Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 01

 

                                                                                                                                                             

 

 

 

 

 

 

 

 

                                                       

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Дүүрэнбилэг

                               Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201610000312  дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Иххэт суманд 1998 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймаг Сайншанд сум 4 дүгээр баг Ганзамын 34-44 тоотод оршин суух, Улаанбаатар Төмөр замын Замын 4 дүгээр ангид замчин ажилтай, урьд Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Түмэн овогт Буянмөнхийн Буян-Өлзий /РД: ЕМ98042811/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Буян-Өлзий нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Э.Оюунбилэгийн 62-60 УБЕ улсын дугаартай, Nissan X-Trail маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1, 2.5, 2.7, 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэлгүй, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Буян-Өлзий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Оюунбилэг ахын хүү нь над дээр машинтай ирсэн. Намайг фитнес дээр хүргэж өгөхөд нь орой ирээд авчихаарай гэж хэлсэн. Орой ирээд авахад найз нь машиныг чинь унамаар байна гэхэд надад машинаа бариулсан. Би машиныг унаж замаар хойшоо явж байхад Золжаргал таарч түүнийг машиндаа суулгаад, дэлгүүр орж хоёр том пиво аваад, казакын оршуулгын цаана гарч пивоо хувааж уучихаад эргээд наашаа ирэх замдаа машин онхолдсон. Бүгдээрээ их айсан байсан учраас яах ёстойгоо сайн мэдээгүй, бид нар бүгдээрээ машинаа босгоод Доржсэмбэ өөрөө машинаа бариад, би эхнэрээ утсаар дуудаад хүрч  ирээд, манай эхнэрийн эмээгийн хашаанд машинаа аваачиж тавьсан. Доржсэмбийн аав, ээж нь ирээд бүгдээрээ цагдаагийн газар дээр очсон гэв.

 

Шүүгдэгч Б.Буян-Өлзийгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 09 сарын 24-ний өдөр 09 цагийн орчим найз Доржсэмбэ миний гар утас руу залгаад гараад ирээ найз нь танай гадаа ирчихсэн байна гэхээр нь би гараад ирэхэд Доржсэмбэ ганцаараа аав Оюунбилэгийн 62-60 УБЕ улсын дугаартай саарал өнгийн Ниссан Экс Трайл маркийн тээврийн хэрэгсэлтэй ирчихсэн байсан. ... би Доржсэмбээс найз нь машиныг  чинь ганц баръя гээд бариад хойшоо Ар шанд руу давах гээд явж ... Шар дэлгүүрээс 2 лааз 2,5 литрийн пиво аваад Төмөр замын гарамны цаад талд очоод авсан пивог бид гурав хувааж уугаад би Доржсэмбийн машиныг бариад хөдлөөд хатуу хучилттай замаар хурдтай явж байгаад эргэлт дээр хүчтэй дараад замын хажуу тийшээ онхолдссон. Бид гурав машинаасаа гарч ирээд зам дээр машинтай явж байсан хүмүүсийн хамт машинаа түлхэж босгоод хэргийн газраас Доржсэмбэ машинаа унаад Мааньзавын 4-15 тоотод байдаг эмээгийн хашаанд  тавьсан юм ... гэсэн мэдүүлэг /хх 93-94/,  

 

Хохирогч Э.Оюунбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...би 2016 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр ... 21-22 цагийн орчим эхнэр Чамаажав миний гар утас руу залгаад Доржсэмбэ найзуудтайгаа явж байгаад машинаа онхолдуулсан байна, чи хурдан хүрээд ирээ гэж хэлсэн. ... Ниссан Х Триал маркийн тээврийн хэрэгслийг хашааны зүүн хойд буланд ертөнцийн зүгээр зүүн зүгт харуулж тавьсан байдалтай, онхолдуулсан эвдэрчихсэн байсан. ... Би тэгээд та нар хэргийн газар дээрээс машинаа хөдөлгөж болохгүй байсан юм. Хэргийн газрыг санаатай орхиж, зугтаасан байна гэж хэлээд цагдаа дээр дагуулж ирсэн юм ... гэсэн мэдүүлэг /хх 25-26/,

 

Гэрч Б.Золжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2016 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр 16-17 цагийн орчим Аршандаас Өвөршанд орох санаатай хөтөл даваад алхаад Маргад Рестораны тэнд явж байхад 62-60 УБЕ улсын дугаартай саарал өнгийн Ниссан Экс Трайл маркийн тээврийн хэрэгсэл ирээд зогссон би тэгээд хархад манай найзууд болох Буян-Өлзий, Доржсэмбэ хоёр явж байсан. Уг тээврийн хэрэгслийг Буян-Өлзий барьчихсан, Доржсэмбэ машины урд талын суудал дээр суучихсан байсан юм. ... Доржсэмбэ 2.5 литрийн 3 ширхэг том Сэнгүр пиво аваад гараад ирсэн. Бид гурав тэндээс хөдлөөд төмөр замын гарамны цаад талд зогсож байгаад пиво хувааж ууж дуусгаад Буян-Өлзий Доржсэмбийн машиныг бариад Сэмбэ урд талын суудал дээр суугаад би жолоочийн ар талын суудалд дээр суугаад явсан. Намайг хальт км заалт харахад Буян-Өлзий 120-130 км цагийн хурдтай явж байсан. Би тэгээд ямар хурдтай явж байгаа юм болдоо гэж бодоод доошоо шалруу хараад сууж байхад гэнэт л машины хаалга дээшээ харчихсан байсан. Би юу болов гэж бодоод хархад машины аль хэдийн төмөр замын гарамын цаана замын урд талд онхолдсон байсан. Тэгээд бид гурав машинаасаа гараад замаар явж байсан хүмүүсийн хамт машинаа түлхэж босгоод, Доржсэмбэ машинаа унаад Мааньзавт байдаг хашаан дотор машинаа аваачиж тавьсан. Тэгээд удалгүй аав нь ирээд цагдаа дээр ирсэн юм... гэсэн мэдүүлэг /хх 27-28/,

