шүүх хуралд орлцмооргүй байна” гэх мэдүүлэг/хх-н 18-19, 21-р тал/,
-гэрч Г.Гийн мэдүүлсэн...2022 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө цагдаагийн ахлагч Н.Эын хамт хотын төвд хөдөлгөөнт эрүүгийн үүрэг гүйцэтгэж байхад 2022 оны 10 дугаар сарын 01-ний шөнө Оюут багийн 2-34-37 тоотод “нөхрөө хутгалчихлаа” гэсэн дуудлага мэдээллийн дагуу тухайн хаягт очоод хаалгыг нь тогштол нэг эмэгтэй хоёр хүүхдийн хамтаар уйлсан байдалтай гэрийнхээ хаалгыг тайлж өгсөн. Тухайн эмэгтэйгээс юу болсон талаар асуухад би нөхрийгөө алчихлаа гэж хэлсэн. Тэгээд би гэр рүү нь ороод хартал Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч Д том өрөөний шалан дээр доошоо хараад хэвтчихсэн байдалтай зүүн дал тус газар нь хутга зоогдсон цус алдсан байдалтай хэвтэж байхаар нь очоод амьсгааг нь шалгатал амьсгалж байсан. Тэгэхээр нь би 102 руу залгаж эмнэлэг дуудаарай гэж хэлсэн.Хэргийн газрыг хамгаалалтад аваад эрүүгийн мөрдөгч Дгийн эхнэртэй юу болсон талаар ярилцахад “манай нөхөр намайг зодоод гэрээс хөөгөөд гаргасан, буцаж гэртээ орж ирээд нөхөртэйгөө маргалдаж байгаад нэг мэдсэн чинь би нөхрөө хутгалчихсан байсан” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа түргэн тусламжийн ажилтнууд ирээд эрүүгийн мөрдөгч Дг даланд нь зоогдсон хутганы хамтаар эмнэлэг рүү аваад явсан. Удалгүй араас нь жижүүргийн бүрэлдэхүүн ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 23-р тал/
-гэрч Г.Буянзаяагийн мэдүүлсэн:...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01 цаг 52 минутад Оюут баг 2-34-37 тоотод “хутгалчихсан” гэсэн дуудлага ирээд мэдээллийг 99925951 дугаараас эмэгтэй хүн залгаж өгсөн. Дуудлагын дагуу миний бие жолооч Н.Лхагвасүрэн, эмч Б.Амартүвшин нарын хамтаар очиход тухайн хаягт 2 цагдаагийн ажилтан ирчихсэн том өрөөний шалан дээр жижиг биетэй эрэгтэй доош харсан байрлалтай, зүүн дал хэсэгт хутга зоогдсон байдалтай цус алдсан байсныг үзэж цус намдаах болон өвчин намдаах тариа хийж амин үзүүлэлт тогтвортой байсан учир доошоо харсан чигээр нь хутгатай нь тээвэрлэж яаралтай тусламжийн хэсэгт авчирч хүлээлгэн өгсөн. Хутгыг авах оролдлого хийгээгүй хэрэв хутгыг авсан бол цус алдах эрсдэлтэй байсан учир хутгатай нь тээвэрлэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/
-Эмнэлэгт дуудлага хүлээн авсан тухай бүртгэл /хх-ийн 29-р тал/
-гэрч Ч.Мөнх-Эрдэнийн мэдүүлсэн: 2022 оны 08 сар билүү 09 дүгээр сард шиг санагдаж байна ямар ч байсан бямба гарагт Д бид хоёр гэрт нь 2,5 литрийн савтай пиво хувааж уусан юм. Тэгээд гэрт нь байж байтал Дгийн гар утас руу эхнэр Х нь залгаад чи архи уучихсан байгаа юм уу гээд тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд би Дгийн гэрээс гараад орцны үүдэнд явж байтал Дгийн эхнэр Х нь гаднаас их уурлаж бухимдсан байдалтай ирсэн ба намайг буцаад манай гэрлүү ор гэж хэлээд намайг дагуулаад гэр лүүгээ орсон. Гэртээ ороод Дг цээж рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би маргааныг болиулаад Хг тайвшир найзаа гэж аргадсан боловч миний үгийг тоохгүй Д Х хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тэгээд би боль гэж тэр хоёрт хэлсэн. Х газраас шар өнгийн хүүхдийн машиныг аваад Дгийн толгой руу савсан. Тэгтэл Д уурлаж босож ирээд Хтай дахиж хэрэлдсэн. Тэгэхээр нь би Дг тэвэрч өргөөд орлуу хэвтүүлээд Д, Х хоёрт хандаж та хоёр ямар арчаагүй юм бэ байнга хэрэлдэж байх юм ийм гоё амьдралтай байж гоё байж болдоггүй юм уу гэж хэлсэн. Тэгэхэд дуугүй болоод хэсэг хугацааны дараа хоорондоо эвлэрсэн. Тэгээд бид нар гэрээс нь гараад байрных нь гадаа байж байтал Хгийн гар утас нь дугараад захирал нь бололтой хүн залгаад би яахаараа хэл чимээгүй ажпаа хаяад заал эзэнгүй орхиод явдаг юм бэ гэхэд надад яаралтай гэнэт ажил гарсан захирлаа гэж хэлсэн. Тэгээд гар утсаа салгаад Дд хандаж чамаас болж би ажлаасаа халагдчихлаа гэж хэлээд дахиад Дг 1 өшиглөсөн. Тэгээд хэсэг хугацаанд хоорондоо ярилцаж сууж байгаад буцаад эвлэрсэн. Тэгээд би гэрлүүгээ явлаа шүү гээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/
-гэрч Д.Нямсүрэнгийн мэдүүлсэн:...Болсон асуудлын талаар манай охин үнэн зөвөөр бүх зүйлээ надад хэлсэн. Хэрэг болсон гэх өдөр Д орой ажпаа тарахдаа насанд хүрээгүй хүүхдээс буруу мэдүүлэг авсан даргадаа загнуулсан гэлүү нэг хариуцлага тооцох бичиг авсан гэлүү сэтгэл санаагаар унасан байдалтай байна гэж эхнэртээ хэлсэн байсан. Тэгээд пиво авчих гэж охинд маань хэлсэн байсан. Охин маань хариуд нь би чиний уудаг пивийг мэдэхгүй байна гэрийн ойролцоо дэлгүүрт байна гэж хэлэхэд удалгүй дэлгүүр дээр нь Д очсон байсан. Тэгээд дэлгүүрээс идэж уух юм болон нэг билүү хоёр л пиво аваад гэртээ ороод унтаж амраад байж байтал зээ охин Намуунбайгалийн шүд нь өвдөөд уйлаад байхаар нь манай охин Дг чи босоод эм нухаад өг гээд хүчээр босгосон. Тэгэхэд уурласан байдалтай босож дуртай дургүй эм нухаж өгсөн. Тэгээд охиндоо эмээ өгтөл зээ охины шүдний өвдөлт нь намдахгүй уйлаад байхад нь Д охиноо хүчтэй алгадсан гэсэн. Тэгтэл манай охин чи яагаад хүүхэд алгадаж байгаа юм бэ гэж хэлээд Дгийн хөл рүү нь өшиглөтөл манай охиныг тонгорч газарт унагаагаад нэг гараараа хоолойг нь боогоод нөгөө гараараа амыг нь дараад хоёр хөлөөрөө гарыг нь дараад босгохгүй байсан мөн толгой руу нь цохиод байсан гэсэн. Хажуунаас нь том хүү Доржзодов ааваа та ээжийг аллаа ш дээ гэж хэлээд уйлаад байхаар нь Д арай гайгүй болж тавьсан гэсэн. Тэгээд манай охиныг нүцгэн гэрээсээ хөөж гаргаад хаалгаа хаасан гэсэн. Тэгээд охин маань нүцгэн орцон дотроо байж байтал доод давхараас нэг эрэгтэй хүн гарч ирээд юу болсон талаар асуухаар нь гэр бүлийн маргаан болоод гэж хэлсэн байсан. Тэгтэл тухайн эрэгтэй хүн гэртээ ор ор гэж хэлсэн. Тэгээд охин маань гэрийнхээ хаалгыг хүчтэй нүдсээр байхад Д хаалгыг нь онгойлгосон. Тэгээд гэрлүүгээ ортол дахиад манай охиныг толгой руу цохиж унагаасан, мөн хоолойг нь боосон ухаан балартаж муужирсан. Тэгээд гэнэт хүүхэд нь ээжээ та аавыг алчихлаа шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Х Д руу хартал даланд нь хутга зоогдсон байсан. Тэгээд манай охин эмнэлэг болон цагдаад өөрөө дуудлага өгсөн байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/
-гэрч Ц.Тунгалагтамирын мэдүүлсэн:...гэр бүлийн маргаан байдаг байсан. Одоогоос жилийн өмнө 2021 оны 05 дугаар сард шиг санагдаж байна. Манай бэр хүүг маань өөр эмэгтэйтэй хий хардаж ажил төрлийг нь хийлгэхгүй дарамтлаад уг асуудлаас болж 2022 оны 02 дугаар сар хүртэл 2 тусдаа маьдарч байгаад буцаад нийлсэн. Өөр ямар нэгэн нэр бүлийн маргаантай асуудал бол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/
-гэрч П.Цэнд-Аюушийн мэдүүлсэн:.. Цагдаагийн газрын дуудлага мэдээллийн бүртгэлээс харахад 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 18 цаг 45 минутад 99925951 дугаарын утаснаас цагдаагийн газрын тусгай дугаар болох 7035102 дугаар луу “манай нөхөр хэрүүл маргаан хийгээд байна” гэсэн дуудлага мэдээлэл өгсөн. Хэсэг хугацааны дараа цагдаагийн газар дээр эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Дгийн эхнэр Н.Хгийн хамтаар орж ирсэн. Би Хгаас юу болсон талаар асуухад манай нөхөр өөр эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд яваад, хэрүүл маргаан хийгээд байна гэж хэлсэн. Харин Дгаас юу болсон талаар асуухад манай эхнэр намайг хүнтэй хий хардаад уурлаад байна гэж хэлсэн. Тэгтэл хажуунаас нь Х гэх эмэгтэй тэр эмэгтэй чинь чам руу шөнө залгадаг биздээ гээд уурлаад хоорондоо маргалдаад байсан. Хэсэг хугацааны хоорондоо учраа олоод явцгаасан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/