 

Гэрч О.Доржсэмбийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... би 2016 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр … Буян-Өлзий миний машиныг унаад гэрт очиход ээж нь Буян-Өлзий чи жолооны үнэмлэх байхгүй байж машин барьж болохгүй гэж хэлсэн. … Шар дэлгүүрээс 2 ширхэг 2,5 литрийн пиво аваад төмөр замын гарамнаас цаад гараад зогсоод пиво хамтдаа хувааж уусан … Буян-Өлзий миний машиныг бариад би урд  талын суудал дээр суугаад наашаа хатуу хучилттай замаар 120-130 км цагийн хурдтай явж байгаад нэг мэд‎эхэд л онхолдсон байсан. Би яаж онхолдсон талаар мэдэхгүй байна. … Машины маань жолоочийн урд талын дугуй, хойд талын дугуй хагарсан байсан учир урд талын дугуйгаа солиод, машинаа Буян-Өлзийгийн таньдаг хүмүүстэй өргөж босгоод тэндээс хөдлөөд Мааньзавын 4-15 тоотод байдаг ээжийнхээ төрсөн эгчийн хашаанд машинаа аваачиж тавьсан … тэгээд л ээж, аав мэдээд удалгүй ирж, хамтдаа цагдаа дээр ирсэн ... гэсэн мэдүүлэг /хх 29-31/,

 

Гэрч Г.Буянжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн ... манай нөхөр 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 17-18 цагийн орчим байх над руу залгаад машинтай явж байгаад онхолдчихлоо чи хүрээд ирэх үү стадионы тэнд байна гэж хэлсэн. … машин дээр очиход Доржсэмбэ, Золжаргал хоёр машиныхаа гадаа зогсож байсан. Машин нь нилээнд эвдсэн байдалтай байсан. … Доржсэмбийн аав, ээжид хэлээд бид нар хамтдаа цагдаа дээр ирсэн ... гэсэн мэдүүлэг /хх 34-36/,

 

Замын цагдаагийн албаны 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 620 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд:

1. Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн замын байцаагч, цагдаагийн дэд хурандаа Ж.Эрдэнэбилэгийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна.

2. 62-60 улсын дугаартай Ниссан Х-Триал маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Буян-Өлзий нь Замын хөдөлгөөний дүрминй 2. Жолоочийн үүрэг: 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээвэрийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг хөдөлгөхгүй байх,  в/ зэм тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээх”, 2.7 Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэргэлсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9. Тээврийн хэрэгслийн хурд: 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний  дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна... гэж‎ээ /хх 55-56/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх 7-8/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 94/ зэрэг болно. 

 