-Шинжээч Ч.Буянзаяагийн мэдүүлсэн:...зүүн уушигны дээд дэлбэнгийн арын сегмент рүү 1.5 см орчим гүн дефект үүссэн” гэдэг нь магадлуулагчийн зүүн уушигны дээд дэлбэнгийн арын хэсэгт 1.5 см хэмжээтэй гүн эдийн гэмтэлтэй байсан гэж ойлгож болно. Цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны гүний нийт хэмжээг тогтоох боломжгүй. Яагаад гэвэл хүн бүрийн булчин, өөхөн эдийн хөгжил, цээжний хэлбэр, уушигны ерөнхий байдал зэргээс хамаарч янз бүр байж болно... гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/
-Иргэний нэхэмжлэгч Ц.Батбямбын мэдүүлсэн:... хохирогч М.Д нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 212,500 төгрөгийн зардал гарсан байх тул тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Н.Хгаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрынТөрийн сан банкдахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 747 дугаартай ... М.Дгийн биед нуруунд зүүн далны хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх хий ба цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь үзүүр иртэй зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна. Нуруунд зүүн далны хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх хий ба цус хуралдалт нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...." гэсэн дүгнэлт/хх-ийн 50-52-р тал/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 748 дугаартай:...Н.Хгийн биед хамрын нүхний дор, зүүн гарын тохойнд зулгаралт, цээж, зүүн гарын бугалга, хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хамрын нүхний дор, зүүн гарын тохойнд зулгаралт, цээж, зүүн гарын бугалга, хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.... гэх дүгнэлт /хх-ийн 55-56-р тал/
-Хүний биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11-12-р тал/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 297 дугаартай:..Н.Х /МВ96112921/-ийн биенээс гэх авсан цусанд этилийн спирт илэрсэнгүй... гэх дүгнэлт /хх-ийн 59-60-р тал/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 296 дугаартай:..М.Д /АН96092410/-ийн биенээс гэх авсан цусанд этилийн спирт илэрсэнгүй... гэх дүгнэлт /хх-ийн 63-64-р тал/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 170 дугаартай:.. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 4, 6, 7, 8, 9, 12, 13, 14 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. 3, 5, 10, 11 гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй байна. Шинжилж буй 1, 6, 12 гэж дугаарласан гарын мөрүүд МN003010006724 дугаараар санд бүртгэгдсэн Мөнхбатын Дгийн баруун гарын долоовор, 2 дугаартай гарын мөр баруун гарын ядам, 4, 8 гэж дугаарласан гарын мөрүүд баруун гарын эрхий, 7 гэж дугаарласан гарын мөр зүүн гарын дунд хурууны хээний дардастай, 9 дугаартай гарын мөр МИ003020001964 дугаараар санд бүртгэгдсэн Нэргүйн Хгийн баруун гарын эрхий хурууны хээний дардастай папилляр шугамын эхлэл, салаалалт, нийлэлт, төгсгөл зэрэг шинж тэмдгүүдийн цогц байдлаар тохирч байна. Шинжилж буй 13 дугаартай гарын мөр гарын хээний АДИС-Папилон системийн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй папилляр шугамын ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна.... гэх дүгнэлт /хх-ийн 72-81-р тал/
-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 95 дугаартай...Магадлуулагч Н.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд сэтгэл санаа хүчтэй цочирон давчидсан байдалтай байсан тул өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадваргүй байсан. Магадлуулагч нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан байдалд орсон. Энэ нь яг гэмт хэрэг үйлдэж байх үед хэсэгчилсэн буюу түр зуурын ойгүйдлын байдалд орсон шинж тэмдэгээр илэрч байна. Магадлуулагч одоо дээрхи сэтгэцийн өөрчлөлттэй байна. Магадлуулагч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Магадлуулагч нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай. Магадлуулагчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй... гэх дүгнэлт /хх-ийн 86-87-р тал/
-Хохирогч М.Дгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 92-107-р тал/
-Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн “Иргэдээс гомдол хүлээн авах” дэвтрийн хуулбар /хх-ийн 109-р тал/
-Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 113-115-р тал/
-шүүгдэгч Н.Хгийн яллагдагчаар мэдүүлсэн:... 2022 оны 10 дугаар сарын 01-ний 00 цаг өнгөрч байхад яг цаг хэд болж байсныг сайн хараагүй манай бага охин Намуунбайгалийн шүд өвдөөд уйлсан. Дг сэрээж эм нухаж өгүүлсэн. Тэгсэн чинь манай охины шүдний өвчин намдахгүй байсан. Охин уйлаад байж байтал манай нөхөр нойроо харамлаад охины бөгсөн дээр чанга 1 удаа алгадсан. Тэгэхлээр нь би нөхөр лүүгээ чи яахаараа хүүхэд алгаддаг юм гэж хэлээд хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл нөхөр босож ирээд үүнээс илүү яаж тэсэх гэсэн юм хэцүү байхад чинь гэж хэлээд бид хоорондоо маргалдсан. Маргалдаж байхдаа Д намайг тонгорч газар унагаагаад миний хоолойг боогоод ална шүү гэж хэлсэн. Тусламж гуйгаад орилтол миний амыг гараараа дарж амьсгалыг дараад тавихгүй байсан чинь манай 7 настай хүү Доржзодов хажуунаас ааваа та болиоч ээ ээж үхлээшдээ гэсэн чинь нөхөр маань намайг боохоо больсон. Тухайн үед миний гар утас үүдэнд байсан гар утсаа авч цагдаа руу дуудлага өгөх гэтэл миний гар утсыг маань булааж аваад чи зүгээр зайл пизда минь гэж хэлээд намайг дээгүүрээ цээживчтэй, доогуураа жижиг гэрийн шорттой, хөл нүцгэн гуталгүй хөөгөөд гаргасан. Тэгтэл 3 давхарт нэг танихгүй ах гарч ирээд юу болсон бэ ахын дүү гайгүй юу гэж асуусан. Тэгэхлээр нь би нөхөртэйгээ муудалцаад гэж хэлсэн. Тэгтэл тухайн ах гэртээ ор ор айл гэрт ийм асуудал байдаг юм гэж хэлээд буцаад доошоо буугаад явсан. Би гэрийнхээ хаалгыг хүчтэй нүдэхэд нөхөр Д хаалгаа тайлж өгсөн. Гэрлүү явж ороод гар утсаа авах гэтэл үүдний хананы харалдаа миний хоолойг дахиж боосон би доошоо тонгойтол үснээс зулгааж толгой руу маань гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би арай хийж босоод ингэж байхаар би өөрийгөө алчихъя гэж хэлээд гал тогооны хэсэгт байсан хутганы комноос хутга аваад гэрээс гарах гэтэл нөхөр Д над дээр ирээд ноцолдсон тэгээд нэг мэдсэн чинь би нөхрийгөө хутгалсан байсан. Би тухайн үед айгаад хутгыг нь авах оролдлого хийгээгүй. Шууд цагдаа болон эмнэлэгт болсон асуудлын талаар мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 130-р тал/
-Шүүгдэгч Н.Хгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн амбулаториор эмчлүүлсэн картын хуулбар /хх-ийн 141-147-р тал/ зэргийг хэргийн нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