Шүүгдэгч Б.Буян-Өлзий нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Э.Оюунбилэгийн 62-60 УБЕ улсын дугаартай, Nissan X-Trail маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1, 2.5, 2.7, 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган, осол гарсан газрыг санаатай орхиж зутгаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Буян-Өлзий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ  ... найз нь машиныг чинь унамаар байна гэхэд надад машинаа бариулсан. ... дэлгүүр орж хоёр том пиво аваад, казакын оршуулгын цаана гарч пиво хувааж уучихаад эргээд наашаа ирэх замдаа машин онхолдсон. Бүгдээрээ их айсан байсан учраас яах ёстойгоо сайн мэдээгүй, бид нар бүгдээрээ машинаа босгоод Доржсэмбэ өөрөө машинаа бариад, ... манай эхнэрийн эмээгийн хашаанд машинаа аваачиж тавьсан. Доржсэмбийн аав, ээж нь ирээд бүгдээрээ цагдаагийн газар очсон гэв, шүүгдэгч Б.Буян-Өлзийгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... би Доржсэмбийн машиныг бариад хөдлөөд хатуу хучилттай замаар хурдтай явж байгаад эргэлт дээр хүчтэй дараад замын хажуу тийшээ онхолдссон. Бид гурав машинаасаа гарч ирээд зам дээр машинтай явж байсан хүмүүсийн хамт машинаа түлхэж босгоод хэргийн газраас Доржсэмбэ машинаа унаад ... Мааньзавын 4-15 тоотод байдаг эмээгийн хашаанд  тавьсан юм ... гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Оюунбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...  Ниссан Х Триал маркийн тээврийн хэрэгслийг хашааны зүүн хойд буланд ертөнцийн зүгээр зүүн зүгт харуулж тавьсан байдалтай, онхолдуулсан эвдэрчихсэн байсан. Хашаа дотор миний машиныг барьж явсан гэх Буян-Өлзий гэх залуу эхнэрийн хамт, мөн манай хүү, эхнэр байж байсан. Би тэгээд та нар хэргийн газар дээрээс машинаа хөдөлгөж болохгүй байсан юм. Хэргийн газрыг санаатай орхиж, зугтаасан байна гэж хэлээд цагдаа дээр дагуулж ирсэн юм ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Золжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 62-60 УБЕ улсын дугаартай саарал өнгийн Ниссан Экс Трайл маркийн тээврийн хэрэгсэл ирээд зогссон ... манай найзууд болох Буян-Өлзий, Доржсэмбэ хоёр явж байсан. Уг тээврийн хэрэгслийг Буян-Өлзий барьчихсан, Доржсэмбэ машины урд талын суудал дээр суучихсан байсан юм. ... Буян-Өлзий Доржсэмбийн машиныг бариад Сэмбэ урд талын суудал дээр суугаад би жолоочийн ар талын суудалд дээр суугаад явсан. Намайг хальт км заалт харахад Буян-Өлзий 120-130 км цагийн хурдтай явж байсан. Би тэгээд ямар хурдтай явж байгаа юм болдоо гэж бодоод доошоо шалруу хараад сууж байхад гэнэт л машины хаалга дээшээ харчихсан байсан. Би юу болов гэж бодоод хархад машины аль хэдийн төмөр замын гарамын цаана камын урд талд онхолдсон байсан. Тэгээд бид гурав машинаасаа гараад замаар явж байсан хүмүүсийн хамт машинаа түлхэж босгоод, Доржсэмбэ машинаа унаад ... Мааньзавд байдаг хашаан дотор машинаа аваачиж ... удалгүй аав нь ирээд цагдаа дээр ирсэн юм... гэсэн мэдүүлэг, гэрч О.Доржсэмбийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Буян-Өлзий миний машиныг бариад би урд  талын суудал дээр суугаад наашаа хатуу хучилттай замаар 120-130 км цагийн хурдтай явж байгаад нэг мэд‎эхэд л онхолдсон байсан. Би яаж онхолдсон талаар мэдэхгүй байна. … Машины маань жолоочийн урд талын дугуй, хойд талын дугуй хагарсан байсан учир урд талын дугуйгаа солиод, машинаа Буян-Өлзийгийн таньдаг хүмүүстэй өргөж босгоод тэндээс хөдлөөд Мааньзавын 4-15 тоотод байдаг ээжийнхээ төрсөн эгчийн хашаанд машинаа аваачиж тавьсан … тэгээд л ээж, аав мэдээд удалгүй ирж, хамтдаа цагдаа дээр ирсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Буянжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн ... манай нөхөр 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 17-18 цагийн орчим байх над руу залгаад машинтай явж байгаад онхолдчихлоо чи хүрээд ирэх үү стадионы тэнд байна гэж хэлсэн. … Машин нь нилээнд эвдсэн байдалтай байсан. … Доржсэмбийн аав, ээжид хэлээд бид нар хамтдаа цагдаа дээр ирсэн ... гэсэн мэдүүлэг, Замын цагдаагийн албаны 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 620 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд 62-60 улсын дугаартай Ниссан Х-Триал маркийн тээврийн хэрэгсдийг жолоодож явсан Б.Буян-Өлзий нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг ... Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тэвэрийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг хөдөлгөхгүй байх,  в/ зэм тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээх ... гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна... гэж‎ээ, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Б.Буян-Өлзийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Буян-Өлзий нь Сум дундын 8 дугаар шүүхийн 2015.01.23-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан ба уг хугацаанаас үлдсэн хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамрагдсан байна.

 

Хохирогч Э.Оюунбилэг нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2 977 200 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 2 431 000 төгрөг, шүүхийн шатанд 500 000 төгрөг, нийт 2 931 000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч нь хохирлыг бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Буян-Өлзий нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн буферын хагархай, дохионы хагарсан хэсэг, толины жижиг суурь зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Буян-Өлзийгийн эзэмшлийн Hair маркийн 32 инчийн зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгох зүйтэй байна.

 

Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан Б.Буян-Өлзийд оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

     Т О Г Т О О Х нь:

 

1. Шүүгдэгч Түмэн овогт Батмөнхийн Буян-Өлзийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Буян-Өлзийд 1 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Буян-Өлзийд оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

         

           4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн буферын хагархай, дохионы хагарсан хэсэг, толины жижиг суурь зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

           5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Буян-Өлзийгийн эзэмшлийн Hair маркийн 32 инчийн зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, зурагтыг шүүгдэгчид буцаан олгосугай.

 

           6. Шүүгдэгч Б.Буян-Өлзий нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

         

           7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Буян-Өлзийд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоон засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Буян-Өлзийд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                    

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ                                 Х.ГАНБОЛД