ҮЙЛ БАРИМТ: Шүүгдэгч Н.Х нь 2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум 2-34-37 тоотод гэртээ нөхөр М.Дтай “хүүхдийн шүд өвдөж байхад алгадлаа” гэж маргалдаж улмаар нөхөр М.Д нь эхнэр Н.Хг толгой руу нь цохиж, хоолойг нь боож, түлхэж унагаж, гэрээсээ түлхэж гаргаж, буцаж орж ирэхэд нь үсдэж, толгой руу нь цохиж хоолойг нь боож хүч хэрэглэхэд нь Н.Х нь “ингэж байхаар өөрийгөө алчихъяа” гээд гал тогооны хэсэгт байсан хутганы комноос хутга аваад нөхөр М.Дгийн зүүн далан тус газар хутгаар хатгаж нуруунд зүүн далны хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх хий ба цус хуралдалт бүхий хүнд гэмтэл учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол тэмдэглэл,хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэв.
2022 оны 10 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум 2-34-37 тоотод шүүгдэгч Н.Хгийн үйлдлийн улмаас М.Дгийн биед хүнд гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч М.Дгийн ... Тэгээд би эхнэрийг чи одоо боль гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр дахин хутганы комоос хутга аваад өөрийгөө ална гэж орилж хашгираад байсан. Аргаа бараад би зочины өрөөний буйдан руу суух гээд эргээд алхаад буйдан дээр очоод суух гэтэл зүүн дал руу час хийгээд явчихсан. Тэгсэн чинь хутганы иш харагдсан. Авах гээд оролдсон боловч би хутгыг авч чадаагүй.цус гоожоод өвдөөд байхаар нь шал руу хэвтсэн.....” гэх мэдүүлэг, гэрч Г.Ганцоожийн ... Хэргийн газрыг хамгаалалтад аваад эрүүгийн мөрдөгч Дгийн эхнэртэй юу болсон талаар ярилцахад “манай нөхөр намайг зодоод гэрээс хөөгөөд гаргасан буцаж гэртээ орж ирээд нөхөртэйгөө маргалдаж байгаад нэг мэдсэн чинь би нөхрөө хутгалчихсан байсан гэж хэлсэн....” гэх мэдүүлэг, гэрч Г.Буянзаяагийн... 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01 цаг 52 минутад Оюут баг 2-34-37 тоотод “хутгалчихсан” гэсэн дуудлага ирээд мэдээллийг 99925951 дугаараас эмэгтэй хүн залгаж өгсөн...очиход ...том өрөөний шалан дээр жижиг биетэй эрэгтэй доош харсан байрлалтай, зүүн дал хэсэгт хутга зоогдсон байдалтай цус алдсан байсныг үзэж цус намдаах болон өвчин намдаах тариа хийж амин үзүүлэлт тогтвортой байсан учир доошоо харсан чигээр нь хутгатай нь тээвэрлэж яаралтай тусламжийн хэсэгт авчирч хүлээлгэн өгсөн.. .. гэх мэдүүлэг, гэрч Д.Нямсүрэнгийн.... Тэгээд гэрлүүгээ ортол дахиад манай охиныг толгой руу цохиж унагаасан мөн хоолойг нь боосон ухаан балартаж муужирсан. Тэгээд гэнэт хүүхэд нь ээжээ та аавыг алчихлаа шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Х Д руу хартал даланд нь хутга зоогдсон байсан. Тэгээд манай охин эмнэлэг болон цагдаад өөрөө дуудлага өгсөн байсан.... гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 747 дугаартай ... М.Дгийн биед нуруунд зүүн далны хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх хий ба цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь үзүүр иртэй зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна. Нуруунд зүүн далны хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх хий ба цус хуралдалт нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана....” гэх дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 748 дугаартай:...Н.Хгийн биед хамрын нүхний дор, зүүн гарын тохойнд зулгаралт, цээж, зүүн гарын бугалга, хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хамрын нүхний дор, зүүн гарын тохойнд зулгаралт, цээж, зүүн гарын бугалга, хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.... гэх дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, шүүгдэгч Н.Хг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шөнийн 01 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум 2-34-37 тоотод гэртээ нөхөр М.Дгийн цохих, хоолойг боох, гэрээсээ чирч гаргах зэргээр өөрт нь хүч хэрэглэсэн, дарамтад оруулсан зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд орж зүүн далан тус газар хутгалж, цээжний хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн шарх учруулан эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдснийг үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 95 дугаартай...Магадлуулагч Н.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд сэтгэл санаа хүчтэй цочирон давчидсан байдалтай байсан тул өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадваргүй байсан. Магадлуулагч нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан байдалд орсон. Энэ нь яг гэмт хэрэг үйлдэж байх үед хэсэгчилсэн буюу түр зуурын ойгүйдлын байдалд орсон шинж тэмдэгээр илэрч байна. Магадлуулагч одоо дээрхи сэтгэцийн өөрчлөлттэй байна. Магадлуулагч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэх дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 748 дугаартай:...Н.Хгийн биед хамрын нүхний дор, зүүн гарын тохойнд зулгаралт, цээж, зүүн гарын бугалга, хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.... гэх дүгнэлт,шүүгдэгчийн яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн “...Тэгэхээр нь би эхнэрээ түлхэж газарт унагаасан. Хоорондоо ноцолдож байхад эхнэр босож ирээд гал тогооны хутганы комоос хутга аваад би өөрийгөө ална гэхээр нь би хутгыг нь булааж аваад хутганы ком руу буцааж хийсэн. Тэгсэн чинь эхнэр “чи пиво уусан би одоо цагдаа дуудаж чамайг ажилгүй болгоно” гээд гар утсаа авахаар нь би “боль боль” гээд гар утсыг нь авах гэтэл гэрийн хаалгаар орц руу гарсан. Тэгэхээр нь би гэрийхээ хаалгыг хаасан. Удалгүй гэрийн хаалгыг хүчтэй нүдээд байхаар нь онгойлгож өгөхөд эхнэр гаднаас орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь би эхнэрт хандаж “ингэж амьдарч байхаар больё салья” гэж хэлсэн. Тэгтэл эхнэр өмссөн пүүзээ тайлаад над руу шидсэн. Мөн би энэ гэрийн чинь бүх эд зүйлийг хагалана гээд зурагт руу гутлаа шидсэн. Тэгээд би эхнэрийг чи одоо боль гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр дахин хутганы комоос хутга аваад өөрийгөө ална гэж орилж хашгираад байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Х нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум 2-34-37 тоотод гэртээ нөхөр М.Дтай маргаж улмаар түүний цохих, хоолойг боох, гэрээсээ түлхэж подъезонд гаргах,түлхэж унагах зэргээр биед нь халдаж хүч хэрэглэсэн, дарамтад оруулсан зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн хүчтэй цочролд орж хутга авч М.Дгийн зүүн далан тус газар хатгасан болох нь тогтоогджээ.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүч хэрэглэх хүч хэрэглэхээр заналхийлэх, хүндээр доромжлох хууль бус үйлдэл бөгөөд үүнээс шууд шалтгаантайгаар сэтгэл санаа цочрон хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсоны улмаас бусдын эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан шинжтэй байдаг. Шүүгдэгч Н.Хгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “... Д өглөө 8 цагт гараад дараагийн өглөөний 8 цагт гэртээ ирдэг.Гэртээ ер нь үзэгдэхгүй,градуур хонож ууж идэж явдаг.Тэр өдрийн урд шөнө гэртээ ирээгүй.Орой нь би гэртээ орох гээд дэлгүүрт байхад Д ирээд хэдэн ширхэг пиво аваад гэртээ орсон.Шөнө унтаж байхад хүүхдийн шүд өвдөөд уйлагнасан.Тэгээд би босоод Дг дуудсан чинь уурлаж “лайтай юм” гээд охиноо алгадсан...” гэх мэдүүлгээр хохирогч Дгийн зүгээс гэр бүлдээ гаргадаг үл хайхрах байдал, сэтгэл зүйн дарамт учруулдаг байдал нь удаан хугацаанд үргэлжлэн ужгирч, улмаар тухайн шөнө бага насны хүүхдээ өвчиндөө шаналж уйлагнахад нь алгадаж, мөн өөрийг нь цохиж,боож,гэрийн хувцастай гэрээс гаргаж, түлхэж унагах зэргээр хүч хэрэглэсэн зэрэг байдлаас эхнэр Н.Х сэтгэл санаа гэнэт цочрон давчдаж өөрийн үйлдлийг удирдах чадвараа алдаж уг хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Хгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, ...хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэмт хэргийн шинжтэй байна.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Н.Х нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум 2-34-37 тоотод гэртээ нөхөр М.Дтай маргаж улмаар түүнийг цохих, хоолойг боох, гэрээсээ гаргах, түлхэж унагах зэргээр биед нь халдаж хүч хэрэглэсэн, дарамтад оруулсан зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд орж хутга авч М.Дгийн зүүн далан тус газар хатгасан үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсоН.Х нь тухайн үед хохирогчийн дарамт,хүчирхийлэлд байсны улмаас сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан байсан,мөн түүний биед гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож тогтоогдсон тул Н.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул: Зүйлчлэлийн талаар маргахгүй. Тухайн үед шүүгдэгчийн биед хүч хэрэглэсний ул мөр гэмтэлүүд илэрсэн, сэтгэл санааны байдлыг шинжээч цочрон давчидсан байсан гэж тогтоосон тул зүйлчлэл үндэслэлтэй. Гэр бүлийн хүчирхийлэл дарамт нь шүүгдэгчийг сэтгэл санааны эмгэг байдалд оруулсан. Энэ талаар шинжээч дүгнэсэн байгаа гэж тус тус дүгнэлт гаргасан.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 95 дугаартай...Магадлуулагч Н.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд сэтгэл санаа хүчтэй цочирон давчидсан байдалтай байсан тул өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадваргүй байсан. Магадлуулагч нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан байдалд орсон. Энэ нь яг гэмт хэрэг үйлдэж байх үед хэсэгчилсэн буюу түр зуурын ойгүйдлын байдалд орсон шинж тэмдэгээр илэрч байна. Магадлуулагч одоо дээрхи сэтгэцийн өөрчлөлттэй байна. Магадлуулагч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Магадлуулагч нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай. Магадлуулагчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй ... гэх дүгнэлтээр шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болох нь тогтоогдсон тул Н.Хг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж гэмтэл хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
-шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.3 дэхь хэсэгт заасан хохирогчийн хууль бус,зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон тул 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээж байгаа. Анх удаа хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн. Гэр бүлийн харилцаа тогтворгүй,халамжгүй,хайхрамжгүй байдал удаан үргэлжилж даамжирснаас ийм байдалд хүрсэн.Торгох ял оногдуулж өгнө үү гэж тус тус санал гаргасан. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдлыг үндэслэн шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагатай гэж дүгнэв.
Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд: Гэр бүлийн доторхи тааламжгүй уур амьсгал, үл хайхрах, үл хүндэтгэх хүчирхийлэл удаан үргэлжилсэн байдал нь гэмт хэрэг гарахад шууд шалтгаан нөхцөл болсон байна.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн эмчилгээний зардал, ор хоногийн нийт 250.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн ба хохирогч М.Д нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энгэрийн камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овгийн Н Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хг 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах,Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримтын комисст даалгаж, энгэрийн камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